Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг


Амарсайхан 	A	 Өгүүллэг: A.Амарсайхан : Хөрөнгө
Оруулсан admin on 2007-05-10 23:50:36 (5132 уншсан)

(шог өгүүллэг)
Дэлгүүрт хулгай орчих вий гэхээс гозон Нанзаагийн нойр хүрсэнгүй. Үүрээр жаахан зуур дугхиймээр аядсан боловч дэлгүүрийнхээ хаалгыг түгжихээ мартчихаж гэж хар дараад муухай орилон өндийж эхнэрээ цочоон, эргүү маанагаараа дуудуулж аашлууллаа. Зүтгэсээр чүдэнз зурвал тав хагас болж байна.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 5/1 | Амарсайхан A )

Амарсайхан 	A	 Өгүүллэг: A.Амарсайхан : Онигоо
Оруулсан admin on 2007-05-10 23:43:00 (6226 уншсан)

Хотын дарга Батбаяр ажлаа тараад гараад ирсэн чинь биеэ үнэлэгч бүсгүй хүрч иржээ.
-Та намайг ав л даа. Хорьхон мянга, тэгэх үү? гэтэл гилжийгээд инээгээд л байх юм гэнэ. Бүсгүй:
-Дахиж буухгүй шүү, хоёрхон мянга! гэсэн чинь Батбаяр дарга:
-Би асуучихаад ирье гээд засгийн газрын ордон руу гүйгээд явчихлаа гэнэ.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Амарсайхан A )

Амарсайхан 	A	 Өгүүллэг: A.Амарсайхан : Тендер
Оруулсан admin on 2007-05-10 23:29:49 (4836 уншсан)

(шог өгүүллэг)
Дугарын хадам эцэг улаан Дамдин шүрэн хамрынхаа хөлсийг бурзайлган, улаа бутарсан амьтан зүүн хоймортоо суух боллоо.
-Өчигдөр орой улаан Дүүлээ нэг шил юмтай ирсэн. Сүүлд нь Нордов панз хоёртой орж ирлүү, яалаа даа байз хэмээн түүнийг будилахад самган нь эгдүүцэн,
-Ногоорсон архичин, хар ус гударч байхаар ганц уут гурил ч болсон нэхдэг байгаа даа гэж намжирдаж байна.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Амарсайхан A )

Амарсайхан 	A	 Өгүүллэг: A.Амарсайхан : Бэлгийн морь
Оруулсан admin on 2007-05-10 23:23:21 (5253 уншсан)

(шог өгүүллэг)
Улсын их хурлын дарга суманд зочилж ирэх болсныг сумын засаг дарга ховор тохиох завшаантай хэрэг гэж дүгнэлээ. Харин сумын албан тушаалтнуудад энэ нь үнэнхүү тамтай хэрэг болов.
Эрхэм даргыг хорин цаг тэг минутад сумын төвд ирээд, маргааш өдрийн арван хоёр цаг тэг минутад хөдлөх хүртэлх алхам бүрийг нь нарийн тооцоолон хөтөлбөр гаргаж, түүнийг хүлээн авах ажлыг зохицуулан зохион байгуулах комисс байгууллаа. Хамаг юмны лайг үүрч байх тавилантай засаг даргын орлогч мурий Пэрэнлэй комиссын даргаар томилогдсоныхоо маргааш



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 5/1 | Амарсайхан A )

Амарсайхан 	A	 Өгүүллэг: A.Амарсайхан : Монгол бүсгүйн үзэсгэлэн гуагийн учир
Оруулсан admin on 2007-05-08 01:49:26 (6600 уншсан)

(хошин өгүүллэг)
Хэрвээ монгол эрчүүд зальтай, залхуу, заваан, хэнэггүй байгаагүйсэн бол бүсгүйчүүд нь хэзээ ч хацар гоо, бялдар гуалиг, хөл тэгш болохгүй байхсан. Үүнийг би хэлээд байгаа юм биш. Манай суу билигт эрдэмтдийн хийсэн судалгаа нотлоод байгаа юм. Энэ тухай өгүүлье.
Нэг. Гуа сайхан биеийн учир
Монгол бүсгүйчүүдийн бие галбирын сайхныг яана! Уулын согоо мэт зэгзгэр бүсгүй улаан зам дээр нь хөндөлдөөд зогсож байгаагүй юм гэхэд Итгэлт баян “Аятайхан биетэй дамшиг шүү” хэмээх алдарт суут үгээ унагахгүй л байхсан.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 27/7 | Амарсайхан A )

Амарсайхан 	A	 Өгүүллэг: A.Амарсайхан : Эм хүйсгүй дэлхий
Оруулсан admin on 2007-05-08 01:46:49 (5294 уншсан)

(хошин өгүүллэг)
Улсын их хурлаас Монгол улсын иргэн заавал эрэгтэй байх тухай хууль баталлаа. Манай улсыг “Эм хүйсгүй дэлхий” хэлэлцээрт нэгдэхгүй бол хандивлагч нар зээл өгөхгүй гэж нээнтэглэсэн юм байж.
Гурав хоног эр хүн шиг жаргалтай амьтан байсангүй. Хундагаа элэгдтэл сархад хүртэж, хутгаа мохтол мах зооглов. Араас үглэж янших хүнгүй болно гэдэг амьдын жаргал байлаа.
Харин дөрөв дэх өглөө нэг л биш эхлэв. Нар хүртэл шартаад бүрзийчихсэн мандлаа.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 10/2 | Амарсайхан A )

Амарсайхан 	A	 Өгүүллэг: A.Амарсайхан : Сезон
Оруулсан admin on 2007-05-08 01:37:06 (4903 уншсан)

(шог өгүүллэг)
Би хадмынхаа байрны жижиг өрөөнд толгой хоргоддог нэгэн. Хадмын хатавч сахисан хүргэн, хадны завсарт хавчуулагдсан халиуны зулзага хоёр ижил юм аа гэдгийг яс махандаа шингэтэл ойлгож яваа зовсон амьтан. “Энэ нэг юм угаалгын өрөө эзлээд таг болчихлоо” гэж загнуулахгүйн тулд нүүрээ хам хум угаасан болж зогсохдоо би:
-Цаад нэг донгио юмны чинь “сезон” хэзээ орох юм бэ, тэгээд? хэмээн хадам ээж ууртай гэгч хэлж байхыг тодхон сонслоо. Намайг дуулаг гэж албаар чангаас чанга хэлж буй нь тэр. “Сезон” гэдэг уул нь гадаад үг л дээ. Наймаачид хүйтэрч нэхий дээл зарагдаж эхлэхээр “нэхийний сезон орлоо” гэж ярьдаг шүү дээ. Ямар эд бараа биш, эрэлт ихсэж, сезон ороод байхдаа яахав гэж би бодсон ч тэрийг нь оруулж чадахгүйдээ гутарна.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Амарсайхан A )

Амарсайхан 	A	 Өгүүллэг: A.Амарсайхан : Болохгүй
Оруулсан admin on 2007-05-08 01:33:23 (5464 уншсан)

Хоёрдугаар ангид байсан жил. Би ангийнхаа Болд, нөгөө ангийн Энхээ хоёртой орцныхоо довжоог эрээчин модны нүүрсээр байлдаан зурж байгаад, хажуу орцонд байдаг Дагдан захиралд толгойгоо эргэтэл загнуулж билээ.
-Газар эрээчиж болохгүй! Бурхан болоочийг хөдөөлүүлэх газрыг л зурдаг юм! гэж тэр зандарч байсан нь түүнээс хойш үргэлж нүдэнд харагдах болсон юм. Бүр тэр оройноо зүүдлээд орилж босч ирсэн юмдаг.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 5/1 | Амарсайхан A )

Өгүүллэг 		 Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ.ХҮНИЙ АРАНШИН БУЮУ МУУХАЙ МОНГОЛ ЗАН:9 /б�
Оруулсан admin on 2007-05-07 20:52:29 (3054 уншсан)

БИ НУТАГГҮЙ...
...Намайг нутаггүй гэв үү?
Наад үгээ өөрсдөдөө хуцацгаа.../"Хүрээ хүүгийн омгорхол" хувийн шүлэг,өврийн дэвтрээс/
Энэ 4-р сард нэгэн бяцхан түүхэн үйл явдал болж Монгол улсын нийслэл Улаанбаатар хот нэг сая дахь иргэнээ тодрууллаа.Хил манах 2 нуган үр,булга зүйх нэг охин үр гурвуулаа Улаанбаатарын нэг сая дахь иргэн болж итгэмжлэх жуух...За хадуурах нь төрсөний гэрчилгээгээ авлаа.Азтай үрсүүд,тогтоож заасан цаг хугацаанд нь багтаж төрсөн азтай л алаг үрс.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 1/1 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ.ХҮНИЙ АРАНШИН БУЮУ МУУХАЙ МОНГОЛ ЗАН:10 /б
Оруулсан admin on 2007-05-07 20:50:33 (3186 уншсан)

АХМАДЫН ГАЦАА
...Жинхэн хошууч цолтой хүн үзэж чадахгүй халагдчихвий дээ, бараагы нь нэг удаа боловч хальт ч гэсэн харах юмсан.../Хувьсгалт Тэмцлийн ахмад зүтгэлтэн-ХТАЗ,Халх голын болон чөлөөлөх дайнд оролцож явсан ахмад дайчин нагац ах Цэдэнсодномын ярианаас/
Аргын нэг мянга есөн зуун далан дөрвөн оны хаврын 2-р сарын 2-ны хуйсгануур салхитай өглөө Хувьсгалын музъейд манай сургуулийн 3-р ангийн зуу гаруй,2-р ангийн 7 хүүхэд өсвөрийн пионерт элсэж улаан бүч зүүв.Пионерт элсүүлэх ёслолын ажиллагаанд ХТАЗ,чөлөөнд гарсан ахмад дайчин хурандаа С.Галсан /Сүх жанжны хүү/,ХТАЗ,чөлөөнд гарсан ахмад дайчин Цэдэнсодном нар оролцож сурлага хөдөлмөрөөрөө шалгарсан тэргүүний Баатарчуудад улаан бүчий нь зүүж өглөө.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Д.Дорж : Мялаалга
Оруулсан admin on 2007-05-06 23:13:30 (4675 уншсан)

- Шинэ байрны мялаалганд урья гэсэн бичигтэй хуруу дарам хуудас аваад гайхшран сууж байтал, нягтлан бодогч Төмөрхүү, бас нэг тийм хуудас барьсаар орж ирэв.
- Чогдог тун чамбай эр шүү. Юм бүгд дээр нямбай загнана. Энэнийг хараач гэж Төмөрхүү, урилгын хуудсыг эргүүлж тойруулан үзэж байна. Чогдог гэдэг маань манай аж ахуйн дарга билээ.
- Тиймээ, үнэхээр чамбай гэдгээ баталж байна. Ганцхан хуруу дарам цаасан дээр л бүхэл бүтэн урилгыг багтаасан байна. Мөн ч хичээнгүй, тун ч жижигхэн бичсэн байна шүү.
- Мань эр цаас хэмнэхийн хажуугаар бас бэхээ арвилахыг бодолцсон байна шүү.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Ц.Доржготов : Галын бурханы хайрласан үг
Оруулсан admin on 2007-05-06 22:38:42 (3721 уншсан)

Галаа түлүүлж хоолоо хийлгэдэг болохоор нөхөр маань намайг галын бурхан гэж дээдэлсэн юм. Эрхэм хүүхнүүд ээ!... Хэрэв нөхөр тань гаднаас орж ирээд угаасан шалан дээгүүр шороотой гутлаараа туучдаг бол, орон дээрээ гадуур хувцастайгаа хэвтдэг бол, тамхиныхаа үнсийг дуртай газраа хаядаг бол, гоожуурын ус хэрэглээд хаалгүй орхидог бол, мартын найманд бөх үздэг бол, өөр юм бодоод авгайнхаа яриаг тоож анхаардаггүй хирнээ дахин давтан эцтэл нь яриулдаг бол энэ өгүүллэгийг уншаарай!.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 5/1 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Дожоодорж : Хачин хүн
Оруулсан admin on 2007-05-06 22:31:37 (3454 уншсан)


Нэг
- Тунсаа минь өнөөдөр яасан халуун өдөр гэгч вэ?
- Намрын шар нар гэдэг чинь энэ дээ. Чи костюмаа тайлаад сэрүүцэж үз. Наваан минь.
- Баярлалаа хө. Аймгийн гудамжаар хэд алхсан чинь халуунд шатаад жихтэйхэн, гол дээр очиж усанд орчихоод эргээд ирлээ. Танай энд чинь ийм эрт намар болдоггүй юм байгаа биз дээ?


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 15/3 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Л. Дашням : Тайгын болзоо
Оруулсан admin on 2007-05-06 22:26:19 (3165 уншсан)

Тарвагат уулын оройгоор хэсэг цаа бэлчээрлэн явна. Яргуй хөөн сүрэг тэргүүлж явсан шар халиун мянджаг уулын сэрвээнд гарч ирэнгүүт дүрлэгэр хар нүдээ тормолзуулан, хэсэг зуур ийш тийшээ ажиглан зогсов. Гэтэл тавьтаргүй тасбан хажуугаар нь гүйлдэн өнгөрч, Тарвагат уулын хилэн хивнэг гэлтэй үй зайгүй ургасан шар яргуйн дунд ийш тийш баярлан хөлхөлдөх боловч шүдгүй тул амандаа цэцэг, ногоо тасдан хийх нь төдий л үгүй нь ажиглахуйяа өрөвдөм хөөрхөн бүлгээ.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: А.Дандийядам : Хорин есөн хонгор
Оруулсан admin on 2007-05-06 22:22:45 (3212 уншсан)

Ган тулганаа дүрэлзэн асах аргалын гал дээр ширмэн тогоо дүүрэн, сүүтэй цай даргилна. Бадамханд гуай цайгаа самран уудлах зуур уншиж буй захидлыг чих тавин чагнана.
“...Хэдэн цагийн турш газар доргиулан нижигнэж байсан их бууны дуу намдмагц бид морин атакт оров. Бидэнд удаан цагаар бүслэгдэж ар талаасаа таслагдсан Германы цэргүүд хирдээ яггүй эсэргүүцэв. Гэвч манай морин анги фашистын зандалчдыг ёстой л үүрэнд нь бут цохисон! Тэр тулалдаанд би Германы хоёр зандалчинг устгаад “СС-ийн бололтой нэгэн офицерийг дайран чавчих гэтэл тэр маш зальтайгаар бултан миний морийг...” гээд таг болоход Чимэдийн царай хувисхийв.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Ж.Дамдиндорж : Халагдсан цэрэг
Оруулсан admin on 2007-05-06 22:18:11 (4135 уншсан)

Дамба, Норжмоо хоёр наадам тарсан өдөр сумын төвөөс нар шингэхийн өмнөхөн гарлаа. Тэд өндөр уулын сүүдэр буусан тал дундуур шинэхэн улаан “Ява”-гаар тийрэлтэт онгоц шиг цэнхэр утаан зам үлдээн дээд зэргийн хурдтай давхилаа. Норжмоогийн улаан алчуур салхинд дэрвэлзэн хийсэж, дотроо ялимгүй зүрхшин айсан тул Дамбын бэлхүүсээр чанга тэвэрч, махлаг зөөлөн хацраа түүний даланд наалдуулан халуу дүүгүүлж сэтгэлийн дотор хэмжээгүй баяр жаргалд автагдан явжээ. Зарим хотгор, жижигхэн судаг газар мотоцикль нисэх мэт дүүлэхэд тэр хоёр нүдээ тас анина.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Ш. Ванчаарай : Гагнаас
Оруулсан admin on 2007-05-06 22:14:33 (2992 уншсан)

Ажилд анх орсон залуу мэргэжилтэнд амьдрал, дээр аль хачин юм тааралдахыг тэр гэх вэ.
Сургууль сая төгсгөсөн залуу инженер Ойдов Хүнүй голын баруун эрэг дээр суурилсан хангай нутгийн нэгэн нэгдэлд орлогч даргаар томилогджээ. Дарга инженер хоёр бие биеэ их л өөрөөр төсөөлөн бодож байжээ. Дарга нь инженерээ нийслэл хотын эрдэм сурлагатай залуугийн нэг гэж дуулаад дэгжин илгэн хүрэм юм уу нийлэг эдээр хийсэн пальто өмссөн, сахлаа юм уу үс хуузаа ургуулсан, өндөр цагаан залуу санаанд нь бууж байжээ. Гэтэл түүний оронд техникумын ямар ч ангийн охин огт хачирхалгүй «найзаа» гэж үерхэм насны нялдгар царайтай, усгал харцтай шувтан мөртэй намхан бор залуу монгол дээлтэй хүрээд иржээ.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Ш. Ванчаарай : Нутгийн минь хун нуурандаа бий
Оруулсан admin on 2007-05-05 02:57:00 (2966 уншсан)

Долдугаар сарын нэгэн цэлмэг сайхан өдөр бид хоёр зуслангийнхаа дэргэдэх ой руу явлаа. Шинэ орсон шиврээ борооны чийг ханхлан, газраас бүлээн уур савсаж, нарсан ойн шулуухан модод улам ч урт гоолигхон болчихсон харагдана. Нар хөөрөх тутам ойн доторх гялалзсан сахдаг ногооны өнгө бүдгэрч моддын завсар зангаар хөх суунаг татна.
Удаж өжсөн хөвд өвсний үнэрийг нялх ногооны сэнгэнэсэн үнэр, цэцэгсийн хурц анхилам үнэр даран ханхална.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: М. Бизьяа : Хилсдэхгүй
Оруулсан admin on 2007-05-05 02:53:54 (3150 уншсан)

Залуу эмч Пүрэвдорж гэрлээд удаагүй байжээ. Пүрэвдоржийн
хүүхэн Мишгээ бас залуу, нөхөртөө тун хайртайгаас гадна нэлээн эмзэг юмсанжээ. Ялангуяа сүүлийн энэ сард хоол унданд дургүй болсноос хойш нөхөртөө бага зэрэг тунирхуу байх болжээ.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: М.Бизьяа : Журмын нөхөд
Оруулсан admin on 2007-05-05 02:51:17 (3914 уншсан)

Өглөөгүүр нэг залуу Улаанбаатарын төв цэцэрлэгт дээгүүр харан дэмий холхиж байв. Цэцэрлэгийн баруун хаалгаар бачимдсан байдалтай нэг залуу орж ирэв. Хоёр залуу мөргөлдөх шахам тулгаран зогслоо. Түрүүчийн залуу шазруун дээрэнгүй зангаар Та хүн үү гэхэд нөгөө залуу,
— Нүд чинь зүгээр үү. Би Далантай. Чи Наянтай биш үү гээд хирдхийсэн янзтай алхам ухрав.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )


 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 93 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-183.JPG
Хэмжээс: 600x450 121k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2783


Болц нь гүйцжээ
Хэмжээс: 600x800 191k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3202


erd-007.JPG
Хэмжээс: 600x414 115k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2908


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2020 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn