|
|
Өгүүллэг: Дарамын БАТБАЯР : Уул мэт өвгөд
Оруулсан admin on 2018-02-09 16:22:12 (12609 уншсан)
Зохиолч: Дарамын БАТБАЯР
/Төрийн соёрхолт, соёлын гавьяат зүтгэлтэн/
Үүр цүүрээр босож тэнгэрийн царай малын бараа харж орж ирээд өвгөн хоймор завилан, гаансаа нэгхэн сорж хэсэг дуугүй сууна. Ийнхүү дуугүй сууж сурна гэдэг хэлд орохоос ч амаргүй. Орчлонд хүний үзсэн дуулсан болоод үзээгүй дуулаагүй бүхэн сэтгэлд тэнцэж ирэхийн алдад хүн алив юманд шалчигнахыг огоорч эхэлдэг мэт санагдана.
Царайг нь харахад баяр түгшүүр, гомдол гутралын аоль нь ч үл харагдана.
Бэр нь цайныхаа дээжийг аягалж хоёр гардан барина. Өвгөн нударгаа сэгсрэн буулгаад гарын алгыг тэнийлгэн тээр доороос зугуухан тосон авч, ёс болгон уруул хүргээд зөөгшүүлэхээр өмнөө байгаа аяганы ширээн дээр тавина. Ач хүү нь араас нь мөлхөн очиж дээлнээс нь зууран босож өвгөнийг түшин тэнчигнэн алхана. Өвгөн огт үл хөдлөнө. Өвөр дээр нь очиж энгэр өөд нь асна. Нялхын үнэрээ гээгээгүй зулайгий нь үнэрлээд газар буулгана. Ачаа хөлд орсны нь мялааж байгаа нь тэр. Энэнээс илүү үнсэх ч үгүй. Цөөн үнсдэг шигээ цөөн зандарна. Голцуу л харцаараа захирч, харцаараа шийтгэж, харцаараа хайрлан өршөөнө. Хааяа хэн нэгэн хүн морь малын толгой уруу чөдөр ташуур далайх юм уу, худаг усанд сүү цагаан идээ дусаахын сацуу хөмсөг зангидан "яачихсан монголоо алдсан амьтан бэ чи" гэж нэг ширүүхэн зандраад л өнгөрнө. Харин өрөөл бусдыг муу хэлэх янз гаргах, атаа хорсол, хүний мөсгүй явдал цухалзуулмагч муухай харж "Байтлаасаа бүр хүнээ алдах нь шив дээ, та нар чинь" гэж цухалдангуй хэлээд таг дуугүй болох юм уу, бүүр их дургүй нь хүрсэн бол ганц ч үг хэлэлгүй цааш эргэж хоёр гурав хоног дуугаа хураана. Ёсон бусын шившигт нүгэл үйлдсэн хүнтэй нутаг усных нь таних мэдэх тохитой томоотой өвгөд цөм дуугарахгүй байх ч тохиолдол байдаг. Энэ бол хүний ёсны дээд шийтгэлээр шийтгэж байгаа хэрэг юм.
( Дэлгэрэнгүй... |
0
|
Өгүүллэг |
Бусад
|
)
|
|
Өгүүллэг: Чойндонгийн Онгоодой : Баяны нүнжиг
Оруулсан admin on 2018-02-09 16:07:29 (7677 уншсан)
Зохиолч: Чойндонгийн Онгоодой
-Намнаан! Хүү минь аргамжаатай морьдоо авчраад эмээллэчих! Хоёулаа өнөөдөр нэг айлаар буугаад орхиё гэж барагтайд эерэг зөөлөн дуугардаггүй их нагац Намхайг нэг л өөриймсөг, цаанаа л нэг тосон аялгуугаар хэлэхэд Намнан хүү баярласандаа хөлд нь сэвсхийтэл салхи оров гэлтэй бие нь агаарт хөвөх мэт хөнгөрч, гэрийн баруунтай тулсан цахнаас хазаар ногт аван гарч одов.Намнанг морьдоо эмээллэчихээд гэрт орж ирэхэд нагац нь ойрын жилүүдэд мөрөндөө углаж гангараагүй хүрэн чисчүү дээлийнхээ ташааны товруу мөнгөн товчийг товчилж дуусаад шар өнгийн бажгар дурдан бүсээ ороож байлаа.
Намхайг нутгийнхан нь” Гадаах нь гэртээ багтдаггүй Гэртэх нь гэдсэндээ багтдаггүй” харамч, нарийн гэж муу хэлдэг нь зээ дүү Намнангийн чихийг халууцуулах нь бий. Үнэхээр ч тиймэрхүү зан байх.Гэвч зээ нь болохоор нагацыгаа дотроо өмөөрөвч ил гаргаж, хэн нэгэнтэй үг сөргөлцсөн удаагүй. Нагац нь өглөө хонинд явахдаа угалзтай монгол гутлаа заавал өмсөнө.Тэр нь элэгдэж хуучирна гэж үгүй. Хичнээн ч жил болсон юм бүү мэд. Шинэхэн хэвээрээ л байх. Хүмүүсийн хэлэлцэх нь хээр гараад гутлаа ариглаад мориндоо ганзгалчихаад хөл нүцгэн таваргаж явдаг юм гэдэг.
( Дэлгэрэнгүй... |
0
|
Өгүүллэг |
Бусад
|
)
|
|
Өгүүллэг: Баянмөнхийн Цоожчулуунцэцэг : Ялагдал
Оруулсан admin on 2018-02-09 16:06:27 (7854 уншсан)
Зохиолч Баянмөнхийн Цоожчулуунцэцэг Tsoojchuluuntsetseg Bayanmunkh
Даваа хэдэн хүнтэй уулзаж, нилээд оройхон өрөөндөө орж ирлээ. Нарийн бичгийн дарга хүүхэн шинээр ажилд орох хүмүүсийн анкетыг ширээн дээр нь тавьжээ. “Нэгэнт л уулзаад, ярилцлаганд оруулаад, тэнцэнэ гэж үзсэн юм бол заавал надад харуулж яадаг байна аа” хэмээн ундууцан бодсоор ажилд орохыг хүсэгчдийн анкетийг залхуутай эргүүлж, тойруулж харав. Гэнэтхэн нэг л таньдаг царай. Гайхасхийн танилцуулгыг нэг бүрчлэн уншлаа. “Чимэдийн Сарангэрэл. 32 настай. Их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн” гэж уншиж эхэлснээ гэр бүлийн байдал гэсэн тэр хэсгийг харах гэж тэсэлгүй яарч байгаагаа мэдэрлээ. Хүү, охины хамт амьдардаг. Нөхөр Жаргалын Батмандах өвчний учир дөрвөн жилийн өмнө таалал төгссөн” гэсэн бичгийг хараад хөшчихөв. “Саран Жаргал авгайн доголон Мандахтай суусан юм байжээ” гэж бодохоор нэг л хачин, бас үнэмшилгүй санагдаад болдоггүй.
Тэрээр Сарангийн зургийг анхааралтай харлаа. Олон хөвгүүдийн анхаарлыг татдаг байсан гэрэлтсэн сайхан царай цагаасаа эрт гундаж. Харин инээд гэрэлтдэг байсан дүрлэгэр алаг нүд яг хэвээрээ... Гэхдээ л гуниг нэвт шингэсэн харагдав. Хэзээ ч түүнийг анхаарч байгаагүй, хэзээ ч түүнд тал өгч байгаагүй энэ бүсгүйгээс болж Даваа золтой л галзуураагүй.
( Дэлгэрэнгүй... |
0
|
Өгүүллэг |
Бусад
|
)
|
|
Өгүүллэг: Доржхандын Төрмөнх: Нэг орой нэг өглөө
Оруулсан admin on 2018-02-06 21:46:14 (7463 уншсан)
Бороо үл мэдэг шивэрсэн намуухан орой байлаа. Агаараас чийг ханхлаад эргэн тойрон нэг л нам гүм ажээ.
Мэргэн амралтынхаа мөнгийг өвөртлөөд оройхон харих гээд явж байтал нэг хогын цэгийн хажууд муу хувцастай хоёр хүн хоорондоо зодолдож байхтай таарлаа.
Тэр хоёр хариугүй бие биенээ алж мэдэхээр зууралдах бөгөөд хог түүдэг улс болтой.
-Чи муу хэн бэ? Худлаа пээдийгээд хэмээн нэг нь хашгирах бөгөөд нөгөөх нь мөчөөгөө өгөхгүй үзэлцэх зуураа:
-Хэн нь пээдийгээд байгаа юм бэ? Чи өөрөө пээдийгээд байгаа биз дээ муу лалараа …
хэмээн хариу үйлдэл хийхэд өнөөх туранхай эрийн хамраас цус сад тавин урсахад тэрээр улам чарлан барьцалдаж авлаа.
Мэргэн хажуугаар нь өнгөрөхдөө салгах гэж үздэг ч юм билүү гэж хэсэг харзнаад за за гайгүй биз гээд явж одов.
Түүний ард тэр хоёрын дуу хадсаар л байлаа. Хэн нэг нь нөгөөдөө томорч пээдийсэн тухай л хоолой мэдэн чарлах бөгөөд өнөөх нь чи өөрөө пээдгэр гэх л тэр хоёрын хэрүүлийн гол үр нь болтой.
Бүрий болж харанхуй гудмаар явахад төвөгтэй болсон байсан болохоор Мэргэн үнэтэй костюмаа шиврэх бороонд норгохгүй гэж ч бас яарангүй алхах ч нам гүм орой өнөө хоёрын пээдгэрийн тухай хашгираан алаан яг л кино театрт гарч байгаа киноны дуу шиг цуурайтан сонсогдсоор ажээ.
( Дэлгэрэнгүй... |
0
|
Өгүүллэг |
Бусад
|
)
|
|
Өгүүллэг: Сүүлчийн бороо
Оруулсан admin on 2018-02-06 21:40:56 (9500 уншсан)
Хүн төрөлхтөнд заналхийлсэн олон гамшиг дундаас “Дахин хэзээ ч бороо орохгүй. Энэ өглөө ертөнцөд сүүлчийн бороо орно” гэсэн цаг агаарын мэдээ бүгдийг хирдхийлгэв. Нар дахин мандахгүй гэхэд эвлэрч мэдэх байсан хүн төрөлхтөн харин “Бороо дахин орохгүй” гэсэн үгийг зүрхнийхээ угт хашгиран хүлээж авсан юм. Бүх сонин хэвлэл, телевиз радио борооны тухай мэдээллээр хахаж “Байгаль ээжийн бэлэглэсэн энэ гайхамшгийг бид өмнө нь яагаад анзаарч, ойшоогоогүй байсан юм бэ” хэмээн дуу алдацгаав. Зурагчид, телевизийн зураглаачид энэ өдөр л ур чадвараа харуулахаар шийдэж, хожим тэнгэрт хадсан үнэ хүрэх сүүлчийн борооны дусал болгоныг дурандаа буулган авахаар мэрийнэ.
Сүүлчийн бороо эхлээд зөөлхөн шиврэн байснаа аажимхан том том ширхэгээр солигдож, бүхий л ертөнцийг усанд авахуулахаар яарах мэт битүү нэгшин асгарав. Дэлхийн өнцөг булан бүрт хүмүүс бороотой ханьссан дурсамжаа тээн гудамжиндаа гаран шуугилдаж, сүүлчийн борооны эс ширхэг бүрийг биедээ шингээхээр хөл тавих зайгүй шахам түлхэлдэнэ. Бүгдийнх нь нүүр тэнгэр өөд ширтэж, амандаа “Бороо бороо бороо” гэсэн үгсийг өөр өөрийн хэл дээр шивнэнэ. Хүмүүс бороотой салах ёс хийхдээ борооны ширхэг, дусал бүрийг амтлан үзэх ажээ. Төрж амжаагүй хэвлий дэх үрээ бороо гээч гайхамшгийг үзэж амжихгүйнх нь төлөө харамссан ээж нар уйлж байсан юм. Бороо орж байхад анх учирсан хосууд дурсамжаа задлахаар бие биенээ хайн тэмүүлж, олны хөлд даруулчих шахан гүйлдэнэ. Хүүхдүүд бяцхан алгаа тосон хөөрөн дэвхцэж, “сүүлчийн бороо, сүүлчийн бороо” хэмээн хашгирна.
( Дэлгэрэнгүй... |
1
|
Өгүүллэг |
Болор-эрдэнэ Х
|
)
|
|
Өгүүллэг: Цэндийн Доржготов: Гүү барих өглөө
Оруулсан admin on 2018-02-06 21:35:54 (9186 уншсан)
Адууны үнэр гэнэт ханхийгээд намайг сэрээчихэв. Ах адуугаа цуглуулаад гадаа хураачихжээ. Гэрт надаас өөр хүн алга, манайхан бүгд гүүн зэлэн дээр дуу шуу болж, эмнэг унага чарлаж, адуу мал унгалдан шуугилдана. Би таг унтчихсан байв. Даанч би өчигдөр үдэш, “маргааш гүү барина” гэх сургаар, хүүхэд хүүхдээс дэндүү хөөрч хөөрцөгдөөд унтахгүй, аав ээждээ зэмлүүлсэн бил үү?..
Миний нас зургаа, нэр Очир. Гүү барина гэхэд миний хөөрсний учир гэвэл, өнөөдөр гүүн зэлний уралдаанд айлынхаа хоёр охинтой би уралдах болсонд хамар учир оршиж байв. Тэр хоёр охин надаас нэг хоёр насны эгч ч гэлээ, би тэднээс өөрийгөө хавьгүй том гэж бодож явсан цаг. Манай хот айлын хүүхэд гэвэл, ердөө л бид гурав юм чинь, өнөөдрийн уралдааныг бодохоос миний инээд хүрээд болдоггүй. Тэр муу хоёр охин намайг яаж бараадахав? Гэхээс сэтгэл догдлоод ер болж өгдөггүй, байж ядахдаа би хот айлынхаа гэр гэрт дахин ахин орж, хаалга үүдийг нь онголзуулан, хүмүүсээс,
( Дэлгэрэнгүй... |
0
|
Өгүүллэг |
Доржготов Цэндийн
|
)
|
|
Өгүүллэг: Өглөө
Оруулсан admin on 2018-02-06 21:32:04 (9477 уншсан)
Тэнгэрийн хаяанаас цайсан үүрийн гэгээ араасаа шар туяа дагуулсаар цонхоор тусаж өрөөгөөр нэг тархахын алдад би тав тухтай нойрноосоо сэрлээ. Нойр ханажээ. Хэдийгээр босох арай болоогүй ч нэгэнт нойр сэргэсэн тул орноос босоход харамсахааргүй болж.
Босож салхивчаа онгойлготол зуны өглөөний цэнгэг агаар багтаж ядан орж нүүр илбэн үлээнэ. Агаартай хамт моддын сэрчигнээн, шувуудын жиргээн өрөөгөөр нэг сүлэлдэх нь уяран дуулмаар хөгжимийн айзам гэлтэй. Эр бор харцага жигүүрхэндээ хүчтэй гэгчээр модны мөчирнөөс хумсынхан чинээ сарвуугаараа лавтайхан атгасан хэдэн болжмор ургах гэгээг угтаж, хоорондоо уралданхан хоолойныхоо хэрээр жиргэх нь түүнд оногдсон ямар их хувь тавилан бэ.
Энэ бол өглөө. Өглөө гэдэг сайхан байх нь мэдээж боловч энэ өглөө яагаад ч юм юутай сайхан, юутай тансаг, юутай өөр.
( Дэлгэрэнгүй... |
0
|
Өгүүллэг |
Бум-Эрдэнэ Түмэнбаяр
|
)
|
|
Өгүүллэг: Агвааны Дэнсмаа : Жижиг өвөө /Өгүүллэг/
Оруулсан admin on 2018-02-05 12:54:45 (8971 уншсан)
Зохиолч: Агвааны Дэнсмаа
Баттулга аян замын явдалд нилээн агсагдаж ядарсан ч гэлээ зорьж ирсэн нутаг хошуу, уул усыг харж сэтгэл нь сэргэсэн янзтай том хүү рүүгээ харан зорьсон хэргээ гүйцэлдүүлсэн хүн шиг баяртай мишилзэв. Баттулгын эхнэр хүүхдүүд машинаасаа майхан сав хөнжил пүүгээгээ буулган бужигналдаж, хаана майханаа босгохоо ярилцаж буй бололтой. Энэ нутгийн уул ус, булаг рашаан нь түүнийг хэзээ ч ирсэн тайван амгалан байдаг тэр л янзаараа угтаж, ''Хүү минь хүрээд ирэв үү, овоо доо!'' гэх шиг налайна. Зуны сүүл сар тул хангай дэлхий ногоорон цэцэгс найган эргэн тойрон шувуудын жиргээ сонсогдож, жаргаж буй нарны туяанд бүх юмс солонгорон байх шиг санагдахад тэртээ бага нас нь бодогдов. Өдийд үхрийн зэлэн дээр утаа май суунаглан эмээ нь: - Миний хүү тэрний тугалыг тавиарай, энийг нь татаарай! гээд их л сурамгай хөдлөн үхрээ сааж байдагсан. Оройн хонь, жаргаж буй наран дор алгуурхан дөхөж ирдэгсэн. Энэ бүхэн одоо нүдэнд нь үзэгдэхгүй ч сэтгэлд нь тодоос тод хадгалагдан үлджээ.
Баттулга улсын байгууллагад санхүүгийн ажилтнаас удирдах албан тушаалд дэвших хүртлээ олон жил ажиллаж, байгууллага, хамт олондоо нэр хүндтэй нэгэн байлаа. Тэтгэвэртээ суугаад удаагүй байгаа тул хөдөө гадаа ч явж амжилгүй их л удсанаа сая анзаарав. Ажилтай байх үедээ өөрийн зуслан энэ тэрхэнд гарах, их л холдвол ойр зуурын амралтын газраар цөөн хоног эхнэр хүүхдүүдтэйгээ явдаг байсныг эс тооцвол ойрын хэдэн жил ингэж хөдөө нутаг руу хүлгийн жолоо залаагүй юм байна шүү гэж хүртэл бодов.
( Дэлгэрэнгүй... |
0
|
Өгүүллэг |
Бусад
|
)
|
|
Өгүүллэг: Б. Цоожчулуунцэцэг: Нулимс
Оруулсан admin on 2018-01-31 18:54:04 (7881 уншсан)
Охин тун их сандарч байлаа. Орог саарал ханаар тусгаарлагдсан навтгар байшин, үргэлж “Болохгүй, бүтэхгүй” гэж зандарч байдаг асрагч багш нар, хүний нүднээс нуугдаж шоглодог, шоолдог хүүхдүүд, хамгийн гол нь “Асрамжийн хүүхэд” гэдэг нэрнээсээ тэр салах боломж олдож байгааг мэдрэн сандарч эхлэв. Тэрбээр дүүгийнхээ толгойг илэн хацар дээр нь зөөлхөн үнсээд
-Битгий л уйл л даа. Энэ хүмүүс биднийг голчихвол яах юм бэ? Гуйж байна. Хэрвээ чамайг уйлаад байвал эд биднийг тоохгүй яваад өгнө шүү дээ. Тэгээд өөр хүүхдийн аав ээж болчихно хэмээн аргаа баран амандаа үглэж байлаа. Гэвч дүү нь уйлсаар...
Асрах газраас нэг айлын хоёр хүүхэд өргөж авна гэж ирсэн ахимаг насны хөдөөний хоёр эхэр татан уйлах дүү рүү нь анхааралтай харж
-Ямар чанга уйлдаг хүүхэд бэ? гэж хоорондоо ярихыг сонссон охины толгойд “Бүх зүйл талаар өнгөрч байна. Биднийг тоохгүй байна. Энд, дахиад л асрах газар үлдэх нь гэсэн харамсал буцлаад ирэв. Тэр дүүдээ хайртай. Гэхдээ ээжийгээ санаж байна. Гэртээ харьяа гэж уйлахаас нь үнэндээ залахдаг байлаа. Охин ч гэсэн ээжийгээ санаж байгаа. Гэхдээ ээж нь бурхан болсон. Гэрийг нь буулгаад хүмүүс хуваагаад авчихсан. Харин хоёр охиныг авах хүн байхгүй учраас энд ирснээ тэр дүүгээсээ илүү сайн ухаарч байлаа. Охин хааяа цонхоор харж, аав, ээжтэйгээ яваа хүүхдүүдэд үхтлээ атаарахдаг байлаа. Ээж аавынхаа гараас чангаас чанга атгачихсан жаалуудыг хараад уйлмаар санагддаг ч дүү нь түүнийг бас л дагаад уйлах учраас уйлж чаддаггүй.
( Дэлгэрэнгүй... |
0
|
Өгүүллэг |
Бусад
|
)
|
|
Өгүүллэг: Д. Өлзийхутаг: Ухаарал
Оруулсан admin on 2018-01-31 18:48:16 (7911 уншсан)
Уулнаасаа өндөр улиас нь үгүй дээ
Учирсанаас илүү амраг нь ч үгүй дээ
Хаднаасаа өндөр хайлиас нь үгүй дээ
Ханилсанаас илүү амраг нь ч үгүй дээ
Монгол ардын дуу
Араншин нь олдохгүй хаврын тэнгэр өчигдөр жигтэйхан дулаахан налгар байсан бол өнөөдөр хүйтэн салхи цээж рүү нэвт үлээж. зүрх жиндээх шиг зэврүүн байлаа.Баттулга эхнэртэйгээ зэрэгцэн алхах хэдий ч хоорондоо нилээд зайтай явна. Гуч орчим жил ханилсан ханиасаа салах болоод гаргаж өгөхөөр вокзал явж буй нь энэ. Нүдний булангаар эхнэрээ харахад тамын хаалга татах гэж байгаа амьтан шиг хамаг сүнс сүлд нь юм явчихсан харагдана. Өрөвдмөөр ч юм шиг уйтгартай ч юм шиг. Эхнэр нь Баттулгыг залуухан хүүхэнд сэтгэлээ өгсөныг зөнгөөрөө мэдэрч орж ирэх болгонд нь улам царай алдах болжээ. Гэтэл саяхан гэртээ орж ирэхэд нь эхнэр нь хаалга онгойлгож өгөөд:
- Чамтай ярих нэг юм... гэж зөөлөн дуугарахад ” За, энэ нөгөө эмзэг сэдвээр ярих нь дээ. Уйлаад гуйгаад унавал яадаг юм билээ гэсэн шүү юм бодтол эхнэр нь нэг их урт санаа алдаад:
- Би чамайг муу нөхөр байсан гэж хэлэхгүй. Архи ууж агсам согтуу тавдиггүй. Тамхи татаж өөрийгөө ч, бусдыг ч хордуулдаггүй элдэв ааш араншин байхгүй, ийм сайхан хүнийг бурхан надад өгсөөн гэж баярлаж бахархаж явсан. Чи эхний үедээ ”ажилтай байгаад ирж хонож чадсангүй гэж хэлэхдээ айсан ичсэн гэмшсэн шинжтэй харагдаж байсан.
( Дэлгэрэнгүй... |
0
|
Өгүүллэг |
Бусад
|
)
|
|
Өгүүллэг: М.Цэемаа: Намар хаашаа...
Оруулсан admin on 2018-01-31 18:44:12 (8100 уншсан)
Намар оройн жихүүн салхи сүнгэнэтэл үлээж яндан хонгиноод дээвэр цаваг хөвхөлзөж тэртээ холоос мөөрөх сарман үнээний дуу салхинд туугдан тасалдаж сонсогдоно. Дан дээвэртэй зуны гэрийн эсгий дээврийг хөвхөлзүүлэн хаяа хамраар хүйтэн сэнгэнэж гардаа гэртгүй шуухитнаж хүн бүл муутайдаа яарч санганасан хүмүүс дуугарах ч сөхөөгүй өөр өөрийн ажилдаа түүртэн тун чиг завгүй. Гэрийн баруун хаяанд хэвтэж асан банхар босон эвхсэн биеэ тэнийлгэн суниаж амаа томоос том ангайлган эвшээх мэт аягласнаа хэл амаа долоолж ийш тийш харснаа сүүл өргөн чимээлсээр хотны баруун урд руу давхиж одов. Бүгд л жихүүцэж ядаж байхад халтар банхар л нэвсийж ноолорсон амьтан хонгор шар цавь хондлой гарган сүржигнээд давхин одохыг харвал түүн шиг “халуун” амьтан энэ хотонд лав алга шиг.
Гар угаагуурын данхаа цоргон дээрээс нь татан өөртөө ойртуулаад тонгойлгон гарын алгаа норгож зүүн багананаасаа уясан эрээн дээсээ эрчлэн алгадаж суугаа Жамаа уртаар санаа алдан тооно өөдөө харснаа ...хай хөөрхий энэ жил ч эрт цас дарж мэдэх л дэг ээ. Муу сайн тугалын ногт гэж авах юм алга шил хамардайгаараа тасарч ногт ч биш хүзүүвч ч биш юм болцгоожээ ер. Зунжингаа л хөөрхийсийг гуд саахаа л мэдэхээс омруу хүзүү нь тасархайтаж цахлайтаад яршиж байгааг нь мэдэх хүн ч алга. Хэдэн хөсрий догь толгойтой үнээнүүд чинь хээр хоноод ирэхээ болив гэж.Бөмбөг муу лүд л үхэр дагуулж хээр хонож байгаа юм хэмээн ганцаараа үнээнүүдээ хүнчлэн ярьсаар хийж тавьсан цайгаа зэлгээнштэл эргэнэг зуух хоёрынхоо завсар бөндөгнөнө.
( Дэлгэрэнгүй... |
0
|
Өгүүллэг |
Цэемаа М
|
)
|
|
Өгүүллэг: Соёрхын Пүрэвсүрэн : Эмээ
Оруулсан admin on 2018-01-31 18:38:35 (8858 уншсан)
Нүдний хараа гүйцэмгүй алсран цэлийх, тэнгэр газрын хаяа нийлсэн уулзвар, нарны буурал тоосонд халиуран сүүмийнэ. Хэлбэр хийцгүй нөмгөн зэрэглээ өөд уруугүй сайварлах вандан шаргал талыг хөндлөн зурж дурайсан иржгэр дэржгэр ховилтой хуучин замаар тоосон хөшиг татан хурдлах хэдэн залуусын унасан унаа огло огло харайн, тэр тоолон чих дөжрөм дуу газар тэнгэрийг нижигнүүлэн бүрээдэж, тал нутгийн хотгор гүдгэрт өчүүхэн сааталгүй нисч буун, нисч буун давхилдана. Эдгээр мотоциклчдийн тэргүүнд тод шаргал өмд цамцтай өндөр гуалаг залуу ардаа яваа бусдыгаа эргэн харах мөчид огцом эргэлттэй ховилтой зам дээр нисээд явчихлаа.
Гэтэл яг ард нь явсан мотоцикль түрүүчийн залуугийн тоосонд нь орж, юу болсноо ч мэдэх сөхөөгүй мөн л араас нь үсэрчихэв.
Ийнхүү огцом эргэлттэй, өндөр жалганд эхний хоёр нөхөр дээр дээрээсээ нисч, ар араасаа унахыг нь ард нь явсан бусад залуус хараад, өөрийн мэдэлгүй зүрх алдан, хурд хасч, бие биенээ хүлээн зогсов.
-Цаад хоёр чинь юу болчихов оо. Амьд уу гэж хашгиралдсаар бусад нь ч цуглав.
( Дэлгэрэнгүй... |
0
|
Өгүүллэг |
Пүрэвсүрэн Соёрхын
|
)
|
|
Өгүүллэг: С. Баттулга: Нэг л удаа
Оруулсан admin on 2018-01-31 17:53:18 (7576 уншсан)
Одод түгсэн шөнийн цэлмэг тэнгэрт мандсан арван тавны бидэрт цоохор саран бид хоёрын яриаг сэмээрхэн сонсох гэсэн мэт дээр мэлтийх бөгөөд бидний толгойн тус газарт нутгынхны “хувилгаан хад” гэж нэрлэдэг хүн чулуу сүүхийнэ.
Энэхүү хувилгаан хадны тухай домогт эрт цагт бидний адил эгэл жирийн усан нүдтэй, цусан зүрхтэй нэгэн байсан ч багадаа Энэтхэг, Төвдөд очиж их эрдэм ном сурсанаар хувилгаан шидийг олсон гэдэг. Тэгж яваад хичнээн удсан юм бүү мэд олон жилийн дараа нутагтаа ирэхэд эцэг эх нь тэнгэрт хальж, түүнийг гэх элгэн садан нутагт нь үгүй болсон байсанд гутрахдаа хээр талд хүн чулуу болъё гэж шийдээд энэ довцог толгойн орой дээр хүн чулуу болж хувилсан гэлцдэг. Тэр цагаас хойш нутгийн олон хувилгаан хад хэмээн сүсэглэж, хүсэл бүхнээ хэлж даатгах болсон билээ.
Мөнхөө бид хоёр өнгөрснийг эргэцүүлэн хэсэг зуур чимээгүй хэвтлээ. Өчигдөр үдэш Мөнхөө надад хоёулаа багынхаа дурсамжийг сэргээж адуу манаж хонох уу? гэснээр бид хоёр адууны манаанд гарсан нь энэ. Чоно нохой ч ховордсон болохоор манай нутгийнхан адуугаа манахаа больсон ажээ.
( Дэлгэрэнгүй... |
0
|
Өгүүллэг |
Бусад
|
)
|
|
Өгүүллэг: Цэндийн Доржготов: Амьтан
Оруулсан admin on 2018-01-31 17:42:42 (7285 уншсан)
Эврийн ор ч үгүй хоёр хуц мөргөлдөж байна. Даргар эвэртэй хуцны мөргөлдөөнөөс мухар хуцны түншилдээн сонин. Омог хилэн мэт зангирч. мушгирсан аварга хос эврүүд нь хоорондоо гал манартал тархийх нь цаагуураа хуцны духыг хамгаалж байна гэсэн сэжиг төрүүлдэг. Эвэр хэмээгч бие хамгаалагчтай төрсөн дух азтай дух ... Эвэртэй эвэргүй хоёр хуцны мөргөлдөөн бол бүр ч шударга бус тэмцээн. Харин хоёр мухар хуцны зодоон өөр хэрэг.
Ямар ч хамгаалалт, жийргэвчгүй, хоёр гөлөөн дух тасхийн тулахад харсан хүний магнай өвддөг. Энэ нь маш сонин байгаа юм. Жар далан килограммын жинтэй хоёр мундаг түнжин хуц хойш ухран ухарсаар гэнэт өөд өөдөөсөө хар хурдаараа цойлон нисэж: лут том биеийнхээ бүх жингээр ясан гавлаараа яг буухад хоёр сайхан эцэг малын толгой заадсаараа зад үсрэв үү? гэлтэй агаад хиншүү үнэртэх шиг болно. Тэд хоёул балартсан шар нүдээ эргэлдүүлж, хэсэг зуур салганан, ийш тийш дэмий тэнэснээ сая дөнгөж өөрийн ухаан орж, сэхмэгц, уур хорсолдоо түрүүчийнхээсээ хол ухарна. Холхон айлын хэрий зай аваад, сэрвээ цээж түхийлгэсэн хоёр том цагаан сум чавхдан цахилсаар лүгхийхэд хоёулангийнх нь нус суга үсрэв.
( Дэлгэрэнгүй... |
0
|
Өгүүллэг |
Доржготов Цэндийн
|
)
|
|
Өгүүллэг: Г. Нямдорж: Өнчин хүний хоолой
Оруулсан admin on 2018-01-30 21:39:45 (10137 уншсан)
"Ж.Тэгшзаяа. Орчуулагч, кино сонирхогч"-ийн блогоос авав
Арван тав орчим насны зэрэмгэр цагаан охин үерийн усны сувган дээр тавьсан дашинганы дэргэд зогсоод дуу дуулна. Хүн зөөврийн тэрэгнээс буусан наймаачид тэр дашинган дээгүүр гарч барааны зах руу одох тул уг газар нэн хөлтэй. Олны хөлийн тоосонд дарагдсан царайг нь шонхрын харц мэт зоримог хар нүд нь чимнэ. Зовлон үзсэн хүн бол тэр хар нүдний цаана гунигийн толбо шувууны сүүдэр мэт бөртийн буйг ялгаж болохоор оо!
Гэвч энэ бөртгөр сүүдэр түүний нүүрний гал, нүдний цогийг далдалж үл чадах бөлгөө.
Охины хувцас муу боловч хаа очиж тун цэвэрхэн. Гутал гэхэд л шагай нь цоорсон дотоод бүүрх хэдий ч нүүр харагдтал арчжээ. Тэр гутлын дэргэд амыг нь дэлгэсэн даавуу үүргэвч хэвтэнэ. Үүргэвчний ёроолд гуравт, тавтын дэвсгэрт голдуу хэдэн төгрөг олны хөлийн салхинаа голио адил хөдөлнө.
( Дэлгэрэнгүй... |
0
|
Өгүүллэг |
Бусад
|
)
|
|
Өгүүллэг: Кавабата Ясүнари: Канар бялзуухай
Оруулсан admin on 2018-01-30 21:06:58 (7679 уншсан)
Эзэгтэй, би танд амласнаа зөрчиж дахин нэг захидал илгээхээс аргагүй боллоо.
Ноднин таны бэлэглэсэн канар бялзуухайг би тэжээж чадахгүйд хүрлээ. Тэр бялзуухайг эхнэр минь тэжээж байсан юм. Би зөвхөн харах л үүрэгтэй байлаа. Хараад таныг дурсан санах л -----.
э хоёр канар бялзуухай эхнэр нөхөр хоёр юм шүү дээ. Гэхдээ хаанахын ч юм шувууны дэлгүүр эм, эр бялзуухайг хаа нэгтэйгээс барьж ирээд зүгээр л хамт торонд хийчихсэн юм. Бялзуухайнууд юугаа мэдэх билээ. Юутай ч эднийг харан намайг дурсан санаарай. Амьд амьтан бэлгэнд өгөх хачин байх л даа. Гэвч бидний дурсамж ч амьд сэрүүн байгаа шүү дээ. Энэ бялзуухайнууд хэзээ нэгэн цагт үхэх биз ээ. Бид хоёрын дундах бидний дурсамж ч гэсэн мөхөх хэрэгтэй цаг нь ирэх аваас мөхүүлэн төгсгөл болгоё доо” гэж.
Одоо тэрхүү бялзуухайнууд маань үхлийн ирмэгт тулаад байна. Тэжээх хүн байхгүй болсон юм. Ядуу тарчиг, болхи зураач би энэ турьхан жижиг шувуудыг яахин тэжээж чадах билээ. Танд шулуухан хэлье. Бялзуухайг харж асарч байсан эхнэр минь нас барсан юм. Эхнэр нас барахад бялзуухайнууд хүртэл үхэхэд хүрэх гэж дээ. Бодоод үзвэл эзэгтэй, таны тухай дурсамжийг надад хадгалж үлдээж өгсөн маань эхнэр минь байсан юм уу даа.
( Дэлгэрэнгүй... |
0
|
Өгүүллэг |
Бусад
|
)
|
|
Өгүүллэг: Юуг ч бодож болдог орчлон
Оруулсан admin on 2018-01-30 17:42:33 (8298 уншсан)
“Ваннтай усанд ингэж удаан суух чинь яасан сайхан юм бэ? Хамаг арьс зөөлрөөд ёстой нөгөө зөөлхөн булбарайхан гэдэг нь л болж. Өдий дөч давсан насны хүн гэхэд аятайхан л харагдаж байна шүү дээ би чинь. Учиргүй их шалхайж, цэлхийсэн л юм алга” гэж би усны өрөөний толинд өөрийгөө харж зогсохдоо бодлоо. Үнэхээр тийм муухай харагдах юм байсангүй. Харин түрүүхэн дэлгүүрээс авсан дотуур хувцсаа таардаг л байгаа даа гэж санаа зовнисоор өмслөө.
Юуг ч бодож болдог орчлон
Тор шиг ч юм шиг, торго шиг ч юм шиг материалаар хийсэн болохоор өмсөхдөө урчих вий гэж санав. Харахад эмзэгхэн хэрнээ өмссөн хойно яасан ч гоё харагддаг юм. Хоёр хөхийг минь өндийлгөн хооронд нь үл ялиг шахаж өгч. Хөхөн дээрх жижигхэн хар мэнгэ эгдүүтэй харагдана. Дотоож нь биенд яв цав таарч бүсэлхийгээр тайлтай болгож харагдуулна. Виктория секрет гэж өөр юмаа. Хүүхнүүдийн брэнд, брэнд гээд үхэлдээд байдгийн учрыг багахан ч гэсэн ойлгох шиг болов.
( Дэлгэрэнгүй... |
0
|
Өгүүллэг |
Бум-Эрдэнэ Түмэнбаяр
|
)
|
|
Өгүүллэг: Дазай Осамү - Гүй Мелос, гүй!
Оруулсан admin on 2018-01-27 11:15:31 (8086 уншсан)
Мелос багтартлаа уурлав. Хорон муу санаат, харгис хэрцгий хааныг үгүй хийхээс өөр аргагүй. Мелос төрийн хэргийг үл мэднэ. Бишгүүр үлээж, хонь хургатай хөөцөлдөн өссөн жирийн нэгэн хоньчин хүү билээ. Гэвч муу муухайг хэнээс ч илүү жигшин зэвүүцэж сэтгэл зовнино.
Өнөөдөр үүрийн гэгээтэй уралдан босож уул тал, гол горхийг даван туулсаар арван ри (1) алслагдсан Сиракүза (2) хотод хүрч ирлээ. Мелос эцэг эхгүй, эхнэр ч үгүй, бүрэг ичимхий охин дүүтэйгээ хоёулхнаа амьдарна. Дүү нь нас бие гүйцэж, тосгоныхоо нэгэн золбоолог малчин залуутай гэрлэх болж, хурим найрын өдөр нь дөхсөн тул сүйт бүсгүйн хуримын хувцас, идээ зоог, бэлэг сэлт бэлдэхээр холын энэ хотыг зорьж ирээд байгаа нь энэ билээ. Эхлээд хэрэгтэй юмаа цуглуулж авчихаад дараа нь хотын их гудмаар баахан дэмий алхав.
Мелост хар багаасаа тоглож өссөн үнэнч сайн анд бий. Түүнийг Селинүнтүс гэх бөгөөд энэ хотод чулуучин хийдэг ажээ. Одоо тэрбээр ойрд уулзаагүй андтайгаа уулзахаар сэтгэл догдлон алхаж явна. Тэгээд хэсэг явж байтал хотын байдал нэг л хачин, нам гүм, хэдийн наран жаргаж харуй бүрий болон олны хөл тасарсан ч гэлээ нэг л сэжигтэй, хот тэр аяараа уйтгар гунигт автсан мэт санагдаж угийн тайван Мелосийн хүртэл нуруу нь хүйт оргиод ирэв.
( Дэлгэрэнгүй... |
0
|
Өгүүллэг |
Гадаадын уран зохиол
|
)
|
|
Өгүүллэг: П. Батхуяг: Загас мэт
Оруулсан admin on 2018-01-27 11:13:20 (8711 уншсан)
Түүний үглэн дуулахыг хэн ч тэвчихийн аргагүй. Харин би өөрийнхөө зохиосон аргын хүчээр л олон жил юу ч болоогүй мэт амьдарч чадаж байгаа юм. Анх хурим хийсний маргаашнаас л тэр үглэж эхэлсэн юм. Адилхан залуу хосууд хуримын аялал хийгээд гадаадад амарч байна. Гэтэл чи бид хоёрын байж байгааг, амьтан хүмүүсээс би ичиж байна. Нүүр хуурайшаад байна, тос авч түрхэх юмсан, чиний цалин амьдралд хүрэхгүй байна. Би л хувьдаа ингэж хуруу хумсаа хуйхлах шахсан, ядуу тарчиг амьдарч чадахгүй. Гэвч тэр надтай хамт амьдарсаар арваад жил өнгөрсөн байлаа. Гэрлээд сар өнгөрсний дараа би өөрийнхөө аргыг нээж олсон юм. Тэгээд аргаа "загас мэт" хэмээн нэрлэхээр шийдэж билээ. Энэ ертөнцөд магадгүй хамгийн оносон нэр юу вэ гэвэл миний зохиосон аргандаа өгсөн нэр байж таарна. Түүнийг үглэж эхлэ¬хэд нь би "загас мэт" байдалд шилжин ордог юм. Би чамтай гэрлэж, амьдралдаа ямар том алдаа хийгээ вэ? Өөр олон сайхан залуучууд намайг эргүүлж байхад очиж очиж,
( Дэлгэрэнгүй... |
0
|
Өгүүллэг |
Бусад
|
)
|
|
|
|
|
Агуулга
|
 |
|
| Thursday, 2026.05.07 | | · | Би гэх бодол |
| Sunday, 2026.05.03 | | · | Шинэ Чойнжин : Ганцаардсан баатар |
| · | Амьдарлын 3 мөр |
| Monday, 2026.04.27 | | · | Т.Батсуурь : ЭР НУЛИМС |
| Thursday, 2026.04.23 | | · | Шюэ Вайсуо: Адуухайн амсар |
| Tuesday, 2026.04.21 | | · | Жүнмэн: Надад чимээгүй ширээ өгөөч |
| Sunday, 2026.04.19 | | · | Үндэсний уншлагын үйл ажиллагаа - "Сонгодог зохиолуудыг аз жаргалтай уншиж, ертөнцийг харахын тулд орчуулга" сэдэвт арга хэмжээ боллоо. |
| Thursday, 2026.04.16 | | · | Залхуу, хойш тавих занг засах- 5 секундийн дүрэм - хамгийн зөв шийдвэр гаргах хугацаа |
| · | 【Дэлхийн хамгийн шилдэг ном】 МӨНГӨНИЙ УХААН |
| Thursday, 2026.04.09 | | · | Э.Чинзориг: Төрийн нүд |
| Wednesday, 2026.04.08 | | · | До.Болдхуяг : МОНГОЛ БИЧИГ |
| Tuesday, 2026.04.07 | | · | Гоомарал |
| Sunday, 2026.03.29 | | · | Амгаланбаатарын Чинболор : Хайрцаг тамхи |
| Wednesday, 2026.03.25 | | · | Шилдэг ном : Яагаад бид үргэлж ядардаг вэ? Чингис хааны |
| Friday, 2026.03.20 | | · | Шилдэг ном : Бусдад таалагдах гэж хичээсээр |
| Thursday, 2026.03.19 | | · | Ц.Авирмэд : Буддагийн зүрхэн зүгт ... |
| · | Ц.Авирмэд : Ханьдаа |
| Wednesday, 2026.03.18 | | · | Ц.Авирмэд : Нэргүй шүлэг |
| · | Р.Чойном : Жагсаал |
| · | Ц.Авирмэд : Үүл нарны орчлонд ... |
| Wednesday, 2026.03.25 | | · | Хайрцаг тамхи |
| Thursday, 2026.03.12 | | · | Энхтайваны Чинзориг : Маргад |
| Friday, 2026.03.06 | | · | Шилдэг ном : Өмгөөлөгч шиг ярих 9 нууц: Ямар ч ярианд давуу тал олж авах техникүүд |
| Monday, 2026.03.02 | | · | А.Бүрэнтөгс : Хүсэл |
| Thursday, 2026.03.12 | | · | Арлааны Эрдэнэ-Очир : Хачин тунгалаг амраг |
| Sunday, 2026.03.01 | | · | М.Мөнхбаяр : 4-н мөртүүд |
| Thursday, 2026.02.26 | | · | Сосорбарамын Төмөрхуяг : Хөршийн хөөрхөн охин |
| · | Соёрхын Пүрэвсүрэн : ҮЛ ТАСРАХ УДАМ |
| Tuesday, 2026.02.24 | | · | Сосорбарамын Төмөрхуяг : 70 настай эрхэм |
| Saturday, 2026.02.21 | | · | Эр эм |
| Wednesday, 2026.02.18 | | · | Үг |
| Friday, 2026.02.13 | | · | Э.Чинзориг: НАГАЦ АХ МИНЬ |
| · | Шилдэг ном : Боломжгүйг Боломжтой болгодог 3 Хууль |
| · | Шилдэг ном : Таны “амьдралын хугацаа”-г 2 дахин нэмэгдүүлэх top 5 зуршил |
| · | Шилдэг ном : Ээж 1% өөрчлөгдөхөд хүүхэд 100% өөрчлөгдөнө |
| · | Шилдэг ном : Хүүхдэдээ заавал заах ёстой ганц чадвар: Санхүүч Хэрэмийн супер хичээл-Шинэ жилийн хамгийн том бэлэг |
| Wednesday, 2026.02.11 | | · | Ц.Билгүүнжаргал : Үлдэхсэн |
| Monday, 2026.02.09 | | · | Д.Пүрэвдорж : Сэгс Цагаан Богд найраглал |
| · | Шилдэг ном : ҮГИЙН ХҮЧ- Миний амьдралыг өөрчилсөн ганц өгүүлбэр |
| Wednesday, 2026.02.04 | | · | Энхтайваны Чинзориг : Жинхэнэ эзэд нь |
Та сараа сонгоно уу
|
|
|
|
|
|