Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
/www.biirbeh.mn
Twitter
RSS2

Мэйл : info@biirbeh.mn
Утас : 9907-6364

Нэрээр
   ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
   4-н мөртүүд  
   Sienna  
   Window of Mongolian poetry  
   Youtube  
  Цээсүрэн Авирмэд  
  Э Агиймаа  
   Алтангадас  
  А Алтанхундага  
  М Амарбаяр  
  A Амарсайхан  
  Б Амарсанаа  
   Амор Хайям  
   Ардын аман зохиол  
  Б Ариун-Эрдэнэ  
  Энх-Амгалан Ариунболд  
   Афоризм  
   Нямдорж Ачиймаа  
  Г Аюурзана  
  Ц Бавуудорж  
  Н Багабанди  
  П Бадарч  
  Н Базардэрэг  
  А Байгалмаа  
  С.Б. Бат-Эрдэнэ  
  Б Батзаяа  
  Д Батзүл  
  М Батнайдвар  
  П Батнайрамдал  
  Лу Батнасан  
  Б Батрэгзэдмаа  
  Т Батсуурь  
  Ц Баттуяа  
  Батсайханы Баттөгс  
  Ш Батцэцэг  
   Баяр ёслол хурим найр  
   Бодрол  
  До Болдхуяг  
  Х Болор-эрдэнэ  
  Б Болормаа  
  Х Болормаа  
  Түмэнбаяр Бум-Эрдэнэ  
  Э Бум-Эрдэнэ  
   Бусад  
  Ц Буянзаяа  
  С Буянцогт /Цахарын/  
  Жигжид Бямбаа  
  Ц Бямбажаргал  
  Жогноо Бямбасайхан  
  Эрдэнэбаатар Бүжинлхам  
   Гадаадын уран зохиол  
  Тангадын Галсан  
  Б Галсансүх  
  Б Ганзориг  
  Батсүх Ганзориг  
  Дорж Гармаа  
   Гэсэр  
  Ш Гүрбазар  
  Ч Дагмидмаа  
   Далай ламын айлдвар  
  Цэнд Дамдинсүрэн  
  О Дашбалбар  
  Михайлов Дениска  
  Зундуй Дорж  
  Б Дорж  
  Цэндийн Доржготов  
  Ц Доржсэмбэ  
  Ш Дулмаа  
   Дууны үг  
  Ц Дэлгэрмаа  
   Дэлхийн уран зохиол  
  Магтаал Ерөөл,  
  Ц Жамбалгарав  
   Зохиолчдын намтар  
   Зүйр цэцэн үг  
  Б Ичинхорлоо  
  Б Кана  
  Ч Лодойдамба  
  Соном Лочин  
  Отхан Лха  
  Жагдалын Лхагва  
  Балсангийн Лхагвасүрэн  
  Бавуугийн Лхагвасүрэн  
  Ш Лхамноржмаа  
  Н Минжинсайхан  
   Монгол Улсаа хөгжүүлье  
   Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
   Мэдээ, мэдээлэл  
  Бямбадорж Мөнх-Өлзий  
  Ж Мөнхбат  
  Н Мөнхсайхан  
  Г Мөнхтулга  
  А Мөнхтуяа  
  Гомпилдоо Мөнхцэцэг  
  А Мөнхчимэг  
  Д Намдаг  
  Д Намсрай  
  Д Нацагдорж  
  Сайнжаргал Начин  
  Г Номин  
  У Номинчимэг  
  Д Нямсүрэн  
  Н Оюун-Эрдэнэ  
  Д Оюундэлгэр  
  Санж Пүрэв  
  Д Пүрэвдорж  
  Лувсан Пүрэвдорж  
  Соёрхын Пүрэвсүрэн  
  Д Равжаа  
  Б Ринчен  
  Шуурайн Солонго  
  Доржпалам Сумъяа  
   Сургамж  
  Х Сүглэгмаа  
  Шарав Сүрэнжав  
  Ширчин Сүхбаатар  
  Г Сүхзориг  
  Н Тайванжаргал  
  Цэрэнтулгын Түмэнбаяр  
  Загдын Түмэнжаргал  
  Д Төрбат  
  Д Урианхай  
  Б Уугансүх  
  Л Хасар  
  Л Хишигдорж  
   Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Цоодол Хулан  
  Ү Хүрэлбаатар  
  М Хүрэлсүх  
   Хүүхдийн дуу  
   М. Цэдэндорж  
  М Цэемаа  
  Д Цэцэнбилэг  
  Ч Чагнаадорж  
   Энхтайваны Чинзориг  
  Ренчин Чойном  
   Чоно  
  Батмөнх Чулуунцэцэг  
   Шагж гэлэн  
  Youtube Шилдэг ном  
   Шог өгүүллэг  
   Шүлэг  
  Б Шүүдэрцэцэг  
  Балбар Энхбат  
  Энхбаатар Энхболд  
  Д Энхболдбаатар  
  Б Энхтуяа  
  Р Энхтуяа /Эмүжин/  
  Батсамбуу Энэбиш  
  С Эрдэнэ  
  Арлаан Эрдэнэ-Очир  
  Б Эрдэнэсолонго  
  Ж Эрхэмцэцэг  
  Бэгзийн Явуухулан  
   Ярилцлага  
   Үлгэр  
  Э Үржинханд  
   Өвөр Монголын яруу найраг  
   Өгүүллэг  
  Л Өлзийтөгс  
   Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Бүгд  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгүүллэг  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Өгүүллэг


Бусад 		 Өгүүллэг: ЭХ АМЬТАН
Оруулсан Íàðàíöýöýã on 2012-02-01 20:17:47 (8878 уншсан)

Хотын нэгэн орон сууцны гурван өрөөний хамгийн жижиг тасалгааны  буланд цав цагаан сагсгар үстэй хав нохой их л гуниглангуй хэвтэнэ.
Жерри одоогоос 15 жилийн өмнө энэ айлд амар, амгалан амьдралын билэг тэмдэг болон ирж байсан бол эдүгээ өтөлж, өмнөх замаа ч харахгүй шахам харалган, нэг үгээр хэлбэл насны наран хэлбийсэн үүлгэр хөгшин нэгэн болжээ. Хоёр сар гарны өмнө гөлөглөж яг өөртэйгөө адилхан цорын ганц охин гөлөг төрүүлжээ. Үхэх нь дөхсөн эм нохой ганц гөлөг гаргадаг гэсэн яриа байх. Жерри бүх л амьдралынхаа туршид гурван удаа гөлөглөсөн бөгөөд хамгийн анх дутуу төрөн амьгүй дөрвөн гөлөг гаргах үедээ идэр залуу  байж. Амьгүй төрсөн тэдгээр бяцхан амьтдыг харж эх нь болсон хойно нулимсаа урсган урсган гашуудахад эзэд нь ихэд өрөвдөн түүнийг огт загнахаа больж билээ. Хаа очиж зан сайтай айл таарсных өлсөх цангах, загнаж зодуулахыг барагтай үзээгүй гэхэд болно. Балчир насандаа туршлагагүйтэж хэд хэдэн удаа гэр дотор жогорхойгоо гаргаснаас болж хэдэн удаа шавхуурдуулж түүнээс хойш гэрт болохгүй гадаа, цагтай нартай юм байна гэдгийг ухаарсан юм. ( Дэлгэрэнгүй... | 4 | Өгүүллэг | Бусад | )


Бум-Эрдэнэ  	Түмэнбаяр	 Өгүүллэг: Т.Бум-Эрдэнэ : Сүүдрэвчинд болсон яриа (Өгүүллэг)
Оруулсан admin on 2012-01-30 13:53:27 (10128 уншсан)


Нар ташжээ. Зуны өдрийн бүгчим халуун ашгүй нэг нугарч, оройн сэвэлзүүр салхи үе үехэн намилзах нь үдшийн сэрүүн мөдхөн ирэхийн дохио. Яг л энэ мөчид би ажлаа таран гэрээдээ алхдаг маань бараг ёс гэмээр болчихож. Заримдаа учиргүй яаран алхана.  Харин заримдаа энэ тэрхэнийг харсан шиг бодолд автан гэлдрэх нь бий. Өнөөдөр тийм өдрүүдийн нэг бололтой. Яаралгүйхэн алхсаар бараг л зам дээр шахам таардаг нэгэн сүүдрэвчинд ирлээ. Үүгээр явах тоолонд хэдэн хөгшид юугаа ч юм ярилцан, бумбаралдан сууцгаадаг юм. Өнөөдөр харин алга.
Сүүдрэвчинд оров уу, үгүй юү насан туршийн найз мэт болсон өнөөх муу үмхий тамхиа асааж, ойрын найрд татаагүй аятай шуналтайхан хэд гурав сорлоо. Сорох ч гэж дээ бараг л хөхөх юм даа. Сэв сэв салхин шанхны хэдэн үсээр оролдоод таатай санагдах тул навсгар хар цүнхээ хажуудаа шидчихээд гэдийж авлаа. Гэдэс жаахан хонхолзож байсан ч тэр одоо надад хамаагүй мэт. Хүний сэтгэл гэдэг угаасаа л сонин юм хойно доо. Юм бүхэн сайхан санагдах аж. Сайхаан, сайхан . . . ( Дэлгэрэнгүй... | 4 | Өгүүллэг | Бум-Эрдэнэ Түмэнбаяр | )


Цэемаа 	М	 Өгүүллэг: М.Цэемаа : Уралдаанч
Оруулсан admin on 2012-01-28 23:42:59 (8640 уншсан)

      Дээхэн үед багийн дарга,дараа нь бригадын дарга гээд хийж болох бага шиг албыг хийх хийхдээ хийсэн шиг хийж явсан өвгөн буурал Данигай уяан дээрээ өдрийн ихэнцийг авч дээлийн ханцуй ,урд хормой,дал мөр нь зээрд мориных нь гуужиж буй үсээр нэлдээ будагдмал.Өглөөнөөс орой хүртэл морьтойгоо ярьж цавь сугыг нь маажиж хоёр өнжөөд л хөхөл дэл,сүүлийг нь боож хол,ойрд зөөлөн хөлсийг нь нэмнэж авсаар зээрд морь морь гэхээсээ хээрийн салхинд хийсэх лүгээ давхиж явдаг зээрийн ооно шиг “хөөрхөн” гэж жигтэйхэн харагдана.Эднийхээс холоо  саахалт манлай уяачийн гал “нэвсййж бараантаад,хөл хөдөлгөөн явдал суудал нэт.Морьдоо “хөдөлгөж” байгаа нь багахан шиг сумын наадам гэлтэй.
( Дэлгэрэнгүй... | 12 | Өгүүллэг | Цэемаа М | )


Цэемаа 	М	 Өгүүллэг: М.Цэемаа : ШООВДОР
Оруулсан admin on 2012-01-26 12:09:33 (9385 уншсан)

      Наран мандмал сайхан тунгалаг өглөө худаг дээрээс модон боошиг авчирахаар явсан Цэлмэг алга болчихоод ирэхгүйд бухимдсан Чанцал гүйн хар алхаагаар явсаар худгийн наад довцог дээр гарвал зүүн дээр нь байх боошиг  байрандаа тавиатай хэвээрээ нэлээд зайдуу Цэлмэг ганцаар суухыг харсан түүний уур оволзож...хөөе муу барам минь наад боошиг аваад ир гэсэн үү ...гээд хашгирч орхитол худгийн цементэн хашааны цаанаас хоёр багавтар хүүхэд босоод цааш цувралдан гүйлдэж одов.Үснээс нь гулгаж буусан алчуураа ч авах сөхөөгүй боошиг руу биш Цэлмэг рүү гүйн хүрч, барьж явсан нарийн олсон оосроороо ...муу гуйлгачин минь чамайг боошиг аваад ир гэж явуулсан болохоос айлын балчир хүүхдүүдтэй арзганатал тоглоод үд өнгөөрөө гэсэн үү...хэмээн хашгичин зодож гарав.Нарийнхан олсон оосрыг хэд давхарлан ороолгоход өвдсөндөө ярвайн уйлах Цэлмэг..үгүй эгчээ энэ хүүхдүүд худгийн асгарын шавраар цацаад намайг ойртуулахгүй байсан ш дээ ...хэмээн уйлан хэлбэл Чанцал огт тоохгүй үсдэж аваад чирэн одлоо.Цэлмэг ,Чанцалын ганц эгчийн гэртээ гаргаж орхисон охин нь юм.Өвгөн хөгшин хоёр нартыг элээх хүртлээ “гал дээр гарсан ганц зээ минь” хэмээн амттаныг идүүлж,өнгөтнийг өмсгөхийг чармайж нартай өдрийн нарнаас бороотой өдрийн борооноос хаацайлан чухам л шүдгүй шүлстэй амандаа зуухаа шахан байж өсгөж өндийлгөсөн сөн.Өвгөн Палам өнгөрсөн жилийн цагаан сарын дараахнаас бие нь өөдлөхгүй байсаар нар ногоо ирэхийн багцаанд нартаас бүрмөсөн явсан.
( Дэлгэрэнгүй... | 8 | Өгүүллэг | Цэемаа М | )


Бум-Эрдэнэ  	Түмэнбаяр	 Өгүүллэг: Т.Бум-Эрдэнэ : Зургаагийнхан (Өгүүллэг)
Оруулсан admin on 2012-01-25 21:46:24 (10767 уншсан)

“Хүний хувь тавилан гэж хачин юм даа. Ямар аз нь хаячихсан амьтан гэхээрээ ийм юм сонсох нь энэ вэ? Ингээд л нэг өдөр хараагүй болчих юм гэж үү? Би тэгээд яах юм болж байнаа. Яаж алхаж гишгэж, яаж урдах ардахаа мэдэрч . . . яаж . . . яаж . . . мэдэхгүй ээ мэдэхгүй. Хорвоо ингээд л хөмөрчих юм гэж үү? Анх төрөхдөө л хараагүй байсан бол тийм ч хэцүү биш байх. Гэтэл орчлон ертөнцийн сайхныг өөрийн дураар харж явсан хүн гэнэт хараагүй болно гэж бодохоор даанч нэг санаанд багтахгүй юм. Ямар гээчийн ад зэтгэр намайг баглаад авах нь энэ вэ. Хараагүй байснаас гаргүй, хөлгүй эсвэл бүр хамаргүй байсан нь дээр. Үгүй ээ үгүй, бүүр үхсэн нь дээр” хэмээн би гашуун бодолдоо дарагдаж, хөл доорх газар огт хамаагүй мэт энд тэнд гишгэлэн явлаа. 
 Өндөр нуруу, ханхар цээж, хүрэлгэр царайтай намайг хэн ч харсан ийм гачланд уначихаад яваа гэхээргүй. Гэхдээ амьдрал гэдэг нэг ааш нь хөдлөөд, нүүрээ буруулахаараа хэнийг ч ялгахгүй юм даа хөөрхий. Хараагүй болохоор чухам ямархуу байх бол гэж санахдаа хоёр нүдээ анин хэд алхаж үзэв. Орчлонгоос тэр дороо тасарчих нь тэр. Нүдээ дагаад чих маань ч сонсохгүй болчихов уу гэмээр санагдлаа. Таг харанхуй шөнөөс ч долоон дор юм гээч. Шөнө ч гэсэн нүд аажимдаа дасаад ирдэг. Тэгээд ч хэзээ нэгэн цагт үүр цайж, гэгээ орно гэсэн итгэл найдвар байдаг шүү дээ. Харин дахиж хэзээ ч юм харахгүй гэж бодоод нүдээ анихад амьдрал тэр чигтээ дуусчих шиг санагдана. Би нүдээ нээгээд цааш алхлаа. Эргэн тойрноо харна гэдэг нэг л хайр хүрэм. Харахын утга учир гэдэг ондоо ажээ.
“Тиймээ, нарны туяа, гэгээн өдрүүд, гудамжаар тоомжиргүйхэн алхах хүмүүс гээд ерөөсөө энэ бүгд миний хот, миний орчин, миний амьдрал. Ийм л байх ёстой. Харагдаж байгаа юмс бүхэн минийх гэдэгт хамаарч болдог ажээ. Гэтэл би энэ бүгдийгээ харахгүй болчих гээд байдаг” гэсэн урвагар бодолд дарагдан явснаа би гэнэтхэн сэхээ авч ( Дэлгэрэнгүй... | 5 | Өгүүллэг | Бум-Эрдэнэ Түмэнбаяр | )


Цэемаа 	М	 Өгүүллэг: М.Цэемаа : Учрал
Оруулсан admin on 2012-01-25 18:56:32 (9412 уншсан)

Тэртээ баруун руу нүдний хараа хүрэх төдий  холд холбоо цэнхэр уулс усан зэрэглээнд өндөлзөж харагдах.Мэдээ орсон цагаасаа л орон хотод сууж,хуучин зах,хужаа зуун айлаар нутаглаж явсан тэрээр насны нар хэвийхийн үедээ “суудлаа солив” гэгчээр чөлөөндөө гарсан нөхрөө дагуулан хөдөөг зорьжээ.
     Арваннаймхан настай хоёр салаа уртаа хар гэзэгтэй,хонгор шаргал зүстэй тэрээр “армийн холбоо”-нд ажилд орж  “холбоочин болсон түүхтэй.Төрсөн аав ээж,нутаг ус гэгчийг дүрсэлж бодоод ч мэдэхгүй.Их зудны жилийн өвлийн шинэдээр төрсөн түүнийг “улаан цурав”-т нь “дэлдэн” Цагааны хүүхэд хүүхэн Балбармаа “ өргөж” аваад хотыг зорьжээ.
Нэг хэсэг хүрээ гангачуул баян хятадтай хөл хэрээтэй,хөнжил нийлээтэй,торго дурдамд умбаж,”өмд баатар”-уудыг аашлан загнаж өмнөө бөхөлзүүлж,савхаар будаа идэж,шанхаа сувдаар гоёж асан хорь гучаад оныхоны “нэртэй зартай” хүүхнүүдийн  нэлээдхэний явсан замаар хатирч орсон Балбармаа хүүхэн “тэжээвэр ганц”-аа юугаар ч дутаагаагүй,ажил ч сургаагүй өсгөсөн нь үнэнтэй.Мөнгөрмаа охин хоол хийх,хувцас угаах,тэр ч бүү хэл ус авах,түлээ мод хагалахыг “буянтай ээжийн”-хээ буянаар үзнэ үгүй өсч хүний зэрэгт хүрч яваа  “гангар шаазан” шиг эрхэмсэгхэн.Ээжийнх нь сайных юу байх вэ?Ээжтэй нь дэр нэгтгэж,гэр гэрлэсэн “хужаа” Цагаан,”өмд” Бороо нарын л хийсэн үйл.
( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Цэемаа М | )


Цэемаа 	М	 Өгүүллэг: М.Цэемаа : Намар
Оруулсан admin on 2012-01-25 18:55:07 (8838 уншсан)

      Цэлмэг хөх тэнгэрт татсан цагаан цагаан зурааснуудыг өлийн харж зогссоноо наран сөрөг хяламхийн харж цаг баримжаалаад хоёр нүднийхээ дуранг өврөөсөө гаргаж Жавхлант хайрханы наад биеэд шимтэнгүй дурандлаа.Цагаан нуурын эрэг хавиар ганц нэгхэн бяруу тугалаас өөр бараа туруу алга.Зунжингаа нуугилдан шулганалдсан хун галуу ангир аль аль нь эртээ халуун орноо зорин оджээ.Эргэн тойрон нам гүм.Нарны гэрэл ч цаанаа л нэг цаашилж байгаагаа хэлээд байх шиг.Тойрмын голоос хэдэн бараан адуу ус уугаад гарч яваа харагдана.Цаана  нь Рэгзэн гуайнхан гэрээ буулгасан нь нүүж байгаа бололтой.Хоёр гурваараа найгалдан хэлхэлдсэн  морьтой хүүхдүүд айл хэсэж байгаа шиг явцгаах,гүүгээ бэлчээрээс хураахаар давхиж яваа саахалтын охин,ялаархан оодогнох үхрүүдийн бараа ч алга.Нэлмийсэн цэлийсэн шар тал...Уйтгар төрөөд... зогсож байгаа газраасаа ч хөдөлмөөргүй.
( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Цэемаа М | )


Сумъяа 	Доржпалам	 Өгүүллэг: Д.Сумъяа : ЦЭЛМҮҮН
Оруулсан Сумъяа on 2012-01-25 18:36:27 (10725 уншсан)

Эмнэлгийн цанхигар өрөө цэвэрхэн ч, зэвэргэн ч, Эмийн үнэр эхэндээ бэрх содон байснаа одоо мэдэгдэхээ байжээ. Цэлмүүн хэвтэрт ормогцоо намайг хөдөөнөөс аг саггүй дуудуулсан юм. Нөхөр нь хоёр хүүхдээ харах үүрэгтэй хойно, өөр хэнийгээ ч гэхэв. Танил тал гэвэл харин олон бололтой. Нэгийн гурвын Цэлмүүний  сахиулыг нэхсэн нэхэл өдрийн арван гурвантаа  ирнэ. Тэгээд
-Тийм хүн иржээ гэхэд
-Өө, оруул оруул гэнэ. Би нөмрөг  аваачиж өгнө. Цэлмүүн хэн хүнийг их л төв царайлан угтаж  энэ тэрийг асуун байхдаа өвчнийхөө тухай л харин  ам ангайх дургүй.
Үеэл маань болох тэрээр хүүхэд байхынхаа л нэр шигээ содон охин байжээ. Мэдээ орохоос бид ихэр бяруу шиг  өссөн хоёр.  Өвөл намартаа би ээж аавтайгаа хөдөө хурга тугалаа эргүүлж, хавар болохлоор Цэлмүүн  хотоос ирнэ. Ээж ааваасаа хол, гэр орноо саначихна гээд эмээ ч дураар нь тавьдаг. Тэгээд ч юм юман дээр л би би... гэх нь хөдөөгийн бүрэгхэн бидэнд зовмоор ч, ясли цэцэрлэгээр явчихсан хотын хүүхэд нүүрэмгий, хэлэмгий гэдэг ойлголтоор дуугүй өнгөрөөнө.
( Дэлгэрэнгүй... | 2 | Өгүүллэг | Сумъяа Доржпалам | )


Цэемаа 	М	 Өгүүллэг: М.Цэемаа : Цагаан Азарга
Оруулсан admin on 2012-01-22 20:17:56 (8609 уншсан)

Нүүгэлтсэн их үүлс гарч яах ийхийн зуургүй нарыг халхлаад борооны сургаар сэрүүсэж,Зэгстийн хэдэн бор толгодын хавьд шороо босч харагдана.Ожгоо гэрийн гаднаа тавилсан элдэв юмсаа цуглуулж,бараагаа тэнчээлээд гэртээ орж “дөчийн бидонтой усаар” чагтагаа даруулж хаяа хамраа бөхлөөд том том дусалтай борооны түрүүч дээвэр цаваг пад падхийн цохилж эхлэхэд гуулин гэртэй “хүрд”-ээ барьж аван гэрийнхээ зүүн хатавч тогооны том эрэгнэгийнхээ өмнө залбиран сөгдөөд сууна.Тэрээр тэнгэр дуугарахаас “нүгэлтэй их айдаг сан”.
Борооны түрүүчтэй хамт дан цамц нь норж биед наалдсан сөөсгөр шар халимаг үснээс нь борооны ус дусалсан жаахан хүү “хүүе гэхийн завдалгүй онгорхой хаалганы босгон дээгүүр сэвхийн үсрээд ороод ирэв....Моньд цаашаа ...Ожгоо сандран уулга алдснаа шүдгүй улаан буйлаа гарган инээж...аа ашгүй дээ муу Далхаа минь ирж хань болох нь юун сайн хэрэг вэ хэмээн хүрдээ бариатайгаа аяганыхаа өр рүү мөлхөж “миний хүү халуун цай уу.Сүрхий ширүүн бороо орох дог оо.Ашгүй амжиж ирлээ дээ хэмээн бүтээлэгтэй өрх рүүгээ,онгорхой үүд рүүгээ харж “ханьтай болсон доо” сэтгэл амарч нүд нь гэрэлтээд олзтой.

( Дэлгэрэнгүй... | 2 | Өгүүллэг | Цэемаа М | )

Сумъяа 	Доржпалам	 Өгүүллэг: Д.Сумъяа : ОНООТ ХУВЬ
Оруулсан Сумъяа on 2012-01-13 19:02:36 (10063 уншсан)

            Элбэрэл төвийн захиралтай ярингаа сонин эргүүлж суутал хаалга алгуур нээгдэж хүнд хөлтэй нэгэн орж ирэв. Сониноо гүйлгэн суутал өмнөх явган ширээний цаахнуур хуучирч элэгдсэн хар шаахайгаа тасархай үдээсээр хагас дутуу үдсэн өнөө хүн явсаар захирлын ширээнд хүрч утас эргүүлэх нь сонсдов. Харц өргөсхийвэл тамхины утаанд шарлаж, дутуу угаасаар өнгө нь алдарсан хуруу нүднээ тусав. Гэтэл захирал
-           Дэчин багш аа! Цаагуур чинь юу байна? гэхэд
-           Юмгүй дээ, олон улсын хатагтай нарын нийгэмлэгээс хүн ирнэ гээд
цэвэрлэгээ л болж байх шив дээ гэв. Энэ дуу, тэр нэрийг сонсмогцоо миний бие цахилгаанд цохиулах шиг болж, өндийн харвал,
Хоёр мөр нь унжчихсан, нуруу нь бөгтийсөн, хар саарал хүрэмтэй өвгөн гэмээр хүн цаашаа харан зогсоно. Гэвч тэрээр хичнээн төрөл арилжсан мэт хувирсан ч Дэчин мөөн. Би суудлаасаа босов.

( Дэлгэрэнгүй... | 1 | Өгүүллэг | Сумъяа Доржпалам | )

Сумъяа 	Доржпалам	 Өгүүллэг: Д.Сумъяа : ТОЛГОЙГҮЙЧҮҮДИЙН ХӨНДИЙ
Оруулсан Сумъяа on 2012-01-13 18:39:06 (9579 уншсан)

            Ноёнтон шилэн хананы цаанаас ажиллагсадыг тааламжтай харна. Тэд агшин ч амсхийхгүй түжигнэн ажиллаж байгаа нь урамтай. Аргагүй, одоо тэдний хоолны цаг дөхөж байгааг ходоод нь мэдэх учир эзнээ шавдуулж байгаа хэрэг. Чи сая ийм л ажилласан гээд хоолыг нь алган дээр нь тавьдаг юм чинь. Хоол алган дээр нь ирэх үед тайрсан толгойнх нь ормоор үлдсэн хоолой нь умруулж уясан уутны ам шиг умалзан байж яддаг. Энэ нь хоолоо шалавхан хийгээч гэж ходоод нь шаардаж байгаа нь тэр. Энэ үед толгойгүйчүүд сууж тавлана ч гэхгүй. Босоо нь босоогоороо, суугаа нь суугаагаараа хоолоо хоолойруугаа чихнэ. Аргуун, бүхэл хоол өгсөн үед тэр нь хоолойд наашаа цаашаа ч үгүй бөглөрч, тагларч төвөг уддаг учир тэдэнд одоо ихэнхдээ л шингэн зутанрахуу юм өгдөг болсон билээ.
            Толгойгүй ажилчид маань хооллож эхэллээ. Энд тэндгүй хорр шорр гэж хоол доошоо ходоодруу урсах, бас хийтэй юм уу, ихээр ховдоглож цутгаснаас поррхийн дээшээ оргилох нь дуулдана. Нэг гар нь улаан хоолойныхоо амыг жайвийтал татаж, нөгөө гар нь хоолоо яаравчлан нэхэх ходоодныхоо түлхээсээр салгалан асгаж цутган зутангаа халбагадана. Бас гадуур нь асгасан зутангаа долоовор хуруу нь аятайхан гэгч хаман арчин хоолойруугаа шавхан хийхээ мэднэ гээч. ( Дэлгэрэнгүй... | 3 | Өгүүллэг | Сумъяа Доржпалам | )


Сумъяа 	Доржпалам	 Өгүүллэг: Д.Сумъяа : ХАДАМ ЭЭЖ
Оруулсан Сумъяа on 2012-01-13 18:34:31 (11737 уншсан)

Нүдээ анин бодох, зүүрмэглэхийн дундуур бүхнийг бүүр түүр мэдэн хэвтэж байтал орны толгой тушаа ханын модыг зөөлөн тогшив. Юу билээ!  гэж цочин нүдээ нээв. Цочсондоо миний зүрх хүчтэй дэлдэж байв. Тэр хүү зүрх дэлсэхийг сонссон юм шиг
-Суранз байнаа, үүдээ! гэдэг байгаа.
Тийм ээ, чи хэзээ нэгэн цагт ирэх л байсан. Би мэдэж байсан юм. Сэтгэлдээ ийнхүү уулга алдан би бослоо. Гэхдээ яах билээ гэж эргэлзэв. Ээж сонсчихвол, ер нь хэн нэг нь мэдчихвэл сумаар нэг шуугиан болно гэж санаад хаалганыхаа түгжээг хурдхан мултлав. Тэгээд орныхоо хөл дээр очиж суув.
Сарны цагаан туяа хоймроор асгарна. Үдэшлэг тарангуут л клубын урдах жижиг цагаан байшинд паржигнаж байсан гэрлийн мотор гэнэт чимээ тасрахад төвийн гэрэл унтарч сумын төв нам оргиод өдрийн бараанаас шөнийн чимээ гэдэг болсон байв.
Суранз баруун талаар өгсөж, аяганы ширээний дэргэдэх жижиг сандал авч суугаад  хэсэг дуугүй байснаа
-Би хүрээд ирлээ гэж хэлэв. ( Дэлгэрэнгүй... | 6 | Өгүүллэг | Сумъяа Доржпалам | )


Базардэрэг 	Н	 Өгүүллэг: Н.Базардэрэг : Зөн тийш
Оруулсан admin on 2012-01-08 13:52:21 (9937 уншсан)

Сэтгэлийн үзүүр илж гилсэн адуу шиг цаг хугацаа урсана. Сүүдрийн амь нирваан дүрд хувираад гэрэл харанхуйг томолдуулан үлэмжийн чанарт уусан замхархад эгэл ихэмсэгийн тухай бодол задгай нулимас амилах шиг газарт шурган алдаржээ. Нэг л мэдэхэ намрын навчистай хорин жилийн өнгө үдэж өнөөх оршихуйн тухай бодолтойгоо хамт гээгдсэн байх юм. Яахав нэхэн ирэх дууны уянга бадгандаа намайг хавчуулж янагийн цэнхэр шөнөөр гэгээн зүгтээ чандалвал би баярлах. ( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Базардэрэг Н | )


Цэемаа 	М	 Өгүүллэг: М.ЦЭЕМАА : Содон
Оруулсан admin on 2012-01-06 01:51:31 (9424 уншсан)

      Ов товхон сорвитой туранхай зууван зэвхий царай,ухархайдаа шигдсэн хөх хүрээтэй жижигхэн саарал нүдтэй,бэртэнги тахир дутуу түүнийг Зэгстийн хонхорт “хувилгаан” гэхээсээ “гөлөөг” ч гэх амьтан олдохгүй.Эцэнхий хатингар гарынхаа ядам хуруунд цэнгийн алтан бөгж зүүсэн нь нүүрэн дээрээ шавах ялааг үргээхээр ханцуйгаа хөдөлгөхөд  л гялсхийн “адын” өнгөөр харагдаад өнгөрнө.Дал мөрөө давж  гандаад өнгө нь мэдэгдэхээ байсан хуучин муу тэрлэг дээл нь “нялх баривчны” бүчтэй.Саяхан түүнийг авга ах нь хотоос олж ирсээр, тэдний охин Нямтай саахны хурга зөрүүлэхээр үдийн наранд хот айлын бараа харуулдан хөгшин хүрэн морины омруун дор сүүдэрлэх аядаад сууж байгаа нь энэ.

( Дэлгэрэнгүй... | 1 | Өгүүллэг | Цэемаа М | )

Бусад 		 Өгүүллэг: Аз жаргалын эрэлд
Оруулсан gantuya on 2012-01-04 14:11:31 (9122 уншсан)

Амьдралд бүх зүйл хангалуун байвч аз жаргалгүй байгаа юм шиг санагдах үе гарах нь гайхалтай. Ажлын цаг дуусаагүй байсан ч нэг л юманд яарч хөтлөгдөн гадагш гарлаа. Гадаа тогтуун дулаахан тэгээд агаар амьсгалахад нэн таатай санагдана. Машинаа орхичихоод хаашаа ч юм яаралгүйхэн алхав. Гэртээ харих гэж яарсангүй. Хаврын тогтуун цэлмэг тэнгэрийг ширтэж, гудамжаар алхаж яваа аз жаргалтай хүмүүсийг харахад сэтгэл тайвширч хөнгөн гуниг сэтгэлээс уусан алга болох шиг. өсгийтэй гуталтай удаан алхсан болохоор хөл нь маш их өвдөж эхлэв. Хэсэг суучихаар газар хайж ийш тийшээ хартал “Мөрөөдлийн мөхөөлдөс”. Нэр нь хүртэл ямар гайхалтай вэ? Яаран гүйхээрээ орж хамгийн том жимстэй мөхөөлдсийг захиалан суулаа. Ямар гоё амттай мөхөөлдөс байсан гэж санана. Амьдрал яг л энэ мөхөөлдөс шиг гайхалтай амттай сонирхолтой байдаг ч яг л энэ мөхөөлдөс шиг хэмжээтэй амархан дуусчихдаг. Мөхөөлдөс дуусч гарах болоход гэнэт түрийвчээ цүнхээ машиндаа орхисноо саналаа. Гар утас бүх юмаа орхисон байлаа. Түүнд хүнд үзүүлэх ганц ч бичиг баримт байсангүй. Яах учраа олохгүй хэсэг суугаад хажуугийн ширээнд суугаа хөвгүүнийг олж хараад баярлан мөнгө зээлэхээр шийдэв. Цэнгэл  зориг гарган босч очоод

-       Сайн байна уу? гэж инээмсэглэн ширээнд суув. Хөвгүүн Цэнгэлийг гайхсан харцаар хараад муухан инээмсэглэв.

( Дэлгэрэнгүй... | 8 | Өгүүллэг | Бусад | )

Бусад 		 Өгүүллэг: Б.Эрхэмбаяр : Тасдаж үл болох сарнай
Оруулсан admin on 2012-01-03 10:56:49 (9873 уншсан)

Тасдаж үл болох сарнай

Би чамаас нэг юм асууя гэж Халиунаа хэлээд хэсэг зуур түгдэрлээ.

-За тэг л дээ. Юу тэр вэ гээд би сониучирхан түүнийг ширтлээ. Би чамайг эхнэртээ хайртай гэдгийг чинь мэднэ л дээ гээд Халиунаа мөн л  түгдэрэн үгээ таслан уруулаа хазлаад чимээгүй болчихов. Тиймээ, Би эхнэр хүүхэддээ юунаас ч илүү хайртай гэж би дотроо бодсон ч түүнийг гомдоочих вий гэж болгоомжлоод хэлж зүрхэлсэнгүй.

–Би чамд харин хайртай болчихлоо гэж Халиунаа хэлээд зорголын нүд шиг өтгөн сормууст хархан нүднийхээ харцыг надаас буруулав. Би түүнийг хэзээ нэгэн цагт ингэж хэлэхийг мэдэж байсан ч яг цагаа тулахаар тулгамдаад хэлэх үг олдсонгүй. Юу хэлэхээ жаахан цэгнэж сэхээ орсон би:

( Дэлгэрэнгүй... | 5 | Өгүүллэг | Бусад | )

Бусад 		 Өгүүллэг: Б.Эрхэмбаяр : Хуримын даашинз
Оруулсан admin on 2012-01-03 10:51:56 (9481 уншсан)

 (Ёгт өгүүллэг) 

Бүсгүй цав цагаан хуримын даашинзаа шүүгээнээсээ гаргаж ирэв. Далайн чанадаас авчирсан үнэт сувдаар гоёсон торгон сайхан даашинз амьтай мэт. Намайг өмсөөд толинд харж эргэлдээч гэх шиг. Бүсгүй тэсгэлгүй хуримын даашинзаа өмсөж үзэв. Хэдэн ч удаа өмсөж үзсэн юм бүү мэд. Өмсөх бүрт бэлхүүс барьж намирах торгон даашин. Толинд тусах хуримын даашинзтай бүсгүй. Харин даашинзны бие даган намирах зөөлөн торго цээж бачууртал барина. ( Дэлгэрэнгүй... | 2 | Өгүүллэг | Бусад | )


Цэемаа 	М	 Өгүүллэг: М.Цэемаа : ЭГШИГ
Оруулсан admin on 2012-01-02 16:23:38 (9308 уншсан)

Автобусны адрын хөндлөн бариулаас арайхийн зүүгдэж явах Тогтохын нуруу аюулхайд ямар нэгэн зүйл хүрч тээглэн,зарим нэг нь тохойгоороо ууртай ёврох нь хүн танихгүй,газар мэдэхгүй энэ их хотод сонин ч,тээртэй ч шиг.Өглөө эртлэн Дамбадаржаад байх ээжийнхээ холын садангийн айлаас гарсаар хүмүүсийн амьсгалд битүү цантсан автобусны цонхоор  буух газрынхаа баримжааг алдаж  явсаар нэгэн зогсоол дээр ирэхэд онгорхой хаалганы завсраар  шагайн  харвал өндөр өндөр байшингууд харагдах,өглөө ажилдаа яарсан хүмүүс  битүү чихэлдсээр,бие биеэ түлхэлцсээр орж ирэн   хаалга хаагдан хөдлөөд яваад өгөв....За баларсаан хичээлээсээ хоцроод...замын эсрэг талд зогсох автобуснаас үсрэн буусан Тогтох зам хөндлөн  гарч, хичээлийнхээ байр руу гүйн оров.Шат руу өгсөн гүйсээр гурван давхарт гартал...Эгшигээ...хөөе Эгшигээ...дуун... ном барьсан,цүнх сугавчилсан гурван охин зөрсөөр өөр хэн ч хавьд харагдахгүйг бодвол бүгд хичээлдээ  орсон бололтой.

Хөдөөнөөс хоёр өдөрчийн газар  “Зил” машины дэвшин дээр суун явж ирсэн Тогтоход хотын бүхэл зүйлс сонин,содон.Гэрэл гэгээтэй,ном журамтай,хөгжил хөдөлгөөнтэйхэн,хажууд нь Тогтох өөрөө арай л нэрэлхмээр “балчирхан”.Заримдаа энэ бүхэнд би дасах болов уу гэж өөрөөсөө айна.Өөртөө ташуур өгч “эр хүн зоригтой бол чоно юу яана гэдэг дээ”.Зоригтой байгаа нь энэ гээд “түүх”-ийн ангийн Зоригоо шиг охидыг барьж авч марзагналтай биш дээ.

( Дэлгэрэнгүй... | 2 | Өгүүллэг | Цэемаа М | )

Бусад 		 Өгүүллэг: Э.Золзаяа : ШИНЭ ОН
Оруулсан admin on 2011-12-31 10:26:51 (10075 уншсан)

Цагийн зүү 12-ын тоог зааж он солигдон оргилуун дарс буудуулан бүгд л баяр хөөp болон байхад Анугийн царай л гундуу байлаа. Дотроо ихийг бодож шаналж байгаа царайтай байсан ч аав ээж ахынхаа дэргэд мэдэгдсэнгүй өнгөрөөв. Оргилуун дарс ууж, ёс юм шиг баяр болонгуут л задалдаг Батбайгалийн тортоо амссан болчихоод Ану өрөөндөө оров. Гэрийнхэн нь дуу шуу болсон улс телевизор үзэн инээлдэнэ.

Харин Анугийн хувьд энэ өдөр тийм ч гоё болж өнгөрсөнгүй.

( Дэлгэрэнгүй... | 1 | Өгүүллэг | Бусад | )

Цэемаа 	М	 Өгүүллэг: М.Цэемаа : Наран Нүдэн
Оруулсан admin on 2011-12-26 23:33:40 (8970 уншсан)

Сөөсгөр шаргал үстэй жаахан охин, хүүхдийн цэцэрлэгийн гаднах цементэн талбай дээр  ...нэг,хоёр,гурав...хэмээн тоолон дэвхэрч “черта” тоглоно.Нэг,хоёр,гураваа яг онолоо шүү.Мэргэн шил байна даа.Нэг,хоёр,гураваа...өө ээж ирэхгүй юм байх даа.Бяцхан хамар дээгүүр нь хөлс бурзайж түүхий шохойгоор зурсан черта дээгүүр шилний хагархайг гулсуулан дараалласан нүхнүүдэд шидэж оруулан урамшин тоглоно.Ааш муутай авга эгчийгээ ойролцоох дэлгүүрээр ороход нь л Туяамандал салхины үнэр авч, наранд гарна.Нүдээ бүлтэртэл цонхоороо хардаг хүүхдийн тоглоомын талбай дээр хааяа нэг ингэж гарч ирэх нь өдрийн од шиг л... Ээжийгээ тэрээр 3 жилийн өмнөөс л хараагүй байгаа билээ.Зүүдэндээ яг ээждээ үнсүүлэх гэж байхад авга эгч нь татаж сэрээгээд сэтгэл гонсгор байгаа.Авга эгч Хандаа  аавыг нь байхаар сайхан зантай.”миний муу сөөвгөр  шар дүү...хөөрхөн ш дээ...гэж ирээд л наалинхайтана.

( Дэлгэрэнгүй... | 4 | Өгүүллэг | Цэемаа М | )


 
Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

Одоо онлайнд 179 зочин, 0 гишүүн байна.


Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт



Зургийн цомог

Ёл хад
YolHad_43.JPG
700x525 112k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4301


B3-020.JPG
600x449 115k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 6507


B2-020.JPG
600x400 83k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5552


Агуулга
Thursday, 2026.05.07
· Би гэх бодол
Sunday, 2026.05.03
· Шинэ Чойнжин : Ганцаардсан баатар
· Амьдарлын 3 мөр
Monday, 2026.04.27
· Т.Батсуурь : ЭР НУЛИМС
Thursday, 2026.04.23
· Шюэ Вайсуо: Адуухайн амсар
Tuesday, 2026.04.21
· Жүнмэн: Надад чимээгүй ширээ өгөөч
Sunday, 2026.04.19
· Үндэсний уншлагын үйл ажиллагаа - "Сонгодог зохиолуудыг аз жаргалтай уншиж, ертөнцийг харахын тулд орчуулга" сэдэвт арга хэмжээ боллоо.
Thursday, 2026.04.16
· Залхуу, хойш тавих занг засах- 5 секундийн дүрэм - хамгийн зөв шийдвэр гаргах хугацаа
· 【Дэлхийн хамгийн шилдэг ном】 МӨНГӨНИЙ УХААН
Thursday, 2026.04.09
· Э.Чинзориг: Төрийн нүд
Wednesday, 2026.04.08
· До.Болдхуяг : МОНГОЛ БИЧИГ
Tuesday, 2026.04.07
· Гоомарал
Sunday, 2026.03.29
· Амгаланбаатарын Чинболор : Хайрцаг тамхи
Wednesday, 2026.03.25
· Шилдэг ном : Яагаад бид үргэлж ядардаг вэ? Чингис хааны
Friday, 2026.03.20
· Шилдэг ном : Бусдад таалагдах гэж хичээсээр
Thursday, 2026.03.19
· Ц.Авирмэд : Буддагийн зүрхэн зүгт ...
· Ц.Авирмэд : Ханьдаа
Wednesday, 2026.03.18
· Ц.Авирмэд : Нэргүй шүлэг
· Р.Чойном : Жагсаал
· Ц.Авирмэд : Үүл нарны орчлонд ...
Wednesday, 2026.03.25
· Хайрцаг тамхи
Thursday, 2026.03.12
· Энхтайваны Чинзориг : Маргад
Friday, 2026.03.06
· Шилдэг ном : Өмгөөлөгч шиг ярих 9 нууц: Ямар ч ярианд давуу тал олж авах техникүүд
Monday, 2026.03.02
· А.Бүрэнтөгс : Хүсэл
Thursday, 2026.03.12
· Арлааны Эрдэнэ-Очир : Хачин тунгалаг амраг
Sunday, 2026.03.01
· М.Мөнхбаяр : 4-н мөртүүд
Thursday, 2026.02.26
· Сосорбарамын Төмөрхуяг : Хөршийн хөөрхөн охин
· Соёрхын Пүрэвсүрэн : ҮЛ ТАСРАХ УДАМ
Tuesday, 2026.02.24
· Сосорбарамын Төмөрхуяг : 70 настай эрхэм
Saturday, 2026.02.21
· Эр эм
Wednesday, 2026.02.18
· Үг
Friday, 2026.02.13
· Э.Чинзориг: НАГАЦ АХ МИНЬ
· Шилдэг ном : Боломжгүйг Боломжтой болгодог 3 Хууль
· Шилдэг ном : Таны “амьдралын хугацаа”-г 2 дахин нэмэгдүүлэх top 5 ‎зуршил
· Шилдэг ном : Ээж 1% өөрчлөгдөхөд хүүхэд 100% өөрчлөгдөнө
· Шилдэг ном : Хүүхдэдээ заавал заах ёстой ганц чадвар: Санхүүч Хэрэмийн супер хичээл-Шинэ жилийн хамгийн том бэлэг
Wednesday, 2026.02.11
· Ц.Билгүүнжаргал : Үлдэхсэн
Monday, 2026.02.09
· Д.Пүрэвдорж : Сэгс Цагаан Богд найраглал
· Шилдэг ном : ҮГИЙН ХҮЧ- Миний амьдралыг өөрчилсөн ганц өгүүлбэр
Wednesday, 2026.02.04
· Энхтайваны Чинзориг : Жинхэнэ эзэд нь

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2026 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn