|
|
Өгүүллэг: Зүрхэнд ойрхон алс хязгаар өгүүллэг
Оруулсан admin on 2013-10-04 12:24:09 (10382 уншсан)
Хүний хөлөөр цас шажигнахад Улахан буутай цэргүүд намгийн захад ирсэнийг мэдээд Таняг чирэн намгийн хүйтэн усанд толгойгоо далд ортол шумбасаар бут ургасан жижиг довны ард нуугдав. Толгойгоо уснаас гаргаж, бүтэн амьсгаа авсан тэрээр модны мөчир сүлжиж хийсэн салан дээр ухаангүй хэвтэх Танягийн язарсан уруулаас цус шүүрэхийг харсанаа хавдаж шархадсан гараараа эв муутай арчлаа. Бууны сум шүргээд гарахын хооронд пэмбийтэл хавдсан гар нь хөндүүрлэн өвдөхийг сая л тэр анзаарав. Нүүр ам нь хөхөрч, зүс царай нь хувхай цагаан болсон Танягийн үнгэгдэж урагдсан даашинзны цаанаас сулхан хөдлөх мантуу шиг хөөсөн хун цагаан мөөм нь түүнийг амьсгал хураагаагүй, зүрх нь муухан цохилж байгааг илтгэх ажээ.
...Анд явсан Улахан долоон хоногийн өмнөөс Таняг дагаж, ширэнгэ ой дотуур шоронгоос оргосон оргодлуудлыг нэхэн хөөж явсан цагаантны баг цэрэгтэй тааралдсан билээ. Хэрээ дуугарахаас өөр анир чимээгүй тайгын ойд буун дуун тасралтгүй пижигнэж, хүн амьтны амь тэмцэн чарлах дуугаар Олёкминск хотоос жаал жуул давс, гурил, бууны сум ангийн арьсаар солин худалдаж авсан идэр анчин хөвгүүн Улахан цочин гайхаж, бууны дуу гарах зүг рүү сэмхэн мяраасаар очиход баригдсан хоригдлуудыг Лена мөрний эрэг дээр нь эгнүүлж зогсоогоод буудан алж байхтай таарчээ.
( Дэлгэрэнгүй... |
2
|
Өгүүллэг |
Бусад
|
)
|
|
Өгүүллэг: Даазайн хээр (Өгүүллэг)
Оруулсан admin on 2013-10-04 12:03:31 (9586 уншсан)
Үүр хаяаран цайж тэртээ дорно орчлонгийн хаяанаас мэндэлсэн өглөөний шаргал наран тэнгэр баганадан бууралтах их Бүрэнханы сүрлэг оргилд гэрэл гэгээгээ бүхний тэргүүнд түгээсээр алгуур доошлов. Нүцгэн шовх мөрөгцөг бүхий хэц уулсын хормойгоор хад чулуу, бут сондуул дундуур садран хөөсрөх түргэн урсгалт Бургалтайн гол эргээ даган оволзож даргилан үсчих мөнгөн дуслаа гялалзуулсаар талд буумагц номхрон, хөвсрөн суунаглах манан дунд замхрана. Оорцгийн орой дахь хангил хадны энгэрт үүрэндээ суусан шууман шонхор, тэнгэрийн уужмаас тэртээ дор хайлсан тугалага мэт мэлтийх усны толионоос ойх наран цацралд гялбан эгц хангилаас хээрийн салхины эрчээр агаарт элэн дүүлж, өндөр авмагц хурган дал мэт хумбан сүүлээ ирвэгнүүлэн доошилсоор харги тунгалаг урсгалд биеийг толибон хөвлөө. Шонхор хааяа огцом дуугарч, хааяа чимээ чагнан агаарт халбин байснаа гэнэт жигүүрээ хумин хар эрчээр доош харван унаган түрүү үелзсэн цүнхэл усны мандалд хүрмэгц хөөрч хэсэг тогтсоноо аанай л шунгана. Голын хоёр талаархи хөвч уулсын бэл, хөндийгөөр наран сууж, бараагүй үргэлжлэх ногоон талд цайрах мөөгөн цагаан гэрүүдийн тооноор хөх утаа суунаглан хотон дахь мал сүрэг хэвтрээс уван цуван босцгоолоо. Зэргэлдээх идэр жавхлант Ивэн голын эхэнд орших бага Бүрэнханы бэл дэх эртний гарвалт Амарбаясгалант хийд өглөөны наранд орой дээрх алтан шаргал зүмбэр, ногоон паалан дээвэр, хажуу дахь цагаан суврагуудаа гялалзуулан бурхны олон шав нар нь хөндий даяар нүүргэлтэх дун бүрээний дохиогоор гадаалж биеийн чилээг гарган нааш цааш гүйлдэнэ.
( Дэлгэрэнгүй... |
0
|
Өгүүллэг |
Бусад
|
)
|
|
Өгүүллэг: Гөлөг /Өгүүллэг/
Оруулсан admin on 2013-10-04 12:03:06 (9249 уншсан)
Үүр цайх яагаа ч үгүй оддын гэрэл нохойн сарьсан хамар дээр дүүжлэгдсэн мэт хүйтнээр гэрэлтэнэ.Өнгөрөгч хаврын хатууд халуун хэвтэр,ачит эхээсээ” эзэн”-ний төөрүүлгээр төөрснөөс хойш ган амбаарын орчим уриныг үдэж нас бие гүйцэх тийшээ хандаж яваа нь энэ.Эх эцэг гэр бүлээрээ сүрэглэн яваа гөлөгнүүд “гөлөг” гэдгээ мартаад “банхар” болчихсон ...рр...ррхийн аавын цээж ,ээжийн бөгс оргиод тун ч донжтой атаархмаар.
Шар гөлөг нэг удаа ургаж буй соёогоо гайхуулмаар санагдаад үүгээр түүгээр шарваганан гүйж явдаг эрлийз охин гөлгөнд архирч үзүүлсэн чинь үдийн хойно хэдэн архаг ах нар ирж “гөлөг” болоогүй байж “банхар” боллоо хэмээцгээж түүнийг хоёр хоног босохгүй болтол хашраасныг тэр мартдаггүй.
Шар гөлөгний орогнох газрын энэтээ Баатар хэмээх сүрлэг сайхан том биетэй залуу дандаа согтуу байх.Баатарыг нанчидын халуунаар хөл гараа дэлгэн эгээ л гэртээ аятай унтахлаар хоёр хөлийнх нь завсар эсвэл сүвээний нь орчим наалдаад хэвтэх хичнээн дулаан “хагас хоол,халуун хэвтэр “ л гээч тэр буюу.Зовлонт амьтны нүдэнд харагдсан болгон “жаргал”-тай харагдана даа.
( Дэлгэрэнгүй... |
1
|
Өгүүллэг |
Бусад
|
)
|
|
Өгүүллэг: Цагдаа Ёндон (шог өгүүллэг)
Оруулсан admin on 2013-10-04 11:48:36 (9961 уншсан)
Н.Бадарч. Арлингтон, Виржиния
Бургалтайд Ёндон гэж авхаалж сэргэлэн зантай, алиа хошин яриатай, аргагүй л хөгжөөнтөй эр амьдарч байлаа миний багад. Ёндонгийн эцэг Дагвынх амь зуулгын цөөн мал, амьдрал даатгах бурхан тахил, толгой хорогдох бор гэр, гол зогоох борог хоолтой жирийн нэг Бургалтайн айл. Эх Янжин нь гэрийнхээ бүх ажлыг өглөөнөөс өөрөө амжуулж явсаар үнээгээ ч саачихдаг, унаагаа ч юүлдэг, дээлээ ч оёчихдог, дэлээ ч хяргадаг ямарч эрээс дутахааргүй бүлтэй, нөр их ажилсаг хүн байсан гэдэг. Ёндон багадаа сумын бага сургууль дүүргээд цааш
Алтанбулагт очиж гайгүй сайн жолооч болчих хүсэлтэй ч тэр намар эцэг нь насан өөд болж ах нь хэлмэгдсэнээр түүний хувь тавилан тэс өөрөөр эргэсэн гэдэг. Ингэж Ёндон аавын хайр, Алтанбулагийн ид шид аль алийг нь ч үзсэнгүй залуу халуун насаа мал даган хөргөж, алиа хошин зангаа айл хэсэн хөөргөж бусдын адил Бургалтайн голыг уруудаж нэг, өгсөж нэг нүүсээр эрийн цээнд хүрэв. Залуу эр зав л гарвал саахалт айлаар хэсч, сав л хийвэл марзан хошин юм ярьж авгай хүүхнүүдийг инээлгэн тэднийг ч өөрийгөө ч зугаацуулж явдаг болж дээ.
( Дэлгэрэнгүй... |
1
|
Өгүүллэг |
Бусад
|
)
|
|
Өгүүллэг: Сүүлчийн амьсгал ( өгүүллэг )
Оруулсан admin on 2013-10-04 11:36:16 (10300 уншсан)
Хүний амьдралд юу ч тохиолддог. Жаргах цаг нэг байхад зовох цаг ч бас байдаг. Жаргал зовлон хосолсон хүний хорвоод хүн гэдэг нэрийг хайрлаж хамгаалж явна гэдэг бол хүн болж төрсөний эрхэм дээд заяа буюу. Амьдралын түмэн нугачаан дунд бүдэрч хальтирч явсан ч амьдралын чин үнэнийг ойлгоод засаж хүмүүжсэн нэгэн байхад золигт гарсанаараа дуусъя гээд өөртөө зовлон хурааж, зорилго хүсэлгүй насаа өнгөрүүлэх хүн нэрнээс цаашгүй хүн ч байдаг ажээ.
Энд нэг зовлон үзэж яваа хадам аавын тухай яръя гэж бодлоо. Цагтаа цалгиж цалингаа буухаар наргиж явсан эрийн хугархай байсан юм. Тонгорог шиг иртэй залуу явахдаа эгдүүгий нь хөдөлгөвөл хадмуудаа ч аваад “шидчихэж” мэдэх энэ ширүүн эр орчлонгийн жамаар эрийг нас уулыг цас дарсан хойноо “хэнз хүргэн-”тэй болж, хүссэн юм хүзүүгээр татна гэдэг шиг хүргэнийхээ “захиргаа”-нд оржээ. Ид залуу насандаа галзуу барын ам руу гараа хийхээс буцахгүй галтай түймэртэй явсан өвгөн явж явж таарсан шинэ хүргэндээ хэдэн дориун үг хэлсэнийхээ төлөө гар чанга, зүрх чулуу танхай хүргэнийхээ хорхойтой араанд “зуулгасан” аж.
( Дэлгэрэнгүй... |
3
|
Өгүүллэг |
Бусад
|
)
|
|
Өгүүллэг: Э.Эрдэнэцэцэг : Манай банхар /өгүүллэг/
Оруулсан admin on 2013-10-04 11:30:55 (10399 уншсан)
Анх Банхартай их хүйтэн шөнө танилцаж билээ. Эгч бид хоёр аймгийн төвд очиж уран уншлагын “уран жиргээ” наадамд оролцоод гэртээ ирсэн юмдаг.
Шөнө дунд болчихсон манайхан бүгд унтчихсан байлаа. Гадаа машин ирэх дуунаар ээж сэрж лаа барьсаар биднийг угтсан. Ээжийг гал түлж хоол цай халаах хооронд гэрээсээ хол гурав хоногт тохиолдсон адал явдал, тэмцээнд гаргасан амжилтаа шулагнаж гарлаа. Гэнэт бидний яриан дундуур огт танихгүй нэгэн дуу орж ирсэн юм. Нялх амьтаны дуу гэдэг нь тодорхой. Тэр зүг харахнээ панеран хайрцагаас бяцхан үстэй хошуу цухуйж байв.
“Энэ юу вэ ээжээ?
Банхар.
Банхар аа. Манайх гөлөг тэжээж байгаа юм уу? Даанч гэрээс нээх сонин муухай үнэр үнэртээд байсан юм аа.
Харамсалтай нь гадаадын зарим кинон дээр бяцхан гөлөг хараад хүүхдүүд баярлан хөөрдөг шиг мэдрэмж надад төрөөгүй. Нэг тийм үстэй, жигтэйхэн ховдог, жижигхэн нохой манай гэрийн үүд хавийн эзэн болж бүхнийг эрхшээлдээ оруулна гэж тэр үед лав бодоогүй. Гэртээ ирсэн тэр шөнө Банхар гийнаад модон хайрцаг самардаж дугаргаад унтуулсангүй.
( Дэлгэрэнгүй... |
4
|
Өгүүллэг |
Бусад
|
)
|
|
Өгүүллэг: Ш.Цогтбаяр : Цагийн зүү зогсохгүй
Оруулсан admin on 2013-09-20 13:04:11 (9545 уншсан)
...Хн. Чамдаа л таарсан цаг байна даг. Хаанаас олсон юм бол доо. Бас тэгээд болоогүй ээ энийгээ хүзүүндээ зүүдэг цаг гэж өргөмжлөөд байгаа юм даа. Ийм ч хүзүүндээ зүүдэг цаг гэж байдаггүй байхаа. Наад хөсрийн юмаа цааш нь хий. Битгий хичээл үймүүлээд бай, суу! гэж багшийн зандархад хүүгийн нүдэнд нь нулимс мэлтэлзэж нусаа татан чимээгүйхэн эргээд ширээ рүүгээ явлаа. Ангийх нь хөвгүүд инээлдэж, охидууд нь хоорондоо нудралцахад ичсэндээ өнөөх багшийн хөсрийн гэж нэрлэсэн цагаа цамцныхаа энгэр лүү чимээгүйхэн шургуулчихаад шал ширтэн суув.
Хүүд аав гэж үгүй. Гэхдээ аавыгаа ямархуу хүн байсныг бүүр түүрхэн санадаг юм. Нэгэнтээ ээж аавтайгаа Онон гол руу очсонсон. Аав нь тэгэхэд бүдүүн гэгчийн дархи мод тэврэн голын нөгөө зах хүрэхээр хөвөхөд нь бяцхан хүүгийн нүдэнд аав нь алс хол явчихаж байгаа мэт санагдаж “Ааваа буцаад ирээ, ээж бид хоёрыг битгий орхиорой, эргээд ир” хэмээн сандран дуудаж голын эрэг даган хайрга чулуунд хөлөө шалбалан догонцон гүйж билээ. Аав нь голын цаад эргэнд хүрээд удалгүй сурмаг гэгч нь даллан сэлсээр эргэн ирж хүүг хүзүүн дээрээ унуулаад “Аав нь юу гэж түнтгэр хүүгээ ээжтэй нь орхиж явдаг юм, Үргэлж л хамтдаа байна шүү дээ, миний хүү ч том эр болоод байгаа юм. Алив хөлөө сайн хавчаад гараа сайн холбоорой, буурал морь булгилаа шүү” гээд морь болон янцгаан цовхрон гүйхэд нь учиргүй баясаж голын шугуй цуурайтуулан инээж байснаа санадаг байлаа. Тэгэхэд Онон мөрний дөлгөөн урсгал наранд алтран гялалзахад хүүгийн нүд гялбаж аавыгаа хүзүүгээр нь чанга тэврэн нүдээ аньж билээ. Гэвч цэцэгс өнгө өнгөөрөө алагласан тэр дэлгэр сайхан зун Онон мөрөн аавыг нь хэзээч эргэж ирэхгүйгээр урсгалдаа шингээж орхисныг яалтай билээ.
( Дэлгэрэнгүй... |
2
|
Өгүүллэг |
Бусад
|
)
|
|
Өгүүллэг: Б. Чинбат. Үдэлтийн цайллага. /өгүүллэг /
Оруулсан admin on 2013-09-04 09:29:27 (9275 уншсан)
Болд ажил нь дуусаж өгдөггүй жаахан оройтож ирлээ. Цайллага гаднаас нь харахад тун сайхан болж байлаа. Ширээг П үсэг хэлбэртэй зассан бөгөөд дүүрэн архи дарс, пиво, жимс, чихэр өржээ. Цайллага эхлээд нэг цаг болсон бөгөөд хүмүүс аль хэдийн халаж , түрүүчээсээ дуу шуу нь жаахан өндөрсөж, зарим нь бүүр улаа бутарсан харагдана. Нэг өрөөний хэд нь тэрүүхэндээ бие биеэ бараадан суусан харагдана. Үйлчлэгч нар хоосорсон дарс, пиво, архийг зогсоо зайгүй шинээр сольж авчирна. Хойморын ширээний голд үдэлтийн эзэн болох байгууллагын дарга Дүгэржав сууж, хоёр хажуу талд нь түүний талын хүмүүс болох Чимэд, Баатар нар суужээ. Харин шадар хүмүүс болох Доржоо, нарийн бичиг хүүхэн болох Чимгээ хоёр харагдсангүй. Уг нь тэр хоёр л өнөөдөр даргадаа хамжаа болон ирсэн хүмүүст үйлчлэх гол ажлыг удирдах ёстой байсан биз дээ гэж Болд бодож байлаа. Болдыг дээш нь суулга гэж хүмүүс хэлсээр нэг мэдэхэд ширээний дээд буланд очихлоо.
( Дэлгэрэнгүй... |
9
|
Өгүүллэг |
Бусад
|
)
|
|
Өгүүллэг: Соёлт.Баярсайхан. Есүүлээ . /өгүүллэг/
Оруулсан admin on 2013-08-27 19:24:12 (7894 уншсан)
Хорнун шингэж буй нарны туяаг атгаж авах гэж буй мэт гараараа сарвалзан хэвтэж байсанаа гэнэт Найбөхрүү эргэн
- Найбөх ахаа. Булхан гуай мэдвэл яана гэв. Найбөх огт тоосон шинжгүй мэт байвч нүдэнд нь нэг л гэм хийсэн хүн адил эргэлзээ хургах аж.
- Ахын дүү юу ч мэдээгүй л юм шиг бай учир нь олдох байлгүй. Тэгээд ч Меруерт л сүүлийн хэд хоног бидэнд өл залгууллаа шүү дээ гэхэд нь Хорнун толгой дохив. Сүбээдэйн толгойн сэргийлэх Зуутын есөн эр эг мэггүй аянга цахилгаан нижигнүүлэн гэнэт асгарсан ширүүн мөндөрөн борооноор тарж яваад хүний газар төөрчээ. Тэр шөнийн харанхуй гэж үнэхээр гараач харж боломгүй түнэр байж. Шөнөжин бороонд салам нүдүүлэж хоноод үүр хаяараад харвал ёстой хаана байгаач мэдэж боломгүй өндөр өндөр цохион дунд л буйгаа мэдсэн ажээ.
( Дэлгэрэнгүй... |
0
|
Өгүүллэг |
Бусад
|
)
|
|
Өгүүллэг: Соёлт.Баярсайхан. Хайрын хайр . /өгүүллэг/
Оруулсан admin on 2013-08-27 19:16:14 (8501 уншсан)
Их зүйлийг ярихыг хүсээд ирхээр дотор минь байгаа үг бүхэн холилдоод чухам хаанаас нь эхлэхээ мэдхээ болих юм.Тэгхээр би эхлээд бага зэрэг тайвширах хэрэгтэй юм байна шүү...Чин үнэнээ хэлхэд энэ бүгдийг бичих надад хүнд байнаа.Юу нь хүнд байгаад байгаа юм гэхээр хайрын хайр,хайран доторхи хайрыг бичих гээд сууж буй минь,үүнийг би бичиж чадах боловуу гэсэн эргэлзээ төрөөд огт болох юм биш.
Хосбаярынх хоёр хөөрхөн дэрсхэн охинтой айл,эхнэр нь Зулаа гэх өндөр царайлаг хүүхэн.Хүүхэд байхад нь “Хөөрхөн” Зулаа гэж дууддаг,ярьдаг байсныг би мэднэ.Зулаа шүдний эмч харин Хосбаяр монгол хэл,уран зохиолийн багш.Хот,хөдөөгөөс гийчин тасархаа байсан элбэг дэлбэг ёстой л сайхан гэр бүлдээ.Зүс царайгаар сайхан эр биш ч гэсэн ухаалаг,даруу төлөв Хосбаярыг “хөөрхөн” Зулаагын нөхөр болж ирсэнийг аймгаараа нэг ярьсаар бүгд мэддэг болжээ.
( Дэлгэрэнгүй... |
1
|
Өгүүллэг |
Бусад
|
)
|
|
Өгүүллэг: Ц.Дамдинсүрэн : Хачин хурим
Оруулсан admin on 2013-08-14 16:51:56 (16966 уншсан)
Салхи сүнгэнэхээс өөр чимээгүй өргөн тал нутагт хадлангийн станц байгуулагдаж, моторын дуу хүнгэнэх боллоо. Энэ станцын төвд цагаан байшингууд, хэдэн арваад гэр, том гарааш баригадаж олон машин трактор байдаг боллоо.
Нэг үдэш олон гэрийн баруун захын том гэрт их хөл үймээнтэй байна. Механикч Санжилынх хурим хийж ганц охиноо гэрлүүлж байгаа юм байжээ. Гэрийн хоймроос голомт хүртэл намхан урт ширээ засаж дээгүүр нь тарган хонины бүхэл мах, чанасан бууз банш, хэвийн боош чихэр, хувинтай айраг тараг, тавагтай өрөм зэргийг тавижээ. Ширээг тойрон олон хүн сууж байна.
Ширээний хойд голд хүрэн торгон дээлтэй, туранхай бор хүүхэн намхан ханзан дээр сандайлан сууж байна. Энэ бол Санжилын ганц охин Олзвой юм байна. Олзвой дунд сургууль төгссөний дараа багшийн түр курс хийж ирээд эндхийн бага сургуулийн багш болжээ. Түүнйи дэргэд гоёмсог костюм өмссөн хүрэн царайтай, гозгор залуу сууж байна. Энэ бол хүргэн хүү Яндаг байна. Яндаг цэргийн албанаас халагдаж ирээд энэ станцын жолоооч болжээ. Сая гэрлэж байгаа энэ хоёр залуу, олон хүний ширтэн бай болж энд цомбойн суухын оронд гадаа гэрийн ард буюу байшингийн хажууд хоёулхнаа зогсож байгаасан бол хэчнээн их жаргалтай байх билээ.
( Дэлгэрэнгүй... |
5
|
Өгүүллэг |
Бусад
|
)
|
|
Өгүүллэг: Ц.Дамдинсүрэн : ЧӨТГӨР II
Оруулсан admin on 2013-08-14 16:44:15 (14462 уншсан)
VI.
Тэгээд бид хоёр Даримаагийнд орлоо. Жаахан дөрвөн ханатай гэрт нэг хижээл хүүхэн сууж байна. Үрчийсэн нүүртэй, бууралтсан үстэй, бөгцийсөн нуруутай хүүхэн байна. "Өнөөх Даримаа нь эзгүй байна" гэж би бодлоо. Дугар намайг тэр хүүхэнд танилцуулж еглөө. Гэвч түүний нэрийг над хэлсэнгүй. Бид хоёрт цай идээ өглөө. Түүний үг хэлэхэд таарамж муутай хиймэл шүд нь ховхолзоно. Бидний аяга цай уух зуур тэр хүүхэн хоёр удаа санаа алдав.
Дугар ам нээж бидний тухай ярьж эхэллээ. "Гацууртай орох гэж яваад мотоциклээ эвдчихээд буцаад иржээ" гэв. Тэгэхэд хүүхэн асуув: "Таны нөгөө нөхөр явчих шив дээ", Дормэд гэхтэй зэрэг хүүхний царай барсхийгээд явчив. Би "Даримаа нь энэ хүүхэн байна" гэж сая мэдээд "Дөнгөж гуч хүрч байгаа энэ залуухан хүүхэн ийм хөгшин болчих гэж" гайхав. Миний зүрхэн дэзр бүдүүн хар чулуу ойчих шиг боллоо.
( Дэлгэрэнгүй... |
4
|
Өгүүллэг |
Бусад
|
)
|
|
|
|
|
Агуулга
|
 |
|
| Thursday, 2026.05.07 | | · | Би гэх бодол |
| Sunday, 2026.05.03 | | · | Шинэ Чойнжин : Ганцаардсан баатар |
| · | Амьдарлын 3 мөр |
| Monday, 2026.04.27 | | · | Т.Батсуурь : ЭР НУЛИМС |
| Thursday, 2026.04.23 | | · | Шюэ Вайсуо: Адуухайн амсар |
| Tuesday, 2026.04.21 | | · | Жүнмэн: Надад чимээгүй ширээ өгөөч |
| Sunday, 2026.04.19 | | · | Үндэсний уншлагын үйл ажиллагаа - "Сонгодог зохиолуудыг аз жаргалтай уншиж, ертөнцийг харахын тулд орчуулга" сэдэвт арга хэмжээ боллоо. |
| Thursday, 2026.04.16 | | · | Залхуу, хойш тавих занг засах- 5 секундийн дүрэм - хамгийн зөв шийдвэр гаргах хугацаа |
| · | 【Дэлхийн хамгийн шилдэг ном】 МӨНГӨНИЙ УХААН |
| Thursday, 2026.04.09 | | · | Э.Чинзориг: Төрийн нүд |
| Wednesday, 2026.04.08 | | · | До.Болдхуяг : МОНГОЛ БИЧИГ |
| Tuesday, 2026.04.07 | | · | Гоомарал |
| Sunday, 2026.03.29 | | · | Амгаланбаатарын Чинболор : Хайрцаг тамхи |
| Wednesday, 2026.03.25 | | · | Шилдэг ном : Яагаад бид үргэлж ядардаг вэ? Чингис хааны |
| Friday, 2026.03.20 | | · | Шилдэг ном : Бусдад таалагдах гэж хичээсээр |
| Thursday, 2026.03.19 | | · | Ц.Авирмэд : Буддагийн зүрхэн зүгт ... |
| · | Ц.Авирмэд : Ханьдаа |
| Wednesday, 2026.03.18 | | · | Ц.Авирмэд : Нэргүй шүлэг |
| · | Р.Чойном : Жагсаал |
| · | Ц.Авирмэд : Үүл нарны орчлонд ... |
| Wednesday, 2026.03.25 | | · | Хайрцаг тамхи |
| Thursday, 2026.03.12 | | · | Энхтайваны Чинзориг : Маргад |
| Friday, 2026.03.06 | | · | Шилдэг ном : Өмгөөлөгч шиг ярих 9 нууц: Ямар ч ярианд давуу тал олж авах техникүүд |
| Monday, 2026.03.02 | | · | А.Бүрэнтөгс : Хүсэл |
| Thursday, 2026.03.12 | | · | Арлааны Эрдэнэ-Очир : Хачин тунгалаг амраг |
| Sunday, 2026.03.01 | | · | М.Мөнхбаяр : 4-н мөртүүд |
| Thursday, 2026.02.26 | | · | Сосорбарамын Төмөрхуяг : Хөршийн хөөрхөн охин |
| · | Соёрхын Пүрэвсүрэн : ҮЛ ТАСРАХ УДАМ |
| Tuesday, 2026.02.24 | | · | Сосорбарамын Төмөрхуяг : 70 настай эрхэм |
| Saturday, 2026.02.21 | | · | Эр эм |
| Wednesday, 2026.02.18 | | · | Үг |
| Friday, 2026.02.13 | | · | Э.Чинзориг: НАГАЦ АХ МИНЬ |
| · | Шилдэг ном : Боломжгүйг Боломжтой болгодог 3 Хууль |
| · | Шилдэг ном : Таны “амьдралын хугацаа”-г 2 дахин нэмэгдүүлэх top 5 зуршил |
| · | Шилдэг ном : Ээж 1% өөрчлөгдөхөд хүүхэд 100% өөрчлөгдөнө |
| · | Шилдэг ном : Хүүхдэдээ заавал заах ёстой ганц чадвар: Санхүүч Хэрэмийн супер хичээл-Шинэ жилийн хамгийн том бэлэг |
| Wednesday, 2026.02.11 | | · | Ц.Билгүүнжаргал : Үлдэхсэн |
| Monday, 2026.02.09 | | · | Д.Пүрэвдорж : Сэгс Цагаан Богд найраглал |
| · | Шилдэг ном : ҮГИЙН ХҮЧ- Миний амьдралыг өөрчилсөн ганц өгүүлбэр |
| Wednesday, 2026.02.04 | | · | Энхтайваны Чинзориг : Жинхэнэ эзэд нь |
Та сараа сонгоно уу
|
|
|
|
|
|