|
|
Өгүүллэг: Э.Үржинханд : Өөрийнхөөрөө жаргалтай
Оруулсан admin on 2015-09-29 09:36:39 (11651 уншсан)
- Яагаад бид чухам ингэж аж төрөх болсоноо ердөө ч ойлгодоггүй юм. Хэн ч тайлбарлаж өгөхгүй байсаар өдийг хүрлээ дээ хөөрхий. Нүдээ нээсэн цагаас эхлээд энэ л байшингийн буланд төвхөнөсөн би бусад ах дүү, хамаатан садан маань ч гэсэн булан тохой, хаа нэг газрын ёроол мухар, замын хашлага, эсвэл хад, жалга дагаж амьдардаг гэж сонссон юм байна. Яахаараа заавал өргөстэй, үзлийн муухай царайтай гээд л булан тохой оногддог байна аа гэхээр бусдаас дутуу юм шиг санагддагаа нуух юун. Хэн ч биднийг арчилж торддоггүй, харин ч бүр хог хаягдлаа овоолж өгнө, тэр ч байтугай үржил шимийг нь булаалаа гээд үзэж чадахгүй нэг нь зулгааж тасдаж хаяхыг нь яана. Тэгсэн ч бид улам л өнөр олуулаа болсоор. Одоо энэ гудамж бараг манай нэрэмжит "хороолол" болсон гэлтэй. - Хүүе, тэр хараач. Хойд айлын Жаргал эзэгтэй өнөөх ягаан хувингаа баруун гартаа дааж ядан толгойгоо эсрэг тийш нь гилжийлгэсээр ирж явна. Пөөх..., тээр. Ингээд л саван хөөсөндөө сааралтсан угаадсаа нүүр нүдгүй цацаж орхичихоод хэнэг ч үгүй яваад өгөхийг нь яана. За, гэхдээ энэ аагим халуунд сэрүү татаад л явчихаж байгаа болохоор бороо хургүй удаж, хатах шахаж байгаа надад бол болж л байна гэж сайхнаар бодоод үлдэхэд болохгүй нь байх вэ. Учиргүй сайхан гэх нь ч хаашаа юм, үнэндээ бол үнэр танар гэж авахын аргагүй золигийн эд.
( Дэлгэрэнгүй... |
9
|
Өгүүллэг |
Үржинханд Э
|
)
|
|
Өгүүллэг: Н.Тайванжаргал : Ороо морьд
Оруулсан admin on 2015-03-14 15:32:38 (11445 уншсан)
Зуны эхэн сарын бүлээн наран дээрээс тааламжтайхан ээх агаад урд жилийн өвсний шаргал өнгийг дарсан шинэ ногоо хаа сайгүй сэрвийж газар ногоон өнгөөр аль хэдийн гоёжээ.Тэртээх холын зэрэглээн дунд гурван бараан дүрс дайвалзан салж нийлэн ойртох аж .Дөтлөн ирэх нь цувж яваа гурван адуу байлаа .Өмнө нь яваа урт дэлтэй хээр морь бол Дамдин хэмээх хүний унаган адуу бөгөөд сүүлийн таван жил нуруундаа талын салхинаас өөр юу ч хүргээгүй байгаа билээ. Дунд нь яваа мөн л урт дэлтэй халтар морь бол хээр морины дүү юм. Харин хойно нь яваа жижигхэн биетэй цавьдар морь бол Хишигт гэж хүний унаган адуу бөгөөд эмнэг хангалаараа яваа аж Одоогоос хэдэн жилийн өмнө эзэн Дамдин холоос угшил сайтай үрээ авч азарга тавьсан бөгөөд шинэ азарга нь морь хасдаг байсан тул морьдоо тал тийш хөөснөөс хойш хээр морь, халтар морь хоёр адуутай нийлэхээ байж хоёулахнаа явсаар ороо болжээ.Харин Хишигт цавьдар морио шүдлэн үрээ байхад сургах гэж ижлээс нь авч үлдсэн ч шөнө нь цулбуураа тастан алга болсон байна..Нэг хэсэг ганцаараа явж байгаад энэ хоёр морьтой нийлсэн байна. Хүний бараа хармагц эдгээр морьд давхиад явчихдаг тул ойртох аргагүй бөгөөд олон удаа барих гэж оролдсон ч ямагт эдгээр морьд дутааж амждаг байлаа.
Уулын хажуугийн хэдэн үхэр чулуун дунд хориод морьтой хүн тэдгээр гурван адууг дурандан ярилцах аж. Энэ гурван морь сүүлийн хэдэн жил ороолж гүйгээд баригдахгүй байгаа бөгөөд өнөөдөр эдгээр хүмүүс өдөр товлон уулзан энд хүлээж байгаад усанд ороод гармагц уургач морьдоор өртөөлөн хөөж барихаар тохиролцоод байгаа нь энэ бөлгөө. Шинэхэн дэлий нь зассан бор морио түшин дуран тавих хүнийг Дамдин гэх аж .Тэрээр бусаддаа хандан
( Дэлгэрэнгүй... |
1
|
Өгүүллэг |
Тайванжаргал Н
|
)
|
|
Өгүүллэг: П.Батнайрамдал : Үнэр /өгүүллэг/
Оруулсан admin on 2014-12-30 20:43:02 (11593 уншсан)
Үзэгдэж харагдахгүй хэдэн ч жил болсон юм, усанд хаясан чулуу болоод түрүүчийн хүн мартаж орхисон байтал “Янжив ирж гэнэ” гэсэн яриа Харганатын хөндийгөөр нэг хуурай өвсөнд ассан гал шиг тархжээ. Хаа байсан Зүйлийн голын эхэнд зусаж байсан Готовын чихэнд энэ үг өдөртөө л нисч хүрэв. Янжив ирчихсэн энд тэнд айл айлаар буугаад явна гэх сураг ойр ойрхон гарахад Готов, манайд ч гарцаагүй ороод ирнэ дээ. Унаган багын хоёр гэж биднийг энэ нутаг усныхан хэлнэ. Уулзалгүй мөн ч олон жилийг ардаа эвхсэн байна шүү. Өтлөө болов уу, хот газар насаа элээж яваа мундаг инженер тэгж амархан над шиг нүүр нь харлан үрчийж, зовхи нь унжиж, шүд нь унаж, хөл нь майжийхгүй байх. Бүр багын л сэргэлэн туучий явсан юм, гадаадад дээд сургууль төгслөө л гэсэн, яаманд ажиллаж байна л гэсэн сураг сонсож байлаа. Олон жилийн дараа одоо л гэгээн дүрийг нь харах нь байна. Ингээд хүрээд ирдэг нь овоо доо. Нас ахиад ирэхээр нутаг усаа гэсэн ухаан байлгүй дээ хэмээн бодсон Готов, ангийнхаа хүүхдийг ороод ирэхэд хоосон суухгүй шүү хө! гээд хэрэг болгон чихэр боов авч, шөлний хонь зүслэж хүлээв.
( Дэлгэрэнгүй... |
6
|
Өгүүллэг |
Батнайрамдал П
|
)
|
|
Өгүүллэг: Б. Ууганбаяр : Эцсийн нулимс
Оруулсан admin on 2014-06-13 19:25:41 (10718 уншсан)
Дал. Маргааш би энэ хорвоо дээр ирсэнээсээ хойш дал дахь жилээ үзнэ. Идэр залуу байхдаа авсан зүрхний минь гал одоо хүртэл унтраагүй л байна. Эрүү өвдөг маань нийлж удахгүй эндээс явах гэж байгаагаа би мэдэж байна аа. Бугшиулан ханиаж амар тайван унтахаа байлаа. Угийн амар тайван унтана гэдгийг мартаад тавин жил болж дээ. Одоо надад хорогдоод байх зүйл үлдээгүй ээ. Хайрт минь нэгэнт явчихсан. Би одоо явна. Намайг өнхрөөд өгөхөөр дурсах хүн нэг ч байхгүйг би мэднэ. Гэхдээ хэзээ нэгэн цагт танидаг танидаггүй хамаагүй нэг нь миний захиаг уншаад бага ч атугай намайг хүндлээсэй л гэж хүсэж байна.
Гээд өвгөн салгалсан гараараа арай хийн хэдэн хуудас юу нь мэдэгдэхгүй зүйл бичиж дугтуйнд хийгээд ширээн дээрээ тавив. Маргааш өглөө нь умгар жаахан гэрд сүү зөөдөг жаалхүү орж ирээд түүнийг амьсгалахгүй хэдий нь өөд болсоныг цагдаад мэдэгджээ. Талийгаачийн цогцосийг битүүмжилэн гаргаад залуу офицер түүний гэр бүл ойр дотных нь зураг, холбоо баричихаар юу ч олж чадсангүй. Сүүлд нь ширээн дээр байх дугтуйг задлан уншив.
( Дэлгэрэнгүй... |
8
|
Өгүүллэг |
Бусад
|
)
|
|
Өгүүллэг: Б.Цоожчулуунцэцэг : ӨВ
Оруулсан admin on 2014-06-12 19:14:59 (10543 уншсан)
Хамгийн сүүлчийн үнэт эдлэл болох бөгжөө мултлан мөнгө хүүлэгчийн өмнөх нимгэн тавган дээр тавьлаа. Жижигхэн, жижигхэн алмаазан шигтгээтэй, цагаан алтан бөгж торхийн унахад түүний зүг тоомсоргүй харж байсан мөнгө хүүлэгчийн нүд орой дээрээ гарах шахаж, хорин таван жил хуруунаасаа салгаагүй тэр бөгжийг барьж авахдаа гар нь салгалж байв. Даржин хувцастай, ядрангуй бүсгүйн гарт ийм үнэтэй, ховор эдлэл зүүлттэй байна гэдэгт тэр итгэж чадахгүй байгаа нь илт. Хулгайн эд биш биз гэсэн өнгөөр Маралмаа руу харж байсан ч буцаагаад авчихаж магадгүй хэмээн айсан бололтой, хурдан хөдлөж, жинлэж эхэллээ. Тэрбээр Маралмаа руу нүдээ бүлтийлгэн харж
-Хэдийг авах юм хэмээн бараг шивнэх шахан асуув.
( Дэлгэрэнгүй... |
6
|
Өгүүллэг |
Бусад
|
)
|
|
Өгүүллэг: Б.Цоожчулуунцэцэг : ДИВААЖИНД БАЙГАА МИНИЙ ЭЭЖИД
Оруулсан admin on 2014-06-12 19:10:19 (10348 уншсан)
Өвгөн Дэндэвийн бие муудаж, ”Сэхээн” нэртэй сэжиг хүрмээр хүйтэн хөндий, нилэнхүйдээ цагаан өрөөнд арав гаруй хоног хэвтлээ. Гэрийнхэн нь гадаа үүд манаж, нүднээсээ бусдыг далдалсан ихэмсэг, хямсгар эмч нарыг царайчилж, тэднийг нэг бол аварлын элч, эсвэл эрлэгийн элч шиг л бодож, горьдлого дүүрэн нүдээр дагуулж харсаар арван зургаа хонов. Нэг өглөө хэлтэй хэлгүй нь үл мэдэгдэх өндөр цагаан хүүхэн гэнэт ам нээж “Дэндэв гуайн ар гэрийнхэн орж болно” хэмээн уриалгахан хэрнээ нэг л хөндий хоосон хэлчихээд үүдээ нээлээ. Дэндэв өвгөний бие барагтайхан байгаа нь харваас илт. Хүндэрч, цэлхэрсэн зовхио арайхийн өргөж, хөх судас гүрэлзсэн гараа хөдөлгөх гээд чадсангүй. Тавин жил цайгаа хуваасан эмгэнээ өрөвдсөн нүдээр харж байснаа “Миний ажлын бор цүнхийг аваад ирээч...” хэмээн тасалданги сулхан дуугаар хэлээд чимээ тасарчихав. Хэдэн хүүхэд нь гайхаж, мэгдэж, харин Дулам хөгшин “Алив хүү минь давхиарай. Зуслангийн амбаарт, миний новш хадгалдаг бор авдрын ероолд байгаа байх. Яагаав дээ. Аав чинь залуудаа л үүрч явдаг байсан жижиг бор цүнх...” хэмээн сандарч, бага хүү нь ухасхийн гарлаа.
( Дэлгэрэнгүй... |
6
|
Өгүүллэг |
Бусад
|
)
|
|
Өгүүллэг: Б.Цоожчулуунцэцэг : ТӨЛӨӨС
Оруулсан admin on 2014-06-12 17:43:16 (10334 уншсан)
Хаалга зөөлхөн тогшив. “Охин маань ирж байгаа юм байх даа” хэмээн ганцаараа ярьсаар Мөрөн буйдан дээрээс бослоо. Гэвч нам гүм. Тэр хаалга дээрээ очиж, хэсэг чагнаж зогссоноо буцав. Түүнийг буцаад алхаж байгааг мэдсэн бололтой. Дахиад л хаалга тогшив. Гайхан хаалгаа нээвэл Болдхүү гартаа жижигхэн цүнх барьчихсан зогсож байх нь тэр. Ирнэ гэж зөндөө хүлээсэн тэр хүн итгэлийнх нь гал бараг унтарчихаад байхад нэг л өдөр хаалгыг нь тогших юм чинээ санаагүйдээ гайхаж, балмагдан түүн рүү удаан харлаа.
Ээждээ загнуулсан хүүхэд шиг чимээгүйхэн зогсох түүний эр нөхөр... Нэг л өглөө гэрээсээ гараад буцаж ирээгүй гэрийн эзэн. Сэтгэлээ сэмлэж, итгэлээ бөхтөл хүлээсэн хайрынх нь эзэн арван гурван он өнгөрсний дараа үүд тогшино гэж санаагүй учраас Мөрөн яахаа мэдэхгүй самгардлаа.
( Дэлгэрэнгүй... |
2
|
Өгүүллэг |
Бусад
|
)
|
|
Өгүүллэг: Д.Мэргэнгэрэл : Дамбо ...
Оруулсан admin on 2014-06-12 16:03:46 (10572 уншсан)
Өнөөдөр миний төрсөн өдөр. Гэвч гэрт минь надаас өөр хүн алга, уулна энэ өдөр би хамгийн хөөрхөн дээрээ тавиад л найз нөхөдтэйгээ дураараа цэнгэж наргиж доргиж өнгрөөдөгсөн,гэтэл өнөөдөр би тэгж чадахгүй нь- Яагаад ингэж гуниглан суух болсон бээ гэжүү?
6 дугаар ангиас минь хойш намайг бүтэн 10н жил эргүүлсэн 1 тийм тэнэг юм байдийн нэрийг нь Доржоо гэдэг. Харин би түүнийг Дамбо гэж дууддаг,яагаад гэжүү? Яааг Дамбо шиг дэлдэн царай муутай юм байдийн. Яагаад ч юм анхнаасаа л тэр надад таалагдаагүй- би чинь боломжтой айлийн ганц охин, эцэг эх минь намайг хүнээс дутуу байлгаж нэг удаа үзээгүй, царайтай бол царайтай биетэй бол биетэй ухаантай бол ухаантай над шиг сахиусан тэнгэр тэр муу тэрэг түрсэн хашааны бандиар угаасаа яаахийн. Би түүнийг хэлэх хэлэхгүйгээр харааж доромжилж, зугтааж, зивүүцэж, үзэн ядаж. Харин тэр намайг хайрлаж халамжилж бусдаас хамгаалж өөрийгөө ойлгуулах гэж үйлээ үзсээр 10жилээ төгсөж арай хийж би тэр нэг муу гайгаас салж нэг санаа амарлаа. Их сургуулийн оюутан болно гэхээс сэтгэл догдлоод л дээд күрсийхээ ахад дурлаад л аймар романтик болзоод л гээд мөрөөдсөөр их сургуульд орлоо, гэтэл миний хажуу талын ширээнд хэн сууж байсан гээч. Нөгөө мэдрэл чинь- инээчихсэн сайн уу? 3сар уулзаагүй бүүр санацан байшд гэчихсэн сууж байдаг байгаа. Ёооо дахиал тэнэг Дамботой цуг 4 жил сурна гэжүүүүү??? Арай хийж аятайхан залуутай танилцана нөгөө тэнэг чинь очоод хэрэлдээд зодолдоод булаацалдаад унана- ёооо ямар яршигтай гэж бодно. Муу дурак-д яааж ч хэлээд ойлгохгүй "би чамд хайргүй, би чамайг үзэн яддаг, чи бид 2 хэзээ ч тохирохгүй, дараа төрөлдөө ч чамтай суухгүй энэ хэдэн үгийг би бараг наснаасаа ч олон хэлсэн- харин тэнэг Дамбо надад хайртай гэж тэнэгтсэн хэвээр л байна.
( Дэлгэрэнгүй... |
7
|
Өгүүллэг |
Бусад
|
)
|
|
Өгүүллэг: Г. Инжинаш : Бөөгийн Нэхэл
Оруулсан admin on 2014-06-09 15:06:36 (11517 уншсан)
Бага насны нэгэн түүхээ уншигч авхай танд сонирхуулъя гэсэн юм. Хүүхэд насны түүх гэхээр Та санаанаасаа зохиосон зүйл гэж бүү басаарай. Энэ түүх үнэн бөгөөд түүхийн нэгэн баатар маань тэрхэн хүүхэд ахуй цагт биднээс салан явсан билээ. Хүн болгон энэ явдалыг мартахын тулд амаа хамхин явцгааж байсан боловч харин одоо цаг төр өөр болж бас элдэв учир начирийн зах зухаас гадарлах болсон миний бие дахин дэлгэн ярихад саад төвөг үгүй болсон хийгээд урьдын хараал зүхэл буцаж ирэхгүй болтугай хэмээн зориглож бичихээр шийдсэн билээ.
Миний хүүхэд нас социализмын үед өнгөрсөн юм. Тэр үеийн хүүхдүүдийн нэгэн адил бид байраараа нийлж тоголж зугаалдаг байлаа. Ялангуяа зун цаг бол “Гуляалдаг” үе билээ. Хэн нэг нь хэдэн төгрөг олбол энд тэндээс хамжин Гуляалах хүнсээ базаагаад ууланд гарцгаана. Ихэвчилэн хоёр хүн хүнсээ гуялана. Үүнд нэг загсан талх нэг лаазтай загсан консерв бас тэгээд савтай цай байхад л болно. Ийнхүү явахдаа бид элдэв зүйл худал ярин, бие биенээ цаашлуулан эсвэл хүнсээ булаацалдан гар зөрүүлэх үе бишгүй ч ингэлээ гээд эцэст нь хэн ч хар муу санахгүй, харин дахин ингэж явах мөрөөдөлд автан баяр хөөртэй гэрийн зүг явцгаадагсан.
( Дэлгэрэнгүй... |
2
|
Өгүүллэг |
Бусад
|
)
|
|
|
|
|
Агуулга
|
 |
|
| Thursday, 2026.05.07 | | · | Би гэх бодол |
| Sunday, 2026.05.03 | | · | Шинэ Чойнжин : Ганцаардсан баатар |
| · | Амьдарлын 3 мөр |
| Monday, 2026.04.27 | | · | Т.Батсуурь : ЭР НУЛИМС |
| Thursday, 2026.04.23 | | · | Шюэ Вайсуо: Адуухайн амсар |
| Tuesday, 2026.04.21 | | · | Жүнмэн: Надад чимээгүй ширээ өгөөч |
| Sunday, 2026.04.19 | | · | Үндэсний уншлагын үйл ажиллагаа - "Сонгодог зохиолуудыг аз жаргалтай уншиж, ертөнцийг харахын тулд орчуулга" сэдэвт арга хэмжээ боллоо. |
| Thursday, 2026.04.16 | | · | Залхуу, хойш тавих занг засах- 5 секундийн дүрэм - хамгийн зөв шийдвэр гаргах хугацаа |
| · | 【Дэлхийн хамгийн шилдэг ном】 МӨНГӨНИЙ УХААН |
| Thursday, 2026.04.09 | | · | Э.Чинзориг: Төрийн нүд |
| Wednesday, 2026.04.08 | | · | До.Болдхуяг : МОНГОЛ БИЧИГ |
| Tuesday, 2026.04.07 | | · | Гоомарал |
| Sunday, 2026.03.29 | | · | Амгаланбаатарын Чинболор : Хайрцаг тамхи |
| Wednesday, 2026.03.25 | | · | Шилдэг ном : Яагаад бид үргэлж ядардаг вэ? Чингис хааны |
| Friday, 2026.03.20 | | · | Шилдэг ном : Бусдад таалагдах гэж хичээсээр |
| Thursday, 2026.03.19 | | · | Ц.Авирмэд : Буддагийн зүрхэн зүгт ... |
| · | Ц.Авирмэд : Ханьдаа |
| Wednesday, 2026.03.18 | | · | Ц.Авирмэд : Нэргүй шүлэг |
| · | Р.Чойном : Жагсаал |
| · | Ц.Авирмэд : Үүл нарны орчлонд ... |
| Wednesday, 2026.03.25 | | · | Хайрцаг тамхи |
| Thursday, 2026.03.12 | | · | Энхтайваны Чинзориг : Маргад |
| Friday, 2026.03.06 | | · | Шилдэг ном : Өмгөөлөгч шиг ярих 9 нууц: Ямар ч ярианд давуу тал олж авах техникүүд |
| Monday, 2026.03.02 | | · | А.Бүрэнтөгс : Хүсэл |
| Thursday, 2026.03.12 | | · | Арлааны Эрдэнэ-Очир : Хачин тунгалаг амраг |
| Sunday, 2026.03.01 | | · | М.Мөнхбаяр : 4-н мөртүүд |
| Thursday, 2026.02.26 | | · | Сосорбарамын Төмөрхуяг : Хөршийн хөөрхөн охин |
| · | Соёрхын Пүрэвсүрэн : ҮЛ ТАСРАХ УДАМ |
| Tuesday, 2026.02.24 | | · | Сосорбарамын Төмөрхуяг : 70 настай эрхэм |
| Saturday, 2026.02.21 | | · | Эр эм |
| Wednesday, 2026.02.18 | | · | Үг |
| Friday, 2026.02.13 | | · | Э.Чинзориг: НАГАЦ АХ МИНЬ |
| · | Шилдэг ном : Боломжгүйг Боломжтой болгодог 3 Хууль |
| · | Шилдэг ном : Таны “амьдралын хугацаа”-г 2 дахин нэмэгдүүлэх top 5 зуршил |
| · | Шилдэг ном : Ээж 1% өөрчлөгдөхөд хүүхэд 100% өөрчлөгдөнө |
| · | Шилдэг ном : Хүүхдэдээ заавал заах ёстой ганц чадвар: Санхүүч Хэрэмийн супер хичээл-Шинэ жилийн хамгийн том бэлэг |
| Wednesday, 2026.02.11 | | · | Ц.Билгүүнжаргал : Үлдэхсэн |
| Monday, 2026.02.09 | | · | Д.Пүрэвдорж : Сэгс Цагаан Богд найраглал |
| · | Шилдэг ном : ҮГИЙН ХҮЧ- Миний амьдралыг өөрчилсөн ганц өгүүлбэр |
| Wednesday, 2026.02.04 | | · | Энхтайваны Чинзориг : Жинхэнэ эзэд нь |
Та сараа сонгоно уу
|
|
|
|
|
|