Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
/www.biirbeh.mn
Twitter
RSS2

Мэйл : info@biirbeh.mn
Утас : 9907-6364

Нэрээр
   ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
   4-н мөртүүд  
   Sienna  
   Window of Mongolian poetry  
   Youtube  
  Цээсүрэн Авирмэд  
  Э Агиймаа  
   Алтангадас  
  А Алтанхундага  
  М Амарбаяр  
  A Амарсайхан  
  Б Амарсанаа  
   Амор Хайям  
   Ардын аман зохиол  
  Б Ариун-Эрдэнэ  
  Энх-Амгалан Ариунболд  
   Афоризм  
   Нямдорж Ачиймаа  
  Г Аюурзана  
  Ц Бавуудорж  
  Н Багабанди  
  П Бадарч  
  Н Базардэрэг  
  А Байгалмаа  
  С.Б. Бат-Эрдэнэ  
  Б Батзаяа  
  Д Батзүл  
  М Батнайдвар  
  П Батнайрамдал  
  Лу Батнасан  
  Б Батрэгзэдмаа  
  Т Батсуурь  
  Ц Баттуяа  
  Батсайханы Баттөгс  
  Ш Батцэцэг  
   Баяр ёслол хурим найр  
   Бодрол  
  До Болдхуяг  
  Х Болор-эрдэнэ  
  Б Болормаа  
  Х Болормаа  
  Түмэнбаяр Бум-Эрдэнэ  
  Э Бум-Эрдэнэ  
   Бусад  
  Ц Буянзаяа  
  С Буянцогт /Цахарын/  
  Жигжид Бямбаа  
  Ц Бямбажаргал  
  Жогноо Бямбасайхан  
  Эрдэнэбаатар Бүжинлхам  
   Гадаадын уран зохиол  
  Тангадын Галсан  
  Б Галсансүх  
  Батсүх Ганзориг  
  Б Ганзориг  
  Дорж Гармаа  
   Гэсэр  
  Ш Гүрбазар  
  Ч Дагмидмаа  
   Далай ламын айлдвар  
  Цэнд Дамдинсүрэн  
  О Дашбалбар  
  Михайлов Дениска  
  Зундуй Дорж  
  Б Дорж  
  Цэндийн Доржготов  
  Ц Доржсэмбэ  
  Ш Дулмаа  
   Дууны үг  
  Ц Дэлгэрмаа  
   Дэлхийн уран зохиол  
  Магтаал Ерөөл,  
  Ц Жамбалгарав  
   Зохиолчдын намтар  
   Зүйр цэцэн үг  
  Б Ичинхорлоо  
  Б Кана  
  Ч Лодойдамба  
  Соном Лочин  
  Отхан Лха  
  Жагдалын Лхагва  
  Балсангийн Лхагвасүрэн  
  Бавуугийн Лхагвасүрэн  
  Ш Лхамноржмаа  
  Н Минжинсайхан  
   Монгол Улсаа хөгжүүлье  
   Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
   Мэдээ, мэдээлэл  
  Бямбадорж Мөнх-Өлзий  
  Ж Мөнхбат  
  Н Мөнхсайхан  
  Г Мөнхтулга  
  А Мөнхтуяа  
  Гомпилдоо Мөнхцэцэг  
  А Мөнхчимэг  
  Д Намдаг  
  Д Намсрай  
  Д Нацагдорж  
  Сайнжаргал Начин  
  Г Номин  
  У Номинчимэг  
  Д Нямсүрэн  
  Н Оюун-Эрдэнэ  
  Д Оюундэлгэр  
  Санж Пүрэв  
  Д Пүрэвдорж  
  Лувсан Пүрэвдорж  
  Соёрхын Пүрэвсүрэн  
  Д Равжаа  
  Б Ринчен  
  Шуурайн Солонго  
  Доржпалам Сумъяа  
   Сургамж  
  Х Сүглэгмаа  
  Шарав Сүрэнжав  
  Ширчин Сүхбаатар  
  Г Сүхзориг  
  Н Тайванжаргал  
  Цэрэнтулгын Түмэнбаяр  
  Загдын Түмэнжаргал  
  Д Төрбат  
  Д Урианхай  
  Б Уугансүх  
  Л Хасар  
  Л Хишигдорж  
   Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Цоодол Хулан  
  Ү Хүрэлбаатар  
  М Хүрэлсүх  
   Хүүхдийн дуу  
   М. Цэдэндорж  
  М Цэемаа  
  Д Цэцэнбилэг  
  Ч Чагнаадорж  
   Энхтайваны Чинзориг  
  Ренчин Чойном  
   Чоно  
  Батмөнх Чулуунцэцэг  
   Шагж гэлэн  
  Youtube Шилдэг ном  
   Шог өгүүллэг  
   Шүлэг  
  Б Шүүдэрцэцэг  
  Балбар Энхбат  
  Энхбаатар Энхболд  
  Д Энхболдбаатар  
  Б Энхтуяа  
  Р Энхтуяа /Эмүжин/  
  Батсамбуу Энэбиш  
  С Эрдэнэ  
  Арлаан Эрдэнэ-Очир  
  Б Эрдэнэсолонго  
  Ж Эрхэмцэцэг  
  Бэгзийн Явуухулан  
   Ярилцлага  
   Үлгэр  
  Э Үржинханд  
   Өвөр Монголын яруу найраг  
   Өгүүллэг  
  Л Өлзийтөгс  
   Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Бүгд  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгүүллэг  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Шүлэг


Нямсүрэн 	Д	 Шүлэг: Данзангийн Нямсүрэн :Чиний дэргэд...
Оруулсан Bataka on 2025-11-04 19:03:57 (4564 уншсан)



Чиний дэргэд насны орой гүйж ирсэн хүлэг мэт гундуухан
Чинийдэргэд намрын орой нисч амжаагүй шувуу мэт гуниглуухан
Чиний дэргэд өвс болоод дэрсийг үлээгээд лимбийг би эгшиглүүлнэ ээ
Чиний дэргэд дуу болоод инээдийг горхи болгоод толгодыг бүсэлнэ ээ
Чиний дэргэд од болоод тэнгэрийн тухай би мартана
Чиний дэргэд өвс болоод жимбүүрийн ялгааг үл мэдэрнэ
Чиний дэргэд үхэл болоод мөнхийн дуу үл зохионо
Чиний дэргэд ойр суухаас хол байх нь юутай энгийн бэ?!

1980 он

Дорнын их яруу найрагч, "Эрээнцав"-ын хэмээн алдаршсан Данзангийн Нямсүрэн

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Нямсүрэн Д | )

Нямсүрэн 	Д	 Шүлэг: Д.Нямсүрэн : Би цас болно
Оруулсан admin on 2025-11-04 18:59:23 (11351 уншсан)


Буй биеэрээ би цас болно
Бүрхсэн их цас болно
Бүүр том хот тосгодыг ч
Бүгдийг хучсан цас болно
Гуу жалга дүүрэн цас болно
Гуниг зовлонг дарсан цас болно
Гуйлгачин ядууг умдаалсан цас болно
Гурвалсан морьд шиг галт тэрэгний
Дуун дохио дун бүрээ цас болно
Хамаг биеэрээ би цас болно
Хавирган сарны сэвэлзээнд
Хашаан доторх хэцэн дээр
Хяруулж сувдарсан цас болно
Хамгийн эхлээд би чинийхээ
Хатаахаар салхинд өлгөж тавьсан
Хавчаартай хөөрхөн нэг “алаг шувууг”
Хамгаас нуун далдлах цас болно
Хайрлаж дурлаж явсан
Он цаг минь цас болно
Хандмаагаас ирсэн захиа
Хөх-нуурын шүлгүүд минь ч цас болно
Энэ биеэрээ би цас болно
Их үс гэзэг шигээ цас болно
Эргэж төрөхдөө би цас болно
Эрээнцавынхаа л цас болно
Эцэст нь чамдаа гишгүүлж дагтаршсаар
Энгэрийн бэлд тавьсан
Эрдэнийн гурвалжин чулууны
Эрхин цагаан судалд шингэнэ
Тэргүүний минь үс тэр цагт үсэг болж
Тэнгэрийн орноо билиг болон одно
Цагийн жамаар гэзэг минь аясхан бударч
“Цагаан шүхэрт” ном болно...

Дорнын их яруу найрагч, "Эрээнцав"-ын хэмээн алдаршсан Данзангийн Нямсүрэн ( Дэлгэрэнгүй... | 3 | Шүлэг | Нямсүрэн Д | )

Нямсүрэн 	Д	 Шүлэг: Д.Нямсүрэн : Үйлийн үр
Оруулсан admin on 2025-11-04 18:51:28 (13428 уншсан)


Шаргал өвс халиурах толгодын энгэрээр
Шарга янзагатай олон зээр бэлчмүй
Шарга янзагатай олон зээрийн дээгүүр
Шар нүдтэй нэвсгэр элээ эргэлдмүй
Ойролцоохон нэгэн зээрийн сүг үзэгдэнэ
Ойролцоохон нэгэн цатгалан чоно явна
Цуутын цагаан талд оонууд цуглаж
Цусан эврээ өвдтөл мөргөлдөх сонсогдоно.

( Дэлгэрэнгүй... | 2 | Шүлэг | Нямсүрэн Д | )

Бусад 		 Шүлэг: П.Буян-Эрдэнэ : Намар
Оруулсан admin on 2025-11-04 18:47:26 (8478 уншсан)

Насаараа элдээд гүйцээгүй солонгын долоон өнгө
Надтай зүүдэнд учирч, сэтгэл гижигдэхийг намар гэнэ
Надаас урваагүй ээжийн минь хайр салхиар өртөөлж
Нар дагуулан хааяахан хацар илбэхийг намар гэнэ

Дутуу эдэлсэн жаргал цээжнээс гуниг үргээж
Дурлалын шархтай хамт уруулд минь эрхлэхийг намар гэнэ
Дандаа л ирдэг хүйтэн өвлийн цасанд анхны мөрөө гаргахад
Даарч бээрсэн сэтгэл халуу шатах тэр мэдрэмжийг намар гэнэ

Гурваар дарсан гэзгээ тас хайчлан задгайлж
Гуниг суугаагүй нүдээ тодоор будахыг намар гэнэ
Хааяа мэлмэртэл гуниглуулдаг хаврыг ор тас мартаад
Халаасандаа бээрсэн гараа дулаацуулах тэр агшныг намар гэнэ

Хайртай хэрнээ холдчихоод ирж чадахгүй хүлэгдсэн
Хүнийх болсон эрийг хүлээх тэр шаналлыг намар гэнэ
Миний үнсэлтийг намар гэнэ
Миний хайрыг намар гэнэ

Миний бүхнийг намар гэнэ
Миний бүхэн намар шиг, намар яг над шиг

П.Буян-Эрдэнэ 2014.08.27

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Бусад | )

Чойном 	Ренчин	 Шүлэг: Р.Чойном : Амьдрал
Оруулсан Bataka on 2025-11-04 18:27:25 (5109 уншсан)



Амьдрал гэдэг
Аугаа их юм
Аугаа их юм мөртөө бас өчүүхэн юм
Амьдралыг хүмүүс
Ажиглахдаа
Амсахдаа
Авахдаа
Улсын их дэлгүүрт орж байгаа юм шиг
Уран зургийн музей сонирхож байгаа юм шиг
Ундааны газар ууж байгаа юм шиг
Уншлагын танхимд сууж байгаа юм шиг
Өөр өөрийнхөөрөө өнгөрөөх юм
Амь аминыхаараа амтлах юм.
Амьдрал гэгчид үргэлж л өгч явдаг хүн байх юм
Амьдралд зүггүй хүүхэд шиг хандаж тас алгадуулаад
Ахиад л бас мартаж дахиад л бас алгадуулсаар
Зовлон жаргал хоёрыг ялгахаа байчихсан
Золбин нохой шиг хүн ч байх юм
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Чойном Ренчин | )

Нямсүрэн 	Д	 Шүлэг: Данзангийн Нямсүрэн : Өвдгийг тань дэрлэлээ, хонгор минь ...
Оруулсан Bataka on 2025-11-04 13:09:56 (4381 уншсан)

Данзангийн Нямсүрэн найрагчийн шүлгээс....

Өвдгийг тань дэрлэлээ, хонгор минь
Өвсөн дотор шувуу ингэж амардаг биз ээ
Үсийг тань үнэрлэлээ, хонгор минь
Үүлэн уулын цэцэгс ингэж анхилдаг биз ээ
Гоо хоёр хөлийг тань үзлээ, хонгор минь
Гол ус ийм намуухан урсдаг биз ээ
Гоц хасын ялгарах сарны гэрэл дунд тэгээд
Гойд амтлаг улаан нэг лийр боловсордог биз ээ
Эрдэнийн хоёр товчоор тань эрхэллээ, хонгор минь
Илчит наран бөмбөрцөг ийм халуун байдаг биз ээ
Ээрэм талын чөлөө рүү тэгтэл хоёр амьтан цахилвай
Энэ хоёр бодвол Эрээнцавын минь чандага буй за.
Ууц бэлхүүсийг тань тэвэрлээ хонгор минь
Усны гүндээ загас ийм эвтэй байдаг биз ээ
Уяхан булбарай уруулыг тань шимлээ, хонгор минь
Улаалзганы шимүүстэй дарс ийм амттай байдаг биз ээ
Шүдний хэвийг эгэм хоолойд тань үлдээлээ хонгор минь
Шүрэн ундрамт зүүлтэн чимэг гэж байдаг даа
Усан үзмийн хүрэн хүйсний тань хилийг давлаа
Урьд Дарьгангын алтан харгана ийм үйстэй дээ.
Хурц хумс чээжин дээр алмааз адил зурлаа
Хулсхан биеийн тань хүслийг яаж номхотгох вэ?
Заримдаа зүүдний саарал мананд үзэгддэг
Залуу тэр охин чоно ямар учиртай юм бол?
Өвдгийг тань дэрлээд зүүрмэглэжээ, би
Өвсөн дотор шувуу ингэж амардаг биз ээ ...

1999.11.07-09 Эрээнцав
"Амитаба" номын 150-р тал 

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Нямсүрэн Д | )

Лхагвасүрэн 	Бавуугийн	 Шүлэг: Б. Лхагвасүрэн : Боржигины бор тал
Оруулсан admin on 2025-11-04 12:52:27 (109308 уншсан)



Санаа алдахад
Эхийн сүү тагнайд амтагдаж
Салхины үзүүр залгихад
Агь хоолойд аргасан
Боржигины бор тал минь

( Дэлгэрэнгүй... | 43 | Шүлэг | Лхагвасүрэн Бавуугийн | )

Чойном 	Ренчин	 Шүлэг: Р.Чойном: Эрх чөлөө
Оруулсан admin on 2025-11-04 12:19:34 (20224 уншсан)


P.Чойном : Эрх чөлөө

Гандан бууршгүй амьдралын гал улаан цэцгэн дээр
Гаслант шорон гяндангийн гав гинж цоожин дээр
Настан буурал эхийн минь мөнгөн буурал тэргүүн дээр
Насан бага үрийнхээ хөнгөн мишээх зүүдэн дээр
Намайг үдэхдээ уйлсан хүүхэн хонгорын зүрхэн дээр
Насан туршдаа гэмших гэнэн залуугийн алдаан дээр 
Эрх чөлөө чамайг эрдэнэ болгоно тахья    
Эзэмдэх төрийн сүлд нь болгон залъя 
Саран дураар аялах мөнгөн тэнгэрийн толион дор 
Салхин дураар исгэрэх өргөн талын цээжин дээр
Санан санан гэрэвших хонгор үрийн сэвлэгэн дээр
Салж ядан хоцорсон итгэлт ханийн хайран дээр
Хөгшин ганц улиасны хатсан ганц мөчир дээр
Хөөрхий муу аавынхаа түмэн үрчлээт нүүрэн дээр
Хүлэг сайн морьдынхоо шандас цуцах ээрэм дээр
Эрх чөлөө чамайг эрдэнэ болгон тахья   
Эзэмдэх төрийн сүлд болгон залъя 
Хорвоод бишгүй тохиолдох зусар бялдуучийн сүнсэн дээр
Ховын матаас шургуулсан хуурамч гэрчийн нүүрэн дээр
Хурц ир нь мохохгүй ган хутганы ирэн дээр 
Худал хэрэгт гүтгэсэн заналт байцаагчийн толгой дээр
Эрийн сайнаар олддог эрдэнэ болсон тамхин дээр
Эгзэг таарвал заяадаг хагархай цонхны баяр дээр
Энэрэл өршөөл гэж байдаггүй тамын шоронгийн дээвэр дээр
Эвгүй харагдвал дэгэлдэг харгис жижүүрийн ээлжин дээр
Эрх чөлөө чи аянга болж нижигнээч
Эрх чөлөө чи атом болж дэлбэрээч...

( Дэлгэрэнгүй... | 2 | Шүлэг | Чойном Ренчин | )

Батсуурь 	Т	 Шүлэг: Т.Батсуурь : Нас залуухан бүсгүй
Оруулсан Bataka on 2025-11-04 11:53:50 (4429 уншсан)


Т.Батсуурь : Нас залуухан бүсгүй
 
Нас залуухан бүсгүй минь надад л битгий дурлаарай
Зүрхэнд минь зай үлдээгүй зүсэнд минь битгий хууртаарай 
Зүрхэндээ шархалсан хайр чинь зүүдэндээ учрах жамтай
Гэрэлтэй цонхтой үүднээс минь гэрлүүгээ буцдаг жимтэй 
Хожуу учирсан дурлал холдож чадахгүй тамтай 
Хосоор амьдрахын хорвоо дээр би хойноосоо харуулдсан ханьтай

Нас залуухан бүсгүй минь надад л битгий дурлаарай
Үйлийн үртэй хорвоо дээр үнэн явах тангарагтай 
Үүдний минь цаана хүлээсэн ханийн минь харц тангарагтай
Нас залуухан бүсгүй минь надад л битгий дурлаарай

Магад би чиний ягаахан урууланд чинь зөгий шиг шигдэж 
Янагийн баланд хэсэгхэн мансуурсан ч явуулын хүн би гэрлүүгээ л буцчихна
Хөлөрсөн бие нь хатахаас нь өмнө хөнжлөөс чинь сугарч хань луугаа явчихна 
Нас залуухан бүсгүй минь надад л битгий дурлаарай

Дэндүү их сэтгэлийг чинь дэнгийн гэрэл шиг шатааж мэднэ 
Дэрвэгэр алаг нүдийг чинь дэрэн дээр чинь уйлуулаад буцна
Нас залуухан бүсгүй минь надад л битгий дурлаарай
Зүрхэнд минь зай үлдсэнгүй зүсэнд минь битгий хууртаарай
Нас залуухан бүсгүй минь  ээ

Яруу найрагч Т.Батсуурь
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Батсуурь Т | )

Батсуурь 	Т	 Шүлэг: Т.Батсуурь : Гуйлгачин
Оруулсан Bataka on 2025-11-04 10:26:58 (4510 уншсан)



 Би амрагийнхаа халуун харцнаас хайр л горьдсон гуйлгачин
 Би хүний өмнө сөгдөж алгаан тосоогүй гуйлгачин
 Би хөрст алтан дэлхийд хүн шиг л яваа гуйлгачин 
 Би нарт энэхэн хорвоогоос нас гуйгаагүй гуйлгачин
 Би намуун тэр шөнөөс жаргал хайгаагүй гуйлгачин
 Би бусдын хөрөнгөнд шунаж нүгэл өвөртлөөгүй гуйлгачин
 Би буцахын жамтай орчлонд бусадтай л адил гуйлгачин  
 Би сайн муу хоёрыг ялгаж тал засдаггүй гуйлгачин
 Би сайхан бүхнийг эдэлж торгонд умбаагүй гуйлгачин 
 Би дуутай хууртай хорвоогоос дугараа нэхдэггүй гуйлгачин
 Би дундуур дүүрэн амьдралаас дутах юу ч үгүй гуйлгачин
 Тайван байж та сонс 
 Та ч гуйлгачин 
 Би ч гуйлгачин 
 Алтан сайхан хэвлийгээс уруугаа харж ойччихоод 
 Ангир шаргал уургийг амлах гэж уйлсан гуйлгачин
 Янжинлхамын хэвлийгээс ямар ч хувцасгүй төрчхөөд 
 Ягаан зам татуулж сүүнд өлгийдүүлсэн гуйлгачин
 Хөгширч өтлөөд үхэхийн чинь цагт 
 Хүүхэд чинь бас гуйлгачин болох юм байна 
 Аавын минь та энгэртээ багтааж хайрлаач гэж 
 Алга дарам газраас бас гуйх юм билээ шүү
 Бид бүгдээрээ гуйлгачин шүү
 
Яруу найрагч Т.Батсуурь
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Батсуурь Т | )

Лхагвасүрэн 	Бавуугийн	 Шүлэг: Б.Лхагвасүрэн : Хүүдээ зориулж бичсэн шүлэг
Оруулсан Bataka on 2025-11-03 09:37:26 (6874 уншсан)


Үр минь, үүрийн туяаны үр минь
Эмээл дээрээ дэрвүүлж
Дэргэдээ шулгануулж өсгөсөн  
Аавын эр борхон харцага минь
Энэрэлийн ханхар өвөр дээр чинь
Эцсийн амьсгалаа хураах хүү минь
Чамайг төрөхөд аав нь
Нарны аймгийн есөн гарагийг
Арав боллоо хэмээн тоолж
Насны буулган дор
Үртэй хүн үхэшгүй гэдгийг ухаарсан юм
Нуур нэвтлэх сарны гэрэлд
Ижийнхээ хөхийг хөхөж байхдаа миний хүү
Нум шиг бөхийсөн сайхан
Удын мөчирт зүүсэн бөмбөрцөг шиг харагддагсан
Дэлхий үр минь, нар минь
Үнэгчлээд уйлахад аав нь сэрдэггүй байсанаа нуухгүй
Үе үе өвдөхөд чинь эзгүй байсанаа цагаатгахгүй ээ
Энэ орчлонд юунаас урьтаж хүн болоосой гэсэн дээ
Эсгий үнэг хайчилж суухдаа аав нь бодож суулаа
Төр тэргүүлэхгүй ч миний үр зөв яваасай билээ гэсэндээ
Төмөр дөрөөгий чинь сүүнд мөлийтөл мялаасан
Онож алдахын орчлонд хөлөө олохын тэнцвэр
Олныхоо дунд туг шиг явахын ухаан
Эгэл түмнээ гэсэн өрөвч нинжин сэтгэл
Эх сайхан орныхоо төлөө бол
Сумнаас зүрхээ нуухгүй зориг
Эс бүхэнд чинь шингэг гэж
Ижий тань өлгийг нь хөдөлгөсөн байх
Ийм л явж эс чадвал
Эцэг чинь хожим нь булшин доороо даарна шүү үр минь

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Лхагвасүрэн Бавуугийн | )

Батсуурь 	Т	 Шүлэг: Т.Батсуурь : Аав уул
Оруулсан admin on 2025-11-03 09:22:12 (8391 уншсан)

Аав уулын өвөр дээр би олон жил өвөлжлөө
Алсаас үрдээ дүнхийх сүрлэг энэ уул
Алт мөнгөн чулуутай баян энэ уул
Адуу мал багширсан буян тогтсон уул аа
Энэ л уулын өвөр дээр би олон жил өвөлжлөө
Эрх танхил насанд минь жиндүүлж байгаагүй уул
Эрдэнэ нуусан өвөртөө намайг хүн болгосон уул
Өндөр сайхан орой дээр нь наран түрүүлж тусдаг
Өвөр дулаахан энгэрт нь жаргах наран хорогддог
Өвөл зуны алинд нь ч өвс нь тэгшхэн налайдаг
Өвөлжиж хаваржихын цагт ч өнөтэй сайхан байлгадагсан 
Өсгөсөн энэ уулуу би өвгөн болохыг үзлээ 
Ач зээ нь цугалчихаад аньс нс түүх юм 
Аав уулын минь хормойгоос ар өвөргүй зүүгдэх юм 
Буян тогтсон уулаа би буурал болохыг нь үзлээ 
Будантай өндөр орой нь бөхийж байхыг харлаа 
Хүнээс холыг харагдээ гэж оройдоо хүүгээ гаргадаг 
Хүсэл бүхэн нь биелэг гэж одтой тэнгэртэй залбирдаг 
Хүн уул минь аав уул минь хүү миний шүтэх уул минь ээ 
Бодлоор болдог бол аав шигээ уул болох юмсан 
Бодлын гүнд дараатай уул болох юмсан 
Зуун зууныг уул л болох юмсан 
Зулзаган хусан артай уул л болох юмсан 
Аргалын эвэр сэрийсэн уул болох юмсан 
Аавынхаа сүртэй дүр шиг уул болох юмсан 
Холоос бараа нь харагддаг уул болж урганаа хүү нь 
Хормойдоо хүүгээ ургуулсан уул болж ургана аа хүү нь


Аав уул шүлэг Яруу найрагч Т.Батсуурь ( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Батсуурь Т | )

Лхагвасүрэн 	Бавуугийн	 Шүлэг: Бавуугийн Лхагвасүрэн : Би
Оруулсан admin on 2025-11-03 09:18:01 (36800 уншсан)


Ижийг минь төрөх гээд ёолоход
Зуун цэцгийн дэлбээ тасарсан ч
Намайг төрөөд чарлахад
Мянган цэцэг цомирлогоо дэлгэжээ

( Дэлгэрэнгүй... | 7 | Шүлэг | Лхагвасүрэн Бавуугийн | )

Шүлэг 		 Шүлэг: Н.Марал-үжин : Бүсгүй минь чи эр хүнийг
Оруулсан Bataka on 2025-11-02 21:16:00 (4424 уншсан)


Гомдоож болно гэхдээ эрийн зорилго их учраас дуугүй өнгөрнө.
Гэхдээ итгэлийг нь бүү алдаарай,
Итгэсэн нэгэндээ бүхнээ зориулдаг учраас.
Сэтгэлийг нь бүү шархлуул,
Дотроо тээж яваа зовлон нь үгээр бус дуугүйхэн илэрхийлэгддэг учраас.
Хайрыг нь бүү тоглоом болго,
Нэгэнт чин сэтгэлээсээ өгсөн бол дахин хэзээ ч тэр сэтгэлээ гаргахгүй 
Сэтгэлийг нь шархлуулж болохгүй, чин үнэнч болохоор гомдчихно.
Сэвгүй хайрыг нь хуурч болохгүй, итгэлтэй болохоор гунигчинa.

Н.Марал-үжин
2025.11.01
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Лхагвасүрэн 	Бавуугийн	 Шүлэг: Б.Лхагвасүрэн : Оршуулгын манаач
Оруулсан Bataka on 2025-10-31 22:04:43 (4580 уншсан)


Орчлонд амьд байхдаа би
Олон дарга нарын нүүр нягуурыг үзэв ээ
Олигтой дарга нэгийг ч үзсэнгүй
Эсэргүүцэж босохгүй
Эндүү, зөв хоёрыг нь ялгахгүй
Намгүй, хуульгүй
Нам гүм түмнийг даргалдаг
Амар болоочтойгоо адилхан болохоор огцордог
Өрсөлдөгчгүй дараачийн хүн нь ирдэг
Өмнөхөө муу хэлж чаддаггүй
Алдар, алба гуйх
Авлига биенд нь юүлэх
Ар өврөөс нь долоох хүнгүй
Орчлонгийн хамгийн сайн дарга
Оршуулгын манаач
Үхэрт пайлуурыг минь шөргөөлгөхгүй
Үхлийн минь амгаланг сахиж, сүнстэй минь найрсах
Хийх хүн олдохгүй байхад манаачаар орсон
Хий үзэгдэлтэй нөхцөж, эцэст нь солиордог хэцүү ажилтай
Оршуулгын манаач миний сүүлчийн дарга
Оршуулгын манаач хамгийн сайн дарга

Б.Лхагвасүрэн
( Дэлгэрэнгүй... | 2 | Шүлэг | Лхагвасүрэн Бавуугийн | )

Шүлэг 		 Шүлэг: Н.Марал-Үжин : Мартагдахын аргагүй
Оруулсан Bataka on 2025-10-31 09:10:33 (4447 уншсан)


 Чи миний амьдралд
Өнгө нэмж орж ирчээд,
Бүдэгхэн инээмсэглэл дотор
Бүх л зүрхийг минь эзэмдсэн.
Тэр цаг мөчид би мэдээгүй,
Түүнийг сэтгэл хичнээн тээснийг.
Гэвч одоо нурсан балгас шиг,
Ганцаардалд дунд ганцаараг минь чи  үлдээсэн 
Цаг хугацаа чимээгүй гэлдрэхэд,
Чамгүй өдрүүд зүрхээр минь наадна 
Чамайг үгүйлэх бүртээ би
Чимээгүйхэн өөртэйгөө ярилцана.
“Яагаад ийм богинохон байв?” гэж,
“Яагаад зүгээр өнгөрчихөв?” гэж...
Хариугүй асуултууд дунд
Хайр мэт гуниг намайг тэвэрнэ.
Жаргалтай байхыг чинь харж байна
Би…гэхдээ надтай биш  тэр нэгэнтэй.
Гэрэлт инээмсэглэл чинь надад биш,
Гэнэн цайлган харагдах тэр нэгэнд 
Гэвч зүрх минь чамд одоо ч хайртай хэвээрэй.
Нулимсаа залгиж чимээгүй өнгөрнө,
Нэгэн цагт “бид” гэж нэрлэдэг байснаа бодоод.
Одоо харин “тэр” гэх чамайг
Зөндөө их санахдаа, би чимээгүй хүлээнэ.
Гэсэн ч би гомдолгүй...
Учир нь чи нэгэн цагт миний ертөнц байсныг
Хэн ч үгүйсгэж чадахгүй.
Тэр дурсамж... намайг зөөлөнөөр эвдэж байна 
Тийм гэхийн аргагүй сэтгэлийн өвдөлт намайг тамлаж байна. 

Зохиолч: Н.Марал-Үжин
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Н.Марал-Үжин : Чимээгүйхэн гэрэл
Оруулсан Bataka on 2025-10-29 18:32:47 (4404 уншсан)

Чимээгүйхэн урсах үгсийн дунд
Чиний нэр мэт намуухан гуниг,
Зүрхний гүнд гялалзах гэрэл
Зүүд шиг дөлгөөхөн мэдрэмж төрүүлнэ.

Нэг л мэдэхэд улирлууд солигдож,
Нэг л мэдэхэд бодол цэцэглэж,
Хором бүрт амьдрал шивнэнэ
Хааяа шаналал, хааяа урам.

Салхины аясаар сэтгэл хийсэхэд
Санаашрал дундуур инээмсэглэл ургана.
Хэн нэгний хараагүй нулимс дунд
Хамгийн үнэ цэнтэй итгэл нуугдана.

Үггүй мөртлөө бүхнийг хэлдэг
Үзэсгэлэнтэй тэрхэн л чимээгүй байдал,
Зүгээр л байхад л сэтгэл дулаацах
Зөөлөн, гэгээ авчирдаг

Нэг л мэдэхэд гуниг замхраад,
Нэг л мэдэхэд нар тусаж эхэлнэ.
Өчигдрийн сүүдэр ч гэгээ дагаад
Өнөөдрийн итгэлд уусах шиг болно.

Хаа нэгтээ хүлээлт төөрч үлдсэн ч
Халуун сэтгэл мөхөөгүй байдгийг ойлгоно.
Чимээгүйхэн гэрэл хаа нэгтэйгээс
Чиний дотор асч байсныг мэдэрнэ.

Салхи хөдлөх бүрт шивнээ агуулж,
Сэтгэлийн нууц тайлагдах шиг санагдана.
Амьдрал  зүгээр л амьсгал биш,
Анар шиг гялалзах мөчүүдийн цоморлог.

Зүрх минь гунигтай байсан ч
Зөөлөн гэрэл гүнээс нь тусдаг.
Хамгийн чимээгүйхэн мэдрэмж л
Хамгийн хүчтэй урам болдог.

Зохиолч: Н.Марал-Үжин
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Дашбалбар 	О	 Шүлэг: О.Дашбалбар: Залуус дүү нартаа хүргэх шүлэг
Оруулсан admin on 2025-10-29 09:33:41 (25149 уншсан)


Yзээд өнгөрөх амьдралыг мөнхийн юм шиг бодож
Yдлээд буцах хорвоог үүрдийн юм шиг сэтгэж
Залуу идэр насаа хөгшрөхгүй юм шиг санаж
Замба тивийн элгэн дээр туйлж яваа дүү минь!

Өнгө алаг хорвоо дээр
Өөрийн сайндаа чи төрөөгүй!
Өдөр өдрийн нарыг үзэж, тэнгэрийг харах
Өндөр их тавилан хайрласан аав, ээждээ баярла.

Yдшийн цэнгээний газар согтуу юм шиг дарвиж
Yеийн хонгор бүсгүйтэй мансууран цэнгэж явахад
Насан буурал ээж чинь үнээний дэлэн шувтарч
Намрын хүйтэн шөнө зэлэн дээр жихүүцэн суугаа!

Амтат бяслаг, хуруу зузаан өрмий нь
Амьхандаа чамд л хадгалж, замын унаа хүлээнэ.
Өр авлага нэхэхгүй эхийн сэтгэлийг хүүхнүүд орлохгүй ээ!
Өвөл болохоос урьдаж ээждээ нэг очоорой!

Эгэмний чинь яс хугарахад аавын чинь цээж өвдөж
Эдгэртэл нь адилхан шархтай явдаг юм шүү.
Ширхэг ширхэгээр цайсан үс нь чамайг хүлээсэн хоногуудын тоо
Шинэ цаснаас урьдаж аавдаа нэг очоорой!

( Дэлгэрэнгүй... | 16 | Шүлэг | Дашбалбар О | )

Бусад 		 Шүлэг: Н.Марал-Үжин : Насны ханьдаа бичих шүлэг
Оруулсан Bataka on 2025-10-29 09:18:40 (6066 уншсан)


 Хүчлээд гардаггүй хүслийг чинь үргээж болдоггүй 
 Уурыг чинь урсгаж болдоггүй нулимсыг чинь үнсээд би аргадъя.  
Хүний хүн болсон чамд. 
 Хүлээсэн сэтгэлээ 
Хүлэгдсэн итгэлээ хүндэлсэн бодлоо 
хүлэг мориндоо тээж. 
Хүрэх газартаа хүрээсэй гэж хүслээ  шивнэнэ би
Хайрын харцанд чинь итгэж 
Харуусал гунигаа би мартаж
Хаширсан сэтгэлээ би эдгээж
 Хаашаа ч юм бэ хамаагүй хамт явъя. 
Түмэн бодол дундаа төөрч явахад минь 
Түр ч гэсэндээ мартуулж 
Түрхэн зуурдынх ч гэсэндээ
 Түүнтэйгээ ирээдүйгээ төсөөлнө.
 Атгахан зүрхэнд минь
 Айхтар том өвчин 
Алаг хорвоод өнгө нэмэх гэж ирсэн юм болов уу? 
Ая дуу нэмэх гэж ирсэн юм болов уу? 
Аль эсвэл адил айдас нэмэх гэж ирсэн юм болов уу? 
Чиний минь булбарай уруул над руу 
Чамаар л дутаж байна гэх шиг 
Чаг чаг хийх цаг хүртэл
Чамайг минь сануулах шиг. 
Чамин эрдэнэ хүртэл
 Чиний минь энхрий харцанд гундах шиг
Нахиалсан навчис хүртэл
 Намайг чамд хайртайг илэрхийлэх гэсэн мэт
Намираа бороо хүртэл 
Намайг чамд ойртуулах шиг 
Нандин дурсамж бүр минь 
Насан туршид минь үлдэг. 
Хол зай түр зуурынх. 
Ховсдож байна. Чи намайг 
Хоромхон ч гэсэндээ чинийхээ үнэрийг
 Хорвоогоор нэг хайж байна. 
Амьдралын минь аялалд надтай цуг гараач. 
Алдрайхан хүүхэд насыг минь эргүүлж надад авчирч өгөөч. 
Алдаа оноотой минь намайг хайрлаач. 
Алдах вий дээ гэсэн бодлыг минь
 Аадар бороо шиг
 Алга болгооч алдмааргүй байна. би чамайг
Харамсмааргүй байна. Дараа нь би 
Хайрламаар байна. Амьдралын туршид 
Насан эцсийг надтай дуулаач 
Найман ханатай гэртээ 
Найман хүүхдээ тойруулаад 
өгсөж уруудах амьдралдаа надтай төгсгөөч
Насны ханиараа чамайг сонгоё 
Намар болгон найр хийе хоёулаа 
Настай буурайнуудаараа магтуулж 
Нартад хоёулаа амьдаръя.

Зохиолч:Н.Марал-Үжин 
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Бусад | )

Шүлэг 		 Шүлэг: Т.Мөнгөнгинж : Намрын нойтон бороо нуурын мандал товшиж
Оруулсан Bataka on 2025-10-28 13:34:37 (4354 уншсан)

Намрын нойтон бороо нуурын мандал товшиж
Намайг гэсэн чиний минь харц зүүдэнд сэмхэн гэрэлтэнэ
Нар сарны алаг зааг дээр сэтгэлийн жолоо алдуурч
Наалинхай чиний зүрхэнд найргийн хур буулгамаар

Олж таниагүй орчлонгийн сохор өдрүүдийг би
Одоо ч сэтгэлдээ дурссаар гуниг нэрэн суудаг
Одод орших нуурын цэнхэр мандал дээр
Орь ганцхан чамд л зориулж уянгын халил тэрлэдэг

Мөрөөдөлд минь багтсан чинийхээ гэрэлт дүрийг
Мөнхөлж би чинь шүлгэндээ үүрд шингээнэ
Мөлхөөд ч хамаагүй чамруу тэмүүлэх сэтгэлээ би
Мөрөн голын ус шиг тунгалаг байлгахсан

Идэр есийн жавар тачигнасан жихүүнд
Инээдийг чинь сонсох гэж алсаас чамруу тэмүүлдэгсэн
Ингэн буйлаа царцаан шаргиатай намраар ч
Ихэмсэг төрхийг чинь харах гэж би зөвхөн чамруу л яардагсан

Ногоорон харагдах уулсын толгойд манан сэмхэн суугаад
Ноднин жилийн чамд зориулсан мөрт сэмхэн санаанд минь бууна
Нойтон өвсний толгой хяруугаа даахгүй бөхийгөөд
Нойрмоглох шөнийн зүүдэнд чи минь тодхон үзэгдэнэ

Чимээ алдарсан саарал шөнийн санаашрал минь
Чиглээд ирсэн цагаахан даашинзтай  амрагхан минь
Чиний төлөө орчлонгийн хугацааг дуустал амьдрах болохоор
Чимээгүй дэргэд минь тайван амгаланг мэдэр дээ хайрт минь

Итгэж явсан сэтгэл рүү чинь ус цацсан буруу өдрүүдийг минь өршөө
Инээд гэрэлтсэн царайнд чинь уйтгар төрүүлсэн алдаа бүхнийг минь уучил
Ирмээд өнгөрөх он цагийг буцааж чадахгүй болохоор
Ихэмсэг төрхний чинь өмнө түмэн буруутайгаа мэднээ хайрт минь

Миний амьдардаг бараан ертөнцийн гэрэл гэгээ минь
Миний аялах хайрын дууны уянгалаг эгшиг минь
Миний бяцхан зүрхний нандин хэлхээс минь
Миний амьдардаг ертөнцийн хамгийн төгс эмэгтэй минь 

Эгшиг дутсан уйтай амьдралын гашуун  дарснаас  би
Эргэж буцахгүй хүртсэн байхад минь чи намайг гаргасан
Элдүүр нь ханаагүй сур шиг эрх өссөн намайг
Эндүү гишгэх харалган мөчөөс минь чи  аварсан

Ганцхан чиний төлөө би
Үүрийн шаргал туяа тоононд тустал шүлэглэнэ
Ганцхан чиний төлөө би
Үрээ алаг морь чөдрөө тасартал уянгална 
Ганцхан чиний төлөө би
Үдшийн бүгээн жаварт гуниг хуртал шуранхайлна
Ганцхан чиний төлөө би
Гал шиг залуу буцлаад ширгэтэл амьдарна ...

Т.Мөнгөнгинж 2025 10 22 22:31 0097612290624 

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )


 
Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

Одоо онлайнд 168 зочин, 0 гишүүн байна.


Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт



Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-265.JPG
600x450 74k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4298

Д. Баттөмөр 1963	13.5х 9.5, харандаа цаас
Цаг хугацаа
600x727 162k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4774

Б. Энхбат 1981	18.5х18.7, модон бар
Дэлхийн нулимс
600x544 172k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5325


Агуулга
Thursday, 2026.05.07
· Би гэх бодол
Sunday, 2026.05.03
· Шинэ Чойнжин : Ганцаардсан баатар
· Амьдарлын 3 мөр
Monday, 2026.04.27
· Т.Батсуурь : ЭР НУЛИМС
Thursday, 2026.04.23
· Шюэ Вайсуо: Адуухайн амсар
Tuesday, 2026.04.21
· Жүнмэн: Надад чимээгүй ширээ өгөөч
Sunday, 2026.04.19
· Үндэсний уншлагын үйл ажиллагаа - "Сонгодог зохиолуудыг аз жаргалтай уншиж, ертөнцийг харахын тулд орчуулга" сэдэвт арга хэмжээ боллоо.
Thursday, 2026.04.16
· Залхуу, хойш тавих занг засах- 5 секундийн дүрэм - хамгийн зөв шийдвэр гаргах хугацаа
· 【Дэлхийн хамгийн шилдэг ном】 МӨНГӨНИЙ УХААН
Thursday, 2026.04.09
· Э.Чинзориг: Төрийн нүд
Wednesday, 2026.04.08
· До.Болдхуяг : МОНГОЛ БИЧИГ
Tuesday, 2026.04.07
· Гоомарал
Sunday, 2026.03.29
· Амгаланбаатарын Чинболор : Хайрцаг тамхи
Wednesday, 2026.03.25
· Шилдэг ном : Яагаад бид үргэлж ядардаг вэ? Чингис хааны
Friday, 2026.03.20
· Шилдэг ном : Бусдад таалагдах гэж хичээсээр
Thursday, 2026.03.19
· Ц.Авирмэд : Буддагийн зүрхэн зүгт ...
· Ц.Авирмэд : Ханьдаа
Wednesday, 2026.03.18
· Ц.Авирмэд : Нэргүй шүлэг
· Р.Чойном : Жагсаал
· Ц.Авирмэд : Үүл нарны орчлонд ...
Wednesday, 2026.03.25
· Хайрцаг тамхи
Thursday, 2026.03.12
· Энхтайваны Чинзориг : Маргад
Friday, 2026.03.06
· Шилдэг ном : Өмгөөлөгч шиг ярих 9 нууц: Ямар ч ярианд давуу тал олж авах техникүүд
Monday, 2026.03.02
· А.Бүрэнтөгс : Хүсэл
Thursday, 2026.03.12
· Арлааны Эрдэнэ-Очир : Хачин тунгалаг амраг
Sunday, 2026.03.01
· М.Мөнхбаяр : 4-н мөртүүд
Thursday, 2026.02.26
· Сосорбарамын Төмөрхуяг : Хөршийн хөөрхөн охин
· Соёрхын Пүрэвсүрэн : ҮЛ ТАСРАХ УДАМ
Tuesday, 2026.02.24
· Сосорбарамын Төмөрхуяг : 70 настай эрхэм
Saturday, 2026.02.21
· Эр эм
Wednesday, 2026.02.18
· Үг
Friday, 2026.02.13
· Э.Чинзориг: НАГАЦ АХ МИНЬ
· Шилдэг ном : Боломжгүйг Боломжтой болгодог 3 Хууль
· Шилдэг ном : Таны “амьдралын хугацаа”-г 2 дахин нэмэгдүүлэх top 5 ‎зуршил
· Шилдэг ном : Ээж 1% өөрчлөгдөхөд хүүхэд 100% өөрчлөгдөнө
· Шилдэг ном : Хүүхдэдээ заавал заах ёстой ганц чадвар: Санхүүч Хэрэмийн супер хичээл-Шинэ жилийн хамгийн том бэлэг
Wednesday, 2026.02.11
· Ц.Билгүүнжаргал : Үлдэхсэн
Monday, 2026.02.09
· Д.Пүрэвдорж : Сэгс Цагаан Богд найраглал
· Шилдэг ном : ҮГИЙН ХҮЧ- Миний амьдралыг өөрчилсөн ганц өгүүлбэр
Wednesday, 2026.02.04
· Энхтайваны Чинзориг : Жинхэнэ эзэд нь

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2026 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn