Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Өгүүллэг


Өгүүллэг 		 Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ:ХИЙХ НЬ АРГАА, ХИЙХГҮЙ НЬ ШАЛТАГАА
Оруулсан admin on 2008-07-23 22:58:44 (3172 уншсан)

Би ч багын, бүр хүүхэд байхын л овоохон залхуу туучий л даа. Тоглохдоо хүртэл залхуурдаг хүнтэй бол ажил энээ, тэрээ яриад ч яах вэ. Аав ядаргаа өглөө ажилд явахдаа хэлнэ:
-Миний хүү ээ, гэрээ цэвэрлээрэй. Хариуд нь үгүй гэхгүй л дээ, маш их уриалгаханаар:
-За ааваа, одоохон гялс ... л гэнэ. Гэхдээ харин ч нэг цэвэрлэнэ гэж байхгүй л дээ...
-Айн, тэгээд яах вэ гэж үү? Ёо ёо, ямар залхуутай юм бэ, хүн ч зүгээр суулгахгүй...
-Айн, тэгээд яасан бэ гэж үү? Ямарррррр ядаргаатай юм бэ, цэвэрлээгүй шалтгаа л хайхгүй юу. Амархан л даа, жишээ нь шүүрээ орон доогуур чулуудчихна. Аавыг асуухаар:
-Яг цэвэрлэх гэсэн чинь шүүрээ хайгаад, хайгаад олсонгүй ээ л гэнэ. Ядаргаатай нь аав шүүр хаана байгааг төвөггүй олчихоод:

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )

Бум-Эрдэнэ  	Түмэнбаяр	 Өгүүллэг: Т.Бум-эрдэнэ : Сэмэрч үл барагдана
Оруулсан admin on 2008-07-22 02:04:07 (4863 уншсан)

 Билгээг ажлаасаа орж ирэхэд бага хүү нь тосон гүйж ирсэнээ гарт нь элдэв юм байхгүйг мэдээд нүдэнд нь үл ялиг гуниг үелзээд эргэж чавхадлаа.  
Багыгаа горьдоочихлоо доо гэж мэдэрсэн хэдий ч нэгэнт юмгүй тул одоо яахав. Гадуур хувцсаа тайлан зогстол эхнэр нь

-Өө миний өвгөн! гээд хошуун дээр нь шопхийтэл үнсчихээд цай аягалж өгөв. Тэгсэнээ хийж байгаагаа үргэлжлүүллээ. Эхнэрийнхээ хийж байгааг харсан Билгээ «Өнөөдөр бууз идэхнээ» гэж бодох зуур эхнэр нь нэг л хөнгөн сэргэлэн, сэтгэл өндөр байхыг ажив. Яагаад ч юм хацар дээрээ гурилдчихаж. Эгдүүтэй ч харагдах шиг.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 10/2 | Бум-Эрдэнэ Түмэнбаяр )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Сэтгэлээ тайтгаруулах нь
Оруулсан admin on 2008-07-16 09:51:33 (3246 уншсан)

Шувууд жиргэж, цэцэг дэлбээлсэн сайхан зуны сэтгэл татам зургийг үгээр хэлэхийн аргагүй юм. Яагаад ч юм эргэн тойронд гайхамшиг бүрэлдэн тогтож уул ус ургамал ногоо өөрийнхөө гайхам төрхийг хэнээс ч нуухгүйгээр дэлгэн бэлэг барих мэт. Санаа сэтгэл тайвширч бүх уйтгар гуниг зовлон зүдгүүр тайлагдаж хүнд хэцүү хүлээснээс мултаран тайтгарах энэ сайхан мөчийг өнө мөнхийн хайрлан харамлах сэтгэл өөрийн эрхгүй дахин дахин төрнө.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Аксиом
Оруулсан admin on 2008-07-14 06:09:05 (3060 уншсан)

Он цагийн урсгалд балар эртний хүн сүрэг 6 гаруй тэрбум бүлтэйгээр байгаль ертөнцийг байлдан дагуулах их аянд аль хэдийн шамдан орж, олон олон зүйлсийн сөрөг үр дагаваруудыг хэдийн бүтээж амжжээ.
Нэгэнт бид агуйгаас гарч, модноос буусан тул эргэх зам, буцах эрх үгүй. Байгалийн тэнцвэрт байдлыг үгүй хийсээр байгаа болохоор энэхэн замбуулингийн мөхлийн шалтгааныг эхлүүлсэн байх нь.
Эхэлсэн бүхэн дуусдаг жамтай хэдий ч гараг ертөнцийн lifetime-ийг бид хэдийнээ хороогоод эхэлжээ. Экологийн тэнцвэр жамаараа амь зогоож буй чононд хамаагүй хэдий ч байгаль эх тэрхүү зохист тэнцвэрт байдлыг зохицуулсан байдаг. Харин хомосапиенсууд энэ хуулинд үл захирагдан өөрийн дур хүсэлд дулдуйдан чадлын хэрээр сөрөн тэмцэлдсээр...


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 1/1 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Болжмор : Яргуйн хэнзхэн дурлал
Оруулсан admin on 2008-07-07 01:57:41 (4586 уншсан)

Сүрэн жаахан сандран бэлтгэлийн өрөөнд биеэ халаан зогсоно. Тэрээр хүүхдийн "Яргуй" хүүхдийн урлагийн их наадамд ардын бүжгээр оролцохоор аймгаасаа шалгаран ирсэн билээ. Энд тал бүрээс нийлсэн авъяаслаг хүүхдүүд бүгд хуран чуулжээ. Бусадтайгаа зэрэгцэн том тольны өөдөөс харан сунгалтын дасгалаа хийж байтал түүний ардхан талд хотын цэвэрхэн цагаан баньд ярилцлага өгч байв.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 1/1 | Өгүүллэг )

Sienna 		 Өгүүллэг: Sienna : Хүүхэлдэй эргэн ирсэн нь (2)
Оруулсан admin on 2008-07-07 01:55:56 (5112 уншсан)

Өглөө том охин нь босохгүй хэмээн урвагнан орондоо хөрвөөхөд хоцорчино хэмээн Индмаа босгохоор очиход охин нь халуурч байгаа нь илт харагдлаа. Духыг дарж үзвэл нилээд халуунтай байх нь тэр. Өнөөдөртөө хичээлд нь явуулахгүй, бага охиноо ч цэцэрлэгт нь өгөхгүй гэж шийдсэн Индмаа тусдаа гарсанаас хойш анх удаагаа нөхрийнхөө цайг нь аягалаж өгсөнгүй ээ. Охиныхоо толгой дээр хүйтэн жин тавиад, эм өгөлгүй түрдээ харзнаж, шингэн зүйл сайн уулгая гээд Индмаа хярам буцалгахаар явлаа. Бяцхан дүү нь эгчийнхээ өвөрт шурган ороод өвчтэй гэж тоосон шинжгүй хөөр баяр болон тоглож эхэллээ. Нөхөр нь ажил дээрээ очсон ч сэтгэл нь тогтворгүй босон суун байлаа. Өчигдөр гаргасан авирнаасаа болж өглөө халуурч байгаа охиноо үнсэлгүй гарсандаа санаа зовон цайны цагийг хүлээлгүй эртхэн гэррүүгээ очьё хэмээн шийдэв.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Sienna )

Sienna 		 Өгүүллэг: Сонгууль (Эгдүүцсэн өгүүлэл)
Оруулсан admin on 2008-07-01 02:01:06 (6213 уншсан)

Сонгуулийн дүн гарлаа. Ух намынхан хөдөө аймгуудаас эхлэн суудлын тоогоор тэргүүлж байгаа урдчилсан мэдээ зурагтаар гарч эхэлсэнээс хойш тун удахгүй Аабар ахын нэрлэсэнчлэн Энтийн 3 ухаантанаар тэргүүлэн Ух намын УИХ дахь баттай суудлууд тодорч эхэллээ. Тодроогүй суудлуудыг нь хүчээр тодруулах үйл ажиллагаа хотын дүүрэг хороодод эрчимжиж эхэллээ. Саналын хуудсуудад байгаа нэрсээс иргэний зориг болон иргэний эвсэлүүдээс нэр дэвшигчдийг арчин хаясугай хэмээх далд тушаал тал бүр тийш нисэн ирж, Дондог гуайн охин Дондогмаа өөрийн ажиллаж буй хороон дотуур дэвхрэн гүйж, саналын хуудсыг дээр өргөн барьж дугуйлсан бүхнийг Ух намых, дурдсан нэр нь ч Ух намых хэмээн хэргээр эндүүрэн тодоор дуудмой. Алив шалгая хэмээн ам зөрөх ажиглагч байваас үтэр түргэн чамайг хөөнө, үлдэх байргүй шилдээд гаргана гэж хэсэг сүрийг үзүүлэн сэгсэлзсэнээр аливаа асуудал дарагдахад өөрийгөө эрх дархтайд тооцно.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 6/2 | Sienna )

Аюурзана 	Г	 Өгүүллэг: Г. Аюурзана : Шоронгийн судас
Оруулсан admin on 2008-06-30 08:45:11 (7400 уншсан)


I.

Хүн гэдэг бол ердөө л судсан дотуур жирэлзэн гүйж яваа цусны эргэлт билээ. Тэр гүйдэл зогсчихвол хүн үгүй болно. Хүний бүхий л амьдрал болсон цусны тэр их мөрөн ямар нэгэн далайд очиж төгсдөг үү, татаал сувгуудад хуваагдан мөхдөг үү, хэн ч ялган салган хэлж үл чадна. Харин судасны үл мэдэгхэн лугшилтыг барьж үзээд тухайн хүнд хаа нэгтээгээс оноосон тэр л хувь тавиланг зураглан дүрсэлж болдог.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 5/1 | Аюурзана Г )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Б.Эрдэнэсолонго : Том асуудал
Оруулсан admin on 2008-06-30 08:38:09 (4270 уншсан)

/МЗЭ-ийн гишүүн, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт/

Би тэгэхэд долоон настай, дөнгөж сургуульд ороод байв. Эр эм, бяцхан хүүхэд, том хүний алиных нь ч тухай нэг л ойлголттой явсан үе. Ээж маань голын цаанаас миний гурав дахь дүүг авчрахаар явчихсан байлаа. Манай эмээ, хөршийн эмээ хоёр нутгийн маань хамгийн эртний хүмүүс, бас хамгийн сайн найзууд болохоор ихэвчлэн нийлж даалуу тоглоно. Эмээгээсээ хөтлөөд хөршийнд болдог ээлжит даалуунд очих үеэр энэ явдал тохиолдсон юм.
Хөгшид даалуу тоглоход би ихэвчлэн хийх юмгүй уйддаг болохоор хөршийн жингэр, энэ хавар төрсөн хэдэн халтар гөлгөөр нь зугаацах юмуу усны тэргийг нь түрж тоглоно.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 5/1 | Өгүүллэг )

Дэлхийн уран зохиол 		 Өгүүллэг: О.Генри : Цагдаа ба бишгүүрийн дуун
Оруулсан admin on 2008-06-29 00:57:11 (3846 уншсан)


Медисон цэцэрлэгт гудамжнаа өөрийнхөө сандал дээр Сопи жихүүцэн хавчилзав. Зэрлэг нугасны сүрэг шөнийн тэнгэрт тэртээ дээр ганганан зэллэж, далайн муурын арьсан дээлгүй хүүхнүүд нөхөртөө хошуу дэвсэн наалинхайтаж, цэцэрлэгт хүрээлэн дэх өөрийнхөө сандал дээр Сопи хавчилзаж эхэлсэн нь өвөл хаяанд ирсний дохио билээ.
Ганц шар навч Сопигийн өвдөг дээр унав. Энэ бол Өвлийн өвгөний нэрийн хуудас. Медисон гудамжны байнгын оршин суугчдад энэ өвгөн өөриймсөг, элгэмсүү ханддаг бөгөөд энүүхэнд айсуй яваагаа тэдэнд ийнхүү мэдэгддэг бүлгээ.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Дэлхийн уран зохиол )

Өгүүллэг 		 Өгүүллэг: З.Баттулга : Соргог хүмүүс
Оруулсан admin on 2008-06-29 00:50:37 (3744 уншсан)

7-р сарын сүүлчээр юмсанжээ. Yдшийн орсон ширүүн бороо зүсэрч , гудамжинд хүний хөл татарчээ .
Цагдаа Түмэн бүтэн гурван цагийн турш хувиарт газраа эргээд Ерөөгийн 1-р гудамжны зүүн үзүүрийн сүүдэртсэн догол дахь нэг хашааны үүдэнд амсхийхээр ахархан жижиг сандал дээр суулаа .
« Ерөөгийн 9 тоотыг анхааралдаа ав !» гэсэн нэмэлт үүргээ бодож суугаа цагдаа Түмэн өврөөсөө тамхи гаргаж нуусхийж асаагаад галыг нь ханцуйдаа далдлан хаа нэг сорж , эргэн тойрноо ажин анир чагнав.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )

Өлзийтөгс 	Л	 Өгүүллэг: Л.Өлзийтөгс : Хүлээс
Оруулсан admin on 2008-06-27 08:48:04 (11083 уншсан)

Түүнд энэ гайтай хүсэл төрөөд яг гурав хонож байна. Гурав хоног тэр зөвхөн энэ тухай боджээ. Энэ хүслээ л биелүүлэхгүй бол хэн ч биш болчих юм шиг санагдаад хоногийн 24 цагийг гурвантаа тойроод байна. Хүсэл, гайтай хүсэл. Энэ хүсэл үү?
Тэгээд л тэр хэн нэгэн гэдгээ өөртөө батлах гээд ч юмуу, эсвэл зүгээр л хүн гэдэг юу ч бодолгүйгээр хүсээд, юу ч бодолгүйгээр түүнийгээ хүртчихдэг зангаар ч юмуу, бүү мэд, ямар нэгэн аргаар л яаж ийж байгаад энэ хүслээ биелүүлэх гэж байдгаараа адгажээ.
Уг нь хэцүү ч юм биш л дээ. Зүгээр л, гудамжинд явж байхдаа, олон хүний нүдэн дээр, шөнө биш өдрөөр, тийм ээ, гэгээн цагаан өдрөөр, ямар нэгэн дууг байдгаараа чанга дуулах. Түүний хүсэл энэ. Ердөө энэ. Тэгээд л болоо.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 5/1 | Өлзийтөгс Л )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Аксиом
Оруулсан admin on 2008-06-27 08:46:06 (3033 уншсан)

Он цагийн урсгалд балар эртний хүн сүрэг 6 гаруй тэрбум бүлтэйгээр байгаль ертөнцийг байлдан дагуулах их аянд аль хэдийн шамдан орж, олон олон зүйлсийн сөрөг үр дагаваруудыг хэдийн бүтээж амжжээ.
Нэгэнт бид агуйгаас гарч, модноос буусан тул эргэх зам, буцах эрх үгүй. Байгалийн тэнцвэрт байдлыг үгүй хийсээр байгаа болохоор энэхэн замбуулингийн мөхлийн шалтгааныг эхлүүлсэн байх нь.
Эхэлсэн бүхэн дуусдаг жамтай хэдий ч гараг ертөнцийн lifetime-ийг бид хэдийнээ хороогоод эхэлжээ. Экологийн тэнцвэр жамаараа амь зогоож буй чононд хамаагүй хэдий ч байгаль эх тэрхүү зохист тэнцвэрт байдлыг зохицуулсан байдаг. Харин хомосапиенсууд энэ хуулинд үл захирагдан өөрийн дур хүсэлд дулдуйдан чадлын хэрээр сөрөн тэмцэлдсээр...


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Болжмор : Хүүг минь өгөөч дээ.....аймшиг
Оруулсан admin on 2008-06-27 08:42:48 (4030 уншсан)

Болжмор               http://boljmor.blog.banjig.net/

Сарангуа нөхрөө даган хэдий дургүй байсан ч гэсэн томилогдсон газарт нь явахаар болов. Нөхөр Хаянаа нь энэ жил цэргийн сургууль төгсөөд төрсөн нутаг болох Төв аймагт томилогдсон билээ. Хэдий Сарангуа үлдэж болох байсан ч ид халуун хайрандаа шатаж,бас ч гэж шинээр гал голомтоо саяхан бадраагаад байсан болохоор үлдэж төвдсөнгүй.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )

Шүүдэрцэцэг 	Б	 Өгүүллэг: Б.Шүүдэрцэцэг : Цэнхэр
Оруулсан admin on 2008-06-22 05:31:00 (10326 уншсан)

Түүнийг төрөхөд аав нь магнай хагартал баярлажээ. Ээж нь ч гэсэн. “Хүүтэй боллоо Ганаа” гэж амаржих газрын хүлээлгийн өрөөний ханан дээр аавынх нь сийлсэн бичээс байшинг нь их засварт ортол лав арваад жил дурайж байсан гэдэг. Хүү хоёр нас хүртлээ аавынхаа урмыг нэг их хугалсангүй.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 15/3 | Шүүдэрцэцэг Б )

Sienna 		 Өгүүллэг: Sienna : Хүүхэлдэй эргэн ирсэн нь (1)
Оруулсан admin on 2008-06-22 05:28:15 (5326 уншсан)

Ээжээ цай ууя хэмээн хоёронтоо үглэх охиныхоо дуунаар Индмаа дургүйхэн босч галтогооны өрөөг бараг л нүд аниатай хэвээр зүглэв. Унтахын өмнө юм уухгүй эрхлээд л байдаг мөртлөө яг шөнө дунд хүн сэрээгээд янзын хүүхэд шүү хэмээн амандаа дургүйцэн үглэсээр харанхуй коридороор алхахдаа нүцгэн хөлөөрөө нэгэн зөөлхөн зүйл дээр гишгээд өнгөрсөнөө анзарсангүй ээ. . .


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Sienna )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Д.Норов : Хонзон
Оруулсан admin on 2008-06-16 03:50:05 (3768 уншсан)


Явган ширээн доор хэвтээд халз өмнөөс ширтэн байгаа хар нохойн, том хүрэн нүдийг Чулуун сая л анзаарлаа. Үл цавчрах тэр нүд, нохойн нүд огт биш байлаа.
Тэр нохой Чулууныг гар, хөлөө хөдөлгөх төдийд хяламхийвч Дэмчигийг ширтээстэй, ер үл хөдлөх аж. Дэмчиг, буйданд зэрэгцэн суусан гангар шаазан шиг хэврэг цагаан бүсгүйн санчигны үсийг илбэн аргадах юмуу, булцгар цагаан гарыг барих, эсвэл ширээнээ өрсөн идээ сархдад хүрэх тоолонд хар нохойн сэрвээний зогдор босож, уруул жавьж нь татваганан, сахал нь чичигнэнэ. Гэвч архирч дуугарсангүй.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ : “Хурган хүн” үү, Хуудуу цуурхал уу
Оруулсан admin on 2008-06-08 10:00:00 (3129 уншсан)

Аргын тооллын 2008 он. Яг өнөөдрийн байдлаар цаана чинь Монголд айхтар газар хөдлөнө гээд цуурч өгч байна. Уг нь 6-р сард байсан ч одоо сонгуулиас болов уу юунаас ч болов доо, бас жаахан хойшлочихсон (http://www.news.mn/news/section=inner/page=show/content=news/id=16782) , ирэх долоо, наймдугаар сард болчихсон тууж байна гэж. Оросын телевизүүдээр гарсан “Зөн билгийн тулаан”- аас тодрон гарсан нэгэн айхтар зөн совинтон анх “6-р сард Монголд газар хөдөлж маш олон хүн үрэгдэнэ” гэж айлдсан юм гэнээ гээд л цуурч өгч байна. Сонин хэвлэлүүд дээр бичсэн мэдээнүүд ч “Монгол бол газар хөдлөлийн идэвхтэй бүст ордог” гээд л авч өгч байна.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Ц.Түмэнбаяр : Овооны чулуу
Оруулсан admin on 2008-06-08 09:59:10 (4104 уншсан)

“Хүү минь бэлийн чулууг овоонд залах шиг том буян байдаггүй юм”
/Овоон дээр таарсан өвгөн ламын ярианаас/
-Ивэх юм алга уу?
-Торойх ч юм алга.
-Тэр овооноос авчихвал яадаг юм?
-Энэ харанхуй шөнө овооноос чулуу авна гэдэг…
-За яадаг юм. Маани уншаад л аргагүй байдлаа хэлээд л авахгүй юу.
-Шөнөдөө гүйдэлтэй л гэдэг шүү дээ.
-Оронд нь хэдэн төгрөг өргөчих.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Цэрэндоржийн БАЛДОРЖ : ЗУЛЦЭЦЭГ /төгсгөл/
Оруулсан admin on 2008-06-06 09:55:00 (4458 уншсан)


Зулцэцэг надтай тун ойрхон мөртөө маш хол байлаа. Миний сургуульд явах цаг ойртсоор… Би Зулцэцэгээс өөр бараг юуны ч тухай бодохоо болив. Би урьд нь хэд хэдэн хүүхний тухай бодож сониучирхан шохоорхож тэднийг харьцуулан цэгнэж, чухам хэн нь илүү сайхан хүүхэн болохыг тааж ядан ийнхүү олон хүнд зэрэг дурлаж болдог юм болов уу гэж гайхдаг байв.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )


 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 121 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Ц.Батболд Зотон, тос 50x50
Буриад хатан
Хэмжээс: 582x600 145k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4311

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-177.JPG
Хэмжээс: 600x450 90k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2990


khuv5-032.JPG
Хэмжээс: 600x450 79k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3121


Агуулга
Мягмар, 2019.03.26
· Б.Энэбиш : Би бичмээр байна ...
· Б.Энэбиш : Нэг л мэдэхэд
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2020 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn