Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
/www.biirbeh.mn
Twitter
RSS2

Мэйл : info@biirbeh.mn
Утас : 9907-6364

Нэрээр
   ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
   4-н мөртүүд  
   Sienna  
   Window of Mongolian poetry  
   Youtube  
  Цээсүрэн Авирмэд  
  Э Агиймаа  
   Алтангадас  
  А Алтанхундага  
  М Амарбаяр  
  A Амарсайхан  
  Б Амарсанаа  
   Амор Хайям  
   Ардын аман зохиол  
  Б Ариун-Эрдэнэ  
  Энх-Амгалан Ариунболд  
   Афоризм  
   Нямдорж Ачиймаа  
  Г Аюурзана  
  Ц Бавуудорж  
  Н Багабанди  
  П Бадарч  
  Н Базардэрэг  
  А Байгалмаа  
  С.Б. Бат-Эрдэнэ  
  Б Батзаяа  
  Д Батзүл  
  М Батнайдвар  
  П Батнайрамдал  
  Лу Батнасан  
  Б Батрэгзэдмаа  
  Т Батсуурь  
  Ц Баттуяа  
  Батсайханы Баттөгс  
  Ш Батцэцэг  
   Баяр ёслол хурим найр  
   Бодрол  
  До Болдхуяг  
  Х Болор-эрдэнэ  
  Х Болормаа  
  Б Болормаа  
  Э Бум-Эрдэнэ  
  Түмэнбаяр Бум-Эрдэнэ  
   Бусад  
  Ц Буянзаяа  
  С Буянцогт /Цахарын/  
  Жигжид Бямбаа  
  Ц Бямбажаргал  
  Жогноо Бямбасайхан  
  Эрдэнэбаатар Бүжинлхам  
   Гадаадын уран зохиол  
  Тангадын Галсан  
  Б Галсансүх  
  Батсүх Ганзориг  
  Б Ганзориг  
  Дорж Гармаа  
   Гэсэр  
  Ш Гүрбазар  
  Ч Дагмидмаа  
   Далай ламын айлдвар  
  Цэнд Дамдинсүрэн  
  О Дашбалбар  
  Михайлов Дениска  
  Зундуй Дорж  
  Б Дорж  
  Цэндийн Доржготов  
  Ц Доржсэмбэ  
  Ш Дулмаа  
   Дууны үг  
  Ц Дэлгэрмаа  
   Дэлхийн уран зохиол  
  Магтаал Ерөөл,  
  Ц Жамбалгарав  
   Зохиолчдын намтар  
   Зүйр цэцэн үг  
  Б Ичинхорлоо  
  Б Кана  
  Ч Лодойдамба  
  Соном Лочин  
  Отхан Лха  
  Жагдалын Лхагва  
  Балсангийн Лхагвасүрэн  
  Бавуугийн Лхагвасүрэн  
  Ш Лхамноржмаа  
  Н Минжинсайхан  
   Монгол Улсаа хөгжүүлье  
   Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
   Мэдээ, мэдээлэл  
  Бямбадорж Мөнх-Өлзий  
  Ж Мөнхбат  
  Н Мөнхсайхан  
  Г Мөнхтулга  
  А Мөнхтуяа  
  Гомпилдоо Мөнхцэцэг  
  А Мөнхчимэг  
  Д Намдаг  
  Д Намсрай  
  Д Нацагдорж  
  Сайнжаргал Начин  
  Г Номин  
  У Номинчимэг  
  Д Нямсүрэн  
  Н Оюун-Эрдэнэ  
  Д Оюундэлгэр  
  Санж Пүрэв  
  Лувсан Пүрэвдорж  
  Д Пүрэвдорж  
  Соёрхын Пүрэвсүрэн  
  Д Равжаа  
  Б Ринчен  
  Шуурайн Солонго  
  Доржпалам Сумъяа  
   Сургамж  
  Х Сүглэгмаа  
  Шарав Сүрэнжав  
  Ширчин Сүхбаатар  
  Г Сүхзориг  
  Н Тайванжаргал  
  Цэрэнтулгын Түмэнбаяр  
  Загдын Түмэнжаргал  
  Д Төрбат  
  Д Урианхай  
  Б Уугансүх  
  Л Хасар  
  Л Хишигдорж  
   Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Цоодол Хулан  
  Ү Хүрэлбаатар  
  М Хүрэлсүх  
   Хүүхдийн дуу  
   М. Цэдэндорж  
  М Цэемаа  
  Д Цэцэнбилэг  
  Ч Чагнаадорж  
   Энхтайваны Чинзориг  
  Ренчин Чойном  
   Чоно  
  Батмөнх Чулуунцэцэг  
   Шагж гэлэн  
  Youtube Шилдэг ном  
   Шог өгүүллэг  
   Шүлэг  
  Б Шүүдэрцэцэг  
  Балбар Энхбат  
  Энхбаатар Энхболд  
  Д Энхболдбаатар  
  Б Энхтуяа  
  Р Энхтуяа /Эмүжин/  
  Батсамбуу Энэбиш  
  С Эрдэнэ  
  Арлаан Эрдэнэ-Очир  
  Б Эрдэнэсолонго  
  Ж Эрхэмцэцэг  
  Бэгзийн Явуухулан  
   Ярилцлага  
   Үлгэр  
  Э Үржинханд  
   Өвөр Монголын яруу найраг  
   Өгүүллэг  
  Л Өлзийтөгс  
   Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Бүгд  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгүүллэг  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Шүлэг


Шүлэг 		 Шүлэг: Номин-Эрдэнэ: Аавдаа
Оруулсан Bataka on 2026-01-09 19:09:02 (3387 уншсан)

Цэл залуу насаараа бахдаж явсан 16н хавар
Цэцэн мэргэдийн үгэнд зэмлүүлж явсан 16н хавар
Цэврүү үсэрсэн гартайгаа зүдэрч туулсан 10н хавар

Хавар хаврын тоогоор нэмэгдэж л байна уу даа нас тань
Хатуу амьдралын бэрхэнд дарагдаж л байна уу даа нуруу тань



( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Номин-Эрдэнэ: 80-аад онд учирсан бол
Оруулсан Bataka on 2026-01-09 19:01:40 (3459 уншсан)

Наяаад онд учирсан бол гэж
Надтай хамт нэг төсөөлж үзэх үү
Ягаад гэж асуумаар байна уу
Ямар нандин болохын мэдэх үү
Утасгүй нийгмийн нэгээхэн хэсэг болчихоод
Уулзах гэж өдөржин дагадаг бол ямрав
Орцны гадаа удаан хүлээгээд
Орой болтол зугаалдаг бол ямрав
Хуучин пянз хөгжим дээр
Хамтдаа бүжиглвэл ямрав
Кино театрт зэрэгцэж суугаад
Карнавал үзвэл ямрав
Наяаад онд учирсан бол гэж
Надтай хамт нэг төсөөлж үзэх үү
Чи өөрийгөө польтотой нэг төсөөлдөө
Чиний хажууд би улаан өсгийттэй зогсож байна гэж төсөөл
Соц үеийн хувцасыг өмсөөд
Сүхбаатарын талбайд болзож байна гэж төсөөл
Нүдээ аниад чимээгүйхэн төсөөл 
Төсөөлөхдөө ганцхан надтай төсөөл
Нүдээ нээхээс хайран байгаагаар төсөөл
Төсөөлөхдөө харин хамт байгаагаар төсөөл
Төсөөллөөрөө хоёулаа үлгэр зохиое
Төгсөж дуусамгүй үлгэр зохиое
Ариун хайраар мөр холбож
Аз жаргалтай нэгэн үлгэр зохиое.
Төгсөж дуусамгүй төсөөллөө
Тэнгэр ширтэн үргэлжлүүлж
Тэмдгэлийн дэвтрийнхээ хуудсан дээр
Тэр хайраа үлгэр болгон үлдээе.

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Үнэн хайр
Оруулсан Bataka on 2026-01-09 18:58:06 (3403 уншсан)

Уулзах газраа товлчихоод
Удаан гэгч нь догдолсоор ирлээ
Улаан сарнайг их л нандигнан барисаар
Урдаас чи алхаж явна
Хоолойтой цамц чинь тухгүй байгааг 
Холоос харахдаа л анзаарчихсан 
Өмнө үнэртэж байгаагүй ус 
Хамарт сэнхи хийхэд 
Өөрөөсөө чи дөлж байгааг 
Хажууд чинь зогсохдоо л мэдчихсэн 
Эмэгтэй хүн юунд дуртай вэ гэж 
Энэ тэндээс чи асуусан бололтой 
Ямар тэнэг нь сарнай цэцэг зөвлснийг мэдэхгүй ч
Яах аргагүй чи аваад ирж
Өөрийнхөөрөө биш өрөөлийн зөвлснөөр
Өөртөө биш надад таалагдах гэж
Дүр эсгэн жүжиглэж байгаа чинь
Дундуур байсан итгэлийг дүүргэх шиг
Тэгэх хэрэггүй л байсан юм даа
Тэгтэлээ өндөр мэдрэмжгүйг чинь 
Тэнэгхэн мөртлөө халамжтайг чинь
Тэврээд авах сэтгэлтэйг чинь би мэднэ
Тиймээс намайг өөрөөрөө хайрла.
Тэрний чинь хариуд би чамайг үнэн хайрлая

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Харамлах
Оруулсан Bataka on 2026-01-06 18:25:36 (3862 уншсан)


Анх удаа хүн харамлаж үзлээ 
Анхны хайр гэдэг нь энэ юм уу 
Алдах юм шиг энэ мэдрэмж 
Аугаа их хайр нь энэ юм уу 

     Энэ ертөнцийн амьтай зүйл бүхэн ийм мэдрэмж авдаг юм гэж үү 
    Энгүй чиний сүү мэт харагдах царайнд 
    Энрэнгүй сэтгэлээр надад хандах болов уу 
    Энэ шөнийн саран шиг гэрэлтэн над руу мишээх болов уу

tuk turuu <turuutuk8@gmail.com> ( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Минийх
Оруулсан Bataka on 2026-01-06 12:13:08 (3370 уншсан)

Зовлон нь минийх
Жаргал нь чинийх байг
Гуниг минийх 
Баясал чинийх байг
Үхэл минь минийх 
Амьдрал минь чинийх байг
Алдаа чинийх 
Уйчлал нь минийх байг 
Харин ганцхан чи л...
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : ОНЫ СҮҮЛЧИЙН ӨДӨР
Оруулсан Bataka on 2025-12-31 22:28:36 (3417 уншсан)

Оргилуун дарс шиг сэтгэлээ тогтоон барьж тунгаая
Оволзон хөвөлзөх зүрхээ даран байж чагная
Оносон ухаарсан болгоноо эргэн нэг харъя
Огоорсон эгээрсэн бүхнээ зургийн цомог шиг цэгцэлье


( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Үржинханд Э | )

Шүлэг 		 Шүлэг: Энхрий минь
Оруулсан Bataka on 2025-12-30 08:19:51 (3443 уншсан)

Эгэлхэн даруухан чамайг
Энхрий гэж нэрлэлээ
Эгэлхэн инээмсэглэх төрхөөрөө
Эргэх хорвоог чимэх шиг

  Найган ургах цэцэг шиг
  Нарт хорвоогын чимэг юм
  Нар шиг гэрэлтэх төрхөөрөө
  Намайг хүртэл татах юм
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Сайхан бүсгүй чамдаа
Оруулсан Bataka on 2025-12-25 09:23:27 (3519 уншсан)

Харахын сайхан бүсгүй чамдаа

Хайрлах сэтгэлээ бүрэн илчилж

Халамжилж чадаагүй миний буруу

Харилцах хүслээ үгэндээ шингээж

Харилцаж байхыг чамаас хүснэ

 

Алган дээр буусан Од чамайгаа

Алдахгүй гэсэндээ шунаж хайрласан

Арав, хорин жил ч найзлах байтлаа

Арван, хорин минутын тэвчээрээ алдлаа

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Чамайг би боддог
Оруулсан Bataka on 2025-12-25 09:01:54 (3446 уншсан)

Чамайг би бодон сууна

Чанад холын мөрөөдлөө автан сууна

Чиний дуртай шүлгийг хэлхэн сууна

Чиний тухай дүрслэн сууна


   Гэрэлт царайнд чинь сүүдэр тусгахгүй тулд

   Гэгээн бүхнийг бичихийг хүснэм

   Горхины чимээгүй урсгал шиг намилзах гэзгийг чинь

   Гараараа илбэхээс илүүтэй хацраараа мэдэрмээр


Хөрсөн гарыг чинь атгаж дулаацуулахаас илүүтэй хүзүү, цээжиндээ хүргэмээр

Хавийн сайхан залуучуудыг нүдийг чиний цамцнаас авч хаяад

Хархан нүдэнд чинь торойж ганцаар үлдмээр

Хүлээх цагыг хурдлуулж, гүйж очоод эрхэлмээр


Хүлээхгүй уулздаг цагтай болж эрхэлмээр

Хүрэлцэж, энхрий чамайг эрхлүүлмээр

Хүүрнэж, энхрий чамайг сонсмоор


(Энхрийдээ 2025.11.04)

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Пүрэв : Чи миний нууцхан ертөнц
Оруулсан Bataka on 2025-12-24 12:40:12 (3445 уншсан)

Чи миний гэрэл гэгээ
Чамгүй бол миний ертөнц харанхуй
Чи миний мөрөөдөл
Чамгүй бол бүх зүйл утгагүй

Чи миний баяр баясгалан
Чамгүй бол уйтгартай
Чи миний зүрхний цэцэг
Чамгүй бол оргүй хоосон

Чиний инээмсэглэл бүгдийг аз жаргалтай болгодог
Чиний тэврэлт бүхнийг уучилдаг
Чиний харц бүхнийг хайрладаг
Чиний зүрх бүгдийг догдлуулдаг
Чиний үнсэлт намайг хайлуулсан

 2025.12.04 Пүрэв 06:17 
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Чамайгаа би дахиад хайрламаар
Оруулсан Bataka on 2025-12-24 12:36:35 (3455 уншсан)

Чамайг би дахиад хайрлавал тархинд чинь хурсан бодлыг үүл адил хийсгэн үнсэнэ

Чамайг би дахиад хайрлавал чиний хэлсэн үгийг тоолгүй чангаас чанга тэврээд зогсоно

Чамайг би дахиад хайрлавал салахгүй гэдэг үгийг чинь биен дээрээ шивүүлж авна

Чамайг би дахиад хайрлавал чимээгүй ширтэх харцыг чинь зураг болгон сэтгэлдээ хадгална

Чамайг би дахиад хайрлавал чиний инээдийг чихэндээ хамгийн ойроос сонсоно

Чамайг би дахиад хайрлавал хархан гэзгийг чинь илбэн байж зөндөө эрхлүүлнэ

Чамайг би дахиад хайрлавал мэнгэ бүрийг чинь үнсэнэ гэсэн амлалтаа биелүүлнэ

Чамайгаа би дахиад хайрлавал өндөр уулын орой дээрээс чиний нэрийг хэлж чангаас чанга хайртайгаа дуудна

Чамайг би дахиад хайрлавал хамгийн дотноор хамтдаа байна

Чамайг би дахиад хайрлавал халуун хоолыг ч амаараа хөргөж идүүлнэ

Чамайг би дахиад хайрлавал шөнийн уртад чамайгаа л зүүдлэн унтана

Чамайг би дахиад хайрлавал болохгүй гэсэн үг бүрийн чинь тоогоор уулзана

Сайхан чамдаа 2025.10.12

( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Сайхан минь эрхэл
Оруулсан Bataka on 2025-12-24 12:35:51 (3440 уншсан)


Мойлхон нүдээ гялалзуулан эрхэл

Миний л сайхан инээн байж эрхэл

Мэнгэ бүрийг чинь үнсэн байж эрхлүүлье

Миний харцанд уусан байж эрхэл


Балчир насны аашаа гарган байж эрхэл

Бишрэн харах харцанд тогтон байж эрхэл

Бодол өнжих хайраа дурсамж болгон эрхэл

Бороотой өдрийн уртад хамт байж эрхэл

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Уучлаарай болохгүй... Миний үгэнд ор...
Оруулсан Bataka on 2025-12-24 12:26:19 (3451 уншсан)

Уучлаарай болохгүй...

Миний үгэнд ор...


Сэтгэлийн минь цэнгэг горхи

Сэтгэл рүү минь үгээ урсгалаа


Намрын манатай нэгэн өглөө

Намайгаа бодож хайр минь орхин явлаа


Манан дундах миний сэтгэл

Мартагдахын аргагүй сэмэрч үлдлээ


Уулын оройгоор алхаж үзлээ

Уулсын оройг ширтэж үзлээ


Учрах өдөр ирэх болов уу

Уулзах мөч тохиох болов уу


Хайр, шохоорхол хоёроо ялгасан билүү

Хамгаас илүү нандигнасан билүү


Үнэрийг чинь үгүйлэн санах болов уу

Үүрд чамайгаа хайрлах болов уу


Дуу сонсож тайвшрахыг хичээлээ

Дуугүйхэн дотроо уйлж үзлээ


Зүрхээ чамдаа өгсөн болохоор

Зүрх минь дотроо мэгшсэн байх.


Гарыг чинь атгахыг ямар их хүснэ вэ?

Ганцхан удаа тэврэх юм сан.


(Сэтгэлийн цэнгэг горхиндоо зориулав.)


2024.08.22

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Миний дуртай шүлэг
Оруулсан Bataka on 2025-12-23 11:27:51 (3448 уншсан)

Нартын амьдралын эрээнийг бодолгүй

Нар мандахаас жаргах хүртэл хамт байя

Жаргах нар л бид хоёрыг хараг

Жаргалтай байсаныг минь гэрчлэг..

(Сэтгэлийн цэнгэг горхиндоо зориулав.)

2024.08.20
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шилдэг ном 	Youtube	 Шүлэг: Дэлхийн хамгийн шилдэг ном : АТОМ ЗУРШИЛ- 1% өөрчилж 37 дахин үр дүнд хүрнэ
Оруулсан Bataka on 2025-12-22 14:09:55 (3590 уншсан)

10,068 views Jun 15, 2025 日本

Та амьдралдаа том өөрчлөлт хийхийг хүсч байна уу?
Тэгвэл эхлэлийг томоор бус, 1%-ийн жижиг зуршлаас эхлүүлээрэй.
Энэ бичлэгт бид James Clear-ийн "Atomic Habits" номоос суралцсан: Яагаад жижиг өөрчлөлт асар том үр дүнд хүргэдэг вэ?
1% сайжрал гэдэг нь математикаас давсан амьдралын хууль болохыг Зуршил бол зөвхөн үйлдэл биш — өөрийгөө дахин бүтээх хүч гэдгийг танд тайлбарлана.
Нэг өдөрт 1% өөрчлөгдвөл, нэг жилийн дараа та 37 дахин илүү чадвартай хүн болсон байна.
Та ч бас чадна. Эхлэлийг өнөөдөр тавь.
 Шилдэг ном сувагтайгаа хамт — бид өдөр бүр ухаарч, хувьсаж, өөрийгөө шинэчилнэ.
00:00 Дэлхийн хамгийн шилдэг ном болсон нь ‎

00:58 Яагаад заавал “Атом зуршил” гэж нэрлэх ёстой вэ?‎ ‎

02:06 Агуулга ‎

03:31 Жеймс Клейрийн амьдралаар баталсан нь ‎

06:06 1% иар илүү байж чадвал, 1 жилийн дараа 37 дахин сайжирна ‎

08:51 Өдөрт 1 үг илүү цээжилбэл 100 хонгийн дараа 5050 үгтэй болно ‎

11:01 Identity-Based Habits гэж юу вэ?‎ ‎

16:16 Зуршил үүсэх 4 үе шат ‎

21:22 Зуршлыг тогтоох 4 дүрэм)‎
25:35 Жеймс Клейрийн зарим алдаа ба шүүмжтэй хандах асуудал ‎

26:31 Дүгнэлт
Жеймс Клейр (Зохиогч) Энгийн дадал: Өчүүхэн өөрчлөлт гайхамшигт үр дүн James Clear Atomic Habits: An Easy & Proven Way to Build Good Habits & Break Bad Ones ジェームズ・クリアー (著) ジェームズ・クリアー式 複利で伸びる1つの習慣
Хамгийн шинэ бичлэг:
Хамгийн сайн хүн яагаад хамгийн муу үйлдэл хийдэг вэ?    • Хамгийн сайн хүн яагаад хамгийн муу үйлдэл...  
Дэлхийн хамгийн шилдэг ном】МӨНГӨНИЙ УХААН :    • 【Дэлхийн хамгийн шилдэг ном】 МӨНГӨНИЙ УХААН  

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шилдэг ном Youtube | )

4-н мөртүүд 		 Шүлэг: Шинэ жилийн дурсамж
Оруулсан admin on 2025-12-22 14:09:50 (10437 уншсан)

Шүхэрлэн будрах цасан ширхэг миний дэргэдээс чамайг хайна
Шүлэглэн урсах хэдхэн үгс чиний л тухай зүрхэнд өгүүлнэ
Шинэхэн чимэглэлээ зүүсэн ногоохон гацуур надаас чамайг нэхнэ
Шинэ жилийн энэхэн шөнө чиний инээмсэглэл надад үгүйлэгдэнэ

Хайрт минь гээд сэрээдэг чинийхээ хоолойг би мартаагүй
Хацар дээр минь зөөлөн үнсэх дулаахан уруулыг чинь би мартаагүй
Хажууд минь инээмсэглэн алхаж явсан харгуй бүрийг би мартаагүй
Хамтдаа өнгөрөөсөн шинэ жил бүрийг би мартаагүй
( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | 4-н мөртүүд | )

Оюун-Эрдэнэ 	Н	 Шүлэг: Н.Оюун-Эрдэнэ : Шинэ он, шинэ жил
Оруулсан admin on 2025-12-22 14:09:47 (14753 уншсан)


Бидний Монголын мандалын төлөө
Бяцхан үрсийнхээн ирдээдүйн төлөө гэж
Будран будранхан хаялсан цасан ширхэгний тоогоор
Болор хундага харшуулан шинэ оноо угтана бид

Хацар гоо охидын булбарай ягаахан царайнд
Халган халганхан хаялахдаан шингэж амжсан ширхэг адил
Харьшгүй хүчит эрсийнх нь хүдэр чийрэг биенд
Хүрч амжаад хайлсан мөнгөн цагаан дусал шиг
Амжсан амжаагүйгээн ярилцан, арга ухаанаан хэлэлцэнэ
Арван хоёр цагийг хүртэл ам хуурайгүй хөөрөлдөнө

Тэнгэр нүргээж газар доргиосон тэнхээ хүчит монгол эрс
Од ичээж орчлонг чимсэн оюун ухаант монгол бүсгүйчүүл
Тойруулж чимсэн гацуураан тойрон тойронхон бүжин цэнгэнэ
Оргилуулж задалсан дарс юуныхаан охийг нь өргөөд наргиж цэнгэнэ
Танилцаж амжаагүй гоо бүсгүйг танхимын дундаас хайж тэмүүлнэ
Олноос онцгой хархүү түүнийг олны дундаас онцолж тэмүүлнэ

Бодож санаснаан биелүүлсэнийхээн төлөө
Борви бохисхийлгүй зүтгэснийхээн төлөө гэж
Бодол юундаан тунгаан үлдээсэн бодлын мөнгөн эрхний тоогоор
Болор хундага харшуулан хуучин оноон үднэ бид

Oyuka

( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Оюун-Эрдэнэ Н | )

Шүлэг 		 Шүлэг: Ц.Эрдэнэсайхан : Шинэ жил дурлал
Оруулсан admin on 2025-12-22 14:09:45 (7924 уншсан)

Чамайг хэн гэдгийг
Зүүдэндээ ч би хэлнэ
Чамд үнэн дурласнаа
Зүрх хөндүүрлэн мэдэрнэ

Уул яах гэж ургасныг
Улс амьтан мэддэг
Урсгал усаа ундаргах
Урин цагийг хүлээдэг
Ус яах гэж оршидгийг
Мөс хайлахаар ойлгодог
Улаан хоолойн цангааг
Урсан ороод чийглэдэг
Хоолой хааяа зангирдгийг
Хожим хойно ойлгодог
Хосын баяр гуниг
Холдуулж ойртуулж тохуурхдаг
Баяр яах гэж болдгийг
Тэмдэглэн суухдаа мэдэрдэг
Багаасаа хүн бүхэн
Шинэ жил гээд л хүлээдэг
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Ч.Мөнхбаяр : Шинэ жил
Оруулсан admin on 2025-12-22 14:09:43 (11122 уншсан)

Шүхэр шүхэр цасан газар дэлхийгээ гоёод
Шүр сувдан зүүлт энхрий чамайг минь гоёод
Шинэ жилийн тэнгэр одоороо сүлж гоёод
Шөнийн аниргүйн дунд хослон гоёноо бид

Жил жилийн шинэ жил учрал даллан ирлээ
Жил жилийн шинэ жил уярал хайлан ирлээ
Будар будар цасан дэлхийг цайртал чимээд
Булга минжин гоёл хонгор чамайг чимээд

( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Шүлэг | )

Мөнхсайхан 	Н	 Шүлэг: Н.Мөнхсайхан : Шинэ жил
Оруулсан admin on 2025-12-22 14:09:42 (10271 уншсан)


Цэцгэн хээтэй болор жүнзэнд дарс сөгнөөд
Цэвэрхэн бүсгүйчүүд цэмцэгнэн алхах нь хун шувуудтай ижил ээ
Гоо сайхан тансаг эрхэмсэг бүрдсэн
Гойд нэгэн орой шинэ жилийн үдэш ээ.
Хөлчүүхэн залуус хөөрхөн охидод санаархаад...
Цаадуул тоохгүй шаралхан
Цангинтал хундага тулгаад...
Цагаанхан даашинз эргэлдхэд
Гоё охидын хөл гялалзаж
Гоё харагдаад....
Шинэ жилийн үдэш ээ гэж .....

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Мөнхсайхан Н | )


 
Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

Одоо онлайнд 175 зочин, 0 гишүүн байна.


Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт



Зургийн цомог

Г.Ариунболд Зотон, тос 60x60
11-р сар
600x597 110k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5807


khuv5-028.JPG
600x450 101k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4473

Зураач : Б.Хонгорзул
khongor033.jpg
600x464 106k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 6922


Агуулга
Thursday, 2026.05.07
· Би гэх бодол
Sunday, 2026.05.03
· Шинэ Чойнжин : Ганцаардсан баатар
· Амьдарлын 3 мөр
Monday, 2026.04.27
· Т.Батсуурь : ЭР НУЛИМС
Thursday, 2026.04.23
· Шюэ Вайсуо: Адуухайн амсар
Tuesday, 2026.04.21
· Жүнмэн: Надад чимээгүй ширээ өгөөч
Sunday, 2026.04.19
· Үндэсний уншлагын үйл ажиллагаа - "Сонгодог зохиолуудыг аз жаргалтай уншиж, ертөнцийг харахын тулд орчуулга" сэдэвт арга хэмжээ боллоо.
Thursday, 2026.04.16
· Залхуу, хойш тавих занг засах- 5 секундийн дүрэм - хамгийн зөв шийдвэр гаргах хугацаа
· 【Дэлхийн хамгийн шилдэг ном】 МӨНГӨНИЙ УХААН
Thursday, 2026.04.09
· Э.Чинзориг: Төрийн нүд
Wednesday, 2026.04.08
· До.Болдхуяг : МОНГОЛ БИЧИГ
Tuesday, 2026.04.07
· Гоомарал
Sunday, 2026.03.29
· Амгаланбаатарын Чинболор : Хайрцаг тамхи
Wednesday, 2026.03.25
· Шилдэг ном : Яагаад бид үргэлж ядардаг вэ? Чингис хааны
Friday, 2026.03.20
· Шилдэг ном : Бусдад таалагдах гэж хичээсээр
Thursday, 2026.03.19
· Ц.Авирмэд : Буддагийн зүрхэн зүгт ...
· Ц.Авирмэд : Ханьдаа
Wednesday, 2026.03.18
· Ц.Авирмэд : Нэргүй шүлэг
· Р.Чойном : Жагсаал
· Ц.Авирмэд : Үүл нарны орчлонд ...
Wednesday, 2026.03.25
· Хайрцаг тамхи
Thursday, 2026.03.12
· Энхтайваны Чинзориг : Маргад
Friday, 2026.03.06
· Шилдэг ном : Өмгөөлөгч шиг ярих 9 нууц: Ямар ч ярианд давуу тал олж авах техникүүд
Monday, 2026.03.02
· А.Бүрэнтөгс : Хүсэл
Thursday, 2026.03.12
· Арлааны Эрдэнэ-Очир : Хачин тунгалаг амраг
Sunday, 2026.03.01
· М.Мөнхбаяр : 4-н мөртүүд
Thursday, 2026.02.26
· Сосорбарамын Төмөрхуяг : Хөршийн хөөрхөн охин
· Соёрхын Пүрэвсүрэн : ҮЛ ТАСРАХ УДАМ
Tuesday, 2026.02.24
· Сосорбарамын Төмөрхуяг : 70 настай эрхэм
Saturday, 2026.02.21
· Эр эм
Wednesday, 2026.02.18
· Үг
Friday, 2026.02.13
· Э.Чинзориг: НАГАЦ АХ МИНЬ
· Шилдэг ном : Боломжгүйг Боломжтой болгодог 3 Хууль
· Шилдэг ном : Таны “амьдралын хугацаа”-г 2 дахин нэмэгдүүлэх top 5 ‎зуршил
· Шилдэг ном : Ээж 1% өөрчлөгдөхөд хүүхэд 100% өөрчлөгдөнө
· Шилдэг ном : Хүүхдэдээ заавал заах ёстой ганц чадвар: Санхүүч Хэрэмийн супер хичээл-Шинэ жилийн хамгийн том бэлэг
Wednesday, 2026.02.11
· Ц.Билгүүнжаргал : Үлдэхсэн
Monday, 2026.02.09
· Д.Пүрэвдорж : Сэгс Цагаан Богд найраглал
· Шилдэг ном : ҮГИЙН ХҮЧ- Миний амьдралыг өөрчилсөн ганц өгүүлбэр
Wednesday, 2026.02.04
· Энхтайваны Чинзориг : Жинхэнэ эзэд нь

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2026 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn