Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Өгүүллэг


Болор-эрдэнэ 	Х	 Өгүүллэг: Х.Болор-Эрдэнэ : Эхийн тухай үлгэр
Оруулсан admin on 2008-03-07 02:23:32 (6913 уншсан)

Ээжийн тухай нэг сайхан зохиол бичихсэн гэсэн бодол өдөр шөнийн алинд боловч сэтгэлийн мухраас байнга л хатган зовоодог байлаа. Би үзгээ шүүрч авах боловч манай гариг дээр нэгэнт алдаршсан энэ сайхан сэтгэлт хүний тухай ямархуу юм бичихээ мэдэхгүй дэмий л хуруу хумсаа хэмлэн бодолд автдаг байв.
Нэгэнт тэр тухай бичихээр шийдсэн л бол бичихээс өөр аргагүй. Түүнийг ор тас мартаж орхиё гэж хэдэнтээ шийдсэн авч тэр тоолонд зөрүүд үзэгний маань үзүүр хурууны өндөг рүү часхийтэл шивэн ороод, өр цээжний гүнд нэвтрэн хамгийн эмзэг, хамгийн бяцхан нэгэн зайд эвхрэн хэвтчихээд хөдлөх тоолонд хатган зовоодог байлаа. Тэгэхээр тэрхүү өргөсийг бичиж дуусч байж л авч хаях боломжтой болно гэсэн үг.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 15/3 | Болор-эрдэнэ Х )

Сүхзориг 	Г	 Өгүүллэг: Г.Сүхзориг : Муур
Оруулсан admin on 2008-03-01 06:32:37 (4500 уншсан)

Урдуур гүйсэн мууранд бид тэгтлээ их сайн санаад байдаггүй билээ. Яагаад ч юм харин надад таалагддаг.
Миний бага нас Оросуудын дунд өссөн болоод ч тэр үү би муур тэвэрсэн Орос бүсгүйчүүдэд ухаангүй дурладаг байж билээ. Орос бүсгүйчүүдийн гоо үзэсгэлэн намайг хөглөдөг байсан.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Сүхзориг Г )

Сүхзориг 	Г	 Өгүүллэг: Г.Сүхзориг : Шал
Оруулсан admin on 2008-03-01 06:31:44 (4264 уншсан)

Хуучирсан модон шал. Тээр жил нойтон модоор хийснээс болоод олон жилийн өмнөөс хотгор гүдгэр, эв хавгүй хатаж хуурайссан. Гаднах өнгөн хэсэгтээ бараг будаггүй болж холцорсон. Тэр нь ч аргагүй. Байнга хүнд хүнд ширээ, сандал, хөлийн янз бүрийн алхаа нааш цааш  чирж  холхино. Хяхтнах чимээтэй хамт хархиран чийхарах дуу шалнаас өдөржин гарах нь дасал болсон.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Сүхзориг Г )

Сүхзориг 	Г	 Өгүүллэг: Г.Сүхзориг : Бурхан хүүхэд хоёр
Оруулсан admin on 2008-03-01 06:29:30 (4207 уншсан)

Намайг жаахан хүүхэд байхын миний эмээ бурхан минь шүтээн минь гэж авгайлан дууддаг байсан. Анхны ач нь болоод ч тэр үү намайг гүнгэрваатай бурхан шигээ эрхлүүлэн өсгөсөн. Би ч түүнд ч итгэдэг, итгэсээр өдий хүрсэн. Одоо би өөрөө аав болчихсон амьдралд хөл тавиад удаж байгаа. Би хүүхдээ мөн л миний бурхан, шүтээн минь гэж өхөөрддөг. Харахаас л хайр хүрэм. Миний хүүхдэд эмээ минь өгөх барихаа хайж яддаг. Надтай адилханыг нь гайхдаг.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Сүхзориг Г )

Сүхзориг 	Г	 Өгүүллэг: Г.Сүхзориг : Зураач
Оруулсан admin on 2008-02-29 04:09:00 (4260 уншсан)


Цаг хугацаа зулай дээр минь гараа тавихад балмагдан цочиж сэрээд магнайныхаа хүйтэн хөлсийг алгаараа арчаад ханан дээрх хүлэг баатрын зураг уруу харлаа. Салхивчаар тусах сарны хөндүүр гэрэл хүлэг баатрыг улам ихэмсэг амьд мэт харагдуулахаас гадна намайг басамжлан дооглож буй сэтгэдэл төрүүлнэ. Энэ баатартай би ярилцсаар гурав дөрвөн жил лав болсондог.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Сүхзориг Г )

Сүхзориг 	Г	 Өгүүллэг: Г.Сүхзориг : Чи бид хоёрын хайрын диалог
Оруулсан admin on 2008-02-28 22:20:15 (4183 уншсан)

-    Би амьдралдаа цөөхөн уйлсан.
Чи амьдралдаа дандаа уйлах юм. Чиний нулимс жижигхэн тэгсэн хэрнээ удаан уйлсан ч барагддаггүй. Нулимс чинь орчлонг үймрүүлэх увидастай.
-    Миний нулимс том томоор цөөхөн дусладаг би удаан уйлж чаддаггүй. Зохидог ч үгүй.  Хар багын эр хүн уйлдаггүй юм гэдэг үгээр би хүмүүжсэн.
Чамайг бүгд хайрладаг, өрөвддөг. Чи тэдэнд таалагддаг бас хүндлэгддэг.
-    Намайг хэн ч тоодоггүй, хүмүүс хүйтэн тоосгоор өрсөн хэрэм мэт хүйтэн хөндий хоолойгоор зэмлэдэг. Тэд намайг тулаанд орох гэж байгаа цэрэг мэт байхыг шаарддаг. Яагаад гэвэл Эр хүн эр хүн шиг бай… гэдэг. Тэр эр хүнийг нь би хэнээр зүйрлүүлэхээ мэддэггүй.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Сүхзориг Г )

Өгүүллэг 		 Өгүүллэг: С.Эрдэнэ : Нарангарвуу
Оруулсан admin on 2008-02-28 22:16:03 (8000 уншсан)

Нарангарвуу үүрээр түр зуурхан дугхийгээд сэрлээ. Хамаг биений нь хар хөлс асгарчээ. Гавар юмуу зандний үнэр шингэсэн торгон хөнжлийн захыг доош нь болгож мээмээ ил гаргаад хэдэнтээ гүн амьсгаа авахад дотор нь бяцхан онгойж, хамаг биеийг нь доргиож байсан зүрхний нь цохилт анирлан намжив.
Гадаа тэнгэр бүрхэг бололтой үүрийн туяа асрийг нэвт гэрэлтүүлсэнгүй. Өдийд уг нь гэрэлтүүлж байдаг сан. Бүрхэг байгаа бол аль хэдийний мартагдсан бороо орно. Бороо орвол…
Асрийн гадуур харуулын тангад мягуу мэт зөөлнөөр гишиглэн шуухитнаж, морьд ногоо шир шир хазлан тооройн навч үүрийн зөөлөн салхинаа сэрчихнэх сонсогдоно.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 15/3 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ : Өр
Оруулсан admin on 2008-02-26 22:21:13 (4285 уншсан)


...Нэг л мэдсэн чинь би гуай, өргүй өртөн болчихжээ. Өөрөө ч мэдэлгүй явж хө. Хэн нэгнээс нь юу ч аваагүй, юу ч зээлээгүй, бас юу ч гуйгаагүй хирнээ бөөн, бөөн хүнд бөөн, бөөн өртэй болчихжээ. Хэн нэгнээс мөнгө, зоос ч юм уу ямар нэгэн зүйл авсан, зээлсэн хүн л өртэй байдаг бол би бүр эсрэгээр өөрийн санасныг, бодсоныг бас үзсэн, харсан анзаарсанаа л хүмүүст зүгээр өгөөд байсан чинь л яах аргагүй л бөөн, бөөн өрөнд орчихож.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 1/1 | Өгүүллэг )

Sienna 		 Өгүүллэг: Sienna : Хүүхэлдэй (5)
Оруулсан admin on 2008-02-26 22:19:30 (5930 уншсан)

Чийдэнгийн гэрэл гялсхийн асч, охин нь часхийн уйлах дуунаар Гандир хар дарсан зүүднээсээ арайхийн сэрлээ. Ашгүй дээ, зүүд байж, зүүд байсан нь яамайдаа. . . Яасан бэ, ямар муухай хашгирч хүн цочоодог юм хэмээн нөхөр нь нойрмог нүдтэй унтраалга даран зогсож байв. Муухай зүүд зүүдлээд гэж үглэнгээ Гандир охиноо бушуухан авч өвөр дээрээ тэврэн аргадан бүүвэйлтэл, орны цаахна талын сандал дээр цэнхэр нүдэн хүүхэлдэй сууж байгаа нь гэнэт харагдаж Гандирыг бараг галзууруулах дөхлөө. Хэн энэ хүүхэлдэйг орны хажууд тавьсан юм хэмээн чанга дуугаар асуутал

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Sienna )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Хувь тавилан... Амьдрал…
Оруулсан admin on 2008-02-25 02:16:00 (5214 уншсан)


Атгасан гар шиг бат бэх хэрнээ, сонголтоос л бүтдэг шалгуур юмуу да… Би угийн л бүх юманд азтай, өөрийн хүссэн бүхнээ авч чаддаг сэргэлэн охин байсан. Наснаасаа эрт оютан болж анхны бүхэн энэ үед л ирж, бусдын л адил мэдлэг боловсрол бүх зүйлийг сурч мэдэхийн төлөө тэмүүлж өөдрөг сэргэлэн, дэндүү гэхэд хэтэрхий азтай нэгэн… 3-р курсдээ хайртай залуутайгаа учирхад 18 настай хэрнээ миний сонгосон сэтгэл зүрх надаас 8 насаар ах байлаа. Бид тийм хурдан тотносоогүй ч гэсэн, нэгнээ ойлгож хүндлэж удаан хугацаанд хамт байж нэгнээ сэтгэл зүрхээрээ мэдэрч, анхны минь нандин бүхэн түүнтэй минь холбогдож бид гэр бүлийнхэнтэйгээ танилцлаа. Ингээд удалгүй Түүний хөөцөлдөж байсан АНУ виз бүтэж гэнэтхэн алсын орныг зорих боллоо.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 16/4 | Өгүүллэг )

Sienna 		 Өгүүллэг: Sienna : Хүүхэлдэй (4)
Оруулсан admin on 2008-02-22 00:52:48 (5353 уншсан)

Хаалганы цоож торчигнуулан дуу аялсаар орж ирсэн нөхөртөө Гандир юу ч хэлсэний хэрэггүй юм байна гэдгийг шууд л ойлголоо. Ер нь түүнд ярьлаа ч гэлээ шоолох, үгүй бол утгагүй юм ярьлаа гэж дургүйцэх нь гарцаагүй. Ямар ч баримтгүй Гандирын бодол, охины ярьсан яриа хоёрыг ер нь хэн үнэмших юм бэ. Ер нь нөхөртөө ч, өөр хүнд ч энэ тухай хэлээд хэн ч үнэмшихгүй. Гандир гаргасан шийдвэрээ хэнтэй ч хуваалцахыг хүссэнгүй. Унтахаас арай өмнөхөн гэнэт гөлгөө яагаад хөл доогуур орооцолдохгүй байна вэ хэмээн гэнэт санаад галтогоондоо ортол, аль түрүүний аваачиж тавьсан буландаа ямар ч хөдөлгөөнгүй унтаж байгаа аятай хэвтэж байх нь тэр. Бурхан минь гэж Гандир дуу алдан ухасхийн тэврэн автал ашгүй нүдээ нээж амьсгаатай байхаар нь дотор жаахан ч гэсэн уужирч амьсгаагаа гаргалаа.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Sienna )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Ариусгал
Оруулсан admin on 2008-02-21 04:10:41 (3443 уншсан)

Өглөө 8:00

Өчигдөр гэрийнхэнтэйгээ нилээд ширүүн маргасан болоод ч тэр үү бүх зүйл нэг л муу муухай, болохгүй бүтэхгүй юм шиг санагдаж, би ч бүгдийг үзэн ядаж сэтгэл нэг л тавгүй. Ер нь би ийм хүн биш л дээ гэхдээ энэ өдөр үнэхээр хэцүү хачин өдөр байсан юм. Зөрсөн хүмүүс хүртэл муухай хараад байх шиг...

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )

Sienna 		 Өгүүллэг: Sienna : Хүүхэлдэй (3)
Оруулсан admin on 2008-02-20 21:49:52 (5268 уншсан)

Хоёр хоногийн дараа Гандирыг оройн хоолоо хийхээр зэхэн гал тогоондоо эргэлдэж байтал утас дуугарч ойрд уулзаагүй найз бүсгүй нь тун чухал сонингоо хуваалцахаар яарч байгаагаа дуулгаад хэдхэн хоромын дараа очихоо мэдэгдээд утсаа таслав. Гандир яаран кофе чанаад охиндоо тэрүүгээр нэг дэлгэсэн тоглоомоо жаахан эмхэлчих, зочин ирнэ хэмээн дуулгахад за ээжээ гээд нааш цааш бөндөгнөх охиноо хараад нэг сайхан инээж аваад хоолоо хийхээр шуурхайллаа.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 8/2 | Sienna )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Зүрхэнд мөнхөрсөн хайр минь...төгсгөл
Оруулсан admin on 2008-02-20 10:27:58 (4347 уншсан)

Тэгээд унтахаар болж тарахад чи минь: Тамираа хоёулаа жаахан суух уу миний нойр хүрэхгүй байна гээд. Хоёулаа ойрхон урсах горхины чимээ чагнангаа би чамд: Ганбаяраа чи үүр цайтал ингээд сууж чадах уу гэтэл чи минь: Чаднаа ингээд л суугаад баймаар байна гээд. Тэгсэнээ чи минь намайгаа тэврээд: Тамираа хоёулаа үерхэе би чамд үнэхээр хайртай,бас их дассан байна гээд өөдөөс минь харж байсан тэр нүдийг би одоо хэр нь мартаж чаддаггүй юм даа.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 10/2 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Зүрхэнд мөнхөрсөн хайр минь
Оруулсан admin on 2008-02-19 09:05:27 (4499 уншсан)

Тамираа үзэгээ аван дэвтэрээ нээлээ. Хайрт минь чамдаа би энэ өдрийн мэндийг хүргье. Чамтайгаа учирсанаас хойш хөтөлж ирсэн тэмдэглэлдээ өнөөдөр сүүлийн бичлэгээ бичиж байна. Би жаргалтай байсаан,чи минь наддаа богино хугацаанд ч гэсэн гайхамшигтай хайрыг амтлуулсан. Хайрт минээ тэмдэглэлийг минь уншаад амгалан нойрсдоо.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Морьхон
Оруулсан admin on 2008-02-18 10:18:35 (3215 уншсан)

Өнөөдөр сүүлчийн өдөр. Түүний хувьд өдөр бүр сүүлчийнх. Сондор энэ тухай бодох болсоор яг арав хоногийг үдэв. Угаас түүнд амьдрал нь ямар ч утгагүй санагдах болсоор багагүй хугацаа өнгөрчээ. Ёстой шал утгагүй гээч. Жүжигчин болохыг хүсдэг охин нь, сансар судлалаас өөр юм сонирхдоггүй хүү нь, байнга хөлд орооцолдож байдаг Боря нэртэй бяцхан хав ч бүгд утгагүй. Тэдний төлөө амьдраад ханачихсан мэт сэтгэл нь хоосон, цулгуй. Нөхөртөө өглөөнийх нь цайг бэлтгэж байхдаа инээмсэглэхээ болиод удсанаа анзаарчээ. Гэвч нөхөр нь, хүүхдүүд нь түүний энэ өөрчлөлтийг огт ажигласангүй. Үүрд ийм байсан мэт хандана. Гэр бүл нь урьдын адил амгалан тайван.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ : БЭСРЭГ ЯРИА: №8 МЭНД МЭДЭХ ЁСОН
Оруулсан admin on 2008-02-04 04:08:50 (3358 уншсан)


Саяхны нэгэн өдөр сар шинэ болох гээд гэрлүүгээ илгээмж хийхээр нэгэн дүү хүүтэй зам нийлэн гадуур жаал яваад ирлээ. Гэртээ ирчихээд Монгол руу утас цохин эхнэр лүү цуглуулсан юмныхаа тайланг тавьж байтал М.Чулуун тэндээс:
- Баагий ахаа, эхнэртэй мэнд хүргээрэй! Гэж байна. Мэдээж хэрэг Чулууны өмнөөс:

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 8/2 | Өгүүллэг )

Sienna 		 Өгүүллэг: Хүүхэлдэй (2)
Оруулсан admin on 2008-01-30 02:02:28 (5449 уншсан)

1-р хэсэг энд

Маргааш өглөө нь охин нь хүүхэлдэйгээ аваад цэцэрлэгтээ явья гэж гуйлаа. Миний охин болохгүй ээ, хэзээ цэцэрлэг гаднаас тоглоом авчирсан хүүхдийг ангидаа оруулж байсан юм гэж Гандир тайлбарлаад жаахан яарасхийн хувцсыг нь өмсгөж эхэллээ. Тэгвэл чи гэртээ гэрээ сахиж байгаарай, би цэцэрлэгтээ явчихаад ирээд хоёулаа тоглоё гэж охин хэвлүүхэн хэлээд ээжтэйгээ хөтлөлцөн гарлаа. Төрсөн өдрөөс хойш охин нь илүү том илүү биеэ даасан мэт Гандирт санагдана, оройжингоо ээжтэйгээ орооцолддог охин нь одоо хүүхэлдэйтэйгээ тоглон нэг охин нь, нэг ээж нь болон оройжин томоотой суудаг болсон нь Гандирт ихээхэн таалагдав.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Sienna )

Өгүүллэг 		 Өгүүллэг: З.Тогторгоно : Золиос
Оруулсан admin on 2008-01-24 07:12:13 (3473 уншсан)


Жаалхvv галын өрөөндөө байдаг элж хуучирсан өндөр мухар сандал дээрээ элгээрээ чадах хэрээрээ л удаан хэвтээд хөл гараа хөдөлгөж vзлээ. Бас толгойгоо цогнойлгож, гудайлгаж vзлээ. Сvvлдээ цээжнийх нь яс хөндvvрлэн өвдөж ингэж байх нь тийм ч сонин биш санагдлаа. Тэрбээр хөөрхий хөгшин /хөгшин ч юм уу, залуу ч юм уу, хvv л тэгж боддог/ яст мэлхийг яаж суллах тухайд санааширч эхэллээ.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 5/1 | Өгүүллэг )

Sienna 		 Өгүүллэг: Өгvvллэг : Хүүхэлдэй (1)
Оруулсан admin on 2008-01-24 07:11:01 (5897 уншсан)

Хүүхдийн төрсөн өдрийн архигүй тэмдэглэдэг юм шүү дээ. Өө тийм үү, ёстой мэдээгүй юм байна. Хэдэн найз бүсгүйгээ урьчихсан болохоор тэдэндээ нэг шил вино аваад тавьчихая гэж бодож байлаа гээд залуухан ээж Гандир инээмсэглээд, хамт ажиллладаг нэгэн эгчтэй аз таарч хамт дэлгүүр орсондоо дотроо ихэд олзуурав. Ингээд сонгон авсан улаан дарсаа төрөл төрлөөр нь өрсөн лангуун дээр нь буцаан тавих нь тэр. Гандир ээж болоод 3 жилийг ардаа үдсэн ч өнөөдөр анх удаагаа хүүхдийнхээ төрсөн өдрийг тэмдэглэхээр ажлаасаа эртлэн гарч дэлгүүр орж буй нь энэ байлаа.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Sienna )


 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 119 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


Бяцхан ногоочин
Хэмжээс: 600x800 191k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4625

Ёл хад
YolHad_25.JPG
Хэмжээс: 700x525 84k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3283

Ц.Баттулга Зотон, тос 50x50
Үнэртэн цэцэгс
Хэмжээс: 598x600 181k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3915


Агуулга
Мягмар, 2019.03.26
· Б.Энэбиш : Би бичмээр байна ...
· Б.Энэбиш : Нэг л мэдэхэд
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2020 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn