Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
/www.biirbeh.mn
Twitter
RSS2

Мэйл : info@biirbeh.mn
Утас : 9907-6364

Нэрээр
   ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
   4-н мөртүүд  
   Sienna  
   Window of Mongolian poetry  
   Youtube  
  Цээсүрэн Авирмэд  
  Э Агиймаа  
   Алтангадас  
  А Алтанхундага  
  М Амарбаяр  
  A Амарсайхан  
  Б Амарсанаа  
   Амор Хайям  
   Ардын аман зохиол  
  Б Ариун-Эрдэнэ  
  Энх-Амгалан Ариунболд  
   Афоризм  
   Нямдорж Ачиймаа  
  Г Аюурзана  
  Ц Бавуудорж  
  Н Багабанди  
  П Бадарч  
  Н Базардэрэг  
  А Байгалмаа  
  С.Б. Бат-Эрдэнэ  
  Б Батзаяа  
  Д Батзүл  
  М Батнайдвар  
  П Батнайрамдал  
  Лу Батнасан  
  Б Батрэгзэдмаа  
  Т Батсуурь  
  Ц Баттуяа  
  Батсайханы Баттөгс  
  Ш Батцэцэг  
   Баяр ёслол хурим найр  
   Бодрол  
  До Болдхуяг  
  Х Болор-эрдэнэ  
  Б Болормаа  
  Х Болормаа  
  Түмэнбаяр Бум-Эрдэнэ  
  Э Бум-Эрдэнэ  
   Бусад  
  Ц Буянзаяа  
  С Буянцогт /Цахарын/  
  Жигжид Бямбаа  
  Ц Бямбажаргал  
  Жогноо Бямбасайхан  
  Эрдэнэбаатар Бүжинлхам  
   Гадаадын уран зохиол  
  Тангадын Галсан  
  Б Галсансүх  
  Б Ганзориг  
  Батсүх Ганзориг  
  Дорж Гармаа  
   Гэсэр  
  Ш Гүрбазар  
  Ч Дагмидмаа  
   Далай ламын айлдвар  
  Цэнд Дамдинсүрэн  
  О Дашбалбар  
  Михайлов Дениска  
  Зундуй Дорж  
  Б Дорж  
  Цэндийн Доржготов  
  Ц Доржсэмбэ  
  Ш Дулмаа  
   Дууны үг  
  Ц Дэлгэрмаа  
   Дэлхийн уран зохиол  
  Магтаал Ерөөл,  
  Ц Жамбалгарав  
   Зохиолчдын намтар  
   Зүйр цэцэн үг  
  Б Ичинхорлоо  
  Б Кана  
  Ч Лодойдамба  
  Соном Лочин  
  Отхан Лха  
  Жагдалын Лхагва  
  Бавуугийн Лхагвасүрэн  
  Балсангийн Лхагвасүрэн  
  Ш Лхамноржмаа  
  Н Минжинсайхан  
   Монгол Улсаа хөгжүүлье  
   Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
   Мэдээ, мэдээлэл  
  Бямбадорж Мөнх-Өлзий  
  Ж Мөнхбат  
  Н Мөнхсайхан  
  Г Мөнхтулга  
  А Мөнхтуяа  
  Гомпилдоо Мөнхцэцэг  
  А Мөнхчимэг  
  Д Намдаг  
  Д Намсрай  
  Д Нацагдорж  
  Сайнжаргал Начин  
  Г Номин  
  У Номинчимэг  
  Д Нямсүрэн  
  Н Оюун-Эрдэнэ  
  Д Оюундэлгэр  
  Санж Пүрэв  
  Д Пүрэвдорж  
  Лувсан Пүрэвдорж  
  Соёрхын Пүрэвсүрэн  
  Д Равжаа  
  Б Ринчен  
  Шуурайн Солонго  
  Доржпалам Сумъяа  
   Сургамж  
  Х Сүглэгмаа  
  Шарав Сүрэнжав  
  Ширчин Сүхбаатар  
  Г Сүхзориг  
  Н Тайванжаргал  
  Цэрэнтулгын Түмэнбаяр  
  Загдын Түмэнжаргал  
  Д Төрбат  
  Д Урианхай  
  Б Уугансүх  
  Л Хасар  
  Л Хишигдорж  
   Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Цоодол Хулан  
  Ү Хүрэлбаатар  
  М Хүрэлсүх  
   Хүүхдийн дуу  
   М. Цэдэндорж  
  М Цэемаа  
  Д Цэцэнбилэг  
  Ч Чагнаадорж  
   Энхтайваны Чинзориг  
  Ренчин Чойном  
   Чоно  
  Батмөнх Чулуунцэцэг  
   Шагж гэлэн  
  Youtube Шилдэг ном  
   Шог өгүүллэг  
   Шүлэг  
  Б Шүүдэрцэцэг  
  Балбар Энхбат  
  Энхбаатар Энхболд  
  Д Энхболдбаатар  
  Б Энхтуяа  
  Р Энхтуяа /Эмүжин/  
  Батсамбуу Энэбиш  
  С Эрдэнэ  
  Арлаан Эрдэнэ-Очир  
  Б Эрдэнэсолонго  
  Ж Эрхэмцэцэг  
  Бэгзийн Явуухулан  
   Ярилцлага  
   Үлгэр  
  Э Үржинханд  
   Өвөр Монголын яруу найраг  
   Өгүүллэг  
  Л Өлзийтөгс  
   Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Бүгд  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгүүллэг  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Өгүүллэг


Намсрай 	Д	 Өгүүллэг: Д.Намсрай: Маралгоогийн дуудлага
Оруулсан Bataka on 2026-08-14 12:39:35 (53 уншсан)

Намрын дунд сар. Жар гарсан өвгөн Молом модон тэргэнд гунан бухаа хөллөжээ. Ар газраас ирж пүнзээ ухан жижиг бор гэрийнхээ хөвөнтэй  дээвэр туурга, бага сага борц, гурилаа тэргэн дээрээ  тавиад намаржааны зүг хөдөллөө.  Эрт сэрүү унаж дан бүрээстэй умгар бор гэр нь өглөө үдшээр даарах янзтай тул ийнхүү амь амьдралаа татаж яваа нь энэ.  Охин хүү хоёр нь аль эрт нийслэл хотдоо суурьшиж айл гэр болцгоосон. Хүү нь Солонгос орон руу явсан сурагтай. Охин нь хотод ирээч гэж хэл дуулгавч , талийгч ханийнхаа ясыг тавьсан газарт сэтгэл хоргодон төрсөн нутгаасаа явахгүй гэсэн өвгөн биеэ өөрөө жолоодохоос өөр яана гэхэв.  Сүүлийн таван жил гон биеэрээ амиа борлуулж явахад хүүхдүүдээс нь гурван жилд хэн нь ч эргэж ирээгүй явдал голыг нь харлуулна.
( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Намсрай Д | )

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Сормууниршийн Дашдооров : Оосор бүчгүй орчлон
Оруулсан admin on 2026-06-19 11:37:22 (15919 уншсан)


     Товууг гурвын даваанд уначихаад нь өвгөд харчууд энд тэндээс

"Өө харла...", "Яачихав аа" гэлцэн урам нь хугарсан янзтай харуусан дуу алдаж, түрүүлнэ хэмээн санаж байсан үе тэнгийнхэн нь бахархал дүүрэн харж байсан нүдэндээ үл итгэн бүлтэгнэж, бие бялдар, өтген хар хөмсөг, бүхий царай зүсий нь таашаан шохоорхох олон хүүхнүүдийн зүрх усанд гэнэт хөл алдах шиг палхийжээ.

( Дэлгэрэнгүй... | 5 | Өгүүллэг | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 | )

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Сормууниршийн Дашдооров : Бууж мордох хорвоо
Оруулсан admin on 2026-06-19 11:32:09 (42792 уншсан)


Малд яваа талын хүн өндөр газар хүлгийн дөр мулталж, хол ойрын бараа харж суух дуртай санжээ. Тэр заншлаар Төгөө өвгөн хонио тогтоож аваад, сүргийнхээ дунд мориныхоо хазаарыг амгайвчлан чөдөрлөж тавьснаа өөрөө нэг ноёлогхон толгой дээр гарч суув. Тэр хааяа хониндоо чимээ өгөн хашхирч, танзны нь торгон ирмэг мөлийж элэгдсэн цагаан хаш соруултай гаансаа гарган хашхирах дууны өнгө аяыг андахгүй. Эзэн нь сүргээ хэрхэн тогтон идээшлэхийг захиран дуугарахдаа ч сурмаг аж, Эл удаа хонин сүрэг хаашаа ч гэлээ хошууран явахыг хориглон дороо тархан тогтохыг захиран дуугарлаа гэдгийг ухааран мэдсэн мэт налайжээ. Чингэхэд нь хоньчин санасандаа хүрсэн мэт хангалуун царай туяаруулан суувай. Эднийх хургатай хонио нэг суурь, сувай хонио бас нэг суурь болгон хоёр тусад нь хариулдаг ажээ.

( Дэлгэрэнгүй... | 5 | Өгүүллэг | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 | )

Өгүүллэг 		 Өгүүллэг: С.Дашдооров : Тэнгэрийн дуун
Оруулсан Bataka on 2026-06-19 11:08:49 (179 уншсан)

( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Өгүүллэг | )

Пүрэвсүрэн 	Соёрхын 	 Өгүүллэг: Соёрхын Пүрэвсүрэн : УХААРАЛ
Оруулсан Bataka on 2026-06-11 10:12:21 (275 уншсан)

( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Пүрэвсүрэн Соёрхын | )

Тайванжаргал  	Н	 Өгүүллэг: Намхайн Тайванжаргал : НҮДЭН /өгүүллэг /
Оруулсан Bataka on 2026-05-27 14:06:43 (469 уншсан)


Автобус буудал дээр зогслоо .Зоригтын  хажууд сууж байсан хүн босоод явахдаа суудал дээрээ уншиж байсан сонингоо үлдээчихсэн байв. Цонхоор харан сууж байтал
-Уучлаарай энд хүнтэй юу хэмээн асуухад эргэн харвал 22-25 орчим насны болов уу гэмээр бүсгүй зогсож байлаа .
-Аан байхгүй хэмээгээд хүний үлдээсэн сонинг авбал бүсгүй суухдаа том хар цүнхнийхээ ирмэгээр Зоригтын мөрөн дээр  цохичхов.
Тэрээр
-Өө уучлаарай хэмээн харахад нь дөлгөөхөн хар нүдтэй Зоригт тулгарахдаа нэг л сайхан сэтгэгдэл төрөв.

Тас хар нүд тогтуухан дөлгөөн харц урт хар сормуус .
Нүгэлгүй сайхан энэ л харц хорвоогийн сайн сайхныг л харах мэлмий аж.
Зоригт  ийм сайхан харцанд өртсөндөө хязгааргүй баярлана.
( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Тайванжаргал Н | )

Тайванжаргал  	Н	 Өгүүллэг: Намхайн Тайванжаргал : БУЯНЫ ХИШИГТЭЙ АВДАР/өгүүллэг/
Оруулсан Bataka on 2026-05-27 14:03:29 (464 уншсан)


Аав ээж хоёр нь байнга Бадарчийн зүүдэнд ирж,сэвэлзээд тэр нойр муутай хонох болов.Ер нь нутаг ус аав ээжийгээ ихэд санах болсон Бадарч ирэх зун нутагтаа гэр бүлээрээ очиж амарнаа гэсэн төлөвлөгөө зохиогоод байлаа. Аав ээж хоёрыгоо хотод авчирсанаас хойш бараг арав гаран жил нутагтаа очсонгүй.Дөчин насны босгоор аль хэдийн давсан тэрээр  нутаг ус ,хүүхэд насаа эргэн санах дуртай болчихож.Нутгийнхаа тухай сонсохоор л сэтгэл нь догдолж чих тавих болсон тэр өнгөрсөн хавар цагаан сарын дараахан болсон нутгийн зөвлөлийн золголтонд очсоноос хойш нутаг орон аав ээжээ бүүр  илүүтэй санан дурсах болов.Нутгийн өндөр настан Дамиран  гэгч өвгөн Бадарчийг хараад
-За энэ чинь юу билээ ер нь үзэгддэггүй хүн .Энд нэг байх чинь гэсээр Бадарчтай золгоод тамхилах зуураа
-За би чинь танай муу хоёр  хөгшинтэй нас ойролцоо хүн л дээ . Айл саахалт ч олон жил явлаа.Хүний мухар  болсон хүмүүс байсан даа.Хааяахан би боддог юм.Хүүхдүүд нь хаа явдаг бол. Ямар ч байсан сайн л яваа даа гэж боддог юм гээд Бадарчийг гал буурсан нүдээрээ нүдний шилнийхээ цаанаасаа ихэд тогтоон  харах зуураа
-Чи ч  нагац талаа илүү дуурайсан хүн юм аа.Яг танай муу нагац ах Гансранжав юм гээч гээд.
( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Тайванжаргал Н | )

Тайванжаргал  	Н	 Өгүүллэг: Намхайн Тайванжаргал : УЯАН ДЭЭР
Оруулсан Bataka on 2026-05-27 13:59:34 (321 уншсан)


Зуны үдийн нар голложээ.Уяан дээрхи морьд ялаархан толгой хаялан эргэцнэ.Хоёр бүгэг эрвээхэй хөөцөлдөн уяа тойрон ниссэнээ эргэж тойрон нисэх аж..Дөнжгөр сандал дээр суусан Авир өвгөн босох зуураа хөл оршиж жийрнэхсэн бололтой хазганан хэд алхаад Будын хээр морийг тойрч  хараад
-Манай энэ Буд зөчүү зантай хүн дээ .Хэр баргийн хүнээс үс сонсох биш миний бодлоор энэ хээр морь арай  дутуу юм шиг байх юм хэмээн эргэж тойрон харлаа.
Нар жаргаж буй тэнгэрийн хаяаруу  харц шидээд Авирын хэлсэнийг сайн сонсоогүй  Намнан
-Энэ тэнгэр чинь нөмгөрчихөж .Маргааш борооших нь хэмээн шал ондоо юм ярив .Завилан сууж байсан тэрээр өндийх зуураа
-Наадамд халиун морио тавьж үзчихээд наадам отголох санаатай .Намрынхаа их ажлыг эхлэх минь хэмээн сөөнгөтөн байж хэлээд бүснээсээ хусуураа аван халиун морин дээрээ очин хатсан хөлсийг нь хусаад
-       -  Будын хээр морь миний халиун морины хажууд хүнд ястай мах бөхтэй морь шүү дээ гэв
Авир өвгөн  бараан үүлрүү нар нь шурган орсон тэнгэрийн хаяаг ажиж
-Өнөө шөнө морины хажууд хонох хүүхдүүд оромжлохгүй бол борооших нь дээ.Ер нь наадмаар бороотой байж магад .Будын хээр моринд уг нь сэрүүхэн байвал сайн л байна .Харин Намнан чиний халиун морь бараг уяа нь болчихож наадам дөхөхөөр жаахан ир нь харьчихаж магадгүй дээ.Нээх их ажил хийлгэдэггүй адуу юмаа хэмээн өргөн нүүрэн дээрээ буух ялааг үргээн нөгөө дөнжгөр сандал ирж суухад нь
( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Тайванжаргал Н | )

Тайванжаргал  	Н	 Өгүүллэг: Намхайн Тайванжаргал : Гүрмэд панз
Оруулсан Bataka on 2026-05-27 13:56:12 (372 уншсан)


Манай нутагт намайг бага байхад  Гүрмэд панз  гэж хүн байсан юм.Морийг дандаа хос хосоор нь хөтөлж унана.Өөрөө адуу олонтой сайхан морьд ихтэй хүн л дээ .Хаа сайгүй л нэр нь дуулдаж байдаг Гүрмэд панз бол нимгэн шаравтар царайтай тавь эргэм насны цэмбэгэр хүн. Яриа хөөрөө гэж амьтан хүнийг ангайлгамаар уран цэцэн үгтэй дуулна, шүлэглэнэ ер нь бол юм юмны захтай  адтай хүн л дээ.Адуунд их  эртэй мөрий тавиад л эмнэг дээр мордохдоо холбирч үзээгүй юм гэнэ лээ.
.Жаахан хэдэр ядар зантай гэж ярих ч наймаан дээр бол хайлсан тугалга шиг болж хэний ч гараас авах гэсэн зүйлээ салгаж чаддаг гэнэм.Хүний арга эвийг олохдоо сайн хөнгөн зальтай ер нь их хэцүү хүн гэж хүмүүс ярихыг сонссон ч би  Гүрмэд гуайг харин биширнэ.Хэзээ нэгэн цагт Гүрмэд гуай шиг олон сайхан адуутай. Тарган тарган морьд унаж наймаа хэлэлцэн гарын атганд багтахгүй шахам том цагаан хаш хөөрөгөөр хөөрөглөхсөн гэж боддог байлаа.
( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Тайванжаргал Н | )

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Пүрэвжавын Пүрэвсүрэн : Арван жилийн дараа
Оруулсан admin on 2026-05-27 11:39:08 (15840 уншсан)


      Дэнсмаа булгаас хоёр хувин ус бариад гэр өөдөө явж байхдаа нэг морьтой хүн бөг бөг шогшуулан ирж явааг харлаа. Өнгө нь бүдгэрсэн цэнхэр тэрлэг, толгойдоо зангидсан хуучин цагаан алчууртай, ташуур барьсан баруун гартаа өргөсхийн яваа тэр эрийг хараад "Зайлуул. Дагва шив дээ" хэмээн өөртөө шивэгнэн алхаагаа түргэсгэв
      Гэртээ орж ирэхэд нэрж байгаа архины хурцхан үнэр, идээ цагааны исгэлэн үнэртэй нийлэн ханхална. Дэнсмаа, жалавчныхаа халсан усыг яаран уудалж: хүйтэн усаар солив. "Дагва маань азтай л яваа юм байна даа. Тогоо авах гэж байхад ирж байна" гэж бодоод дэлгээтэй үүдээрээ харвал Дагва ганц шон уяан дээр бууж байна.

( Дэлгэрэнгүй... | 6 | Өгүүллэг | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 | )

Чинзориг 	 Энхтайваны 	 Өгүүллэг: Э.Чинзориг: Төрийн нүд
Оруулсан Bataka on 2026-04-09 20:24:39 (3039 уншсан)


   Захын гэр хорооллын нэгэн дэлгүүрт хулгай орлоо гэх дуудлагын дагуу тус хорооны цагдаа дэслэгч Саруул гэдэг залуу очив.Дэлгүүрийн худалдагч болох махлаг шар хүүхэн түүнийг ирэхэд их л ууртайгаар "Чи чинь яасан удаж байж ирдэг юм.Наад ажлаа олигтой хийж бай гэж би татвар төлдөг байх шүү" гэж хэгжүүрхэв.Саруул түүний хариуд "За амрыг эрье.Та чинь мэнд ус ч байхгүй яагаад хүн рүү уурлаад байгаа юм.Би ганцхан танай асуудлыг шийдэх гэж ингэж яваагүй байх шүү.Тэгээд яасан юм.Юу чинь алга болчихоод байгаа юм" хэмээн уурсав.Худалдагч эмэгтэй "Хамаг юмаа алдчихаад байнаа.Нэг муу жоохон бацаан дэлгүүр дотор баахан тойроод л яваад байсан юм.Тэгсэн муу золиг чинь хүнтэй тооцоо хийж байх хойгуур гэнэт хар хурдаараа гараад гүйчихдэг байгаа.Би ч хойноос нь хөөгөөд гарсан л даа.Гараад хартал аль өжийн хойд дэнж рүү эргээд чавхдчихаж байгаа юм чинь.Чи жоохон хурдан ирсэн бол бариад авчих байсан юм за юу.Одоо тэр олдохоосоо өнгөрсөн л дөө" гэж хэлээд шогшров.
( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Чинзориг Энхтайваны | )

Бат-Эрдэнэ  	С.Б.	 Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ: АХМАДЫН ХОЁР ОХИН (Бэсрэг тууж)
Оруулсан admin on 2026-03-18 16:06:05 (10675 уншсан)

...Цэрэг дагахаар
Тэрэг дага!!! Социализмын үед бий болсон ардын хэлц үг

Энэ л богинохон хирнээ нилээн гүн гүнзгий логик агуулгатай афоризмыг чухамхүү яг хэдийд гарсаныг, хэн гээч бэлэн цэцэн үгтэн анхлан айлдсаныг эдүгээ цагт хэн ч бүү мэд агаад, ямар боловч цэргийн дарга, жолооч хэмээх тухайн үеийн шинэ цагийн монголдоо л шинэхэн хоёр мэргэжлийн эрчүүлийг охид, бүсгүйчүүл ихэд шохоорхон, тэдний харцанд өртөж, хайр ивээлд нь орчихвол нэгэн насны хэрэг бүтэж, ёстой л нэг тэнгэрийн умдагийг атгачихсан мэт санадаг байсан тэр л социализмын үед гарсан үг байх нь гарцаагүй. Харин яагаад гялгар товч, өлзий хээт мөрдэс, дамран малгай болсон жавхаалаг цэргийн даргыг бус одоогийн хэллэгээр жирийн л нэг тостой хар жолоочийг сонго гэсэн нь бас л учиртай л байсан байж таарах бөгөөд өнгөрсөн зууны гуч, дөчөөд оны үед оросын коментерний удирдан чиглүүлсэн харгис тулгалтаар геноцед үйлдэн, монголын боловсролтой гэгдсэн болгоныг болон өсөх ирээдүйтэй гэсэн цэргийн дарга нар, офицеруудыг худалч хүнд толгой дараалан хоморголон, үй олноор нь хэлмэгдүүлснээс үүдэлтэй байж хэдийвээр болох ч, хожмын хойно дал, наяад оны үед арми дагасан офицеруудын охидуудын амьдрал бас ч гэж ихэд хэцүүрхэлтэй.
( Дэлгэрэнгүй... | 2 | Өгүүллэг | Бат-Эрдэнэ С.Б. | )

Батнайрамдал 	П	 Өгүүллэг: П. Батнайрамдал: Тайгын гүн дэх буудалцаан. /Өгүүллэг/.
Оруулсан admin on 2026-03-18 16:01:40 (10789 уншсан)

Үүр хаяарч байхад Нийслэлээс гарсан суудлын тэрэг бага үдийн хэрд Бороогийн голын хөндийд орж ирлээ. Саравчтай саарал малгай духдуулсан ширвээ сахалтай тавь эргэм насны жолооч замын эхнэл донхолоор залуураа хоёр тийш нь сурмаг гэгч нь мушгих аж. Иш нь голоороо хөндийтэй хар морьт хэмээх тамхийг солгой гарынхаа гурван хуруугаар цэмцгэр чимхэж, түүнээсээ хааяа нэг таашаалтай нь аргагүй амтлан сорж, чимээгүй бодлогошрон нилээд урт замыг туулсан Бүх цэргийн жанжин цээжээ ялимгүй эргүүлэн өрөөлдөсхийн харж, арын суудалд суугаад явдалдаа ядарсан уу, аль эсвэл мөн гүн бодолд автсан уу, ямартай ч зүүрмэглэж нозоороогүй ч таг дуугүй цонхоор ширтэх их бууны даргад хандан:
-Дээгүүр нь бид хэдийн давхиж яваа энэ газрын дор мөн ч их баялаг бий дээ, чи мэдэх байлгүй. Бүр манжийн үеэс энд гурван гүрний уурхай гэж байлаа. Хэдэн талаас нь хэдэн арван жилээр ухаад зөөгөөд байхад ундраад л байдаг мөн ч арвин эрдэнэ бидний хөлийн дор байна санж.
( Дэлгэрэнгүй... | 3 | Өгүүллэг | Батнайрамдал П | )


Өгүүллэг 		 Өгүүллэг: Б.Болормаа : Цэргийн нууц
Оруулсан admin on 2026-03-18 15:59:23 (12840 уншсан)

   Сая л бүртийх үүлгүй анивчин гялалзаж байсан од мичдийг хоромхон зуур бараан үүл бүрхэж, алсад тэнгэр нижигнэж
 цахилгаан цайлсхийх нь удахгүй энд бороо орно гэдгийг илтгэх мэт.Хэд хэдэн салхивч онгорхой боловч олны бүлээн амьсгалтай бүгчим агаар бас хөлс,шивэр,хулмасны үнэр холилдсон тэр гээд хэлэх аргагүй эвгүй үнэр,хамар цоргин мэдрэгдэвч энэ нь Хүрэлбаатарт огтхон ч хамаагүй дасал болсон үнэр танар байлаа.Хүрэлбаатарын нойр аль хэдийнээ хулжиж,хий дэмий тийчлэн хэвтэхдээ,хорвоо ертөнцийн элдэв хачин эх захгүй,эрээвэр хураавар бодол сэтгэлийг нь үймрүүлнэ.Арваад хонгийн дараа халагдах болсон  Хүрэлбаатарын яарсан сэтгэлд  арван хоног арван жил шиг санагдмой. ( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Өгүүллэг | )

Бат-Эрдэнэ  	С.Б.	 Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ: АХМАДЫН ХОЁР ОХИН- 3 (Бэсрэг тууж)
Оруулсан admin on 2026-03-17 16:08:43 (10363 уншсан)

АХМАД БОЛД
Аргын тооллын нэгэн мянга есөн зуун далан дөрөвдүгээр оны хаврын нэгэн амралтын өдөр, ням гариг, жиндүүхэн өдөр. Уг нь бол тав дугаар сар аль хэдийнээ гарсан хирнээ, нэг л олигтой дулаарч өгөхгүй, зэвэргүүндүү өдрүүд үргэлжилж байсан тийм нэг өдөр, энэ хавар цэргийн баяраар ахлах дэслэгч цол авсан Болд хорооны жижүүрт гаран цээж нүцгэлэн, гутлаа тайлан жижүүрийн модон орон дээр доошоо харан тухлан хэвтээд нэгэн цэргээр нуруундаа массаж хийлгэн таатай нь аргагүй тухлан байтал гэв гэнэт гаднаас пижигнэтэл гүйн ирэх хөлийн чимээ гаран зарлага цэрэг хар гүйхээрээ амьсгаадан орж ирээд илтгэж, ёсолж ёсорхсон ч үгүй шууд л:
( Дэлгэрэнгүй... | 1 | Өгүүллэг | Бат-Эрдэнэ С.Б. | )

Чинзориг 	 Энхтайваны 	 Өгүүллэг: Энхтайваны Чинзориг : Маргад
Оруулсан Bataka on 2026-03-12 22:08:11 (2955 уншсан)


   "...Ишш миний муу бондгор охин хоолонд үнэхээр сайн шүү.Алив хөгшөөн охинд минь хурдхан шиг хоолыг нь нэмж өгөөрэй.Үгүй бол аягаа идчихэж магадгүй байна шүү" хэмээн Бархас эхнэрлүүгээ харан жуумалзан хэлтэл охин Маргад нь "Ёо ааваа болиочдээ.Би ямар гахай юмуу" гэснээ ээж рүүгээ хараад "Та аавын хэлсэнийг сонсоогүй юмуу.Эсвэл энэ айл ахиад нэг аягагүй болчих юмуу" хэмээн хөгжилтэйгөөр асуув.Тэгтэл ээж Гэрлээ "За даа.Ээж нь ер нь ингэж хоолоо өдөр болгон багадуулж байхаар яршиг зүгээр нөгөө том тогоогоор хийчихэж байя.Тэгээд миний охин сайхан тогоотой нь тавьж сууж байгаад тухтай гэгч идэж байхгүй юу.Угаасаа энэ гэрт идэлтийн тал дээр чамтай өрсөлдөгч байхгүй шүү дээ" гэв.Бархас эхнэрийхээ яриаг өлгөж аван "Нээрэн яг тийм юм байна.Миний эхнэр ийм л ухаантай хүн дээ.Нээрээ л охинд минь том тогоотой хоол л таарна" гээд инээд алдлаа.Охин аав ээж рүүгээ ээлжлэн харж байснаа "Ёо та хоёр нээрээ хүний хамаг хоолны дуршил байхгүй болгочих юмаа.Тэгээд ч ер нь их иддэг нь миний буруу юмуу.Ээж та угаасаа яах гэж ийм гоё амттай хоол хийсэн юм тэгвэл.Аав та ч гэсэн одоо ингэж ярих байсан юм бол яах гэж бага байхад минь "Бөх болно, бөх болно.Миний муу охин хүчтэй болохын тулд их идэх хэрэгтэй гээд л" хоолоор шахдаг байсан байж одоо ээжтэй нийлчихсэн ганц охиноо шоолж инээнэ гэнээ.За яахав та хоёр ингэж байгаа юм бол би ганц юм хэлье за юу.Энэ бол та хоёрын өмнө өгч байгаа Маргад миний тангараг" гэснээ баруун гарынхаа долоовор болон дунд хуруугаа нийлүүлэн дээш өргөөд "Бархас овогтой Маргад би өнөөдрөөс эхлэн хоолны хатуу дэглэм барьж нарийхан туранхай болчихоод энэ шинэ жилээр сургуулийнхаа гүнжийн титмийг авах болно.Хэрэв би энэ тангарагаасаа няцвал гурван хоногийн турш хутга тавихгүй мах идэж халбага тавихгүй хоол идэн өөрийгөө шийтгэсүгэй" хэмээн чанга цовоо дуугаар дуржигнуулав.Тэгтэл ээж Гэрлээ нь уулга алдан алгаа хавсраад "Хүүе ээ.Миний охин хоолны дэглэм барьж чадах уу.Тэгээд ч наад шийтгэл гээд байгаа юм чинь бараг шагнал шиг л сонсогдоод байх юм" гэтэл аав нь "Ээ дээ.Энэ удаа миний охин үнэн хэлж байгаа байхаа.Тэр харцыг нь хар.Өөртөө итгэлтэй, чиг шударга, зарчимч харагдаж байгаа биздээ.Аргагүй л миний охин мөн дөө.Аав нь бол охиноо дэмжиж байна.Тэгээд ч миний охин угаасаа гүнж юм чинь өөрийнхөө титмийг л авах гэж байгаа хэрэг" гэлээ.Гэрлээ нүдээ эргэлдүүлэн "За болтугай болтугай.Та хоёр ч бүр гараад өгөх юм байна л даа.Тэгвэл би маргаашнаас зөвхөн аавд чинь л хоол хийж өгч байя.Харин чамд зөвхөн байцаа ногоогоор хөнгөхөөн хоол хийж байхад болох юм байгаа биздээ" гэлээ.Маргад хошуугаа цорвойлгон аав руугаа хараад "Маргаашнаас миний хэрэглээний мөнгийг нэмэх болох нь дээ" хэмээн санаа алдах мэт хэлэв.Бархас нүдээ томруулан "Тэр нь яаж байгаа юм" гэтэл "Би энэ гэрийн хоолны зардлыг хэмнэх гээд байна.Ингэж өөрийгөө золиослон чухал шийдвэр гаргасан охиныгоо дэмжих хэрэгтэй биздээ" гэв.Бархас эхнэр лүүгээ хартал тэр ч мөн өөдөөс нь харан эрүүгээрээ дохиж байв.Ийнхүү гурвуул хэдэн биенээ шоолон бөөн инээд наргиа болцгоолоо.
( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Чинзориг Энхтайваны | )

Пүрэвсүрэн 	Соёрхын 	 Өгүүллэг: Соёрхын Пүрэвсүрэн : ҮЛ ТАСРАХ УДАМ
Оруулсан Bataka on 2026-02-26 10:38:00 (3152 уншсан)

 /богино өгүүллэг/
Борооны түрүүчээр боссон салхи хэдэн гэрийн тавиуртай ааруулыг авч шидэн, аргалаа бүтээхээр гүйлдсэн авгай хүүхнүүд шуурганд хийссэн адсага ширдэгтэй хөөцөлдөж, айлуудын дээвэр туурга хөвсөлзөн, ноход хуцаж, саяхан тугалсан сарлагийн үнээ зэл өөдөө саагчих нь гантай жилийн араншин гэлтэй.
Борооны өмнө шороо, боохойн өмнө хэрээ гэгчээр газар тэнгэр нийлтэл шуурсан шороо тоос, борооны түрүүчийн том том ширхэгт нам цохиулж, ангамал хуурай хөрснөөс анхилам чийг үнэртэнэ. Баруун хойноос цайрсан бороо юу юугүй хаядгийн даваан дээр тав аравхан дусал шидлээд салхи нь эргэчихэв бололтой. 
...Хуучин бүрх малгай эрүүвчилж өмссөн өвгөжөөр эрийн унаж яваа халиун морь толгой хаялан сайварлана.
( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Пүрэвсүрэн Соёрхын | )

Чинзориг 	 Энхтайваны 	 Өгүүллэг: Э.Чинзориг: НАГАЦ АХ МИНЬ
Оруулсан Bataka on 2026-02-13 14:29:36 (3416 уншсан)



Зохиолч Энхтайваны Чинзориг “НАГАЦ АХ МИНЬ”

   Би нагац ах дээрээ өссөн хүүхэд л дээ.Олон жилийн өмнө эцэг эх хоёр минь өөд болоход би 9 настай балчир хүүхэд үлдсэн юм.Түүнээс хойш ээжийн дүү болох Баяраа ах намайг асран хамгаалахаар болсон билээ.Тэр үед ах маань 21 настай ч аймагтаа л нэртэй авто засварын газар ажилладаг хөдөлгөөнтэй нэгэн байсан юм.Мэдээж тусдаа гэр оронгүй тул манайд бид хоёр амьдарч эхэлж билээ.Урд нь надтай үргэлж тоглож намайг өхөөрдөн энхрийлдэг байсан болохоор би нагац ахдаа тун ч элгэмсэг байсан юм.Баяраа ах цалингаа маш зөв зохистой хүргэж байсан санагдана.Хоол унд, түлээ нүүрс, хувцас хунар болон бусад зүйлсд зарцуулдаг байсан.Мөн миний тэжээгчээ алдсаны тэтгэмжийг авчирч хэрэгтэй зүйлсд хэрхэн зарцуулсанаа тайлагнаад үлдсэнийг нь миний хуримтлалын дансанд хийж өгдөг байж билээ.Одоо бодоод байхад 21 насны идэр залуухан хүү амьдралын ухаанд айхтар суралцсан байж гэж бодогдохоор.
( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Чинзориг Энхтайваны | )

Чинзориг 	 Энхтайваны 	 Өгүүллэг: Энхтайваны Чинзориг : Зүүд
Оруулсан Bataka on 2026-02-04 12:46:04 (3123 уншсан)


(сэтгэлзүйн, нууцлаг төрлийн зохиол)
   Намар оройн цагаар гадаа үл мэдэг жиндүүхэн. Ганаа энэ үед ажлаа таран гэрийн зүг алхаж явлаа. Түүний ажил гэрийн зай ердөө хоёрхон буудал тул тэр ийнхүү алхаж явах дуртай билээ. Өдөр бүр явдаг тэр л зам, өдөр бүр тааралдах нэжгээд хүмүүс. Ганаа энэ л замаар алхсаар хэдийн хоёр жил болжээ. Тэр ийнхүү явах бүртээ гудамжинд зогсох нэгэн бүсгүйн гарыг үргэлж цайлгана. Тэр үйлдэл нь байнгын давтагдсаар хэвшил болсон гэмээр. Бүсгүй өдөр бүр ямар нэгэн жижиг зүйлс зарах боловч хүнтэй харьцахдаа маруухан нэгэн байлаа.
( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Чинзориг Энхтайваны | )

Чинзориг 	 Энхтайваны 	 Өгүүллэг: Энхтайваны Чинзориг : Найз
Оруулсан Bataka on 2026-02-04 12:43:03 (3048 уншсан)

   Найз минь надаас мөнгө зээлээч гэж гуйлаа.Гэвч надад түүний нэхсэн мөнгө байсангүй.Найз минь надад өмнө нь зөндөө л тус хүргэж байсан болохоор би их л санаа зовж байсан ч үнэнээ л хэллээ."Уучлаарай найзад нь чамд зээлэх мөнгө яг одоогоор алга.Чи ирэх долоо хоног хүртэл хүлээх боломж байна уу.Магадгүй би тэр үед тус болж болох л юм" гэв.Тэр утасны цаанаас урам муутайхан санаа алдаад "Заза тэгвэл яахав дээ.Найз нь өөр арга бодъё доо" гэж байна.Би түүнийг ямар зүйлд мөнгө хэрэг болсоныг нь асуутал "Зээл төлөх өдөр болчихоод л.Найз нь сая л ажилдаа орсон болохоор эхний төлөлтөө аргалах хэрэгтэй байна.Үнэндээ аль хэдийн арваад хоног хэтэрчихээд байгаа юм л даа" гэлээ.Би үнэхээр аргагүй байгаадаа уучлалт гуйгаад тэр яриа өндөрлөв.
( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Чинзориг Энхтайваны | )


 
Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

Одоо онлайнд 113 зочин, 0 гишүүн байна.


Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт



Зургийн цомог

Анхны цас 2005 он
uvl-024.JPG
600x450 171k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5573

Г.Ариунболд Зотон, тос 60x50
Тэмцэл
600x466 146k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4810

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-153.JPG
600x450 149k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4019


Агуулга
Tuesday, 2026.05.19
· Аав ээж хоёр
Monday, 2026.05.18
· Хүний хүн
Tuesday, 2026.06.09
· Чамтай бас чамгүй
Thursday, 2026.05.07
· Би гэх бодол
Sunday, 2026.05.03
· Шинэ Чойнжин : Ганцаардсан баатар
· Амьдарлын 3 мөр
Monday, 2026.04.27
· Т.Батсуурь : ЭР НУЛИМС
Thursday, 2026.04.23
· Шюэ Вайсуо: Адуухайн амсар
Tuesday, 2026.04.21
· Жүнмэн: Надад чимээгүй ширээ өгөөч
Sunday, 2026.04.19
· Үндэсний уншлагын үйл ажиллагаа - "Сонгодог зохиолуудыг аз жаргалтай уншиж, ертөнцийг харахын тулд орчуулга" сэдэвт арга хэмжээ боллоо.
Thursday, 2026.04.16
· Залхуу, хойш тавих занг засах- 5 секундийн дүрэм - хамгийн зөв шийдвэр гаргах хугацаа
· 【Дэлхийн хамгийн шилдэг ном】 МӨНГӨНИЙ УХААН
Thursday, 2026.04.09
· Э.Чинзориг: Төрийн нүд
Wednesday, 2026.04.08
· До.Болдхуяг : МОНГОЛ БИЧИГ
Tuesday, 2026.04.07
· Гоомарал
Sunday, 2026.03.29
· Амгаланбаатарын Чинболор : Хайрцаг тамхи
Wednesday, 2026.03.25
· Шилдэг ном : Яагаад бид үргэлж ядардаг вэ? Чингис хааны
Friday, 2026.03.20
· Шилдэг ном : Бусдад таалагдах гэж хичээсээр
Thursday, 2026.03.19
· Ц.Авирмэд : Буддагийн зүрхэн зүгт ...
· Ц.Авирмэд : Ханьдаа
Wednesday, 2026.03.18
· Ц.Авирмэд : Нэргүй шүлэг
· Р.Чойном : Жагсаал
· Ц.Авирмэд : Үүл нарны орчлонд ...
Wednesday, 2026.03.25
· Хайрцаг тамхи
Thursday, 2026.03.12
· Энхтайваны Чинзориг : Маргад
Friday, 2026.03.06
· Шилдэг ном : Өмгөөлөгч шиг ярих 9 нууц: Ямар ч ярианд давуу тал олж авах техникүүд
Monday, 2026.03.02
· А.Бүрэнтөгс : Хүсэл
Thursday, 2026.03.12
· Арлааны Эрдэнэ-Очир : Хачин тунгалаг амраг
Sunday, 2026.03.01
· М.Мөнхбаяр : 4-н мөртүүд
Thursday, 2026.02.26
· Сосорбарамын Төмөрхуяг : Хөршийн хөөрхөн охин
· Соёрхын Пүрэвсүрэн : ҮЛ ТАСРАХ УДАМ
Tuesday, 2026.02.24
· Сосорбарамын Төмөрхуяг : 70 настай эрхэм
Saturday, 2026.02.21
· Эр эм
Wednesday, 2026.02.18
· Үг
Friday, 2026.02.13
· Э.Чинзориг: НАГАЦ АХ МИНЬ
· Шилдэг ном : Боломжгүйг Боломжтой болгодог 3 Хууль
· Шилдэг ном : Таны “амьдралын хугацаа”-г 2 дахин нэмэгдүүлэх top 5 ‎зуршил
· Шилдэг ном : Ээж 1% өөрчлөгдөхөд хүүхэд 100% өөрчлөгдөнө
· Шилдэг ном : Хүүхдэдээ заавал заах ёстой ганц чадвар: Санхүүч Хэрэмийн супер хичээл-Шинэ жилийн хамгийн том бэлэг
Wednesday, 2026.02.11
· Ц.Билгүүнжаргал : Үлдэхсэн

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2026 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn