|
|
Бусад: Huree.MN: Та гэр бүл, найз нөхдөөрөө салхинд гарч амрахаар төлөвлөж байна уу?
Оруулсан admin on 2018-07-27 15:07:05 (3997 уншсан)
Өдрийн мэнд, Та гэр бүл, найз нөхдөөрөө салхинд гарч амрахаар төлөвлөж байна уу?
Huree.mn -д Улаанбаатар хот болон орон нутгийн бүх амралт, сувилалын газруудын мэдээлэл үнэгүй байршиж байдаг тул Та өөрийн сэтгэлд нийцсэн амралтын газраа хамгийн хурдан олох болно.
Huree.mn| Амралт сувилалын газрууд
Улаанбаатар хотод байрлах бүх ресторануудын хүлээн авалтын үнэ, зураг, байршил гээд танд хэрэгтэй бүх мэдээллүүдийг Huree.mn-ээс харах боломжтой.
Huree.mn| Ресторан үйлчилгээний газрууд
Авто машины бүх төрлийн үйлчилгээний газруудын мэдээлэл нэг дор
www.araa.mn
(
Сэтгэгдэл [] |
Бусад |
Оноо: 0/0 |
Мэдээ, мэдээлэл )
|
|
Бусад: МАХАМУТРЫН ДУУЛАЛ
Оруулсан admin on 2018-03-02 15:35:37 (3814 уншсан)
Үлэмжийн чанар Махамутрыг
Үгээр хэлж, үзгээр зуршгүй ч
Үнэн итгэлт Нарова чамдаа
Өгүүлсүгэй, би!
Хоосон чанарт тулгуур байхгүй.
Хоосон чанарын агаарт
Махамутар цэцэглэнэ.
Хүчлэн чармайх хэрэггүй,
Энгүүн тааваараа бай!
Хүлээс бүхэн алдрахад
Эрх чөлөөг хүртэнэ.
Сэвгүй хоосон огторгуйг харваас,
Сэтгэлээр сэтгэлийг тийнхүү ажваас
Будангуй ялгаа нилдээ арилж,
Бурханы хутгийг чи олно.
Тэнэмэл үүлс тэнгэрт хөвөрнө.
Хэрмэл бодол сэтгэлд цуварна.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Бусад |
Оноо: 0/0 |
Бусад )
|
|
Бусад: Мял богд
Оруулсан admin on 2018-03-02 15:34:28 (3096 уншсан)
Үзэгдэл, хоосон хоёр ялгалгүй болбоос
Үзэл нь гүн болсон буй.
Өдөр, зүүд хоёр ялгалгүй болбоос
Үлэмж бясалгал мөн болсон буй.
Амгалан, хоосон хоёр ялгалгүй болбоос
Явдал нь гүн болсон буй.
Энэ, хойд хоёр ялгалгүй болбоос
Ахуй ёс гүн болсон буй.
Огторгуй, сэтгэл хоёр ялгалгүй болбоос
Номын бие гүн болсон буй.
Жаргал, зовлон хоёр ялгалгүй болбоос
Увдис утга гүн болсон буй.
Нисванис, билиг хоёр ялгалгүй болбоос
Онол нь гүн болсон буй.
Өөрийн сэтгэл, бурхан хоёр ялгалгүй болбоос
Үр нь гүн болсон буй.
(
Сэтгэгдэл [] |
Бусад |
Оноо: 0/0 |
Бусад )
|
|
Бусад: Сүмбэ хамбын сургаал "Цэцгийн хэлхээ"
Оруулсан admin on 2018-03-02 15:22:13 (3096 уншсан)
Цастын цагаан оргилыг
Будан бүрхэвч хиртэхгүй.
Угийн хар нүүрсийг
Усаар угаавч цайхгүй.
Уужим ухааны талд
Гэрэл гийх нь хялбар.
Цухал сэтгэлийн жалганд
Сүүдэр буух нь түргэн.
Чанадын их хэрэгт
Мэргэд баясахаас, дордос үгүй.
Тэнгэрийн сүрлэг дуунд
Тогос баясахаас, ууль үгүй.
Саруул ухаантан буянд,
Самуун сэтгэлтэн нүгэлд.
Балт зөгий цэцэгт,
Батгана ялаа баасанд.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Бусад |
Оноо: 0/0 |
Бусад )
|
|
Бусад: Шагж Гэлэн: Миний бор түрүүвч
Оруулсан admin on 2018-02-06 22:16:54 (4573 уншсан)
Хуцын хөг шиг болчихсон бор түрийвчийг минь зарим хүмүүс их ад үзнээ. Наад салбайсан юмаа солиочээ гээд л. Энэ тэнд хүн амьтнаас нуух нь халаг болох юм.
Уг нь энэ түрийвч бид хоёр чинь анх хуушуур лугаа данайсан шар амьтад байлаа.Даанч амьдрал бид хоёрыг бов бор болгожээ. Хумсаараа дээр нь зурахад самбар лугаа тод цагаан зураас гарна. Үнэр танар нь хорвоод огт байхгүй өвөрмөц. Бор түрийвч бид хоёр ханилаад 12 жил болжээ. Удаан эхнэрээс илүү ханилчихсан шахуу.
Хөөрхий бор түрийвч бид хоёрын туулсан зовлон их. Юм авах гэхээр мөнгө хүрэхгүй бие биетэйгээ тэрсэлдэж явсан он жилүүд ч их бий. Түнтийтэл нь мөнгө чихэж шоудаад элдэв хэл ам таталж байсан нь цөөнүй. Тэхдээ энэ л бор түрийвч эрэвгэр хэдэн хүүхдийг минь хооллож энэ хүрчээ. Нийтдээ би гурван удаа гээгээд олж байсан түүхээсээ хуваалцая.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Бусад |
Оноо: 0/0 |
Шагж гэлэн )
|
|
Бусад: Шагж Гэлэн
Оруулсан admin on 2018-02-06 22:12:53 (3139 уншсан)
Цайны дээж өргөх технологи, түүнээс үүдсэн асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх тухай.
Гэргий хүн нөхөр, хүүхдээ сэрэхээс өмнө босч зүс царайгаа янзлан цайгаа чаначихсан орчин үед бол усаа буцалгачихаад сууж байх ёстой.
Цайны дээж өргөхдөө эмээ маань толгойдоо алчуур зангидаад гардаг байсан. Эсвэл зүүн гараа толгой дээрээ тавьж байгаад цайныхаа дээжийг өргөнө. Болж өгвөл бүрэн хувцастай.
Цайны дээж хэт халуун байж болдоггүй нь зунд бол тэр дор явж байгаа өт хорхой, шоргоолжийг түлж алах, эсвэл өвс ургамалыг түлэх нигууртай.
Дээжээ өргөхдөө уул ус, үр хүүхэд гэр бүл, төрөл төрөгсөд төр улс гээд бүхий л зүйлийн талаар аливаа сайн зүйлийг бодон байж өргөх учиртай.
Гол сүсэг бишрэл нь идээ будаагаа хангай дэлхий, бурхны оронд очсон өвөг дээдэстэйгээ хуваалцаж одоо байгаа бүхнийхээ ажил хэрэг зам мөрийг нь даатган хүсч буй ээж хүний залбирал юмуудаа.
Эрэгтэй хүн бол дээж өргөдөггүй, мөн бор цай ч өргөхгүй байх. Энэ тухай бол яг тэгнэ ингэнэ гэсэн юм бол байхгүй ч ерөнхийдөө болохгүй болов уу.
Ном судар харахад, уулзаж явсан Дамбий гуай эд нараас сонсоход нэг ийм.
Манай Улаанбаатарт байдаг том асуудлуудын нэг цайны дээжээ өргөх буурай, дээжинд нь оногдсон машинууд. Бидний ээж аавуудаас уламжлагдаж ирсэн энэ ёс заншил жолооч нарын хараал, авто угаалгын газрын орлогын нэмэгдүүлээд дуусдаг.
Тэгэхээр яах ёстой вэ.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Бусад |
Оноо: 0/0 |
Шагж гэлэн )
|
|
Бусад: Шагж Гэлэн: Нээлттэй хүн
Оруулсан admin on 2018-02-06 22:10:59 (3647 уншсан)
Эхээс төрөхдөө би нээлттэй төрсөн юм.
Ээж мээмээ хэзээ өгөх бол гээд ам маань тувт нээлттэй. 90 оны өлсөглөнд нэрвэгдэж хоол хайсаар байгаад одоо ч ам онгорхой. Ганц хэл заяасан биш гамгүй их ярьна даа.
Хар багын л ханзархай өмдний аарцаг тувт нээлттэй. Салхи шуурга хоёрын саадгүй нэвтэрдэг газар. Хоншоор нь эргэсэн хоёр бакаалны минь өлмий байнга нээлттэй.
Өмдний цахилгаан мөнхийн эвдрээстэй тул бас л нээлттэй. Хувцасны кармаа мөнхийн цоорхой тул заримдаа түлхүүрээ бажийнкнаасаа олох жишээний. Оймсны арын өсгий аанай л ангархай.
Манай гэрийн поорчик эзэнгүй байсан ч нээлттэй. Агаар байхад хоолоор яадын гэсэн уриатай тул мөнхийн онгорхой. Гэрийн хаалга маань бас л нээлттэй. Найз нөхөд, ах дүү нар өнө мөнхөд цуваг гэсэн уриатай тул байнга нээлттэй.
Эсэн бусын юм телевизээр үзээд шөнө дунд хүртэл нүд минь нээлттэй. Шумуул битгий хэл шувуу нисээд орчихмоор хамрын нүх минь , хорхой битгий хэл хулгана унаад үхчихмээр чихний нүх минь мөнхийн нээлттэй.
Утас, чат фэйсбүүк минь 24 цаг нээлттэй. Эх орон хэзээ дуудах бол гээд байнгын асаалттай. Хаа нэгтээгээс мөнгө ороод ирж магадгүй гээд Хаан банкны данс маань хүртэл мөнхийн нээлттэй.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Бусад |
Оноо: 0/0 |
Шагж гэлэн )
|
|
Бусад: Шагж Гэлэн: Удаан эхнэрийн зарим статистик амжилтууд
Оруулсан admin on 2018-02-06 22:08:21 (3705 уншсан)
Өнгөрсөн жил манай эхнэр Шенгений визинд оров. Халуун хавраар шахуу визээ мэдүүлээд гол, ус хөлдөх цагаар виз нь гарчээ. Хөөрхий минь бөөн баяр. Цаг хугацааг бол тоож байгаа ч юм алга.
Нөгөөдөр өглөө 9 цагт ниснэ гээд УБ хотруу авав. Би нөгөө Сэрчмаагийн дуулсан Итгээд миний бодолд чи минь үнэмшээд
Энгэрээ битгий сул тавиарай
Дуулим хорвоод ганцхан гэдгээ мээдрээд
Дурлалаа ухааран ариун яваарай гээд чихэнд нь хоногштол сонсгов. Ер нь бол 7 сартай жирмээ байсан л даа. Тэхдээ л баталгаатай араанд нь хийж байгаа ухаантай.
Урд орой нь за маргааш 9 цагт нислээ. Ар сайн даавал ар нь түүц шүү гээд л. Хүүхдүүдээ ингээрэй тэгээрэй гээд баахан захиас захив. Маргааш өглөө нь нисэх явж байна, одоо холбогдож чадахгүй байх баяртай л гэлээ.
Би ч цаг хараад л байлаа. 9 цаг болонгуут нь за агаартаа гараа биз ухааны юм бодоол найз нөхөдрүүгээ залгаад л хүрээд ир мир гээд өдөж эхлэв. Сэдхилийн архийвт байсан ганц нэг бүсгүйчүүдрүү чаат, маат бичээд л. За худлаа худлаа.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Бусад |
Оноо: 0/0 |
Шагж гэлэн )
|
|
Бусад: Шагж Гэлэн: Хэзээч мартагдашгүй миний хоёр дахь хайр
Оруулсан admin on 2018-02-06 21:56:06 (3910 уншсан)
Тоонон дээгүүр ангир ганганалдаад хавар иржээ. Манай нутагт багад яасан ч их цахлай ирдэг байсан юм. Гуага гуага гэж муухай орилолдоод л. Хоол унд муутай ядарч явахад цахлай орилоход тархи шуугиад там шүү. 100мм-н хадаасыг мяндсаар оосорлоод толгой дээгүүрээ эргүүлж байгаад цахлайруу шиднэ. Цахлай алах гэж байгаан.
Бөөн цахлайруу аанай л нөгөө хадаасаа эргүүлж байгаад шидтэл пирр гээл ниссэн бужигнаан дунд нэг охин орилоод уналаа шүү. Харайлгаад очтол манай нөгөө ангийн охин. Байхгүй ээ нөгөө хадаас чинь охины пальтог нэвт хатгаад баруун мөр хавьцаа нь онож. Хөөрхий тэр охин нүүрээ дарчхаад уйлаад суугаад байх. Хажууд нь баахан суулаа.
Би: Өвдсөн үү... /угаасаа л өвдийшдээ тэнэг асуулт асууж байгаан/
Охин-аанхаа гээл толгой дохиж байна.
Би:Цус гоожиж байна уу, цаашаа орсон болов уу.
Охин: Мэдэхгүй гээд мөрөө хавчив.
Би: Тайлаад харах уу.
Охин: Үгүй ээ.
Өөр ч олон юм ярьсангүй. Яаж тархи толгойг нь оночхоогүй юм гээд үлээгээгүй шаар лугаа миний давчуу цээж бэлбэгнэж байлаа.
Нөгөө охин босоод явчихав. Аав нь захиргаанд ажил хийдэг том биетэй хүн бий. Маргааш би алуулсан гэж бодохоос дотор харанхуйлна.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Бусад |
Оноо: 0/0 |
Шагж гэлэн )
|
|
Бусад: Ширчингийн Сүхбаатар : "Монгол төрийн мэргэн өвөө" номноос
Оруулсан admin on 2018-02-05 12:54:45 (3892 уншсан)
САЙН НОМЫН ХИШИГ
Энэхүү номын зохиогч Ширчингийн Сүхбаатар бол хуульч, сэтгүүлчийн хос мэргэжилтэй хүн. Ийм хүнийг манайхан “хос морьтой хүн” гэж зүйрлэн хэлэх нь байдаг.Үнэхээр эзэмшсэн мэргэжил морь юмсан бол Сүхбаатар маань хуульч, сэтгүүлч гэсэн хос мориороо эн тэнцүүхэн зуузай холбуулан давхиж яваа хүн. Тэрбээр 1982 оноос хууль хяналтын байгууллагад ажиллаж, салбарынхаа тэргүүний ажилтан болж, улсын хэмжээний тэргүүний сайчуудын зөвлөлгөөнд оролцож, чухамдаа мандаж явсан. Энэ тухайд нь Төрийн соёрхолт яруу найрагч Дөнгөтийн Цоодол: “Манай Сүхбаатар хуулиндаа тун яггүй янзтай юм билээ. Мэргэжил нэгтэй хүмүүсийн хэлэх нь түүнийг шударга, шаргуу бүтээлч хуульч гэдэг юм. Гэхдээ ном зохиол бичиж нийтлэх талдаа ч хоосонгүй хүн. Бага, залуудаа хөөрхөн шүлэг бичиж байсан юм. Одоо хэд хэдэн аятайхан ном биччихлээ” гэж хэлж байсан.
Сүхбаатар баримтат нийтлэлийн хэдэн сайн номтой, урлан бүтээх арга нь номноос номонд улам чамбайрч, сайжирсаар байна. Түүний номнуудаас Монгол төрийн алдартай зүтгэлтэн Жамсрангийн Самбуугийн тухай бичсэн энэ ном үнэхээр ялгарч байна. Энэ бүтээл зөвхөн бүтээгчийн бүтээлүүд дотроос ялгарч байгаа төдий биш, ерөөс орчин цагт бичигдэж байгаа олон номон дотроос онцгойрон жин дарж байна. Энд баримтыг маш хянуур нямбай цуглуулжээ. Үүнийг бүтээхдээ Сүхбаатар цагтай уралдаж, цагаас өрсч явжээ. Самбуу гуай бол 19, 20 дугаар зууныг дамжин амьдарсан, монголчуудын дунд домог болон үлдэж байгаа төрийн зүтгэлтэн. Түүнтэй хамт ажиллаж байсан хүмүүс цагийн саалтаар улам цөөрсөөр байна. Иймээс хүнийг нэг нэгээр нь авч оддог тэрхүү сансрын цагаас өрсч Сүхбаатар номынхоо баримтуудыг цуглуулан эмхэтгэжээ.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Бусад |
Оноо: 0/0 |
Сүхбаатар Ширчин )
|
|
Бусад: Шагж Гэлэн: Өөрөө өөртөөгөө ярьсан үгс
Оруулсан admin on 2018-01-24 20:30:25 (3508 уншсан)
1. Хүйтэн байна уу. Би бол мангар дулаахан яваа. Учир нь мөнгөгүй болоод карт улайссан тул энгэр бүлээцүүлээд бодож санах юмгүй сайхан байна.
2. Утаатай байна уу. Хохь чинь. Чамд утаа их мэдрэгдэж байгаа бол чиний уушиг энгийн номхон ард түмний л уушиг. Наад утаан дотор ядаж тамхиа больчих амьсгаа минь. Наад янжуур чинь яндан шиг харагдаад уур хүрээд байна.
3. Ордонд утаа яриад байна уу. Шааж байгаан наадуул чинь. Ордонд утаа байхгүй. Тэд чинь гараашнаасаа машиндаа суугаад зайсанруу явчихдаг тул уушиг нь төрийнх.
4. Карээр ахихгүй миа байна уу. Зайрмаг долоож, боовоо барьж яваа хохь чинь. Цүнх барьж, бөгс долоож чадаагүй өөртөө гутар. ПС , утасны ард суут ухаантан, амьдралыхаа ард гөлөг байхаар тэгдэг юм.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Бусад |
Оноо: 0/0 |
Шагж гэлэн )
|
|
Бусад: Шагж ГЭЛЭН: Нэр нь тодроогүй баатарууд
Оруулсан admin on 2018-01-24 20:23:29 (3283 уншсан)
3 хүүхэдтэй болохоор эхнэрээсээ салж болдоггүй юм байна.Дөрвөн хүүхэдтэй бол хүүхдүүдээ тэнцүү хуваагаад хоёр тийшээ болоход асуудал алга гэж эхнэрээ цаашлуулж байдаг лдаа би.Тэгсэн одонгийн охин өнгөрсөн жил гараваа. Ууганаа пийтко залгасанаа “за хэзээ салах гэж байна”гэж авсан. Чи одоо юу гээд сулиараад байгаа юм бэ гэсэн чинь утасны цаанаас нээх балиар инээснээ чи өөрөө тэгдэг л биздээ гэв. Билэггүй юм яриад пийтко чинь.
Яаа амьдрал бас л шуугиантай байнаа.4 хүүхэд гэдэг чинь 3 хүүхдээс замбараагүй их юмаа. Ийш тийшээ явах гэж зүгээр галуун цуваа. Тэврэхийг нь тэврээд, хөтлөхийг нь хөтлөөд байхад л хүүхдүүд дуусахгүй. Үүдэнд хувцасаа өмсөх гэж бөөн бужигнаан. Соёлын төв өргөөний үзвэрийн өлгүүр мэт. Өмсгөөд л байна өмсгөөд л байна. Олон хүүхэдтэй хүн чинь эхнэрээрээ их загнуулдна. Ямар буруу юм хийснээ мэдэхгүй л загнуулаад байх юм. Хүнд тусалсангүй, түрүүлж хувцасаа өмсчихөөд үүдэнд очиод хүн яарууллаа гээд л эхнэр зэмлэх. Энийг ав, тэрийг үүр гээд л. Намайг зил 130 машин шиг ачиж байна бараг. Яг сайхан машинд суух гэж байтал тийм юм мартчихаж буцаад аваад ир гэнэ.Өнөөхийг нь гэртээ хайгаад олноо гонж. Тэгээл бас л загнуулах . Яг тэнд байгаа, яг тэр шургуулганы доод талд гээд их мундаг зааж байгаан. Хайж байгаа зүйлийн огтлолцол,солбилцлыг хэлсэн ч маниус даанч олохгүй дээ. Эхнэр хажуугаар амандаа бувтнаж очоод ганцхан шургуулганаас л олчих нь илбийн юм шиг. Одоо нөгөө олсон юмаа надруу “энэ л байгаа биз дээ” гэж уурлаад шиднэ гэж бодоод бултах бэлтгэлээ
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Бусад |
Оноо: 0/0 |
Шагж гэлэн )
|
|
Бусад: Ширчингийн Сүхбаатар : МОНГОЛ ТӨРИЙН МЭРГЭН ӨВӨӨ НОМООС...
Оруулсан admin on 2018-01-05 17:54:15 (3348 уншсан)
Ширчингийн Сүхбаатар : МОНГОЛ ТӨРИЙН МЭРГЭН ӨВӨӨ НОМООС...
МОНГОЛ ТӨРИЙН МЭРГЭН ӨВӨӨ НОМООС...
Монгол төрийн нэрт зүтгэлтэн Жамсрангийн Самбуугийн мэндэлсний 120 жилийн ойг угтсан хоёр дах удаагийн хэвлэлд
САМБУУ ГУАЙ БОЛ БРЭНД
ЭРХЛЭН ХЭВЛҮҮЛЭГЧИЙН ҮГ
Одоогоос бараг хоёр жарны өмнө Түшээт Хан аймгийн Зоригт вангийн хошуунд зуны дунд сар шувтарч, хавар төллөсөн малын зүс жигдэрсэн үед Самбуу гуай мэндэлсэн гэдэг. Малчны хотонд төрсөн жаалхүү хожмоо хорьдугаар зууны ээдрээ нугачааг туулан нэгэн жарныг дамнан, Монгол төрийн зүтгэлтэн байж чадсан юм.
XIX зууны өнгөнд хэлд, хөлд орж XX зууны эхэнд боловсрол эзэмшиж, бага залуу наснаасаа төрийн хэрэгт зүтгэж, Цагаагчин гахай жилийн хувьсгал, Ардын хувьсгалын жилүүдэд ухаажиж, Шамбалын дайн, 1937 оны хэлмэгдүүлэлтийг нүдээр үзсэн түүний жилүүдэд манай гараг дээр дэлхийн хоёр дайн дэгдэж, хүн төрөлхтөний амьдрал хөрвөж, улс орнуудын хүчний харьцаа өөр өөр дэглэм журамд хуваагдаж байсаан.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Бусад |
Оноо: 0/0 |
Сүхбаатар Ширчин )
|
|
Бусад: Бямбадоржийн Пүрэврэнцэн : ЧАДАМЖ
Оруулсан admin on 2018-01-05 16:57:49 (3488 уншсан)
Хүний ухаан гэдэг агуу юм. Хүн гэдэг байгаль дэлхий, нийгмийн зүй тогтлыг таньж мэдэх гэж тэмүүлдэг. Юмс үзэгдэл, хүний нийгмийн учрыг танихын тэмүүлэл нь өвгөд дээдсийн үлдээсэн шижир шиг сургаал яриа, хууч яриа, дурсамж, дурьтатгал руу өөрийн эрхгүй хөтлөн дадал туршлагын цогц нийлбэрийг цөөн үгээр ойлгож авахад оюуны нэн урамшил олж авдаг . Өвгөдийн маань хийсэн ажил, хэлсэн үгийн цаана агуу их гүн бодрол, туршлага, мэдлэг шингэсэн байдаг. Тийм л хүмүүс төрийг түшилцэн, түмнийг удирдаж явснаар бидэндээ бахархан дууриах нэн их оюуны арвин баялгийг үлдээсэн. Харин түүнийг нь олж судлан, нэгтгэн хойч үедээ хүргэх нэн хүндтэй үүргийг бичгийн чадвар бүхий хүмүн хийж гүйцэтгэнэ гэдэг буянтай ажил.
Эрдэмтэн, сэтгүүлч, зохиолч Ширчингийн Сүхбаатарын “Монгол төрийн мэргэн өвөө” номын хоёрдахь боть хэвлэгдэн уншигч танаа хүрч байна. Анхны боть нь хэвлэгдэн олонд түгсэн даруйдаа олны талархлыг хүлээн БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга асан Жамсрангийн Самбуу гэж ийм л хүн байсан юм уу гэсэн эерэг ойлголтыг хойч үеийнхэнд хүргэж чадсан билээ. Харин 2 дахь боть нь Ж.Самбуу гуайн мэргэн цэцэн үгийн хуримтлал төдийгүй дэлхийн том улстөрчдөөс авахуулаад хамт ажиллаж байсан нам засгийн удирдагчид, ард түмний түүний талаар ярьсан яриа, тэмдэглэл, үнэлэлт юм.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Бусад |
Оноо: 0/0 |
Сүхбаатар Ширчин )
|
|
Бусад: Д.Сосор : Миний муу эжий
Оруулсан admin on 2016-03-20 17:20:54 (6978 уншсан)
Миний дөчөөд жилийн хөдөлмөр. Олон жил хэвлүүлэх гэж зүтгэсэн. Энэхүү номоо уншигч таны гар дээр тавьж байгаадаа урамтай байна. Энэ номд “Итгэл”, “Давхар хаалга”, “Миний муу эжий”, Чийжаа” зэрэг туужууд, социализмын үед бичиж байсан өгүүллэгүүд бас шог хошин зохиолууд орсон байгаа. Социализмын үед бичиж байсан зохиолууд маань огт шинээрээ байгаа нь энэ ном цагийн аясыг даах нээ. Уран зохиолыг уншигч та, цаг хугацаа хоёр шүүдэг болохоос улс төр, Төр засаг, зохиолчдын хороо, алдар цол шүүхгүй. Александр Дюма, Лев Толстой, Жек Лондон нар ардын уран зохиолч, гавьяат зүтгэлтэн, хөдөлмөрийн баатар байгаагүй гэдгийг санатугай.
Миний муу эжий
(номноос)
...........Эцэгтэй минь нийлээд овоо хэдэн жилийг элээсэн юм билээ. Үр хүүхэд тогтодгүй хэцүүхэн айл аа. Есөн хүү төрүүлснээс гурав нь амьд сэрүүн, бусад нь өсөх насандаа л ээжийн минь голыг харлуулсан байдаг юм. Үр хүүхэд тогтохгүй болохоор “Юм мэддэг” хүнд үзүүлэхэд, гурван чулуу тарнидаж өгөөд:
-Одоо гарах хүүхдээ айлд өргүүлчих. Энэ гурван чулууг хадгалж яв! Хаяж, үрэгдүүлж болохгүй гэжээ. Гэдсэнд байсан хүүхэд нь нөгөөх баян айлд эргүүлээд өргүүлсэн миний дээд ах. Үрээ харамлах сэтгэл нь хэчнээн чанааж байсан ч юм мэддэг хүний үгийг яахан зөрчих билээ.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Бусад |
Оноо: 0/0 |
Мэдээ, мэдээлэл )
|
|
Бусад: Д.Сосор : Бүргэд хаалга
Оруулсан admin on 2016-03-20 17:16:15 (6055 уншсан)
Авлигал, хээл хахуул, хүний наймаа, гадаадын хөрөнгө оруулалтын тухай роман. Дунд гарын авлигачид жирийн бидний амьдралд яаж нөлөөлдөг, авлига авах арга барилууд, энэ үзэгдлээс болж Хятадад худалдагдсан нэгэн ядарсан Монгол бүсгүй, хөдөөгийн малчин залуу хоёрын тухай гарна. Тэдний амьдрал, хувь заяагаар авлигачид яаж тоглосныг уншиж үзээрэй.
Бүргэд хаалга
(Романаас)
............ Тэр залуу хоёр зуун ширхэг хаалга оруулж иржээ. Нэгд нэггүй тоолоод үзэхэд яг л хоёр зуу. Гаалийн мэдүүлэгтээ мөн л хоёр зуу. Өө эрээд олохгүй энэ барааг Жаргалаас өөр хүн бол шууд л оруулчихна. Тэр их гярхай хүн болохоор хайрцгийг нь бага зэрэг зузаан байхыг анзаарч:
- Энэ хайрцгийг задал даа гэхэд залуу сандарч, тэвдэлгүй шууд л нэг талынх нь булаг хутгаар хайр найргүй яран үзүүлэв. Нэг хаалга болох нь харваас илт.
- Бүр цааш нь. Дуустал! гэж Жаргалыг хэлэхэд залуу хурдан хөдөлгөөнөөр доод талыг нь гүйцээн задлав.
Үнэхээр нэг хаалга. Гэвч Жаргал юмыг дуустал үзэж байн санаа нь амардаг хүн болохоор дээд талыг нь задлуулж үзвэл мөн л нэг хаалга. Түүний санаа амралгүй:
- Наад хаалгаа харцаганаас нь бүр гарга гэлээ.
Үүн дээр л залуугийн царай хувьс хийж:
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Бусад |
Оноо: 0/0 |
Мэдээ, мэдээлэл )
|
|
Бусад: Ц.Эрдэнэбаатар : СУУРИН ИРГЭНШЛИЙН ЦАГ
Оруулсан admin on 2016-02-04 02:29:26 (4833 уншсан)
“Болор цом-2016” наадмын эзэн, яруу найрагч Ц.Эрдэнэбаатарын сүүлийн даваанд уншсан шүлгийг хүргэж байна.
“СУУРИН ИРГЭНШЛИЙН ЦАГ”
“СУУРИН ИРГЭНШЛИЙН ЦАГ”
Нүд шиг алаг замбуугийн нарны аймагт
Нулимс нь болж бөмбөрөх дэлхийн тунгалагт
Хүмүүсийг нүцгэлж харах адын хүсэл минь
Хүүхэнд тачъяахаас шал ондоон гэдгийг
Аль эрт мэдчихсэн болохоор
Алив бүхнээс толгой өндөр явмаар санагдаад
Зээрийн адил “сүрэглэх” дурандаа их хотод ирж
Зээлийн газрын олохын донтой хүн сүрэгт нийлэв.
Айраг шуугисан хөхүүрийг минь “дажгүй сав” гэдэг
Андтай болов
Адуу тургисан нутгийг минь алтны ордтой юу гэж асуудаг
Нөхөдтэй болов
Буруу бүхнийг онох зангидсан гар шиг шударга зоригтой байгаад
Хулчигар болов
Буцаад дэлгэгдэхдээ бурхны алга шиг лянхуалддаг энхрий сэтгэлтэн байгаад
Хуурамч болов Хэрэггүй ховын салхинд хийсэн алдан дэнжигнэх
Хэврэг “үнэн”-ий самбар болов
Хурдан цохилдог “СУУРИН ИРГЭНШЛИЙН ЦАГ”-т хөөлгүүлсэн
Худлаа олон “соёлын” боол болов ...Ашгүй минь ...
Аянгат сум тэнгэр нумнаас алдуурч өнөөх цагийг бут ниргээд
Алхам тутамд жижгэрсээр байгаа хүн чанар шиг минь хэлтэрхийг нь
Аварга том байшингийн доторх жижигхэн өрөөнд минь өлгөхдөө
Алга болж байгаа төрөл зүйл бол хүн шиг хүн гэдгийг
Чаг чаг .... хийн дуугарах болгондоо сануулж
Чангаас чанга хэлж бай гэж зарлигдсаныг нь
Сэтгэлийн тухай яриагаа хэтэвчнийх нь болгосон хөөрхий
Сэрүүлэг хэмээн эндүүрэн сэрж ядан байхдаа
Түмэн газрын цагаан хэрмийг зад татсан
Түрэмгий өвгөдийнхөө уухайнаас
“Шавар байшиндаа шавааралдан” амьдрах
Шалихгүй олон хүмүүсийн тухай сонсоод
Хөдөө аглагт ургасан суу билгийнхээ жигүүрийг даль болсныг
Хөх л уул нь өвлүүлсэн хүн чанараа өчүүхэн болсныг зүүдэлхүйд
Нүд шиг алаг замбуугийн нарны аймагт
Нулимс нь болж бөмбөрөх дэлхийн зулайдах
Таана халхалсан талдаа таавараа амьдрахаар
Тагнай ташсан айргаа таашааж залгилахаар
“СУУРИН ИРГЭНШЛИЙН” -аас алдуурч
Суварга суварга уулруугаа маргааш би мордоно
http://art.news.mn/content/234640.shtml
(
Сэтгэгдэл [] |
Бусад |
Оноо: 0/0 |
Бусад )
|
|
Бусад: До. Болдхуяг : САЛХИ
Оруулсан admin on 2014-12-11 18:10:00 (4455 уншсан)
Намрын үдэш гаргүй янаг хормой ороон өгсөж
Намайг хэдийнээ цээжгүй атлаа тэвэрнэ
Уруулгүй хэрнээ хацар шанхыг үнсэн таалж
Уярааж орхиод өөр нэгний энгэр лүү савсаглан одно
Сэр сэр эгшиглэхэд нь
Сэтгэлийн минь чавхдас хөглөгдөөд
Сэмээрхэн чиг явчихаар нь
Сэрмүүн нүдэнгээ санагалздаг аа
Улаанбаатар 1997 он
(
Сэтгэгдэл [] |
Бусад |
Оноо: 0/0 |
Болдхуяг Д )
|
|
Бусад: Цагаанхан инээмсэглэл цацруулан чи над руу ирдэг байсан ...
Оруулсан admin on 2014-08-14 16:10:59 (3668 уншсан)
Цагаанхан инээмсэглэл цацруулан чи над руу ирдэг байсан
Цагаахан мөрөөдөл дэлгээд би чамайг угтдаг байсан
Цагаахан гуниг үлдээгээд чи надаас явсан
Цагаахан цасан дунд би зүрхээ тэврээд үлдсэн.
Цагаахнаар эхэлсэн бидний дурлал
Цагаахнаар төгссөн
Цагаахан гунигт аялгуу
Цагаахан цас болж бударсан.............
(
Сэтгэгдэл [] |
Бусад |
Оноо: 0/0 |
Мөнхсайхан Н )
|
|
|
|
|
Санал асуулга |
|
|
Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.
t
Одоо онлайнд 81 зочин 0 гишүүн байна.
|
|
|
|
|
Агуулга |
|
|
Та сараа сонгоно уу
|
|
|
|
|
|