|
|
Өгүүллэг: Н. ООтгонцэрэн : Харьцангуйн онол
Оруулсан admin on 2012-07-08 16:44:20 (8099 уншсан)
- Намайг ойлгох хэрэггүй ээ...!!!
- Чиний ямар байх хэнд ч хамаагүй, би чамайг бодож явдаг гэдгээ одоо хэлье
- Нэгэнт илэрэн гарсан санаа бодол ердөө хий үзэгдэл л байдаг шүү дээ...
Тэр гунигтайгаар цааш алхаж одлоо. Удалгүй түүний араас очиход тэр хамаг хувцасаа тайлчисан эхээс төрсөн биеэрээ хөгшин улиасны сүүдэрт өвдөгөө тэвэрэн сууж байх ажээ. Өөрөөс минь огт өөр хүн байсан бол ичиж зовон, гайхах нь гарцаагүй санагдана... Харин би түүнийг гадарлана. Дэргэд нь суугаад долгионтой шаргал үсийг нь хурууныхаа өндгөөр аяарахан илбэхэд алаг хоёр нүднээс нь нулимс садаран асгарч, тэгээд юу ч болоогүй байтал гэнэт тэр учиргүй их инээж гарав. Би ч гэсэн өөрөө мэдэлгүй дагаад инээд алдлаа. Сая уйлаагүй бол магадгүй тэр хэзээч ингэтлээ инээхгүй байсан байхдаа гэж би дотроо бодлоо.
- Чи хэн нэгэнд дурлан, хайрлаж үзсэн үү?
( Дэлгэрэнгүй... |
2
|
Өгүүллэг |
Бусад
|
)
|
|
Өгүүллэг: М.Цэемаа : Хилийн боомтод 2 хоносон нь
Оруулсан admin on 2012-06-03 22:34:41 (9468 уншсан)
Говийн нунтаг шороорхог салхи нүүр нүдгүй нүдсэн зэвэргэн өдөр улсын хилийн боомт дээр япон жипний хүчээр замын цас шаврыг тоолгүй давхисаар хүрч очлоо.Жолооч үүрэглэж замаас гарч давхисныг эс тооцвол өөр ямар ч саадгүй явсаар хилийн боомтын хэдэн эсгий гэрийн гадна ийнхүү зогсож хотоос яваа бидний хэдэн хүн бууж,хөшиж орхисон биеэ тэнийлгэж, хувцас хунараа засаж янзлаад,тамхи татах нь тамхиа татацгааж, ирсэн газрыг тухтайхан эргүүлж тойруулан хачирхан харцгаана.
Замын зуурт тааралдах ан амьтан уулс усны сонин содонг харж,уншсан сонссон энэ тэрхнийг ярилцсаар яваад миний хувьд хэр хол хэр удаан явснаа ч анзаарсангүй.
( Дэлгэрэнгүй... |
1
|
Өгүүллэг |
Цэемаа М
|
)
|
|
Өгүүллэг: М.Цэемаа : Гомдоогүй ээ
Оруулсан admin on 2012-06-03 22:33:16 (10078 уншсан)
Гэгээ бүүр түүрхэн орж энд тэндхийн бутас эрвийж сэрвийлдэн харагдахад шөнөжингөө багалсан айдас аажмаар холдож шинэ өглөөний үүр цайж байна.Хаашаа яагаад ,хэнтэй уулзахаар явж буйгаа ойлгож ядан “юу болоод өнгөрснийг” бодоход дээшээ тэнгэр хол доошоо газар хатуугийн завсар учраа олохгүй мунгинана.Аавыг ,ах нарыг нь толгой дараалан барьж ,одоо цэл зэлуухан номын багшийг нь барьж одов.14 нас ч гүйцэд хүрээгүй түүнийг “гэртээ харь” хэмээн хөөсөн ногоон малгайтан гэгч оготор цамцан дээрээ элдэв тэмдэг төмөрнүүд гялалзуулсан,өргөн өмд,ташаандаа хурдан буутай гүйлгэнүүр дээгүүр харцыг нэхэн бодохул “үстэй толгой арзайна”.
Оройны үс гэснээс үс нь дөнгөж ургаж эхэлж буй ч үсний уг нь шархирнам.
( Дэлгэрэнгүй... |
0
|
Өгүүллэг |
Цэемаа М
|
)
|
|
Өгүүллэг: М.Цэемаа : ЦАСХАН
Оруулсан admin on 2012-05-23 22:29:53 (8978 уншсан)
Нам гүмхэн шөнийн харанхуйг аажуухан уусган сүлэх цасны гэгээ цавцайна.Энд тэнд нүүгэлтэн нэвсийх элдэв бүртгэр сүүдрийг уусгах нь...ээ харах нүдний үзүүрт гэгээ,гэгээн сайхан.Амьсгалд хиртэмсэм энхэрхэн илтсүүд нисэлдэн ирж нүд сормуус,мөр гар дээрбуумаглахуй...эргэн тойрон цайраад бүрэнхийн айдас үргэнэ.
Цасанцэцэг зуун зуун жилийн настай саглагар гацуур модны ойролцоохон,хааяа нэг давхин өнгөрөх машины дуунаас өөр чимээ шуугиангүй төрөлх сууриныхаа гэгээн шөнийн дууг зүрхээрээ сонсомуй...
Айлуудын гэрийн гэрэлтэй тооноор уур улалзан савсах нь ээ.Шинэ оны урьд өдрийн орой юм хойно доо ихэнх нь "бууз жигнэж байгаа даа..." бодохоор хүүхэд хонгор насны гэгээн гэнэн дурсамжууд нүдний өмнө нэг нэгээрээ амилан...инээлдэж,хөхрөлдөж,дүрсгүйтэж,бас аальгүйтэж...кино зургийн хальс хүвэрнэ.Жиндүү оройн жаврыг үл тоон бээлийгээ тайлж ,эргэлдэн нисэлдэн ирэх энхэр цагаан хэлтсүүдийг...бурханаас илгээсэн хайрын хишиг хэмээн бодохуй...инээвхийлнэ.Цасан ширхэгүүд сэмхэн нисэн ирж нүүр нүд,сормууснаа буухуй орчлон гэгээрэн,эгээрэхүй Цасанцэцэг шиг хэн жаргалтай гэж...уянгын уянгат шивнээ шингэнэ.Сэтгэлийн дотоод чичрэн доргиж,хамрын самсаа шархираад,зүрхээр нэгэн сайхан зөөлөн аялгуу урсам...Цасан дээгүүр зориглон гишиглэж чадна уу...зүрхшээмээ...
Цас...цасаа...цасаа догдлон шивнэх эрх нялхамсуу шивнээ агаар цалгиаж,Их уулсын оргил тийш цалгилнам уу.
Гэгээн тунгалаг өвлийн шөнийн үзэсгэлэн гуа...
Бахдалын мянган сэжүүрийг доргиов.....сэтгэлийн аугаа уярал энэ бусуу
Цас...цас...цасаа...Цасанцэцэг ээ..........
2012 оны УБ
М.Цэемаа
( Дэлгэрэнгүй... |
3
|
Өгүүллэг |
Цэемаа М
|
)
|
|
Өгүүллэг: Ж.Бямбаа : Гөлөг
Оруулсан admin on 2012-05-14 13:01:30 (11385 уншсан)
Бяцхан гөлөг анх эхээс төрж, нүдээ нээхдээ л орчлон ертөнцийг ихэд сониучирхан харсансан. Эхээс хамт гарсан ах эгч нараа нэг их сонирхоогүй, харин ээжийнх нь амтат сүү л хамгийн сайхан байлаа.
Хашааны буланд хэдэн гөлгөө хөхүүлэн хорогдох жингэрийг их багагүй л ад үзнэ. Нэг өдөр айлын эзэн, хэсэг хүмүүс дагуулж ирээд:
-За үзэж байгаад дуртай гөлгөө ав. Жинхэнэ монгол нохойны удам, та нар тэр бие хаагий нь хар. Дөнгөж төрөөд удаагүй гөлөг ийм байхгүй. Яг банхар шүү, сайн хар. Гурван мянгаар ав.
Ширүүн байрын харцтай, олон жил тамхи татсаныг нь гэрчлэх батгатай нүүр хөгцтэй шүд ярзайлган инээх эр ойртон ирж, бяцхан гөлөгний ар дагзнаас дээш өргөн сэгсрээд ган хийж дуугарахгүй байгаад нь ихэд олзуурхан:
-Хөгшөөн, энэ гөлгийг чинь авья, гэхдээ дэндүү жижиг юм мянгаар өгчих очоод үхчих ч юм билүү!
-За, за ав!... хэмээн сайхь эрийн сарвайх мянган төгрөгийг аван халаасандаа хийв.
Ингээд л хөөрхий гөлөг өөрийн гэсэн эзэнтэй болов. Талхны үртэс хоолны шавхруу юу өгсөнийг нь л иднэ.
( Дэлгэрэнгүй... |
5
|
Өгүүллэг |
Бямбаа Жигжид
|
)
|
|
Өгүүллэг: У.Пүрэвсүрэн : ДУТАХЫН ЭНЭЛЭН НАЙЗДАА
Оруулсан admin on 2012-04-24 15:55:39 (7452 уншсан)
Алсад гэгээхэн одод анивчина
Аглаг сэтгэлд тэр одны туяа тусна.....
Яг л чи ирэх шиг..
Хайрын тэнгэрт ухаарал бэлэглэж
Хатуу амьдралыг зөөлнөөр эргүүлсэн
Эргэж хэзээ ч давтагдашгүй чиний минь гэгээн нөхөрлөлөөр
Эрэг нурж цэцэг хагдрах шиг цангаж явна даа найз минь
Дотогшоо гуниг хөврөнө
Эзгүйрэл,эзгүйрэл оршино
Доголон нулимс хөлчүүхэн урсана
Үгүйлэл их үгүйлэл мэдрэгдэнэ
Зулын гэрэл мэт бадмалсандаа чи минь
Зуурдхан ирээд буцсан даа чи минь
Эзгүйрэл үлдээж нөхөрлөлын дарсны ааг харьсан даа
Эргэж хэзээ ч орлох үгүй сэтгэл үнэртсэн найз минь
Дотогшоо гуниг хөврөнө
Эзгүйрэл,эзгүйрэл оршино
Доголон нулимс хөлчүүхэн урсана
Үгүйлэл их үгүйлэл мэдрэгдэнэ
Дутах л юм чамаар би байтугай орчлон
Дүүрэн амьдрал байдаггүйг мэдрүүлж орхилоо чи
Намрын салхи сэвэлзэж жавар хорогдоно сэтгэлд
Насаараа л чамаар дутаж явах нь дээ найз минь
Дотогшоо гуниг хөврөнө
Эзгүйрэл,эзгүйрэл оршино
Доголон нулимс хөлчүүхэн урсана
Үгүйлэл их үгүйлэл мэдрэгдэнэ
Уртнасангийн Пүрэвсүрэн
( Дэлгэрэнгүй... |
2
|
Өгүүллэг |
Бусад
|
)
|
|
|
|
|
Агуулга
|
 |
|
| Thursday, 2026.05.07 | | · | Би гэх бодол |
| Sunday, 2026.05.03 | | · | Шинэ Чойнжин : Ганцаардсан баатар |
| · | Амьдарлын 3 мөр |
| Monday, 2026.04.27 | | · | Т.Батсуурь : ЭР НУЛИМС |
| Thursday, 2026.04.23 | | · | Шюэ Вайсуо: Адуухайн амсар |
| Tuesday, 2026.04.21 | | · | Жүнмэн: Надад чимээгүй ширээ өгөөч |
| Sunday, 2026.04.19 | | · | Үндэсний уншлагын үйл ажиллагаа - "Сонгодог зохиолуудыг аз жаргалтай уншиж, ертөнцийг харахын тулд орчуулга" сэдэвт арга хэмжээ боллоо. |
| Thursday, 2026.04.16 | | · | Залхуу, хойш тавих занг засах- 5 секундийн дүрэм - хамгийн зөв шийдвэр гаргах хугацаа |
| · | 【Дэлхийн хамгийн шилдэг ном】 МӨНГӨНИЙ УХААН |
| Thursday, 2026.04.09 | | · | Э.Чинзориг: Төрийн нүд |
| Wednesday, 2026.04.08 | | · | До.Болдхуяг : МОНГОЛ БИЧИГ |
| Tuesday, 2026.04.07 | | · | Гоомарал |
| Sunday, 2026.03.29 | | · | Амгаланбаатарын Чинболор : Хайрцаг тамхи |
| Wednesday, 2026.03.25 | | · | Шилдэг ном : Яагаад бид үргэлж ядардаг вэ? Чингис хааны |
| Friday, 2026.03.20 | | · | Шилдэг ном : Бусдад таалагдах гэж хичээсээр |
| Thursday, 2026.03.19 | | · | Ц.Авирмэд : Буддагийн зүрхэн зүгт ... |
| · | Ц.Авирмэд : Ханьдаа |
| Wednesday, 2026.03.18 | | · | Ц.Авирмэд : Нэргүй шүлэг |
| · | Р.Чойном : Жагсаал |
| · | Ц.Авирмэд : Үүл нарны орчлонд ... |
| Wednesday, 2026.03.25 | | · | Хайрцаг тамхи |
| Thursday, 2026.03.12 | | · | Энхтайваны Чинзориг : Маргад |
| Friday, 2026.03.06 | | · | Шилдэг ном : Өмгөөлөгч шиг ярих 9 нууц: Ямар ч ярианд давуу тал олж авах техникүүд |
| Monday, 2026.03.02 | | · | А.Бүрэнтөгс : Хүсэл |
| Thursday, 2026.03.12 | | · | Арлааны Эрдэнэ-Очир : Хачин тунгалаг амраг |
| Sunday, 2026.03.01 | | · | М.Мөнхбаяр : 4-н мөртүүд |
| Thursday, 2026.02.26 | | · | Сосорбарамын Төмөрхуяг : Хөршийн хөөрхөн охин |
| · | Соёрхын Пүрэвсүрэн : ҮЛ ТАСРАХ УДАМ |
| Tuesday, 2026.02.24 | | · | Сосорбарамын Төмөрхуяг : 70 настай эрхэм |
| Saturday, 2026.02.21 | | · | Эр эм |
| Wednesday, 2026.02.18 | | · | Үг |
| Friday, 2026.02.13 | | · | Э.Чинзориг: НАГАЦ АХ МИНЬ |
| · | Шилдэг ном : Боломжгүйг Боломжтой болгодог 3 Хууль |
| · | Шилдэг ном : Таны “амьдралын хугацаа”-г 2 дахин нэмэгдүүлэх top 5 зуршил |
| · | Шилдэг ном : Ээж 1% өөрчлөгдөхөд хүүхэд 100% өөрчлөгдөнө |
| · | Шилдэг ном : Хүүхдэдээ заавал заах ёстой ганц чадвар: Санхүүч Хэрэмийн супер хичээл-Шинэ жилийн хамгийн том бэлэг |
| Wednesday, 2026.02.11 | | · | Ц.Билгүүнжаргал : Үлдэхсэн |
| Monday, 2026.02.09 | | · | Д.Пүрэвдорж : Сэгс Цагаан Богд найраглал |
| · | Шилдэг ном : ҮГИЙН ХҮЧ- Миний амьдралыг өөрчилсөн ганц өгүүлбэр |
| Wednesday, 2026.02.04 | | · | Энхтайваны Чинзориг : Жинхэнэ эзэд нь |
Та сараа сонгоно уу
|
|
|
|
|
|