|
|
Өгүүллэг: Мөнхчулуун : Сүнсэндээ хандаж биений минь хэлэх үг
Оруулсан Mony on 2012-11-09 13:39:17 (8418 уншсан)
Шинээр төрөхсөн дөө хоёулаа. Нас минь дөнгөж хорь гучийн дунд яваа хирнээ сэтгэл минь хөгшин хүнээс бяд муутай юм. Дурлаж хаягдахын пянг даахгүй болтлоо тэнхэл алдарч сэтгэл алдуурч солиорох шахах юм.
Чөлөөлөгдөхийг хүсч байгааг чинь мэдэж байгаа хирнээ дахиад ганцхан удаа ч болов хайрын балыг амталчихмаар, хайртай гэдэг үгийг махан чихэндээ сонсоод мансууран согтож үзмээр л байх юм.
Магадгүй чи урьдны биендээ хэтэрхий их жаргал өгчихсөн болохоор ядарсандаа надаас түүнийгээ харамлаад байгаа юм боловуу.
( Дэлгэрэнгүй... |
2
|
Өгүүллэг |
Бусад
|
)
|
|
Өгүүллэг: Б.Чинбат : Долоо хоногийн өдрүүд
Оруулсан admin on 2012-11-04 18:47:39 (8886 уншсан)
1.
Тэр долоо хоногийг Даваа гаригаар төсөөлөж бодох болсонор уджээ. Даваа гаригт бие сэтгэл, бодол санаа ямар байна, яг тэр хэмнэлээр тэр долоо хоног өнгөрч байгаа нь түүнд анзаарагджээ.
Нас дөч хол гараад ирэхээр цаг хугацааг ч, аливаа юмыг үнэлэх нь ч хорин хэдтэй байснаас тэс өөр болдог ажээ.
Хорин хэдтэйд нь долоо хоногийн Даваа, Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан, Бямба, Ням гариг бүр өөр өөрийн өнгө төрхтэй, өөр өөр үйл явдалтай байсан санагдана. Даваад очоод бусад өдрүүдээс арай илүү овоорсон бичиг цааснуудаа эмхэлж, цэгцэлсээр байтал өдөр хурдан өнгөрдөгсөн. Мягмарт өмнөх өдрийн дутуугаа үргэлжлүүлэх, өөр шинэ юм хийнэ. Лхагвад л шинэ долоо хоногийн ажил жинхэнээсээ эхэлдэг мэдрэмж түүнд төрдөгсөн.
( Дэлгэрэнгүй... |
2
|
Өгүүллэг |
Бусад
|
)
|
|
Өгүүллэг: У.Мөнгөнхүү : Өгүүллэг
Оруулсан admin on 2012-10-30 17:30:26 (8794 уншсан)
Намрын налгар өдрийн өглөөний наран гэрийн тооноор өнгийн, ахимаг насны үрчгэр нүүрэн дээр тусахад,
Арай үд болтол унтчихсан юм биш байгаа хэмээн өөрийгөө гайхан өндийн боссон Эрдэнэ өвгөн орны толгойд өлгөөтэй байсан гаансаа авч тамхи нэрж асаан цэнхэр утааг сорон хамрын нүхээр гарган суунаглуулах зуураа элдвийг бодлоо
За хө өнөөдөр чинь зах гарч жаал зугаа хүнсний зүйл цуглуулдаг юм билүү гэж, хоймрын эрээн авдарлуу нүд ширвүүлэн хартал баадан алчуур дотор боодолтой байгаа хэдэн төгрөг нүднийх нь өмнүүр дараалан гүйхэд өөрөөрөө бахархсан байртай тийм шүү 12700 төгрөг байгаа хэ хэ гэж өөртөө байтугай өрөөлд дулдахаар хэлчих нь тэрээ.
Тэгсэнээ санаа зовон гэр дотуур тойруулан харж унтаж байгаа хэдэн ач, зээ нараа харсанаа бөх нойртой хүүхдүүд шүү гэж шивнэн авдарын дээр байгаа Бид ялав медалийг ширтэж намайг бурхан болсон хойно хүүхдүүд минь бахархаж дурсан зүйл бас бишүү гэж бодон тэртээ он жилүүдийг сүүтэлзэн эдүүллээ
Эх орны дархан хил, газар шороо, эрх чөлөөгөө хамгаалан эр зориг гарган харийн дайсантай тулалдаж явахад хичнээн сайхан анд нөхөд нүдний минь өмнө амь эрсдсэн билээ гэж шүүрс алдахад, нулимс өөрийн эрхгүй урсаж эхэлснийг мэдсэнгүй.
( Дэлгэрэнгүй... |
3
|
Өгүүллэг |
Бусад
|
)
|
|
Өгүүллэг: Б.Болормаа : Баллуур
Оруулсан admin on 2012-10-25 16:25:50 (10863 уншсан)
Амьдрал дундаа алдаж онож яваа олон аавын хүү, ээжийн охид уншаасай гэсэндээ мөхөс би энэхүү захидал хэлбэртэй өгүүллэгийг бичлээ.
Чи минь уг нь харандаа. Харин би харандаа биш ч өнөөдөр хань чамдаа анх удаагаа захидал бичлээ.
Чиний бичсэн бүхнийг шимтэн уншдаг номын чинь анхны уншигч, чамд л зориулж банштай цай чаначихаад дахин дахин буцалгасаар банш нь цайгаа уучихлаа гээд уймарч суугаа намхан бор бүсгүйг санаж байна уу.
Одоо 02 цаг. Чи минь бас л ирээгүй байгааг бодоход намхан тэр бүсгүй мартагдсан ч байж болох юм.
Анх удаа чамайг согтуу ирэхэд би урьд нь хэзээ ч чи тийм байхыг хараагүй болохоор унаж тустлаа инээсэн. Хөл дээрээ арайхийн тогтож ядан байгаа нь хөлд орж байгаа хүүхэд шиг, эсвэл тэнцэж байгаа унага шиг хөөрхөн харагдсан. Үг хэлж байгаа нь хүртэл манай цонхон доор өвөлждөг байсан нэг хөөрхөн бор шувуу шиг шулганаад л...
"Миний хайр, нар сар минь, намрын болсон жимс, хаврын энхрий цэцэг минь" гээд л...
Харин дараа нь чамайг согтуухан ирэхэд би баярлаагүй, баярлаагүй болохоор инээгээгүй.
Зүгээр л дуугүйхэн орондоо орж архины эхүүн үнэр ханхийтэл үнэртэх чиний тэвэрт хярсан бүжин шиг хэвтээд үүр цайлгасан.
( Дэлгэрэнгүй... |
15
|
Өгүүллэг |
Болормаа Б
|
)
|
|
Өгүүллэг: М.Цэемаа : Тогоруу буцна
Оруулсан admin on 2012-10-24 11:25:06 (9808 уншсан)
ТОГОРУУ БУЦНА...
Намрын уйлганасан сэрүүн бороо хоёр хоног орж хөдөөнийхөн түлш алдаж аргал нойтондоод , оготор шар нараа үгүйлэн зутруудуу.Хэдэн жил “...ирээчээ...” хэмээн арайтай л шувуугаар хэл дайлгүй ирсэн очсон уулзсан учирсан хүн хараар төдийгүй байсхийгээд л утсанд нь огт танихгүй дугаараас залгаж олон жилийн өмнө өөд болсон Ожгоо шиг нь дуугарах түүнийгээ Одгэрэл хэдэнтээ “өөртөө” ад үзсэсхийн?...яасан сайхан завтай улс вэ...хэмээн түвшээн “илүү үзсэн” сэн дээ.
( Дэлгэрэнгүй... |
2
|
Өгүүллэг |
Цэемаа М
|
)
|
|
Өгүүллэг: П.Үүрийнтуяа : Улаан дугуй
Оруулсан Үүрийнтуяа on 2012-10-14 21:34:51 (8795 уншсан)
Модод уйлж, намрын нислэг эхлэх үесд шувуудтай адил бид ч бас хаа нэг тийшээ явна. Намрын нэгэн өдөр би цонхон дээрээ суугаад кино үзэж байгаа юм шиг гадаа талбайг тайван ажсаар...
Шарлан унаж буй навчис, дэлгүүрээс гарч ирэх бүсгүй, машинаас буух залуу, хааяа нэг байрны хажуугаар өнгөрөх машинууд. Энэ бүгд байдаг л нэг уйтгарт өдрүүдийн минь давталт. Гэнэт миний нүдэнд том хэдий ч гэрэлтэхээ нэгэнт байсан бүүдгэр саарал харц тусна. Машины зогсоол дээрх зэвэрч хоцорсон эзэнгүй дугуй дээр жилийн яг энэ л өдөр тэр л эмэгтэй цэцэг барин 3 дахь жилдээ зогсож байна. Яг 3 жилийн өмнөх явдал юнсан. Манай байрны баяр баясал болсон багачууд урьдийн адил орой нар жаргаж үдшийн бүрий болтол дөрвөн байрны дунд орших хэсэгхэн газарт бөмбөгөөр наадан, савлуур дээр савлана. Тэдэн дундаас хамгийн хөдөлгөөнтэй хийгээд хааяа даа бусдын эгдүүг хүргэдэг сэргэлэн цовоо нэгэн балчир хүү ээжийнхээ дөнгөж шинээр авч өгсөн улаан дугуйг чадамгай гэгч нь унахыг оролдоно. Долоохон настай тэр хүү ээжтэйгээ хоёулахнаа ч гэсэн бие биеэ дулаацуулах аз жаргал гэрт нь төөнөдөг байлаа. Тэр нэгэн өдөр энэ бүх жаргалтай мөчүүдийн төгсгөл болно гэж хэний ч санаанд буусангүй.
( Дэлгэрэнгүй... |
5
|
Өгүүллэг |
Бусад
|
)
|
|
Өгүүллэг: П.Үүрийнтуяа : Хүлээлт
Оруулсан Үүрийнтуяа on 2012-10-14 21:33:00 (9549 уншсан)
Цаг хугацаа өнгөрсөөр түүнээс хойш 5 сар өнгөрч али хэдийн 2-р сар дундаа орж гэгээн валентиний өдөр ойртсоор...
Урьд нь хайртай охинтойгоо хамт шоколад иддэг байсан түүнд энэ нь үнэхээр муухай өдөр мэт санагдана. Арван жилийн сурагч байхийн хамгийн сүүлийн бөгөөд хариуцлагатай жил, нэг ангийн нэг ширээнд сууж, ижилдэн дассан хүү охин хоёр бие биедээ сэтгэлээ илчилж үерхээд нилээдгүй хугацаа өнгөрчээ. 9 сарын эхний 7 хоногоос эхлээд л өглөө нь хичээл, өдөр нь нэмэлт давтлага, уул мэт сүндэрлэсэн даалгаврыг оройжин хийж суух нь зуны нэг ч өдөр алгасалгүй уулздаг байсан хонгор танхил үерхэлдээ баясдаг байсан хос хоёрт тэдний замд тулгарсан нэгэн том шалгуур байлаа. Нэгэн өдөр охин хичээлийн дараа хүүтэй ярилцахыг хүсэв:
-Надад чамтай гадагш гарч уулзах цаг зав олдохгүй болохоор үерхэл маань үгүй болж байгаа юм шиг санагдаж үнэхээр хэцүү байна
( Дэлгэрэнгүй... |
5
|
Өгүүллэг |
Бусад
|
)
|
|
Өгүүллэг: У.Мөнгөнхүү : Миний балчир нас
Оруулсан admin on 2012-10-10 14:28:52 (9179 уншсан)
Миний балчир нас ухаан орохын л Цаг уурын байрны гурван эгнээ хашаануудын дунд сайран гартай, эвэршиж хатуурсан хөлийн тавхайтай минь хамт үлдэждээ.
Одоо бодоход хүүхэд насаа дэндүү жаргалтай сайхан өнрүүлсэн юм шиг
Дулааны улиралд бол гутал гэж бараг өмсөхгүй хөл нүцгэн л явж байдаг сан аав, ээждээ загнаж зандчуулж байж өмссөн гутлаа хэзээний л тайлаад аль нэг хашааны буланд орхичихдог ингэсээр байгаад хөлийн ул хатуурч эвэршчихсэн зэл зангуу хатгах, чулуу нухах зэргийг барагтайд тоохоо байсан, өвөл бол даарахыг үл ажиран малгай, ороолт, бээлийг бол барагтайд өмсдөггүй мөртлөө ханиад битгий хэл хамрын шуухниа ч бараг хүрдэггүй байж билээ.
Байрны ах нар үеийн бид нарыг онгироож хурдан морь болгон байр тойруулан уралдуулж хэрэндээ бид нараар хөөрхөн зугууцдаг байсан нь саяхан мэт нүдэнд харагдана.
( Дэлгэрэнгүй... |
5
|
Өгүүллэг |
Бусад
|
)
|
|
Өгүүллэг: Э.Үржинханд : Амьдралын гараа-3
Оруулсан admin on 2012-10-06 00:56:28 (9568 уншсан)
(3-р хэсэг)
Хижээл насны тэр эмэгтэй гялалзсан хурц ширүүн нүдээрээ Жаргалыг хяламхийн харахад нь хутгаар сийчүүлэх мэт аймшигтай мэдрэмж төрөв. Тэр аймшигтай харцаа ашгүй нэг юм аваад хаалга саван гарч одоход нь үүдний дээр өлгөөстэй Фэнгшүй зүүлт доргиж, сөрөг энергийг хөөн зайлуулах бэлэгдэлтэй хөгжим жингэнүүлэн савласаар үлдлээ. Жаргал айх гайхах зэрэгцэн хөшсөн мэт зогсож байтал Чүнхи түүнийг аргадсаар зочны өрөөнд оруулав. Хэсэгтээ хэн хэн нь ам үл нээж, авиа эс гаргана. Нам гүмийг эвдэн Чүнхи сая нэг хоолой засаад: -Өнөөдөр ямар их оройтоо вэ? Сургууль чинь ийм орой тараа юу гэх нь цаанаа л хүйтэн бөгөөд хардалтын жихүүн салхи сэвэлзүүлэн ар нуруугаар хайрахын зэрэгцээ ярих бүрт нь архины исгэлэн үнэр ханхалж байлаа. Жаргал миний бие хариу эс дугаран түүний үгийг сонсоогүй мэт хээв нэг босч цүнхэн дотроосоо хавтас, ном дэвтрүүдээ гаргаж эхэлтэл үйлдэл бүхнийг нь ажиж суусан Чүнхи өмнөх гурван эхнэртээ улирал бүр ээлжилж мөнгө өгдөг тухайгаа нуулгүй хэлж байснаа сануулж, харин сүүлийн үед тоглоомонд одгүй байсан тул мөнгийг нь өгч чадаагүй учраас тэд өөрсдөө нэхэж ирэх болоод байна гээд л ам хуурайгүй тайлбарлаж гарлаа. Мөн л юу ч сонсоогүй мэт дүр эсгэн цэцэг услахаар цонх руу дөхөж явтал Чүнхи бахим гараараа мөрнөөс нь угзчин татаж ганц ч үг ганхийлгүй өөрийг нь үл ойшоож буйд дургүйцэж буйгаа илэрхийлэв. Энэ л үед хамаг биеэр нь зарсхийж, юу юугүй барьж идэх гэж буй өлсгөлөн араатан мэт өөдөөс нь хараад зогсож буй харийн хүний нүд рүү эгцлэн хараад хэлье гэвч үг нь эвлэж өгөхгүй хэсэг зогссоноо уйлах гэж буй мэт үсээ илбэн буруу харав. Хоолойд аргасан нулимсаа арай ядан залгиж:
( Дэлгэрэнгүй... |
18
|
Өгүүллэг |
Үржинханд Э
|
)
|
|
Өгүүллэг: Э.Үржинханд : Амьдралын гараа
Оруулсан admin on 2012-09-25 16:08:20 (9865 уншсан)
1-р хэсэг
Энэ зэвхийсэн тэнгэрийн байж байгаагээ гээд Жаргал нэг их томоор шүүрс алдсанаа өнгө өнгийн цэцгийн зурагтай гоёмсог аяганд кофе найруулаад зөөлхөн буйдан дээрээ намсхийн суулаа. Тансаг байшингийнхаа цонхоор алтан торонд хоригдсон бялзуухай шиг гомдолтой харцаар гадаах ертөнцийг ширтэн зогсоно. Хоёрхон хүнд бол хэтэрхий томдсон гэмээр, хамгийн сүүлийн үеийн тансаг тавилгаар тохижуулсан энэ байр харахад хичнээн үнэтэй эд хогшил, байж болох өнгөтэй өөдтэй байдлаар тохижуулсан атал цаанаа л нэг ганцаардмал, хүйтэн хөндий санагдана. Өдийд гэртээ байсан бол юу хийж байхсан билээ. Зуны ид налгар цаг юмсан. Ээж аав хоёр маань амины жижиг хашаандаа ойр зуурын хүнсний ногоо, чацаргана, нохойн хошуу, үхрийн нүд зэрэг жимсний мод, бас болоогүй гоёлын цэцэгнүүд тарьчихаад л түүнийгээ өглөө орой бүр өхөөрдөн харж, баярлан байгаа даа. Жагаа, миний охин босоорой, энэ сайхан өглөөний тунгалаг нарыг хараач. Аав бид хоёрын чинь ургуулсан цэцэг хичнээн олон болсон гэж санана. Миний охин гарч ирээд хар л даа гээд л хайр дүүрэн энхрий дуугаар аргадан дуудахад нь шал нойрмог би гэж хүн өдөн дэрнээсээ өндийж ядан суниаж, өрөөсөн нүдээрээ харсан болоод – За за, одоохон. Намайг босоход наад цэцгүүд чинь байж л байх байлгүй дээ гэж хэлэх аядаад ярагласаар буруу хараад унтчихдагсан. Унтаж унтаж үд дундын хэрд босоход ээж аав хоёр хэдийнээ талбай дээрээ зэрлэгээ зулгааж, ногоогоо услаад ид ажил өрнүүлж суудаг. Яаж тэр хоёр тийм их аз жаргалтай аж төрж чаддагийг ердөө ч ойлгодоггүй байж дээ. Хүний газар гэдэг цаанаа л ондоо юм, хөвөн зөөлөн ээжийн минь гар илбэн илбээд сэрээж чаддаггүй нойрыг хэн ч дуудаагүй байхад, юунд ч яараагүй байхад энэ хөшүүн том байшин, саарал тэнгэр хоёр яагаад ч юм хулжааж орхино. Сургууль руугаа явъя гэхээр сурах хүсэл үл төрнө. Юун төлөө, яах ч гэж сурч байгаа билээ, тэгээд ч тэнд очиж олны шившиг, түмний нүдний үзүүр, амны зугаа болох хүсэл алга. Тэр олон оюутнуудын дунд ямар нийлээд байх ганц найз ч байх биш дээ. /Chung Hee/ Чунхи л байхад бүх зүйл болох юм шиг санагддаг байсан ч одоо бол ёстой ганцаардахын гасланд автаж, далайн ёроолд аврал үгүй живсэн лонх шиг гол гонсойтол хоосон санагдана. Би гэдэг хүн шинэ газар, энэ сургуульд анх ирэхдээ үеийн олон залуусын дунд үнэхээр анхаарал татам гялалзсан нэгэн байлаа.
( Дэлгэрэнгүй... |
5
|
Өгүүллэг |
Үржинханд Э
|
)
|
|
Өгүүллэг: М.Цэемаа : АВАРГА ЗЭЭРД
Оруулсан admin on 2012-09-05 23:00:45 (9639 уншсан)
Олон жилийн өмнө Талын толгойн баруугаар нутагладаг дэнхэр Цэгмэд гэдэг өвгөнийх байдаг сан.Нэгдэлийн тэмээчин тэрээр морь уянаа.Тэднийх хурдан зээрд морьтой тэр нь сумандаа бол “дархан аварга” л гэсэн үг.Ойр хавийн хэдэн сумдын гарын таван хуруунд багтах уяачид Цэгмэд гуайнхыг сурахаасаа зээрдийг л асуух .Энэ жил мал гайгүй царигтай орлоо хэмээн билэг дэмбэрэлтэй үгс хэлэлцэхийн ялдамд ирэх наадмын тухай цухасхандаа Цэгмэд гуайн “аварга зээрд”-ийг асуухгүй өнгөрнө гэж үгүй.Бараг эзнээсээ илүү нэр цууд гарсан энэ хүлгийг дааганаас нь л “жороо” Жанцангийн бага хүү Орлом унах л даа.Цэгмэд гуай Орломоос өөр хүүхдээр мориныхоо ажлыг ч хийлгэхгүй.Хаа байгаа өртөө илүү газраас л хатсан хавраас эхлэн сурагласаар хөтөлгөө морьтой очиж Орломыг авна.Орлом ч сургуулийн амралтаа эхлэв үү үгүй юу гэрээдээ биш Цэгмэд гуайнх руу л явчихна.Цэгмэд гуайнх олоон олон ач зээтэй хирнээ “төөрч төрсөн “ гэгчээр Орломын хойноос сүйд болно.Нэг удаа том ач хүү нь Орломтой барилдаж байгаад унаачийнх нь цамцыг урж орхитол өвгөн сүрхий уурлаж уургын хуйв буулган морин дээрээс ороолгон хөөж авчрахад бэр Янжин нь ил хэлэхгүй ч дотроо хүүгээ өмөөрч “ их гийгүүлж дээ.Яйжгий Жанцангийн хүүгээс миний хүү дор л байж гэнэ” хэмээн ундууцсан удаатай.”Үгүй энэ нэг юм ер зүгээр суух ч үгүй шүү дандаа дэггүйтэж,зүггүйрхэж байх юм хэмээн эмгэн Ханд үглэхэд Цэгмэд гуай “чихгүй” шиг л суух.Ач нар нь уйлалдаж майлалдаж энэв тэрэв гэвэл хамгийн түрүүнд л “Орломыг яачихав,ийчихэв” хэмээн дуугарч арай л өөрийнхөө хүүхд үүдэд “ад “ болохгүй шиг л байна.
( Дэлгэрэнгүй... |
6
|
Өгүүллэг |
Цэемаа М
|
)
|
|
Өгүүллэг: М.Цэемаа : Эрэл
Оруулсан admin on 2012-08-04 00:55:42 (9316 уншсан)
Уулын оройгоор манан татсан сэрүүвтэр намрын өглөө Жигмэдийн хот айлын зүүн хойно байх жижигхэн гэрээс цэнхэр дурдан дээлтэй дунд хирийн нуруутай хорин долоо найм орчим насны залуухан бүсгүй хөнгөн цагаан данхтай зүйлийг барин гарч ирээд шаламгайлан алхалсаар урьдхан талдаа байх том цагаан гэр рүү орж яваа харагдана .Энэ хүүхнийг баян Дэрэмийн ганц охин Гандиймаа гэдгийг энэ нутгийнхан байтугай хацрын гэгээнд нь бүдэрч явсан хол ойрын харчуул андахгүй билээ.Хүний амьдралаа гэж алга урвуулахын дайдад л нар шиг мандаж, сар шиг ганцаардаж, өвлийн эчилгүй нар шиг бүүдийн бүүдийсээр шингэдэг гэдгийг хэн хүнгүй мэдэх ч ирж буцсан амьдралын түг түмэн нугачаанд ийм амархан гудайж хонхойх юм гэж хэн мэдэх вэ.
Гандиймаа шиг гайхуулж явсан нь Зэгстийн голд хэд юм бэ дээ.
( Дэлгэрэнгүй... |
2
|
Өгүүллэг |
Цэемаа М
|
)
|
|
Өгүүллэг: М.Цэемаа : ЭРЭМГИЙ
Оруулсан admin on 2012-07-25 22:51:31 (9527 уншсан)
Зуны бороотой шөнийн зэвэргэнд эргэн тойрон гүн нойрондоо дарагдах мэт нам гүм.Бугуйндаа гурамсан суртай ташуур уятай морь унаачийн нимгэн даавуун өмсгөлтэй жаахан хүү машины дугуйны нөмөрт дагжин чичирч үүрийг хүлээнэ.Тэртээ дээгүүр үүлсийн чөлөөгөөр ганц нэг хэн харагдах оддын гэгээ зүрхэнд нь тонхийж Эрэмгий хүү ижийгээ хэлд орж ухаан суугаагүй жаахан хоёр дүүгээ санана. Бүлээн нулимс хацрыг нь даган урсаж,бяцхан зүрхэнд нь бөөн гуниг багтаж ядахуй цээж нь оволзоно.Эрх хэлгийхэн долоохон настай тэрээр эгээ л томчуудын адил унтах нойр,идэх хоолоо хагаслан “амь зуухын төлөө” амьдарч яваа нь энэ.
( Дэлгэрэнгүй... |
9
|
Өгүүллэг |
Цэемаа М
|
)
|
|
Өгүүллэг: М.Цэемаа: Эрэл
Оруулсан admin on 2012-07-25 22:46:55 (8903 уншсан)
Уулын оройгоор манан татсан сэрүүвтэр намрын өглөө Жигмэдийн хот айлын зүүн хойно байх жижигхэн гэрээс цэнхэр дурдан дээлтэй дунд хирийн нуруутай хорин долоо найм орчим насны залуухан бүсгүй хөнгөн цагаан данхтай зүйлийг барин гарч ирээд шаламгайлан алхалсаар урьдхан талдаа байх том цагаан гэр рүү орж яваа харагдана .Энэ хүүхнийг баян Дэрэмийн ганц охин Гандиймаа гэдгийг энэ нутгийнхан байтугай хацрын гэгээнд нь бүдэрч явсан хол ойрын харчуул андахгүй билээ.Хүний амьдралаа гэж алга урвуулахын дайдад л нар шиг мандаж,сар шиг ганцаардаж,өвлийн эчилгүй нар шиг бүүдийн бүүдийсээр шингэдэг гэдгийг хэн хүнгүй мэдэх ч ирж буцсан амьдралын түг түмэн нугачаанд ийм амархан гудайж хонхойх юм гэж хэн мэдэх вэ.
Гандиймаа шиг гайхуулж явсан нь Зэгстийн голд хэд юм бэ дээ.
( Дэлгэрэнгүй... |
4
|
Өгүүллэг |
Цэемаа М
|
)
|
|
Өгүүллэг: Н. Отгонцэрэн : Гүн ухаан
Оруулсан admin on 2012-07-18 14:41:26 (8401 уншсан)
“...Би тэр байж чадна.”
Жан – Поль Сартр
Өнөөдөр. 2010-05-07. 14:59 минут. Хавар. Гадаа хавар. Би дотоод мэдрэмжийг энэ цагт л гүн ойшоодог билээ. Уйтгар гуниг, хагацал ганцаардал цөм өөрийн минь зүгт чиглэх нь намайг ангид ахуйд хүргэнэ. Яагаад хавар гэж нэрлэсэнийг мэдэхгүй. Гэхдээ энэ бол бидний харилцааны эхлэл. Би Зигмунд Фрейд-ээс энэ тухай асуухад хэсэг чимээгүй сууснаа ” үг бол чухал биш гэсэн юм ”. Тэр хамгийн сүүлд цагаан толгойгоо илээд : үхэж буй эмээдээ дурлах тачаангуй мөч шүү дээ гэхэд уур минь хүрээд явчихав. Гэртээ орлоо. Ширээн дээр Буддагийн сургаал, хавтас нь урагдсан физикийн ном, сонингийн хуучин хайчилбарууд, хар хавтастай жижиг дэвтэр, бор цаасан ноорогууд гээд эмх замбараагүй хөглөрнө. Энэ бүгд нэг нэгээрээ юм уу, олуулаа надад хир удаан хань болох эсэхийг бас л үл мэднэ. Амьдралын таашгүй үхмэл хэсэгт ч амьдрал оршсоор байдаг тэр нь хавар юм. Үүн лүгээ одоо гадаа хотоор дүүрэн хүмүүс хөлхөлдөж байгаа. Олон бодит байдал, олон далд ухамсар. Ихэнхийг нь би танихгүй, заримыг нь би таних ч танихыг хүсдэггүй /ялгаа үгүй/. Бид үнэндээ өөр, өөр ертөнцөд аж төрдөг билээ. Би, бид болж чадна. Би одоогоор /одоо цаг гэж үгүй л дээ/ амьдралын төөрөлдсөн хэсэгт, аль эсвэл бүр эсрэгээрээ сонгомол бүлэгт харьяалагдаж мэдэх л юм. Учир нь намайг үгүй болоход “би” үлдэнэ. Яагаад “би” үлдэнэ гэж?
( Дэлгэрэнгүй... |
0
|
Өгүүллэг |
Бусад
|
)
|
|
Өгүүллэг: Н. Отгонцэрэн : Зүрхний донор
Оруулсан admin on 2012-07-18 14:36:52 (9241 уншсан)
Хэзээ ч битгий бууж өг!
Хэзээ ч битгий бууж өг!
Бүр хэзээ ч битгий бууж өгөөрэй!
Уинстон Черчилль
Орон зай дүүрэн мэнэрсэн харанхуй. Эргэн тойрноо харах, нүдээ аних хоёрт ялгаа байхгүй болжээ. Салхи үлээх мэт, бас салхигүй мэт... урагшлах тусам харанхуйн ёроол руу уусан алдрах мэт мэдрэмж анин бүдгэсч, дотор давчдана.
- Гахай нүцгэн, нохой явган хаа хүрдэг билээ.
- Хаа ч хүрч магадгүй яваад л бай...
- Ёоё хөл өвдөж байна. Болдог бол нисчих юмсан. Энэ харанхуйг ээ
- Мөн нисэх байхдаа харах юмсан
- Хараарай, энэ сохор харанхуйг нэвтлэн удахгүй нисэх болно.
- Харин мартаад ээжийнхээ дээгүүр нисэв дээ, ээжийнхээ дээгүүр л нисэж болдоггүй юм шүү
- Яагаад? Юун ээж билээ ?
( Дэлгэрэнгүй... |
0
|
Өгүүллэг |
Бусад
|
)
|
|
|
|
|
Агуулга
|
 |
|
| Thursday, 2026.05.07 | | · | Би гэх бодол |
| Sunday, 2026.05.03 | | · | Шинэ Чойнжин : Ганцаардсан баатар |
| · | Амьдарлын 3 мөр |
| Monday, 2026.04.27 | | · | Т.Батсуурь : ЭР НУЛИМС |
| Thursday, 2026.04.23 | | · | Шюэ Вайсуо: Адуухайн амсар |
| Tuesday, 2026.04.21 | | · | Жүнмэн: Надад чимээгүй ширээ өгөөч |
| Sunday, 2026.04.19 | | · | Үндэсний уншлагын үйл ажиллагаа - "Сонгодог зохиолуудыг аз жаргалтай уншиж, ертөнцийг харахын тулд орчуулга" сэдэвт арга хэмжээ боллоо. |
| Thursday, 2026.04.16 | | · | Залхуу, хойш тавих занг засах- 5 секундийн дүрэм - хамгийн зөв шийдвэр гаргах хугацаа |
| · | 【Дэлхийн хамгийн шилдэг ном】 МӨНГӨНИЙ УХААН |
| Thursday, 2026.04.09 | | · | Э.Чинзориг: Төрийн нүд |
| Wednesday, 2026.04.08 | | · | До.Болдхуяг : МОНГОЛ БИЧИГ |
| Tuesday, 2026.04.07 | | · | Гоомарал |
| Sunday, 2026.03.29 | | · | Амгаланбаатарын Чинболор : Хайрцаг тамхи |
| Wednesday, 2026.03.25 | | · | Шилдэг ном : Яагаад бид үргэлж ядардаг вэ? Чингис хааны |
| Friday, 2026.03.20 | | · | Шилдэг ном : Бусдад таалагдах гэж хичээсээр |
| Thursday, 2026.03.19 | | · | Ц.Авирмэд : Буддагийн зүрхэн зүгт ... |
| · | Ц.Авирмэд : Ханьдаа |
| Wednesday, 2026.03.18 | | · | Ц.Авирмэд : Нэргүй шүлэг |
| · | Р.Чойном : Жагсаал |
| · | Ц.Авирмэд : Үүл нарны орчлонд ... |
| Wednesday, 2026.03.25 | | · | Хайрцаг тамхи |
| Thursday, 2026.03.12 | | · | Энхтайваны Чинзориг : Маргад |
| Friday, 2026.03.06 | | · | Шилдэг ном : Өмгөөлөгч шиг ярих 9 нууц: Ямар ч ярианд давуу тал олж авах техникүүд |
| Monday, 2026.03.02 | | · | А.Бүрэнтөгс : Хүсэл |
| Thursday, 2026.03.12 | | · | Арлааны Эрдэнэ-Очир : Хачин тунгалаг амраг |
| Sunday, 2026.03.01 | | · | М.Мөнхбаяр : 4-н мөртүүд |
| Thursday, 2026.02.26 | | · | Сосорбарамын Төмөрхуяг : Хөршийн хөөрхөн охин |
| · | Соёрхын Пүрэвсүрэн : ҮЛ ТАСРАХ УДАМ |
| Tuesday, 2026.02.24 | | · | Сосорбарамын Төмөрхуяг : 70 настай эрхэм |
| Saturday, 2026.02.21 | | · | Эр эм |
| Wednesday, 2026.02.18 | | · | Үг |
| Friday, 2026.02.13 | | · | Э.Чинзориг: НАГАЦ АХ МИНЬ |
| · | Шилдэг ном : Боломжгүйг Боломжтой болгодог 3 Хууль |
| · | Шилдэг ном : Таны “амьдралын хугацаа”-г 2 дахин нэмэгдүүлэх top 5 зуршил |
| · | Шилдэг ном : Ээж 1% өөрчлөгдөхөд хүүхэд 100% өөрчлөгдөнө |
| · | Шилдэг ном : Хүүхдэдээ заавал заах ёстой ганц чадвар: Санхүүч Хэрэмийн супер хичээл-Шинэ жилийн хамгийн том бэлэг |
| Wednesday, 2026.02.11 | | · | Ц.Билгүүнжаргал : Үлдэхсэн |
| Monday, 2026.02.09 | | · | Д.Пүрэвдорж : Сэгс Цагаан Богд найраглал |
| · | Шилдэг ном : ҮГИЙН ХҮЧ- Миний амьдралыг өөрчилсөн ганц өгүүлбэр |
| Wednesday, 2026.02.04 | | · | Энхтайваны Чинзориг : Жинхэнэ эзэд нь |
Та сараа сонгоно уу
|
|
|
|
|
|