Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Дууны үг


Өвөр Монголын  яруу найраг 		 Дууны үг: Б. Журамт: Говийн амьтай чулууд
Оруулсан admin on 2013-05-28 20:41:03 (1603 уншсан)

Б. Журамт: Говийн амьтай чулууд

1.
Өргөн говийн чулууд минь дээ хөө
Өөхөнд баглаатай бөөр л юм уу даа
Үгтээж таслахаар нь өнчин хоцордог
Үндэс бүтэн эрдэнэ ч юм уу даа

Дахилт:
Галавын галаваас тамгатай ирсэн
Газар эхийн амин эрдэнэ дээ
Говийн чулуу говийн чулуу
Голомт нутгын эрдэнийн эрдэнэ юм
2.
Хүрэн говийн чулууд минь дээ хөө
Хөндий цээжний зүрх ч юм уу даа
Хөндөж эмтлэхээр нь эмзэглэн хоцордог
Хүйн холбоотой эрдэнэ ч юм уу даа
/дахилт/
3.
Тэнүүн говийн чулууд минь дээ хөө
Торгон харааны цэцгий ч юм уу даа
Таллаж хуваахаар нь уйлан хоцордог
Далдын сүнстэй эрдэнэ ч юм уу даа
Дахилт

/ Түмт Чо. Шинэ хөрвүүлэв/



( Сэтгэгдэл [] | Дууны үг | Оноо: 0/0 | Өвөр Монголын яруу найраг )

Өвөр Монголын  яруу найраг 		 Дууны үг: Түмт Чо. Шинэ : Хаан нартайгаа хамт
Оруулсан admin on 2013-04-06 20:44:02 (1703 уншсан)

 

Халхавчин цаадах нүд чинь
Харанхуйд дасаж гүйцжээ
Хальт мөлт гишгэлэг чинь
Хайран хүслээ талхижээ

Хагд өвс шарлаж
Хахир салхинд хийсэх цагт
Хаан нартайгаа чи
Хамт дээшлэн мандана

Халуун амь нас
Хар тэргүүтний ирээдүйг
Хатан дэлхийд чухамдаа
Хайр гүй хүлээлт гэж алгаа

Хангай нутаг эх дэлхий
Хайлан уясахын цагт
Хаан нартайгаа чи
Хамт дээшлэн мандана

/ Түмт Чо. Шинэ орчуулав/



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Дууны үг | Оноо: 0/0 | Өвөр Монголын яруу найраг )

Өвөр Монголын  яруу найраг 		 Дууны үг: хүлээж цөхсөн бол яваач хэмээх дууны үгийн орчуулга
Оруулсан admin on 2013-03-28 15:36:39 (1566 уншсан)

Хүлээж цөхсөн бол яваач хэмээх дууны үгийн орчуулга

Дуучин  тэнгэр
Цомог  гэр нутаг

Энэ муу тэр муухай гэж
Элдвийг битгий ярь,
Өрөөлийг сонжихын оронд
Өөрийгөө шинж.

Нарлаг өдөр үүд цонхоо онгойлгосон ч
Нааш гарч ирэлгүй түдэх юм чи,
Илчит наран ялан далангүй шарахаас
Ичиж зовоод л байх юм чи.

Байж ядсан бол яв чи
Байжная гэсэн бол байж бай,
Хүлээе гэсэн бол хүлээ чи
Хүлээж цөхсөн яв чи.

/түмт чо.шинэ орчуулав/



( Сэтгэгдэл [] | Дууны үг | Оноо: 0/0 | Өвөр Монголын яруу найраг )

Бусад 		 Дууны үг: Б.Эрдэнэцог : Яасан сайхан нутаг вэ?
Оруулсан admin on 2013-02-18 09:17:05 (1267 уншсан)

Ариухан хорвоод бурхан дүрийг олоод

Алагхан дэлхийд аз заяагаар мэндлээд

Алтайн их сүрлэг уулс

                   сүүн ус

                   сэвшээ салхисыг эзэмдээд

Яасан сайхан нутагт төрөөвэ?

Дахилт  Тагнай хоолойд  тарвас нь  амтагдсан

               Тостой цайнд нь хөлс дааварласан

               Олон ястаны магтуу хайлсан

               Онгодын цэнхэр Ховдын хязгаар

Асгарсан нарны туяаг зулайгаараа тосоод

Аав ээждээ их заяагаар мэндлээд

Алтайн хөх номин тэнгэр

                     ноён оргил

                      нугын түмнээ түшээд

Яасан сайхан нутагт төрөө вэ?

Дахилт

Уул усныхаа уран хөгийг чихнээ тосоод

Уудам дэлхийд алтан заяагаар мэндлээд

Уртын дууны хурайлсан шуранхай

                        хуурын эгшиг

                        хөөмийн аялгууг эзэмдээд

Яасан сайхан нутагт төрөө вэ?

Дахилт

Яруухан хэлтэй хүний дүрийг олоод

Ялгуун дэлхийд ашдын заяагаар мэндлээд

Ян сарьдаг ямбат тэргүүн

                     ялдам ятга

                     янагийн хайр эзэмдээд

Яасан сайхан нутагт төрөө вэ?

             Б.Эрдэнэцог        2012.07.15.



( Сэтгэгдэл [] | Дууны үг | Оноо: 0/0 | Бусад )

Шүлэг 		 Дууны үг: Б Эрдэнэцог : Лишийн хар булаг
Оруулсан admin on 2013-02-14 10:44:05 (1591 уншсан)

Модтой сүрлэг уулын хормойн доороос

Мушгирч боргилон оргилж гарсан урсгал

Ундрага нь ивэлж садарч урссан булаг

Ус усны хаан лишийн хар булаг

 

Нугын ардууд нь тахиж хайрлан хүртсэн

Мал амьтан ууж тэвээрэг аван тэнхэрсэн

Нууц шидийг нь хэн ч тайлж мэдээгүй

Миний нутгийн тамир тэнхээний рашаан

 

Учир юунд хар өнгөтэй урсдаг юм бол?

Уг нь хаанаас эх авсан юм бол?

Лусын ариун ундаа энэ юм болов уу?

Лиш цэцгийн шим энэ юм болов уу?

 

Ээ хайрхан эх дэлхийн рашаан

Лишийн хар булаг минь ээ.

Б Эрдэнэцог.          2012.01сар



( Сэтгэгдэл [] | Дууны үг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Дууны үг: Б.Эрдэнэцог : Мандал уул
Оруулсан admin on 2013-02-14 10:19:28 (1615 уншсан)

Алтайн нурууны зүмбэр уул

Айзам зүрхний сүмбэр уул

Аав шиг налайсан Мандал уул

Алтан нутгийн шүтээн уул

Дахилт

Араатан жигүүртэн сүлджин давхисан

Арц агь ганга нь хамар ханхийсэн

Ус салхи нь урнаар хөөмийдсэн

Урьд цагийн маань сонсогдсон

 

Нутгийн минь хойморт заларсан

Нуган сарьдагуудын ноён уул

Хойноос уруудан замдаа тухалсан

Хулхагар баян хан уул

 

Дээдэст зассан идээ шиг

Дэлхийгээс заяасан уран уул

Хормойндоо харуул овоо хаалгачтай

Хотоохгүй баян хаан уул

 

Хааяа хааяа хүржигнэн дуугардаг

Хайрхан минь гэж хүн зон нь залибардаг

Хүмүүн чулуун сахиусан тэнгэртэй

Хүч сүрээр амилсан амьд уул

Б. Эрдэнэцог          2012.04.22

 

 



( Сэтгэгдэл [] | Дууны үг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Дууны үг: Б.Эрдэнэцог : Миний ховд
Оруулсан admin on 2013-02-13 11:42:06 (1958 уншсан)

Бумбат хайрхан  Мөнх хайрхан

Бүргэдтэй хайрхан Жаргалант хайрхан

Буянт Булган Үенч Бодонч

Бүгдээрээ миний амин ховд

Дахилт Мөнх хөх тэнгэрийн хийморь

              Мөрөн гол усны хөг аялгуу

              Хараа хурцлам алтайн сарьдагууд

              Хар ус нуур миний ховд

Төрийн сүлд морин уналгатай

Тэнгэрийн амьтан тэмээн ачлагатай

Төрхөм тулгандаа аргалан галтай

Төрөлх нутаг төгөлдөр ховд 



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Дууны үг | Оноо: 0/0 | Шүлэг )

Бусад 		 Дууны үг: У.Пүрэвсүрэн : Эх орныхоо төлөө цохилъё
Оруулсан admin on 2012-01-19 12:21:32 (1946 уншсан)

Гэгээн наран цацрагаа тольдсон залуу нас
Гэнэхэн харцанд ч дурлал оргилсон залуу нас
Дэндүү омголон бас бүтээл ундарсан залуу нас
Дэлхий ч багадах тэнгэрлэг залуу нас
            Ай залуу нас чинийхээ алдрыг мөнхөлье
            Агуу өвгөдын гэгээн сургаалыг саная
            Үүлэн чөлөөны нар шиг хоромын төдий өнгөрөх
            Үнэнээс үнэтэй залуу насаа хайрлъя
Эрмэг  хүлгийн омог дарсан залуу нас
Эцгийн сургаалыг биелүүлэх оргил цаг залуу нас
Эв эеийг билэгдэн гар гараасаа атгалцан
Эргийн ирмэн дэхь цэцэг шиг залуу насаа хайрлъя  

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Дууны үг | Оноо: 0/0 | Бусад )


Сумъяа 	Доржпалам	 Дууны үг: Д.Сумъяа : Ээж минь
Оруулсан Сумъяа on 2012-01-13 18:46:25 (1912 уншсан)

Өчиг үгийг өршөөдөг бурхад минь ээ
Өрөвчхөн эжийг минь урт наслуулж хайрла аа
Өдөр өдрийн наранд цацлаан өргөөд
Үйлс бүхнийг тэгшлэнхэн баярлаж яваг
                                    Ээж минь ээ

Айлдал учир анхаардаг тэнгэрүүд минь ээ
Ачтайхан эжийг минь урт наслуулж хайрла аа
Атга атгаар ааруул чихрээ түгээгээд
Алаг хорвоог аргаданхан баярлаж яваг
                                    Ээж минь ээ

Санал хүсэл сонсдог савдгууд минь ээ
Сайхан эжийг минь урт наслуулж хайрла аа
Сар нартай хорвоодоо залбиран сүслээд
Сайн бүхнийг тэгшлэнхэн баярлаж яваг
                                    Ээж минь ээ.



( Сэтгэгдэл [] | Дууны үг | Оноо: 0/0 | Сумъяа Доржпалам )

Сумъяа 	Доржпалам	 Дууны үг: Д.Сумъяа : МОНГОЛ ХИЙМОРЬ
Оруулсан Сумъяа on 2012-01-13 18:29:08 (1902 уншсан)

Тэнгэрийг аргадахад чихэд нь ойр гэж
Тэнгисийг аядаахад хаяанд нь дөт гэж
Ус нутгийнхны минь тахилга
Уулсынхаа их овоон дээрээ байдаг аа

Сүлдтэй бүхэнд амьтай дотно гэж
Сүүдэргүй бүхэнд сүүлгүй хол гэж
Тэрэмт гэрийнх нь сүлд хийморь
Тэнгэр өндөр тотгон дээрээ байдаг аа

Холын бараанд мэлмий саруул гэж
Холхи ухаанд бодол уужим гэж
Монгол хүний аз хийморь
Мөр зулайнаасаа төө дээшээ байдаг аа

Сан хурайлж сайныг даллах
Салхи хөгжөөж саарыг дайжуулах
Босоо сормуустай Монголчуудын
Богд хийморь нь үргэлж дээшээ байдаг аа 

            1991 он. 

                        СТА С.Батмөнх аялгуу хийж
                        СТА Б.Батболд дуулсан



( Сэтгэгдэл [] | Дууны үг | Оноо: 0/0 | Сумъяа Доржпалам )

Сумъяа 	Доржпалам	 Дууны үг: Д.Сумъяа : АРВАН ГУРВАН ААШ
Оруулсан Сумъяа on 2012-01-13 17:35:14 (2020 уншсан)

Хэн хүнтэй би уулзмааргүй байна
Хэрүүл хайж би бухимдмааргүй байна
 
Уйлмаар ч үгүй, дуулмаар ч үгүй байна
Усны жараахай шиг дуугүй л баймаар байна
 
            Наашаа цаашаа сэтгэл дэнслэхгүй байна
            Арван гурван аашаа би нуумааргүй байна
            Амьдармаар ч үгүй, үхмээр ч үгүй байна.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Дууны үг | Оноо: 0/0 | Сумъяа Доржпалам )

Сумъяа 	Доржпалам	 Дууны үг: Д.Сумъяа : АРВАН ГУРВАН ААШ
Оруулсан Сумъяа on 2012-01-13 17:27:43 (1787 уншсан)

Хэн хүнтэй би уулзмааргүй байна
Хэрүүл хайж би бухимдмааргүй байна
Уйлмаар ч үгүй, дуулмаар ч үгүй байна
Усны жараахай шиг дуугүй л баймаар байна
 
            Наашаа цаашаа сэтгэл дэнслэхгүй байна
            Арван гурван аашаа би нуумааргүй байна
            Амьдармаар ч үгүй, үхмээр ч үгүй байна.
 
Инээх, уурлах дур хүрэхгүй байна
Илүү дутуу үг унагамааргүй байна
Яриа хөөрөө дууссан юм шиг байна
Явах, ирэх хүмүүс яршигтай байна.
 
            Наашаа цаашаа сэтгэл дэнслэхгүй байна
            Арван гурван аашаа би нуумааргүй байна
            Амьдармаар ч үгүй, үхмээр ч үгүй байна.
 
Намайг магтсан үг сонсмооргүй
Наадаж инээх найз надад хэрэггүй
Намайг муулсан үг сонсмооргүй байна
Наргиан цэнгээн ч үгүйлэхгүй байна
 
            Наашаа цаашаа сэтгэл дэнслэхгүй байна
            Арван гурван аашаа би нуумааргүй байна
            Амьдармаар ч үгүй, үхмээр ч үгүй байна.
 
                        1992 он.
“Хурд” хамтлаг аялгуу зохиож дуулсан.


 



( Сэтгэгдэл [] | Дууны үг | Оноо: 0/0 | Сумъяа Доржпалам )

Сумъяа 	Доржпалам	 Дууны үг: Д.Сумъяа : НУТАГ АМЬТАЙ ААВ
Оруулсан Сумъяа on 2012-01-13 17:11:32 (2851 уншсан)


                                           Талын Гурван Улаан минь


                                           Тарж нэг, хурж нэг тослоо доо


                                           Тамхиа нэрээд аав минь


                                           Таниад чиг, хүлээгээд чиг суух шиг ээ



                                            Газрын эмжээр Хүнгий минь


                                           Галгиж нэг, цалгиж нэг угтлаа даа


                                           Гандуу дээлтэй аав минь


                                           Гаднаа чиг, гэртээ чиг байх шиг ээ


 


                                          Жирмийн сүлжээ харгуй минь


                                          Жиндээ нэг, аяндаа нэг хөтлөө юү


                                          Жирвий саарлаараа аав минь


                                          Жилдээ нэг, сардаа нэг ирэх шиг ээ


 


                                          Нүүдлийн олон шувууд минь


                                          Нуураа нэг, тойрмоо нэг эргэлээ дээ


                                          Нутгийн хэдэн буурлаасаа би


                                          Нуугдаж нэг, зүүгдэж нэг уйллаа даа.


                


                                                                     1992


                                                              СТА.  Н.Цолмон аялгууг зохиосон


                                                              МУГЖ Х.Болормаа дуулсан



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Дууны үг | Оноо: 0/0 | Сумъяа Доржпалам )

Бусад 		 Дууны үг: Санасан сэтгэл
Оруулсан admin on 2011-12-15 18:13:45 (3768 уншсан)


Тогтуун намуухан сэлбийн голоо
Шөнийн одод толионд  нь наадсан
Урсгал дөлгөөн  Тамирын гол шиг
Урссан урссаар чамруу тэмүүлнээ
            Тэргэл саран уулсын оройд
            Тэнгэрлэг чи миний зүрхэн дээ
            Тэргэл сарны доор чамайгаа
            Тэвэрч зогсоод жаргахсан      
Дөлгөөн сэрүүхэн  дуут нуурандаа
Хос хун мандалд нь наадсан
Хоног хоногоор чамайгаа санаад
Сэтгэл зүрхэндээ үгүйлэх юм
            Тэргэл саран уулсын оройд
            Тэнгэрлэг чи миний зүрхэн дээ
            Тэргэл сарны доор чамайгаа
            Тэвэрч зогсоод жаргахсан 
Санасан сэтгэлдээ чамайгаа үгүйлж
Сарын хоногийг тоолон хүлээсэн
Ганаа чамдаа дуугаа зориулж
Гансрах сэтгэлээ аргадах юмдаа
            Тэргэл саран уулсын оройд
            Тэнгэрлэг чи миний зүрхэн дээ
            Тэргэл сарны доор чамайгаа
            Тэвэрч зогсоод жаргахсан 



( Сэтгэгдэл [] | Дууны үг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Дууны үг: Эх могойн домог
Оруулсан admin on 2011-12-14 19:39:52 (216346 уншсан)

Өглөөний наран ургах үед
Үртэй болж гэнэ эх могой
Өлгий болгож эсгий дундуур 
Өөдөс үрсээ сүүдрээс нуужээ
Намрын хүйтэн өглөөгүүр
Найман тэмээ нүүдэл хөдөлжээ
Гурван цагаан өндгийг нь дайгаад 
Гучин гурван голыг зорьжээ
 
Гучин гурван говиор нь ч
Халуун цөлын хад чулуугаар нь ч
Алсын замын хол хэцүүг нь ч анзааралгүй 
Үрсээ зорьсон гэнэ ээ эх могой
 
Ачааг нь дагасан эх могойг 
Ажиж мэдээд жингээ зогсоожээ
Өндөг тээсэн цагаан эсгийг нь 
Өгнөн дэлгээд холдон оджээ
Үрээ нэхсэн ээжий хайр 
Өнө холын замыг туулжээ
Дэлгэсэн цагаан эсгий дээгүүр мөлхсөн мөр нь улаан байжээ.

 http://music.zaluu.com/index_musicm.php?cid=38&ad=Naran.S%20%20-%204Ekh%20mogoin%20domog.mp3&title=Forex%20Music



( Сэтгэгдэл [] | Дууны үг | Оноо: 0/0 | Бусад )

Цэемаа 	М	 Дууны үг: М.Цэемаа : Цасны бүүвэй
Оруулсан admin on 2011-11-15 14:17:53 (4840 уншсан)

1988,1989 онд шилдэг эстрадын дуугаар шалгарч байв.

О.Билэгтийн  ая “ЗАЛУУС ХАМТЛАГ”

Туулай дүрсэт саран хүйлэн тэнгэрт хөвж

Торгон цайвар алчуураар толгодыг зөөлөн илбэхэд

Цагаан дээлтэй охид бүжгийн баяр хийх шиг

Цасан ширхэг бужигнаж оддын харц угаана

Гар гараасаа барилцсан тэнгэрийн хийсмэл элчис

Газар тэнгэрийн савсалгаар өөрийн бүжгээ бүжихүй

Түнэр харанхуй сарниж бүүдгэр гэгээ татаад

Түрүүчийн бүх харанхуй ширхэг цасанд шингэнээ

Цэцэрлэгийн гүнд чимээгүй ноёрхож цас будраад

Чи бид хоёрын сормуусан дээгүүр цагаан өд хөөцөлдөнө

Дээр дээрээсээ лавсах цаль мөнгөн ширхэгт

Дэндүү зузаан дахаа дэлхий төдөхнөө нөмөрлөө

БҮҮВЭЙ БҮҮВЭЙ БҮҮВЭЙ



( Сэтгэгдэл [] | Дууны үг | Оноо: 0/0 | Цэемаа М )

Бусад 		 Дууны үг: Ж.Раднаадаргиа : Буянтай ээж
Оруулсан admin on 2011-11-04 10:10:13 (1607 уншсан)


Аяыг Ж.Батсуурь \СТА\

Бүжин цочоосон бүрэнхийг 
Бүүвэйн дуугаар сүлээд 
Бүтэн нойргүй хоногуудаа
Бүртгээ нь үгүй ээжийгээ
Намар хаврын уянгаар
Эгшгийг нь аргадсан дуундаа
Наран саран хоёроор 
Ээлжлэн сугадуулж дуулья аа
Сэвлэг үсэнд шингэтэл 
Ангир уургаар ивлээд
Тоос нь босоо хорвоогоо
Тосоор рөөсөн ээжийгээ
\Дахилт\
Гэргий заяагаа дархалж 
Гэртээ инээд нэмээд
Түмнийг хоймроо залсан
Хүний хайлан ээжийгээ
\Дахилт\

2004 он               Ж.Раднаадаргиа



( Сэтгэгдэл [] | Дууны үг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Дууны үг: Ж.Раднаадаргиа : >Адууны тоостой алгуу  
Оруулсан admin on 2011-11-04 10:08:50 (1566 уншсан)


               Аяыг Ж Батсуурь СТА Гийнгоо цангинаатай уяагаа ариулж 
Гурийн дуудлагатай морьдоо уяадаг 
Зуны намираатай нийлүүлэн тарлаж 
Нумын нийцтэй хүлгээ сойдог
Удмын хурдтай 
Уяач тандаа
Айргийн морьдын 
Алтан тоостой
Азарганы үүрсээтэй 
Аялгуу барья аа
Наран бөмбөрөөтэй хөлс амталж
Найргийн аялгуутай давхил хөглөдөг 
Толин зуузайтай хазаар дэрлүүлж
Торгон иртэй ажнайгаа зүүдлүүлдэг
дахилт 
Шүүдрэн шимтэй ногоо хазуулж 
Шөнийн одтой морьдоо тоглуулдаг 
Тарлан гэгээтэй уул шинжиж 
Тахийн шандастай хүлгээ мордуулдаг
дахилт
Ж Раднаадаргиа 2003 он


( Сэтгэгдэл [] | Дууны үг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Дууны үг: Ж.Раднаадаргиа : Засаг төрийн зандан ширээ
Оруулсан admin on 2011-11-04 10:07:30 (1467 уншсан)


                Аяыг Д.Жамсран \СТА\
Зууны манлай наадмйн манлай 
Зандан ширээ Түмэн эх-ийн
Туурайн эрчинд агаар шуугина аа
Тураг зооноос сугарна аа
Ай хө 
Эрийн хийморьтой хүлэг мину зээ
Зээ хө 
Төрийн сүлдтэй наадам мину зээ
Зуны манлай хуурын шуранхай
Зандан ширээ-зээрд ажнайн
Босоо тоосыг уулс нөмөрнө өө
Торойх барааг түмэн танина аа
Ай хө 
Эрийн хийморьтой хүлэг мину зээ
Зээ хө 
Төрийн сүлдтэй наадам мину зээ
Зууны манлай дууны аялгуу 
Зандан ширээ хурдан хүлгийн 
Сувдан хөлсийг цэцэг шимнэ ээ
Суран жолоог соёмбо өргөнө өө
Ай хө 
Эрийн хийморьтой хүлэг мину зээ
Зээ хө 
Төрийн сүлдтэй наадам мину зээ
2004 он                     Ж.Раднаадаргиа
                                                                                           Улсын нэрт уяач Ж.Шийтэрийн дурсгалд


( Сэтгэгдэл [] | Дууны үг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Дууны үг: Ж.Раднаадаргиа : Буянтай ээж
Оруулсан admin on 2011-11-04 09:49:54 (1486 уншсан)

 

                   Аяыг Ж.Батсуурь \СТА\

Бүжин цочоосон бүрэнхийг 
Бүүвэйн дуугаар сүлээд 
Бүтэн нойргүй хоногуудаа
Бүртгээ нь үгүй ээжийгээ

Намар хаврын уянгаар
Эгшгийг нь аргадсан дуундаа
Наран саран хоёроор 
Ээлжлэн сугадуулж дуулья аа

Сэвлэг үсэнд шингэтэл 
Ангир уургаар ивлээд
Тоос нь босоо хорвоогоо
Тосоор рөөсөн ээжийгээ

\Дахилт\

Гэргий заяагаа дархалж 
Гэртээ инээд нэмээд
Түмнийг хоймроо залсан
Хүний хайлан ээжийгээ
\Дахилт\

2004 он               Ж.Раднаадаргиа


( Сэтгэгдэл [] | Дууны үг | Оноо: 0/0 | Бусад )


 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 247 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Ёл хад
YolHad_38.JPG
Хэмжээс: 700x525 84k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 1955

Ёл хад
YolHad_27.JPG
Хэмжээс: 700x525 89k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2492

Ёл хад
YolHad_02.JPG
Хэмжээс: 700x525 90k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 694809


Агуулга
Баасан, 2016.10.07
· Ш.Солонго : Хуучин нөхөр
· Б.Төгсгэрэл : Сэрэмж
Пүрэв, 2016.10.06
· Б.Төгсгэрэл : Зөв тэсрэлт
Мягмар, 2016.10.04
· Оноосон тавилан
Бямба, 2016.10.01
· Өвөр монголд төрсөн
Пүрэв, 2016.09.29
· Б.Улаанхүү : Үндэсний дөрвөн мөрт минь
Лхагва, 2016.09.28
· Н.Өлзийтэлгэр : Манайхан
Бямба, 2016.09.10
· Н.Тайванжаргал : Аав шүтээн
· Н.Тайванжаргал : Номын дэлгүүр
Баасан, 2016.08.12
· Б.Улаанхүү : Сумъяад
Бямба, 2016.07.30
· Б.Улаанхүү : Цэнхэр нуурын цолмон халтар
· Б.Улаанхүү : : Багахэнтийн уяан дээр айрагдах морьд эвшээлгэнэ
· Б.Улаанхүү : Их хурдын түрүү магнай мөнгөн шагайн хүрэн
· Б.Улаанхүү : Ачтай буянтай нутгийнхаа сайхныг магтан ярилцахсан
Бямба, 2016.07.16
· Б.Улаанхүү : Дэлгэр мөрний дэнжийн хул
· Б.Улаанхүү : Азарганы чадалтай архангайн аварга
· Б.Улаанхүү : Багахэнтийн уяан дээр айрагдах морьд эвшээлгэнэ
Лхагва, 2016.05.11
· ЧИНГИСИЙН ЕСӨН ӨРЛӨГТЭЙ ӨНЧИН ХӨВГҮҮНИЙ ЦЭЦЭЛСЭН ШАСТИР
Бямба, 2016.04.23
· А.Шихихутуг : 10 жилийн аниргүй
Бямба, 2016.04.02
· Б.Улаанхүү : ХАЗААР ЦУЛБУУР СУЛРААГҮЙ ХҮЛЭГ ЭЭ
· Б.Улаанхүү : БИ АЗТАЙ ОДТОЙ МОНГОЛ ХҮН
· ХӨЛӨНДӨӨ САЛХИТАЙ ХҮНГИЙН ХҮРЭН
· Б.Улаанхүү : ЗАВХАН ГОЛЫН УНАГАНУУД ЗАРД ГАРСАН ХҮЛЭГҮҮД
Мягмар, 2016.03.29
· Энэ чинь хэн нэгэн биш Пүрэв баавай шүү дээ
Ням, 2016.03.20
· Д.Сосор : Миний муу эжий
· Д.Сосор : Бүргэд хаалга
· Д.Сосор : Хар харцагын ЛОДЖЕ КАЗИНО
Баасан, 2016.03.18
· Б.Сүхбаатар : Морин дээр
Мягмар, 2016.03.15
· Бодол
Даваа, 2016.03.14
· Ш. Дулмаа : Газар шороондоо би хайртай
Мягмар, 2016.03.08
· Би сайхан бүсгүй
· Ш.Гүрбазар : Ижий танаа
Даваа, 2016.03.07
· Өөрсдөдөө зориулав
· Тарчлал
Мягмар, 2016.03.01
· Н.Тайванжаргал : Эх
· Н.Тайванжаргал : Ээждээ л залбир
Мягмар, 2016.02.23
· Б.Улаанхүү : МӨНХ ТЭНГЭРИЙН ЦУУТАЙ ХАЛИУН
Мягмар, 2016.02.09
· Гунигаа нуусан ч нулимсаа чамаас нуугаагүй ...
Даваа, 2016.02.08
· Есөн товчтой дээлээ эвхээс задлан өмсөөд
Пүрэв, 2016.02.04
· Дайлал хайлил

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2017 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn