Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Өгүүллэг


Өгүүллэг 		 Өгүүллэг: Д.Батбаяр : Цахилж яваа гөрөөс (хэсэг 3)
Оруулсан admin on 2008-04-23 01:20:59 (5043 уншсан)


Сүүлийн үед айлд ороход хамгийн түрүүн толь нь нүдэнд тусан тунгалаг сайхан тольтой айл сайхан санагдах болж, өөрийнхөө хуучирч цайр нь хөдөлчихсөн муу толийг хагалаад хаячихмаар бодогдоно. Хааяа зочин гийчин ирэхэд ч юм уу, сар шинээр дэвсдэг хивсээ хүртэл гүвэн дэвссэнд хүү нь манайд хэн ирэх гэж байгаа юм гэж шалгаасанд Дэжид хэлэх үг олдсонгүйдээ «хэн ирдэг юм. Хэн ч ирэхгүй» гэж худлаа уцаарлан дуугүй болгосон боловч хүү нь гэр орон цэвэр болсонд сэтгэл нь засагдан баяр төрөв үү, аль эсвэл хэн нэгэн хүн ирэх нь. Ямар гэгчийн чихэр жимс авчрах бол. Хотоос ирэх юм бол надад тонгорог авчрах болов уу үгүй болов уу гэж эхийгээ битүүхэн чагнана.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 5/1 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Д.Батбаяр : Цахилж яваа гөрөөс (хэсэг 1)
Оруулсан admin on 2008-04-23 01:16:07 (9450 уншсан)


Би ч бүрмөсөн хүрээд ирлээ шүү дээ гэв.
Ийм үг дуулна гэж санаагүй явсан Тогоохүү балмагдан хэлэх үгээ олж ядан байснаа гэнэт Дамбын араас зоримог гэгч нь тэврэн хоромхон зуур сэрвээнд нь толгойгоо наалдуулснаа гүйн гарч яах гэж, юу хийх гэж гарснаа ч мэдэхгүй зогсохдоо хаяа түшүүлэн тавьсан богцыг олж харлаа. Аваад ордог юм билүү... Хүний нүд тусахааргүй газар тавьчихдаг юм уу хэмээн тээнэгэлзэн, айл хунарын улс харчихаагүй байгаа гэж эмээн хурдхан далд хийх нь зөв санагдан гэртээ барьж орон ээждээ харагдуулалгүй орон доогуураа хийчихье гэж нэг ухасхийснээ харчих байх гэж болгоомжлон илүү гэртээ оруулан хураалттай бараан дээр тавиад дээрээс нь юмаар бүтээчихээд гэртээ эргэж орон Дамбад

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 19/4 | Өгүүллэг )

Эрдэнэ 	С	 Өгүүллэг: С.Эрдэнэ : Улаан шүхэр
Оруулсан admin on 2008-04-22 23:33:21 (5732 уншсан)


1. Хагас сайн өдөр. Хоролмаа үсчний газрын том толины өмнө бие, хувцас хунараа сайтар шалгав. Урт сормуустай зууван шар нүдээ хүртэл хэдэн янз болгож үзлээ. Үсээ ийнхүү хараар будуулах болгонд шар нүд нь улам тод болчихдог билээ. Төрөлхийн юмыг яалтай ч биш. Одоохондоо нүдний будаг гэж гараагүй байна. Гээд энэ шар нүдийг нь сайханд тооцдог харцуул ч олон байдаг юм. Мягмар ч гэсэн «Чиний минь нүд наран нүд» гэдэг билээ. Наран нүд гэхээр их л сонин. Энэ өдөр Хоролмаа өөртөө нэг л аятайхан харагдав.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 5/1 | Эрдэнэ С )

Эрдэнэ 	С	 Өгүүллэг: С.Эрдэнэ : Түймэр
Оруулсан admin on 2008-04-22 23:26:12 (7308 уншсан)


Урь унахтай зэрэг хөвчийн цас хайлж, ойн хөвд хатсан шилмүүс хагд өвсний үл мэдэгхэн үнэртэй уруйн шар ус хөндий тал руу садран бууж ирнэ. Их уснаа нийлэхийг тэмүүлсэн бяцхан горхи дов сондуул дундуур мурилзан жирэлзэн урсах замдаа бархаглан бөөгнөрсөн хог өвсөнд хаагдах боловч хүчээ хурааж нөгөө муу хаалтыг төдхөн зад цохиод дэвхрэн цовхрон одно. Хаврын шар усны өчүүхэн горхи урсах зүгтээ бол хэр баргийн саад боомтонд хаагдалгүй гол мөрөнд цутган ннйлнэ. Хүний амьдрал ч бас тийм бүлгээ.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 18/4 | Эрдэнэ С )

Шүүдэрцэцэг 	Б	 Өгүүллэг: Б.Шүүдэрцэцэг : Царай Муут
Оруулсан admin on 2008-04-18 01:47:00 (15235 уншсан)


Манайх хотод нүүж ирээд сар гаруй болж байна。Ээж биднээс түрүүлэн ирж гуравдугаар хороололд гурван өрөө байр авсан юм。 Манайх Тасганы овоо руу харсан таван давхар хуучивтар угсармал байранд орж хотын айл болов。Халуун ус тасалдахгүй, шөнө дүл болсон ч машин тэрэгний дуу тасрахгүй л болохоос энэ байрны хувьд аймгийн төвийн байрнаас маань онцын ялгаагүй санагдаж байлаа。
Хичээл эхлээд гурав хонож байсан үе。 Хотын охид яасан ч нүүрэмгий юм。Би энэ жил есдүгээр ангид орж байгаа ч найз охингүй яваа хүн

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 48/10 | Шүүдэрцэцэг Б )

Өгүүллэг 		 Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэн : ЭЗЭН НЬ ЮМАА МЭДЭХЭЭ БАЙЖ, ЭРЭГ НЬ ХАШИХ УСГҮЙ БОЛСОН ЦАГ
Оруулсан admin on 2008-04-13 12:07:46 (3346 уншсан)

ЭЗЭН НЬ ЮМАА МЭДЭХЭЭ БАЙЖ
ЭРЭГ НЬ ХАШИХ УСГҮЙ БОЛСОН ЦАГ Сэтгэлийн харуусал

Өчигдрийн өдрийн 2008-04-09 Лхагва гариг өглөөгүүр Бээжингийн олимпын бамбарын дэлхий тойрох буухианы тухай шинэ, соргог мэдээ мэдээлэл олоод авчих санаатай суваг сольжээ суутал NHK- ийн өглөөний 10 цагийн мэдээгээр Ямакучи кен Уулын ам- аймаг -д хэн нэгэн этгээд хэдхэн муу мөчир огтолж аваад явчихсан тухай гарч байнаа. Чааваас, зайлуул гурван зуухан ширхэг Сакура модны мөчир үзүүрээс нь л тайран хулгайлж аваад мөрөө буруулчихаж. Уаа цус гэж, юун ч сүртэй юм бэ дээ, ТВ-ийн суваг болгоноор л, цаг болгоны мэдээгээр цацаад л... цацаад л... Ажлаа хийгээд жолоогоо мушгиад замд явж байхад ч радиогоор бас яриад л... яриад л... 

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: П.Батхуяг : Өөр нулимс
Оруулсан admin on 2008-04-13 12:06:23 (3520 уншсан)

Зуны дунд сарын аагим халуун өдрүүд үргэлжилсээр байлаа. Нар зулай цоолом шарах үд дундын говьд элс буцална. Чухам буцалсан элс шаргих чимээнээс өөр юу ч үл сонстоно.
Зэрэглээ урсан ойртож, ууршин холдох нь байгалийн сонин үзэгдэл гэхээсээ хүний сэтгэл хуурмагийг сануулах гэсэн хөдөлгөөн гэлтэй. Энэ бүгчим халуун байдал, энэ хуурмаг хөдөлгөөн, энэ ажин түжин байгаль цөм цаанаасаа зориуд бүтээгдсэн болохыг хүмүүн төрөлхтөн мэддэг гэдэгт бурхад эргэлздэг билээ. Харин бурхдын эргэлзээг тайлах гэсэн мэт явдал олон жилийн өмнө Алтайн цаадах говийн их элсэн дунд алаглан харагдах гурван эрээн майхан, тэр майхны нэгэнд ганцаараа хоёр хоносон 9 настай хүүд тохиолдсон гэдэг. Эр хүмүүс хэзээний хатуу сэтгэлтэй, нулимс холтой төрдөг нь тэдний эм төрөлтнөөс ялгарах онцлог гэж үздэг хүмүүс энэ амьдралд цөөнгүй байдаг.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Эгэлхэн : Эрхэмсэг хайр танаа…
Оруулсан admin on 2008-04-08 23:40:56 (3656 уншсан)

Эрхэмсэг хайр танаа…
Амьдралдаа ганцхан хүнийг хайрлана гэсэн энэ ойлголтыг үгүйсгэж чадлаа. Чамд баярлалаа. Одоо ойлгосон хангалттай. Өчнөөн жил хураасан гэх шиг энэ нулимс юутай ихээр асгарна вэ Хожимдсон ухаарал минь гээд үү Эсвэл ойлгосон гэсний баярын нулимс уу Ганц л байх ёстой гэдэг хайрын минь төгсгөл нь өнөөдөр…
Шинэ өглөө эхэлж үүний хамт би өөрийн биед хүлэгдэн байсан уйтгар цөхрөлийг нулимсаараа урсгачихлаа

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 10/2 | Өгүүллэг )

Эрдэнэ 	С	 Өгүүллэг: С.Эрдэнэ :Диваажинд хүргэх оньс
Оруулсан admin on 2008-03-31 10:09:21 (6646 уншсан)

Жамбал дархан наян гурван насан дээрээ зөнөглөв. Архинд дуртай бөгтгөр хар өвгөн юмсан. Уг нь удамт цуутай дархан билээ. Мод, төмөр, алт, мөнгө цөмийг хийнэ. Нас өтөлж, гар хуруу нь эвлэхээ байж, нүдний нь хараа муудахаар авгай нар тогооны хариулга уулгаад алх сүхээ ишлүүлэх юм уу, хугархай шанага, цоорхой хувингаа гагнуулах болов.
Айлын саравчин дороос чийг татахгүй гэж адсага дэвсүүлээд цагааны шар шүүснээс чангагүй хариулга нэг данхыг хажуудаа тавиад төмрийн бал, модны давирхай нэвт шингэж, түлэнхий борц шиг болчихсон мойног хуруунуудаа эвлүүлж ядан, хамраа шуухитнуулж сууна.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 10/2 | Эрдэнэ С )

Энхтуяа /Эмүжин/ 	Р	 Өгүүллэг: Р.Эмүжин : Ширээний хүүхэн
Оруулсан admin on 2008-03-31 10:06:00 (9943 уншсан)

Цахирмаа томоос том зөөлөн алчуур нөмрөн цонхны дэргэд зогсоод ээлжээ хүлээнэ. Өнөөдөр түүнийг хамгийн хүнд, хэцүү үзүүлбэр хүлээж байгаа. Энэ давааг давчихвал зэрэг ахиж, цалин нэмэгдэх юм. “Марко” шөнийн цэнгээний газарт ширээний хүүхнээр ажиллах болсоор гурван сар гаруй хугацааг үджээ. Халамцуу эрчүүдтэй зууралдан, дуулж, хуурдаж, инээн хөхрөн сууж байхдаа Цахирмаа гэртээ ганцаар үлдсэн таван настай хүүгээ бодсоор байдаг билээ. Ээж, хүү хоёрыг хувцсаа боож тэврээд гарахад нөхөр нь,



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 34/7 | Энхтуяа /Эмүжин/ Р )

Өгүүллэг 		 Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ : Аугаа их ...
Оруулсан admin on 2008-03-31 09:57:03 (3663 уншсан)

Миний ойлгодоггүй улс төр буюу тусгаар тогтнолын тухай хэдэн үг

Зочин ирэх сайхаан, зочныхоо шилийг харах бүүр ч сайхан... Нэгэн цагт миний хэлснээр тэр шүү дээ. Ажил маань дийлдэхгүй нэгэн дүү хүүг авчирч чёрт тринадцать ничи арүбает Чөтгөрийн арван гурав- оросоор, ничи -өдөр японоор, арүбает –герман үг гэсэн байх шүү, аваад хаячихав хийлгэснийх хомпүүтэр минь надад хүртээлгүй болон хоёр долоо хонолоо. Өдөртөө хальт шагайж майлаа шалгах хомсхон боломжтой арван хэд хоноод өнөөдрөөс л зочныхоо шилийг харан хомпүүтрийнхээ өмнө суух алтан боломжтой болоод бараг хагас сарын өмнө эхэлсэн сэдвээ өнөөдөр л барьж авлаа.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ : Долоон тэрбумын цалин (Фельетон)
Оруулсан admin on 2008-03-31 09:54:58 (3370 уншсан)

Гадагшаа гарсан гайжин Гайжин, гаюкюжин- Японоор гадаадын хүн, харийн иргэн гэсэн үг -гуудаа, битгий гажигтаж тэнэгт хө. Цаана чинь Монголд лүнзгэр шаанстай ажил байна хө. Жилд долоон тэрбумын цалинтай ажил байна. Гэхдээ өөрөө жаахан жудаггүй, боломжын хулхи зантай бол тэр шүү дээ.
Та бид гадаадад биеийн хүчээ үнэлээд сард дунджаар хоёр сая төгрөг л авч байгаа. Аль л хар бор, хүнд хүчрийг нь гололгүй хийж тэр нутгийн нусан буунуудад доромжлуулан, загнуулан байж хэдэн ногоон төгрөг зулгааж байгаа.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: П. Батхуяг : Далавч
Оруулсан admin on 2008-03-24 11:25:57 (4233 уншсан)

“Нисэж байна” гэж зүүлдээгүй хүн энэ ертөнцөд байхгүй санагдана. Бүгд л далавчаа дэвэн, хий агаарт дураараа дүүлэн нисэж байгаагаар зүүдэлсэн байдаг. Магадгүй хэзээ нэгэн цагт хүмүүс бид нисдэг ч байсан байж болох юм. Чухам тэр сайхан үеэ санагалзан хааяа нэг зүүдэлдэг биз ээ?

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 5/1 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: goldenpearl : Нүгэл
Оруулсан admin on 2008-03-24 10:44:57 (3303 уншсан)

Заримдаа нийгмийг бас өөрийгөө үзэн ядах сэтгэл төрөх юм. Бид энэ нийгэм амьдрах гэж ямар их ур ухаанаа бардаг юм бэ. Бид хэн нэгнийг уйлуулчихвал инээлгэх гэж, уурлуулчихвал аргадах гэж, ааштай багшийн аашийг олох гэж, аргатай хүмүүсийн аргыг дийлэх гэж эхээс ганц хүн болж төрчихөөд амьдрал дээр түмэн хүний дүрд тоглох юм.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 8/2 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: М.Эрдэнэбат: Хөрөг
Оруулсан admin on 2008-03-24 10:43:49 (3801 уншсан)

Гянгар өвгөний нас ная шахаж ааш зан нь тэр гэхийн тэмдэггүй болтлоо өөрчлөгджээ. Үргэлж л хэдэн зээтэйгээ аар саархан зүйлээр хэрүүл шуугиан хийж хүргэнийхээ аргыг барна. Зарим үед Насанбатын тэвчээр алдарч,
-Ер нь танай энэ зөнөсөн эцэг яах гээд хэдэн хүүхдийн минь тэвчээрийг барж байдаг юм. Яахаараа миний хэдэн хүүхэд өөрийнхөө гэр оронд эрх чөлөөтэй байж болдоггүй юм хэмээн эхнэртээ уурлана. Эхнэр нь харин

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Д. Батбаяр : Мэлмий
Оруулсан admin on 2008-03-18 05:55:37 (9770 уншсан)

Хаалга онгойн гаднаас хүүхэд гүйн орж ирэх хөлийн чимээнээр өвгөн Нэрэн :
--- Өө миний хүү юү ? Гадаа халуун байна уу ?
--- Yгүй ээ , Нээнээ та гадаа гараагүй юу ?
--- Өглөөгүүртээ мөн нэг жаахан гарч суусан . Халуун өдөр болох аятай байна лээ..
Миний хүү хүйтэн юм залгичихаад дээшээ гүйж гараад Ваанчиг билүү, нөгөө рашаан шинжээч залуу чинь, тэднийд очоод « өвөө танд рашаан захисан юмсан, Авчраа болов уу »гэж асуугаад ир гэхэд жаал хүү Жавхлан « За » гээд годхийн гарав . Жавхлан хүү шатаар нисэх мэт гүйн хоромхон зуур дээд давхрынхаа айлын үүдэнд очин, өлмий дээрээ өндийн байж цахилгаан хонхны нь товчийг нэгэнтээ үргэлжлүүлэн дараад хаалга руу цэхлэн зогсов. Хаалга онгойсонгүй .


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 1/1 | Өгүүллэг )

Сүхзориг 	Г	 Өгүүллэг: Г.Сүхзориг : Сарнай – III
Оруулсан admin on 2008-03-13 06:53:08 (4267 уншсан)

Оройн болзоондоо би юу авч очихоо мэдэхгүй байна. Чихэр, жимс аль эсвэл тоглоом. Арай л биш ээ. Миний дурласан бүсгүйд минь таалагдахгүй бол яах вэ? гэдэг л …     Би цэцэгнээс өөр зүйл авч очих ёстой. Тэрнээс өөр зүйл толгойд минь юу ч алга.  Зүрх сэтгэл гэдэг юутай харалган, уяхан.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Сүхзориг Г )

Сүхзориг 	Г	 Өгүүллэг: Г.Сүхзориг : Сарнай – II
Оруулсан admin on 2008-03-13 06:52:28 (4534 уншсан)

Миний цонхон дээрх хатсан сарнай аль эрт ихэмсэг бардам зангаа гээжээ.
Надад энэ нь илүү таалагдаж байна. Дэлбээ нь омголтсон уруул адил. Энэ хатсан дэлбээг сэтгэл мэдрэлийн өвчтөн шиг ажиглаж суух таатай. Би яг энэ сарнайн өнгөтэй адил улаан хөшигтэй тайзан дээр хайрын шүлэг уншиж байснаа санаж байна.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Сүхзориг Г )

Сүхзориг 	Г	 Өгүүллэг: Г.Сүхзориг : Сарнай - I
Оруулсан admin on 2008-03-13 06:51:42 (5031 уншсан)

Миний хүү сарнайг үнэрлэж болдоггүй юм.
  Үнэрлэвэл хурдан үхдэг юм. Усанд хийж тавь…
                Зохиогч…
Яг миний бүтэлгүй дурлалыг санагдуулах чинь. Анхны болзоонд очихдоо авч очиж байсан час улаан өнгөтэй сарнай дахиад л гарт минь байна.
Дэндүү ихэмсэг гоо үзэсгэлэнг би үзэн яддаг. Яагаад ч юм би хэзээ ч  зурж чадахгүй, зүйрлэж боломгүй ихэмсэг бардам, гоо үзэсгэлэнг хүлээн зөвшөөрч чаддаггүй, сураа ч үгүй.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 1/1 | Сүхзориг Г )

Сүхзориг 	Г	 Өгүүллэг: Г.Сүхзориг : Ёотон, ус, халбага
Оруулсан admin on 2008-03-13 06:49:23 (4167 уншсан)

Буцалсан аяга ус. Цайны жижигхэн халбага, хоёр ширхэг дөрвөлжин ёотон. Ингээд л боллоо. Орчин дэндүү тусгаарлагдмал, хязгаартай. Буцалсан аяга усанд хоёр ёотонг хийчихээд ажиглаж суух таатай гэж жигтэйхэн. Үүнээс өөр хийх зүйл үгүй. Халуун ус бага багаар хайлуулан уусгасаар ёотон маань хэлбэр дүрсээ алдсаар овоорсон нунтаг болж хувирна. Дэндүү аймшигтай. Хэзээ нэгтээ ёотон шиг хэлбэртэй байшин нурж байсан барууны киног санагдуулна.   




( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 4/1 | Сүхзориг Г )


 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 284 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Ц.Батболд Зотон, тос 92x92
Хүрээ эхнэр
Хэмжээс: 600x593 176k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3877


B2-012.JPG
Хэмжээс: 600x450 103k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3011

Батбаатар
IMG_1086.jpg
Хэмжээс: 600x290 89k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2887


Агуулга
Мягмар, 2019.03.26
· Б.Энэбиш : Би бичмээр байна ...
· Б.Энэбиш : Нэг л мэдэхэд
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2020 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn