|
|
Өгүүллэг: Ц.Баттуяа : Огт тэнцвэргүй бодол
Оруулсан Баттуяа on 2011-11-13 12:57:24 (9055 уншсан)
Хамгаас хайрт найз Н.Алтанхуягийн гэгээн дурсгалд зориулав.
Өвгөн өнгө нь гандсан буйдан дээр суугаад цонхоор ширтэнэ. Хачин ядруу царай, гал нь буурсан нүд, арьс, яснаас өөр юу ч үгүй мэт туранхай бие... Тэрбээр хөлдөө урагдаж элэгдээд өнөө маргаашгүй салж унахаа шахсан саарал таавчиг углажээ. Анх ямар өнгөтэй байсныг нь таахын аргагүй болтол хирэнд баригдсан, индүүлгэгүй өмд, зах нь сэмэрч, тохой нь цоорсон ноосон цамц өмсчээ. Үнэндээ түүний эдэлж хэрэглэж байгаа бүх юм өөр шиг нь хуучин.
Өвгөн цонхны гадаах орчинг нэг өнцгөөс нь ээлж дараатайгаар, хачин тайван ажиглана. Баруун талын орчинг түүний харцнаас тусгаарлах есөн давхар орон сууцны бараг л цонх бүрийг сайтар ажиглаад, нүдээ доош шилжүүлэв. Өөрөөс нь ч өндөр насыг зооглосон хэрнээ өчигдөрхөн мэндэлсэн мэт шив шинэхэн харагдах өндөр ногоон нарсыг харж санаа алдлаа. Нүдээ ахиад л доош шилжүүлэв. Нарсны сүүдэр дор жижигхэн модон сандал. Түүн дээр нэгэн залуу сууж байв. Өвгөний нүд түүн дээр удаан тогтлоо. Тэгээд "Сайхан залуу... Чамайг мөн ч сайхан ирээдүй хүлээж байгаа даа. Миний хүү, өвөөгийнхөө насыг аваарай" хэмээн амандаа шивнэлээ.
( Дэлгэрэнгүй... |
1
|
Өгүүллэг |
Баттуяа Ц
|
)
|
|
Өгүүллэг: Ц.Баттуяа : ХҮЛЭЭЛТ
Оруулсан Баттуяа on 2011-11-12 13:27:50 (9290 уншсан)
Шөнөжин хүйтэн салхи үлээж, өвөл атлаа яг л хавар шиг шуурлаа. Хаалга минь нээлттэй, салхинд хий савчсаар... Шөнөжин гэрэлтэй байх гэсэндээ асааж орхисон өнчин лааг минь онгорхой хаалгаар орж ирсэн салхи үлээгээд л унтраачихна. Лаагаа дахин асаах гэж шүдэнз зурсаар, нойргүй хонов. Цас огт ороогүй атлаа нээх их усаар шуураад л байх юм... Үнэндээ сэтгэлийн минь нулимс ус болчихоод өвлөөр аадар мэт асгарч, хэзээ ч түүний төлөө дахин уйлахгүй ээ гэсэн зөрүүдлэл минь нулимсыг минь нэг мөсөн хийсгэн хөөх гэсэндээ хүчтэй салхиар үлээлгэсээр байх мэт... Магадгүй энэ хавсарга намайг хаалгаа хаатал намдахгүй нь бололтой. Гэвч би хаалгаа хаахгүй ээ. Чамайг минь эргээд ирэхэд ядаж зүүдний минь хаалга нээлттэй байг л дээ.
2011 оны 1 сар.
( Дэлгэрэнгүй... |
0
|
Өгүүллэг |
Баттуяа Ц
|
)
|
|
Өгүүллэг: Ц.Баттуяа : БОРОО БИД ХОЁРЫН ДУУЛЬ
Оруулсан Баттуяа on 2011-11-12 13:26:04 (8873 уншсан)
Гадаа тэнгэр эвгүйтээд, гэр дотор бие тавгүйтээд... Хаашаа ч харсан нэл ус. Үс, нүүр, хувцас... гэртээ суусаар атал бороонд хамаг бие шалба норчихож. Гэвч бүгдийг усан биетэй болгосондоо сэтгэл ханахгүй, өнөөх бороо шаагисаар л...
Залхмаар, уйтгартай борооны хажуугаар чиний талаарх хачин жигтэй бодол бас эд эс бүрийг минь усанд живүүлчих шахна. “Тэр надад худал хэлжээ”. Ингэж бодохтой зэрэгцэн цахилгаан цахиж, тархи руу тоншоод авах шиг болов. “Хайрлаж дурласан залуу минь миний таньдаг тэр хүн биш. Гэнэн хонгор нэгний багийг нөмөрсөн зальт этгээд байжээ. Гэтэл би түүнд итгэж, огтхон ч худлаа ярьж чаддаггүй сайн хүүхэд гэж бодож явсан байх гэж”. Ингэж бодох тусам хамаг биеийг усан дуслууд нөмрөн авч, энгэр цээж, ууц нуруу, тэр ч бүү хэл сэтгэл дотуур минь эрх чөлөөтэйгээр бүжин цэнгэх мэт. Гадаа шаагих энэ борооны дуслууд аль хэдийн намайг дайлан эзэлжээ. Хамаг бие минь ус болчихоод цэлэлзэж байна. Даарч байна. Даарснаасаа болоод энэ бороонд зэвүүцэж байна.
( Дэлгэрэнгүй... |
1
|
Өгүүллэг |
Баттуяа Ц
|
)
|
|
Өгүүллэг: Ц.Баттуяа : ХАГАЦАХ УЧИРГҮЙ
Оруулсан Баттуяа on 2011-11-12 13:24:20 (9367 уншсан)
Амина уг нь үүнийг нэгмөсөн хаяхаар шийджээ. Хогийн сав руу шидчихээд цааш эргэхээр юу ч юм, хөлийг нь тушчихаад урагш гишгүүлэхгүй. Таван жилийн турш түүнийг дагаж, гуниг гутрал, баяр цэнгэл бүрийг нь хамтдаа мэдэрсэн, навсайж урагдаад, олны дунд авч явахаас ч ичмээр болсон тэр улаан цүнх. Бас загвар нь моодноос аль эрт гарсан. Дэлгүүрт түүнээс хамаагүй гоё, дэгжин цүнх зөндөө бий. Амина тэдгээрээс нэгийг нь өчигдөр нүдээрээ олзолж, өнөөдөр худалдаж авахаар шийдээд, хадгаламжаасаа хүртэл мөнгө авчихсан.
Шинэ цүнхний талаар хэсэг зуур бодохтой зэрэг хөл нь арайхийж урагшаа гишгэхтэйгээ болов. Амина энэ чигээрээ урагшаа зүтгэлээ. Гадагш гарахаар бэлтгэв.
( Дэлгэрэнгүй... |
2
|
Өгүүллэг |
Баттуяа Ц
|
)
|
|
Өгүүллэг: А.Алтанхундага : Амрагийн гэрээ
Оруулсан admin on 2011-11-10 09:11:30 (11147 уншсан)
Толгой өвдөм сүрчигний нялуун үнэр ханхлуулан суух Одноо захирал Пүрэвсүрэнг эд бараа үзэж буй мэт эргүүлж тойруулан сонжоод :
- Үгүй ээ яах вэ материал бол байна гэхдээ засвар нилээд орох юм байна даа гэснээ ширээнийхээ нүднээс нэгэн бичгийн цаас гаргаж ширээн дээр шидээд, үүнийг зааврын дагуу бөглөөд маргаашаас дамжаанд явж эхлээрэй гэж хэлээд гараад явчихав. Энэ үед Цацралын нүүрэнд инээмсэглэл тодорч Пүрэвсүрэнг тэврээд :
- Миний найз төвөггүй тэнцчихлээ ш дээ, би чамд хэлсэн биз дээ гээд л бөөн баяр хөөр болох зуураа :
- Одноо багшид таалагдана гэдэг чинь том эхлэл шүү, миний найз загварын ертөнцөд тавтай морил гээд сүржигнэж гарав.
Пүрэвсүрэн бол багынхаа загвар өмсөгч болох мөрөөдлөө өдий болтол орхиогүй яваа жинхэнэ хүсэл мөрөөдөлдөө үнэнч нэгэн билээ. Түүний өндөр гоолиг бие, өөгүй тунгалаг царайг харсан хэн ч болов сэтгэл татагдахгүй байхын аргагүй. Хувцсаар биш биеэрээ гоёдог насан дээрээ яваа түүнтэй учирсан залуус түүнийг ирээдүйтэй загвар өмсөгч болно гэж урмын үг хайрлах далимаар эрээ цээргүй ширтэцгээх нь эхэндээ түүнд эвгүй байсан ч одоо нэгэнт дасал болсон гэхэд болно. Пүрэвсүрэн хэдий загвар өмсөгч болох хүсэлтэй боловч амьдралын эрхээр их сургуулийн эдийн засгийн ангид элсэн орж суралцах болсон нь түүний багын хүсэл мөрөөдлийг талаар болгосонгүй. Учир нь их сургуульд хамт суралцдаг Цацрал гэх царай зүс, бие хаа тэгш охинтой танилцаж, үерхэх болсноор загвар өмсөгч болох үүд хаалга нь нээгдсэн юм. Цацрал сурагч байхаасаа "Дорнын гоо" загварын агентлагт загвар өмсөж ирсэн бөгөөд Пүрэвсүрэнтэй танилцсан даруйдаа түүнийг өөрийн агентлагтаа очиж бүртгүүлэхийг санал болгож "Дорнын гоо" загварын агентлагын захирал гэх гуч гаруй настай боловч хорин настай охин мэт сэмбэлзэх Одноо багштайгаа танилцуулсан нь энэ байлаа.
( Дэлгэрэнгүй... |
10
|
Өгүүллэг |
Алтанхундага А
|
)
|
|
Өгүүллэг: Б.Болормаа : Сүүлчийн навч...
Оруулсан admin on 2011-11-08 15:30:13 (10977 уншсан)
-Ээж ээ аав хаачисан юм бэ? Ээж нь дуугарсангүй. Хүү дахиад л:
-Ээж ээ, аав хаачсан юм бэ? Бүсгүй санаа алдснаа:
-Миний хүү идсэн зайрмагныхаа цаасыг битгий хаяарай
-Яагаад ээж ээ
-Гудамжинд хог хаяхгүй бол хот маань сайхан болно.
-Тэгвэл ээж ээ, энэ моднууд яагаад хог хаяаад байгаа юм бэ?
Бүсгүй дахиад л дуугарсангүй
* * *
Мод бүсгүйд дурлаад уджээ...
Бороо ганц нэг дусалсан тавдугаар сарын нэг өдөр. Шаргал цувтай бүсгүй дэргэдүүр нь өнгөрөхдөө гэнэт зогтусжээ. Тэгээд булбрай зөөлхөн хуруугаараа мөчрийг нь барьж үзснээ " Хөөх ямар хөөлхөн юм бэ" гээд уулга алдан инээмсэглэжээ.
Наран зүг тоссон хүүхдийн гар шиг дөнгөж нахиалж буй навчыг нь хараад бүсгүй догдолсонд мод ч бас ихээр догдолжээ.
( Дэлгэрэнгүй... |
3
|
Өгүүллэг |
Болормаа Б
|
)
|
|
Өгүүллэг: А.Алтанхундага : Нууц амрагийн түүх
Оруулсан admin on 2011-11-04 07:21:34 (11844 уншсан)
Гадаа моддын навчис хөглөрч хүн бүр хэсэгхэн хугацааны өмнө толгой дээр нь алаглаж байсан үзэсгэлэнт навчсыг үл анзааран гишгэлэх нь аливаа зүйл үргэлж хувьсан өөрчлөгдөж байдаг амьд байгалийн хатуу хуулийг сануулах мэт. Өнөөдөр намрын дунд сарын шинийн арван долоон, энэ өдөр жилийн дөрвөн улирал огтлолцдог гэдэг нь үнэхээр үнэн бололтой, дөрвөн улирлын өнгө харагдах шиг санагдана. Энэ л үед өнгөрүүлсэн амьдралын минь дурсамж бүхэн сэтгэлийн үүдийг тогшин оочирлох мэт бодол минь бүр самуурч орхилоо. Намайг бодолдоо хүлэгдэн цонх ширтэн суух ахуйд гаднаас хэн нэгэн орж ирэх чимээнээр би сая нэг эргэн харвал надтай нэг өрөөнд суудаг манай ажлын Дэлгэрмаа инээд цацруулсаар өлгүүрт хувцсаа өлгөнө. Би ойрын үед нэг хэвэнд цутгасан мэт амьдралдаа жаахан сэтгэл гутраад байгаагаа мэдэх боловч амьдралаа хэрхэн сонирхолтой, адал явдалтай болгохоо үл мэднэ. Төрийн албанд ажилладаг үг дуу цөөтэй нөхөр, хуучны засвар муутайхан хоёр өрөө байр, данс тооцоо боддог миний сонирхолгүй ажил бага зэрэг нөлөөлсөн ч байж мэднэ.
Манай нөхөр Цогтоо уг нь анх танилцаж байхдаа сэргэлэн цовоо, үг дуу ихтэй их л хөдөлгөөнтэй залуу байсан хэдий ч гэрлэсэнээс хойш энэ зан чанарууд нь төрөл арилжсан гэхэд болно. Үүнд миний өөдгүй зан чанрууд нөлөөлсөн ч байж болох, гэхдээ хамгийн гол нь бидний харьцаа сүүлийн нэг жил эрс муудаж байгаад л асуудлын учир байгаа юм. Ажлаа тараад нөгөө л сурсан зангаараа гэрийнхээ хаалгаар гунигтайхан явж ороход царайдаа огтхон ч баярын очгүй нөхөр минь аль хэдий нь ажлаасаа ирчихсэн зурагтын суваг гүйлгэж угтана. Би хувийн компанид ажилладаг болохоороо жаахан оройтож тардгийг Цогтоо ойлгох боловч намайг оройтож ирэхэд төдийлөн дуртай биш байгаагаа үйл хөдлөлөөрөө илэрхийлэх нь үзэн ядмаар ч юм шиг. Би түүнийг ам нээхгүй бол огт дуу гаргалгүй хоолоо хийх бөгөөд хоёул гэр доторх явган яриа төдийхөн ярилцаад л хоолоо идчихээд унтахаар хэвтэнэ. Цогтоо орондоо ормогцоо буруу хараад хэвтээд өгөх бөгөөд хааяа нэг шөнө дөлөөр дур хүсэл нь бадардаг юм уу яадаг юм намайг нэг ноолсон болоод л эргээд үхсэн юм шиг л унтаад өгөх нь түүний энэ амьдралдаа сэтгэл хангалуун бус байгааг нь илтгэх шиг санагддаг юм. Харц тулгаран ичингүйрч явсан гэгээхэн цагаа бид дурсах боловч тэр нь удалгүй хэрүүл маргаан болон хувирдгийг мэдэх болохоор бид энэ тухай ам нээхээ болиод удаж байна.
( Дэлгэрэнгүй... |
19
|
Өгүүллэг |
Алтанхундага А
|
)
|
|
Өгүүллэг: А.Алтанхундага : ТВ ЧАТ
Оруулсан admin on 2011-11-04 07:11:07 (11295 уншсан)
Хорин нэгэн насны босгон дээр яваа хэдий ч бүрэг ичимхий зангаасаа болоод ч тэрүү эсвэл зүс гундуугаасаа болсон ч юм уу өдий хэр нь эмэгтэй хүний энгэр сөхөж үзээгүй Шижирээд гар утаснаасаа мессэж бичээд охидтой танилцаж болдог телевизийн "ТВ ЧАТ" гэх нэвтрүүлэг ихэд таалагдах болсноор нилээдгүй хугацаа өнгөрч байгаа билээ. Тэрээр телевизээ үргэлж "ТВ ЧАТ" гардаг суваг дээр тааруулаад танилцах зарыг анхааралтай гэгч нь ажиглах боловч харамсалтай нь түүний хүсэн хүлээсэн зар гаралгүй урмыг нь олон хугална. Бурхнаас хайр илгээхийг хүлээж суусаар залхсан бололтой тэрээр өөрөө хайраа эрж олохоор эрс шийдэж намрын нэгэн орой "ТВ ЧАТ"- руу мессэж нисгэх нь тэр :
- " 21 настай дажгүй охинтой танилцана " гэж бичээд тусгай дугаарт нь явуулчихав. Одоо юу л болвол болог гэсэн янзтай түүнийг телевиз ширтэн суутал утсанд нь дуудлага ирэв.
- Өөрөө танилцана гэж зар өгсөн үү гэж утасны цаанаас их л наалинхай хоолойгоор асуусанд Шижирээ жаахан балмагдаад :
( Дэлгэрэнгүй... |
13
|
Өгүүллэг |
Алтанхундага А
|
)
|
|
Өгүүллэг: Үдо Тошио : Анхны Дурлал
Оруулсан admin on 2011-08-30 03:12:18 (13654 уншсан)
Дайн дуусах дөхөж байлаа. Би 19 хүрчихсэн, Рёжүн дэхь ахлах сургуулиас гараад Даирэнд аав ээж дээрээ ирээд байлаа. Онцын хийх зүйлгүй, цэргийн зарлан ирэхийг хүлээсэн шиг өдөр хоногийг өнгөрөөж байв. Ио арал дахь хамгаалах арми бут цохигдож Окинава гол аралд америк цэргийн бааз хэдийнээ нэвтрээд Коисо засгийн газар тарчихаад байлаа. Гэхдээ миний хувьд түр зуурын амгалан үргэлжилж байв. Хотод хуайс мод цэцэглээд цагаан цэцгэн дэлбээ нь анхилуун үнэртэй. Би найз охингүй байсан даа тэр үү нэг л уйдаж цухалдаад болохгүй байв. Тийм болохоор ээжээс Чиогийн тухай сонсоод хурдхан уулзах хүсэл төрж билээ. Тухайн үед надад дурлалт бүсгүй биш юм аа гэхэд цэрэгт мордоход минь үдэж өгөх аав ээжээс өөр хэн нэгэн, ялдам нэгний дүр хүрэгтэй байв. Чиогийн тухай санаж үлдсэн юм огт байсангүй. Ээжээс дуулвал бид хоёр бага сургуульд орон ортлоо хоёр гэр хөрш байсных дандаа цуг тоглодог байсан гэх. Чио их сэргэлэн цовоо, цугтаа тэмээлзгэнэ барихаар явахдаа тороо дээр өргөөд эргүүлэн гүйхэд нь би араас нь сагс барьсаар дагаад гүйдэг байсан гэнэ. Гэхдээ бид хоёрыг дунд сургуульд орох үеэр манайх өөр тийшээ нүүж, цуг тоглож чадахаа болиод яваандаа аав ээжүүд ч тэгтлээ уулзалдаад байж чадахгүй болжээ.
( Дэлгэрэнгүй... |
5
|
Өгүүллэг |
Өгүүллэг
|
)
|
|
Өгүүллэг: Л.Төрбурам : Шөнийн аялал
Оруулсан admin on 2011-08-23 00:37:48 (11008 уншсан)
Газар дэлхийд шөнийн харанхуй бууж, сар ч үгүй харанхуй шөнө болжээ. Хатуу хучилттай машин зам дээгүүр нэгэн гэрэл хурдлан хөдлөхийг холоос харж болох ба тэр гэрэл нь замаар хурдлан давхих машиний гэрэл ажээ. Эргэн тойронд юу ч үзэгдэхгүй агаад зөвхөн гэрэл тусах урд зам, гүн харанхуйгаас өөрийг олж эс үзнэ. Машин дотор гурван хүн явах бөгөөд жолооч нь хорь орчим насны эмэгтэй байх аж. Тэрээр тайрмал үстэй, нүдний шилтэй ба шөнийн харанхуйд жолоо барьж яваа учир ихэд ядарсан шинжтэй нүд нь анилдана. Түүний хажууд шляпан малгайтай өндөр туранхай залуу эрүүгээ илэн урд замаа жолооч адил ширтэн сууна. Харин хойд талын суудалд өдөржин унтаж ханаад саяхан босч ирээд байгаа хурдан хөдөлгөөнтэй нэгэн залуу ийш тийш ширтэнгээ олон үг ярьж, байн байн урд суудал руу орж ирэх шахан толгойгоо чихэж янз бүрийн үг яриа өдөж явах ажээ. Түүний үг ярианд нойрмоглон явах жолооч сэргэж түүнээс дутхааргүй элдвийг ярьж эхэллээ. Замын хажууд ярайн харагдах мод, хад чулуунууд нэг л эвгүй агаад, цаанаа л нэг амьгүй гэж бодоход амьтай ч юм шиг санагдан дотор хүйт оргиулам үзэгдэнэ. Зарим нь бүр хүн амьтны дүрстэй ч юм шиг, тэгээд тэр нь хөдлөөд ч байх шиг. Тэдний дунд ямар нэгэн амьтан нуугдаад хараад ч байх шиг. Гэвч шөнө гэдэг үл мэдэг нууцлаг агаад өөрийн гэсэн айдсыг үргэлж бэлдэж байгаа мэт далд битүүлэг мөн чимээ анир үгүй нь сонин юм шүү.
( Дэлгэрэнгүй... |
3
|
Өгүүллэг |
Өгүүллэг
|
)
|
|
Өгүүллэг: Эхийн сэтгэл
Оруулсан admin on 2011-08-17 22:02:38 (11857 уншсан)
Эрт цагт хоёр омог аймаг амьдардаг байжээ. Нэг омог нь өндөр уулын оройд, нөгөө нь тэгш талд суурынина. Нэг удаа өндөр уулын омог тэгш талын омгийг эзлэн түрэмгийлж, нэгэн гэр бүлийн бяцхан хүүг тахихаар авч одлоо.
Тэгш талын омог аймгийнхан ууланд хэрхэн авирахыг мэддэггүй байжээ. Тэд уулын хүмүүсийн явдаг жимийг мэдэхгүй тул энэ эгц цавчим уулсад хэрхэн авирах вэ гэж гайхна.
( Дэлгэрэнгүй... |
7
|
Өгүүллэг |
Өгүүллэг
|
)
|
|
Өгүүллэг: Стефан Цвейг : Танихгүйн эмэгтэйн захидал 2
Оруулсан admin on 2011-08-17 21:58:16 (12080 уншсан)
Гэтэл ээж минь өөрөө сэтгэл зовсон байдалтай намайг их л
энхрийлэн хэд хэд үнсээд (уг нь ер үнсдэггүй юмсан) зөөлөн вандан дээр
хажуудаа суулган царай нь улайж түгдэрснээ өөрийн нь холын хамаатан
бэлэвсэн эр сууя гэж гуйхад чамайг бодоод л суухаар шийдлээ гэж ярив. Зүрх
минь улам ч хүчтэй булгилж, би юуны түрүүнд ганцхан чамайг л бодож "Би
эндээ байх уу?" гэж арай ядан асуухад ээж минь "Үгүй ээ. Бид Инсбург руу
нүүнэ. Тэнд Фердинандад сайхан байшин бий гэнэ" гэлээ.
Би өөр юу ч дуулсангүй нүд минь харанхуйлаад явчихсан. Би муурч унаснаа
сүүлд нь мэдсэн. Хаалганы цаана хүлээж байсан миний хойт эцэг болох гэж
байгаа тэр хүнд намайг гэнэт гуйвалзан шалан дээр гараа алдлан савж ойчсон
гэж ээжийнхээ хэлж байгааг сонслоо. Тэрнээс хойших хэдэн өдөр юу болж өнгөрсөн, арчаагүй жаал охин би томчуултай яаж тэмцэлдэж байснаа санахаас дотор арзасхийж одоо ч тэр тухай бичихэд гар минь салганаж байна.
( Дэлгэрэнгүй... |
10
|
Өгүүллэг |
Дэлхийн уран зохиол
|
)
|
|
Өгүүллэг: Стефан Цвейг : Танихгүйн эмэгтэйн захидал 1
Оруулсан admin on 2011-08-17 21:57:29 (12345 уншсан)
Уулын амралтад гурав хоног амраад Вена хотод өглөө эрт буцаж ирсэн нэрт
зохиолч Р... галт тэрэгний буудлаас сонин худалдан авч сар өдрийг нь харахдаа
өнөөдөр өөрийнхөө төрсөн өдөр гэдгийг гэнэт санав.
Нэг л мэдэхэд дөчин нэг хүрлээ дээ гэж бодохдоо хөөрч догдолсон ч үгүй, гуньж
гутарсан ч үгүй сониноо шажигнуулан эвхээд хөлсний тэрэг зогсоон гэр лүүгээ
явлаа. Зарц нь түүнийг эзгүй хойгуур ирсэн болон утсаар ярьсан хүмүүсийн
тухай ярингаа тавиуртай захидал цахилгаануудыг авчирч өгөв.
( Дэлгэрэнгүй... |
2
|
Өгүүллэг |
Дэлхийн уран зохиол
|
)
|
|
Өгүүллэг: Б.Цоожчулуунцэцэг : Үзмэр
Оруулсан admin on 2011-08-11 22:52:33 (10964 уншсан)
Ам нь хатаж, хоолой нь арган толгой нь яг л хагарах гэж байгаа юм шиг өвдөж байлаа. Уух юм хайн ширээ рүү гараа сунгавал хоосон шилнээс өөр юу ч баригдсангүй. Жаргалмаа арай ядан өндийж, гал тогооны өрөөн орж, хөргөгчнөөс савтай хүйтэн сүү авч, аягалж ч чадсангүй, шууд л саваар нь тонгойлгов.
( Дэлгэрэнгүй... |
2
|
Өгүүллэг |
Өгүүллэг
|
)
|
|
Өгүүллэг: Э.Энхболд : Ижийдээ илгээх намрын зурвас
Оруулсан admin on 2011-08-11 21:24:39 (10235 уншсан)
Амар байна уу? таньдаа хаврын энэ сайхан өдрийн мэндийг хүргье! Хөлд хөглөрөх цасны гунигийг тээсээр хүү нь хичээлээ таран гэрийн зүг бэдэрч явна. Яг энэ хоромд яагаад ч юм таныгаа санагалзан мэндийн цэнхэр хадаг болгон энэхүү захидалаа бичиж байна. Оюутан болно гэсэн дэврүүн бодолдоо хөтлөгдөн их хөлийн газар болох Улаанбаатарын зүг хэдэн хувцастай цүнхээ үүрч гарсанаас хойш тав намрыг үдэн, зургаа дахь хавраа гэнэн шувуудынх нь хамт үдлээ. Үе үехэн сэвэлзэх салхи миний мэдэхгүй аязыг тоглон байгаа нь ээжийнхээ бүүвэйн дуугаа санаж байна уу? Гэх шиг нулимсаар минь наадна.
Та минь яг шүлэг л шиг. Чив чимээгүйн дунд орших бурхан шиг. Зөн совин минь зүрхний гүнд ээждээ үнсүүлэх тэр гэгээн агшиныг тээн ирэх мэт. Аниргүй тэгээд нам гүм таны сэтгэл шиг. Борог өвсний шүүдэр цуглуулан ганц балга ч болтугай цай чанаж өгнө хэмээн хичнээн хөглөж байв даа.
( Дэлгэрэнгүй... |
2
|
Өгүүллэг |
Энхболд Энхбаатар
|
)
|
|
|
|
|
Агуулга
|
 |
|
| Thursday, 2026.05.07 | | · | Би гэх бодол |
| Sunday, 2026.05.03 | | · | Шинэ Чойнжин : Ганцаардсан баатар |
| · | Амьдарлын 3 мөр |
| Monday, 2026.04.27 | | · | Т.Батсуурь : ЭР НУЛИМС |
| Thursday, 2026.04.23 | | · | Шюэ Вайсуо: Адуухайн амсар |
| Tuesday, 2026.04.21 | | · | Жүнмэн: Надад чимээгүй ширээ өгөөч |
| Sunday, 2026.04.19 | | · | Үндэсний уншлагын үйл ажиллагаа - "Сонгодог зохиолуудыг аз жаргалтай уншиж, ертөнцийг харахын тулд орчуулга" сэдэвт арга хэмжээ боллоо. |
| Thursday, 2026.04.16 | | · | Залхуу, хойш тавих занг засах- 5 секундийн дүрэм - хамгийн зөв шийдвэр гаргах хугацаа |
| · | 【Дэлхийн хамгийн шилдэг ном】 МӨНГӨНИЙ УХААН |
| Thursday, 2026.04.09 | | · | Э.Чинзориг: Төрийн нүд |
| Wednesday, 2026.04.08 | | · | До.Болдхуяг : МОНГОЛ БИЧИГ |
| Tuesday, 2026.04.07 | | · | Гоомарал |
| Sunday, 2026.03.29 | | · | Амгаланбаатарын Чинболор : Хайрцаг тамхи |
| Wednesday, 2026.03.25 | | · | Шилдэг ном : Яагаад бид үргэлж ядардаг вэ? Чингис хааны |
| Friday, 2026.03.20 | | · | Шилдэг ном : Бусдад таалагдах гэж хичээсээр |
| Thursday, 2026.03.19 | | · | Ц.Авирмэд : Буддагийн зүрхэн зүгт ... |
| · | Ц.Авирмэд : Ханьдаа |
| Wednesday, 2026.03.18 | | · | Ц.Авирмэд : Нэргүй шүлэг |
| · | Р.Чойном : Жагсаал |
| · | Ц.Авирмэд : Үүл нарны орчлонд ... |
| Wednesday, 2026.03.25 | | · | Хайрцаг тамхи |
| Thursday, 2026.03.12 | | · | Энхтайваны Чинзориг : Маргад |
| Friday, 2026.03.06 | | · | Шилдэг ном : Өмгөөлөгч шиг ярих 9 нууц: Ямар ч ярианд давуу тал олж авах техникүүд |
| Monday, 2026.03.02 | | · | А.Бүрэнтөгс : Хүсэл |
| Thursday, 2026.03.12 | | · | Арлааны Эрдэнэ-Очир : Хачин тунгалаг амраг |
| Sunday, 2026.03.01 | | · | М.Мөнхбаяр : 4-н мөртүүд |
| Thursday, 2026.02.26 | | · | Сосорбарамын Төмөрхуяг : Хөршийн хөөрхөн охин |
| · | Соёрхын Пүрэвсүрэн : ҮЛ ТАСРАХ УДАМ |
| Tuesday, 2026.02.24 | | · | Сосорбарамын Төмөрхуяг : 70 настай эрхэм |
| Saturday, 2026.02.21 | | · | Эр эм |
| Wednesday, 2026.02.18 | | · | Үг |
| Friday, 2026.02.13 | | · | Э.Чинзориг: НАГАЦ АХ МИНЬ |
| · | Шилдэг ном : Боломжгүйг Боломжтой болгодог 3 Хууль |
| · | Шилдэг ном : Таны “амьдралын хугацаа”-г 2 дахин нэмэгдүүлэх top 5 зуршил |
| · | Шилдэг ном : Ээж 1% өөрчлөгдөхөд хүүхэд 100% өөрчлөгдөнө |
| · | Шилдэг ном : Хүүхдэдээ заавал заах ёстой ганц чадвар: Санхүүч Хэрэмийн супер хичээл-Шинэ жилийн хамгийн том бэлэг |
| Wednesday, 2026.02.11 | | · | Ц.Билгүүнжаргал : Үлдэхсэн |
| Monday, 2026.02.09 | | · | Д.Пүрэвдорж : Сэгс Цагаан Богд найраглал |
| · | Шилдэг ном : ҮГИЙН ХҮЧ- Миний амьдралыг өөрчилсөн ганц өгүүлбэр |
| Wednesday, 2026.02.04 | | · | Энхтайваны Чинзориг : Жинхэнэ эзэд нь |
Та сараа сонгоно уу
|
|
|
|
|
|