Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг


Өгүүллэг 		 Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ. БАГЫН ЯВДАЛ (4)
Оруулсан admin on 2007-04-16 21:19:19 (3398 уншсан)

ХАТГАМАЛ
Бага байхад хамгийн дуртай хичээл маань зураг,хөдөлмөрийн хичээл байсансан.Харамсалтай нь энэ 2 хичээл 7 хоногт ганц,ганцхан л тохионо.1-р ангид байхад юмдаг,багш:
-Хүүхэд бүр хааш,хаашаа 20см цагаан даавуу,өнгө өнгийн утас болон хайч зүү авчир гэсэн багшийн даалгаварыг бүгд л биелүүлжээ.Багш хүүхдүүдийн хичээлийн бэлтгэлийг шалгаснаа:
-За хүүхдүүдээ,өнөөдрийн хөдөлмөрийн хичээлээр бүгдээрээ хатгамал хийнэ гээд хонин холбоо яаж хийхийг зааж өгөөд,авчирсан даавуун дээрээ өөр,өөрсдийн дуртай цэцгээ оёцгоо гэлээ.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ : Хүний араншин буюу муухай Монгол зан 6 (Бодрол)
Оруулсан admin on 2007-04-15 23:33:21 (3682 уншсан)

ДИАГРАММ
...Арван зургаан нас минь
Ахиж надад олдохгүй ээ
Аз жаргалтай энэхэн насандаа
Анхны хайрыг...Үгүй ээ,"АНХНЫ ДЭГ"-ийг үзлээ би...
Тиймээ,уг нь энэ нь анхны хайрын тухай "зохиомол дуу" /Гэхдээ би өөрийн мунхаг оюун ухаандаа өөрийнхөөрөө сэтгэхдээ энэ зохиомол дуу,орцны дуу гэгчийг хэзээ,хэн нь ч зохиосон нь бүү мэд ч,бүгдээрээ л мэдээд залуусын дунд дуулагдаад байдаг,залуус гэдэг маань ард түмний л нэг эс ширхэг мөн болохоор орчин үеийн ардын дуу л гэж боддог юм./-ны дахилтыг гуйвуулж орхилоо,бурхан болон мэргэн уншигч авхай та бүхэн өршөөх болтугай!

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ : Багын явдал (3)
Оруулсан admin on 2007-04-09 20:38:08 (3398 уншсан)

БАГ
Хүүхэд бүрийн тэсэн ядан хүлээдэг шинэ жил болоход хэдхэн хоног үлдэж байлаа.Бүгд л өөр,өөрийнхөөрөө шинэ жилдээ бэлдэж нэг хэсэг нь дуулах дуу,бүжиглэх бүжгээ нөгөө нэг хэсэг нь ханын сонин гаргах чимхлүүр ажилд хүчээ дайчлан бүгд л дор бүрдээ завгүй бэлдэж байлаа.Ангийн гартаа уртай,дүйтэй гэгдсэн бидний 4 найз Булгаагынд цуглан багт наадмын багнууд хийхээр тохирч гэр,гэрээрээ орон будаг,шунх хатуу,зөөлөн цаас болон бас бус хэрэг болох материалаа аваад болзсон цагтаа цуглав.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ : Багын явдал (2)
Оруулсан admin on 2007-04-09 20:36:08 (3326 уншсан)

ШУДРАГА ЖУРАМ
/Ангийн анд асан С.Алтан-Авдарын гэгээн дурсгалд зориулав/
Жирийн л нэг өглөө,жирийнхээрээ л хичээлдээ явахаар гарлаа.Харин энэ өдөр ер бусын өдөр байсныг тэрхэн цаг үедээ мэдээгүй байсан юм.Хүүхэд бүр л өглөө болгон нэг,нэгнийхээрээ дайран нийлээд хичээлдээ явдаг тэр л ёсоороо Мөнхөөгийн гадаа очоод шүгэлддэгээрээ шүгэлдчихээд хүлээн зогстол ард тас,няс хийх чимээ гарлаа.Сониучирхан эргэж хартал арын айлынх нь гэрийн тооноор өтгөн хар утаа савсаж үзэгдлээ.Хамгийн түрүүнд л "Яана аа,2 хүүхэд байгаа шүү дээ!" гэж бодож амжаагүй байхдаа л аль хэдийнээ цүнхээ хөсөр чулуудсаар харайлган хүрч,хашаагы нь даван орж үүдний амбаар гэрийн хоорондох банзыг суга татан хаяад орох үед нүдний буланд нэгэн хүн наашлан гүйх харагдлаа.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Хүний араншин буюу муухай Монгол зан (бодрол 5)
Оруулсан admin on 2007-04-08 20:54:51 (3197 уншсан)

 

ТҮЛХҮҮР
Би түлхүүр барьдаг нэгэн.Харин та бүхэн намайг түлхүүр барьдаг гэхээр нээг л олон түлхүүр холбож барьсан аж ахуйн нярав гэж бодов оо.Би түүнээс чинь тэс өөр түлхүүрийн тухай өгүүлэх гэж байна.
1982 оны хавар гадгаадад /ЗХУ-д/ мэргэшил боловсрол эзэмшсэн /ТМС төгссөн/
шинэ залуу боловсон хүчин БНМАУ-ын ууган аж үйлдвэрүүдийн нэгний боловсон хүчний эрхлэгчийн хаалгыг татлаа.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ. БАГЫН ЯВДАЛ (1)
Оруулсан admin on 2007-04-08 20:48:13 (3173 уншсан)

"БАРБАРОС" төлөвлөгөө
Дүрсгүйхэн багадаа цагаахнаар дэггүйтэн,зүггүйтсэн мянга,мянган түг түмэн алдрайхан жаахан үрсийн нэг байж дээ.Ээждээ зэмлүүлж,аавдаа загнуулан алган боов хүртэж үзээгүй алагхан үрсийг хайгаад ч хэн гуай ч олохгүй биз дээ.
Би бол алган боовонд нугасгүй гэж болохоор нэгэн байлаа. Дуртайдаа биш хөдөлгөөнтэйдээ өөрөө ч мэдэхгүй дүрсгүйтээд л нэг л мэдэхэд алган боов хүртэх эрхээр шагнуулах болзлыг хангачихсан байдаг байж дээ.Сургуульд ордог жил юмсан.Яасан ч билээ /олон жилийн өмнө болоод мартчихаж,одоо санахгүй байна/ бас л нэг хэрэг тарьчихаад ээжээс гайгүй сайн жавтий хүртэв ээ,хөөрхий.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Заяа : Фармеусын эмгэнэлт зүүд 2 (метароман)
Оруулсан admin on 2007-04-01 22:26:08 (3286 уншсан)

Уг нь болох ёстой юм болдогоороо болсон бол Честэр л түүний оронд эдгээр араатнуудын зугаа болж, энэ бүх доог тохууг амсаж өөрийгөө азгүй хүн гэдгээ ахин нотлох ёстой байсан юм. “Хувь тавилан хааяа зөв сонголт хийх нь бий” гэж хаанаас ч билээ уншсан нь санаанд орлоо.
Шөнөжингөө бороо цутгаж, цахилгаан цахиж, дусаал энд тэнд гоожсоор Фармеус унтаж ч чадсангүй. Аянга цахилгааны хурц гэрэлтэй зэрэгцэн өвгөн Клеонтус муухай шүдээ арзайлган инээж байх нь тодрох тул тэрээр үе үе цочин хөлс нь бурзайна.
Ашгүй нэг өглөө болж шөнөжин унтаагүй Фармеус худалдааны газраар зүүрмэглэж яваад лангуун дээгүүр тэгнүүлээд тавьчихсан шинэхэн тугалын махыг шороотой хутгаж орхилоо. Махны худалдаачин орилж хашгичин олны анхаарлыг түүн дээр татсанд Фармеус сандрахдаа халаасандахаа шавхах зуураа бүтэлгүй Честэр гэж амандаа бувтнаж байв. Байгаа бүх мөнгөө үсчин зогсох худалдаачинд өгсөнд махны худалдаачин үсрэхээ болиод дахиад 4 доллар нэмж төлөхийг шаардав. Фармеус яах ч учираа ололгүй сандарч балмагдав.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 9/2 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Хүний араншин буюу муухай Монгол зан 4 (Бодрол)
Оруулсан admin on 2007-04-01 05:28:00 (3415 уншсан)

ЧОНО ДАГУУЛСАН ШӨНӨ
...Манай өглөө ингэж эхэлдэг
Маргаашын өглөө ч ингэж эхэлнээ.../Хүүхдийн дуунаас/

...Даараад сэрлээ.Сэрэх ч гэж дээ,хальт ухаан орлоо.Гэхдээ нүдээ нээж ч чаддаггүй,чадал ч хүрэхгүй шинжтэй.Тархи задарчих шахан янгинан өвдөж,дотор муухайран дээр нь ам цангах нь тэсвэрлэхүй еэ бэрх ажээ.Ядаж байхад доороос нэвт жиндүүлэн хайрна...Ямар нэгэн хучих,нөмөрчихмөөр юм бас хоолой давуулчих шингэн юм хайн гараараа тэмтэртэл... Цочоод сая л бүрэн сэрлээ.Энэ чинь юу вэ,би хаана байнаа???

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )

Sienna 		 Өгүүллэг: Sienna : Хэнэггүй дурлал (1, 2)
Оруулсан admin on 2007-03-29 04:37:44 (8193 уншсан)

Яшиг яшиг чамайг дахиж дагуулж явахгүй. Ингэж хэлээд Зуунай намайг замын хажууд орхиод ууртай нь аргагүй гүйгээд явчихлаа. Хүүе Зуунай гээд би аргагүйн эрхэнд хоцорлоо. Аргадаад сайндмаар байсан ч гэлээ өсгий нь хугарсан сандаалтай би түүн шиг хурдан гүйж гүйцэж чадахгүй юм чинь. Бүтэлгүй нь миний буруу юм уу хэмээн би дотроо гоморхон бодсоор үлдлээ. За байз такси бариад харих уу гэж бодсоноо болихоор шийдэв. Хэн тэгж мөнгөө үрдэг юм, алхаад харьчихая. Өсгий хугарсанаас ямар хөл хугарчихсан биш.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 5/1 | Sienna )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Чинагийн Галсан : Их хүрэнгийн удам
Оруулсан admin on 2007-03-27 04:37:49 (3598 уншсан)


1

Сайрын говийн дунд орж явтал салхи гэнэт эргэж, цас хаялж эхэллээ. Нижигнэтэл хатируулж байсан адуу зог тусан дороо эргээд унгалдлаа. Их хүрэн сүргийнхээ дулаан нөмрийг орхин урагш цойлон гарч ирээд бага хүрэнгийн гүрээ хавиас хавхийтэл хазаж хайрах нь агшинд цаахна зогсоо дөнөн халтар руу бөгсөө эргүүлэн улаан суга руу нь түсхийтэл тангарлаа. Азарга, гүү хоёр зэрэг дуу алдан, өөдөөс нь хазах, тангарахын сэхээгүй бушуухан зайлахаа л бодсон нь хөгшин гүүнээс тийм их хүч гарахын чинээ санаагүй явсан, одоо түүндээ бантсаны гэрч гэмээр.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Чинагийн Галсан : Эх
Оруулсан admin on 2007-03-27 04:36:19 (4455 уншсан)

Бүжин дөчин еснийхээ жил дээр явчихлаа. Өнгөрхийнхөө урдхан Дожидыг дуудуулжээ. Тэр нь олон жилийн өмнө нөхрийг нь салгаж суусан нэгэн. Хоёр бүсгүйн хооронд эхэндээ юм юм л болоод өнгөрчээ. Харин Сүнжидээс хойш нэг нэгнийхээ замаас зайлсхийж энд тэнд хааяа тааралдвал мэнд ус ч үгүй, хэн хэн нь хараагүй царайлдаг болжээ. Чингэхдээ нэг нь нөхрийн минь толгойг залгисан бузар эм! гэж бодож байхад нөгөө нь нөхрийг минь зовоож явсан өөдгүй эм! гэж бодох мэт.
Тэгтэл одоо нэгнийх нь хорвоод амьдрах хоногийн тоо гүйцэж, нөгөө нь, үхэх хүний гуйлга болсон хойно яая гэхэв, очиж уулзах болжээ.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 10/2 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Г.Даваасүрэн: Аалзан үсэг
Оруулсан admin on 2007-03-27 04:20:05 (3297 уншсан)

Манан аятай бүртэлзэн харагдах Их цагаан хэрэмний наанаас уртаа гүүр сунан тогтсон ажгуу. Гүүрний өндөр хашлагыг тохойлдон урт саарал цув, хар бүрх малгайтай хөрслөг бор залуу зогсож байв. Голын тунгалаг ус сэрүү татуулан мяралзаж, ёроолд нь өндгөн шар чулуунууд гэрэлтэнэ. Мань залуу усан дээр эргэлдэх солонгон нүдтэй эрвээхэйг удаан ажиглан зогслоо. Эрвээхэй залуугийн мэлмийд тун ойрхон, тун томоор эргэлдэхэд хөнгөн хөл, зөөлөн хэвлийгээс нь алтлаг тоосонцор бужигнана. Шүдэнзний дарь шиг бөнжгөр хүрэн нүд нь хоромхон зуур хувиран хөх өнгөөр мэлтэгнэв. 

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Дармын Батбаяр: Алтан хараацай
Оруулсан admin on 2007-03-27 04:16:57 (5637 уншсан)

Алтан хараацай нисэхийг би харах дуртай. Тэнгэр цэлмэг, салхи тогтуун, нар тунгалаг байвал тэд өдөржин нисдэг юм. Тэдний нисэх нь бусад шувуудынхаас огт ондоо, ер бусын, далд нууцлаг. Хаа нэгтээгээс дүүлэн нисч, хэнгэрт гараад тэрүүхэндээ тойрон эргэн, шумбан сэлэн, сүлжилдэн ниснэ. Нисэх нь тэдний цэнгэл. Тэд нисэн цэнгэхийн тулд л агаарт гардаг. Тэнгэр сайхан байгаа нь тэдэнд жаргал. Жаргал гэдэг ямагт одоо цаг гэдгийг тэд их эрт ухаарсан мэт, ерөөсөө тэгж боддог мэт. 

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 10/2 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Пүрэвхүүгийн Батхуяг : Өөр нулимс
Оруулсан admin on 2007-03-27 04:07:00 (3602 уншсан)

Зуны дунд сарын аагим халуун өдрүүд үргэлжилсээр байлаа. Нар зулай цоолом шарах үд дундын говьд элс буцална. Чухам буцалсан элс шаргих чимээнээс өөр юу ч үл сонстоно. Зэрэглээ урсан ойртож, ууршин холдох нь байгалийн сонин үзэгдэл гэхээсээ хүний сэтгэл хуурмагийг сануулах гэсэн хөдөлгөөн гэлтэй. Энэ бүгчим халуун байдал, энэ хуурмаг хөдөлгөөн, энэ ажин түжин байгаль цөм цаанаасаа зориуд бүтээгдсэн болохыг хүмүүн төрөлхтөн мэддэг гэдэгт бурхад эргэлздэг билээ.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )

4-н мөртүүд 		 Өгүүллэг: Өөрийгөө л...
Оруулсан admin on 2007-03-21 21:15:11 (3048 уншсан)

Өөрийгөө л...

Дов болгонд бүдэрч өвдөг тохойгоо шалбалаагүй ч
Дэгэл догол орчлонд алдаж онож л явна.
Дутуу амссан жаргалаа гүйцээх гэж зовмооргүй ч
Давруу сэтгэл дэвэн дэлхийгээс би өөрийгөө хайж явна.



( Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | 4-н мөртүүд )

Өгүүллэг 		 Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ : Хүний араншин буюу муухай Монгол зан (Бодрол)
Оруулсан admin on 2007-03-20 20:47:05 (3471 уншсан)

АГЕНТ
Одоо энэ үг бараг л мартагдсан байх л даа.Гэхдээ хөдөө орон нутагт бол өргөн хэрэглэгддэг хэвээрээ ч байж магадгүй.Намайг бага байхад худалдаа бэлтгэлийн ангиудын агент гээд 20хил /кг/-ийн нуруу кийл /морин хил ч гэж бас ярьдаг ч уг нь кило-грамм гэдэг орос үгнээс гаралтай л даа.Ер нь монгол хэлэнд монголчлогдсон харь үг их байдаг л даа/ барьж морин тэрэг хөтөлсөн настай голдуу хүмүүс гудамжнаас гудамж дамжин 2 дахьч түүхий эд буюу хаягдал зэс,гууль,дэгз /хөнгөн цагаан/ болон яс,варианы шил цуглуулж явдагсан.Миний үеийнхэнээс /Социализмийн үеийн хүүхдүүд/ тэр агентуудад яс,варианы шил тушааж үзээгүй хүүхэд нэгээхэн ч байхгүй л болов уу.Гэхдээ одоогынхтой /зах зээлд шилжсэнээс хойшхи/ адил мөнгө хөөж тушааж байгаагүй л дээ.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: ХАЧИН/ THE STRANGER
Оруулсан admin on 2007-03-15 05:02:49 (3681 уншсан)

Линда К. Казин-д
To Linda K. Cousin

Өгүүллэг

Түүнийг бүгд л хачин хүн гэлцдэг. Бүр багаас нь л тэгж хачирхдаг байв. Ангийнхан нь инээхгүй байхад Хачин (би ч бас түүнийг Хачин хүн, товчлоод Хачин гэе) ганцаараа инээнэ. Эр хүн атлаа тэр тамхи татахгүй, архи уухгүй, хүүхэнд ... хүүхэнд хүүхэнд ямарыг нь бүү мэд, тэр ер нь битүүлэг нууцлаг хүн.
Дунд сургуульд байхдаа ангиараа зугаалгад явдаг байснаа уншигч Та санаж байна уу. 10-р анги төгсөх хаврын зугаалганд явах болов оо. Харин Хачин ганцаараа явахгүй гэв. Ангийнхан нь юу базааж явахаа ярилцаж загасны томаттай нөөш үү, үгүй ээ тостой нь гоё гэлцэхэд мань Хачин “тостой нь гоё!” гэж үнэн сэтгэлээсээ орилж, “энэ өөрөө явахгүй байж ямар хачин амьтан бэ” гэж бөөн инээд болсныг ангийнхан нь одоо ч дурсдаг юм.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Заяа : Фармеусын эмгэнэлт зүүд 1 (метороман)
Оруулсан admin on 2007-03-14 04:53:51 (3083 уншсан)

Фармеус маш гоёмсог усан оргилуурын дэргэд зогсон ирэх зочидыг ажиглана. Энэ ер бусын саруулхан шөнө Клеонтусын эдлэн дуу хуур, хөгжөөн наргианаар бялхаж байв. Түүний тансаг шилтгээнд дээдсийн хүрээнийхэн бараг бүгд цугларч, гол танхим хүндэт зочидоор дүүрэх нь тэр. Цагийн зүүнүүд арван хоёрын тоон дээр давхцах үед нүсэр дуу чимээ танхимаар нэг цуурайтах нь цэнгүүн эхэлсэн дохио байлаа.
Энэ бол хөгшин тэрбумтан Клеонтусын төрсөн өдрийн цэнгүүн бөгөөд түүний малгай дээр “энэ жил 90 насыг хүргэлээ” гээд биччихжээ. Түрдэг тэргэнцэр дээр өвгөн Клеонтус Доллар нэртэй нохойгоо тэврэн суух ба үнэнч зарц Бекон тэргийг нь түрэн алхана.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 7/2 | Өгүүллэг )

Болор-эрдэнэ 	Х	 Өгүүллэг: Х.Болор-Эрдэнэ : Тахим
Оруулсан admin on 2007-03-13 06:53:00 (5619 уншсан)

Уран зөгнөгч маань ноомой даруухан, хүний нүдэнд өртөмгүй дорой нэгэн. Хэн ч уншихгүй номыг бичих гэж тэр бараг арван жилийг зарцуулсан юм. Бүсгүйчүүдийн донтой гэдгийг нь түүний харцнаас ч олж харахгүй. Учир нь тэр хэзээ ч эмэгтэй хүн рүү эгцэлж харж чаддаггүй. Харин ганцаараа байхыг нь харсан эмэгтэй хүн бол тэсэж чадахгүй биз ээ. Түүний галзуурсан мэт аяглал, дэрнийхээ үзүүрийг хэлээрээ оролдож, амандаа хөхөн, овойлгон тавьсан хөнжил рүүгээ хэрхэн оцолзон зүтгэж байгааг нь харвал уу.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Болор-эрдэнэ Х )

Болор-эрдэнэ 	Х	 Өгүүллэг: Х.Болор-Эрдэнэ : Лилия
Оруулсан admin on 2007-03-13 06:51:00 (5792 уншсан)

Хүүхдүүдээ унтуулчихаад ямар нэгэн зүйл бичихээр компьютерийнхээ ард суугаад байгаа маань энэ. Би хэзээ ч “ямар нэгэн юм бичихээр” ийнхүү хүчээр босож ирдэггүй зантай. Хүсвэл бичнэ. Хүсэхгүй бол хэдэн жилээр ч энэ ширээн дээр суудаггүй. Харин яг одоо бол хүсэж байна. Юун тухай гэдгээ мэдэхгүй зүгээр л ажлынхаа ширээн дээр ирээд суучихав. Тэгээд дөнгөж саяхан өндөрлөөд байгаа нэг өдрийнхөө тухай бодлоо. Нэгэн өдөр маань дандаа нэг л зүйлээс эхэлдэг. Учир нь би өглөө бүр охиноо үнсээд орноосоо өндийнө.
Ингээд миний нэг өдөр эхлэв. Өнгөрсөн шөнө бараг үүрээр шахам унтсан. Тэгээд өдөр 11 цагийн үед арайхийн дэрнээсээ толгой өндийлгөсөн болоод нойрмог нүүрээ бүлээн усаар нэг булхаж аваад үс, зүсээ сайн гэгч тордож, толийлгоод л гарч өгөв. Хамгийн түрүүнд амжуулах ёстой зүйл бол бэлэг дурсгалын дэлгүүр орж цэцэг авах.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 8/2 | Болор-эрдэнэ Х )


 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 94 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-068.JPG
Хэмжээс: 600x450 104k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2842

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-160.JPG
Хэмжээс: 600x450 30k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2835

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-136.JPG
Хэмжээс: 600x450 66k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3360


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2020 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn