Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Намтар


Зохиолчдын намтар 		 Намтар: ДЭМБЭЭГИЙН МЯГМАР (1933-1997)
Оруулсан admin on 2008-11-29 05:32:07 (18483 уншсан)


1933 2.10 нд Сэлэнгэ аймгийн Хушаат суманд төржээ. Yргэлжилсэн үг, жүжгийн зохиолч, яруу найрагч.
1955 онд МУИС, 1971 онд Москва хотноо А.М. Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийн дээд курсийг тус тус төгсчээ. Дунд сургуульд багшилж байснаас гадна сонин, сэтгүүлийн газарт ажиллаж байсан. Алтан гадас одон болон медалиудаар шагнуулжээ.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Намтар | Оноо: 18/4 | Зохиолчдын намтар )

Зохиолчдын намтар 		 Намтар: Цэндийн Дамдинсүрэн : Намтар Уран бүтээл
Оруулсан admin on 2008-10-20 14:11:00 (31134 уншсан)

Төрсөн он сар өдөр:     1908 он
Төрсөн газар:    Дорнод аймгийн Матад сум
Төгссөн сургууль, боловсрол:    1938 онд Ленинградын дорно дахины дзэд сургууль, 1950 онд тус сургуулийн аспирантурыг дүүргэжээ. 1957 онд профессор цол, 1961 онд Монгол Улсын ШУА-ийн жинхэнэ гишүүнээр сонгогдож, 1971 онд хэлбичгийн ухааны докторын зэрэг хүртжээ.
Дэлгэрэнгүй намтар, танилцуулга: Эрдэмтэн зохиолч. Одоогийн Дорнод аймгийн Матад суманд 1908 онд төрсөн. 1938 онд Ленинградын дорно дахины дзэд сургууль, 1950 онд тус сургуулийн аспирантурыг дүүргэжээ. 1957 онд профессор цол, 1961 онд Монгол Улсын ШУА-ийн жинхэнэ гишүүнээр сонгогдож, 1971 онд хэлбичгийн ухааны докторын зэрэг хүртжээ. «Буурал ээж минь», «Гологдсон хүүхэн», «Хачин хурим» зэрэг ном, түүвэр хзвлүүлжээ. 1946,1947,1951 онд Монгол Улсын төрийн шагнал, 1986 онд Монгол Улсын ардын уран зохиолч цол хүртжээ.

Анхны ардын уран зохиолч, суут эрдэмтэн Цэндийн Дамдинсүрэн 1908 онд Дорнод аймгийн Матад суманд эгэл малчин Цэндийн хүү болон мэндэлжээ. 1986 онд 78 насандаа таалал болсон.

Ц.Дамдинсүрэн 1933-1938 онд Ленинград хотын Дорно дахиныг судлах институтэд суралцсан. Сургуульд явснаас нэг жилийн хойно, хол хүний нутагт унасан газар, угаасан усаа санагалзан

1933 онд, 25 насандаа “Хоёр настай Ро” Монголын уран зохиолын алтан санд орсон шүлгээ одоогоос яг 72 жилийн өмнө,

1934 онд, 26 насандаа “Буурал Ижий Минь” эрхэмсэг шүлгээ,

1936 онд, 28 насандаа “Зугаацахаар мордсон нь” гайхамшигт шүлэг, найраглалаа,

1937 онд, 29 насандаа А.С.Пушкин шүлгээ тэрэлж, Пушкиний шүлгээс орчуулж,

1938 онд, 30 насандаа “Наалинхай хоёр нүд чинь” шүлгээ бичин үлдээжээ.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Намтар | Оноо: 89/25 | Зохиолчдын намтар )

Зохиолчдын намтар 		 Намтар: ПЭРЭНЛЭЙН ЛУВСАНЦЭРЭН
Оруулсан admin on 2008-09-30 03:47:01 (12854 уншсан)


Авъяаслаг зохиолч агсан П.Лувсанцэрэн 1933 онд Баянхонгор аймгийн Баянбулаг сумын нутагт төржээ.
1944 оноос бага, дунд сургуульд суралцаж 1967 онд Москвад М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургууль төгсжээ.
Уран бүтээлээ 1962 оноос эхэлж «Нар шингээгүй», «Ус шиг цэнхэр», «Хаврын шувуу», «Мөнгөн аяга», «Сарны сонат», «Нүүдэл» зэрэг олон өгүүллэг «Хөдөөгийн дуун» тууж бичсэн нь «Нар шингээгүй», «Оддын дор», «Хаврын шувуу», «Усны эргүүлэг буюу Борзооны явдал» зэрэг ном болон хэвлэгджээ.



( Сэтгэгдэл [] | Намтар | Оноо: 3/3 | Зохиолчдын намтар )

Зохиолчдын намтар 		 Намтар: Бархас овогтой Дорж
Оруулсан admin on 2008-07-04 01:40:30 (6103 уншсан)

Монголын Зохиолчдын Эвлэлийн гишүүн.

1964 онд төрсөн. Эцэг Бархас, эх Дэнсмаа нар нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул иргэд юм.

Б.Дорж нь дипломатч мэргэжилтэй.     Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг 1989 онд төгссөн бөгөөд Лондон хотын Весминстрийн их сургуульд суралцан 1999 онд Олон улсын харилцааны магистр цол хамгаалсан.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Намтар | Оноо: 0/0 | Зохиолчдын намтар )

Зохиолчдын намтар 		 Намтар: Жамянгын Болд-Эрдэнэ
Оруулсан admin on 2008-06-10 07:19:00 (7139 уншсан)

Овог нэр: Боржигон овогт Жамянгын Болд-Эрдэнэ

1965.08.14 - Төв аймгын Мөнгөнмөрьт сумад албан хаагчын гэр бүлд төржээ.
1972-1980- Мөнгөнмөрьт сумын найман жилийн дунд сургууль,Налайх хотын 10 н жилийн дунд сургуулийг тус тус төгссөн

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Намтар | Оноо: 1/1 | Зохиолчдын намтар )

Зохиолчдын намтар 		 Намтар: САНЖААСYРЭНГИЙН АНУДАРЬ (1973-1995)
Оруулсан admin on 2008-04-30 02:20:26 (5426 уншсан)

САНЖААСYРЭНГИЙН АНУДАРЬ (1973-1995)

С. Анударь 1973 онд Улаанбаатарт төржээ.
1990-1994 онуудад МУИС-ийн философич мэргэжлээр төгсч
1994-1995 онд МУИС-ийн магистрантурт суралцаж байлаа.
Тэр багаасаа уран зохиол, сонгодог болон рок хөгжим сонирхдог байв.
Амьдралынхаа богино хугацаанд эрх чөлөөт, ариун, тайван амьдралыг мөрөөдөж өсөх тусмаа түүний хүсэл мөрөөдөл нь улам баяжин түүнийгээ илэрхийлэх үүднээс зохиолч болохыг хүсч байлаа. Тэр ганцхан ном бүтээжээ.
"4 биш 4" гэдэг энэ эмхэтгэлд түүний 1989-1993 онуудад бичсэн зүйлүүд орсон бөгөөд энд Анударь өнөөгийн бидний амьдралын бодит үнэнийг идеалист гүн ухааны үүднээс сэтгэн мэдэрч өөрийнхөө товч, тодорхой, өвөрмөц аргаар дүрсэлжээ. Түүний зохиолын гол баатрууд бол амьдралд дуртай, маш хүмүүнлэг, цэвэр ариун. чөлөөт амьдралыг мөрөөдсөн хүмүүс юм.



( Сэтгэгдэл [] | Намтар | Оноо: 12/3 | Зохиолчдын намтар )

Зохиолчдын намтар 		 Намтар: Г.Аюурзана
Оруулсан admin on 2008-04-22 11:00:10 (5910 уншсан)

ГУНААЖАВЫН АЮУРЗАНА

Гүн овогт Г.Аюурзана нь 1970 онд Баянхонгор хотод төрсөн. 1998 – 1994 онд ОХУ-ын Москва хотноо М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд суралцаж дүүргэсэн. Яруу найргийн төрлөөр "Балчир шүлгүүд” (1995), "Ганцаар цайвар навч" (1995), "Цаг хугацаа амсхийх зуур" (1998), "Эр сэтгэл" (2001) , "Философийн шүлгүүд" (2001) номууд, "Цасны роман" тууж, "Хэвтрийн хүн" (2002), "Илбэ зэрэглээ" (2003) романууд хэвлүүлжээ. МЗЭ-ийн шагналт. 2002 оны шилдэг зохиолын "Алтан өд" цомын эзэн.



( Сэтгэгдэл [] | Намтар | Оноо: 0/0 | Зохиолчдын намтар )

Зохиолчдын намтар 		 Намтар: Норовын Гантулга
Оруулсан admin on 2008-04-09 06:31:27 (5177 уншсан)

Залуу яруу найрагч Норовын Гантулга

Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат. Эрдэмтэн зохиолч Ш.Гаадамба, төрийн шагналт яруу найрагч З.Дорж нарын төрсөн нутгийн хүү. Төрсөн нутагт нь орших Арцын Улаан хад энэ хүүгийн нандин шүтээн, шүлэг, яруу найргийнх нь амин сүнс юм. Түүний шүлэг, яруу найргийн талаар шинжлэх ухааны доктор Ч.Билигсайхан, Л.Дашням нарын олон хүн санал сэтгэгдлээ илэрхийлсэн байдаг. Тэрбээр “Тусгаар тогтнол-2004”, “Янжинлхам-2005”, Р.Чойномын нэрэмжит “Алтан Оюухай”, “Залуу нас”, хайрын шүлгийн “Аморэ” зэрэг олон наадмын тэргүүн шагнал хүртсэн юм.



( Сэтгэгдэл [] | Намтар | Оноо: 0/0 | Зохиолчдын намтар )

Зохиолчдын намтар 		 Намтар: Хургаагийн Сvглэгмаа
Оруулсан admin on 2008-04-09 06:30:00 (4822 уншсан)

Яруу найрагч Хургаагийн Сүглэгмаа

Хэл бичгийн ухааны доктор (PhD), дэд профессор

Өмнөговь аймгийн Ханбогд суманд уугуул, 1986 онд дунд сургууль, 1990 онд АУКоллеж, 1998 онд Дорно Данхины Утга Зохиолын дээд сургууль, 1999 онд МУИС-ийн Монгол Судлалын Сургуулийн магистрантур тус тус төгссөн. Монгол хэл, утга зохиол судлаач багш мэргэжилтэй. 2004 онд “Монголын уран зохиол дахь “Үг” зохиолын төрөл зүйлийн онцлог” сэдвээр Хэл бичгийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалсан.2006 онд дэд профессор болсон.
1988 оноос уран бүтээлээ эхэлж, 2000 онд “Орхиж боломгүй хорин нас”, 2004 онд “Буйд шазрын шүлгүүд” яруу найргийн, 2005 онд “Монголын уран зохиол дахь “үг” зохиолын төрөл зүйл”, 2006 онд “Халхын хуульч хэмээх цэцэн Сандаг” судалгааны номуудыг хэвлүүлсэн. 2003 оны “Мөнгөн цом”-ын эзэн, 2007 онд МҮЧЗХ-ны шагнал хүртсэн, МҮЧЗХ-ны гишүүн.



( Сэтгэгдэл [] | Намтар | Оноо: 0/0 | Зохиолчдын намтар )

Зохиолчдын намтар 		 Намтар: Дорж-Юндэнгийн Болдхуяг
Оруулсан admin on 2008-02-01 01:27:00 (5182 уншсан)


Дорж-Юндэнгийн Болдхуяг


1977 онд Улаанбаатар хотод төрсөн Монголын Үндэсний Чөлөөт зохиолчдын холбооны гишүүн
2001 онд Миний жаахан Амбуунаа
2005 онд Чинад нууцхан сэтгэл
2007 онд Эсэруагын охиний хоолойн чимэг нэрт яруу найргийн гурван ном хэвлүүлсэн.
2001 онд Данзанравжаагийн Мөнгөн цом
2002 онд Хайрын цагаан уул наадмын тэргүүн байрын цом авсан



( Сэтгэгдэл [] | Намтар | Оноо: 0/0 | Зохиолчдын намтар )

Зохиолчдын намтар 		 Намтар: Цэндийн Доржсэмбэ
Оруулсан admin on 2008-01-25 02:43:19 (5667 уншсан)


Яруу найрагч Цэндийн Доржсэмбэ
1975 оны 02-р сарын 02-нд Баянхонгор хотод төрсөн.  Ерээд оны яруу найрагчдын шилмэл шүлгийн “Монголын мөнгөн үеийн яруу найраг” түүвэрт түүний бүтээлүүд хэвлэгдсэн.

Хайрын шүлгийн “Цагаан уул”, “Аморе”, “Чөлөөт сэтгэлгээний дуулал” яруу найргийн наадмуудын тусгай шагналт.



( Сэтгэгдэл [] | Намтар | Оноо: 0/0 | Зохиолчдын намтар )

Зохиолчдын намтар 		 Намтар: П.Баярсайхан
Оруулсан admin on 2008-01-11 02:01:48 (6071 уншсан)

ПYРЭВЖАВЫН БАЯРСАЙХАН
Баярсайхан 1959 оны 2 сарын 3-нд Завхан аймгийн Жавхлант суманд тєрсєн. 1982 онд МУИС тєгссєн. “Хєх туурийн тал”, “Аав євєл ирнэ”, “Анир гvм нутаг”, “Гэрэл гэгээг хvснэ”, "Хотын онгон”, “Гүн ертєнц" өгүүллэг, тууж, романы зургаан номоо уншигчиддаа өргөн барьсан. Мөн хэд хэдэн жүжиг, кино зохиол нь тайз дэлгэцнээ тавигджээ. Одоо МYOÍРадиод тоймч хийж байна. МЗЭ-ийн гишvvн. МЗЭ-ийн шагнал хvртжээ. П.Баярсайхан 1997-2001 онд МЗЭ-ийн удирдах зєвлєлийн даргаар ажиллаж байлаа.


( Сэтгэгдэл [] | Намтар | Оноо: 0/0 | Зохиолчдын намтар )

Зохиолчдын намтар 		 Намтар: Гончигийн Сүхзориг
Оруулсан admin on 2007-12-17 12:25:29 (5059 уншсан)

Г.Сүхзориг

Oрлой овгийн  Гончигийн Сүхзориг

1978 oнд УБ хотод төрсөн. 2003 oнд  Moнголын Зохиолчдын  Эвлэлийн гишүүнээр элссэн.
МЗЭ-ийн  залуу зохиолчдын Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч
2003 oнд "ЭРХ ЧӨЛӨӨ   - MИНИЙ СҮҮДЭР" шүлгийн түүвэр  
2007 oнд "БҮГД НАД ШИГ ХИЙСВЭР" шүлгийн түүвэр тус тус хэвлүүлсэн.
Одоо удахгүй "Алга болоочийн өдрийн тэмдэглэлийн түүвэр" модерн туужаа хэвлүүлж уншигчдын гар дээр тавих гэж байгаа.



( Сэтгэгдэл [] | Намтар | Оноо: 0/0 | Зохиолчдын намтар )

Зохиолчдын намтар 		 Намтар: Дарамбазар овогт Борын Ганзориг
Оруулсан admin on 2007-06-21 06:24:00 (10056 уншсан)

Дарамбазар овогт БОРЫН ГАНЗОРИГ

Залуу яруу найрагч БОРЫН ГАНЗОРИГ Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн. Төрийн шагналт зохиолч Ч.Лхамсүрэнгийн нэрэмжит "Хүрэн морь" яруу найргийн наадмын 2004 оны дэд байр, 2006 оны тэргүүн байр, МЗЭ-ийн шагналт зохиолч Д.Халзангын нэрэмжит "Хүрэн унага 2004" яруу найргийн наадмын тэргүүн байр, "Мөнгөн жигүүр 2005" оюутны яруу найргийн наадамын тэргүүн байрын шагналтай. Сэтгүүлч мэргэжилтэй.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Намтар | Оноо: 0/0 | Зохиолчдын намтар )

Зохиолчдын намтар 		 Намтар: Х.Болор-Эрдэнэ
Оруулсан admin on 2007-06-14 22:47:00 (7112 уншсан)

Х. Болор-Эрдэнэ
МЗЭ-ийн гишүүн, Г.Сэр-Одын нэрэмжит зохиолч Х. Болор-Эрдэнэ нь 1975 онд Улаанбаатар хотод төрсөн. 2002 онд “Нүцгэн шөнө”, 2004 онд “Зүрхэнд үйлдвэрлэв” нэртэй сэтгэлгээний богино өгүүллэгийн түүвэр бүхий хоёр номоо уншигчдын хүртээл  болгожээ. Нийт 100 орчим өгүүллэг, хоёр тууж, таван ном туурвисан. Одоо богино өгүүллэгийн “Диваажингийн хоригдлууд” нэртэй гурав дахь өгүүллэгийн номоо хэвлэлтэнд бэлтгээд байна.

Халтарын. Болор-Эрдэнийн бүтээлүүдийг эндээс үзнэ үү



( Сэтгэгдэл [] | Намтар | Оноо: 3/1 | Зохиолчдын намтар )

Зохиолчдын намтар 		 Намтар: A.Амарсайхан
Оруулсан admin on 2007-05-10 23:33:00 (6200 уншсан)

АЛТАНГЭРЭЛИЙН АМАРСАЙХАН

А.Амарсайхан 1969 онд Алтай хотод төрсөн. 1989 оноос, тэр үеийн ЗХУ-ын Свердловск хотын Уул уурхайн дээд сургуульд суралцаж байхаасаа шог зохиол, зургаар оролдож эхэлсэн. Боловсролын хөгжлийн сургууль, Хэвлэлийн хүрээлэнд суралцаж гадаад хэлний багш, сэтгүүлчийн мэргэжил эзэмшсэн.
Шог хошин зохиол, шог зургийн ”Өөхөнд хулдсан егөө” ном хэвлүүлсэн, хэд хэдэн номын чимэг зургийг хийсэн. 2006 оноос http://amarsaikhan.blogspot.com/ хувийн сайт ажиллуулж байна. ”Тоншуул” сэтгүүлийн 70 жилийн ойн нэрэмжит уралдааны тэргүүн шагнал, мөн сэтгүүлийн оны тэргүүн бичлэгийн шагнал, МСНЭ-ийн ”Ган үзэгтэн” шагнал хүртсэн.
”Тоншуул” сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичгийн дарга, Хэвлэлийн хүрээлэнгийн сэтгүүл зүйн багшаар хавсран ажиллаж байна.

http://amarsaikhan.blogspot.com Манай сайт дээрхи А.Амарсайханы бүтээлүүдийг эндээс үзнэ үү



( Сэтгэгдэл [] | Намтар | Оноо: 0/0 | Зохиолчдын намтар )

Зохиолчдын намтар 		 Намтар: ДУГАРЫН ДОРЖ
Оруулсан admin on 2007-05-06 23:14:52 (5218 уншсан)

ДУГАРЫН ДОРЖ

Зохиолч Д.Дорж 1931 онд Дорнод аймгийн Баяндун сумын нутагт малчны гэр бүлд төржээ.
Бага дунд сургууль, 1956 онд Улсын их сургууль төгсжээ.
1953 оноос уран зохиол сонирхон оролдож “Барилдаж явсан минь”, “Мандах нарнаар”, “Ялимгүй будлиан”,”Давааны цаана даваа”, “Нууц хурим” шүлэг өгүүллэг туужийн ном хэвлүүлжээ.



( Сэтгэгдэл [] | Намтар | Оноо: 0/0 | Зохиолчдын намтар )

Зохиолчдын намтар 		 Намтар: ЦЭНДИЙН ДОРЖГОТОВ
Оруулсан admin on 2007-05-06 23:05:00 (9779 уншсан)

ЦЭНДИЙН ДОРЖГОТОВ

Ц.Доржготов 1940 онд Архангайн Хашаатад төржээ. Луу жилтэй, бага, дунд сургууль, Москва хотын хэвлэлийн дээд сургууль дүүргэсэн.
Шог хошин зохиолын ''Дусал инээд", "Мөнхийн ус", "Бор морь", "Будааны хүүхэд", “Хүүхнүүдийн дунд ганцаараа", "Бодлын хулгай", "Ярьдаг дэвтэр”, "Шог зохиолч тэнэг байдаг". “Туулайн зүрхтэн”. "Бурхны ходоод лонх биш", "Хамба дээлт буюу дэлхий даахгүй баян" зэрэг ном мөн "Шим мандал' "Тэнгэр дуугарахын өмнө". "Yр удам танаа" роман тууж " Нарт өндөр" боть хэвлүүлж. “Тойрох хуудас” кино. "Шуурга” жүжиг бичиж. олны хүртээл болгосон байна.
Доржготов 1975 онд олон улсын шог хошин зохиолын "Алеко" уралдааны "Мөнгөн зараа” шагналыг монголоос хүртсэн анхны зохиолч. 1990 онд Д.Нацагдоржийн шагнал түүнд олгосон.
2005 онд "Төрийн шагнал" хүртжээ.



( Сэтгэгдэл [] | Намтар | Оноо: 6/2 | Зохиолчдын намтар )

Зохиолчдын намтар 		 Намтар: ДОЖООГИЙН ДОРЖ
Оруулсан admin on 2007-05-06 22:32:40 (6560 уншсан)

 

ДОЖООГИЙН ДОРЖ

Зохиолч Дожоодорж 1930 онд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нутагт малчны гэр бүлд төржээ.
Бага, дунд сургууль, мөн Дотоод явдлын яамны цэргийн нэгдсэн төв сургуулийг 1951 онд, Москвагийн Бүх Холбоотын киноны дээд сургуулийн зохиолчийн ангийг 1961 онд тус тус төгсчээ.
1949 оноос уран зохиол сонирхон оролдож “Ямаан дах нөмөрсөн хүн”, “Замын хүзүү урт”, “Шинэ үеийн баатрууд”, “Зүүний сүвэгч” зэрэг тууж өгүүллэгийн ном, “Yүрээр”, “Улаанбаатарт байгаа миний аав”, “Амар хуур”, “Амьдралын цуурай”, зохиолч С.Удвалтай хамтарч “Yер”, “Балга ус”, “Хүргэн хүү” зэрэг уран сайхны кино зохиолууд бичсэнээс гадна “Хөрш”, “Ёроолгүй авдар”, “Нэг ширээний хоёр”, “Хаанахын хүн бэ” зэрэг жүжгийн зохиолууд бичжээ.



( Сэтгэгдэл [] | Намтар | Оноо: 0/0 | Зохиолчдын намтар )

Зохиолчдын намтар 		 Намтар: ЛУВСАНДАМБЫН ДАШНЯМ
Оруулсан admin on 2007-05-06 22:27:06 (6696 уншсан)


ЛУВСАНДАМБЫН ДАШНЯМ


Зохиолч Л. Дашням 1943 онд Архангай аймгийн Төвшрүүлэх сумын нутагт төржээ.
1967 онд Москва хотноо олон улсын харилцааны дээд сургуулийг төгсчээ.
1970 оноос уран бүтээл сонирхон оролдож “Нялх ногоо”, “Бурхантын цэцэг”, “Хайрын нууц” өгүүллэг шүлгийн номууд хэвлүүлжээ.



( Сэтгэгдэл [] | Намтар | Оноо: 0/0 | Зохиолчдын намтар )


 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 262 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Зураач : Б.Хонгорзул
khongor028.jpg
Хэмжээс: 600x448 94k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4171

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-079.JPG
Хэмжээс: 600x450 108k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4876


orkh-006.JPG
Хэмжээс: 600x450 89k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5210


Агуулга
Лхагва, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Бидний намар
· А.Сүглэгмаа : Навчисын шуурганаар
· Ц.АВИРМЭД : ТЭР НАМАР
· Д.Бямбажав : НАМАР
Ням, 2015.10.25
· Зундуйн Дорж
Бямба, 2023.10.14
· Зундуйн ДОРЖ : Өглөө болгон эрт босч
· Батсайхан Баттөгс : Миний нутгийн намар
Мягмар, 2023.09.12
· Ц.Бавуудорж : МЭДРЭМЖИЙН ТУХАЙ ШҮЛЭГ
· Ц.Бавуудорж : ИТГЭЛ
· Ц.Бавуудорж : ТОМЪЁО
· Ц.Бавуудорж : НАМРЫН ӨВСӨН ДУНД
· Ю.БАЯН-ОЧИР : МАШИН
· Ю.БАЯН-ОЧИР : ЦЭН ТОГОРУУ
· Ю.БАЯН-ОЧИР : ЖАРГАЛ НЬ ТЭР
· Ю.БАЯН-ОЧИР : ӨНӨӨДӨР
· Ю.БАЯН-ОЧИР : Миний ертөнц
· Ю.БАЯН-ОЧИР : ӨМГӨӨЛХҮЙ
· Ю.Баян-очир : Мод
Мягмар, 2023.08.22
· Б.Болормаа : Намайг явсны маргааш
Даваа, 2023.05.15
· П.Бадарч : Нулимст борхон болжмор
Ням, 2023.02.19
· Цагаан сар – Хүүхдийн үг, шүлэг Хүүхдүүд:
Даваа, 2023.02.20
· Цагаан сарын мэндчилгээний үгс
· Цагаан сарын мэндчилгээний үгс
Мягмар, 2023.01.24
· Д.Энхболд: "Хар хүн" Өгүүллэг
Лхагва, 2023.01.04
· Сааюугийн Баттулга : ТЭНГЭР ҮР
· Эрдэнэ-Очирын Ганболд : АЛГЫН ЧИНЭЭХЭН ГАЗАР
· Долгорын ЦЭНДЖАВ : “ЦАГААН НОХОЙ”
· Ням-Очирын Баасанжав : АЛТАН ЗУУЗАЙ
· Лхагвагийн Дайриймаа : ГАР ХӨРӨӨ
· Наваанжамбын Мөнхсайхан ДАРДАС
· Битогтохын Цогнэмэх Ай, Сүнжидмаа минь ээ, хө!
· Баянмөнхийн Цоожчулуунцэцэг : ХИШИГ
· А.Ивээл : БУЙД СУМЫН НААДАМ
· Х.Эрдэнэцэцэг : ГЭРЭЛТЭГЧ ХУЛС МОД
Даваа, 2022.11.28
· Д.Галсансүх : ХЯТАД СУРГУУЛЬ
Баасан, 2022.11.25
· Д.Галсансүх : СЭТГЭЛЗҮЙН ТУУРИУД Ц. Буянзаяа-д
· М.Амархүү: УРГИЙН МОД
Пүрэв, 2022.11.24
· До. Болдхуяг : ХААНЫ САНААШРАЛ (Монологи)
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2022.11.22
· ЗАЛУУ НАСНЫ АЛДАА

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn