|
|
Өгүүллэг: Д.Гармаа : Цээжний бэлтрэг
Оруулсан admin on 2025-10-01 17:10:11 (12472 уншсан)
Хоёр морь хөтөлсөн хүн Шандын говийн заган шугуйн дундуур нисэх мэт хурдалсаар далд оров. Хойноос нь хараа барааны газар гурван морьтой залуу эцэж зогсох шахсан морьдоо ташуурдан хөөж явлаа. Эр хүн шиг улаа бутарсан царайтай, биерхүү том говийн бор хүүхэн дөчөөд насныхаа аагийг гаргах мэт, эмээл дээрээ дарцаглан давхисаар байв. Гэрээсээ олон саахалт холджээ. Догоо мориныхоо амыг татасхийн, сая санаа амарсан мэт хангинатал эсгэрэв.
( Дэлгэрэнгүй... |
3
|
Өгүүллэг |
Гармаа Дорж
|
)
|
|
Өгүүллэг: ДОРЖИЙН ГАРМАА: ТУНГААМАЛ
Оруулсан admin on 2025-10-01 10:51:56 (17331 уншсан)
ДОРЖИЙН ГАРМАА: ТУНГААМАЛ Аав аа, миний аав аа... - Хөөрхий охин минь!... Охиноон би хөтөлж, бага нялхын нь алхаанд тааруулах гэж хөлөө ойр, ойрхон зөөн гишгэж явлаа. Бид хоёр ойн нарийхан жимээр буцаж явав. Жижигхэн цагаан алчуур эрүүвчлэн зангидаж, богино тоодон баривчны хормой дэрвээд миний охин жимнээс нэгэн үе гүйж гаран, нэгэн үе түүсэн цэцгээ надад харуулах гэж, - Аав аа, миний аав аа... гэж дуудна.
( Дэлгэрэнгүй... |
11
|
Өгүүллэг |
Гармаа Дорж
|
)
|
|
Өгүүллэг: Д.Гармаа : Хүн чанарыг егүүтгэсэн нь
Оруулсан admin on 2025-10-01 10:51:49 (10240 уншсан)
Хүнчанар хэмээх хочтой жүжигчин өвгөн Билгүүн өндөр байшингийн долоон давхарт гарах гэж зүтгээд амьсгаадан зогсов. Агаар дутсан мэт ам нь ангалзан толгой нь эргээд тэрбээр эгээтэй л уначихсангүй. Хар хөлс нь цувж хамрын үзүүрээс хөлс под под урсан дусалж байлаа. -Та яаж байнаа өвөө? Алив би туслах уу? хэмээн жаахан охин дээрээс бууж явснаа зогтусан асуухад гэзэгний хоёр цэцгэн тууз нуруун дээр нь хийсэн тоглов. -Зүгээрээ охин минь… Энэ чинь зургаан давхар биз? Амьсгаагаа дараад орхиё доо. Тэгсэн цагт… - За яахав…Гайгүй биз… - Та хэнийд орох гэсэн юм бэ? - Галсангийнд… Өөрөө намайг урьсан юм…. Ингэж хэлүүтээ Хүнчанар өвгөний нүд харанхуйлан чих шуугив. Нэг их нэлийсэн гал нүүрэн дээр унаад ирэх шиг боллоо. Тэрхүү шөрвөлзсөн гал түймэр Хүнчанарыг байтугай суудлын тасалгаат вагонд байгаа жаахан хүүг одоохон галын хэлээрээ хамж авах гэж дайрах шиг Хүнчанар хаалгаа сайтар хаан гялалзсан цагаан төмөр түгжээгээр нь дангинатал түгжив. Одоо яалтай. Би ч яах вэ дүүрч… Хөл муутай, хөгшин хонины насгүй болсон намайг үхэл авдаг бол авна л биз. Энэ нялхаараа шахуу амьтан ийм жаахнаараа галд өртвөл юу болох билээ.
( Дэлгэрэнгүй... |
2
|
Өгүүллэг |
Гармаа Дорж
|
)
|
|
Өгүүллэг: Sienna : Дэлбэлэгч (1-р бүлэг)
Оруулсан admin on 2025-09-29 09:45:07 (12215 уншсан)
"Дэлбэлэгч-1" гэсэн хоёрхон үгнээс бүтсэн богинохон реклам бүх телевизийн сувгаар цацагдаад гурав хоногийн нүүрийг үзжээ. Бас л ямар нэг юмны худалдаа биз гээд ихэнх хүмүүс тоосонгүй, харин арван жилийн зарим хүүхэд л юуны реклам болохыг хоорондоо мөрийцөн тааж байсаар бүтэн долоо хоног өнгөрсөн аж.
( Дэлгэрэнгүй... |
1
|
Өгүүллэг |
Sienna
|
)
|
|
Өгүүллэг: Sienna : Дэлбэлэгч (2-р бүлэг)
Оруулсан admin on 2025-09-29 09:45:03 (11683 уншсан)
Анхны мэдүүлгийг манаачаас авсны дараа компанийн захирал нэгэн уртавтар даавуун дээр, тосон будгаар бичсэн сануулгыг мөрдөн байцаагчид авчирч өгчээ. Энэ барилгыг тэдэн сарын тэдний шөнө нураана гэж тод гаргацтай бичсэн байхыг өглөө нь манаач байрны хананаас хуулж, захиралд дамжуулсан байсан аж. Тэр бичгийг үл тоомсорлосон хэдий ч даавууны буланд байх алтан соёмбо дүрсийг нь сонирхон хадгалсан нь тэр байжээ. Мөрдөгч даавууны буланд урласан товхгор алтан соёмбыг удтал ширтээд шинжилгээнд явууллаа. Ингэж даавуун дээр шижир алт мэт гялалзах товгор соёмбыг хэвлэх үйлдвэр тийм ч олон байхгүй дээ.
( Дэлгэрэнгүй... |
0
|
Өгүүллэг |
Sienna
|
)
|
|
Өгүүллэг: Sienna : Дэлбэлэгч (3-р бүлэг)
Оруулсан admin on 2025-09-29 09:44:32 (11838 уншсан)
Баривчилгаа эхэллээ. Хамгийн түрүүнд нуранги болсон орон сууцыг барихыг эрс эсэргүүцэж, барилга барихаар хоёр байрны голд тойруулан барьсан хашааг нурааж байсан зэргэлдээ хоёр байрны хэдэн залуучуудыг баривчилсны дотор шүүхэд өгнө хэмээн гүйж байсан нэгэн бүсгүй багтсан байв. Хэд хэдэн настай хүмүүсийг арай ч баривчласангүй, харин дуудан мэдүүлэг авсан байв. Дараа нь тус компанийн захиралтай ам мурийж байсан хэд хэдэн хүн, түүн дотор найз нөхөд ч явсан хүмүүсээс мэдүүлэг авчээ. Гэсэн ч баригдсан улс бүгд л гайхшран байх бөгөөд тэдний дотроос ихээхэн хэмжээний тэсрэх бодис гаднаас нууцаар оруулж ирэх холбоо сүлбээтэй нэгэн ч алга байлаа.
( Дэлгэрэнгүй... |
0
|
Өгүүллэг |
Sienna
|
)
|
|
Өгүүллэг: Шуурайн Солонго : Хуучин нөхөр
Оруулсан admin on 2025-09-21 21:39:47 (6423 уншсан)
Зохиолч яруу найрагч Ш.Солонго, Хуучин нөхөр өгүүллэг Уншсан Б.Дэлгэрцэцэг Хөөрхий муу нөхөр минь "төрхөмдөө" буцаж байна. Ажил байвч хийж чадалгүй халагдчихдаг, мах байлаа ч хуураад идчихгүй намайг хүлээн уурлаж суудаг нөхөр л дөө. Хийж чаддаг юм нь зурагт үзэх, худлаа ярих. Ажил нь бүтэлгүйтвэл хамаг бурууг нь надад тохох дуртай. Гутлан дээрээ нусаа нийчихээд намайг хялалзахыг нь яана. Ерөөс бүх л юманд хажуудаа байгаа хүнийг буруутгах согогтой учир аав ээждээ ч ад үзэгдэх болсон амьтан.Хадмын буянаар жарганаа гэж донгосоход нь найз нөхөд нь Чи мөн ёроолгүй тэнэг хүн ээ гэж гайхаж ядна. Тэгэхэд уур нь хүрч зодолдох маяг гаргавч хөлийнх нь дэвсүүр болоод шувтарна. Тэгээд надад эр бар болохыг нь яана. Эр хүн биш эрийн сүг л гэмээр. Ахаас гуйж байгаад Солонгос явуултал гурван сар архи уугаад ирсэн. Тэгээд гэрээ санаад тэсээгүй гэж нэрэлхээд байгаа юмаа. Ийм л эрийн сүгтэй би хоёр жил ханиллаа. Дардайсаныг нь дарж бултайсаныг нь булж, хүний эхнэрийн хийдэг бүхнийг хийж түүнийг тэжээсэн сэн. Гэтэл түүнд хангалтгүй санагдаж, өөр хүнтэй л суувал амьдрал нь өөдлөнө хэмээн аархаж байна. Тэгнэ л гэж бодоод байгаа бол би хориод яахав дээ.
( Дэлгэрэнгүй... |
0
|
Өгүүллэг |
Солонго Шуурайн
|
)
|
|
Өгүүллэг: Б.Номинчимэд : ӨР ДАРСАН НЬ
Оруулсан Bataka on 2025-09-18 13:56:30 (4864 уншсан)
1980-аад оны дундуур, Намхай хүүг зургаадугаар анги төгсөх хавар юмдаг, тэднийх гэнэтхэн арван таван мянган төгрөгний өртэй болж хоцорлоо. Аав нь 350 төгрөгний цалинтай, ээж нь 120 төгрөгний тэтгэвэр авдаг. Нэг кило хоёрдугаар гурил, шар будаа 80 мөнгө, литр бензин ганц төгрөг байсан цаг. Гэтэл бүр арван таван мянган төгрөг шүү. Аав Сандаг нь сумын Худалдаа бэлтгэлийн ангийн барааны нярав байсан юм. Тэтгэвэртээ гарах болж, ажлаа хүлээлгэж өгөхөөр тооллого хийтэл хэсэг бараа сох дутжээ. Дахин тоолохоор болж, бүр аймгаас ч хүмүүс ирсэн санагдана, дахин тооллого бараг л долоо хоног үргэлжилсэн юмдаг. Эцэст нь яах ч аргагүй 15 000 төгрөгний бараанд акт тавьж, 45 хоногийн дотор төлөх улаан канттай бичиг үлдээчихээд явчихжээ. Хугацаанд нь барагдуулахгүй бол шоронд л явах юм байх аа. Үүгээр түүгээр хөл хөс, тоглоом наадам, зодоон цохионтой бүхнээр би л дутчих вий гэсэн аятай бултагнан, хоёр нарны хооронд гэртээ бараа нь харагддаггүй Намхай хүү хүртэл гэр тойрон эргэлдэх болов. Аав нь мод толгойгоо угсруулан нэрж, ээж нь зуухныхаа өмнүүр шуухитнана. - Хачин юм даа, тэгэж сох дутдаг нь? Аваад идэж уучихсан бол ч яая гэхэв. - Би ч нэг гурав дөрвөн зуу орчим төгрөг дутна л гэсэн таамагтай байсан, гэтэл... гээд аав гаансныхаа үнсийг ёодууны булан дээр тог хийтэл цохив. - Яахаараа гурав дөрвөн зуун төгрөг гэж... - Яах юу байхав, өнгөрдөг намар тарваганыханд хоёр авдар калийбрийн сум л тараачихгүй юу, увуулж цувуулж өгсөөр байгаад одоо хэдхэн хүний л тооцоо үлдсэн байгаа. Сэлнээн Дэлэг, Мухар Гүржав, за байз, бас Халзан Намхайд хоёр хайрцаг сумны тооцоо, гээд бас мэр сэр юмс үлдсэн үлдсэн. Нээрээ аав нь ногоон төмөр авдартай сум задлаад хүмүүст тараагаад байсан юм. Гэхдээ лав л данс тооцоо хөтөлж харагдаагүй. Нэг авдартаа лавтай 40-50 хайрцаг сум багтдаг байх, Намхай чүү дааж билээ. Харин нэг хайрцгандаа 50 ширхэг сум байдгийг бол тэр андахгүй. - Үгүй тэгээд тэр дутсан бараа чинь нэр төрлөөрөө гардаггүй юм уу? - Гаралгүй яахав. - Юу юу дутчихаа вэ? - Том үнийн дүнтэйгээс 4000 төгрөгний үнэтэй хоёр орлоон марл... Нийлээд 8000... - Пээ, тэр их марлыг чинь тэгээд хааш нь хийчихдэг хэрэг вэ? Хоёр зуугийн поошигноос л том юм харагддана чив лээ. - Харин тийм. - Чи хүнд өгчихөөд мартчихсан юм биш үү? - Яалаа гэж, дөрөв таван метр марл бол мартана гэхсэн, тэр чинь нэг орлоондоо 500 метр байдаг юм. - Ээ яалаа. Саклаадын чинь хаалга, хана зүгээр үү? - Зүгээр зүгээр. Хулгайч тэр том юмыг чинь яаж даадаг юм. Ямар Сохор Данваа биш. Данваа бол сугавчлаад алхчихсан гэх. Уржнан жил хойт хоолойд бараа ачиж явсан аймгийн трээстийн машин унаагүй юу. Тэгээд шөнө талаар нэг тарчихсан барааг нь цуглуулж ачаад ирсэн. Жолооч нь бие тааруу, эмнэлэг хурдан бараадна гээд байхаар барааг нь нэг бүрчлэн тулгаж аваагүй юм. Тэр жаахан тийм шиг, золиг гэж... - Хмм, Яагаад тэр билээ? - Сүүлд сонсохнээ нь тэр жолоочийг нааш сумын төвд хэл дуулгахаар тэмээ барьж унаад явсан хойгуур замын хоёр ч тэрэг түүгээр дайраад гарсан юм билээ. - Арай ч үгүй байлгүй дээ, нэг нь машин тэрэгтэйгээ унаж ядаж байхад, түүнээс нь хумсалж байдаг тийм монголоо алдсан амьтан гэж хаа байдаг юм. - Харин тийм, би ч бас тэгээд л бодчихгүй юу. Тэгтэл хойт сумдаар эзэнгүй бараа нууцхан зарсан сураг байсан. Мэдсэн бол тэр дариуд нь хялтсийн төлөөлөгчид хэлээд шалгуулчихдаг байсан юм. - Яасан дүүрчихсэн улс гэгч вэ тэд чинь, тэгээд хоол хош нь дүүрдэг л юм байх даа... Чи аймгаас бараа татуулахдаа падаантайгаа тэр бүр тулгахгүй л байх шиг харагддаг. - Хүнд дайж бараа авчихаад, ямар чи замаас нь авчихсан уу гэж байгаа юм шиг падаан тулгаад сууж байлтай нь биш. - Нэрэлхэхээс нэрээ ид гэдэг. Алба алба гээд л хэнхэглээд байдаг юм билээ, жинхэнэ хэнхэглэх юм чинь тэр л байж дээ. - Аа бас, түрүү жил нярав Олби Шаравсүрэнг шилжихэд барааг нь тоолж авсан даа. Тэнд ч бас зарим нэг лоосуутай юм байж магадгүй болоод явчихсан шүү. За тэгээд алдсан хүн арван тамтай гэж үнэн лүд юм аа, хавийн амьтныг хардахдаа тулах нь. Хэцүү юм чинь энэ л байна гээд аав нь толгойгоо сэгсрэв. - Шаравсүрэнг манай сумынхан ямар андах биш, чи мэдсээр байж хашир байхгүй дээ. Лонхтой юм харахаараа л ахаа, ижии болоод явчихдгийг чинь далимдуулаа биз. - За за, тэгээд л хоёр үг ч сольж болдоггүй юм шүү. - Чиний л араншин шүү дээ, би ямар санаанаасаа зохиох биш. Ингэхэд Ламжав агентад өгсөн падаанаа чи шалгадаг юм уу даа? Тэр бараа авах бүрдээ л чамд шил юмтай ирэх юм билээ.
( Дэлгэрэнгүй... |
0
|
Өгүүллэг |
Өгүүллэг
|
)
|
|
Өгүүллэг: Санжаажавын Оюун : Тайгын зул цэцэг
Оруулсан admin on 2025-09-17 20:20:40 (8572 уншсан)
Утгын чимэгт оролцож, "Тайгын зул цэцэг" өгүүлэгээрээ тусгай шагнал хүртсэн Санжаажавын Оюун.
Өвгөн оточ бурхантай гүнгэрвааныхаа өмнө нам суужээ. Жижиг хүрэн авдар дээрхи зулын гэрэл гүнгэрвааг гэрэлтүүлнэ. Намрын сүүл сарын жихүүвтэр энэ өдөр тайгын царамд гарч эмийн ургамал түүхээр явах гэж буй тул лус савдаг, ерэн есөн тэнгэр бурханд мөргөж, цэцгийн амь гуйж буй нь тэр. Түүний олбогийн хажууд баахан гялгар ууттай бэлэг сэлт хааш яайшхан овоолжээ. Шавилна гээд удаагүй нэгэн юу болсныг бүү мэд учир тоймгүй бэлэг сэлт өгч, та намайг тайгын цэцгэнд явахдаа аваад яваач гэж эх захгүй шалгаасанд өвгөн оточ эвгүйрхээд буй.
Багш мөргөж, залбирлаа дуусгаад эргэхэд залуу домботой цайнаас аягалан өглөө.
( Дэлгэрэнгүй... |
0
|
Өгүүллэг |
Бусад
|
)
|
|
Өгүүллэг: Пүрэвжавын Пүрэвсүрэн : Өмхий хүрэн
Оруулсан Bataka on 2025-09-17 20:06:57 (5012 уншсан)
Олон жилийн өмнө манай нутгийн нэгэн буурал энэ түүхийг надад ярьж өгсөн юм. Тэр үедээ зүгээр л сонсоод өнгөрсөн боловч өдий болтол санаанаас гарсангүй. Сэтгэлд тод үлдсэн юм заавал нэг гунигтай байдаг болохоор өнөөдөр буулгахаар суусан минь энэ билээ. ...Манай энд бүдүүн Аюур гэдэг нэг их баян хүн байв аа. Тэрүүн шиг баян хүн энэ нутагт хэзээ ч байгаагүй юм гэдэг. Хонь нь түм хүрч, бод мал нь мянга хол давж байсан даа. Эхнэр нь хүртэл хоёр байсан юм шүү. Хонь малыг нь олон ядуу айл хариулан гэдэс тэжээдэг байв. Гэртээ хөгшин залуу хоёр зарцтай. Настайг нь Цоорхой гэнэ. Түүний завьж нь цоорхой хүн байсан. Юм идэхдээ тэр завьжаа алгаараа дарж байж иднэ. Жинхэнэ нэрийг нь хэн ч үл мэднэ. Бас таг дүлий, хэлгүй ер нь л зовсон амьтан байсан даа. Залууг нь Дулам гэдэгсэн. Бүсгүй хүний нэртэй ч гэсэн сайхан эр байв. Цоорхой ус, түлш, унага татах, айраг бүлэхээс эхлээд гэр зуурын бүх ажилд борви бохис хийлгүй зүтгэнэ. Дулам адуу маллаж, гадуур хийх юм болгоныг амжуулна. Аюур бол идэж ууж, даалуу тоглож суудаг ямбатай эр. Олон жороо морь сэлгэн унаж, айл хэсэж, авгай хүүхэн эргүүлнэ. Намхан нуруутай, жигтэйхэн бүдүүн тэр гуншаа эрээс нутгийн охид хүүхнүүд үргэж зугтавч, хээр гадаа дайралдвал гараас нь гардаггүй байсан гэлцдэг юм. “Баян хүн гурван хаанд нүүртэй” гэдэг үгтэй юм газар. Түүний хатуу гарт орж, хэмхлүүлсэн бүсгүйчүүдэд “Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу” гээч л болно биз. Харин тэрний доор орсноо нуун, дотроо л өөрийгөө жигшиж явдаг байсан байх. Арвайхээрийн нэгэн баянтай наймаа хийж, эр, эм хоёр сайхан залууг өрөнд авсан гэдэг юм. Сүүлдээ эмийг нь бага эхнэрээ болгов. Эр нь тэр Дулам билээ. Бага эхнэр Пагма гэдэг үйлийн үргүй хөөрхөн амьтан. Нэг нутгаас ядуу зүдүүгийн эрхээр худалдагдан ирсэн Дуламдаа сэтгэлтэй байсан юм гэж манай нутгийн авгай нар ярилцдаг байсан юм шүү. Тэрнээсээ болж хожим нь үйлээ эдэлсэн байх л даа. Хувьсгал гараад хэдэн жил болж байсан боловч зах зайдуу нутагт баячуудын эрх дарх хэвээрээ, тэр байтугай өр ширэндээ хүн хүртэл авч байж шүү дээ. Аюур уул нь тийм их баян айлын голомт залгасан хүн биш. Эцэг эх нь амь зуулгын хэдэн малтай айл байж. Харин түүнийг гэв гэнэт хагартал баяжуулсан хүн нь Цоорхой юм гэж ярьцгаана. Цоорхой Аюуртай нас ойролцоо. Нэг хотонд төрж, хар нялхдаа өнчрөөд, Аюурын аавын хаяа бараадан нохой шиг өсчээ. Аюурыг хорь гарч байхад эцэг эх нь хорвоог орхиж, тэр юмны эзэн, сумны занги болж өрх тэргүүлэн, нутгийнхаа Лхам гэдэг хүүхэнтэй суув. Цоорхой тэднийд ердөө л бурхнаас заяасан зарц болжээ.
( Дэлгэрэнгүй... |
1
|
Өгүүллэг |
Өгүүллэг
|
)
|
|
Өгүүллэг: Х.Болор-Эрдэнэ : Нэхээс
Оруулсан admin on 2025-09-17 19:56:48 (15447 уншсан)
Дээл, гутал, малгай, бүс. Тэмээний шарласан яс. Хэрэмний чих. Хэнд хэрэгтэй байсныг мэдэхгүй. Түлхүүр товч, чихрийн хайрцаг. Хаяхад хайран. Хадгалахад хэцүү. Хэрэгтэй. Бас хэрэггүй юмс. Завсраас нь дурсамж өндөлзөх он жилийн эвхээс. Онгичоод л суумаар. Тэр жилийн зун. Тэр зуны бороо. Тэр борооны чимээ тэндээс сонсогдоно. Тийм л нэг бор авдар одоо эзэнгүй. Тэр авдарт эмээ дурсамж, үнэр хоёроо эвхэж тавьчихаад явчихжээ.
( Дэлгэрэнгүй... |
2
|
Өгүүллэг |
Болор-эрдэнэ Х
|
)
|
|
Өгүүллэг: Х.Болор-Эрдэнэ : Нүцгэн шөнө
Оруулсан admin on 2025-09-17 19:53:55 (16086 уншсан)
Нам гүм, чив чимээгүй. Намайг хэн ч харахгүй. Нүдээ бүлтийлгэв. Шүдээ ярзайлгав. Хэн ч шоолсонгүй. Хэн ч муулсангүй. Өдрийнхөө хуурамч багийг өмссөн хувцастайгаа тайлж одоо л нэг амарч байна. Өдөржин нуугдсан үнэн өрөөнд тэнүүчилнэ. Өөдөөс инээнэ. Дээрээс тонгойно.
( Дэлгэрэнгүй... |
3
|
Өгүүллэг |
Болор-эрдэнэ Х
|
)
|
|
Өгүүллэг: Цэрэнтулгын Түмэнбаяр : Лууны зулзага
Оруулсан admin on 2025-09-11 11:02:57 (11263 уншсан)
Багануурт болсон Монголын Зохиолчдын Эвлэлийн 80, “Бага нуур” ХК-ийн 35 жилийн ойд зориулан зохион байгуулсан “Шувуун саарал” богино өгүүллэгийн наадамд 3 лууны зулзага” өгүүллэгээрээ оролцож дөрөвдүгээрт байрт шалгарлаа. Цэрэнтулгын Түмэнбаяр
Жан овогт өмхөрч муудсан шавар тагзандаа амьсгал хураахаа хүлээн толгой тархи нь маналзан хэвтэхүйд ухаан санаанд нь эрт урьдын түмэн явдал хойно урдаа орон, эмх замбараагүй чихцэлдэн дурсагдах агаад түүний дотроос сэтгэл зүрхнээс нь эдүгээг хүртэл салаагүй нэгэн гашуун дурсамж байн байн голыг нь зурна. Тэр бол гуч гаруй жилийн өмнө болсон явдал. Өндөрлөж зассан тавцан дээр хувьсгалын эсэргүү, ядуу ардыг дарлан мөлжигч газрын эзэд, хаан язгуур угсаатнуудыг олны нүдэн дээр жигшүүлэн цээрлүүлж, цаазлан хороож байсан цаг. Шинэ цагийг бүтээгч залуучууд “улаан хамгаалагч” нэрийн дор юугаа ч мэдэхгүй цөс нь хөөрч, хавьтсан ойртсон болгоноо “хуучирсан, ялзарсан” хэмээн хүйс тэмтэрч, эвдэн сүйтгэж, галдан шатааж, ёстой л газрын хөрстэй тэгшилж байлаа. Тэр дунд Жан овогт улаан тугийг мандуулан хувьсгалын дуу дуулж, “эсэргүүнүүд”-ийг хайр найргүй илчлэн баривчилж, цаажлан хороох тэргүүн шугаманд “Ура” хашгиран давшиж явсан билээ.
( Дэлгэрэнгүй... |
5
|
Өгүүллэг |
Түмэнбаяр Цэрэнтулгын
|
)
|
|
Өгүүллэг: Жогноогийн Бямбасайхан : ҮХЭХ ХҮСЭЛ (өгүүллэг)
Оруулсан admin on 2025-08-01 09:20:59 (5390 уншсан)
Би өндийх гээд чадсангүй. Хэдэн зуун удаа оролдоод ч нэмэр болсонгүй. Гар, хөл, толгой минь үл захирагдан яг л биеийн маань гадуур шавраар хэв цутгаад баглачихсан мэт хөдөлж үл чадна. Ийнхүү хөдөлгөөнгүй хэдэн цаг ганихран хэвтэхдээ хүйтэн, харанхуй, аниргүй ертөнцөд орь ганцаар буйгаа мэдэрч, зовиур, гаслан намайг бүчин эзэрхийлж, айдас хэрхэн биеийг маань хэмлэн мэрж байгаа нь дуулдан үхэл надаар тохуурхаж байлаа. Намайг амьдаар минь авсанд хийж, хаа нэгтээ оршуулжээ. Уйлсан боловч нулимс гарсангүй, цээжин дотор зүрх агшиж, тэнийн зовиуртайгаар хэнгэнэнэ. Үхлийн муухайгаар тарчилж үхэх болсондоо, энэ зовлонг санаандгүйгээр надад үүрүүлсэн гэр бүлдээ гомдовч, хачирхалтай нь сэтгэл маань ер бусын амгалан байх төдийгүй, нэгэнт оноогдсон, хаашаа ч мултарч үл чадах энэ хувь тавилантайгаа эвлэрч, болох гэж буй зүйлийг тэвчээртэйгээр хүлээж авахыг тулгах ажээ. Хэдий бие минь үхэж байв ч тархи, ухаан мэдрэл маань хэвийн ажиллаад байлаа. Энэ нь нэг талаар надад үхлийн амтыг агшин агшнаар мэдэрч, үхэх зовлонг эцэстээ хүртэл туулах тарчлааныг авчрах ч нөгөөтэйгүүр хорвоогоос одох хүртэл өнгөрсөн амьдралаа дурсан сэтгэлийн жаргал эдлэх сүүлчийн боломж болохыг би ухаарав. Орчлон хорвоод тоос хөдөлгөсөн тавин жилийн минь амьдралд хамгийн жаргалтай мөч юусан билээ гэж бодоход тархи маань өнгөрснийг ухаж төнхөж, үй олон үзэгдэл, үйл явдлыг шүүрдэж гарав. Тэгмэгц нүдэнд минь хорин жилийн тэртээх тэр нэгэн хаврын өдөр зурсхийн тодорлоо.
( Дэлгэрэнгүй... |
0
|
Өгүүллэг |
Бямбасайхан Жогноо
|
)
|
|
Өгүүллэг: Жогноогийн Бямбасайхан : ХОТЫН НЭГ ӨГЛӨӨ (өгүүллэг)
Оруулсан admin on 2025-07-31 17:43:23 (5239 уншсан)
Цагийн өмнө тэр дэн буудлын умгар өрөөнд хөлсөнд нэвчсэн нойтон хөнжилд шургачихаад бүсгүйн мөрөө давсан буржгар үсээр хуруугаа ороон тоглонхон зугаатай хэвтэж байлаа. Харин дэргэд нь шөнийн клубэд танилцсан бүсгүй зүүрмэглэж байна уу гэлтэй нүдээ хагас аньчихсан, нүцгэн энгэртээ зөрүүлсэн булбарай гараараа хөхнийхөө толгойг имрэн байв. Бүсгүй нүдээ нээж, толгойгоо хажуу тийш үл ялиг гилжийлгэн хөшигний завсраар цухуйх өглөөний бүүдгэр гэгээ рүү гөлөрч, уруулаа хазалснаа гэнэтхэн өндийж орны хөлд хэвтэх дотоожоо шүүрүүтээ “Явлаа” гэж бувтнав. Тэрээр орон дээр хэвтэж байгаад хоёр хөлөө гозойлгон дотоожоо углаад, босож сандлын хөндлөвч дээр тохоостой хөхний даруулгаа авахдаа нэг гараараа хөхөө халхалснаа буруу харж зогсон хэдхэн хөдөлгөөнөөр сурмаг гэгч даруулгаа зүүлээ.
( Дэлгэрэнгүй... |
0
|
Өгүүллэг |
Бямбасайхан Жогноо
|
)
|
|
|
|
|
Агуулга
|
 |
|
| Thursday, 2026.05.07 | | · | Би гэх бодол |
| Sunday, 2026.05.03 | | · | Шинэ Чойнжин : Ганцаардсан баатар |
| · | Амьдарлын 3 мөр |
| Monday, 2026.04.27 | | · | Т.Батсуурь : ЭР НУЛИМС |
| Thursday, 2026.04.23 | | · | Шюэ Вайсуо: Адуухайн амсар |
| Tuesday, 2026.04.21 | | · | Жүнмэн: Надад чимээгүй ширээ өгөөч |
| Sunday, 2026.04.19 | | · | Үндэсний уншлагын үйл ажиллагаа - "Сонгодог зохиолуудыг аз жаргалтай уншиж, ертөнцийг харахын тулд орчуулга" сэдэвт арга хэмжээ боллоо. |
| Thursday, 2026.04.16 | | · | Залхуу, хойш тавих занг засах- 5 секундийн дүрэм - хамгийн зөв шийдвэр гаргах хугацаа |
| · | 【Дэлхийн хамгийн шилдэг ном】 МӨНГӨНИЙ УХААН |
| Thursday, 2026.04.09 | | · | Э.Чинзориг: Төрийн нүд |
| Wednesday, 2026.04.08 | | · | До.Болдхуяг : МОНГОЛ БИЧИГ |
| Tuesday, 2026.04.07 | | · | Гоомарал |
| Sunday, 2026.03.29 | | · | Амгаланбаатарын Чинболор : Хайрцаг тамхи |
| Wednesday, 2026.03.25 | | · | Шилдэг ном : Яагаад бид үргэлж ядардаг вэ? Чингис хааны |
| Friday, 2026.03.20 | | · | Шилдэг ном : Бусдад таалагдах гэж хичээсээр |
| Thursday, 2026.03.19 | | · | Ц.Авирмэд : Буддагийн зүрхэн зүгт ... |
| · | Ц.Авирмэд : Ханьдаа |
| Wednesday, 2026.03.18 | | · | Ц.Авирмэд : Нэргүй шүлэг |
| · | Р.Чойном : Жагсаал |
| · | Ц.Авирмэд : Үүл нарны орчлонд ... |
| Wednesday, 2026.03.25 | | · | Хайрцаг тамхи |
| Thursday, 2026.03.12 | | · | Энхтайваны Чинзориг : Маргад |
| Friday, 2026.03.06 | | · | Шилдэг ном : Өмгөөлөгч шиг ярих 9 нууц: Ямар ч ярианд давуу тал олж авах техникүүд |
| Monday, 2026.03.02 | | · | А.Бүрэнтөгс : Хүсэл |
| Thursday, 2026.03.12 | | · | Арлааны Эрдэнэ-Очир : Хачин тунгалаг амраг |
| Sunday, 2026.03.01 | | · | М.Мөнхбаяр : 4-н мөртүүд |
| Thursday, 2026.02.26 | | · | Сосорбарамын Төмөрхуяг : Хөршийн хөөрхөн охин |
| · | Соёрхын Пүрэвсүрэн : ҮЛ ТАСРАХ УДАМ |
| Tuesday, 2026.02.24 | | · | Сосорбарамын Төмөрхуяг : 70 настай эрхэм |
| Saturday, 2026.02.21 | | · | Эр эм |
| Wednesday, 2026.02.18 | | · | Үг |
| Friday, 2026.02.13 | | · | Э.Чинзориг: НАГАЦ АХ МИНЬ |
| · | Шилдэг ном : Боломжгүйг Боломжтой болгодог 3 Хууль |
| · | Шилдэг ном : Таны “амьдралын хугацаа”-г 2 дахин нэмэгдүүлэх top 5 зуршил |
| · | Шилдэг ном : Ээж 1% өөрчлөгдөхөд хүүхэд 100% өөрчлөгдөнө |
| · | Шилдэг ном : Хүүхдэдээ заавал заах ёстой ганц чадвар: Санхүүч Хэрэмийн супер хичээл-Шинэ жилийн хамгийн том бэлэг |
| Wednesday, 2026.02.11 | | · | Ц.Билгүүнжаргал : Үлдэхсэн |
| Monday, 2026.02.09 | | · | Д.Пүрэвдорж : Сэгс Цагаан Богд найраглал |
| · | Шилдэг ном : ҮГИЙН ХҮЧ- Миний амьдралыг өөрчилсөн ганц өгүүлбэр |
| Wednesday, 2026.02.04 | | · | Энхтайваны Чинзориг : Жинхэнэ эзэд нь |
Та сараа сонгоно уу
|
|
|
|
|
|