Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
/www.biirbeh.mn
Twitter
RSS2

Мэйл : info@biirbeh.mn
Утас : 9907-6364

Нэрээр
   ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
   4-н мөртүүд  
   Sienna  
   Window of Mongolian poetry  
   Youtube  
  Цээсүрэн Авирмэд  
  Э Агиймаа  
   Алтангадас  
  А Алтанхундага  
  М Амарбаяр  
  A Амарсайхан  
  Б Амарсанаа  
   Амор Хайям  
   Ардын аман зохиол  
  Б Ариун-Эрдэнэ  
  Энх-Амгалан Ариунболд  
   Афоризм  
   Нямдорж Ачиймаа  
  Г Аюурзана  
  Ц Бавуудорж  
  Н Багабанди  
  П Бадарч  
  Н Базардэрэг  
  А Байгалмаа  
  С.Б. Бат-Эрдэнэ  
  Б Батзаяа  
  Д Батзүл  
  М Батнайдвар  
  П Батнайрамдал  
  Лу Батнасан  
  Б Батрэгзэдмаа  
  Т Батсуурь  
  Ц Баттуяа  
  Батсайханы Баттөгс  
  Ш Батцэцэг  
   Баяр ёслол хурим найр  
   Бодрол  
  До Болдхуяг  
  Х Болор-эрдэнэ  
  Б Болормаа  
  Х Болормаа  
  Түмэнбаяр Бум-Эрдэнэ  
  Э Бум-Эрдэнэ  
   Бусад  
  Ц Буянзаяа  
  С Буянцогт /Цахарын/  
  Жигжид Бямбаа  
  Ц Бямбажаргал  
  Жогноо Бямбасайхан  
  Эрдэнэбаатар Бүжинлхам  
   Гадаадын уран зохиол  
  Тангадын Галсан  
  Б Галсансүх  
  Б Ганзориг  
  Батсүх Ганзориг  
  Дорж Гармаа  
   Гэсэр  
  Ш Гүрбазар  
  Ч Дагмидмаа  
   Далай ламын айлдвар  
  Цэнд Дамдинсүрэн  
  О Дашбалбар  
  Михайлов Дениска  
  Зундуй Дорж  
  Б Дорж  
  Цэндийн Доржготов  
  Ц Доржсэмбэ  
  Ш Дулмаа  
   Дууны үг  
  Ц Дэлгэрмаа  
   Дэлхийн уран зохиол  
  Магтаал Ерөөл,  
  Ц Жамбалгарав  
   Зохиолчдын намтар  
   Зүйр цэцэн үг  
  Б Ичинхорлоо  
  Б Кана  
  Ч Лодойдамба  
  Соном Лочин  
  Отхан Лха  
  Жагдалын Лхагва  
  Балсангийн Лхагвасүрэн  
  Бавуугийн Лхагвасүрэн  
  Ш Лхамноржмаа  
  Н Минжинсайхан  
   Монгол Улсаа хөгжүүлье  
   Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
   Мэдээ, мэдээлэл  
  Бямбадорж Мөнх-Өлзий  
  Ж Мөнхбат  
  Н Мөнхсайхан  
  Г Мөнхтулга  
  А Мөнхтуяа  
  Гомпилдоо Мөнхцэцэг  
  А Мөнхчимэг  
  Д Намдаг  
  Д Намсрай  
  Д Нацагдорж  
  Сайнжаргал Начин  
  Г Номин  
  У Номинчимэг  
  Д Нямсүрэн  
  Н Оюун-Эрдэнэ  
  Д Оюундэлгэр  
  Санж Пүрэв  
  Д Пүрэвдорж  
  Лувсан Пүрэвдорж  
  Соёрхын Пүрэвсүрэн  
  Д Равжаа  
  Б Ринчен  
  Шуурайн Солонго  
  Доржпалам Сумъяа  
   Сургамж  
  Х Сүглэгмаа  
  Шарав Сүрэнжав  
  Ширчин Сүхбаатар  
  Г Сүхзориг  
  Н Тайванжаргал  
  Цэрэнтулгын Түмэнбаяр  
  Загдын Түмэнжаргал  
  Д Төрбат  
  Д Урианхай  
  Б Уугансүх  
  Л Хасар  
  Л Хишигдорж  
   Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Цоодол Хулан  
  Ү Хүрэлбаатар  
  М Хүрэлсүх  
   Хүүхдийн дуу  
   М. Цэдэндорж  
  М Цэемаа  
  Д Цэцэнбилэг  
  Ч Чагнаадорж  
   Энхтайваны Чинзориг  
  Ренчин Чойном  
   Чоно  
  Батмөнх Чулуунцэцэг  
   Шагж гэлэн  
  Youtube Шилдэг ном  
   Шог өгүүллэг  
   Шүлэг  
  Б Шүүдэрцэцэг  
  Балбар Энхбат  
  Энхбаатар Энхболд  
  Д Энхболдбаатар  
  Б Энхтуяа  
  Р Энхтуяа /Эмүжин/  
  Батсамбуу Энэбиш  
  С Эрдэнэ  
  Арлаан Эрдэнэ-Очир  
  Б Эрдэнэсолонго  
  Ж Эрхэмцэцэг  
  Бэгзийн Явуухулан  
   Ярилцлага  
   Үлгэр  
  Э Үржинханд  
   Өвөр Монголын яруу найраг  
   Өгүүллэг  
  Л Өлзийтөгс  
   Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Бүгд  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгүүллэг  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Өгүүллэг


Бусад 		 Өгүүллэг: Ж.Заяабаатар : Тэнгэрт сурхирсан галт зэв
Оруулсан admin on 2014-04-24 09:46:16 (9431 уншсан)

Ж.Заяабаатар /МЗЭ-ийн шагналт/
                                                           
Хөх униар уулын бэл ороож, ус бэлчээр нозоорох  тахиа жилийн намрын эхээр их   хааны орд өргөө Туулын хар шугуйд ирж төвхнөөд байлаа. Чингис хаан харь холын Сартуул, Персийн нутагт Зүчи, Цагаадай хоёр хүүгээ газрыг эзлүүлэн төрийг түшүүлээд өрөөсөн бие, өргөсөн зарлиг болгож орхиод олз омогтой, дархан ялалттай нутагтаа ирээд өвгөдийн үгийг өв, хуучдын үгийг хууль болгож 
-Бүх цэрэг ардыг гурав хоног цэнгүүл. Хасарыг дууд. Нүүдэлчин өвөг дээдсийн өнөөг хүртэл авч ирсэн морь, сур, бяр гурваар тэмцэлдэн баясу! хэмээн зарлиг болсны дагуу баруун зүгийн дайнаас төрлөх нутагтаа эсэн мэнд ирсэн ард олон бүгдээр цугларан найрлахуй дүрэлзэн асах түүдэг галын утаа голын эрэг дагуу хөшиглөж, дуу хуурын аялгуу шөнө орой болтол тэнгэр газрыг холбон дөрвөн уулыг өндөлзтөл, домогт Туулыг цэлэлзтэл шуранхайлав. Тэрхүү хуурын татлага, дууны шуранхайд тал нутгийн донсолгоонт амьдрал, тулаан мөргөлдөөн, хур дэлээ намируулан давхих омголон хүлэг морьд, нум сумаа агсан хуяг дуулгаа гялалзуулан давхилдах дайчин баатар эрс, тал дүүрэн бэлчих таван хошуу сүрэг мал  сэтгэлд амилан  дуурсах агаад саяхан л алс баруун зүгт туулж өнгөрүүлсэн аян дайны хүнд бэрх зовлонгоо аль эрт мартсан дайчин эрс  олзолж ирсэн үзэсгэлэн гоо охид эмсээр идээ будаа, архи дарс зөөлгөн ая дуу бүжиг наадам болон тал нутгийн унаган  байгальд эрх жаргалыг эдлэн цэнгэх авай.

( Дэлгэрэнгүй... | 3 | Өгүүллэг | Бусад | )

Бадарч 	П	 Өгүүллэг: П.Бадарч : Заставын бэр
Оруулсан admin on 2014-04-24 09:42:28 (13493 уншсан)

                                                                                   Орчлон уужим юм
                                                                                   Олоогүй нь уйлж явах юм
                                                                                   Орчлон хуудам юм
                                                                                    Олсон нь уйдаж суух юм
                                                                                                                       П.Бадарч


Шөнө дөл өнгөрчээ. Хааяа нэг намгийн зүгээс мэлхий вааглаж, тэнгэрт хуралдсан хэсэг бусагхан бараан үүлсийн зайгаар саран авхай болзоондоо яарсан морьт хөвгүүн шиг довтолгоно. Тэнгэрийн одод үүлэн цоорхойгоор анивчин гялалзаж зарим нэг нь үүрэглээд уначих шиг хаа тийшээ ганц нэг солир гялсхийнэ.
Надад ийм нэгэн учрал тохионо хэмээн би санаа ч үгүй явлаа. Оюутан ахуй насны гэгээн тунгалаг өдрүүдэд анхны хайрынхаа үгийг Бямбасүрэнд шивнэсэн үдэш хааяа нэг санагдавч одоо түүнийг санан дурсахын ч хэрэггүй болсон мэт сэтгэл хоосорчээ.

( Дэлгэрэнгүй... | 6 | Өгүүллэг | Бадарч П | )

Бусад 		 Өгүүллэг: П.Үүрийнтуяа : Өөрчлөлт /2-р хэсэг/
Оруулсан admin on 2014-04-19 00:13:10 (8912 уншсан)

Тэр оройдоо Гэрлээ Сайнаад юу тохиолдсон талаар бүгдийг нь ярьлаа. 
-Чи ч азтай юм аа, Төгсөөтэй таараад бүр гэртээ хүргүүлээд л гэсээр Сайнаа орондоо шурган оров. Гэхдээ Гэрлээд тийм ч сайхан санагдсангүй. 
Маргааш өглөө нь Гэрлээ арай орой босов. Энэ өглөө нар урьдийнхаасаа илүү ихээр гэрэлтэж, агаар нилээн сайхан байсан тул Гэрлээ гадуур салхилахаар хувцасаа өмсөн гарч одов. Инээмсгэлсээр гадагш гарах тэр үед мөрөн дээрээс нь нэг том гар бариад авах нь тэр. Гэрлээ сэртэс хийн цочин эргэн хартал Төгсөө зогсож байв. Гэхдээ өчигдөр оройн айдас хүргэм зүйлгүй жирийн л нэг залуу түүнрүү харан мишээн зогсоно. ( Дэлгэрэнгүй... | 2 | Өгүүллэг | Бусад | )


Эрхэмцэцэг 	Ж	 Өгүүллэг: Ж.Эрхэмцэцэг : Нөхөр дэд хурандаагийн амрыг эрье
Оруулсан admin on 2014-03-17 02:42:21 (12479 уншсан)

"Нөхөр дэд хурандаагийн амрыг эрье" гээд турь муутайхан гараараа цэрэг эрсийг дуурайн ёслон инээмсэглэх жаахан охин өөрийг нь өхөөрдөн инээмсэглэж "Миний охин ч мөн дөө" гэх аавынхаа энгэр лүү асаж
-Аав, Та яасан удаан явдаг юм бэ? Надад гоё юм авчирсан уу гэхэд хөрслөг бор царайтай, өтгөн хар хөмсөгтэй, онигор биш ч том гэхгүй нүдтэй, дөлгөөхөн харц тайван царайтай, мөрөн дээрээ хоёр том таван хошуутай цэрэг ногоон хувцасаа цэмцгэр өмссөн 40 хүрч яваа болов уу гэмээр эр зальтай инээмсэглэн удалгүй царайгаа төв болгож
-Өө, яаанаа. Даанч нэг л юм мартсан юм шиг санагдаад байсан юмаа... Аав нь мартчихаж гэхэд саяхан л итгэл хүлээлтийн оч гялалзуулж байсан охины царай гомдлоор солигдон урвайж
-Аав, яасан муухай юм. Охиноо мартаад байхдаа яадаг юм бэ гээд хошуугаа цорвойлгон буруу харахад

( Дэлгэрэнгүй... | 5 | Өгүүллэг | Эрхэмцэцэг Ж | )

Бусад 		 Өгүүллэг: Б.Цоожчулуунцэцэг : Чулуунд шингэсэн хараал
Оруулсан admin on 2014-02-27 18:31:04 (8186 уншсан)

Аав нь Самбуугийн өөдөөс тун ууртай харж байлаа. Гэрийн хойморт түүний зүс л мэдэх төдий өвгөн эцэг морилжээ. Аав нь ч хөмсгөө атируулан шингэн буурал сахлаа шилэмдэж
-Миний сүүлчийн захиас хаана байна. Өнөөх хүн чулуу хаана байна хэмээн цоргитол харав.
-Байгаа. Эцэг таны захиасыг биелүүлж, тэр хүн чулууг олсон хэмээн өчвөл өвгөн эцэг нь
-Тэр хүн чулуу одоо хаана байна гэж хэлэхдээ дуунд нь сандарсан өнгө цухалзав. Самбуу тун ч нүүр бардам
-Миний хашаанд, төмөр чингэлэгт бий гэтэл аав нь
-Харин толгой нь хаана байна хэмээн сүртэй чангаар хашгирлаа.
-Муу хүү нь олж чадаагүй. Олон он хөөцөлдөж, тэр чулуун хүний их биеийг л олсон гэвэл эцгийнх нь урам хугарсан нь илт.
-Ай хөөрхий. Уг нь тэр хүн чулууны толгойг би өөрийн гараар барьж үзсэн хүн шүү дээ хэмээн харуусангуй өгүүлээд уртаар шүүрс алдлаа. Гэрт нам гүм. Өвгөн эцэг нь удтал дуугүй сууснаа

( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Бусад | )

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Ж.Сарантуяа : Эрийн тэнгэр
Оруулсан admin on 2014-02-18 00:07:13 (15625 уншсан)


Ээж будаатай цайнд үйсэн хэдэн хавиргаа аавын өмнө тавингаа:
- Жанжаагийн авгай ирж. Энэ хэдэн үнээний дэлэнг хэд хоног шувтраад өгвөл болж дээ гэхэд аав хамар дотроо “хн" гэж цаанаа л нэг ёозгүй дуугараад цайгаа оочиллоо.
Миний мэдэхийн л манайтай айл саахалт явж ирсэн Жанжаагийнх саалийн хэдэн үнээтэй хонь ямаа нийлсэн 20 - иод богтой морь таньдаг байтугай таньдаггүй хүн амаа ангайж хармаар хэдэн сайхан адуутай айл. Гэртээ илүү ч юмгүй дутуу ч юмгүй цомхон тавилгатай харин идэж уух нь нэг их харагдахгүй хааяа ороход цэвэр цэмцгэр хэдий ч яагаад ч юм тэднийхээс хурдан гармаар санагддагсан.

( Дэлгэрэнгүй... | 3 | Өгүүллэг | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 | )

Бусад 		 Өгүүллэг: Цонхоор хараад төрсөн бодол №1
Оруулсан admin on 2014-01-15 19:37:14 (8698 уншсан)

Мод, навчис, тэнгэрийн хэлтэрхий, байшингийн булан. Цонхны харалдаа ургасан хоёр модны нэг нь шилмүүст, нөгөө нь навчит мод. Шилмүүст модны шилмүүс нь бараан, сааралдуу ногоон өнгөтэй. Өнгөрсөн жил ч юм уу түүнээс эрт  ургаад яагаад ч юм бэ унаагүй жижигхэн хар боргоцойнууд нь сүлд модны тоглоомууд шиг. Нөгөө модны навчнууд нь нялх ногооны өнгөтэй. Наранд гялтганана. ( Дэлгэрэнгүй... | 1 | Өгүүллэг | Бусад | )


Бусад 		 Өгүүллэг: Н.Бадамжав : Бялзуухайн нислэг
Оруулсан admin on 2014-01-04 20:32:55 (8630 уншсан)

Мод, навчис, тэнгэрийн хэлтэрхий, байшингийн булан. Цонхны харалдаа ургасан хоёр модны нэг нь шилмүүст, нөгөө нь навчит мод. Шилмүүст модны шилмүүс нь бараан, сааралдуу ногоон өнгөтэй. Өнгөрсөн жил ч юм уу түүнээс эрт  ургаад яагаад ч юм бэ унаагүй жижигхэн хар боргоцойнууд нь сүлд модны тоглоомууд шиг. Нөгөө модны навчнууд нь нялх ногооны өнгөтэй. Наранд гялтганана. Бүгд шинэхэн, нялххан. Наранд гялтганах навчсыг харахаар

Арын гурван хайлаас

Алтнаас илүү гялалзана

гэсэн ардын дууны үг санаанд дандаа ордог. Анги хүний үр яагаад ааваас илүү санагддаг юм бол доо гэсэн гэнэхэн бодлынхоо учгийг тайлаагүй л явна.

( Дэлгэрэнгүй... | 3 | Өгүүллэг | Бусад | )

Бусад 		 Өгүүллэг: Урсчихлаа
Оруулсан admin on 2013-12-05 18:31:49 (8088 уншсан)

Урсчихлаа.Одоо тэр тогтоож чадах хамгийн эхний өнгө хүртлээ, тиймээ чухам тэр эхний өнгө хүртэл урт зам туулна. Нэг л замаар.Түүний ирэх явах нь огт анзаарагдсангүй.Түүний хаанаас ирсэн нь бас хаашаа явж байгаа нь чухал биш. Тэр зүгээр л урсчихлаа.  Ядуу хийлчний тоглож өгсөн гунигт аялгуутай хамт. Хамгийн сүүлд би түүнийг нэгэнт амьдралд огтын итгэл найдвар тавихаас өнгөрсөн хэрмэл шүлэгчийн тийм ч тухтай биш атлаа гойд тайван бяцхан тоосгон байшин дах  хямдхан архины охь, үнэр хийгээд хятад чимэглэлтэй сүрчигний савны хажуугаас олж авсан юм.  Тэр нэг тийм. Бас нэг тийм л харагдаж байлаа. Гэвч тэр гайхмаар тогтуун биш мөртөө хөгжилтэй мэт харагдаагүй юм. Тэр нэг тийм л баргар, дүнсгэр бас жаргалтай байсан. Яг л Борхэсийн өгүүллэгүүд шиг.

Урьд нь тэр энэ бүх өгүүллэгүүдийг хуудас хуудсаар нь эргүүлж байхдаа бас л хэдхэн хуудас өнгөрөнгүүт урсчихдаг байсан юм. Миний  санаж буйгаар энэ явдал түүний урсдаг нь түүнийг анх их сургуульд орсон үеэс эхэлсэн юмдаг. Үгүй ээ. Яг ч их сургуулийн үе биш. намайг ингэж мунгинаж байх зуур тэр бас л урсчихаа биз. Тэр улсынхаа алдартай нэгэн их зохиолчийн нэрэмжит номын санд унших эрхийн анхны үнэмлэхээ гардаж авснаас хойш юм байна. Учир нь тэр анх удаа номын санд хөл тавьсан хэрэг л дээ. Тэр бас яг ч гардаж авсан юм биш. Түүний ард хэдэн арван хүн дараалал үүсгэж зогссоноос номын сан ч, түүний ойлголтоор бүдүүн ууртай эгч түүн рүү тэр үнэмлэхийг зүгээр л сарвайсан юм. Харин “тэр” болж буй бүхэнд чухаг нэр оноохоос илүү тогтонги байсан юм. Учир нь түүний юу хийж буй нь түүнийг тэр болгоогүй байсан юм. урсдаг болгоогүй гэх гээд л Үнэндээ тэр гайхсан хэрэг л дээ. Гэхдээ одоо бол чухал биш.

( Дэлгэрэнгүй... | 1 | Өгүүллэг | Бусад | )

Бусад 		 Өгүүллэг: Б.Цэцэнсод : Модон цэргийн түүх
Оруулсан admin on 2013-11-25 13:56:30 (9490 уншсан)

Нарс модны үнэр ханхалсан орхигдсон байшинд хэт том хүрэн царсан ширээ, түүнээс дутахааргүй том тас хар өнгөөр будсан сандал, хананд өлгөөтэй сахалтай хүний хөргийг эс тооцвол энд өөр юу ч байхгүй.

Царсан ширээн дээр эгнэн жагссан өөр хоорондоо яг ижил нэлээд хэдэн модон цэргүүд байх бөгөөд тэднийг урласан мужаан нь мартчихсан юмуу эсвэл залхуу нь хүрсэн үү бүү мэд/нэгээс бусдад нь/ гарт нь ямар ч буу үзэгдэхгүй бөгөөд тэднийг зөвхөн өмссөн малгай, дүрэмт хувцсаар нь л цэрэг гэж танихаар ажээ. Харин сайн ажиглаваас тэд бүгд хөл, гар, чих, нүд, хамартай ч зөвхөн амгүй бүтээгджээ.
( Дэлгэрэнгүй... | 5 | Өгүүллэг | Бусад | )


Бусад 		 Өгүүллэг: А.Нарангарав : Харуусал /өгүүллэг/
Оруулсан admin on 2013-11-13 14:50:19 (9615 уншсан)

Түүнд амьдрал хэтэрхий хатуу, өршөөлгүй мэт санагдана. Эргэн тойрны бүх л зүйлс өнгөгүй харанхуй харагдаж, голдрилоо даган урагшлах их хотын хөдөлгөөнт амьдрал, юунд ч юм яаран алхах хүмүүсийн аль нь ч түүний сэтгэлийг эс хөдөлгөж гагцхүү үзэн ядалт, хязгааргүй харууслыг төрүүлэх нь юуны учир вэ?

Түшиг ээжийнхээ ганц нар нь билээ. Ухаан орохоосоо л ээждээ өмөг түшиг болж, уйлах дуулах алин бүхэнд гагц ээжээрээ л аргадуулж, ээжийн өврийг булаалдах ахан дүүгүй, өндөрт өргөөд өхөөрдөн үнсэх аавгүй өссөн болоод ээждээ тэр амин голоосоо хайртай.Түүний ээж дарь эхийн хувилгаан гэлтэй сайхан эмэгтэй бүх л амь амьдралаа хүүдээ зориулж, өндгөө дарсан шувуу мэт үрээ бөөцийлөн бөмбөрүүлж өсгөхдөө, жаргал зовлонгийн алинд ч барьц үл алдах сэтгэлийн тэнхээтэй эр хүн болгож хүмүүжүүлэхийг зорьсон билээ.

Ээж хүү 2 үдэш бүр ганцхан үлгэр ярилцана. Тэр үлгэрт хүү эрийн цээнд хүрч, эхнэр аваад өнөр өтгөн сайхан амьдарч, өндөр настай ээжтэйгээ энх тунх, мөнх жаргасан тухай өгүүлдэг юм. Ээжийнхээ үлгэрийг шимтэн сонссон Түшиг хүү:

( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Бусад | )

Цэемаа 	М	 Өгүүллэг: М.Цэемаа : ЦЭНГҮҮН
Оруулсан admin on 2013-10-29 16:26:11 (10515 уншсан)

 Өвөр энгэрийнх нь цас тарлантсан Аргалын уулын  бараа үдшийн бүрий дундуур өндөлзөж бөмбөлзөж айсуй.

Аргалын утаа үнэртэхэд агсагдаж ядарсан Цэнгүүний буларсан биеийнх нь цангаа тайлагдах шиг.Сэнгэнэсэн цэнгэг агаар жавар бусгаан үнэртэхүй аргалын утаан хөгшиг сэмбийлцэн Алаг хайрханы зүүн сугаас нохойн дуу чимээлж Цэнгүүний зорьсон айл ойрхон буйг илтгэнэ.Цэнгүүний авга ах Дөш  эхээс унахын л энэ хөндлөн хар уулынхаа энэтээх сугаас ер холдсон нь үгүй.Тавиад оны дундуур цэргийн албыг говьд хааснаас өөрөөр  уулаасаа Дөш холдоогүй.Уул ч цагийн мөнх мөнхийн харуулдаа ертөнцийн энэ л нам гүмхэн хязгаартаа хэв хэвээрээ.

( Дэлгэрэнгүй... | 7 | Өгүүллэг | Цэемаа М | )

Цэемаа 	М	 Өгүүллэг: М.Цэемаа : Хүсэл
Оруулсан admin on 2013-10-22 13:45:29 (10336 уншсан)

Энхэрхэн дэлбээг тань таллан хааж

Эхийн хайраар чамайг ургуулсан юм... намбалаг агаад уяруу хоолой радиогоор эгшиглэж...сайхан дуулдаг хүн шүү хэмээмүй.Зурагтаар гараасай лавтай “хөөрхөн эгч” байгаадаа хэмээх саваагүй нэгэн бодол цээжинд төрнө.Дарханы ойн баярын концерт телевизээр гарах зарыг “Үнэн” сонин дээрээс харснаас хойш,сэтгэлд хоногштол дуулдаг “түүнийг” цэнхэр дэлгэцээр ч болов харах нь гэхээс цагийн товыг хүлээн байж ядах. Зузаан шилэн нүүртэй хагас дугуй цаг руу байн байн хялалзах...Цагийн зүү гацсан юм шиг удаан аажуухан нэг хоёроор хүндээр амьсгалан зугуухан...нэг л газраа хөдөлж ядаад л...Тув тунгалаг цэлмэг сайхан орой суурины гудамжаар хүүхдүүд тоос манарган черта,дээс,бөмбөг тоглож,настайчууд хашааны гадна энэ тэрхнийг хүүрнэлдэн хоёр гурваараа жижиг бидон барин сууцгааж,гудамжны зүүн төгсгөл дээр байх цагаан идээний мухлагийн худалдагч Цэрмааг харуулдацгаана. ( Дэлгэрэнгүй... | 1 | Өгүүллэг | Цэемаа М | )


Бусад 		 Өгүүллэг: Б.НҮҮДЭЛ : Нутгаа санаад уйлмаар
Оруулсан admin on 2013-10-11 09:51:38 (9786 уншсан)

Дэндүү тайван Дэлгэрмөрөний хөвөөнд яг өдийд намар цаг хормойгоо дэлгэн амарсхийж суугаа. Зунжин ногоон өнгөөрөө гайхуулсан хөх цэцэгт цахилдага шаргал сороор гоёж, голын эрэг дагасан зөөлхөн ширэг гүн хөх өнгөнд уусаж, ирэх цагийг хүлээн санааширч байгаа.

Устай газарт усны шувууд ирэх шиг гоё аз жаргал, бас буцах шиг битүү, хатуу, бараан гуниг байдаггүй. Хавар хамгийн түрүүн айлчилж ирсэн шувууг бие биенээсээ өрсөн харах гэж хүүхдүүд хөл хөөр болцгооно. Хөгшид ч гэсэн тэднийг битүүхэн хүлээж, өглөө эртлэн айлд орсон хүн “Хойд дэрсэнд тогоруу ирчихэж”, “Ангир дуугарахыг сонсов уу” гэсээр хууч дэлгэнэ.

Яг л тэрэн шиг шувуу буцахыг сэтгэлээ сэмлэн сэмлэн харцгаана. Тэгсэн хэрнээ хараагүй дүр үзүүлэн дуугаа хураацгаана.

( Дэлгэрэнгүй... | 5 | Өгүүллэг | Бусад | )

Бусад 		 Өгүүллэг: Б.Цоожчулууунцэцэг : Ганц улаан навч
Оруулсан admin on 2013-10-10 14:00:57 (10355 уншсан)

Тэр царай муутай. Гэхдээ л цаанаа л нэг сэтгэл татам дулаахан төрхтэй. Адайр муухай ааштай. Тэгсэн хэрнээ үг бүр нь сэтгэлд зүү мэт шивж ордог охин байлаа. Уулзья гэхээр “Үгүй” гэж зөрүүдлэнэ. Уулзахгүй дээ гэж бодохоор “Хүрээд ирээч” гэж дуудна. Хаяад явчихья гэхээр хачин их гуниглана. Хамт байя гэхээр халдаж, ойртож чадахгүй зовно. Яагаад ч юм түүнийг хүлээх, эсвэл бүр ор тас мартахыг хүссэн ч чаддаггүй байлаа. Нэг өдөр хаалганы хонх тасралтгүй жингэнэв. Очихын хооронд ямар удаан дардаг юм бэ дээ хэмээн уцаарлан бодсоор хаалга нээтэл нөгөө охин.

Түүний нүд яг л цог шиг гялалзаж

-Гараад ир гэснээ хүүе гэхийн завдалгүй шат уруудаад гүйчихэв. Гэртээ орж, хувцсаа өмсөж, хаалгаа түгжих гэж будилсаар араас нь гарч ирвэл орцны үүдэн дээр их л удаан хүлээж, залахсан хүний шинжтэй

-Ямар их уддаг юм бэ? Зөндөө хүлээлээ. Өнөөдөр би чамайг болзоонд уринаа гэснээ үг хэлэх ч боломж олгосонгүй шууд л гараас минь атгаад авлаа. Хаашаа явах юм гэвэл ( Дэлгэрэнгүй... | 1 | Өгүүллэг | Бусад | )

Цэемаа 	М	 Өгүүллэг: М.Цэемаа : Дуучин
Оруулсан admin on 2013-10-08 10:22:10 (10659 уншсан)

Гэгэлзэж гиншигнээд байвал жаргал үздэггүй гэдэг гээд Ожгоо муухай харав.

Нансалын хоолой дээр ямар нэгэн тээглээд уйлмаар болно.Хоёр салаа гэзгийг нь чанга сүлжснээс болж нүд нь жартайсан Цэцэг гайхаж хөшсөн мэт зогсоно.Цэцэг Дадийн том охины гэртээ орхиж гарсан тэднийхний “гал дээрх гал зээ” амин сүнс нь болсон охин. Алаг хайрханы өврийн хөндлөн хөх жалганд  хүний мөрөөсөл болсон гурван бүсгүй хүн хатуу  өвлийг давж,хахир хавартай золгоод байгаа нь энэ.Гэр малын ажилдаа дарагдаад бие биетэйгээ дуугарах ч сөхөөгүй шахам өнжих тэдэнд дуу аялах нь гэрэл зэргээр болмоор санагдахчихуй хэрхэн нүгэлтэй болохыг Цэцэг багахан биеийн ухаанаар бодоод олохгүй хэн.Дээр нь Ожгоо үргэлж “бүсгүй хүн бүтээд үхчихгүй л бол дуугүй нь дээр,эр хүн галзуурчихгүй л бол дуутай шуутай нь дээр “гэх.Нэг бодохноо зөв ч шиг нөгөө бодохноо “шал тэрсүүд” шиг.

( Дэлгэрэнгүй... | 2 | Өгүүллэг | Цэемаа М | )

Цэемаа 	М	 Өгүүллэг: М.Цэемаа : Цасан цомог
Оруулсан admin on 2013-10-08 10:18:36 (9942 уншсан)

Цасан шамрага үе үе харанхуйлахад гудамжны үзүүрийн мод нь энд тэндээсээ алга болж, яйжийж бараг нурахаа шахсан эзэнгүй хашааны гадна энгэрээ хумин барьж даарсан шинжтэй дагжин зогсох дөч дөхүү насны ядранги шарангуй царайтай халамцуу байрын хар хүн ул нь ханзарсан гутлынхаа хоншоорыг гунигтай ширтэн зогсоно.

Өвлийн оройн намуухны дунд хааяа,хаа нэгтээ нохой хуцахаас өөр чимээ ч үгүй

Сарны бүүдгэр гэгээ цасны цагаахан илтсүүдэд уусан бүрхэг өдрөөс ч цайруу.Цас чихруулан нааш цааш холхих Галхүү хаашаа явах,хэнийх рүү очихсон.Аймгийн төвийн цөөн  хэдэн хүмүүс бүгд л түүнээс нүүр буруулна.Үнэндээ ч тэр тэднийг хашраахын дээдээр хашраасан даа....Бүүр түүрхэн будантуулан санагалзах...

Өнгөрч одсон он жилүүдийг санах гээд оролдоод ,оролдоод ядна.

( Дэлгэрэнгүй... | 3 | Өгүүллэг | Цэемаа М | )

Бусад 		 Өгүүллэг: Хүргэн хүү
Оруулсан admin on 2013-10-04 13:25:37 (11258 уншсан)

 Загасанд дуртай бидний хэдэн нөхөд хоёр зуун ердүгээр точка дээр галт тэрэгнээс буулаа. Борц шиг хорчийсон гурван  оюутан хөвгүүн, ээлжийн амралтаа авсан хоёр цүдгэр "ах"... Пүүжээ ах л биднийг замчилж энд ирсэн юм. Өөрөө төмөр замд ажилладаг болохоор хаана юу байдаг, хэн хаана амьдардагыг андахгүй. Пүүжээ ахын ажил нэг ёсондоо "бадарчин"-гаас дутахгүй. Бадарчин гуай бадар барихаар хавчиг үүргээ үүрч, хоёр мод тулж явдаг бол Пүүжээ ах нэг хүнтэй хамт төмөр замын ган төмрийн гэмтлийг "оношилдог" дөрвөн дугуйтай дөрвөлжин багажаа түрэн нэг точкаас нөгөө точка, нэг өртөөнөөс нөгөө өртөө хоёрын хооронд амьдралаа элээж яваа  нэгэн аж.

  Гарал түүхээ яривал Улаан-Үдийн буриад гаралтай. Эхнэр нь буриад монгол гэхээсээ илүү үсээ шараар будсан оросжуу царайтай авгай байдаг сан. Гадны хүн байхгүй бол тэд гэртээ хоёр охинтойгоо оросоор голдуу ярьдаг. Авгай нь бас оросын харъяат байсан буриад хүний хүүхэд юм билээ. Монголд төмөр зам ид тавьж байхад тэд зөвлөлтийн мэргэжилтнээр ирээд яваандаа монголд суурьшиж, иргэн нь болсон гэдэг. Орос сэтгүүл ном дээрээс уншсан зүйлээ бидэнд ярьж өгдөг болохоор Пүүжээ ах бол бидэн дундаа шинжлэх ухааны академиас сар бүр гаргадаг товхимолоос нэг их өөрцгүй.

( Дэлгэрэнгүй... | 8 | Өгүүллэг | Бусад | )

Бусад 		 Өгүүллэг: Хоньчин хүү
Оруулсан admin on 2013-10-04 13:25:29 (9839 уншсан)

 Булнайн нурууны салбар уулсын нэг болох Асгат хайрханы өвөрт өглөөний тунгалаг агаарт  хоньчин хүү Бат хонио туун гэрээсээ гарчээ. Ус бороо ихтэй, өвс ногоо жигдрэн ургасан дэлгэр сайхан зун болжээ. Хэд хоног үргэлжлэн асгарсан бороонд залхсан хөгшчүүл “Нар нь хааччихав аа? Газар сайхан дэвтлээ. Одоо ингээд нар гарвал мөн ч сайхан болно доо. Дэлхий дэлэгнэсэн дэлгэр зун болно” гэж уухай халаг болж байсаныг бодвол хоёр долоо хоног нар гарахад байгаль дэлхий дор нь ногоороод, цэцгийн дэлбээ хаа сайгүй цомирлогоо дэлгэж, хүн малын зоо нуруу тэниййсэн зуны тэнэгэр улирал эхлэв.

  Асгат хайрхан уул арын хөндийгөөрөө ус гол булаг шанд ихтэй, ууландаа ногоон титимээр чимэглэсэн шилмүүст ойтой бөгөөд ан шувуу амьтан гөрөөс цугларсан Хангайн сүрлэг уулсын хүн малыг жаргаасан дагшин газар. Модот уулын оройгоор цухуйх элгэн улаан хадны дээгүүр тас шувуу эргэлдэн нисэх үест  Бат хүү энэ зунаас саахалт зунжсан хошуу туслагчын хонь ямааг өөрийн хоньтой хамт туусаар уулын бэлийн сахлаг өвстэй хоолойд орж ирлээ.

( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Бусад | )

Бусад 		 Өгүүллэг: Удирдагч ( өгүүллэг )
Оруулсан admin on 2013-10-04 13:23:36 (11463 уншсан)

 Үдийн цайны үеэр Чойбалсанг гэр рүүгээ явахаар засгийн газрын байшингаас гарахыг завдтал комиссар нь түүнд дөхөж ирсэнээ “Бортолгой эгч Дашийн гуанзанд таныг хүлээж байна гэж хэлүүллээ” гэж аминчлан шивэгнэхэд Бортолгойтой ойрд уулзаагүй Чойбалсан арван дөрвөн жил ханилсан авааль эхнэрээ гэнэт үгүйлэх мэт зөөлөн санаа алдлаа. “Нэг л ноцтой чухал хэрэг гарч дээ. Тэрнээс бус ажил албаны цагаар надтай уулзах ёсгүй дээ” гэж бодсон Чойбалсан хуучин Бээжин Содномдаржаагийн хүр дүү Даш хэмээх монголоор муугүй ярьдаг дунд хирийн насны, харааны дүгэриг шил зүүдэг, залирхаг хятадын гуанз руу машинаа эргүүлэв.

  Бор дарсанд орж, уруудаж буруудаж, ажил төрөлгүй гансарч явсанаа бодвол Чойбалсан одоо буурь сууж, олны анхаарлыг үл ялиг зүйлд татахгүйн тулд аливаа хөдөлгөөнөө хянаж, хэл амнаас болгоомжилж явах болжээ. Архи, хүүхэн хоёртоо учиръя гэвэл сайн хятад түнш олж үерхэх хэрэгтэй гэж хүрээний дээдчүүл урьд нь ярьдаг байсан сан. Шөнийн цэнгээний газруудыг “гартаа барьдаг” хужаа нар төр засгийн томоохон албан хаагч, цэргийн дээд тушаалын дарга нарт үйлчлэх гэж хөл алдана. Тэр нь ч цаанаа их холыг харсан том “наймаа”-ны учир жанцантай.

( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Бусад | )


 
Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

Одоо онлайнд 180 зочин, 0 гишүүн байна.


Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт



Зургийн цомог

Тэрэлж
trlj-012.JPG
600x450 106k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5645

Зураач : Б.Хонгорзул
khongor055.jpg
600x917 181k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5330

Тэрэлж
trlj-011.JPG
600x450 155k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4176


Агуулга
Thursday, 2026.05.07
· Би гэх бодол
Sunday, 2026.05.03
· Шинэ Чойнжин : Ганцаардсан баатар
· Амьдарлын 3 мөр
Monday, 2026.04.27
· Т.Батсуурь : ЭР НУЛИМС
Thursday, 2026.04.23
· Шюэ Вайсуо: Адуухайн амсар
Tuesday, 2026.04.21
· Жүнмэн: Надад чимээгүй ширээ өгөөч
Sunday, 2026.04.19
· Үндэсний уншлагын үйл ажиллагаа - "Сонгодог зохиолуудыг аз жаргалтай уншиж, ертөнцийг харахын тулд орчуулга" сэдэвт арга хэмжээ боллоо.
Thursday, 2026.04.16
· Залхуу, хойш тавих занг засах- 5 секундийн дүрэм - хамгийн зөв шийдвэр гаргах хугацаа
· 【Дэлхийн хамгийн шилдэг ном】 МӨНГӨНИЙ УХААН
Thursday, 2026.04.09
· Э.Чинзориг: Төрийн нүд
Wednesday, 2026.04.08
· До.Болдхуяг : МОНГОЛ БИЧИГ
Tuesday, 2026.04.07
· Гоомарал
Sunday, 2026.03.29
· Амгаланбаатарын Чинболор : Хайрцаг тамхи
Wednesday, 2026.03.25
· Шилдэг ном : Яагаад бид үргэлж ядардаг вэ? Чингис хааны
Friday, 2026.03.20
· Шилдэг ном : Бусдад таалагдах гэж хичээсээр
Thursday, 2026.03.19
· Ц.Авирмэд : Буддагийн зүрхэн зүгт ...
· Ц.Авирмэд : Ханьдаа
Wednesday, 2026.03.18
· Ц.Авирмэд : Нэргүй шүлэг
· Р.Чойном : Жагсаал
· Ц.Авирмэд : Үүл нарны орчлонд ...
Wednesday, 2026.03.25
· Хайрцаг тамхи
Thursday, 2026.03.12
· Энхтайваны Чинзориг : Маргад
Friday, 2026.03.06
· Шилдэг ном : Өмгөөлөгч шиг ярих 9 нууц: Ямар ч ярианд давуу тал олж авах техникүүд
Monday, 2026.03.02
· А.Бүрэнтөгс : Хүсэл
Thursday, 2026.03.12
· Арлааны Эрдэнэ-Очир : Хачин тунгалаг амраг
Sunday, 2026.03.01
· М.Мөнхбаяр : 4-н мөртүүд
Thursday, 2026.02.26
· Сосорбарамын Төмөрхуяг : Хөршийн хөөрхөн охин
· Соёрхын Пүрэвсүрэн : ҮЛ ТАСРАХ УДАМ
Tuesday, 2026.02.24
· Сосорбарамын Төмөрхуяг : 70 настай эрхэм
Saturday, 2026.02.21
· Эр эм
Wednesday, 2026.02.18
· Үг
Friday, 2026.02.13
· Э.Чинзориг: НАГАЦ АХ МИНЬ
· Шилдэг ном : Боломжгүйг Боломжтой болгодог 3 Хууль
· Шилдэг ном : Таны “амьдралын хугацаа”-г 2 дахин нэмэгдүүлэх top 5 ‎зуршил
· Шилдэг ном : Ээж 1% өөрчлөгдөхөд хүүхэд 100% өөрчлөгдөнө
· Шилдэг ном : Хүүхдэдээ заавал заах ёстой ганц чадвар: Санхүүч Хэрэмийн супер хичээл-Шинэ жилийн хамгийн том бэлэг
Wednesday, 2026.02.11
· Ц.Билгүүнжаргал : Үлдэхсэн
Monday, 2026.02.09
· Д.Пүрэвдорж : Сэгс Цагаан Богд найраглал
· Шилдэг ном : ҮГИЙН ХҮЧ- Миний амьдралыг өөрчилсөн ганц өгүүлбэр
Wednesday, 2026.02.04
· Энхтайваны Чинзориг : Жинхэнэ эзэд нь

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2026 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn