| |
Өгүүллэг: Б.Шүүдэрцэцэг : И-мэйлээр илгээсэн Ягаахан сарнай
Оруулсан admin on 2005-07-04 16:37:00 (9115 уншсан)
Өвлийн нэг буүдгэрхэн өдөр. За байз, эмийн сангаас “Читамон” авчихаад интернет кафед сууя байз. Маргааш философийн семинартай. Удахгүй реферат шалгуулна. Долоо хоног яасан ч хурдан өнгөрдөг юм бэ? Удахгуй шинэ жил болох нь чөтгөр ав,..” хэмээн бодсоор би Сүхбаатарын талбайн арын цэцэрлэг дундуур хурдалж явлаа. Би бол нэг хувийн дээд сургуулийн англи хэлний орчуулагчийн ангийн оюутан, байдаг л нэг охин. Овоо өндөр нуруутай, царайлаг ч гэхэд хэцуү, бас үзэшгүй муухай ч төрөөгүй хүн. Найзуудтайгаа элдвийг хаман чалчих, FМ сонсох дуртай. Ердөө л нэг тийм дундаж хүн дээ. Хаа очиж нийтэч зантайдаа тэр юм уу, ганцаардана гэж байхгүй шүү. Харин ямар ч онцлоггүй Энхцэцэг нэрэндээ ёстой дургүй. Гэвч яая гэхэв, едий хүрчихээд нэрээ солилтой биш.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 30/6 |
Шүүдэрцэцэг Б )
|
|
Өгүүллэг: Ж.Сарантуяа: БОРОЛЗОЙ
Оруулсан admin on 2005-06-23 16:45:39 (7846 уншсан)
Дулмааг яарч сандачсаар гэртээ иртэл гал хөс ч үгүй гэр нь зэвхий дааж охин нь эцгийнхээ орон дээр өөрийнхөө дээлийг өрөөлдөн нөмрөөд хачин ихээр халууран дагжин чичирч хэвтлээ. Дулмаа:
-Бурхан минь! Охин минь өвдчихөө юу? Яанаа? гэж уулгалаад тэврэн автал өрөөлдөж хучсан дээлнээс нь можгорхон хөл нь бултас хийн ил гарлаа.
-Хүүе миний охин томхон дээл юм уу хөнжлөө нөмрөхгүй яасан юм бэ?
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 62/14 |
Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 )
|
|
Өгүүллэг: ГАР
Оруулсан admin on 2005-06-18 11:59:53 (3785 уншсан)
-Ирдэггүй л юм байсан чинь, одоо яасан ч сүрхий хүрээд ирнэ вэ дээ. За би сууя даа, чи тэнтээ талаас суугаад явчих гээд Өнөржин Очирбадийн өөдөөс харлаа. Айсуй троллейбусны гэрэл, бүсгүйн нүүрэнд жишүү тусаж, өрөөсөн нүдийг нь сүүдэр хаахуйд зовж шаналсан, эерч ээнэгшсэн харц гэрэл туссан талын нүднээс нь сайхь эрийн босгосон үстэй захны дундаас үзэгдэхтэй үгүйтэй байх нүүрэн дээр нь тогтон алдаж тогтон алдаж байх аж.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 0/0 |
Өгүүллэг )
|
|
Өгүүллэг: Д.Норов : ЧУЛУУН ДОМОГ
Оруулсан admin on 2005-06-18 11:44:38 (3842 уншсан)
Шивээн толгой халиуран долгилох цэнхэр талын дунд ганц чулуун хүн чулуу шиг бөртийн зогсоно. Тэр хүн, чулуу шиг өвгөрчээ. Далаараа бөгтийж, мөр нь бөөрөнхий болж, зуувандуу нүд, бүргэд хөмсөг, нуман сахал, суман ооч нь ормын төдий үлджээ.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 15/3 |
Өгүүллэг )
|
|
Өгүүллэг: Цаг
Оруулсан admin on 2005-06-15 16:22:24 (3553 уншсан)
Индүүдсэн цамц шиг толигор гэж амьдралыг санаж, хар, бараан, хөх, өөр юу ч билээ санахгүй нь гэж өчүүхнээр хязгаарласан он жилүүд удсангүй. Мөрөөдлийн цэцэг шиг дэрэвгэр, эрэвгэр охидыг ханатал харж нүд баясган хөл дүүлэн явахдаа ч санахгүй мартахгүй өдрөөдийнхээ тоог ч бас гээжээ. Нэг л өөр хүн өөр ертөнцөд аялж явах шиг санагдана. -Завтай биз дээ, маргааш уулзая гэсэн хэдхэн үг амнаас нь нисч холдоход аль хэдийнээ зоогийн газрын тансаг ширээнд нүд ширтэж, амгалан худлаа инээдтэй суух.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 0/0 |
Өгүүллэг )
|
|
Өгүүллэг: Л.Сэлэнгэмөрөн: ТАХИР ТАТУУ
Оруулсан admin on 2005-06-13 20:02:24 (3851 уншсан)
Их гал дүрэлзээд дуусав. Ганц нэг хүн халаглан шогшрох, шүүрс алдах чимээ энэ гүн харанхуй шөнийн зүрх алдам цочир явдалтай зэрэгцээд мөн л дууслаа. Ер энэ хавийн бүх юм дууссан юм шиг ... Гэвч бас шадхийн сүүлчийн оч тэнгэр өөд зуралзаад таг болов. Хүмүүс унтахаар яарлаа. Одоо энд үзэх, харах юм огт алга, ер нь цаашдаа ч байхгүй биз.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 0/0 |
Өгүүллэг )
|
|
Өгүүллэг: Dell: УУСМАЛ
Оруулсан admin on 2005-06-13 17:16:46 (3723 уншсан)
Энэ үдэш Дэвидийн санааг ихээр зовоож буй зүйл бол мөнгө олох явдал байлаа. Түүний хайр сэтгэлээ өгсөн хөршийн охин Луйсийг нь Америкаас нүүж ирсэн баян залуу эргүүлдэг болсон нь түүнд огтхон ч таалагдахгүй байлаа. Ер нь амьдралынх нь хугацаанд түүнд ингэтлээ их мөнгөний хэрэгцээ гарч байгаагүй санагдав.
Дэвид хэрхэн мөнгө олох аргаа бодсон байлаа.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 9/2 |
Өгүүллэг )
|
|
Өгүүллэг: Dell: 2 ДАХЬ ТӨРСӨН ӨДРИЙН БАЯР
Оруулсан admin on 2005-06-13 14:35:07 (8610 уншсан)
-Сайн байцгаана уу, хүүхдүүд ээ? Сууцгаа хэмээн 10-н Б ангийн багш Елена Александровна нэгэн хөөрхөн шаргал үст охиныг дагуулж орж ирээд мэндлэв.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 14/3 |
Өгүүллэг )
|
|
Өгүүллэг: Бажуудайн ГАНБАТ : МӨСӨН ЧИХЭР
Оруулсан admin on 2005-06-13 13:46:32 (3716 уншсан)
Армаг тармаг цагаан өвс, дэрс сэлт хаврын хөх салхинаа үес үесхэн бөхөлзсөн жихүүн өдөр тэртээд давхарлан хөхрөх уулсыг чиглэн, тарга тэвээрэг сайтай атан тэмээний газар хорооцтой нэгэн жигдийн дорвилог алхаанд бүүвэйлэгдэн заримдаа зүүрмэглэж, хааяа дуу аялж, ихэнхдээ хол ойрыгэргэцүүлж явсаар нэг мэдэхүл нар шингэхийн алдад мөнөөх хөх уулын хормойд байх өнчин гэрийн гадаа малын эмч Болд ирсэн байлаа.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 0/0 |
Өгүүллэг )
|
|
Өгүүллэг: Бажуудайн ГАНБАТ : ҮҮРЭГ
Оруулсан admin on 2005-06-13 13:15:56 (4354 уншсан)
" Үүрэг ... Энэ үгийн аугаа нь хүнийг өөрийг нь өргөмжлөн дээдэлдэгт байгаа юм" И. Кант
Амьдрал гээч хүмүүнийг алхам тутамд нь ухаажуулж өгдөг ажаам. Өгүүлэх нь:
Буурал хорвоогийн тоосыг ная шахам жил хөдөлгөж яваа хоёр хөгшин гал тогооныхоо өрөөнд цайлж суулаа.
- Эмгээн цайгаа ууж ханасан бол өдөр хүүгийн авчирсан сониныг гарчиглаад өгөөч гэж өвгөн хэлээд сандал дээрээсээ өндийсхийн хоёр гараараа ширээний тавцанг илж тэмтэрсээр хайрцагтай тамхиа олж нэг ширхгийг асаан мөн тийм маягаар үнсний сав авлаа.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 0/0 |
Өгүүллэг )
|
|
Өгүүллэг: Ц.Буянзаяа : ОДОД ҮЛГЭР ХҮҮРНЭНЭ
Оруулсан admin on 2005-06-13 10:25:55 (3546 уншсан)
Хүүхэд ахуй цагтаан би хүмүүс оддын зүгт нисээд явчихдаг гэдэгт итгэдэг байсан. Энэ бодлыг эмээ минь надад өгсөн юм. Эмээдээ би дуусашгүй олон асуулт тавьж тэр бүхэнд эмээ минь надад дуусашгүй баян хариултыг өгдөг байлаа. Эмээ бид хоёр ийнхүү хүүрнэнэ.
-Эмээ мод газраас ургадаг, тийм ээ?
-Тиймээ, миний хүү.
-Эмээ чулуу газарт байдаг, тийм ээ?
-Тиймээ, миний хүү.
-Тэгвэл эмээ төмөр хаана байдаг юм бэ?
-Төмөр үү? Төмөр газрын гүнд чулуун завсар байдаг юм.
-Төмөрийг хүрзээр ухаж авдаг байх нь нээ тийм ээ?
-Тиймээ миний хүү. Гэхдээ ийм жижиг хүрзээр биш том машины хүрзээр ухдаг байхгүй юу?
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 0/0 |
Өгүүллэг )
|
|
Өгүүллэг: Долгорын БАТЖАРГАЛ: Мөөг
Оруулсан admin on 2005-06-13 10:09:05 (5744 уншсан)
Оюунаа охины хөөр баяр сэтгэлээс нь хальжээ. Хүүхэд бүхэн баяр хүргээд л багш нь гүйж ирж үнсээд л "Бийр чинь улам хурц, ухаан чинь улам цэцэн байх болтугай" гэж ерөөл тавиад л ... Алдаршина гэдэг ямар сайхан юм бэ? Нүүр нь халуу оргиж, хэлэх байх үгээ олж ядна.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 5/1 |
Өгүүллэг )
|
|
Өгүүллэг: Магваны Эрдэнэбат: Сохор
Оруулсан admin on 2005-06-03 16:27:55 (4854 уншсан)
Бүчим халуун болж нар төөнөж эхлэхэд Гэрлээ нойрноосоо сэрлээ. Гэрт анир чимээгүй. Гэрлээ босож бүсгүй хүний галбир төрх аль хэдийн бүрэлдэж цогцолсон гоолиг турьхан биеэ гайхуулах мэт ургаж гүйцсэн хөх, өөхөлж мяраалсан өгзөг юугаа чинэрүүлэн байж хэд сайхан суниалаа. Тэр ор дэвсгэрээ хурааж нүүр гараа угаагаад цайгаа уухаар гал тогооныхоо ерөөнд оров. Хажуугийн өрөөнөөс дүүгийнх нь нойрмог дуу гарч,
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 5/1 |
Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 )
|
|
| |
 |
Гишүүн |
 |
|
Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.
t
Одоо онлайнд 139 зочин 0 гишүүн байна.
|
|
|
 |
 |
Агуулга |
 |
|
Баасан, 2019.03.15 | · | Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ... |
· | Б.Энэбиш : Шүлэг шүтээн |
· | Б.Энэбиш : Хориг тавьсан хайр |
· | Б.Энэбиш : Бодлын хөврөл |
· | Б.Энэбиш : Оршихуйн орчил |
· | Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна |
Пүрэв, 2019.03.14 | · | Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд |
· | Өвгөдийг битгий шоол |
Лхагва, 2019.03.13 | · | Чингис хааны алтан сургаалиас |
Мягмар, 2019.03.12 | · | Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/ |
· | Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн |
· | Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ... |
· | Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл |
· | Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл |
· | Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс.... |
· | “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал |
Даваа, 2019.03.04 | · | Дотоод ертөнцийн урсгал |
Бямба, 2019.03.02 | · | Одтой шөнө |
Пүрэв, 2019.01.17 | · | Бөхийн Бааст намтар уран бүтээл |
Баасан, 2019.01.11 | · | Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ |
· | С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС |
· | Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг) |
Даваа, 2019.01.07 | · | Б.Баттулга - Мөнгөн шөнө |
· | Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд |
Лхагва, 2018.12.19 | · | Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү |
Пүрэв, 2018.12.06 | · | Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл |
Лхагва, 2018.12.05 | · | Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян |
· | Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр |
Бямба, 2018.12.01 | · | Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч |
Мягмар, 2018.11.27 | · | Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2) |
· | Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1) |
· | Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал” |
· | М.Цэемаа : Маарамба |
Пүрэв, 2018.11.22 | · | Шагж Гэлэн : Би гөлөг |
Лхагва, 2018.11.21 | · | Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА |
· | Д.Сумъяа : Хүслийн биелэл |
· | Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ |
Баасан, 2018.10.19 | · | Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ |
· | Н.Найданбат : Уулзах л ёстой учрал |
· | Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой |
Та сараа сонгоно уу
 |
|
|
|
 |
|