|
|
Өгүүллэг: М.Цэемаа : Намтар ч гэж намтартай юм даа...
Оруулсан admin on 2012-04-21 23:18:20 (9450 уншсан)
Анхдугаар таван жил сонины газар дөнгөж шинээр ажилд ороод байтал сониноос эрхлэн гаргадаг хүүхдийн хүмүүжилтэй холбоотой сэтгүүл улиралд нэг удаа гардаг байлаа түүнд одоогийн Их Хурлын гишүүн Д.Дондог \аймгийн төвийн арван жилийн багш\ хүүхдийн хүмүүжил сургалтын талаар бичжээ.Сонины хянагч би шалгаж үсгийн дүрмийн алдаа энэ тэрхэнийг засаад гарын үсэг зурснаар баталгаажин хэвлэгддэгсэн.Бүгдээрээ амарч байсан нэг хагас сайн өдрийн үдийн хойно гэртээ ээждээ туслан "боорцог " хайрч байтал хэвлэгч Намсрай ах ирээд "чамайг эрхлэгчийн өрөөнд дуудаж байна" гэлээ.Гайхсан би ямар хурдан явсан гээ бөөн цан татуулсаар сонины газар хүрч очвол аймгийн намын хорооны үзэл суртлын хэлтсээс хэн хэн ч гэнэ вэ нэлээд хэдэн хариуцлагатнууд ирсэн,манай хэвлэх үйлдвэрийн орлогч дарга байсан Алтанцэцэг гэдэг эмэгтэй уйлчихсан "аймаар " байна.Гэнэт балмагдаад би яахаа ч мэдэхгүй зогсоно.Утгын алдаа гарч гэнээ зориудын шинж чанартай ч гэх шиг...тэрхэн үедээ би юу ч ойлгосонгүй.Намын үзэл суртлын зэвсэг болох хэвлэлд утгын алдаа гаргавал ямар аюултай болохыг...ойлгох хэрэгтэй гэнэ.Бурхан минь ямар ч атугай тэр хэвлэмэл сэтгүүлийн "сигнал"-ын гарын үсэг нь минийх биш "даргын"-х болж таараад сэтгэл нэг амарсан сан.Хэрвээ минийх байсан бол би яах байсан болоо...
( Дэлгэрэнгүй... |
3
|
Өгүүллэг |
Цэемаа М
|
)
|
|
Өгүүллэг: Хүсэл
Оруулсан admin on 2012-04-20 23:43:45 (8727 уншсан)
Энхэрхэн дэлбээг тань таллан хааж
Эхийн хайраар чамайг ургуулсан юм. . .
намбалаг агаад уяруу хоолой радиогоор эгшиглэж. . . сайхан дуулдаг хүн шүү хэмээмүй. Зурагтаар гараасай лавтай “хөөрхөн эгч” байгаадаа хэмээх саваагүй нэгэн бодол цээжинд төрнө. Дарханы ойн баярын концерт телевизээр гарах зарыг “Үнэн” сонин дээрээс харснаас хойш, сэтгэлд хоногштол дуулдаг “түүнийг” цэнхэр дэлгэцээр ч болов харах нь гэхээс цагийн товыг хүлээн байж ядах. Зузаан шилэн нүүртэй хагас дугуй цаг руу байн байн хялалзах. . . Цагийн зүү гацсан юм шиг удаан аажуухан нэг хоёроор хүндээр амьсгалан зугуухан. . . нэг л газраа хөдөлж ядаад л. . . Тув тунгалаг цэлмэг сайхан орой суурины гудамжаар хүүхдүүд тоос манарган черта, дээс, бөмбөг тоглож, настайчууд хашааны гадна энэ тэрхнийг хүүрнэлдэн хоёр гурваараа жижиг бидон барин сууцгааж, гудамжны зүүн төгсгөл дээр байх цагаан идээний мухлагийн худалдагч Цэрмааг харуулдацгаана. Өвөлжингөө бор цай ууж ходоодонд нь цайны хар өнгөр суугаад “харшаад унахаа” дөхснөө гайхацгаан ам уралдан сүүний тэрэг, Цэрмаа эгч хоёрын “буянтай”-г гайхацгаана. Шингэж буй наран доогуур манаран байгаа гудамжны зүүн адгаар тойрон уухилан гарч ирэх сүүний тэрэгний хойноос хүүхдүүд зүүгдэхэд, нэг огцом торомз гишгэж уухичснаа ухасхийн гарч ирлээ.
( Дэлгэрэнгүй... |
6
|
Өгүүллэг |
Бусад
|
)
|
|
Өгүүллэг: Ц.Төртайван : Хөрөг
Оруулсан admin on 2012-04-10 14:28:58 (8808 уншсан)
“Галууны дэгдээхэй ганцаараа байлаа...”
Н.Дугарсүрэн гуай маань аймгийн номын санд тэргэнцэр дээрээ түрүүлж иржээ. Намайг өлгүүрт хувцсаа өгч зогсох хооронд шатны эргэдэг дээр “гацсан” түүнийг хэрхэн дээш гаргах талаар хөвгүүд зөвлөлдөж, тэрэгнийх нь энд тэндээс барьж харагдав. Н.Дугарсүрэн гуай түрийг нь тайраад галош шиг болгочихсон эсгий гутлаас өөр гуталөмсөх аргагүй, харин “Ядравч янжууртайгаа” гэгчээр эсгий гутал дээрээ хэлхгэр шаргал өмд тавьж, цагаан саарал куртик, хоёр талаас нь хавчсан хар шляп өмсчээ. Хэзээний л хир хургүй, товч цахилгаан бүрэн, тэрүүхэндээ донж маягтай явахыг хичээдэг цэмцгэр хүн сэн. Одоо хоёр хөл нь бүр мэдээгүй, энэ намархан л ойр зуурын юм хардаг байсан баруун нүд нь муудсаар бараг юм үзэхээ больж. Гэвч хуучны цэмцгэр янз төрх хэвээр, дэргэдэх хүнээсээ “Чи хэн бэ” гэж асуун, “За сайн уу” хэмээн чанга чанга мэндлэн ер жирийн эрүүл хүн шиг яриж шуугиж сууна.
“Нугасны дэгдээхэй олуулаа байлаа
Нуугдаж ниссээр нутаг буцлаа
Нутгийн чамдаа хайртай байлаа
Нууцхан бодсоор хадамд гаргалаа...” гэсэн хит дууны шүлэг бичиж гялалзаж явсан Н.Дугарсүрэн гуай одооДорнод аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн өндөр настны асрамжийн газрын “харъяат” болжээ.
( Дэлгэрэнгүй... |
4
|
Өгүүллэг |
Бусад
|
)
|
|
Өгүүллэг: А.Алтанхундага : ХАДАМ ГАНАА
Оруулсан admin on 2012-04-09 11:29:03 (11605 уншсан)
Эцэг эхээс хайрласан нэрээрээ дуудуулж чадалгүй явсаар хорвоогийн мөнх бусыг үзсэн тохиол алийг тэр гэхэв. Үүнээс дор хөгтэй ч гэмээр явдал манай нутагт болж билээ. Бүтэн нэрээрээ дуудуулах бус нэрнийхээ урд хойно ямар нэгэн цол гуншин эсвэл хоч зүүх явдал тэр үед моодонд орж байсан үе ч гэж ярьдаг юм. Ижилхэн нэртэй хүмүүс олон байсан болохоор ялгаж салгах гэж тэгж цоллож, хочилдог байсан байж ч магад. Нэгэн үе хүмүүс хүүхдүүдэдээ тохиролцсон юм шиг Ганаа гэдэг нэр өгцгөөсөн гэлтэй манай нутагт үе тэнгийн Ганаанууд тоогоо алдаж билээ. Тэрхүү Ганаа нарыг манай нутгийн найман настай балчираас наян настай чавганц хүртэл андахгүй сайн ялгаж танихыг яана гээч. Арга ч үгүй биз, хоёрдогч нэр болсон хоч нь тэднийг хэн болохыг нь алган дээр тавьсан мэт хэлээд өгдөг юм чинь. Миний санаж байгаагаар Саахар Ганаа, Сага Ганаа, Салга Ганаа, Сүрэн Ганаа, Нахиу Ганаа, Найгадаг Ганаа, Гэзэг Ганаа, Гүзээ Ганаа, Хуруу Ганаа, Худалч Ганаа, Хүргэн Ганаа, Хадам Ганаа, Солгой Ганаа, Согтуу Ганаа... гээд л тоогоо алдсан олон Ганаа нар байж билээ. Бүгд л өөр өөрийн бяцхан түүхийг агуулдаг болохыг мэдэх боловч зарим нэгийг нь одоо хүртэл сонсож амжаагүй л явна. Миний сонссон хамгийн хөгтэй ч гэх юм уу эсвэл булай ч гэмээр явдал үйлдээд хоёрдогч нэрээ олж авсан Ганаа бол "Хадам Ганаа" юм.
( Дэлгэрэнгүй... |
9
|
Өгүүллэг |
Алтанхундага А
|
)
|
|
Өгүүллэг: М.Цэемаа : Үдэш
Оруулсан admin on 2012-04-07 22:33:09 (9375 уншсан)
Аргалын уулын арын хөндлөн жалганы эхэн дээр байх хот айлын гаднаас цагаан тоос манаран хөөрч оройн ягаан гэгээн доогуур бүдгэрэн бүдгэрсээр замхарч одов.Тавь гаруй насны авгай гэрийнхээ гадна бүртэлзэн ямар нэгэн зүйлсийг бөөгнүүлж хормойлон баруун талдаа байх хуучин модон тэрэгний тэвшнээ аваачиж тавив.
...За байз...өнөөдөр миний муу хүү ирэхгүй нь юм болов уу.Орой шөнөдөөд Цагаан хөтлөөр давж ирэхдээ айж цочих вий дээ хэмээн бодох зуураа зүүн тийшээ санаа алдан харснаа гэр рүүгээ оров.Гарч орон өдрөөс хойш холхисон тэрээр хол саахалтаас чимээ анирдан хүүгээ хүлээж байж сууж цөхнө.Олон оныг Аргалын уулынхаа энгэр бэл,ар хормойгоор нүүж суун нутаглаж ирсэн Цэвэл энэ хавийнхаа ургамал,чулууг андаж эндэхгүйхэн.Ямартаа л Аргалын уулын “савдаг”,уулын мухрын улаан дээлтэй “буг” гэж байх вэ дээ.Аргалын уулын ганц бие “улаан дээлт буг” цагтаа ажил төрлөөрөө хэний ч дор орохооргүй,хэлтэй амтай,цог золбоотойхон ёстой л “заримдаг” нэгэнд нь гэрэлтэй шар нарнаар гэгээ бариад ч хүршгүй,барьшгүй зэрэглээ мэт “ороо” цовоо хүүхэн байсан даа.
( Дэлгэрэнгүй... |
1
|
Өгүүллэг |
Цэемаа М
|
)
|
|
Өгүүллэг: А.Алтанхундага : ТЭРТЭЭХ ГУРВАН ЖИЛ
Оруулсан admin on 2012-03-23 19:18:20 (11258 уншсан)
/Өгүүллэг/
Богино зүү, урт зүү хоёр арвын тоон дээр зөрөлдөхөд хэдхэн минут үлдсэн байлаа. Түүний зүрх цагийн зүүний цохилт бүрийг тоолон маш хүчтэй дэлсэж, цээжин дотор нь халуу шатна. Мянгаа энэ л учралын төлөө сүүлийн гурван жилийг дутуу нойртой өнгөрүүлжээ. Тэртээ гурван жилийн өмнө түүний гар утсанд ирсэн нэгэн захидал амьдралыг нь өөрчилнө чинээ яахан санах билээ. Үл таних дугаараас танилцах хүсэлтэй байгаагаа зориглон илгээсэн тэр нэгэн бүсгүй Мянгаагийн сэтгэлийг гурван хаврын аальгүй салхинд хааш нь ч алдалгүй тогтоож чадсан нь гайхалтай. “Өөртөө чинь танилцаж болох уу?” гэхэд “Өөрөө хэн билээ” гэж бичсэн анхны зурвасаас хойш өдгөө хэдэн мянган зурвас бие биедээ илгээснийг бурхан л мэдэх аж. Зүсийг нь ч үзээгүй атлаа зүрх сэтгэлээ харамгүй өгсөн тэрхүү бүсгүйн нэрийг Саянаа гэдэг болохыг мэдээд “Чи надаас мянга дахин их нэртэй юм байна” гэж хариу илгээж байсан цаг үетэй харьцуулахад одоо тэдний захидал хайрын халуун дулаан үг, хүсэл мөрөөдлийн өнгө аясаар дүүрэн болсон байлаа.
( Дэлгэрэнгүй... |
12
|
Өгүүллэг |
Алтанхундага А
|
)
|
|
Өгүүллэг: Ц.Баттуяа : ЗАЯАНЫ ХАНЬ ЗАМ ДЭЭР
Оруулсан Баттуяа on 2012-03-20 19:09:06 (13269 уншсан)
-Та эндээс гармагцаа л хүссэн хүнтэйгээ учирна. Эндээс гараад харсан анхны хүн тань заяаны чинь хань. Ганц л хором хожимдвол та насан туршаа ганцаар явах болно гээд зурхайчийг үгээ дуусгаж амжаагүй байтал бүсгүй гарч гүйв. Зурхайч бүсгүйн араас “Зам” гэж хашгираад цаашаа юу хэлсэн нь Гэнсмаад сонсогдсонгүй. Бүсгүй автобусны буудал дээр зогсоод “Өө, тийм. Зам гэсэн. Энд байгаа юм болов уу? Жолооч байж ч болох юм. Үгүй, ер нь замын цаана ч байж болох л доо” гэж бодоод, замын нөгөө тал руу хартал... “Бурхан минь. Тэр мөн байна. Ямар сайхан залуу вэ?” гэж уулга алдаад, бодлоо дуусгаж амжаагүй байтал түүний харцыг булаасан өнөөх залуу автобус руу чиглэлээ. “Ээ, суух нь байна ш дээ. Нэг ч хором хоцорч болохгүй гэсэн шүү дээ” гэж бодоод, бүсгүй урагш ухасхийв...
Гэнсмаа эмнэлгийн цагаан орон дээр хэвтэж байлаа. Тэр юу болсныг санах гээд чадсангүй. Гэтэл хаалга алгуур нээгдэж, сувилагч бүсгүй орж ирлээ. - Бие чинь яаж байна даа? - Гайгүй ээ. Би ингэхэд энд яаж ирсэн юм бэ? - Аан гэж сувилагч том алаг нүдээ эргэлдүүлэн гайхснаа: - Та машинд шүргүүлснээ мэдсэн биз дээ. - Тийм үү? - Ер нь ухаан санаа чинь эрүүл явсан юм уу? Давхиж яваа машины урдуур гүйж орчихоод, тэрийгээ ч мэдэхгүй байгаа юм биш биз дээ -Гүйж орсоон? гээд хэсэг дуугүй болсноо: -Миний нөхөр яасан? -Аан, тэр залуу таны нөхөр юм уу? Танд шөл авчирах гээд гарсан гэж хэлэх зуураа сувилагч Гэнсмаад эмийг нь өгөөд, гарч одов. “Надад шөл авчирах гээд явсан гэнэ ээ. Би түүнтэй уулзсан байх нь ээ” хэмээн бодож хэвттэл ахиад хаалга онгойв. Цэнхэр ноосон цамцтай нэг залуу хоолны халуун сав барьсаар ороод ирэв. -Өө, та сэрчихээ юү? Бие тань яаж байна? Би танд шөл авчирлаа. “Үгүй ээ, энэ биш байна. Тэр чинь харсан хүн бүр дуу алдмаар сайхан залуу байсан шүү дээ. Ээ, тэр гутлыг нь хараач. Ямар ч арчаагүй юм бэ дээ. Хэд хоног тослоогүй юм болоо?” -Та зүгээр үү?
( Дэлгэрэнгүй... |
8
|
Өгүүллэг |
Баттуяа Ц
|
)
|
|
Өгүүллэг: Ц.Баттуяа : УЙЛАХГҮЙ...
Оруулсан Баттуяа on 2012-03-20 19:06:45 (8459 уншсан)
-Уйлахгүй, уйлахгүй, уйлж болохгүй ...
Аньсаганд нь нулимс дүүрчихээд юу юугүй халихийн даваан дээр бүсгүй ингэж сэтгэлдээ шивнээд, аньсгаа давах гэж байсан нулимсаа дотогшоо залгичихна. Тэр нулимс цээжин дотор нь хуралдсаар бүр үер болж, хамаг эд эрхтэн нь живчих шахан амь тэмцэж байгаа ч бүсгүй нулимсаа гадагш огт гаргахгүй, яг тэнд, цээжин дотроо насан туршид нь хорихоор шийджээ. Хэн нэгэн түүнд хэчнээн ч удаа билээ, магадгүй тоог нь алдсан биз, эсвэл огт ойшоогоогүй болохоороо анхнаасаа тоолоогүй,
-“Нулимсаа гадагш нь гаргаж бай. Цээжин дотор чинь үерлээд, наад жижигхэн цээж чинь нэг л өдөр дэлбэ үсэрчихнэ шүү” хэмээн шоглох, учирлах хоёрын хооронд хэлсэн санагдана. Гэвч бүсгүй:
-“Дэлбэрч л байг. Тэр үед хүмүүс намайг уйлж байна гэж огт бодохгүй шүү дээ. Зүгээр л цээжинд нь ус дүүрчихсэн байж дээ гэж бодно биз. Тэр цагт нулимс чи хэнд ч нулимс гэж харагдахгүй, зүгээр л нэг муу ус мэт харагдах болно” гэж өөрийгөө зоригжуулна.

Уг нь энэ бүсгүй өмнө нь бусдаас нууж уйлдаг байсан юм. Гэтэл одоо бусдаас байтугай, өөрөөсөө ч нууж уйлахыг хүсэх болжээ. Тиймдээ л нулимсаа огт гадагшаа гаргахгүй байхаар шийдсэн нь энэ аж.
Ц.БАТТУЯА 2011-01 сар
( Дэлгэрэнгүй... |
4
|
Өгүүллэг |
Баттуяа Ц
|
)
|
|
Өгүүллэг: Ц.Баттуяа : ХУРИМЫН ӨМНӨ
Оруулсан Баттуяа on 2012-03-18 23:26:53 (12803 уншсан)
-Хайр аа, тэнд хүмүүс зодолдож байна. Нэг хүн рүү ямар олуулаа дайрдаг юм бэ? гэж бүсгүй уулга алдав.
-Өө, тийм л байна. Нэг хүн рүү олуулаа дайрах чинь монголчуудын зан шүү дээ, хайрт минь. Гэхдээ тэр залуу чинь харин ч сайн зодолддог юм биш үү. Юуг нь харсан юм бэ? Явъя гээд залуу бүсгүйнхээ гараас татлаа.
Бүсгүй залуугийнхаа хүчинд автан цааш хэд алхсан боловч удалгүй зогссон газартаа таг гацчихав. Зодолдож буй залуусын зүг дахиад л хараа бэлчээлээ.
-Хүүе, чи чинь юугаа гөлрөөд зогсчихов оо, явъя. Нөгөө оёдолчин чинь хаалаа, хуримынхаа даашинзыг өнөөдөр л захиалахгүй бол амжихгүй шүү дээ хэмээн залуу зандрах, учирлах хоёрын хооронд үглэв.
( Дэлгэрэнгүй... |
21
|
Өгүүллэг |
Баттуяа Ц
|
)
|
|
Өгүүллэг: М.Цэемаа : Эгч
Оруулсан admin on 2012-03-01 18:59:55 (9965 уншсан)
Хашааны гадаа пад падхийн дуугарч алаг бөмбөгөөр эзэнгүй айлын байшингийн ханыг бөмбөрдөн арваад насны гурван охин тоглоно. Дүүгээ унтуулах гээд аргаа барсан Навчаа . . . дүүдийхэн минь дээ бүүвэй бүүвэй. . . угжаар хөхсөн сүүндээ дух нь хөлрөнгөтөөд нүд нь сүүмийж унтахын хооронд болсон жаахан Бабуугаа \ эгч нь өхөөрдөн ийн нэрлэсээр бүгд тийн нэрлэх болсон. \ бяцхан өвдөг дээрээ арайхийн багтаан тэвэрч бас ч үгүй өндөлзөн цонхоор өнөө тоглож буй гурвыг харан харан яарна. Унтдаггүй ээ жаахан дүүдий нь . . . чирч гулдарч өсгөж “хүн хийх” гэж байгаа жаахан “ажаа” нь нойрны аяны дөрөөнд мордуулж орхиод . . . гадаа байшингийн сүүдэрт тоглож байгаа “найзууд” –руугаа явах гээд байгааг мэдээд. . . миний хажууд айдас хэн үргээх юм дээ. . . гэсэн шиг. . .
Суурины үд дунд “Халуун усны “ нэртэй гудамжнууд нам гүм. Томчууд нь ажилдаа явж, хүүхдүүд сургууль руугаа \аа үгүй л дээ хичээл өчигдөрхөн тарж зуны амралт эхлээ биз дээ\. Гэхдээ л сургууль дээр засвар хийх, бага ангийнхан нь “зуны даалгавар”-аа авах гээд явцгаасан. Навчаа харин хүүхдүүдтэй хамт очиж зуны даалгавараа авч чадахгүй. Багш нь “энэ Навчаа хичээл үнэн , худлаа тарав уу үгүй юу л усанд хаясан чулуу шиг алга болчихдог юм” гэнэ.
( Дэлгэрэнгүй... |
10
|
Өгүүллэг |
Цэемаа М
|
)
|
|
Өгүүллэг: Э.Үржинханд : “Хайр цацруулж...” шинэ ном
Оруулсан admin on 2012-02-16 18:12:40 (11268 уншсан)
Залуу уран бүтээлч Энхбаатарын Үржинханд нь Улаанбаатар хотод төрсөн. 2009 онд “Өөртөө үнэнч үлдэнэ” нэртэй анхны шүлгийн түүвэр номоо хэвлүүлж олны хүртээл болгожээ. Богино өгүүллэгийн “Утгын чимэг” наадамд “Атаархал” өгүүллэгээрээ амжилттай оролцож, өдөр тутмын болон бусад олон сонин сэтгүүлд бүтээлүүд нь нийтлэгдсээр байна. 2010 онд богино өгүүллэгүүдээсээ түүвэрлэж эмхэтгэсэн “Шувуутай цүнх” нэртэй номоо хэвлүүлсэн. Энэ удаад уншигч та бүхэндээ “Хайр цацруулж...” нэртэй яруу найргийн шинэ түүвэр номоо дэлгэж байна.
Эрхэм уншигчид та бүхэндээ энэ оны анхны бүтээл "Хайр цацруулж..." нэртэй шинэхэн түүвэр номоо хайрын гэгээн Валентины баяр, мөн Монголчууд бидний баяр сар шинээ угтан дэлгэж буйдаа туйлын ихээр бэлэгшээж байна. Сэтгэлдээ гэрэл, зүрхэндээ хайраар дүүрэн уншигчид минь бие биедээ ХАЙР бэлэглэж, аз жаргал, халуун дулаан инээмсэглэлээр цалгин байхыг ерөөж шинэхэн бүтээлээ өргөн барья. Зохиогч
Хайр цацруулж...
Надаас холдож буй тэр олон өдрүүдийг одоо
Нарны тогоруудтай үдээд уртаар шүүрс алдана
Намиран намилзах шаргалхан мөчрүүдтэй хамт
Надад тайтгарал авчирдаг аядуухан дуу аялна
( Дэлгэрэнгүй... |
14
|
Өгүүллэг |
Үржинханд Э
|
)
|
|
|
|
|
Агуулга
|
 |
|
| Thursday, 2026.05.07 | | · | Би гэх бодол |
| Sunday, 2026.05.03 | | · | Шинэ Чойнжин : Ганцаардсан баатар |
| · | Амьдарлын 3 мөр |
| Monday, 2026.04.27 | | · | Т.Батсуурь : ЭР НУЛИМС |
| Thursday, 2026.04.23 | | · | Шюэ Вайсуо: Адуухайн амсар |
| Tuesday, 2026.04.21 | | · | Жүнмэн: Надад чимээгүй ширээ өгөөч |
| Sunday, 2026.04.19 | | · | Үндэсний уншлагын үйл ажиллагаа - "Сонгодог зохиолуудыг аз жаргалтай уншиж, ертөнцийг харахын тулд орчуулга" сэдэвт арга хэмжээ боллоо. |
| Thursday, 2026.04.16 | | · | Залхуу, хойш тавих занг засах- 5 секундийн дүрэм - хамгийн зөв шийдвэр гаргах хугацаа |
| · | 【Дэлхийн хамгийн шилдэг ном】 МӨНГӨНИЙ УХААН |
| Thursday, 2026.04.09 | | · | Э.Чинзориг: Төрийн нүд |
| Wednesday, 2026.04.08 | | · | До.Болдхуяг : МОНГОЛ БИЧИГ |
| Tuesday, 2026.04.07 | | · | Гоомарал |
| Sunday, 2026.03.29 | | · | Амгаланбаатарын Чинболор : Хайрцаг тамхи |
| Wednesday, 2026.03.25 | | · | Шилдэг ном : Яагаад бид үргэлж ядардаг вэ? Чингис хааны |
| Friday, 2026.03.20 | | · | Шилдэг ном : Бусдад таалагдах гэж хичээсээр |
| Thursday, 2026.03.19 | | · | Ц.Авирмэд : Буддагийн зүрхэн зүгт ... |
| · | Ц.Авирмэд : Ханьдаа |
| Wednesday, 2026.03.18 | | · | Ц.Авирмэд : Нэргүй шүлэг |
| · | Р.Чойном : Жагсаал |
| · | Ц.Авирмэд : Үүл нарны орчлонд ... |
| Wednesday, 2026.03.25 | | · | Хайрцаг тамхи |
| Thursday, 2026.03.12 | | · | Энхтайваны Чинзориг : Маргад |
| Friday, 2026.03.06 | | · | Шилдэг ном : Өмгөөлөгч шиг ярих 9 нууц: Ямар ч ярианд давуу тал олж авах техникүүд |
| Monday, 2026.03.02 | | · | А.Бүрэнтөгс : Хүсэл |
| Thursday, 2026.03.12 | | · | Арлааны Эрдэнэ-Очир : Хачин тунгалаг амраг |
| Sunday, 2026.03.01 | | · | М.Мөнхбаяр : 4-н мөртүүд |
| Thursday, 2026.02.26 | | · | Сосорбарамын Төмөрхуяг : Хөршийн хөөрхөн охин |
| · | Соёрхын Пүрэвсүрэн : ҮЛ ТАСРАХ УДАМ |
| Tuesday, 2026.02.24 | | · | Сосорбарамын Төмөрхуяг : 70 настай эрхэм |
| Saturday, 2026.02.21 | | · | Эр эм |
| Wednesday, 2026.02.18 | | · | Үг |
| Friday, 2026.02.13 | | · | Э.Чинзориг: НАГАЦ АХ МИНЬ |
| · | Шилдэг ном : Боломжгүйг Боломжтой болгодог 3 Хууль |
| · | Шилдэг ном : Таны “амьдралын хугацаа”-г 2 дахин нэмэгдүүлэх top 5 зуршил |
| · | Шилдэг ном : Ээж 1% өөрчлөгдөхөд хүүхэд 100% өөрчлөгдөнө |
| · | Шилдэг ном : Хүүхдэдээ заавал заах ёстой ганц чадвар: Санхүүч Хэрэмийн супер хичээл-Шинэ жилийн хамгийн том бэлэг |
| Wednesday, 2026.02.11 | | · | Ц.Билгүүнжаргал : Үлдэхсэн |
| Monday, 2026.02.09 | | · | Д.Пүрэвдорж : Сэгс Цагаан Богд найраглал |
| · | Шилдэг ном : ҮГИЙН ХҮЧ- Миний амьдралыг өөрчилсөн ганц өгүүлбэр |
| Wednesday, 2026.02.04 | | · | Энхтайваны Чинзориг : Жинхэнэ эзэд нь |
Та сараа сонгоно уу
|
|
|
|
|
|