Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
/www.biirbeh.mn
Twitter
RSS2

Мэйл : info@biirbeh.mn
Утас : 9907-6364

Нэрээр
   ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
   4-н мөртүүд  
   Sienna  
   Window of Mongolian poetry  
   Youtube  
  Цээсүрэн Авирмэд  
  Э Агиймаа  
   Алтангадас  
  А Алтанхундага  
  М Амарбаяр  
  A Амарсайхан  
  Б Амарсанаа  
   Амор Хайям  
   Ардын аман зохиол  
  Б Ариун-Эрдэнэ  
  Энх-Амгалан Ариунболд  
   Афоризм  
   Нямдорж Ачиймаа  
  Г Аюурзана  
  Ц Бавуудорж  
  Н Багабанди  
  П Бадарч  
  Н Базардэрэг  
  А Байгалмаа  
  С.Б. Бат-Эрдэнэ  
  Б Батзаяа  
  Д Батзүл  
  М Батнайдвар  
  П Батнайрамдал  
  Лу Батнасан  
  Б Батрэгзэдмаа  
  Т Батсуурь  
  Ц Баттуяа  
  Батсайханы Баттөгс  
  Ш Батцэцэг  
   Баяр ёслол хурим найр  
   Бодрол  
  До Болдхуяг  
  Х Болор-эрдэнэ  
  Х Болормаа  
  Б Болормаа  
  Э Бум-Эрдэнэ  
  Түмэнбаяр Бум-Эрдэнэ  
   Бусад  
  Ц Буянзаяа  
  С Буянцогт /Цахарын/  
  Жигжид Бямбаа  
  Ц Бямбажаргал  
  Жогноо Бямбасайхан  
  Эрдэнэбаатар Бүжинлхам  
   Гадаадын уран зохиол  
  Тангадын Галсан  
  Б Галсансүх  
  Батсүх Ганзориг  
  Б Ганзориг  
  Дорж Гармаа  
   Гэсэр  
  Ш Гүрбазар  
  Ч Дагмидмаа  
   Далай ламын айлдвар  
  Цэнд Дамдинсүрэн  
  О Дашбалбар  
  Михайлов Дениска  
  Зундуй Дорж  
  Б Дорж  
  Цэндийн Доржготов  
  Ц Доржсэмбэ  
  Ш Дулмаа  
   Дууны үг  
  Ц Дэлгэрмаа  
   Дэлхийн уран зохиол  
  Магтаал Ерөөл,  
  Ц Жамбалгарав  
   Зохиолчдын намтар  
   Зүйр цэцэн үг  
  Б Ичинхорлоо  
  Б Кана  
  Ч Лодойдамба  
  Соном Лочин  
  Отхан Лха  
  Жагдалын Лхагва  
  Балсангийн Лхагвасүрэн  
  Бавуугийн Лхагвасүрэн  
  Ш Лхамноржмаа  
  Н Минжинсайхан  
   Монгол Улсаа хөгжүүлье  
   Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
   Мэдээ, мэдээлэл  
  Бямбадорж Мөнх-Өлзий  
  Ж Мөнхбат  
  Н Мөнхсайхан  
  Г Мөнхтулга  
  А Мөнхтуяа  
  Гомпилдоо Мөнхцэцэг  
  А Мөнхчимэг  
  Д Намдаг  
  Д Намсрай  
  Д Нацагдорж  
  Сайнжаргал Начин  
  Г Номин  
  У Номинчимэг  
  Д Нямсүрэн  
  Н Оюун-Эрдэнэ  
  Д Оюундэлгэр  
  Санж Пүрэв  
  Лувсан Пүрэвдорж  
  Д Пүрэвдорж  
  Соёрхын Пүрэвсүрэн  
  Д Равжаа  
  Б Ринчен  
  Шуурайн Солонго  
  Доржпалам Сумъяа  
   Сургамж  
  Х Сүглэгмаа  
  Шарав Сүрэнжав  
  Ширчин Сүхбаатар  
  Г Сүхзориг  
  Н Тайванжаргал  
  Цэрэнтулгын Түмэнбаяр  
  Загдын Түмэнжаргал  
  Д Төрбат  
  Д Урианхай  
  Б Уугансүх  
  Л Хасар  
  Л Хишигдорж  
   Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Цоодол Хулан  
  Ү Хүрэлбаатар  
  М Хүрэлсүх  
   Хүүхдийн дуу  
   М. Цэдэндорж  
  М Цэемаа  
  Д Цэцэнбилэг  
  Ч Чагнаадорж  
   Энхтайваны Чинзориг  
  Ренчин Чойном  
   Чоно  
  Батмөнх Чулуунцэцэг  
   Шагж гэлэн  
  Youtube Шилдэг ном  
   Шог өгүүллэг  
   Шүлэг  
  Б Шүүдэрцэцэг  
  Балбар Энхбат  
  Энхбаатар Энхболд  
  Д Энхболдбаатар  
  Б Энхтуяа  
  Р Энхтуяа /Эмүжин/  
  Батсамбуу Энэбиш  
  С Эрдэнэ  
  Арлаан Эрдэнэ-Очир  
  Б Эрдэнэсолонго  
  Ж Эрхэмцэцэг  
  Бэгзийн Явуухулан  
   Ярилцлага  
   Үлгэр  
  Э Үржинханд  
   Өвөр Монголын яруу найраг  
   Өгүүллэг  
  Л Өлзийтөгс  
   Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Бүгд  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгүүллэг  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Өгүүллэг


Цэемаа 	М	 Өгүүллэг: М.Цэемаа : ЖАВРАЙ
Оруулсан admin on 2011-12-26 13:54:23 (8547 уншсан)

\”ОЖГОО МИНЬ дурсамж өгүүллэгийн хэсэг\

Зуны дунд сарын наран тэргэл өдрүүд ард үлдэж уйлганасан усан бороо хоёр гурав  хоногоор “цутгалан нь тасарсан” мэт орсоор.”Хөх толгой”-н хөндлөнд байгаа  Цэнд гуайнхны хот айлд эрлээр ирээд бороонд хөл хоригдож орхисон “адуун”-ы хэдэн банди нар,хонины хишигтээ ээлжгүй гүйдэг Чанцал  хэмээх дунд зэргийн нуруутай ногоовтор нүд монхор хамартай эмэгтэй ер мордож суух чадал даягтай хэдэн хүнд мөрөндөө углах хуурай хувцас үгүй болжээ.

( Дэлгэрэнгүй... | 4 | Өгүүллэг | Цэемаа М | )

Болдхуяг 	До	 Өгүүллэг: До.Болдхуяг : ЭХ
Оруулсан admin on 2011-12-26 12:47:16 (6051 уншсан)


/Дэлгэрүүлсэн хувилбар/
Би мэдээ орсон цагаасаа ээждээ дургүй байлаа. Тэр эмгэнд уурлан хорсож хэлсэн үгийг минь сонссон хүмүүс надад “Чи төрүүлсэн эхийгээ яаж ингэж хэлж чадаж байна аа?” гэж мэл гайхдаг байж билээ. Тиймээс би түүний тухай бусдад ярих үгээ цэнэдэг болсон юм. Үнэндээ тэр зөнөг миний ээж мөн ч юм уу, биш ч юм уу хэн мэдлээ. Ийм бодолдоо хөтлөгдөн би тэр миний ээж биш байх боломжтой эсэхийг судалж үзсэн. Даанч надад тийм баримт ерөөсөө олдоогүй бөгөөд хамгийн гол нь би тэр хөгшин шулмаас олон юмыг нь дууриаж төржээ. Нүд, үсний өнгө, нүүрний хэлбэр төрх, биеийн галбир, алхаа гишгээ, дуу хоолой... Ингээд би өөрийгөө түүний төрсөн охин биш байх гэсэн тэнэг бодлоо орхисон юм. Гэлээ ч гэсэн ээждээ дургүйцэх минь багасаагүй бөгөөд харин ч би түүнийг улам бүр үзэн ядах боллоо. Би толинд харах болгондоо өөрийнхөө дургүй хүнтэй төстэй залуу бүсгүйг харж зэвүү минь хүрэвч хаа очиж шал өөр ааш зан, ухаан бодол, санаа сэтгэлтэй төрүүлсэн бурханд талархдаг билээ.

( Дэлгэрэнгүй... | 17 | Өгүүллэг | Болдхуяг До | )

Цэемаа 	М	 Өгүүллэг: М.Цэемаа : Ожгоо минь
Оруулсан admin on 2011-12-23 21:29:27 (8079 уншсан)

Өвлийн шөнийн цэнгэг агаар ,аргалын хадган цэнхэр утаа бүрий дундуур цэнгийн цагаан хадаг лугаа намиран үзэгдэхэд холоос агсагдаж,даарсан Цэнгэлийн бие тавирч,унаж яваа үрээнхэн морины  чих нь сортолзон хөл нь хөнгөрөөд ирэхэд уулын бүрэнхий мухраас хөв...хөвхийн хуцах нохдын дуу чимээлнэ.
Гэрийн гадаа саравчлан зогсоо Ожгоо “...за байз Халзан гуайгаар зоос татуулдаг юм бил үү...Урд хөтлөөр улаан тоос татаад байх чинь ээ...Өө энэ миний муу хоёр цийлэн чинь өдрөөр  ч өөдтэй харахаа больжээ зайлуул...өнөө харъяа нүдгүй,харайяа хөлгүй гээч л болоод байгаа юм аа даа хэмээн өөртэйгөө ярин,тоос босч харагдсан хөтлийг нүдээ арчин арчин дахин дахин харсаар гарч орно.Тогооны хусам горьдон үүдэн тушаа хэвтэх хөгшин халтар нохой унжсан зовхио арай ядан өргөн  залхуутай яа харах нь гайхаад ч байгаа шиг....Аа золиг гэж адилхан өтөл  болж яваа юм байж өнөөхөө мартаж ...амаа барин эргэж орсноо эрэгнэгийн урд захад  орхисон буурал хусмаа нэг гар дээрээ овоолон барьж гарч ирснээ эгээ л хүнтэй хүүрнэх мэт...эвий дээ өдрийн хагас цайгүй бол би сөхчих гээд байхад өвгөн болсон чи атга хусманд хоолших болов уу даа .Чи бид хоёр ч “хорвоо болж” явна даа хэмээн халтар нохойтойгоо ярина.
( Дэлгэрэнгүй... | 2 | Өгүүллэг | Цэемаа М | )


Баттуяа 	Ц	 Өгүүллэг: Ц.Баттуяа : ДУРЛАСАН НАЙРАГЧ
Оруулсан Баттуяа on 2011-12-20 22:16:03 (9259 уншсан)

-Шүлэг уншаад л уяраад л уйлаад л суух юм, чи чинь өвчтэй юм уу гэж ээж нь охиноо зэмлэнэ. Охин хариуд нь сэтгэл дотроо:

-Та яаж мэдэх вэ дээ. Би яаж эрүүл байх юм. Аль хэдийн өвдчихсөн шүү дээ. Харин тэрийгээ танд биш ганцхан шүлгэндээ л хэлсэн гэж хариулна. Ээж нь гал тогооныхоо өрөө рүү ороод хэсэг чимээгүй боллоо.

-Болиоч ээ. Ингэж байгаад өвдөх гэж байгаа юм. Наад хэдэн шүлэг чинь зүрхийг чинь шархлуулна уу л гэхээс биш амьдралд хэрэг болохгүй гэж ээж нь өрөөгөөр нь шагаймагцаа дахиад л хашгирна. Охин:

-Өвдөх гэж байгаа юм гэнэ шүү. Аль хэдийн тэр хүнд шархыг чинь  зүрхэндээ олчихсоон, ээж минь. Яаж эдгээх вэ гэж л шаналж сууна.

( Дэлгэрэнгүй... | 1 | Өгүүллэг | Баттуяа Ц | )

Үржинханд 	Э	 Өгүүллэг: Э.Үржинханд : Шинэ жилийн үдэш
Оруулсан admin on 2011-12-07 07:56:14 (10522 уншсан)

“-Энэ бүхэн ингээд л дуусдаг байж, ямар ч баяр хөөр, хайр халамж хүртэх эрхгүй би гэдэг хүн одоо хаачих билээ” хэмээн Төгсөө цас чийхруулан уцаартайхан алхана. Одоо түүнд зорих зорилго, явах газар үгүй болсон мэт санагдаж, эцсийн найдвар ийнхүү тасраад байхад хүртэл шинэ жил гээд л баяр хөөртэй хүмүүс инээд цацруулан хажуугаар зөрөлдөх нь гомдмоор ч юм шиг. Гартаа бас баглаа цэцэг, бялуу барьчихаад одоо хэндээ ч өгөх билээ гэж бодмогц сэтгэл дотор нь бүр ч хоосон оргиод явчихав.
Тэгж явтал баярлаж хөөрсөндөө суух ч завгүй зөрөлдөх хүмүүс дундаас гагцхүү Төгсөө л цасанд дарагдаж гунигтай харагдах нэгэн модон сандал дээр очиж, бээлийгээрээ арчих аядаад лагхийн суулаа. Бор торхон амьдралдаа сэтгэл гундаж байгаагүйн цорын ганц шалтгаан бол хайртай түүнийхээ төлөө л амьдарч байсанд билээ. Гэтэл он гарахад хэдхэн мөч үлдээд байхад ингээд ганцаар сууж байна гэдэг юутай бэрх вэ.

( Дэлгэрэнгүй... | 3 | Өгүүллэг | Үржинханд Э | )

Алтанхундага 	А	 Өгүүллэг: А.Алтанхундага : САРХАДЫН ТӨЛӨӨС /Өгүүллэг / 
Оруулсан admin on 2011-11-30 11:28:52 (11140 уншсан)

Дэггүйхэн үерхсэн дөрвөн найз ангийн андууд                                                                                       

Дүрсгүйхэн багын минь алтан үеүд ...

... гэж банзан гитарын утсыг сэмэртэл балбан дуулах дөрвөн найзыг харсан хэн ч болов найз хэмээх эрхэм үгийн жинхэнэ мөн чанарыг ойлгох байсан биз. Магадгүй нүдээ жаахан доош буулгаж ширээн дээр мэлтэлзэх сархад дүүрэн хундагыг хараад энэ бодлоосоо татгалзаж ч болох юм.  Ямартай ч нэгэн жалганд хүүхэд насаа үдсэн тэдэнд иймэрхүү сархадтай, сайхан дуутай өдрүүд олон байсан нь мэдээж. Наймдугаар ангиа төгсөөд үеийн нөхдөөсөө хоцорч, хамтдаа сургууль завсардсан болоод ч тэр үү дөрвүүл үй зайгүй нөхөрлөхийг яана. Уусан архиндаа бус дуулсан дуундаа халамцсан бололтой Идэрээ гитараа хойш тавиад :

 - Найзуудаа, одоо ганцхан шил архи байсан бол мөн ч сайхан даа гээд гүд хийтэл шүлсээ залгилахад  Ганхүү сүүлийн хундагатай архиа хөнтрөөд :

- Хэлээд юу гэх вэ?  байсан бол юу боллоо гэж хоолойгоо хаттал орилж суух билээ дээ гэснээ надад байгаа нь л энэ гээд үрчийсэн таван зуутын дэвсгэрт гаргав. ( Дэлгэрэнгүй... | 11 | Өгүүллэг | Алтанхундага А | )


Цэемаа 	М	 Өгүүллэг: М.Цэемаа : Хөх Алсад 3-р хэсэг
Оруулсан admin on 2011-11-29 16:34:37 (9495 уншсан)

Шөнийн тэнгэртээ одод үймээд их хотын гэгээ ч түүнээс гэрэлтэй.Нимгэн цув,богино түрийтэй хуучин муу гутал хоёроо бариад  жижүүр дуудлагаар явахыг анаж байгаад хүлээн авахын хаалгаар  гарч гүйлээ.Эмнэлгийн байшингийн зүүн үзүүрийн доголд орж яаран сандран хувцаслаад зам даган явсаар автобусны зогсоол хүртэл ашгүй “Баянхошуу Жанцан” гэсэн бичигтэй автобус хойшоо хараад  зогсоно.Хүн ч алга,ороод жолоочийн бүхээгийн арын суудалд суугаад уйлав.Цамцныхаа захыг дээшлүүлж байгаад  урсан гарах нулимсаараа нүүрээ угааж гарлаа.Уг нь Гульсара урианхай удмын хүн билээ.Айлын ганц охин, аав нь Ногоон нуурын дамжлага баазад насаараа хурган даргын ажил хийж,ээж нь хүний бага эмчээр осолдох хүртлээ ажилласан аж.

( Дэлгэрэнгүй... | 10 | Өгүүллэг | Цэемаа М | )

Цэемаа 	М	 Өгүүллэг: М.Цэемаа : Хөх Алсад 2-р хэсэг
Оруулсан admin on 2011-11-29 16:33:31 (8755 уншсан)

Ажил тарж олны хөл татарсан үед гүүрний хашлага түшээд зогсож байсан бие давхар  хувцас нимгэн бүсгүй хөл алдан суун тусаж дуу тавин ёолохыг харсан Амгалан хөлийн хурдаар гүйн хүрч суганаас нь өргөн авлаа.Такси...такси сандарсан саарал хоолойгоор  хашгиртал ашгүй такси зогслоо.Өмнө нь эмнэлэг байтугай эмийн сан ч ордоггүй Амгалан хаашаа явах ухаанаа ололгүй шууд л “эх нялхас руу яваарай хүү минь хурдалж үзээрэй гэв

Удаж төдөлгүй “Эх нялхасын клиник” гэсэн цэнхэр гэрлэн чимэглэл бүхий хаалгаар өнөөх бүсгүйг сугадан түшсээр орж очив.Намхавтар эмэгтэй тосч аваад  “эмчийг дууд” хэмээн цааш хэл болоод  баахан хүснэгт болсон цаас ширээний нүднээс гаргаж ирээд өнөөх бүсгүйг шалгааж эхлэв.Айж сандарсандаа өнөөх бүсгүйн царайг ч тогтоон  харж чадаагүй Амгалан эмч юу гэж асуугаад байгааг ч ойлгосонгүй үүлгэртэнэ.

( Дэлгэрэнгүй... | 1 | Өгүүллэг | Цэемаа М | )

Цэемаа 	М	 Өгүүллэг: М.Цэемаа : Хөх Алсад 1-р хэсэг
Оруулсан admin on 2011-11-29 16:32:10 (9112 уншсан)

Олны хөл үл тасрах Их Сургуулийн модот гудамж хичээлийн хоёр байрны голд байрлах гуталчны жижиг шовгорын хажуугаар өнгөрөнгөө сараажин төмөр хашааны  завсраар шагайн байр руугаа харвал том хар жип машин зогсоо нь харагдахад Оюунтунгалагийн хормой чичрэн айдас ч төрөх шиг гарынх нь алга хөлрөөд явчихав.Навчис унаад хөлөөр нэг хөглөрөөд гунигтай.Холоос цохисон утасны дуудлага ижийнх нь бие муу байгааг дуулгасан болохоор байр руугаа ум хумгүй гүйн хүрч том хар машины урд талын суудалд түүнийг тэвчээртэй хүлээн суугаа хүнээс тусламж гуйн цурхиран уйлмаар.Алс баруун хязгаараас ирээд гурван оныг үдсэн Оюунтунгалаг бусдын адил ижийдээ очиж чадаагүй яваа аж.Ижий нь нутагтаа багшийн ажил хийж ядруухан амьдарна.Гурван дүүтэй тэд нь балчир.Хойд аав нь болох Элдэв уг нь барилгачин л даа.Барилгын трест нь тараад ажилгүй болсон нэгэн.Ажилгүй хирнээ архи уухаараа мөнгө олоод л гударчихна.

( Дэлгэрэнгүй... | 4 | Өгүүллэг | Цэемаа М | )

Алтанхундага 	А	 Өгүүллэг: А.Алтанхундага : Монголын хамгийн даруухан зохиолч
Оруулсан admin on 2011-11-23 17:06:59 (10552 уншсан)

Сонингоо аваарай  “Монголын хамгийн даруухан зохиолч” Сонгоноотой хийсэн ярилцлага нийтлэгдсэн шүү  сонингоо аваарай.

Үзэгнийхээ үзүүрээр хүмүүний амьдралын өнгө гэрэл хийгээд хувь тавиланг бүхэлд нь өөрчлөх эрх гагцхүү зохиолч хүнд л олдох ховорхон хувь тохиол болохыг Аргуун үзэг цаас золгуулах бүртээ мэдэрнэ. Үнэнтэй ойрхон амьдрах л гэж үйсэн цаасан дээр бодлоо асгаж, үүр шөнийн заагт үүрэглэж суудаг юм болов уу? Аль эсвэл нэр алдрын төлөө нийтэд таалагдах зохиол бичих гэж сэтгэлээ худалдан үймэрч суудаг юм болов уу? Аргуун алинд нь ч үл хамаарах эгэл нэгэн зохиолч бүсгүй билээ. Арван дөрвөн насандаа Александр Дюма, Антон Чеховыг уншаад “Би хараа орлоо” гэж жижигхэн тэмдэглэлийн дэвтэртээ томоо гэгч нь бичиж байсан тэр цагаас хойш өдгөө арван гурван намрын навчис нэгэнт хөл дор нь хөглөрчээ. Агата Кристи, Анна Ахматова нар шиг алдарт зохиолч болно гэж андгай тангараг өргөөгүй ч алгуурхан утга зохиолын үүдээр алхаж орсон түүнийг өлгийдөж тосох багш байгаагүй ч хөтөлж хүргэсэн зохиолууд олон байсан юм. ( Дэлгэрэнгүй... | 9 | Өгүүллэг | Алтанхундага А | )


Алтанхундага 	А	 Өгүүллэг: А.Алтанхундага : Авилга
Оруулсан admin on 2011-11-23 16:45:14 (10947 уншсан)

                                                                                     \Өгүүллэг\ 

Хаврын сүүл сар мушгих үеэр оюутнууд жилийн эцсийн шалгалтаа өгөх гээд хонь хурга нийлэлдэх мэт дээр дооргүй л бужигнацгаана. Энэ үед гурван жил тасралтгүй ангийн дарга хийсэн Даш ангийнхаа хэдэн оюутны сурлагын дэвтрийг бариад “Эдийн засгийн онол” хичээл заадаг Билэгт багшийн өрөөний үүдэнд ээлжээ хүлээн зогсоно. Дашийн дэргэд ангиасаа арай илүү дотно үерхдэг найз Болдоо нь түүнийг царайчлах мэт зогсох бөгөөд :

 -  Дашаа, чи эхний ээлжинд найзынхаа дүнг л засуулдаг юм шүү, Билэгт багш надад их дургүй юм шиг ээ гэж нүд амаа эргэлдүүлэн тал засна. Даш угийн багш нартай хэл амаа хурдан ололцоод сурчихсан учир, ганц найзынхаа дүнг засуулах нь гарны өргөс авахтай л адилхан мэт санагдаж :

( Дэлгэрэнгүй... | 7 | Өгүүллэг | Алтанхундага А | )

Бусад 		 Өгүүллэг: Бурхны Хишиг
Оруулсан Цэемаа on 2011-11-19 10:25:23 (8906 уншсан)

     Цасан шамрага цардмал зам дээгүүр үнэгэн хорхой лугаа мурилзан мушигран хийснэ.Хойд энгэрээс уруудан орж ирэх замыг тосон зогсоо Цээнэ байн байн бугуйн цагаа хялам хяламхийн харж хүйтэн жаварт хайрагдан улайсан гараа амандаа ойртуулж үлээн бүлээцүүлнэ.Хавар намрын нимгэн ултай хар өнгийн гутлынх нь ул царцан тог тогхийн хөлдүү сонсогдоход тоосон шинжгүй хөлөө хооронд нь хавсарсан болоод л зогссоор....Үдшийн гялаан од тодрон,орчныг харанхуй нэл бүчин авч идэр есийн жавар тачигнан нүүр ам хамрыг чимхэж тавиад  байх шиг час часхийхийг үл ажран зогссон газраасаа ч холдсонгүй.

     Суурины гол гудамжны гэрлүүд үдшийн бүрий,цасан шамраганд бүүдийж харагдах.Хол ойроос нохдын хуцалдах,хааяа нэг согтуу хүний сөөнгө хоолойгоор хашгирахыг эс тооцвол энэ суурины үдэш гайхмаар нам гүм.Тэнгэрт алмааз эрдэнийн одод түгэж,харанхуйг цоочин тодроод,хүйтний эрч улам чангаран өвлийн шөнийн үзэсгэлэн үзэх нүдний үзүүрт эргэлдэн нисэлдэн буух цасан ширхэгүүд.Цас чихруулан нааш цааш алхлан гараа амандаа ойртуулан бүлээцүүлж,хөлөө хавсран дороо дэвхцэх аядан өнөөх л замаа харуулдан зогсоо Цээнэгийн толгойн хэсэг нь нэлэнхүйдээ цан хүүрэг татаад холоос харвал цагаан толгойтой  хээрийн хүрэн бүргэд шиг харагдана.Сормуус нь хоорондоо наалдаад,ороолтных нь урд хэсэг  амьсгалд дарайж хөлдөөд  хацар хамар уруулыг нь хүйт  оргиулан хайрна.Ирнэ гэсэн юм чинь ирэх байх хэмээн өөртэйгөө ярин цас чихруулан  холхиж нэлээд хугацаа өнгөрүүллээ.Хот хөтлөөр бага оврын автобус мөлхөх мэт удаан наашилсаар зогсоолын талбай хүрч зогслоо.Хаалгаар нь хувцаснаас нь уур савссан хүмүүс цувран бууцгааж,хоср гурваараа ханилан ачаа бараагаа өргөх нь өргөж,сугавчлах нь сугавчилсаар,дамжилсаар харанхуйд уусан одоцгоов.Автобуснаас буугсадын дунд хүүгээ байхгүйд урам нь хугарсан Цээнэ даарснаа сая л мэдэрч толгой гудайлган гэр рүүгээ алхаллаа.

( Дэлгэрэнгүй... | 5 | Өгүүллэг | Бусад | )

Цэемаа 	М	 Өгүүллэг: М.Цэемаа : Зөрлөг
Оруулсан Цэемаа on 2011-11-19 10:24:13 (8691 уншсан)

Хүн хэмээх амьтан тэгтлээ ханьсаг болохыг  Зундуй  Сэндэмийн  эзэнгүй  З хоногт  мэдсэн шиг мэджээ.Аргалын хонхорын ар руу уяач Сүхийн  “хурдан халтар “ хэмээх нутаг орондоо цуутай хурдан ажнай үхэдгийн даваан дээр байгааг  саахалтынх нь айлын  Банди  хэлж  ирээд Сэндэмийг аваад явах гэтэл Зундуй  “ ува нохой долоо ямар хүн байгаа биш дээ нүүрэндээ үстэй адсага байж “түргэн” дуудаад байгаа юм уу хаашаа юм,тэгээд ч унаа унш алга хэмээн  дургүйцэн цэхвэлзэхэд,Сэндэм ийн санаа нь зовж яадаг билээ эртүүд өгөөд явуулсан туулга тус болсонгүй юм аа даа янз нь гэвэл “цэндийсэн гичий чинь дуртай даа л...” хараал урсган  өөдөөс нь ч эгцэлж харалгүй мод толгойтойгоо ноцолдон  тонгойн суугаад үлдэж билээ. Дулаан уулын энгэрээс Аргалын хонхор хүртэл  Банди ам хуурай  явсангүй , Сэндэм  ...аан за за ...гэхээс олигтойг ч ярьсангүй, гэрээс гарахын л сэтгэл тавгүйрэхснээс тэр.Унасан унаа  ч гэж унааширсан эцэнхий амьтан.

( Дэлгэрэнгүй... | 2 | Өгүүллэг | Цэемаа М | )

Цэемаа 	М	 Өгүүллэг: М.Цэемаа : Гөлөг
Оруулсан Цэемаа on 2011-11-16 22:38:17 (8380 уншсан)

Намрын оройн хүйтэн зэвэргэн шөнө хоол хошоор дандаа дутаж явдаг шар гөлөг олны хөлийн газар болох их захын зүүн урд дахь контейнер нэртэй ган амбаарын хажууд хэвтэнэ.Гэдэс нь хонхолзон нүдээ анья гэвч болохгүй нь даанч гачлантай хэвтэшнээсээ босч суниаж үзэв.Туул голын хүйтэн нойтон салхиар сүүгтэл үлээж амьтай голтой бүхнийг царцаж голдоо ортол  нь дааруулна.Энэ өвдийг яаж давж гарна даа хэмээн бодох зуур ойрмогхон цаас шарчигнах,хүнд нүсэр биетэн янцаглан хөрвөөхөд цочиж,хань татан зогссоноо эргэж урд хоёр хөлнийхөө завсраар толгойгоо хийн суниаж хэвтээд амаа ангайн урт улаан хэлээ  гарган эвшээмээр  аядаж байснаа ...яая даа байз....

( Дэлгэрэнгүй... | 2 | Өгүүллэг | Цэемаа М | )

Цэемаа 	М	 Өгүүллэг: М.Цэемаа : Зүрхний бичлэг
Оруулсан admin on 2011-11-16 22:30:11 (8660 уншсан)

Цонхны шилэн дээр борооны дуслууд няц үсрэн урсах нь уйлж буй шиг.

     ...Тэртээ хол Зараагийн мөөмөн бор толгод өдрийн од шиг талын энгээр цахилах ганц нэгэн гэр.Зуны халуун залхуутай яа зууралдан уйтан талд голио царцааны дуу шаргина....”гал бадарч дөл цацарсан энэхэн насандаа... чихнээ яруу уянгалаг дуу хадаж годон буурал морьтой,хүрэн тэрмэн дээлээ сугалдаргалсан галтай бор нүдэндээ инээд баяр гэрэлтүүлсэн хөөрхөн хүү давхиж одлоо.

( Дэлгэрэнгүй... | 5 | Өгүүллэг | Цэемаа М | )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Н.Түмэншагай : Зүүд
Оруулсан admin on 2011-11-15 14:03:37 (11795 уншсан)

Би хаана байнаа??? нэг хачин хүйтэн газар даарч байгаагаа мэдэн сэрсэн ,хараад байхнээ  яаж энд ирсэнээ санахгүй юун газар вэ хэмээн Хүслэн бодлоо. Тэнгэр улаанаар эргэлдэж хотод яг л дайн болсон уу гэлтэй балгас болон хувирч гудамжинд амьд хүн үл үзэгдэнэ. Босон  ойр тойрныг шинжвэл нурж унах шахсан “Эх нялхас” харагдана. Толгойд нь би яаж яваад энд ирчихвээ, юу болчихвоо, яах вэ гэсэн бодлуудаас өөр бодогдох зүйл алга. Харин хаанаас ч юм хэн нэгэн өөрийг нь холоос ажиглаад байгаа юм шиг санагдаж айдас төрж,  балмагдахад вирустсэн пс шиг толгойд нь БИ ТАМД байна ... Айж  байгаа ч Хүслэн бүүр хүүхэд байхын шазруун юунд ч бууж өгдөггүй зантай тэрээр  юу ч болоогүй  шиг айгаагүй ч  шиг  гэрлүүгээ алхлаа. 

( Дэлгэрэнгүй... | 9 | Өгүүллэг | Өгүүллэг | )

Цэемаа 	М	 Өгүүллэг: М.Цэемаа : Сахиус
Оруулсан admin on 2011-11-15 13:40:57 (8828 уншсан)

Өвлийн илчгүйхэн нар цонхоор тусаад өглөөний ээлжийн хичээл эхэлж  самбарт шинэ сэдвийн  нэр бичиж дуусаагүй байтал хуучин муу  хаалга ёолох шиг чихран онгойж ханцуй дээрээ “ЖА” гэсэн тод улаан бичигтэй  өндөр хүү орж ирснээ “ Саран багшаа таныг намын дарга дуудаж байна” гээд захиалгын сонинууд ширээн дээр авчирч тавиад гарлаа.Холоос даарч ирсэн хүүхдүүд дулаан байранд орж ирээд бэргээ нь гарч нойр нь хүрч эхлэв бололтой арын ширээнээс уртаар санаа алдах,эвшээх сонсогдов.Самбар дээрх шинэ гарчигаа  алчуураар арчиж орхиод  “би хурдан ирнээ.Та нар өмнөх хичээлээ давтаад байж бай.Маргааш бичгийн ажилтай шүү гэсээр цүнх,хүзүүний ороолт хоёроо бариад гараад явлаа.Шатаар өгсөж явахдаа намын гишүүн бус намайг намын дарга дууддаг нь ямар учиртай юм бол хэмээн гайхасхийн явсаар ... сургуулийн намын үүрийн дарга... гэсэн хаягтай өрөөний үүдэнд очоод хувцасаа засаж гутал руугаа харснаа хаалгыг тогшив.Захирал эмэгтэй,намын дарга настайвтар хар хүний хамт нэг л янзгүй байгааг зөвшөөрөл авч хаалгаар орохдоо л мэдрэв.

( Дэлгэрэнгүй... | 4 | Өгүүллэг | Цэемаа М | )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Уучлахыг хүснэ
Оруулсан admin on 2011-11-15 13:37:29 (12438 уншсан)

Миний л санахын эхэнд хүн болгонд ямар нэгэн зовлон байх шиг. Зовлонгийн учир шалтгаан нь чухам юу юм болоо. . . Гагцхан мэдээ орж  юмс ойлгож эхлэхийн эхэнд л хэн нэгний зөөлөн,сэмхэн уйлах,санаа алдахыг сонсоод балчир ухааны хирээр ойлгохыг хичээх,заримдаа шаналах. . . бодоод л өнгөрөх. Ааваасаа хоёр охин дүүтэйгээ өнчирч үлдэхдээ эгмэд нь би дөнгөж  тавхан настай байлаа. Гэхдээ зүрх бүгдийг ойлгодог бяцхан шаналдаг уйлахдаа уйлах болохоос эрхэлж биш л дээ. Эрхлэх насыг надаас “хувь заяа” булаагаад авчихсан  юм даа. Том эгч учраас эрт хэрсүү суух “даалгавартай “. 6-хан настай над дээр ээж минь “танихгүй ах”-ыг дагуулж ирээд  “энэ хүн миний охины аав нь”  “одооны солонгос киноны баатар” шиг арай л ой ухаанаа алдчихсангүй гэвэл хилс болох буй. Гэхдээ тэр балчир ой ухааны санамж “сайхан аавыгаа” яаж мартах вэ. Мартах байтугай улам бүр санаж “үхсэний хойно бэтгэрэл байдаггүй” гэдэг л болсон. Харц ширүүн тэр хүнийг нялх сэтгэлээрээ хүлээж авч чадахгүй байсан ч бүх л хамт амьдарсан цагийн саалтанд нэг ч удаа  ам дүүрэн “ааваа” гэж хэлж зүрхлээгүй,чадаагүй нь миний буруу байсан даа гэж одоо хүртэл өр өвддөг.   Аль болох сайнаар хандахыг хичээж явна. Ээжийнхээ хийсэн алдааг залруулж амжаагүй амжаагүй гэж хүсээгүй юм шиг байгаа юм аа. \өнөөг хүртэл “хойд ааваараа овоглосон хэвээр\.

( Дэлгэрэнгүй... | 7 | Өгүүллэг | Өгүүллэг | )

Цэемаа 	М	 Өгүүллэг: М.Цэемаа : Суганы шилбэ
Оруулсан admin on 2011-11-13 21:15:01 (8642 уншсан)

Хөөх миний дүү чинь яасан том эр болоо вэ? Ёстой л хангайн буга шиг сайхан эр болжээ гэж Навч эгч дуу алдан угтсан сан.

     Тавь шүргэж л яваа гэхэд урт Дорж гуайн Умбаагаас долоон дор өтөлсөн харагдана.Умбаа гэж гулав шалавхийсэн улаан чавганц.Хэл ам гэж хээрийн түймэр л гэсэн үг.Өчигдөрийн сайн өдрөөр  “шанх”-аа үргээлгэж  “чавганц болжээ.Тойрмын голоор л нэг “хөөрхөн чавганц” болжээ гэж өхөөрдөхөөсөө шоолох нь.Тэр олигтой ч чавганц болж чадахгүй дээ муна оргисон мунхаг золиг гэж цухлын  муу үг шидэх нэг ч байх.

     Гучин жил гэдэг хүмүүний насанд урт хугацаа билээ.Урт Дорж,Умбаа,Навч гурвын хувьд энэ цаг хугацаа жаргалтайгаа дуудвал өчигдөр шиг,зовлонтойгоо бодвол зуун жил шиг л байсан байх даа

     Намайг сургуульд ордгийн жил хормойгоо шүргэсэн хоёр салаа  црт гэзэгтэй номхон нүдтэй намхан бор охиныг баян Алдрын ганц хүү Лүнгийн буудал дээрээс сундлаад,сундлаад ч  юу байх вэ ганзагалаад  шахам аваад ирж билээ.

( Дэлгэрэнгүй... | 1 | Өгүүллэг | Цэемаа М | )

Цэемаа 	М	 Өгүүллэг: М.Цэемаа : Аавыгаа санахуй
Оруулсан admin on 2011-11-13 21:08:26 (8415 уншсан)

< Наран сөрөг гялалзан гялтганах хялганан толгой халиурах өргөн их талын дундуур будар будар сэтгэлээсээ буцааж ер чаддаггүй магнаг цэнхэр тэнгэртэй халиун хонгор нутагаадаа Цэлмэг “гүйж” явна. Нутгийн агаар тагнайд амтагдам бурам,атгаад авахад хөрс шороо нь бүлээн дулаан. Өвсний үндэс,чулууны ширхэг бүр нь танил дотно,аавынх нь үнэрийг шингээсэн нутаг Төв Азийн төв сайхан нутаг юугаа он оны хэлхээс дундаас эрэн нэхэн очихын учир юусан билээ. Хөхөлбөр манан уйсан хөшиглөх талын тэртээ ганц бараан адуу хөгжмийн нотын бичвэр дээрх өнчин бичээс шиг. Ганц бараан адуу. . . ганц. . . ганцхан. Тольт зүрхний гүнд үл мэдэг утас чичрэн . . . ээрэм хөдөө минь эзэнгүй.

( Дэлгэрэнгүй... | 4 | Өгүүллэг | Цэемаа М | )


 
Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

Одоо онлайнд 163 зочин, 0 гишүүн байна.


Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт



Зургийн цомог


IMG_1071.jpg
600x1751 383k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5381

Ёл хад
YolHad_40.JPG
700x525 84k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4050

Ж. Ганхүү 1958	50х80, зотон тос
Борооны дараа
600x318 122k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4924


Агуулга
Thursday, 2026.05.07
· Би гэх бодол
Sunday, 2026.05.03
· Шинэ Чойнжин : Ганцаардсан баатар
· Амьдарлын 3 мөр
Monday, 2026.04.27
· Т.Батсуурь : ЭР НУЛИМС
Thursday, 2026.04.23
· Шюэ Вайсуо: Адуухайн амсар
Tuesday, 2026.04.21
· Жүнмэн: Надад чимээгүй ширээ өгөөч
Sunday, 2026.04.19
· Үндэсний уншлагын үйл ажиллагаа - "Сонгодог зохиолуудыг аз жаргалтай уншиж, ертөнцийг харахын тулд орчуулга" сэдэвт арга хэмжээ боллоо.
Thursday, 2026.04.16
· Залхуу, хойш тавих занг засах- 5 секундийн дүрэм - хамгийн зөв шийдвэр гаргах хугацаа
· 【Дэлхийн хамгийн шилдэг ном】 МӨНГӨНИЙ УХААН
Thursday, 2026.04.09
· Э.Чинзориг: Төрийн нүд
Wednesday, 2026.04.08
· До.Болдхуяг : МОНГОЛ БИЧИГ
Tuesday, 2026.04.07
· Гоомарал
Sunday, 2026.03.29
· Амгаланбаатарын Чинболор : Хайрцаг тамхи
Wednesday, 2026.03.25
· Шилдэг ном : Яагаад бид үргэлж ядардаг вэ? Чингис хааны
Friday, 2026.03.20
· Шилдэг ном : Бусдад таалагдах гэж хичээсээр
Thursday, 2026.03.19
· Ц.Авирмэд : Буддагийн зүрхэн зүгт ...
· Ц.Авирмэд : Ханьдаа
Wednesday, 2026.03.18
· Ц.Авирмэд : Нэргүй шүлэг
· Р.Чойном : Жагсаал
· Ц.Авирмэд : Үүл нарны орчлонд ...
Wednesday, 2026.03.25
· Хайрцаг тамхи
Thursday, 2026.03.12
· Энхтайваны Чинзориг : Маргад
Friday, 2026.03.06
· Шилдэг ном : Өмгөөлөгч шиг ярих 9 нууц: Ямар ч ярианд давуу тал олж авах техникүүд
Monday, 2026.03.02
· А.Бүрэнтөгс : Хүсэл
Thursday, 2026.03.12
· Арлааны Эрдэнэ-Очир : Хачин тунгалаг амраг
Sunday, 2026.03.01
· М.Мөнхбаяр : 4-н мөртүүд
Thursday, 2026.02.26
· Сосорбарамын Төмөрхуяг : Хөршийн хөөрхөн охин
· Соёрхын Пүрэвсүрэн : ҮЛ ТАСРАХ УДАМ
Tuesday, 2026.02.24
· Сосорбарамын Төмөрхуяг : 70 настай эрхэм
Saturday, 2026.02.21
· Эр эм
Wednesday, 2026.02.18
· Үг
Friday, 2026.02.13
· Э.Чинзориг: НАГАЦ АХ МИНЬ
· Шилдэг ном : Боломжгүйг Боломжтой болгодог 3 Хууль
· Шилдэг ном : Таны “амьдралын хугацаа”-г 2 дахин нэмэгдүүлэх top 5 ‎зуршил
· Шилдэг ном : Ээж 1% өөрчлөгдөхөд хүүхэд 100% өөрчлөгдөнө
· Шилдэг ном : Хүүхдэдээ заавал заах ёстой ганц чадвар: Санхүүч Хэрэмийн супер хичээл-Шинэ жилийн хамгийн том бэлэг
Wednesday, 2026.02.11
· Ц.Билгүүнжаргал : Үлдэхсэн
Monday, 2026.02.09
· Д.Пүрэвдорж : Сэгс Цагаан Богд найраглал
· Шилдэг ном : ҮГИЙН ХҮЧ- Миний амьдралыг өөрчилсөн ганц өгүүлбэр
Wednesday, 2026.02.04
· Энхтайваны Чинзориг : Жинхэнэ эзэд нь

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2026 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn