Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
/www.biirbeh.mn
Twitter
RSS2

Мэйл : info@biirbeh.mn
Утас : 9907-6364

Нэрээр
   ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
   4-н мөртүүд  
   Sienna  
   Window of Mongolian poetry  
   Youtube  
  Цээсүрэн Авирмэд  
  Э Агиймаа  
   Алтангадас  
  А Алтанхундага  
  М Амарбаяр  
  A Амарсайхан  
  Б Амарсанаа  
   Амор Хайям  
   Ардын аман зохиол  
  Б Ариун-Эрдэнэ  
  Энх-Амгалан Ариунболд  
   Афоризм  
   Нямдорж Ачиймаа  
  Г Аюурзана  
  Ц Бавуудорж  
  Н Багабанди  
  П Бадарч  
  Н Базардэрэг  
  А Байгалмаа  
  С.Б. Бат-Эрдэнэ  
  Б Батзаяа  
  Д Батзүл  
  М Батнайдвар  
  П Батнайрамдал  
  Лу Батнасан  
  Б Батрэгзэдмаа  
  Т Батсуурь  
  Ц Баттуяа  
  Батсайханы Баттөгс  
  Ш Батцэцэг  
   Баяр ёслол хурим найр  
   Бодрол  
  До Болдхуяг  
  Х Болор-эрдэнэ  
  Х Болормаа  
  Б Болормаа  
  Э Бум-Эрдэнэ  
  Түмэнбаяр Бум-Эрдэнэ  
   Бусад  
  Ц Буянзаяа  
  С Буянцогт /Цахарын/  
  Жигжид Бямбаа  
  Ц Бямбажаргал  
  Жогноо Бямбасайхан  
  Эрдэнэбаатар Бүжинлхам  
   Гадаадын уран зохиол  
  Тангадын Галсан  
  Б Галсансүх  
  Б Ганзориг  
  Батсүх Ганзориг  
  Дорж Гармаа  
   Гэсэр  
  Ш Гүрбазар  
  Ч Дагмидмаа  
   Далай ламын айлдвар  
  Цэнд Дамдинсүрэн  
  О Дашбалбар  
  Михайлов Дениска  
  Зундуй Дорж  
  Б Дорж  
  Цэндийн Доржготов  
  Ц Доржсэмбэ  
  Ш Дулмаа  
   Дууны үг  
  Ц Дэлгэрмаа  
   Дэлхийн уран зохиол  
  Магтаал Ерөөл,  
  Ц Жамбалгарав  
   Зохиолчдын намтар  
   Зүйр цэцэн үг  
  Б Ичинхорлоо  
  Б Кана  
  Ч Лодойдамба  
  Соном Лочин  
  Отхан Лха  
  Жагдалын Лхагва  
  Балсангийн Лхагвасүрэн  
  Бавуугийн Лхагвасүрэн  
  Ш Лхамноржмаа  
  Н Минжинсайхан  
   Монгол Улсаа хөгжүүлье  
   Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
   Мэдээ, мэдээлэл  
  Бямбадорж Мөнх-Өлзий  
  Ж Мөнхбат  
  Н Мөнхсайхан  
  Г Мөнхтулга  
  А Мөнхтуяа  
  Гомпилдоо Мөнхцэцэг  
  А Мөнхчимэг  
  Д Намдаг  
  Д Намсрай  
  Д Нацагдорж  
  Сайнжаргал Начин  
  Г Номин  
  У Номинчимэг  
  Д Нямсүрэн  
  Н Оюун-Эрдэнэ  
  Д Оюундэлгэр  
  Санж Пүрэв  
  Д Пүрэвдорж  
  Лувсан Пүрэвдорж  
  Соёрхын Пүрэвсүрэн  
  Д Равжаа  
  Б Ринчен  
  Шуурайн Солонго  
  Доржпалам Сумъяа  
   Сургамж  
  Х Сүглэгмаа  
  Шарав Сүрэнжав  
  Ширчин Сүхбаатар  
  Г Сүхзориг  
  Н Тайванжаргал  
  Цэрэнтулгын Түмэнбаяр  
  Загдын Түмэнжаргал  
  Д Төрбат  
  Д Урианхай  
  Б Уугансүх  
  Л Хасар  
  Л Хишигдорж  
   Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Цоодол Хулан  
  Ү Хүрэлбаатар  
  М Хүрэлсүх  
   Хүүхдийн дуу  
   М. Цэдэндорж  
  М Цэемаа  
  Д Цэцэнбилэг  
  Ч Чагнаадорж  
   Энхтайваны Чинзориг  
  Ренчин Чойном  
   Чоно  
  Батмөнх Чулуунцэцэг  
   Шагж гэлэн  
  Youtube Шилдэг ном  
   Шог өгүүллэг  
   Шүлэг  
  Б Шүүдэрцэцэг  
  Балбар Энхбат  
  Энхбаатар Энхболд  
  Д Энхболдбаатар  
  Б Энхтуяа  
  Р Энхтуяа /Эмүжин/  
  Батсамбуу Энэбиш  
  С Эрдэнэ  
  Арлаан Эрдэнэ-Очир  
  Б Эрдэнэсолонго  
  Ж Эрхэмцэцэг  
  Бэгзийн Явуухулан  
   Ярилцлага  
   Үлгэр  
  Э Үржинханд  
   Өвөр Монголын яруу найраг  
   Өгүүллэг  
  Л Өлзийтөгс  
   Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Бүгд  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгүүллэг  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Өгүүллэг


Сургамж 		 Өгүүллэг: Охин маань нэг өдөр сургуулиасаа ирээд сургуулийн хоолны газрын нэгэн "хачин" ажилтан эмэгтэйн тухай ярив…
Оруулсан Bataka on 2025-12-23 11:06:59 (3772 уншсан)


"Ээж ээ, тэр их сонин хүн…
Сургуулийн бүх 600 хүүхдийн нэрийг бүгдийг нь цээжилчихсэн байдаг гээд бод доо"....
Удалгүй эцэг эхийн хурал болж, би сургууль дээр нь очоод сурагчдын хоолны газраас хавчуургатай талх авав…
Буурал үстэй, үсний тор зүүсэн хоолны газрын ажилтан ахмад эмэгтэй ширээ арчиж байв...
Тэр над руу ч харалгүйгээр "Та Зоигийн ээж байна" гэх нь тэр…
Би гайхаж зогтусаад "Та яаж мэдэв?" гэж асуулаа...
"Яг адилхан нүдтэй юм…
Охин чинь долоодугаар ширээнд суудаг…
Бусад хүүхдүүдийн голдог, бага зэрэг халцарсан алимнуудыг тэр үргэлж авдаг юм" гэв…
"Та миний охины тухай ийм зүйл мэддэг хэрэг үү?" гэж намайг асуухад…
-"Би тэдний бүгдийнх нь тухай мэднэ" гэлээ...
Тэр надтай биш, зүгээр л... агаарт яриад байх шиг санагдав…
( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Сургамж | )

Sienna 		 Өгүүллэг: Sienna : Мөрөөдлийн шинэ жил
Оруулсан admin on 2025-12-22 14:09:51 (20647 уншсан)

Бушуухан хичээл тараасай хэмээн дотроо бухимдах тусам Анхилыг уурлуулах гэсэн мэт цаг хугацаа зогссон мэт нам гүм. Цагаа дахин хартал бараг 20-н минут дутуу байхаар нь доод уруулаа хазлан байж урдхан ширээнд суусан Сартуулыг харвал хажуудаа суусан охинтой түрүүний адил инээд алдан юу ч юм шивнэлдэн байлаа. ( Дэлгэрэнгүй... | 11 | Өгүүллэг | Sienna | )

Доржготов 	Цэндийн 	 Өгүүллэг: Ц.Доржготов : Цасны бэлэг
Оруулсан Bataka on 2025-12-22 14:09:40 (3675 уншсан)


Анхны цас намар эрт дар­чихав. Шал ногооноороо ха­луун сөлөн дээр унасан нам­рын сэвсгэр цас дорхноо хайлж, газраас ялимгүй явган уур савсана. Халуун зунаа­раа дан даавуу бүрээстэй тарвалзаж байсан айлууд анхны цасанд цочирдон даарч, гал өрдөж, зууханд дүүгэх гал зунжин хургасан бам чийгийг хөөж, гэр дотор нилэнхүйдээ бүлээсэж, сай­хан үнэр ханхлах нь таатай
Ялангуяа зуухны хоймор тул­ганд гал түлсэн нь бүр ч гоё. Нүцгэн шалдан хүүхдүүд тул­ганд дүрэлзэх ил гал сонир­хон тойрч,  шатаж буй модны пис пасхийн ийш тийш үсрэх очноос айх атлаа хөхрөлдөж хөгжинө. Анхны цасанд чи­хүүцсэн үнээ тугал гадаа хуйсганан мөөрөлдөж, зэ­лэнд гүү унага янцгааж, хараа хандлага нь уул өөд тэмүүлэх нь өвөлжөө өөдөө нүүхийг сануулна.
Нүүхэд ачилга унал­га, тэрэг чарга, хом тат­лага бэлэн билүү гэсэн бодол намаржин найрласан хүн бүрийн толгойд зурсхийлгэ­дэг дохио бол аргагүй анхны цас билээ. “Энэ чинь юусан билээ. Дандаа ингээд зунаа­раа найрлаад суухгүй сан биш билүү” гэж зун намрын нь согтуу сайн гараагүй за­рим нэг эр гайхна. Чимээтэй еэ шуугин исч, амаараа сагах хөхүүртэй айраг хоормог гэ­рийн тал хаяа дүүрэн хөглөр­нө. Бүгдийг ачаад нүүх арга­гүй.
( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Доржготов Цэндийн | )

Лхагвасүрэн 	Балсангийн 	 Өгүүллэг: Балсангийн Лхагвасүрэн : Аж төрөхүйн уй
Оруулсан Bataka on 2025-12-17 17:28:48 (3575 уншсан)


Зохиолч Балсангийн Лхагвасүрэн

\Богино өгүүллэг\

       Жар гаран жил гэдэг хүний амьдралд тэр тусмаа эрэгнэг зуух, зэл гэр хоёрын хооронд тавилан заяагаа үүрсээр ирсэн эмгэний хувьд даанч урт хугацаа. Энэ л уртаас урт аж төрөлд хөгзгөр өвгөнийхөө харцан дор амьдарч бүсгүй хүний ааль аяг, нандин гэрэлтэй бүхнээ чандлан хорьсон байх юм.
Хоёул санаа сэтгэлээ уудлан ярьж хөөрсөн нь тун цөөхөн. Хэзээнээсээ л ийм байлаа. Юугаа ч ярихав. Хайрлах, хүсэх, санаж хүлээх, туниж эрхлэнэ гэж юусан билээ. Хүний амьдралын анхи нандин болгоныг мэдэрсэнгүй. Анхил залуу насаа оргүйд үйцгээчихжээ. 
( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Лхагвасүрэн Балсангийн | )

Лхагвасүрэн 	Балсангийн 	 Өгүүллэг: Балсангийн Лхагвасүрэн : Ганц цагаан хус
Оруулсан Bataka on 2025-12-17 17:24:34 (3603 уншсан)


Зохиолч Балсангийн Лхагвасүрэн

Сандаг үүр хаяарч байхад унааширч өлдсөн хөл дүүжлэх ганц унаагаа хайр гамгүй ташуурдсаар уртаас урт ам өлгөж голруу өнгийсөн хадан цохионы бэлд морио тушиж орхиод зөөлөн ногоон ширгэн дээр дээлээ тайлж орхиод цээж нүцгэлэн хүзүү толгойгоо угаалаа. Ай даа мөн сайхан байнаа гээд элэглэн хэвтэж хэсэг залгиллаа. Шөнөжин уусан гашуун ус бүх биеэр нь нэвчсэн байлтай, тамxи хөлсний үнэртэй холилдоод ой гутам. Хавагнаж унжсан зовхин дор хорсолтой гялалзах манантсан шар нүдийг харсан хэн боловч дальдирмаар. Тэрүүхэн дээд тохойг тойроод манайх байгаа даа. Байгаа даа гэхээс өөр яахав. Хөхөө өвлийн сард гэрээсээ гараад ирж байгаа нь энэ. Зэргэлдээ сумын хаалгатай болгоны үүдийг татаж мөpийтэй тоглох газар олдвол хөөж туутал нь толгой хоргодож мөрийнд өгөөд барагдаж байгаа хэдэн малаасаа дахиад хоёр тугалтай үнээ өгөх болоод буцаж яваа нь энэ. Буцахгүй ч гээд яахав, унаа нь улдаж дээл нь урагдаж үүд хаалгаа нээгээд өгөх айл ховордсон болохоор.
( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Лхагвасүрэн Балсангийн | )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Далхаагийн Норов : Цасны бэлэг
Оруулсан Bataka on 2025-12-17 17:19:22 (3506 уншсан)



Төрийн шагналт, зохиолч Далхаагийн Норовын “Хэрээний нулимс” өгүүллэг

Монголын Зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадам өчигдөр болж өнгөрлөө. МЗЭ-ийн 91 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан уг наадамд Төрийн соёрхолт зохиолч Далхаагийн Норов "Хэрээний нулимс" өгүүллэгээрээ тэргүүн байр эзэлжээ.

Хөөе та минь ээ, доройтсон нүдэнд юу сайныг та нар дуулсан уу? гэж яншаа ёнгинуур дуугаар орилсоор Баярт гуай ирж явна. Халуун зун үстэй дотортой зузаан ултай гутал, хөвөнтэй торгон өмд цамц өмсөөд, нэг гартаа зөөлөвчтэй сандлаа барин нөгөө гараар таягаа тулсан, тас хар шил зүүсэн майцгар өвгөн тийн дуугарсаар ойртон ирэхэд сэхээвчинд суугаа хөгшчүүд тоглоомдоо улайраад хариу дуугарсангүй, шуугилдана.
( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Өгүүллэг | )

Доржготов 	Цэндийн 	 Өгүүллэг: Цэндийн Доржготов : Хуруун чинээ лааны гэрэл
Оруулсан admin on 2025-12-17 17:05:08 (14572 уншсан)


Намшир өвгөнийх Зана өвгөнийтэй хоёр гэрээр өвөлжиж байна Өвлийн шөнийн уртыг хэлэх үү, өвгөдийн сүүжний чилэхийг хэлэх үү, бас дээр нь хоёул гэрэл гаргах лаагүйгээс тус тусын харанхуй гэрт уйтгарлан сууна. Зана өвгөнд хуруун чинээ ганц лаа үлдсэнийг Намшир, зах зээлийн өвгөн гэсэндээ танадаж мэдээд өнөө үдэш тэднийд орж, өчүүхэн лааны гэрэлд хуучлав. Гэрэл гэгээ баяр баясгалан авчирдаг атал мань хоёрын яриа таарсангүй, тэгсхийгээд хэрэлдэв.

( Дэлгэрэнгүй... | 1 | Өгүүллэг | Доржготов Цэндийн | )

Доржготов 	Цэндийн 	 Өгүүллэг: Цэндийн Доржготов : Аймшигт амьсгаа
Оруулсан admin on 2025-12-17 17:04:08 (13416 уншсан)

 

     Би төөрчээ. Шөнө дунд өнгөрлөө. Хөө шиг тас хар үүл огторгуйг бин битүүлж авмагц, унаж яваа морины чих үзэгдэхээ болив. Яг л өрх нь бүтээлэгтэй гэр гэсэн үг. Өдөрхөн нарны илчинд улайсаж байсан хад цохионы хөлс хамар шархиртал сэнгэнэх агаад харанхуйн мухраас шар шувууны ёозгүй авиа хад цохио дамжин бүдэгхэн цуурайтах нь дотор агзагануулам хүйтэн.

( Дэлгэрэнгүй... | 1 | Өгүүллэг | Доржготов Цэндийн | )

Доржготов 	Цэндийн 	 Өгүүллэг: Цэндийн Доржготов: Гичий чонын гиншээ
Оруулсан Bataka on 2025-12-17 17:00:34 (3587 уншсан)


Борхондлойт гэгч алдарт өлөгчнийг Дүгнэн хайрхны өмч гэнэ. Малаа хааяа шоглуулавч түүгээр оролдохоос хулчийж, “хангай хэрэглэжээ” хэмээн залбирна. Борхондлойт буутай анчинд ерөөсөө үзэгдэхгүй, буугүй хүнтэй байнга таарах бөгөөд айж эмээхгүй, бүр зугтаах ч үгүй.

Борхондлойт гэгч алдарт өлөгчнийг Дүгнэн хайрхны өмч гэнэ. Малаа хааяа шоглуулавч түүгээр оролдохоос хулчийж, “хангай хэрэглэжээ” хэмээн залбирна. Борхондлойт буутай анчинд ерөөсөө үзэгдэхгүй, буугүй хүнтэй байнга таарах бөгөөд айж эмээхгүй, бүр зугтаах ч үгүй. Ядмаг явган нэгний сүргийн захаас харж байхад нь зооглоно. Буу шийдэмгүй хоньчин шилбүүрээ далайхад тэр идэж байсан хониныхоо хаа гуяыг тасдаж зуугаад эргэж хялалзсаар “Би чамтай адилхан энэ нутагт төрсөн амьтан. Сүрэг дотор чинь миний хувь ч бас байгаа шүү” гэсэн аятай дурамжхан холдоно. Буу агссан шилдэг анчид түүний мөрийг мөшгөж уул үргээхэд бараа нь үзэгдсэн түүх байхгүй.
( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Доржготов Цэндийн | )

Өгүүллэг 		 Өгүүллэг: ШАГЖ ГЭЛЭН : Луйварчин
Оруулсан Bataka on 2025-12-17 16:57:28 (3510 уншсан)

Монгол Улсын дөрвөн зүг, найман зовхисоос цугларсан их, бага луйварчид амьдардаг газрыг Улаанбаатар гэдэг билээ. Эдгээр нэг сая гаруй луйварчины нэг нь би билээ. Анх би социализмд буюу 1980-аад оны эхээр баруун гартаа нэг юм атгаж төрсөн нь салаавч байсан гэдэг. Багш нарын цалинг архиар тавьж, хүүхдүүд галлагаатай ангид сурч, хүнс картаар тараадаг байв. Биеийн тамир, гадаад хэл, соёлын хичээлүүд заах багшгүй байв. Монгол бичиг, латин бичиг хоёрт самруулав. Монгол хэлээ асар муу сурав. Дүлийгийн урд эгнээ, хамуугийн 3-дугаар салаанд тус тус алдар цолоо дуудуулж суусаар бага ангиа төгсөв.
( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Өгүүллэг | )

Доржготов 	Цэндийн 	 Өгүүллэг: Ц.Доржготов : Сүнсэнд шингэсэн гэмшил
Оруулсан admin on 2025-12-17 16:45:32 (15057 уншсан)


Утгын чимэг -2008 наадмын тэргүүн байр эзэлсэн өгүүллэг

Сэдваанчиг Сэрээдэнэ хоёр дөрвөн ханатдаа утаа уугиулж дөнгөхөө болив. Нас гэж талийсан хоёр. Аргагүй л ийм болдог хорвоо байж. Эмгэн "Дулаан газар өвөлжинө" гээд охиныдоо төвлөж, өвгөн уулын мухрын өвөлжөөнд, отгон хүүгийндээ хоцорчээ. "Малын амьсгаа, хөх өтгөнөөсөө хол үхэхгүй" гэж Сэдваанчиг бөглөрөх гэж буй мэнгэртэй цээж хяхтнуулжээ. ( Дэлгэрэнгүй... | 7 | Өгүүллэг | Доржготов Цэндийн | )

Доржготов 	Цэндийн 	 Өгүүллэг: Ц.Доржготов Хөгшид хөгжөөнтэй /Хошин өгүүллэг/
Оруулсан Bataka on 2025-12-17 16:38:58 (3556 уншсан)


/Хошин өгүүллэг/
 Хөгшрөхөөр хүн орж ирдэггүй айл болдог юм байна. Үеийхэн өнгөрөөд л утас ч дуугарахаа болив. Жаахан хархүү цахилгаан бичихээр орж ирлээ. Хүний мөрөөс болсон хөгшин бид хоёр гэрлийн байцаагч залуутай хэдэн үг солих санаатай хөөрхөн өрсөлдөв. Хэлсэн үгийг нь сонсож чадалгүй алдчих вий гэсэндээ би байцаагч залуугийн аманд чихээ дөхүүлээд,
 -Цахилгаан хэд гарчихаж хүүхээ? гэж хашгирлаа.   
 Залуу миний амьсгаанаас ярвайж, над руу “яасан бүдүүлэг балиар өвгөн бэ” гэсэн янзтай аягүй хялайгаад дуугарсангүй. Үүнийг анзаарсан эмгэн намайг шоолон жуумалзана. Аргагүй. Би түүний урдуур дайрсан юм чинь. Тэр надаас түрүүлж юм асууж чадалгүй хоцорсондоо таагүй зогссон юм. Би түүнийхээ занг мэдэлгүй яахав. Би дүлий болсноосоо хойш их чанга ярьдаг болсон юм гэнэ лээ. Хөгшин тэгж сануулдаг юм. Би өөрөө өөрийнхөө дууг сонсохоор хэлж байгаа царай минь тэр. Эмгэн намайг дооглож жуумалзангаа нөгөө залууд,
 -Цахилгаан их гарч уу? гэж дүлий өвгөнөө давахаар нам авиагаар уруулаа дөнгөж хөдөлгөхөд би түүний амны хайрцгаар үгийг нь уншаад мэдчихэв. 
( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Доржготов Цэндийн | )

Лхагва 	Жагдалын	 Өгүүллэг: Жагдалын Лхагва : НЭГЭН АЛХАМ
Оруулсан admin on 2025-12-17 16:37:00 (11725 уншсан)

Хүү минь зэмлэл хүлээхэд бэлнээ илтгэн уруу царайлна. Нэг л гэм хийж дээ. Тэрбээр чимээгүйхэн газар шагайж зүүн хөлөөрөө баруун хөлөө халхлан зогсоно. Үзвэл өглөө өмссөн шинэ гутлаа хэгз татжээ. ( Дэлгэрэнгүй... | 1 | Өгүүллэг | Лхагва Жагдалын | )


Лхагва 	Жагдалын	 Өгүүллэг: Ж.Лхагва: БИД ЯЛАВ
Оруулсан admin on 2025-12-17 16:30:28 (14164 уншсан)


Өвгөн Дэндэв сүүлийн арваад жил бараан зах орсонгүй.

Өнөөдөр л чавганцаа үглээд байхлаар тогооны угаалтуур нунтаг саван авахаар явлаа. Зах их өөр болжээ. Гуравхан буудал газар хэр нь автобусанд далан төгрөг авах юм. Хашаанд ороход л арван төгрөг, чавганцын нь өгсөн мөнгөний тал нь тэгсхийгээд л алга болно. Хүн ч чихээстэй, тээр жилийн их зуднаас уруудсан олон адуун ортоомын бярууг завсраа хавчуулан өргөж явсаар говьд аваачиж хаясан гэдэг шиг Дэндэв ч хөлтэй хөлгүй явсаар захын төвд орчихов.  

( Дэлгэрэнгүй... | 1 | Өгүүллэг | Лхагва Жагдалын | )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Маяа
Оруулсан Bataka on 2025-12-10 15:14:55 (3475 уншсан)

 Маяа охин галуун цувааг даган үүлэн дээгүүр нисэх бөгөөд доош харвал дүү нь гараа даллан түүнийг гүйцэхийг хичээн гүйх нь харагдана. Гэнэт өөрөөс нь том хөлс даасан хүйтэн гар бугуйнаас нь татан авахтай зэрэгцэн зүүднээсээ сэрэхэд эцэг Мейр нь түүнийг энгэртээ тэврэн шатаар яаран буух бөгөөд охин өөрөө бамбаруушаа тас тэвэрчээ.

Угтаа бол ээж нь түүнийг үнсэж сэрээх юм уу, аав нь түүнийг өхөөрдөх дуугаар өглөө болгон эхэлдэг ч энэ удаад тийм зүйл байсангүйд охин гайхна. Маяа ааваа гэж хэдэнтээ дуудсан ч эцэг нь сонссонгүй. Уг нь үүнээс ч сулахан дуудахад тэр сонсдог юм. Эцэг нь ийш тийш ямар нэг зүйл хайж сандран гүйхдээ охиныг улам чангаар тэврэх нь Маяад хэцүү санагдан энэ удаад ээжийгээ дуудав. Мөн л хэн ч түүнийг сонссонгүй.

( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Өгүүллэг | )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Учрах ёстой хүн
Оруулсан Bataka on 2025-12-01 15:30:57 (4160 уншсан)

Цасан шуурга залуугийн нүүрийг эмнэг сургах мэт хорсож улайтал ташуурдана.Тэрээр өөдөөс нь юу ч хийж чадахгүй ажээ. Хунгарлан орсон цасны зузаан, олон давхар атлаа хүйтнийг хааж үл дийлэх дээл хувцас нь алхах байтугай зүгээр зогсоход нь хүртэл тээр болох мэт.

Эцэс нь үл харагдах дун цагаан талыг гүйж барая гэхнээ нэгэн нас үл хүрэлцэхээр санагдавч алхах мөлхөхийн хооронд яваа энэ залуу эхийхээ цээжинд тэврүүлэхээр тэмүүлэн буй нялх үр мэт харагдана.

Юуруу, юуны тулд гэдгээ үл мэдэхээс гадна баруун, зүүн, үхэл, амьдрал алинруугаа явж байгаа гэдгээ ч тэрээр мэдэхээ байжээ.Чухам сүнс нь салан одох хүртэл энэ биеээ туйлд нь хүртэл зовооё гэсэн шиг байдаг чадлаараа нэгэн зүйлрүү тэмүүлнэ.

Өвлийн амралтаар өвөө, эмээгийнд нь очиж амруулна гэдгийг сонсоод их л баярлаж байж билээ.Бүх юмийг нь тоо ёсоор бэлдэж өгөөд өнөө л хэлдэг захиасуудаа хэд хэд дахин давтаж ярисаар явуулсан ээжийгээ, олон биш ч ганц хоёр жин даах үг хэлээд хүргэж өгөөд буцсан аавыгаа, эзнээ хаачсаныг мэдэхгүй ч тоглохоор хүлээх нохойгоо, урт удаан лекцэн дунд дэрлэж унтдаг байсан ширээгээ хүртэл дахин ганц удаа харж ямар их аз жаргал дунд байснаа мэдэрмээр санагдана.
( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Өгүүллэг | )

Бум-Эрдэнэ  	Түмэнбаяр	 Өгүүллэг: Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Оруулсан admin on 2025-11-07 22:29:24 (20108 уншсан)



УТГЫН ЧИМЭГ-2018 наадмын дэд байрын шагналт зохиолч Т.Бум-Эрдэнийн өгүүллэг.(Сэтгэл хөдлөм)

ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)


Би яг одоо муу жаатгар эгчийгээ бодож сууна. Улаа бутарсан хацартай, жартайсан онигор нүдтэй эгчийгээ би “Жаатгар” гэж дуудаад уурлуулдаг байлаа. Бид хоёр ердөө нэг насны зөрүүтэй ч миний эгч надаас биеэр том, товируун охин байжээ. За, дээрэлхүү гэж учиргүй. Тоглосон ч, уурласан ч тэр намайг ганцхан хумиж дороо хийгээд, уурласан бол гөвшинө, тоглосон бол гижигдэнэ. Эг самбаагүй гижигдүүлэх гөвшүүлснээсээ дор шүү дээ. Цагаан сарынхаа хэдэн чихрийг хэр чинээндээ нуувч эгч аль цагийн хамаг л том чихрийг нь түүж идчихээд жартайтал инээж зогсдогсон. Миний зэвүү, дургүй хоёр зэрэг хүрэвч надаас толгой өндөр түүнийг яаж ч сарвалзаад дийлдэггүй байлаа.

Хөдөөний хүүхдүүд дөрөв тавтайгаасаа л хурга ялгаж, үнээ ивэлгэхээс эхлүүлээд малын захад зогсож, эцэг эхийнхээ гар хөлийн үзүүрт дэм болох гэж хичээцгээдэгсэн. Түүндээ ч дуртай. Би найм, эгч ес хүрдэг жилийн хаврын амралт юмдаг. Аав сум яваад эзгүй байлаа. Өглөөгүүр ая намдуухан байсан тэнгэр үд дундаас эхлэн бүрзийж, цасан шуурга нүүр нүдгүй балбаж эхэллээ. Ээж яаран сандран гарахад эгч бид хоёр ч зүгээр суугаад үлдсэнгүй. Ээждээ дэм болох гэж хонины захаар гүйлдлээ. Ээж “гэртээ ор, ор” гээд байгаа бололтой хоёр гараа савчаад байна. Эгч бид хоёр бараа, бараандаашуу бөртгөнөн гүйцгээв.

Нэг мэдсэн хонь хоёр тасраад нэг хэсгийг нь эгч бид хоёр дагаад гүйж явна. Эгч ч бүснийхээ үзүүрээр намайг уяад «Эгчийгээ дагаад гүйгээд байгаарай» гэж билээ. Энэ хооронд хонь ч нилээн холдсон хэрэг. Богино хөлийн мал ч гэлээ уруудсан л бол бидэн шиг амьтдад гүйцэгдэнэ гэж үгүй. Хаврын шуурга гэдэг нэг балбахаараа аархуу ч гэж жигтэйхэн. Сөрсөн нэгнийг сөхрүүлж байж л санаа амрах аятай. Туниа муутай зарим төлөг борлон энд тэндгүй л бөмбийлдөөд унаж байсан санагддаг юм. Миний нүүр ам тэсэхийн аргагүй чимчигнэж, амьсгаа авахад ч бэрхтэй болж хайрдаж хөлдсөн цас руу өөрийн эрхгүй шургачин уналаа.

( Дэлгэрэнгүй... | 3 | Өгүүллэг | Бум-Эрдэнэ Түмэнбаяр | )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Н.Марал-Үжин : Чөтгөрт дурласан бурхан
Оруулсан Bataka on 2025-11-02 21:17:47 (4526 уншсан)

Тэнгэрийн хаяанд цагаан жигүүрээ дэлгэсэн нэгэн охин байлаа. Түүний инээмсэглэлээс гэрэл цацарч, хаа хүрсэн газар нь салхи намуун, одод хүртэл бөхийдөг байв. Харин доод ертөнцөд тамын дөл дундаас хар далавчтай нэгэн хүү алхаж гарчээ.
Түүний нүдэнд шөнө, дуугүй гуниг шингэж, амьсгал бүр нь утаа мэт зүрхийг хорсгоно. Хоёр ертөнцийн хил дээр, гэрэл ба сүүдрийн заагт тэд учирчээ.
Тэр мөчид тэнгэрийн охин анх удаа харанхуйн гоо сайхныг мэдэрч, харин тамын хүү анх удаа гэрлийн дулааныг мэдэрсэн юм.
Хориглох бүхнийг үл тоон, тэд хамт байхыг хүсэв.
Гэвч тэнгэрийн хууль, тамын гинж хоёр тэднийг салгах тавилантай байлаа.
Хоёр ертөнцийн хүч тэдний хайрыг дарж, тэнгэрийн хаалга хаагдаж, тамын гал буцаж асав.
Тэд өөрсдийнхөө хайр дурлалын төлөө
Амиа золиослохоор шийдэж
Сахиусан тэнгэр охин өөрийн энх тайвны бэлгэдэл болох далавчаа тайрч 
Чөтгөр хүү өөрийн сүрлийн бэлгэдэл эврээ хугалж далавчаа шатааж хорон муу санаагаа ойрхон 
Хайрынхаа төлөө тэмцэнэ
нар сар шиг
учрах тавилангүй мөртлөө
мөнхийн хайрын бэлгэдэл болгож өөрсдийн зүрхээ сугалан нэг цул болгов...

Н.Марал-Үжин
2025.10.22
( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Өгүүллэг | )

Бум-Эрдэнэ  	Түмэнбаяр	 Өгүүллэг: Т.Бум-Эрдэнэ : Түнтүүлэй /Өгүүллэг/
Оруулсан admin on 2025-10-29 09:24:21 (18380 уншсан)

-   Ингээд ногоороод байвал юу авч шалихав дээ гэх дуунаар би давхийн сэрлээ. Нарнаас нүүрээ халхалж байсан цамцаа хуулан харвал дөрөв тав орчим настай болов уу гэмээр халзан толгойтой, онигор нүдтэй түнтгэр бор хүү зогсоно. Хацар нь улаа бутраад хачин эрүүл, тохой нь нөхөөстэй, энгэр нь халтардсан дээл өмсжээ. Түүний ард их номхон болов уу гэмээр хонгор алаг даага толгой хаялан тургина. Нойрмог нүдээ нухлаад тэр том хүнтэй юу гэж яриа эхлэхээ мэдэхгүй гөлрөв.

-   Өдрийн наранд унтаад байхаар наад тархи толгой чинь хагардаггүй юм уу? гэж бүр нэг том хүн шиг асуух загнахын завсраар хэлж байна.
-   Нүүрээ бүтээгээд жаахан хэвтсэн чинь нам унтчихаж гэж би өөрийн мэдэлгүй бүр жаахан хүүхэд шиг хариулчихсандаа ичих шиг.
-   Май энийг уу гэж байна. Наад сархинаг чинь хатлаа гээд гурвын бедонтой зэлгээн цай өгөв. Үнэндээ ангасан гэж учиргүй. Цайг хоёр завжаараа сагартал залгилаад түүнээс бас л санаа зовов.
-   Ингэхэд чи хаанаас гараад ирэв.
-   Саахалтаа саахалт. Өглөөнөөс хойш таныг дурандлаа. Хөдлөхгүй болохоор чинь арай үнэр орчихоогүй байгаа гээд ирж байгаа ухаантай, тэгсэн гайгүй шив дээ гэж байна. Инээд хүрээд болдоггүй. Нэг муу нусаа татсан тагжийсан юмыг яалтай ч билээ.

( Дэлгэрэнгүй... | 51 | Өгүүллэг | Бум-Эрдэнэ Түмэнбаяр | )

Бум-Эрдэнэ  	Түмэнбаяр	 Өгүүллэг: Түмэнбаярын Бум-Эрдэнэ : Сэмэрч үл барагдана
Оруулсан admin on 2025-10-20 10:38:53 (9590 уншсан)

МЗЭ-ийн шагналт зохиолч Түмэнбаярын Бум-Эрдэнийн зохиол

Уншсан:О.Батсүх

Билгээг ажлаасаа орж ирэхэд бага хүү нь тосон гүйж ирсэнээ гарт нь элдэв юм байхгүйг мэдээд нүдэнд нь үл ялиг гуниг үелзээд эргэж чавхадлаа. Багыгаа горьдоочихлоодоо гэж мэдэрсэн хэдий ч нэгэнт юмгүй тул одоо яахав. Гадуур хувцсаа тайлан зогстол эхнэр нь
- Өө миний өвгөн! гээд хошуун дээр нь шопхийтэл үнсчихээд цай аягалж өгөв. Тэгсэнээ хийж байгаагаа үргэлжлүүллээ. Эхнэрийнхээ хийж байгааг харсан Билгээ “Өнөөдөр бууз идэхнээ” гэж бодох зуур эхнэр нь нэг л хөнгөн сэргэлэн, сэтгэл өндөр байхыг ажив. Яагаад ч юм хацар дээрээ гурилдчихаж. Эгдүүтэй ч харагдах шиг.

( Дэлгэрэнгүй... | 4 | Өгүүллэг | Бум-Эрдэнэ Түмэнбаяр | )


 
Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

Одоо онлайнд 184 зочин, 0 гишүүн байна.


Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт



Зургийн цомог


orkh-013.JPG
600x450 114k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 6828

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-057.JPG
600x450 137k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4232


B3-011.JPG
600x484 128k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 6210


Агуулга
Thursday, 2026.05.07
· Би гэх бодол
Sunday, 2026.05.03
· Шинэ Чойнжин : Ганцаардсан баатар
· Амьдарлын 3 мөр
Monday, 2026.04.27
· Т.Батсуурь : ЭР НУЛИМС
Thursday, 2026.04.23
· Шюэ Вайсуо: Адуухайн амсар
Tuesday, 2026.04.21
· Жүнмэн: Надад чимээгүй ширээ өгөөч
Sunday, 2026.04.19
· Үндэсний уншлагын үйл ажиллагаа - "Сонгодог зохиолуудыг аз жаргалтай уншиж, ертөнцийг харахын тулд орчуулга" сэдэвт арга хэмжээ боллоо.
Thursday, 2026.04.16
· Залхуу, хойш тавих занг засах- 5 секундийн дүрэм - хамгийн зөв шийдвэр гаргах хугацаа
· 【Дэлхийн хамгийн шилдэг ном】 МӨНГӨНИЙ УХААН
Thursday, 2026.04.09
· Э.Чинзориг: Төрийн нүд
Wednesday, 2026.04.08
· До.Болдхуяг : МОНГОЛ БИЧИГ
Tuesday, 2026.04.07
· Гоомарал
Sunday, 2026.03.29
· Амгаланбаатарын Чинболор : Хайрцаг тамхи
Wednesday, 2026.03.25
· Шилдэг ном : Яагаад бид үргэлж ядардаг вэ? Чингис хааны
Friday, 2026.03.20
· Шилдэг ном : Бусдад таалагдах гэж хичээсээр
Thursday, 2026.03.19
· Ц.Авирмэд : Буддагийн зүрхэн зүгт ...
· Ц.Авирмэд : Ханьдаа
Wednesday, 2026.03.18
· Ц.Авирмэд : Нэргүй шүлэг
· Р.Чойном : Жагсаал
· Ц.Авирмэд : Үүл нарны орчлонд ...
Wednesday, 2026.03.25
· Хайрцаг тамхи
Thursday, 2026.03.12
· Энхтайваны Чинзориг : Маргад
Friday, 2026.03.06
· Шилдэг ном : Өмгөөлөгч шиг ярих 9 нууц: Ямар ч ярианд давуу тал олж авах техникүүд
Monday, 2026.03.02
· А.Бүрэнтөгс : Хүсэл
Thursday, 2026.03.12
· Арлааны Эрдэнэ-Очир : Хачин тунгалаг амраг
Sunday, 2026.03.01
· М.Мөнхбаяр : 4-н мөртүүд
Thursday, 2026.02.26
· Сосорбарамын Төмөрхуяг : Хөршийн хөөрхөн охин
· Соёрхын Пүрэвсүрэн : ҮЛ ТАСРАХ УДАМ
Tuesday, 2026.02.24
· Сосорбарамын Төмөрхуяг : 70 настай эрхэм
Saturday, 2026.02.21
· Эр эм
Wednesday, 2026.02.18
· Үг
Friday, 2026.02.13
· Э.Чинзориг: НАГАЦ АХ МИНЬ
· Шилдэг ном : Боломжгүйг Боломжтой болгодог 3 Хууль
· Шилдэг ном : Таны “амьдралын хугацаа”-г 2 дахин нэмэгдүүлэх top 5 ‎зуршил
· Шилдэг ном : Ээж 1% өөрчлөгдөхөд хүүхэд 100% өөрчлөгдөнө
· Шилдэг ном : Хүүхдэдээ заавал заах ёстой ганц чадвар: Санхүүч Хэрэмийн супер хичээл-Шинэ жилийн хамгийн том бэлэг
Wednesday, 2026.02.11
· Ц.Билгүүнжаргал : Үлдэхсэн
Monday, 2026.02.09
· Д.Пүрэвдорж : Сэгс Цагаан Богд найраглал
· Шилдэг ном : ҮГИЙН ХҮЧ- Миний амьдралыг өөрчилсөн ганц өгүүлбэр
Wednesday, 2026.02.04
· Энхтайваны Чинзориг : Жинхэнэ эзэд нь

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2026 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn