|
|
Өгүүллэг: Г.Жамъян : ЦАСАНГАА
Оруулсан admin on 2017-12-27 09:56:03 (16407 уншсан)
Орж ирсэн хүүхдүүдийн гар дээр хэдэн чихэр тавьж байтал тэдний дунд ер бусын хүн зогсож байна. Хав хар царайтай үс нь ширэлдээд дашны эсгий шиг болчихсон, шагайг нь хүрсэн өргөн өмд нь урагдаад, шилбэ нь цухуйчихсан, хөл нь гэж хумстай илүүр л гэсэн үг. Хир даг болчихсон ямбуу цамцны цаанаас үл мэдэгхэн хоёр хөх томбойх нь эмэгтэй хүн болохыг илтгэх мэт.
Тоссон алган дээр нь хэдэн чихэр тавьтал ухаангүй баярлан, инээмэр аядахад нь зөрж ургасан хэдэн шар шүд нь ярзайж харагдлаа. Түүнийг гарахад хүүхдүүд дундаа хийн, бужигналдан одов. Ах маань над руу инээмсэглэн харж:
-Цасангаа гэдэг юм. Манай нутгийн ганц мэдрэл муутай хүүхэн дээ гэж танилцуулсан юм. Ингээд би Цасангаа гэдэг шинэ танилтай боллоо.
Тэр маань амьтан хүнд хор хүргэнэ ээ гэж үгүй, хаа хамаагүй л хүүхдүүд дагуулчихсан гүйж явдаг юм. Цасангаагийх сумын баруун захад нилээн зайдуу хэсэгхээн унь шовойлгоод эсгийн навтсаар хуччихсан нь эгээтэй л хомоон туйлсан тэмээ гэлтэй. Дотор нь орвол битүү юм дэвсэж хэсэгхээн газрыг хонхойлгоод ор болгочихсон, гурван чулуу тавьж дээр нь хөө тортог болсон хар хувин тавиастай. Түүнийгээ нэрж усыг нь ууж, тосыг нь долоож амьдардаг юм.
( Дэлгэрэнгүй... |
0
|
Өгүүллэг |
Бусад
|
)
|
|
Өгүүллэг: Мөнх-Очирын Цэемаа : Маарамба
Оруулсан admin on 2017-12-27 09:52:10 (7815 уншсан)
Зохиолч: Мөнх-Очирын Цэемаа
Тоонын дааган дээр суусан болжмор үүрэглэх шиг нам гүмд гуа гүргэмийн үнэр сэнгэнэхүй енгэнэтэл санаа алдах өтөл насны ламхай гэрийн хоймор дахь бурхан тахилынхаа өмнө тахим бохирон сөхрөн суугаад нүдээ анин залбирч намбархана. Олон жилийн утаа исэнд бартагтаж бүүдийсэн Манал бурханы дүр шилэн хоргон дундаас дүрлийж, өмнүүр нь өрөөтэй гуулин том цөгцөн дэх усан өргөлд тунарч толидоод аниргүй амирлангуй.
Зуны дунд сар шувтрах өнгөндөө орчихоод байдаг хүү маань ирдэггүй юм байх даа. Батхаан хайрханаад манхагаа үүрээд мачийж хүрээд бумбан ягаандайгаа түүж эмээ базаах сан.Яг өдийд л эмийн ид нь бүрдээд бундайж байгаа даа 2 л хоног хэтэрчихвэл хэргээ барна гэдгийг мэдэх өвгөн маарамбын сэтгэл бачууран яаравч төдийлэн өндөлзөөд байсангүй залбиралдаа намбайж сууна.Өвгөн жилийн жилд л хавчиг үүрэг үүрсэн бадарчин гэгчээр даянчлан одсоор.Нэг хоёр сар хиртэй явган яваад ирэхдээ өмссөн хувцас нь жаахан гундснаас өөрөөр нүд нь гялалзаад олзтой мишээсээр зүдэрсэн шинжгүй ирдэг сэн.
( Дэлгэрэнгүй... |
0
|
Өгүүллэг |
Цэемаа М
|
)
|
|
Өгүүллэг: Санжийн ПҮРЭВ : УУЛ, ӨВГӨН ХОЁР
Оруулсан admin on 2017-12-25 14:06:26 (8774 уншсан)
\Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт Санжийн ПҮРЭВ-ийн “УТГЫН ЧИМЭГ-2017” наадмын тэргүүн шагналт өгүүллэг\
Баарангийн даваанаас баруун хойш дуниартах цэнхэр уулын салхи урьхан хонгор. Хоёр их говиор хормойгоо хулдаж тэнгэрт завилсан адууны нэртэй аргамаг цэнхэр ууланд удам залгаж голомтоо бадраасан Мятав өөрийгөө тэр тэнгэрийн уулын эзэнд тооцно. Тэр цэнхэр уул, тэр хөх өвгөн хоёр аль алиндаа амь.
Тэр цэнхэр уул өвгөний залуу нас. Айлууд нүүж суух, худаг ус гаргаж хашаа хороо барина. Мятав залуудаа арван хуруугаа мойнийж, алд биеэ агштал хоршооны мал тууж нар салхинд үжирсээр нас биеийг эвхсэн нэгэн. Тэр цаг эдүгээ нэгэнт үлгэр болж, Мятав өдгөө тохитой насыг дөрөөлжээ. Дөч шүргэсэн түүний авгай авсан сураг тэр жил дайны цагийн өртөө зар мэт хоногтоо л тэр цэнхэр уулын айлаас айлд хүрсэн удаатай.
Мятавын эхнэр хотод малаа тушаадаг “Мах комбинат”-ын яргачин хүүхэн гэсэн тун таагүй үг чих шүргэсэн ч тэр хүүхэн унд ус сайтай, урин зөөлөн, олонтой нийцтэй учир төдөлгүй түмэнд сайн хэлэгдэж, Мятавыг олон жил мал туусны хэргээ бүтээсэн гэлцэв. Алтайнхан нэг саймсарсан хүндээ чөтгөр ч байсан нүүр буруулдаггүй зантай.
( Дэлгэрэнгүй... |
0
|
Өгүүллэг |
Пүрэв Санж
|
)
|
|
Өгүүллэг: Н.Бадамжав : Эрт нэгэн цагт
Оруулсан admin on 2017-12-25 13:48:00 (8149 уншсан)
"Утгын чимэг 2017" дэд байр Н.Бадамжав.
Тэр гурван өдрийн турш нүгэлгүй харанхуй өтгөн балар тайгыг чиглэн мацаж явна. Өтгөн бавгар сахал нь цан хүүрэгт хөөрөгшсөн, өвдөгцөө шүргэсэн урт гараараа нэг муу жижигхэн модон чарга чирч, сэгсгэр малгай зантгар том духандаа духдуулан, оготогор ангийн дээлээ лавтайяа долоон алд илүү бугуйлаар бүслэж том хар сүх хавчуулсан түүнтэй энэ тайгад хүн байтугай баавгай ч таарсан сүрдэж хар чацга цувуулмаар. Хаа нэгхэн палбигар том гараа бээлийнээсээ шувтлан хөлс нь бөнжигнөх магнайгаа шувтлан зэрлэг араатных шиг өлсгөлөн, гал цогтой жижигхэн нүдээрээ хавь орчныг нэгжин хараад эрхий долоовор хуруугаараа завьжаа инчдэхэд том том цагаан шүд ярайна. Сахал үсэндээ баригдсан ч залуувтар харагдах боловч ширэлдсэн үсэнд нь мөнгөн сор сууж, нүднийх нь доогуур үрчлээ тогтож эхэлснээс харвал тийм ч залуу хүн биш аж.
Энэ тайгад юу байгааг бүгдийг нь би мэднэ гэх шиг хайнга итгэлтэй алхахад дөрөвхөн алхмын зайд саяхан л шаагиж байсан бяцхан хэрэмнүүд бүдүүн хушны нөмөрт биеэ хураан нуугдан, тэртээх цоорхойн хунгарт гэдсээ таттал зоогдсон бугын сүрэг хамаг хүчээрээ цас манаруулан зүтгэлсээр ойн гүн тийш чавхдан сураггүй болно. Харин ойн шаазгай энэ аварга амьтныг дагавал зүсэм улай олох ч юм бил үү гэсэн шиг итгэлтэйгээр энд тэнд нь нисэн бууж анхааралтай ажиглана. Өлмий дороос нь шахуу дэрхийн үргэх хур шувууны сүргийг ч аварга эр үл анзаарна.Модон чаргаа цариг цасан дээгүүр чирч, ул нь зоогдвол зомгол шиг хүдэр цээжиндээ өргөн хэсэгхэн явсанаа аажуухнаар энхрийлэх мэт тавьж цааш сүр пархийсэн алхаагаар нигүүрс, аньсны бут хугачин урагш тэмүүлнэ. Хараачлах байдлаас нь харвал тайгын гүн тийш улам ахихыг хүсч байгаа нь андашгүй.
Задгай цагаан талд бол хэр хүйтэн байгааг андахгүй мэдэж болно. Тайга ялимгүй задгайраад ирэхээр салхины хүч ширүүсч шилний үйрмэг шиг цасны ойлдосуудыг түүний нүүр өөд зүү шиг цацлана. Амьсгаа нь хүйтэн жаварлаг агаарт хөдөлгөөнгүй болж тогтоод уур манан дорхноо царцаж хүдэн болж ард үлдэнэ. Хөлийн дор царцуу цасны талстууд чарлаантайгаар ёолон шажигнаж, шувууд хүйтнээс дайжин бушуухан модод бараадахаар дэвэхээ нь больж зөвхөн сум шиг шунгиналдана.Мань эр ийм тал газар аль болох яарч чарган дээрх ачаа руугаа үе үе хяламхийлгэн гүйх шахам алхаагаа түргэсгэнэ.
( Дэлгэрэнгүй... |
1
|
Өгүүллэг |
Бусад
|
)
|
|
Өгүүллэг: Соёрхын Пүрэвсүрэн : ҮЛ ТАСРАХ УДАМ /богино өгүүллэг/
Оруулсан admin on 2017-09-25 12:05:15 (9375 уншсан)
Борооны түрүүчээр боссон салхи хэдэн гэрийн тавиуртай ааруулыг авч шидэн, аргалаа бүтээхээр гүйлдсэн авгай хүүхнүүд шуурганд хийссэн адсага ширдэгтэй хөөцөлдөж, айлуудын дээвэр туурга хөвсөлзөн, ноход хуцаж, саяхан тугалсан сарлагийн үнээ зэл өөдөө саагчих нь гантай жилийн араншин гэлтэй.
Борооны өмнө шороо, боохойн өмнө хэрээ гэгчээр газар тэнгэр нийлтэл шуурсан шороо тоос, борооны түрүүчийн том том ширхэгт нам цохиулж, ангамал хуурай хөрснөөс анхилам чийг үнэртэнэ. Баруун хойноос цайрсан бороо юу юугүй хаядгийн даваан дээр тав аравхан дусал шидлээд салхи нь эргэчихэв бололтой.
( Дэлгэрэнгүй... |
0
|
Өгүүллэг |
Пүрэвсүрэн Соёрхын
|
)
|
|
Өгүүллэг: Н.Тайванжаргал : Газрын чимээ
Оруулсан admin on 2017-09-12 12:58:58 (8660 уншсан)
Өглөөний сэрүүн агаарыг бүлээсгэхийг яарах мэт том улаан нар дүнхийн мандаж илч гэрлээ харамгүй түгээх бөгөөд өвсөн дээр буусан шүүдэр наранд алтан ганжир адил гялтагнана.Хааяахан усны шувуудын ганганалдах чимээ өглөөний анирын чимээ цууриаг улам тод чимээлэх аж.
Толгой дээр нь бөмбөр дэлдэх мэт нүргэлэн газар чичрэх мэт болоход өглөө эрт адуундаа яваад гэртээ ирээд түр зүүрмэглэсэн Балган огло харайн босон гарвал маш олон адуу туусан дөрвөн морьтой хүн тэдний хажуугаар өнгөрч байв.Балган юун хүмүүс юм бол гэж бодон мориндоо хойноос нь давхиж очвол гол дээр адуугаа тогтоон адуучид мориноосоо бууж байлаа. Балган
( Дэлгэрэнгүй... |
0
|
Өгүүллэг |
Тайванжаргал Н
|
)
|
|
Өгүүллэг: Шуурайн Солонго : ХАМААТАН
Оруулсан admin on 2016-10-10 09:39:28 (10135 уншсан)
ДУР ЗОРГО хэмээх шинэ номынхоо нэг өгүүллэгийг сонирхуулья.
Должидыг ирж яваа хэдэн үүлнээс аргалаа нуун, адсагаар даруулж суутал гэрээс нь гарч ирсэн Түлэнхий Бор, Баажий хоёр гүнгэр гангар хийн шузганд хүрч, цулбуураа шувт татлаа. Мордоод явахдаа "Чадлынхаа хэрээр орчлонг бузарлаж яваад дууслаа даа" гэхийг дуулаад Бие муутай хүнийг ингэж байдаг гэж дотроо өрөвдөнгүй бодсон ч их гэрээс гучаад алхамд бариатай, баруун хаяа нь дордойсон жижиг гэрээ хараад хөмсөг нь буулаа. Тэнд нөхрийнх нь авга ах Аргай хоногоо хүлээн хэвтэж буй юм. Ай ингэж зовж байхаар үхчихээсэй, ямар ч бөх голтой юм гэж харууссаар гэр лүүгээ ороход нөхөр нь зөөтгөхөөр тавьсан том аягатай авгынхаа хоолыг нь аван өндийлөө. Толио сайтай ханийнхаа хөмсгөн дундах хонхорхой болтлоо тодорсон үрчлээг хараад дахин харуусчээ. Хоёрхон жилийн дотор энэ садангаасаа болж, ийнхүү арван насаар оворжуу харагдах гүн зангилаатай болж хоцорчээ. Түүнийг зогсоож, хөмсгийг нь арга ядан илэхэд мушилзангуй инээвхийлээд гарлаа. Төдхөн илүү гэрээс авгын харааж зүхэх, аяга халбага хангинах, Заяа чинь тэр дээ гэж хашгирах нөхрийнх нь дуу гарчээ. Нөхөр нь нялхийсэн муухай үнэр ханхлуулан орж ирээд эмээлээ шүүрч "Хаачиж үхэх вэ" гэж адгахад нь булаалдан авч, муу нөхрөө гэрийн зүүн зүгт түрлээ.
( Дэлгэрэнгүй... |
0
|
Өгүүллэг |
Солонго Шуурайн
|
)
|
|
Өгүүллэг: Сонгинот поле
Оруулсан admin on 2016-10-08 18:49:36 (8933 уншсан)
Ачмаа микроноос буугаад авга ахынх руугаа яаж очихоо мэдэхгүй будилж зогстол микроноос буусан хүмүүс таран одож жижиг суурингийн буудал дээр эл хуль боллоо. Ядаж трактор болсон ч олддоггүй юм байхдаа хэмээн гиюүрэн зогсож байтал нэгэн бор морьтой хүн пөг пөг шогшин ирж байгаа харагдлаа. Амиа гэж авгайлдаг хөгшин мөн бололтой.
- Та Амиа юу???
- За тиймээ. Чи чинь хэний хүүхэд билээ.
- Сүхээ , агроном байсан .
- Аа за . Тэр чинь ....... Өө нөгөө цагаан захт гайхал. Чи аль охин нь вэ?
- Би дундах нь байна.
- Аа нөгөө уйланхай шар. Одоо та нар ч том болжээ. Чи яаж намайг таниа вэ? Чи ч угийн сэргэлэн хүүхэд байсан даа.
( Дэлгэрэнгүй... |
3
|
Өгүүллэг |
Бусад
|
)
|
|
Өгүүллэг: Оноосон тавилан
Оруулсан admin on 2016-10-04 15:31:26 (9845 уншсан)
Цэлгэр том ариун цэврийн өрөөний цонхон дор тавьсан хуучин яйжгий сандал дээр ээж нь суучихсан охиноо дүрлийтэл харж байлаа. Шүлт ихтэй хямдхан барааны саван, хлораминтай усанд түлэгдэж зөөлөрсөн гараараа түүний духыг нь илж “Миний муу бондгор охин овоо доо” хэмээн үнсэхээр уруулаа цорвойлгов. Гэвч ээж нь түүнийг үнссэнгүй. Хандаа үнсүүлэх гэж өндөлзсөн ч ээж нь аажим аажмаар холдсоор алга болчихов. “Ээжээ, ээжээ” хэмээн хичнээн дуудсан ч эргэж ч харсангүйд гомдож, бахардан тэр нойрноос сэрлээ. Цаг харвал үүр цайх дөхөж байгаа бололтой. Өчигдөр оройн найр цэнгэл, магтаалын үгсээс түүнд юу ч үлдсэнгүй. Харин ээжийнх нь хэлсэн “овоо доо” гэсэн үг л толгойд нь эргэлдэж эхлэв. Хөөрхий дөө. Миний ээж хүн магтаж, долигонож, хуурамч сайхан үгээр хүний толгой эргүүлж явсан биш. Магтуулж, шагнуулж, бас эрх мэдлийн төлөө зүтгэж байсан биш. Овоо доо гэдэг ганцхан урмын үгнээс өөр сайхан үг мэддэггүй байсан байлгүй дээ” хэмээн бодоход нулимс нүдийг нь бүрхээд ирэв. Хандаа ээжтэйгээ хоёулханаа амьдардаг байлаа. Ээж нь эмнэлэгт асрагч хийнэ. Хүнд өвчтөнүүдийн өтгөн шингэнтэй зууралдаж, ОО-ын өрөөний шал зүлгэх ээжээсээ Хандаа үргэлж ичдэг байж билээ. Ангийнх нь охидууд эцэг эхийнхээ тухай ярихад Хандаа дуугардаггүй, “Манай ээж эмнэлэгт ажилладаг” гэхээс өөр юу ч хэлдэггүй байв. Үнэндээ тэр ээжийнхээ ажил дээр ирэнгүүтээ л сайхан зантай их эмч хүүхний өрөө рүү орчихно. Эмч нарын яриаг өдөржин чагнаж, хичээлээ давтаж суусаар ээжийгээ ажлаа дуусгахыг хүлээнэ. Ажил тарсан хойно охин ээжийгээ хувцсаа өмсөөд гарч ирэхийг хүлээн эмнэлгийн үүдэн дээр зогсож байдаг байлаа. Өдөржин шал зүлгэж, өвчтөнүүдийн өтгөн шингэнтэй зууралдсан ээжийгээ гарч ирэхэд ч охин нэг их юм ярихгүй.
-Ээжээ та яагаад асрагч хийдэг юм. Эмч болж чадаагүй юм уу? гэхэд ээж нь
-Яасан. Ээжийнх нь ажил муухай байна уу? гэснээ инээмсэглэнэ. Хандаа
-Муухай. Ёстой муухай ажил. Таны гараас хлорамин үнэртэж байна. Та эмч байсан бол гоё байхгүй юу. Би хэзээ ч тань шиг цэвэрлэгч болохгүй гэвэл ээж нь гомдсон шинжгүй
( Дэлгэрэнгүй... |
2
|
Өгүүллэг |
Бусад
|
)
|
|
Өгүүллэг: Ц.Доржготов : Эзгүй хээрийн өнчин суварга
Оруулсан admin on 2015-11-16 13:35:44 (10985 уншсан)
Хоёр гэр урт саравчны баруун зүүнд зайдуухан. Цас хайлмагтсан хаврын ховорхон налгар өдөр атлаа тэнгэрийн хаяа цаагуураа нэг л дүнсгэр дүлий. Баруун гэрт дөч орчим насны шандаслаг хүрэн эр Жүгдэр ганцаараа “Үнэн” сонин гарчиглана. Багийн дарга санаатай юм. Тэгтэл зүүн гэрийн хаалга дотроосоо үл ялим онгойж, гуч гаруй насны Жавзан эрэвгэр сэрэвгэр нүдээр хавь ойрыг нууцхан тагнав. Тэртээ баруун хамрыг шээжгий үүрсэн аргалчин хүүхэн давж, толгой нь торолзсоор далд орлоо. Жавзан үс гэзгээ янзалж, бүсээ шавхийтэл ороогоод саравчны араар мяраасаар баруун гэрт орохын өмнө бас ойр хавийг эргүүлдэн судлав.
( Дэлгэрэнгүй... |
0
|
Өгүүллэг |
Доржготов Цэндийн
|
)
|
|
Өгүүллэг: Т.Бум-Эрдэнэ : Сонин зүүд
Оруулсан admin on 2015-11-16 11:14:27 (11588 уншсан)
- За тэр! ёстой хөөрхөн таарч байна шүү дээ. Миний хүү чинь ноднингоо бодвол мундаг том эр болжээ. Хүүхэд өснө гэдэг ч үгүй мөн хурдан юмаа даа гэж эмээ нь хүүгийн дээлийг янзлангаа хэлэхэд
- Хэлээд юүхэв! Ноднин энэ дээлийг чинь одоо хэн нь өмсөж байсан юм дээ? гэж өвгөн асуухад
- Яагаав! Батаа, Дархаа, Очироо үгүй ээ, өө нөгөө хэний бага. За байз эднийг чинь одоо ингээд холиод байдгиймаа гэж эмээгээ мунгинахад хүү
- Сүрнээ ахын өмсөж байсан дээл шүү дээ гэтэл эмгэн сая ухаарч
- Тийм л дээ. Цогоогийн бага. Энэнээс арай ах юмдагуудаа гэхэд өвөө нь
( Дэлгэрэнгүй... |
0
|
Өгүүллэг |
Бум-Эрдэнэ Түмэнбаяр
|
)
|
|
|
|
|
Агуулга
|
 |
|
| Thursday, 2026.05.07 | | · | Би гэх бодол |
| Sunday, 2026.05.03 | | · | Шинэ Чойнжин : Ганцаардсан баатар |
| · | Амьдарлын 3 мөр |
| Monday, 2026.04.27 | | · | Т.Батсуурь : ЭР НУЛИМС |
| Thursday, 2026.04.23 | | · | Шюэ Вайсуо: Адуухайн амсар |
| Tuesday, 2026.04.21 | | · | Жүнмэн: Надад чимээгүй ширээ өгөөч |
| Sunday, 2026.04.19 | | · | Үндэсний уншлагын үйл ажиллагаа - "Сонгодог зохиолуудыг аз жаргалтай уншиж, ертөнцийг харахын тулд орчуулга" сэдэвт арга хэмжээ боллоо. |
| Thursday, 2026.04.16 | | · | Залхуу, хойш тавих занг засах- 5 секундийн дүрэм - хамгийн зөв шийдвэр гаргах хугацаа |
| · | 【Дэлхийн хамгийн шилдэг ном】 МӨНГӨНИЙ УХААН |
| Thursday, 2026.04.09 | | · | Э.Чинзориг: Төрийн нүд |
| Wednesday, 2026.04.08 | | · | До.Болдхуяг : МОНГОЛ БИЧИГ |
| Tuesday, 2026.04.07 | | · | Гоомарал |
| Sunday, 2026.03.29 | | · | Амгаланбаатарын Чинболор : Хайрцаг тамхи |
| Wednesday, 2026.03.25 | | · | Шилдэг ном : Яагаад бид үргэлж ядардаг вэ? Чингис хааны |
| Friday, 2026.03.20 | | · | Шилдэг ном : Бусдад таалагдах гэж хичээсээр |
| Thursday, 2026.03.19 | | · | Ц.Авирмэд : Буддагийн зүрхэн зүгт ... |
| · | Ц.Авирмэд : Ханьдаа |
| Wednesday, 2026.03.18 | | · | Ц.Авирмэд : Нэргүй шүлэг |
| · | Р.Чойном : Жагсаал |
| · | Ц.Авирмэд : Үүл нарны орчлонд ... |
| Wednesday, 2026.03.25 | | · | Хайрцаг тамхи |
| Thursday, 2026.03.12 | | · | Энхтайваны Чинзориг : Маргад |
| Friday, 2026.03.06 | | · | Шилдэг ном : Өмгөөлөгч шиг ярих 9 нууц: Ямар ч ярианд давуу тал олж авах техникүүд |
| Monday, 2026.03.02 | | · | А.Бүрэнтөгс : Хүсэл |
| Thursday, 2026.03.12 | | · | Арлааны Эрдэнэ-Очир : Хачин тунгалаг амраг |
| Sunday, 2026.03.01 | | · | М.Мөнхбаяр : 4-н мөртүүд |
| Thursday, 2026.02.26 | | · | Сосорбарамын Төмөрхуяг : Хөршийн хөөрхөн охин |
| · | Соёрхын Пүрэвсүрэн : ҮЛ ТАСРАХ УДАМ |
| Tuesday, 2026.02.24 | | · | Сосорбарамын Төмөрхуяг : 70 настай эрхэм |
| Saturday, 2026.02.21 | | · | Эр эм |
| Wednesday, 2026.02.18 | | · | Үг |
| Friday, 2026.02.13 | | · | Э.Чинзориг: НАГАЦ АХ МИНЬ |
| · | Шилдэг ном : Боломжгүйг Боломжтой болгодог 3 Хууль |
| · | Шилдэг ном : Таны “амьдралын хугацаа”-г 2 дахин нэмэгдүүлэх top 5 зуршил |
| · | Шилдэг ном : Ээж 1% өөрчлөгдөхөд хүүхэд 100% өөрчлөгдөнө |
| · | Шилдэг ном : Хүүхдэдээ заавал заах ёстой ганц чадвар: Санхүүч Хэрэмийн супер хичээл-Шинэ жилийн хамгийн том бэлэг |
| Wednesday, 2026.02.11 | | · | Ц.Билгүүнжаргал : Үлдэхсэн |
| Monday, 2026.02.09 | | · | Д.Пүрэвдорж : Сэгс Цагаан Богд найраглал |
| · | Шилдэг ном : ҮГИЙН ХҮЧ- Миний амьдралыг өөрчилсөн ганц өгүүлбэр |
| Wednesday, 2026.02.04 | | · | Энхтайваны Чинзориг : Жинхэнэ эзэд нь |
Та сараа сонгоно уу
|
|
|
|
|
|