Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг


Өгүүллэг 		 Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ. БАГЫН ЯВДАЛ№ ҮЕРХЭЛИЙН ЗУРВАС
Оруулсан admin on 2011-01-10 11:08:25 (4255 уншсан)

Би бодолд автанхан, бага залуу насаа дурсанхан суунам. Эдүгээгээс яг л гучин намрын тэртээх аз жаргалтай, бас гүн айдастай ”Гүн айдастай” байхын учир нь “дэг, диаграмм” хэмээх нэгэн бодлын магадгүй ямарч утга учиргүй зодуур, нүдүүр, харгислал, нөгөө талаар эр хүнийг эр хүн шиг болгон хатаан, хатуу хүтүүг сөрөн зогсох бие сэтгэлийн асар их хат өгөн хатуужуулсан амьдралын их сургууль ч юмдаг уу даа. Энэ талаар би дээр үед бичиж байсан даа.

Хэрвээ сонирхвол: “С.Б.Бат-Эрдэнэ: ДИАГРАММ” гэсэн түлхүүр үгээр гүүгэл агаагаас хайлт хийхэд гараад ирэх байхаа хө тийм л нэгэн цаг үе, өөрийнхөө арван зургаахан настай, гэнэн цайлганхан хүүхэд насыг дурсан санан, “Хмм, дахиад арван зургаатай ч болоосой” хэмээн туулсан амьдралдаа алдсан алдаа болгоноо чадвал оносон оноо болгон хувиргамаар ч юм шиг нэгэн эгдүүтэй бөгөөд адармаатай бодолд автан, алдсан алдаа болгоноо бодохдоо өөрийн эрхгүй гуниглахдаа гуниглан, шоолон жуумганахдаа мушийн инээмсэглэж, оносон оноо болгоноо дурсахуйд бардамхан сэтгэл минь “Чи чинь Баагий шүү дээ! Чамаас өөр хэн ч тэгж чадахгүй л...” хэмээн өөрийгөө ихэд бодон омойтон суунам.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 3/1 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: С.Баттулга: ЧУЛУУЖСАН БИЧИГ
Оруулсан admin on 2011-01-05 21:30:43 (4242 уншсан)

Өдөржин ямар газар явж байгаагаа ч эс анзааран алхсаар нар шингэхийн үед нэгэн хөндийд ирлээ. Хоёр талаар үргэлжлэх уулсын оройгоор ургасан модод салхинд шуугина. Хөндийн дээд аманд өндөр сүрлэг хадан хясаа сүүхийж харагдана.
Хүн амьтан нутагладаггүй аглаг буйд газар бололтой, өтгөн ургасан борог өвс хөл дороос чангаана. Энэ газар яагаад ч юм Гармаад галав эртний танил санагдах нь гайхмаар. Явсаар хөндийн эхэнд бараантах хадат цохионы нөмөрт хоноглохоор шийдлээ. Үүргэвчиндээ авч явсан усаараа хээрийн цай буцалгах зуураа эргэн тойрноо ажиглалаа. Энд лавтай зуун жил хүний хөл гишгээгүй байх гэж бодогдмоор ер бусын далд түгшүүр, айдас төрөм газар аж. Цайгаа уугаад унтахаар хэвтлээ.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 5/1 | Өгүүллэг )


Аюурзана 	Г	 Өгүүллэг: Г.АЮУРЗАНА : Аз жаргалын үнэ цэнэ
Оруулсан admin on 2010-12-28 18:48:16 (8679 уншсан)


Аз жаргалын үнэ цэнэ

1.Өнөөдрийн дуу

Өдөр өдөр өөрийн дуутай. Өглөө сэрэхэд л тухайн өдрийн дуу аманд орж эвлээд, өдөржингөө сэтгэлд аялагддаг. Зарим өдрийн дуу хачин инээдтэй, бүүр багадаа хэлд орсныхоо дараахан арай ядан сурсан туулайны тухай хоёр мөр, эсвэл бүр авцалдаагүй "Хурц-ий улаан тугаараа баярыг хүргэе дээ-ээ, нөхдүүд ээ..." гэх маягийн даавууны тасархай мэт тийм жаахан хэсэг ч байх нь бий. Тухайн өдрийн дууг хүн өөрөө сонгодоггүй. Дуу харин өөрөө түүнийг олж ирээд байдаг мэт Галсанд санагдана. Өнөөдрийн дуу, хаа очиж, аятайхан дуу таарчээ.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Аюурзана Г )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Амур : Шинэ жилийн үлгэр
Оруулсан admin on 2010-12-27 06:51:00 (6401 уншсан)


-Ээжээ аав яагаад ирэхгүй байгаа юм бэ?
Удахгүй шинэ жил боллоо ш дээ! Би модоо засаад хүлээгээд л байхад.. гэж хүү хошуугаа цорвойлгон байж асуулаа.Хүүгийн энэ асуултанд эхийн сэтгэл ахиад л өмрөх мэт болж,нүдэн дээр гарч ирсэн нулимсаа дотогшоо хүчлэн залгиад
-Mиний хүү багшийнхаа үгэнд сайн ороод, хоолоо идээд мундаг байх юм бол аав нь хурдан ирнэ шүү дээ гээд толгойг нь иллээ..

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 20/4 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: С.Баттулга: НЭГ Л УДАА
Оруулсан admin on 2010-12-20 20:31:57 (4076 уншсан)

Одод түгсэн шөнийн цэлмэг тэнгэрт мандсан арван тавны бидэрт цоохор саран бид хоёрын яриаг сэмээрхэн сонсох гэсэн мэт дээр мэлтийх бөгөөд бидний толгойн тус газарт нутгынхны “хувилгаан хад” гэж нэрлэдэг хүн чулуу сүүхийнэ.
Энэхүү хувилгаан хадны тухай домогт эрт цагт бидний адил эгэл жирийн усан нүдтэй, цусан зүрхтэй нэгэн байсан ч багадаа Энэтхэг, Төвдөд очиж их эрдэм ном сурсанаар хувилгаан шидийг олсон гэдэг. Тэгж яваад хичнээн удсан юм бүү мэд олон жилийн дараа нутагтаа ирэхэд эцэг эх нь тэнгэрт хальж, түүнийг гэх элгэн садан нутагт нь үгүй болсон байсанд гутрахдаа хээр талд хүн чулуу болъё гэж шийдээд энэ довцог толгойн орой дээр хүн чулуу болж хувилсан гэлцдэг. Тэр цагаас хойш нутгийн олон хувилгаан хад хэмээн сүсэглэж, хүсэл бүхнээ хэлж даатгах болсон билээ.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 15/3 | Өгүүллэг )


Өгүүллэг 		 Өгүүллэг: P.Түмэнжаргал : ''ЦАГААН АРСЛАН''
Оруулсан admin on 2010-12-15 17:11:00 (3895 уншсан)

Эмээ маань бодож бодож надад таарах ажил олж өгөв. Юу гэвэл би дугуйгаа унаад хурга буцааж байх ёстой. Хургаа эхтэй нь нийлүүлэхгүй, бас алдахгүй. Ийм л юм. Зуныхаа амралтаар эмээдээ нэмэр болох гэж ирсэн болохоор анхандаа ч би хурга буцаахдаа их дуртай байлаа. Бас дөнгөж энэ зун авсан унадаг дугуй минь морь унаж чадахгүй наддаа машин гэсэн үг. Овоо хэд хоног хурга буцаасан даа. Сүүлдээ уйдлаа. Эмээгийн ярьдаг үлгэр ч цөөдөөд явчихлаа.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: P.Түмэнжаргал: Өнгөгүй цэцэг
Оруулсан admin on 2010-12-15 17:07:00 (4228 уншсан)

Би зураг зурах дуртай. Гэхдээ хураалттай түлээ зурах бүр сайхан. Баатарчуудын багийнхны дунд ЭНХТАЙВНЫ сэдэвт зургийн уралдаан зарлахаар нь би түлээгээ зураад л өгчихлөө. Тэгсэн чинь намайг байр эзлүүлэхгүй харин шоолж байна.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Минжихайн ГҮРСЭД : ӨРЛӨГ ЖАНЖНЫ ӨЧИЛ
Оруулсан admin on 2010-12-15 16:28:00 (4022 уншсан)

Хүв хүйтэн шөнийн түнэр харанхуйг зүсэн хурдалсан суман цагаан гэрлийн үзүүрт сүлдэт баганын бараа тодров. Тэр баганын дэргэд зогсох тушаал авсан машинч тормосоо гишгэсээр галт тэрэг аажуухан зогслоо. Тусгай зориулалтын вагоны хаалга онгойж, бие хамгаалагч түрүүлэн буугаад өрлөг жанжнаа түшин буулгав.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 5/1 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Минжихайн ГҮРСЭД : ХАТАН ЭХИЙН ЗАРЛИГ
Оруулсан admin on 2010-12-15 16:27:00 (3523 уншсан)

Шөнө дундаас хойхно цаг. Өүлэн эх ахлах хэвтүүлийг дуудан ирүүлээд:
-  Тэмүжин, Бөртэ тэргүүтэй хөвгүүд, бэрс, шадар, баатруудыг үтэр цуглуул ... гэж зарлиг айлдахад:
-  Жа.. гээд эргэх гэснээ зогтусч:
-  Ахайтан! Их эзнийг дээшлүүлэх гэж үү гэвэл өтгөн буурал гэзгээ задлаж суусан хатан ээж:
- Тиймээ. Тэр улсын хаан боловч миний үр учир үгийг дагах ёстой гэв.
Хатан эхийн зарлигийг сонссон хөвгүүд, бэр, жанжин, хүлэг баатрууд тунгалаг тэнгэрт одод анивчиж, мичид шингэх мөчид эхэд бараалхах ёс жаягаар хувцаслан цуглав.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Ж.Сарантуяа: ЭРИЙН ТЭНГЭР
Оруулсан admin on 2010-12-15 12:05:00 (5538 уншсан)

Ээж будаатай цайнд үйсэн хэдэн хавиргаа аавын өмнө тавингаа:

-Жанжаагийн авгай ирж. Энэ хэдэн үнээний дэлэнг хэд хоног шувтраад өгвөл болж дээ гэхэд аав хамар дотроо "хн" гэж цаанаа л нэг ёозгүй дуугараад цайгаа оочиллоо.

Миний мэдэхийн л манайтай айл саахалт явж ирсэн Жанжаагийнх саалийн хэдэн үнээтэй хонь ямаа нийлсэн 20-иод богтой морь таньдаг байтугай таньдаггүй хүн амаа ангайж хармаар хэдэн сайхан адуутай айл. Гэртээ илүү ч юмгүй дутуу ч юмгүй цомхон тавилгатай харин идэж уух нь нэг их харагдахгүй хааяа ороход цэвэр цэмцгэр хэдий ч яагаад ч юм тэднийхээс хурдан гармаар санагддагсан. Тийм хэрнээ Жанжааг манайд ороод ирэхэд аав ороод ирсний дайтай гэр дүүрээд удаахан суугаасай гэж бодогдохыг яана.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )


Өгүүллэг 		 Өгүүллэг: Хайр...
Оруулсан admin on 2010-12-15 09:29:00 (5028 уншсан)


Түүнийг хараад ямар сэтгэгдэл надад төрснийг хэлье гэхэд үг цөөдөнө, эсвэл бүүр олдоно, үгүй магадгүй худал болчихно. Анхны харцаар дурлана гэдгийг хоосон үг хуудуу сэтгэл гэж бодож байснаад надад ингэж тохионо гэж яахин мэдэх билээ. ..
Тэр намайг хараад юу бодсоныг ёстой бурхан эс бол буг л мэдэх биз. Өөртөө бүгдийг татдаг узэсгэлэнт гүнж би биш ч өөртөө итгэлтэй харц дээгүүр нэгэн байсан биш сэн билүү, би гэдэг.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 15/4 | Өгүүллэг )

Sienna 		 Өгүүллэг: Sienna : Мөрөөдлийн шинэ жил
Оруулсан admin on 2010-12-10 19:51:00 (12433 уншсан)

Бушуухан хичээл тараасай хэмээн дотроо бухимдах тусам Анхилыг уурлуулах гэсэн мэт цаг хугацаа зогссон мэт нам гүм. Цагаа дахин хартал бараг 20-н минут дутуу байхаар нь доод уруулаа хазлан байж урдхан ширээнд суусан Сартуулыг харвал хажуудаа суусан охинтой түрүүний адил инээд алдан юу ч юм шивнэлдэн байлаа.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 23/6 | Sienna )

Өгүүллэг 		 Өгүүллэг: С.Баттулга: Энхриймаа
Оруулсан admin on 2010-11-30 10:17:34 (4478 уншсан)

Зуны амралтаар намайг гэртээ харих үед манайх зэргэлдээх сумын нутагт зусаж байгаа сураг дуулдав. Учир нь манай сумаар хавраас хойш огт бороо ороогүй халуун салхи шуурсаар байгаад малын хамар хатгах өвс ургах нь бүү хэл өнжмөл жаахан хур өвс нь хүртэл малын хөлөөр халцарч, мэлийсэн цагаан тал тоосрохоос өөр юмгүй гантай зун болжээ. Манай нутгийн айлууд бүгдээрээ зэргэлдээх сумдын нутгаар отор хийн зусаж байгаа гэнэ. Аав ээж хоёр маань хүргэн ахынхтай цуг хоёр гэрээрээ зусацгааж байгаа ажээ. Гэрийн зүг яаран явахдаа яагаад ч юм бэ, би Энхриймаагийн тухай бодсоор явлаа.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 30/6 | Өгүүллэг )


Өгүүллэг 		 Өгүүллэг: С.Баттулга : Ижий зул
Оруулсан admin on 2010-11-30 10:14:52 (5819 уншсан)

Өглөө үүр хаяарах үед эмгэн эртлэн босч, цайгаа чанаад дээжээс нь өнөөх улаан чулуундаа өргөхөөр гарлаа. Хүү минь одоо ч ирэх дөхсөн дөө? хэмээн уужран бодоод тэнгэрийн хаяаг саравчлан харахад. Алсад уулс бууралтаж харагдана.
Эмгэн бөгтөгнөн алхсаар хотныхоо баруун талын толгой дээрх авдрын чинээ улаан чулуун дээрээ ирэхэд өчигдөр үдшийн өргөсөн зул ёроолыг нь тайрч хийсэн шилэн хоргоны бөөрийг харлуулан бөхсөн байлаа.
Авч ирсэн жижигхэн мөнгөн аягандаа цайныхаа дээжийг хийж улаан чулуун дээрээ тавиад наран ургах зүг хандаж “Бурхан минь, муу хүүг минь ээжид нь ирүүлж хайрла” хэмээн шивэгнэн хэлээд хормойгоо дэвсэн мөргөлөө. Өглөө эртийн хүйтэн жавар хацрыг нь чим чим хайрна,


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 15/3 | Өгүүллэг )

Үржинханд 	Э	 Өгүүллэг: Э.Үржинханд : Цасхан
Оруулсан admin on 2010-11-25 13:25:00 (3168 уншсан)

/Өгүүллэг/

-Сэтгэлийн гүнд, өрцний минь цаанатаах хайрын дунд гэрэлтэн бүжих эгдүүтэй, эрх танхил Цасхан мин. Эргэх орчлонг хиргүй цагаанаар ариусгагч, хамгаас гоёмсог энхрий зөөлхөн цас. Би өвдөг дээрээ сөхөрч суугаад тэртээх жилүүдийг дурсан алган дээрээ чамайг өргөе. Чи бол эцэг эхийн минь хайраас унасан илтэс ширхэг, энэхэн хорвоод нэгэн үндсээс соёолсон нахиахан билээ. Тийм ээ, зулай дээр чинь гишгэж цэцэглэсэн заяандаа би баярлавч баршгүй, нэгэн үндсээс салаалаад насан туршын хэлхээтэй гэж бодоход зүрх дулаацах энэ л тавилангаараа бахархаж явдаг. Улаан нялзрай ахуйд чинь гар дээрээ чамайг өргөөд, энгэртээ тэвэрч булбарай хацрыг чинь энхрийлэн үнсээд асарч суудаг сан. Хараач, үүд хаалгаар уур савсуулаад гадаа цавцайсан цас орчхож. Энэ цасанд би хичнээн их хайртай гээч. Нялхын чинь сэвлэгтэй шингэн үсийг хоёр салаа боож, өнгийн туузаар томоос том цэцэг зангидчихаад:



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )


Өгүүллэг 		 Өгүүллэг: С.Баттулга: Зүүдний шувууд
Оруулсан admin on 2010-11-24 13:40:53 (3819 уншсан)


Моддын чийглэг бөгөөд таатайхан үнэр дунд энэ тэрийг бодон хажуу хавийн хүмүүсийг үл анзааран, алсад харагдах уулсын оройгоор хавар цагийн ногооны цэнхэр униар үелзэхийг сониучирхан ажиглаж зогстол
- Та ямар мод эрээ бэ? гэх бүсгүй хүний дуу гархад нь эргэж харвал, дунд зэргийн нуруутай, зургар хар хөмсгөн доорх янзаган бор нүдээрээ инээмсэглсэн бүсгүй зогсож байв :
- Сийлбэр хийх мод, гэж намайг сандрангуй хэлэхэд
- Тэгвэл та энд байгаа банзнаас дуртайгаа сонгоод авал даа?
- Үгүй ээ? Надад банз биш модон баримал хийчихмээр хуш л хэрэгтэй байна. Яг ийм том гэж хэлээд би дэргэдэх бүдүүн тайрдасыг заав .


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 15/3 | Өгүүллэг )


Өгүүллэг 		 Өгүүллэг: С.Баттулга: Азын дөрвөн бэрх
Оруулсан admin on 2010-11-24 13:29:00 (5937 уншсан)


Анужингийн сэтгэл нэг л тогтворгүй байж суух газраа олж ядан байлаа.
Үнэхээр шалихгүй зүйлээс болж хадам эхдээ хэвтэрт ортлоо зодуулсан өдрөөс хойш сая л нэг юм гарч орж ойр зуурын ажил хийхтэйгээ болоод байгаа нь энэ.
Түүний нөхөр нь Фак Мин өглөөхөн тариа ногооны ажилтай зэрэгцэн кимчи дарах цаг ойртсоныг хэлээд мухрын жижиг өрөөг цэвэрлэхийг тушаажээ. Тэгээд удалгүй бага сага юм цуглуулж ирэхээр эхтэйгээ цуг яваад арайхан ирээгүй байв. Тэднийх хөдөөх тосгонд амьдардаг тул долоо хоног бүр хот орж хэрэгцээтэй зүйлсээ цуглуулна.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 45/9 | Өгүүллэг )


Өгүүллэг 		 Өгүүллэг: Дэггүй цас гэгээвчээр орж ирнэ
Оруулсан admin on 2010-11-22 10:49:57 (3158 уншсан)

дэггүй цас гэгээвчээр орж ирнэ.
дэрэн дээр бас алган дээр буусаар л ...

Намуухан хаялах цасан ширхэг над дээр өнөөдөр бууж байна. Олон жил энэ цонхны цаана байгаа амьдралыг би гэгээвчээр орж ирэх агаарын урсгалаар ажин мэдэрдэг юм. Одоо муу хүү минь хичээлээсээ ирэх дөхөж л байгаа даа хэмээн бодож байтал хаалга торхийн дуугарч хүү минь гаднаас орж ирлээ. Тэрээр:

- Ээжээ, ээжээ гадаа цас орж байна. Зөндөө их цас орж байна гэсээр Тулга хүү ээж дээрээ ирлээ. Тэгээд ээж рүүгээ сэтгэлийн угаас мишээн зогсохдоо:

- Ээжээ, та даарч байна уу? Хүү нь цонхийг нь хаачих уу гэхэд

- Жаахан байг дээ, цас айлчлан ирж байхад угтахгүй бол гомдоно шүү дээ гэхэд

- За ээжээ, хаах болохоороо хэлээрэй, хүү нь гараа угаагаадхья гэсээр өрөөнөөс гарлаа.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 13/3 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ. БАГЫН ЯВДАЛ:№ 30 МЭНГЭТ
Оруулсан admin on 2010-11-22 10:48:29 (3309 уншсан)

Мэнгэт гэхээр л нөгөө Жагаагийн дуулдаг
“Гуниг хэлхэсэн алаг нүдний чинь доор
Нулимс дуссан нэг л мэнгэ байдаг...
...Инээд нуусан ягаан уруул дээр чинь
Энхрийн дотнохон нэгэн мэнгэ байдаг...
...Гижиг бүжиглэсэн цагаан хүзүүн дээр чинь
Хайр шингээсэн нэгэн мэнгэ байдаг... гээд дуунд гардаг шиг нүүр дүүрэн мэнгэтэй хүний тухай өгүүлэх нь гэж бодвоо, үгүй шүү, үгүй. Зүгээр л насан багын нэгэн хөгжилтэй түүх санаанд ороод, түүнийгээ л эвлүүлэхээр оролдон сууна.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 3/1 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Ш.Гаадамба : Өвөөг архинаас гаргах гэсэн минь
Оруулсан admin on 2010-11-16 22:57:36 (4239 уншсан)


Энэ явдал цагаан сараар болсон юм. Гэхдээ манай хашаанд ч биш, сургууль дээр ч биш, харин Умаа эгчийн хашаанд болсон хэрэг юм шүү. Тэр хашаа Төв эмнэлгийн зүүн урдхан баруун тийшээ харсан нэг доголд байсан юм. Андашгүй, тэр доголын урдах өнцөг дээр ба баруун тийшээ харсан архины мухлаг байдаг юм.

Умаа эгч над шиг үсээ хусуулчдаг цул үрчлээ болсон нүүртэй намхан бөгтөр эмгэн байсан юм. Түүний нас нүүрийнхээ үрчлээ шиг л тун их байсан байх. Яагаад гэвэл манайхан цөмөөрөө *эгч* гэдэг. Тэр байтугай өндөр өвөө хүртэл түүнийг *эгчээ* гэдэг байсан юм. Тийм их настай хүн болохоор нь бид жил бүр очиж золгодог ёсоороо үдээс хойш тэднийд очсон юм.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 5/1 | Өгүүллэг )



 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 169 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-193.JPG
Хэмжээс: 600x450 108k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2282

Ёл хад
YolHad_37.JPG
Хэмжээс: 700x525 97k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2297


orkh-002.JPG
Хэмжээс: 600x450 102k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2451


Агуулга
Мягмар, 2016.10.25
· Б.Улаанхүү : Зүүн голын минь унага шүү дээ
· Б.Улаанхүү: Сансарын удамтай монгол морио
· Хүслийн цагаан мананд төөрүүлж явах сайхан
· Б.Улаанхүү : Ясанд минь тултал шингэсэн язгуурын дөрвөн мөрт минь
· Б.Улаанхүү: Завхан зогсоо уулын, зоригт хурдан ажнай минь
Пүрэв, 2016.10.20
· Миний ээж
Даваа, 2016.10.17
· Хожимдсон ухаарал
Даваа, 2016.10.10
· Зохиолч Лувсангийн Пүрэвдоржийн товч намтар
· Шуурайн Солонго : ХАМААТАН
· Шуурайн Солонго : БҮЖИН ҮР
· Б.Төгсгэрэл : Энгүй ачтан ээжүүдэд
Бямба, 2016.10.08
· Сонгинот поле
Баасан, 2016.10.07
· Би
· Хөх толбот Монгол
· Ш.Солонго : Хуучин нөхөр
· Б.Төгсгэрэл : Сэрэмж
Пүрэв, 2016.10.06
· Б.Төгсгэрэл : Зөв тэсрэлт
Мягмар, 2016.10.04
· Оноосон тавилан
Бямба, 2016.10.01
· Өвөр монголд төрсөн
Пүрэв, 2016.09.29
· Б.Улаанхүү : Үндэсний дөрвөн мөрт минь
Лхагва, 2016.09.28
· Н.Өлзийтэлгэр : Манайхан
Бямба, 2016.09.10
· Н.Тайванжаргал : Аав шүтээн
· Н.Тайванжаргал : Номын дэлгүүр
Баасан, 2016.08.12
· Б.Улаанхүү : Сумъяад
Бямба, 2016.07.30
· Б.Улаанхүү : Цэнхэр нуурын цолмон халтар
· Б.Улаанхүү : : Багахэнтийн уяан дээр айрагдах морьд эвшээлгэнэ
· Б.Улаанхүү : Их хурдын түрүү магнай мөнгөн шагайн хүрэн
· Б.Улаанхүү : Ачтай буянтай нутгийнхаа сайхныг магтан ярилцахсан
Бямба, 2016.07.16
· Б.Улаанхүү : Дэлгэр мөрний дэнжийн хул
· Б.Улаанхүү : Азарганы чадалтай архангайн аварга
· Б.Улаанхүү : Багахэнтийн уяан дээр айрагдах морьд эвшээлгэнэ
Лхагва, 2016.05.11
· ЧИНГИСИЙН ЕСӨН ӨРЛӨГТЭЙ ӨНЧИН ХӨВГҮҮНИЙ ЦЭЦЭЛСЭН ШАСТИР
Бямба, 2016.04.23
· А.Шихихутуг : 10 жилийн аниргүй
Бямба, 2016.04.02
· Б.Улаанхүү : ХАЗААР ЦУЛБУУР СУЛРААГҮЙ ХҮЛЭГ ЭЭ
· Б.Улаанхүү : БИ АЗТАЙ ОДТОЙ МОНГОЛ ХҮН
· ХӨЛӨНДӨӨ САЛХИТАЙ ХҮНГИЙН ХҮРЭН
· Б.Улаанхүү : ЗАВХАН ГОЛЫН УНАГАНУУД ЗАРД ГАРСАН ХҮЛЭГҮҮД
Мягмар, 2016.03.29
· Энэ чинь хэн нэгэн биш Пүрэв баавай шүү дээ
Ням, 2016.03.20
· Д.Сосор : Миний муу эжий
· Д.Сосор : Бүргэд хаалга

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2017 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn