Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг


Өгүүллэг 		 Өгүүллэг: П.Батхуяг : Мөсөн уул
Оруулсан admin on 2008-08-07 02:30:44 (2950 уншсан)


Хүйтэн тивээс тасарсан аварга том мөсөн уул хязгаар хярхаггүй мэт санагдах их далайн мандалд хөвж явна. Хэрэв алсаас зэрвэс харвал уур утаагаа савсуулан урагшлах олон мянган зорчигчтой хөлөг онгоцтой адил төстэй үзэгдэнэ. Чухам хэдэн тонн жинтэй болохыг багцаалж хэлэхийн аргагүй юм. Замдаа тааралдсан өөрөөсөө бага мөсөн уулуудыг их биедээ нийлүүлэн сүр бараа нь улам томрох билээ. Хөвж яваа энэ мөсөн уул эхэндээ хүмүүсийн анхаарлыг төдий л татсангүй.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )

Дэлхийн уран зохиол 		 Өгүүллэг: М. Шолохов : Хүнсний комиссар
Оруулсан admin on 2008-08-07 02:27:09 (4316 уншсан)


Мужийн хүнсний комиссар манай тойрогт ирлээ. Энэ хүн хөхөртөл хуссан мөлчгөр уруулаа шазав татав хийлгэн, их л яаруу тэвдүү байдлаар,
-Тоо бүртгэлийн ёсоор үзэхэд таны хариуцсан тойргоос зуун тавин мянган пүү тариа хурааж авах ёстой юм байна. Нөхөр Бодягин таныг юмны арга эвийг олдог зоригтой хүн гэж үзээд тус тойргийн хүнсний комиссарын албан тушаалд томиллоо. Ингээд болж бүтэх байлгүй. Ганцхан сарын хугацаа өглөө шүү… Хэд хоногоос явуулын шүүх ирнэ. Арми цэрэг, төв суурин газарт талх тариа ийм л хэрэгтэй байна даа гээд өрөвгөр үстэй төвөнхөө цохиод, араагаа зуун,
-Хорон санаалж юмаа нуусан хүнийг дор нь буудах хэрэгтэй!... гэж хэлээд өндөг шиг нүцгэн толгойгоо бондгосхийтэл дохиод яваад өгөв.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Дэлхийн уран зохиол )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Б.Золбаяр : Наранзаяа
Оруулсан admin on 2008-08-04 23:36:56 (5035 уншсан)

 
Хар-Ус нуурын хөвөөнд. Хоёр жилийн өмнө билээ. Наймдугаар сарын нэгэн налгархан өдөр усны долгио ширтэж суусан юм. Аясаар дөлгөөхөн бидэртэх нуурын мандлыг харж суух амгалан жаргалтай. Хэзээ ч юм бэ, үл мэдэх нэгэн өдөр ингэж суусан мэт санагдах нь хачин сан. Тэгэхэд манай аяллын багт өнөө Оскарын шагналд "Ингэн нулимс" нь дэвшиж асан найруулагч Д.Бямбасүрэн нар явсан юм. Тийнхүү  хэдэн хоног явж ирээд "Бүгээн" хэмээх эсээ тэмдэглэл бичиж уншигч­дадаа хүргэсэн билээ. Үүнийг дурдахын шалтгаан гарлаа.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 10/2 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Н.Буян Чиний ард хэн байна ?
Оруулсан admin on 2008-08-04 23:30:37 (3942 уншсан)

 
Баларсаан. Залхуу зангаасаа болж дөнгөж 20 насандаа рецедив гэмт хэрэгтэн болчихлоо. Бууны замаг онгойлгож чадахгүй ийм рецедив гэмт хэрэгтэн гэж байх уу даа.Хорьж болдоггүй хорин нас гэж ямар ухаантан нь хэлсэн юм бол. Сайн яривал миний буруу биш л дээ. Яасан гэхээр адууны шаант цонхоор гаргаад шидчихсэн чинь нөгөө шаант нь манай цонхны дор хог шүүрдэж байсан төрийн түшээгийн толгой дээр буугаад "умаахан" болгочихож. Яасан бүтэлгүй хүүхэн гэхээрээ ийм байдаг байна аа. Ядаж байхад нөгөө төрийн түшээ нь дөрвөн жилд ганцхан удаа тойргоороо ирэхдээ очиж очиж манай цонхны дор хог шүүрдэж зогсдог нь ч юув. Санаатай, зохион байгуулалттай, урьдаас төлөвлөсөн гээд хэрэг маань хүндэрлээ, эрүү үүслээ.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 5/1 | Өгүүллэг )

Бум-Эрдэнэ  	Түмэнбаяр	 Өгүүллэг: Т.Бум-Эрдэнэ : Аавтай минь бvжиглээч
Оруулсан admin on 2008-08-04 23:25:58 (3992 уншсан)

Охин нь аавыгаа “сайхан баярлаарай“ гэж явуулчихаад эргэн зурагтаа асаахад тэмээний тухай нэвтрүүлэг гарч байлаа. “Ямар сонин юм өдийд тэмээний тухай гарч байдаг” гэж гайхсан хэдий ч өрөөн дотуураа хэд эргэснээ, цонхон дээр очиж, гадагшаа ширтэнэ. Өвлийн шөнийн гудамжнаа цасан ширхэг зөөлөн хаялж байгаа ч хүмүүс хурдан хурдан алхах нь цаанаа жиндүү байгаа бололтой. Гав ганцаар үлдсэндээ тэрүү хөнгөн уйтгарт автан гараа зөрүүлэн цээжиндээ авч, бодол болон зогсоно. Би өнөөдөр арван зургаан настай. 

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 20/4 | Бум-Эрдэнэ Түмэнбаяр )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Ш.Ванчаарай : Оцон шувуу, шоргоолж хоёр
Оруулсан admin on 2008-08-04 23:10:18 (3544 уншсан)

 
Өвгөн Улаанбаатар хотын зүүн этгээдийн Сансар хэмээх хорооллын нэгэн байшингийн захын орцоор орж шатаар аажуухан өгссөөр дөрвөн давхарт амьсгаадсаар гарав. Зүрх нь дэлсэж байгаа гэдэг ч жигтэйхэн.Нүдэнд нь ус гүйлэгнэн, бүрэлзэн байвч түүний утсаар ахин дахин хэлсэн хаалганы номерыг оноон хараад сэтгэл ихэд хөдлөн бие сэтгэл хөнгөрөөд явчихлаа. Түүнд дөчин хэдэн жилийн өмнөх өнөөх ялдамхан ягаан царайтай, зөөлөн намуун дуутай, намхан нуруутай үзэсгэлэн гоо хүүхэн нь бодогдоод л байв.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Далхаагийн Норов : Чулуун домог
Оруулсан admin on 2008-08-04 23:09:00 (8995 уншсан)

Шивээн толгой халиуран долгилох цэнхэр талын дунд ганц чулуун хүн чулуу шиг бөртийн зогсоно. Тэр хүн, чулуу шиг өвгөрчээ. Далаараа бөгтийж, мөр нь бөөрөнхий болж, зуувандуу нүд, бүргэд хөмсөг, нуман сахал, суман ооч нь ормын төдий үлджээ.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 11/3 | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 )

Өгүүллэг 		 Өгүүллэг: П.Батхуяг : Миний хийл
Оруулсан admin on 2008-08-04 23:00:11 (4162 уншсан)

 
Намайг анх төрөхөд ээжийн минь танил эмэгтэй нэг хийл бэлэглэсэн гэдэг юм. Харамсалтай нь би ямар хийл байсныг нь санадаггүй. Гэхдээ тэр хийлээрээ цөөнгүй аялгуу тоглож сурсан билээ. Учир нь, тэр хийл намайг хоёр нас хүрэх жил хэнд ч үзэгдэхээ больсон гэдэг. Хэнд ч үзэгдэхээ болихынхоо өмнө хананд өлгөөтэй байхдаа хоёр чавхдас нь шөнөжин жингэнээд хоносон гэж ээж минь бараг л барин тавин баталдаг юм. Харин үзэгдэхээ больсноос нь хойш барьж тэмтэрч үзсэн хүн манай гэрийнхнээс авахуулаад эргэн тойрны байрны бүх хүүхдүүд, зарим саваагүй томчуул зэргээр цөөнгүй байв. Аав минь нэг удаа хийлийг минь тэмтэрч үзсэнээ анх чамд бэлэглэхэд гялалзсан хүрэн хийсэн шинэхэн хийл байж билээ.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 5/1 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Ц.Буянзаяа : Хэрээ
Оруулсан admin on 2008-08-04 22:53:04 (3166 уншсан)


1.
Цонхны цаана өвлийн мөчир дээр нойрмог хэрээ сууна. Тэр цаджээ. Түүнд улай үзэх хүсэл ер алга. Хааяа нэг овгосхийн хөдөлж сангас унагана. Хэрээний сангас шинэхэн мерседес бензний хамрыг нялгадна. Бензний эзэн өдөржин алга. Тэр хажуугийн зуушны газар шар айраг эргүүлж суугаа нь лавтай. Яагаад гэвэл, манай байгууллагын жижигхэн дөрвөн давхар байшинд сайн машинтай нэг ч хүн байхгүй.Зэргэлдээ байгууллага бол ахмадын холбооныхон.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Ц.Түмэнбаяр : Эр хар нулимс
Оруулсан admin on 2008-08-04 22:45:59 (4432 уншсан)

 
Үнгэгдсэн цаас шиг үрчийсэн хар нүүрнээс тэр гэж танихын тэмдэг алга.
-Чи намайг төсөөлөх ч үгүй байна уу хэмээн мөнөөх эр гаслантай асуухад, бүсгүйд хүнгэнэсэн сайхан дууны нь өнгө нэг л танил бөгөөд харцанд нь "Даанч дээ" гэсэн гомдол тодрохыг олж харлаа.Бүсгүйн сэтгэлд тэртээх он жилүүдийн зүүд мэт бүдэг бадагхан төсөөлөгдөх эелдэг намуухан салхитай, намрын сэвэлзсэн шөнө зурсхийн орж ирлээ.
Бүсгүй "Чи минь " гэдэг үгийг дуулдах төдий ч зүрхнийхээ угаас хэлж буйгаа өөрөө ч анзаарсангуй. Тэрхүү чин сэтгэлийн өөриймсөг үгийг дэндүү сайн мэдэрсэн эр "Би л байна шүү дээ" хэмээн уруул нь үл мэдэг чичирч хэлэхдээ хоолой нь сааралтан, оволзох догдлолоо барьж ядан чимээгүй болж, шүүрс алдлаа. Бүсгүй:


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 10/2 | Өгүүллэг )

Пүрэв 	Санж	 Өгүүллэг: С.Пүрэв : Эртний явдал
Оруулсан admin on 2008-08-04 22:40:31 (4145 уншсан)

Хотын захын хуучин хорооллын тохь муутай зоогийн газрын үүдэн дээр нэг хүн буруу харан зогсож тамхиа асааж байлаа. Хаврын хуйсагнуур сэвшээ тэр хүний хормой хотыг хөөрөгдөн сэгсчиж, шүдэнзний гал уруулыг нь долоох шахна. Олон жил хүн амьтан, машин тэрэгний явдал хөлд хөрс нь суларсан гудамжны үхмэл өлөн шороо оволзон тун ч тохьгүй байснаас мөнөөх хүн дотогш оров. Тэр эрийг Цэндбат гэх агаад тэрбээр эл хорооллыг эртнээс мэдэх нэгэн.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 5/1 | Пүрэв Санж )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Ц.Мухар : Бух Нацаг
Оруулсан admin on 2008-08-04 22:33:16 (3304 уншсан)


Нацагийнх нийслэлийн зүүн хойт жигүүр Дамбадаржаагийн суурин хороололд өглөөний нар харуулж барьсан олон мөр хашааны арын эгнээний зүүн буланд улиасны бяцхан төгөлтэй шургааган хашаанд амьдарна. Хашаа нь хүрээ хийцийн их дааман, явган хүний бага дамнуур хаалгатай. Энд Нацагийнхны гурван үеийнхэн Да хүрээ байхаас суурьшжээ. Нацагийнд таньдаг гийчин ирвэл явган хаалганы нууц татуургаар, үл мэдэх явуулын айлчин бол төмөр гинжин уяаг нүдэж байж ороход тотгоны хонх жингэр, жингэр дуугарна.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: П.Пүрэвсүрэн : Лимбийн эгшиг
Оруулсан admin on 2008-08-04 22:28:32 (4795 уншсан)


Гэв гэнэтхэн лимбийн эгшиг сэрүү таттал уянгалав. Ядарсан морь минь ч сэргэн сэртэсхийх шиг болов. Тал газрын ижил мянган ногоон ухаа дундуур өдрийн хагас аялан, халуун наранд алжааж ядарсан над энэ сайхан аялгуу, сэрүүн ундаа мэт санагдсаныг хэлэх юун. Элчилгүй их талын дээгүүр өвсөн толгой шүүрэн алдан нисэх мэт намуухан уянгалах лимбийн эгшиг эцсэн морины минь хөлийг хөнгөртөл юуг өгүүлнэм бэ.Би яаран яарсаар нэгэн ухаа дээр гарвал зэргэлдээх ухаа дээр эмээлтэй морь түүний дэргэд намхан оройтой бүрх өмссөн хүн цааш хараад завилан суусан харагдана.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )

Бум-Эрдэнэ  	Түмэнбаяр	 Өгүүллэг: Т.Бум-Эрдэнэ : Борог өвс
Оруулсан admin on 2008-08-04 22:14:11 (4031 уншсан)

 Наран ээсэн хаврын налгархан өдөр ээрэм талд цас нэгэнтээ хайлж, энд тэндгүй шалбааглан, хаа нэг нуга судагт хунгар цасны үлдэгдэл амь бөхтэйгээр харлан цоохортоод, байгаль дэлхий нялхарч,атирсан биенийхээ зоог тэнийлгэнэ.Хөрст дэлхий аагаараан гэсэж, өт хорхой хийгээд өвс ургамалын үндэс амь орж, үржил шимээр ивэлсэн газар эхийн мөөмийг ховдоглон үмхэлж байна уу гэлтэй. Бор борхон толгодын энгэр ээвэр газарт бурзайн шаргалтах хэсэгхэн борог өвс бүтэн өвөл цасанд шалчийтал дарагдсан хэлбэрээ хадгалан бодол болох мэт хэвтэх агаад хаа зарим нэг салхинд сэрвэлзэн сэгэлзэх нь дахиж ирэхгүйгээр одсон насаа дурсах мэт.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бум-Эрдэнэ Түмэнбаяр )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Тэвчээр
Оруулсан admin on 2008-08-04 14:10:00 (4712 уншсан)

Алдартай каратеч болох нь Мицумигийн цорын ганц хүсэл. Гэвч түүний аав, ээж гэр бүлийнхэн нь энэ хүслийг нь огт хүлээн зөвшөөрдөггүй байлаа. Гэтэл нэгэн өдөр азгүй тохиолдлоор хүү машины осолд орж зүүн гараа тайруулжээ. Энэ үед хүүгийн сэтгэл санааны хүнд байдлыг ойлгосон эцэг эх нь хүүдээ каратегийн багш хөлслөв. Багш нь анхны хичээл дээр хүнээ баруун гараараа бариад эргүүлэн унагаах мэхийг зааж өгчээ.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 34/7 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Д.Батбаяр : Золбин
Оруулсан admin on 2008-08-03 22:27:05 (6036 уншсан)


Гандандэгчинлэн хийдийн гол дуганы нэг болох Цогчин гэгдэх хурал ном хурдаг гол газар руу зүүнтэйгээсээ шууд очих дөт зам бол хийдийн гадуур тойруулан барьсан хэрмэн хашааны зүүн талын хаалга байдаг. Энэ хаалгыг халз чиглэсэн гудамны хоёр талаар айлуудын хашааны хаалга, бурхан, цөгц, арц хүжний жижиг мухлаг, хүнсний мухлаг, гуанз олон бий. Тэдний нэг болох "Хүнсний дэлгүүр" гэсэн хаяг бүхий бэсрэгхэн мухлагийн үүдхэн хавьцаа ямар нэгэн хуучин хүрэм юм уу, хөвөнтэй туурганы тасархай хаячихсан юм шиг нэг нэвсгэр юм харагдана.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Хөх даалимбан тэрлэг буюу гоёход учир бий
Оруулсан admin on 2008-08-03 22:20:13 (4415 уншсан)

...Цэнхэр дээлээ өмсөөд
Цэцэрлэгтээ очино доо... (Хүүхдийн дуунаас)
Сургуульд ордог жил ээж маань надад хөх даалимбаар, өдрөөс өдөрт өсч явааг минь бодолцсон уу жаахан элбэгдүү дээл оёж өгсөн юм. Муу аав маань хэдэн өдөр явж байж тэр үед ёстой нэг ховрын юмны нэг орос бахиалан гутал мөн л жаахан томдуулж авч өглөө. Биднийг бага байхад орос бахиал өшиглөхийг хүсдэггүй эрэгтэй хүүхэд гэж ч байгаагүй байхаа. Мөрөөдлийн бахиалаа өмсчихөөд сандал дээр гарч зогсоод тольдож байсан минь саяхан мэт. Хот газар дээл өмсөхөөр хүүхдүүдэд “хөдөөний хөөсөн мантуу”-гаараа дуудуулахын учир гэртээ л хоёр гурав өмссөн санагдана. Харин бахиалаа томоо ах нарыг дуурайж түрийг нь шагайнд нь тултал эргүүлж өмсөөд аав, ээж хоёртоо “Гудамжны хулигаан болох нь дутаа юу” хэмээн нэг сайн загнуулж аваад буцааж татаад энэ хавар цэргээс халагдсан агаагынхаа бэлэглэсэн цэрэг малгайтай хослуулан гангарч нэг л хэсэгтэй гудамжныхаа хөвгүүдэд гайхуулсансан. Гэхдээ нэг төгссөн зунаа хөдөө нагацындаа очсоных нөгөө муу хөх даалимбан тэрлэгээ ёстой гандтал нь чирсэндээ хөөрхий. Хоёр төгссөн зун бахиал маань багадаж, гурав төгссөн зун хөх даалимбан дээл маань дадайгаад мөн л багадаж жамтай юм жамаараа дүүд минь шилжиж билээ. Уралгын үзлэгт, шинэ жилийн багт наадам гээд хотод ч гэсэн нилээн хэд өмссөн л дөө. Миний нялх багын гоёо энэ байлаа. 

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ: ХОМПҮҮТЭР УНАСАН ТОЛГОЙГҮЙ ХҮН БУЮУ ИТГ
Оруулсан admin on 2008-07-24 21:48:06 (3041 уншсан)

Итгэл үнэмшил гэж агуа зүйл ажгуу. Баян, ядуу, ухаантай, мэргэн, цэцэн, тэнэг, мангар, дарга, цэрэг, ажилчин, албан хаагч, сурагч, оюутан, гуйлгачин... гээд үгүй ээ, хүн гээч амьтан нь хэнбугай нь ч байсан тэр бүх хүнд л өөрийн гэсэн итгэл үнэмшил байх. Итгэл үнэмшил хувирах, өнгөө хувиргах ч тохиолдол бас байх л даа. Гэхдээ хувь хүний өөрийн төрөлхийн гэх үү дээ итгэл үнэмшилээсээ хүн яагаад ч салахгүй л болов уу. Гэхдээ амьдралын нөхцөл байдал солигдон өөрийн амьдрал чанаржихад харин итгэл үнэмшил нь анхныхаасаа уруудан доройтдог байж ч магадгүй.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 5/1 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ:ХИЙХ НЬ АРГАА, ХИЙХГҮЙ НЬ ШАЛТАГАА
Оруулсан admin on 2008-07-23 22:58:44 (3170 уншсан)

Би ч багын, бүр хүүхэд байхын л овоохон залхуу туучий л даа. Тоглохдоо хүртэл залхуурдаг хүнтэй бол ажил энээ, тэрээ яриад ч яах вэ. Аав ядаргаа өглөө ажилд явахдаа хэлнэ:
-Миний хүү ээ, гэрээ цэвэрлээрэй. Хариуд нь үгүй гэхгүй л дээ, маш их уриалгаханаар:
-За ааваа, одоохон гялс ... л гэнэ. Гэхдээ харин ч нэг цэвэрлэнэ гэж байхгүй л дээ...
-Айн, тэгээд яах вэ гэж үү? Ёо ёо, ямар залхуутай юм бэ, хүн ч зүгээр суулгахгүй...
-Айн, тэгээд яасан бэ гэж үү? Ямарррррр ядаргаатай юм бэ, цэвэрлээгүй шалтгаа л хайхгүй юу. Амархан л даа, жишээ нь шүүрээ орон доогуур чулуудчихна. Аавыг асуухаар:
-Яг цэвэрлэх гэсэн чинь шүүрээ хайгаад, хайгаад олсонгүй ээ л гэнэ. Ядаргаатай нь аав шүүр хаана байгааг төвөггүй олчихоод:

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )

Бум-Эрдэнэ  	Түмэнбаяр	 Өгүүллэг: Т.Бум-эрдэнэ : Сэмэрч үл барагдана
Оруулсан admin on 2008-07-22 02:04:07 (4861 уншсан)

 Билгээг ажлаасаа орж ирэхэд бага хүү нь тосон гүйж ирсэнээ гарт нь элдэв юм байхгүйг мэдээд нүдэнд нь үл ялиг гуниг үелзээд эргэж чавхадлаа.  
Багыгаа горьдоочихлоо доо гэж мэдэрсэн хэдий ч нэгэнт юмгүй тул одоо яахав. Гадуур хувцсаа тайлан зогстол эхнэр нь

-Өө миний өвгөн! гээд хошуун дээр нь шопхийтэл үнсчихээд цай аягалж өгөв. Тэгсэнээ хийж байгаагаа үргэлжлүүллээ. Эхнэрийнхээ хийж байгааг харсан Билгээ «Өнөөдөр бууз идэхнээ» гэж бодох зуур эхнэр нь нэг л хөнгөн сэргэлэн, сэтгэл өндөр байхыг ажив. Яагаад ч юм хацар дээрээ гурилдчихаж. Эгдүүтэй ч харагдах шиг.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 10/2 | Бум-Эрдэнэ Түмэнбаяр )


 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 179 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


erd-003.JPG
Хэмжээс: 600x450 56k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3825


Болц нь гүйцжээ
Хэмжээс: 600x800 191k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3232

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-135.JPG
Хэмжээс: 600x450 76k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3736


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2020 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn