Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Бусад


Бусад 		 Бусад: Б Эрдэнэцог : Миний монгол
Оруулсан admin on 2014-08-13 12:08:03 (1754 уншсан)

Учралт тэнгэр нь түмэн насан хээтэй

Ургамалт газар нь буман насан үндэстэй

Уулс хайрхад нь уран сүмбэр оройтой

 Ус гол нь угалзарсан долгион урсгалтай

             Миний монгол сэтгэлийн жаргалтай орон

             Миний монгол санаа амгалан нутаг

Хүүхэд гийнгоолсон хүлэг морьдын уралдаантай

Хүний орчлонд гайхагдсан цэц мэргэн харваатай

Зөвхөн монголд барилддаг зодог шуудган бөхчүүдтэй

Зон олон хангай дэлхий хамтдаа баясдаг наадамтай

             Миний монгол сэтгэлийн жаргалтай орон

             Миний монгол санаа амгалан нутаг  

Адуу малтай арай л дотно нөхөрлөсөн

Адгуусан амьтаны хэлээр ярих шахам ижилдсэн

Уудам огторгуйн ая эгшгийг дагаж түрэн шуранхайлсан

Уртын дуугаа дуулахаараа дотор уужиртал хадаасан

            Миний монгол сэтгэлийн жаргалтай орон

            Миний монгол санаа амгалан нутаг

 Хөлс ханхалсан морьдоо мөнгөөр гоёж гангарсан

Хүүхэн бүхэн төрмөл үзэсгэлэнгээрээ гайхуулсан

Харчууд эрчүүд нь билэг оюунаараа алдаршсан

Харьж буй өвгөд нь энх тунх амьдарцгаасан

                     Миний монгол  сэтгэлийн жаргалтай орон

                     Миний монгол  санаа амгалан нутаг
                    

Таван хошуу малаа аялгуугаар аргадсан хэрсүү ухаантай

Тайлагдаагүй нууц  ертөнцийг уншсан тавиун ухаантай

Алаг гарагийн эзний ачийг хариулах арвин ухаантай

Аархуу бардам монголчууд бид алсын гүйлгээ ухаантай

                     Миний монгол  сэтгэлийн жаргалтай орон

                     Миний монгол санаа амгалан нутаг

Төр улс нь тусгаар тогтнолоо батжуулсан

Түмэн олон нь түүх соёлоо хадгалсан

Хэвлий хормойндоо алт эрдэнэсийн сантай

Хэнээс юу ч гуйхгүй хэтийн бэл зузаантай

                     Миний монгол сэтгэлийн жаргалтай орон

                     Миний монгол санаа амгалан нутаг

Б Эрдэнэцог



( Сэтгэгдэл [] | Бусад | Оноо: 0/0 | Бусад )

Тайванжаргал  	Н	 Бусад: Н.Тайванжаргал : Аав бид хоёрын нутаг
Оруулсан admin on 2014-07-04 13:31:31 (1452 уншсан)

Дэргэсэн морьдын туурайн төвөргөөг нь
Дэнж сонсож хийморьт нь уусдаг
Дээлтэй монгол адуучны ид хавд нь
Дэлтэй хангал адуу нь номхордог

Аав бид хоёрын нутаг
Адууны нутаг

Ороо морьд нь
Оосор цалманд орж ирэхэд
Огторгуй нар нь гудайж ирээд
Олбог хоймор нь завилж байгаад буцдаг

Аав бид хоёрын нутаг
Адуутай нутаг


Унаган хүлэг нь гэрийн гадаа ирж янцгаахад
Уулын өндөр нь чих тавьж сонсдог
Уургаа тулаад адуучин мордоход
Уяа дүүрэн морьд үүрсэж эргэцдэг

Аав бид хоёрын нутаг
Адууны нутаг

Хөтөлгөө морьтой хүн уяан дээр буухад нь
Хөшгин үүлсээ ярж нар тусдаг
Хөндий дүүрэн адуун сүрэг бэлчихэд
Хөмүүл таана нь үнэрээ дэлгэдэг


Аав бид хоёрын нутаг
Адуутай нутаг

Н.Тайванжаргал

 



( Сэтгэгдэл [] | Бусад | Оноо: 0/0 | Тайванжаргал Н )

Бусад 		 Бусад: Зундуйн Дорж : Гай газар доороос Галзуу чоно салхин доороос ...
Оруулсан admin on 2013-12-03 19:41:32 (2559 уншсан)

Гай газар доороос
Галзуу чоно салхин доороос ...

                “Саяхны Өдрийн сонинд Д.Галбаатарын “Монголын уран зохиолын сэтгэлгээнд гарсан өөрчлөлтийн үндсийг манай үеийнхэн тавьсан” гэсэн ярилцлага гарчээ. Түүндээ “Монгол улс маань социализм, коммунизмын замаар замнан Марксизм – Ленинизмыг шүтэж бүх их дээд сургууль “коммунист” үзэл санаа, суртлыг голдуу номлосон дэлхийн уран зохиолоос “хал балгүй” зохиолч – зохиолыг сонгодог цаг үе байлаа. 1990-ээд оны Ардчилсан хувьсгалын үрээр энэ салбарт суурь шинэчлэл хийсэн. Үүний үрээр монгол уран зохиолын өнгө төрх өөрчлөгдөн, ур зүй, агуулгад нааштай өөрчлөлтүүд гарч, нийгмийн оюун санаанд гэрэл гэгээ зугуухан боловч татаж л байна” гэжээ.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Бусад | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Бусад: Зундуйн Дорж : ХЭТЭРХИЙ МЭРГЭН ЖАРААХАЙ
Оруулсан admin on 2013-10-24 10:06:55 (3808 уншсан)


Михайл Ефгерфович Салтыковын “Бидний нэрлэдгээр Салтыков Щедриний” хэт мэргэн жараахайны үлгэрийг Монголд амьдруулж байгаа хүний нэгийг ахуй дүрээр нь гаргах гэж энэ сэдвийг сөхөж байна: Саяхан болсон Зохиолчдын 15-р их чуулган дээр Соёлын яамны хариуцлагатай ажилтан Энхтөвшинг уран зохиолын шүүмж судлал сул байна гэсэн үнэн үгэнд баярлаж, би Б.Галбаатарыг хурлын тэргүүлэгчдйин байранд сууж байхад нь улаан нүүр лүү нь харж гар дэлгэж байгаад энэ Галбаатар утга зохиолын шүүмж мандаж байна гэж саяхан хэлсэн. Энхтөвшин дарга харин үнэнд үнэнч хүний ёсоор унаж байна гээд зөв хэллээ гээд ярих гэтэл Гомпилдоогийн Мөнхцэцэг миний үг хэлэх эрхэнд халдаж даргын суудлаараа давамгайлах гэж хориглоход нь та нарыг бут авна гэж хэлээд зогсож байсныг 500 зохиолч санаж байгаа байх. Би энэ үгийг онгирч сагсуурч хэлээгүй, бодож тооцож хэлсэн.
Мөн энэ  хурал дээр миний бие Галбаатар гээчийг демократ утга зохиолын эсрэг хавсайдаж суудаг хүн гэж хашгирч хэлсэн. Ямар ч нөхцөлд үг хэлэхэд нотолгоо байх ёстой. Энэ үгээ нотолъё. Галбаатарыг яагаад ардчилсан утга зохиолын онолын эсрэг хүн гэснээ баталъя. 2011 онд түүний хэвлүүлсэн “Эрин цаг зохист аялгуу зохиолч, уншигч” номын 86-97-р талд дэлхий дахинд тар нь танигдсан социалист реализмыг дэвэргэн магтаж, намын үзэл суртлын ач буянаар утга зохиол цэгцэрсэн гэсэн хэт коммунист улаан хувьсгалч онолыг мандуулах гэж улайран номчирхжээ.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Бусад | Оноо: 0/0 | Бусад )

Урианхай 	Д	 Бусад: Д.Урианхай : МОНГОЛ ЗАН
Оруулсан admin on 2013-10-11 10:12:07 (3734 уншсан)

Гуних минь, Монгол хүн юу ч хийсэн дандаа хүний амаар, сураг таамгаар, бусдын хийсний "хуулбар"-аар хийдгээс үүдэн гунинам.

"Барын сүүл болохоор батганы толгой бол!" гэдэг үгтэйг санахуй, "Өөрийн мөрөн дээр толгойгүй, өөрийнхөө хар толгойгоор нээсэн үзэл онолгүй, өөрийнхөө улаан гараар бүтээсэн түүхгүй хүн ард байснаас баасны хар ялаа болоод нисэж яваасан бол хаа зүйртэй, хаа бахтай вэ! Чигчийн зайны дайтай өндөрт ч бол хүний толгой дээгүүр, хүн хоёр хөл дээрээ хичнээн үсрээд ч үл хүрэх тийм дээгүүр зайд нисэн хөөрөх шүү дээ!" хэмээн гунихран бодно.

Хайртай болохоороо халаглах, уур хүрэх, тэр бүү хэл хараах....тэр бүү хэл, урам гутрахдаа, "Иш, чааваас: бүгдийг нь махкомбинат руу туугаад оруулчихсан!" гэж адган бодох "нүгэл"-д унах ч энүүхэнд тулгарна....

Хайрлахад үзэн ядах ч бага санагдана....

Их хайр, их үзэн ядахуй хоёр нэгэн цээжин дотор үргэлж түшилцэн, "ихэр хүүхэд" мэт цугтаа торнидог юм шиг бодогдоно. (Үзэн ядахуй гэгч цөхөрсөн хайр ч байж мэднэ!)

Монгол хүн өөрийнхөө зүтгэл, зүдрэл, зовлон, золиос тэмцлийнхээ үрээр үнэнд золгох нь хэзээ ч үгүй, ямагт

бусдын "хэхэрсэн" аахар шаахар үнэний "гулигдас"-г бэлэнчлэн тосож, өөрийнхөө "бөндгөр"-т өл залгуулна. Түүхийн "даваа" руу мацахдаа, дандаа хүний моринд сундалж, хүний унааг л гуйлгаар зайдлана. Юмны "дотор хэзээ ч эс орж, "гүн" рүү нь хэзээ ч эс нэвтэрнэ. Ямагт юмны "гадна" нь, "дэргэд" нь, "ойр тойронд" нь л эргэлдэнэ. Юм юмны захад залхуугүй очих хэрнээ юуны ч цаана нь эс гарна. Залхуу нь Эрлэгийг ч айлгана....



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Бусад | Оноо: 0/0 | Урианхай Д )

Урианхай 	Д	 Бусад: Д.Урианхай : ЭХ ОРНЫ ТУХАЙ БОДОЛ
Оруулсан admin on 2013-10-11 10:08:57 (5340 уншсан)

Хамгийн том үзэсгэлэн «Өнөө цаг»-ийн ачааг дааж үүрэхсэн гэдэг хүсэл миний дээд хүслэн, дээд жаргалан эх орон минь! Надаар юу хийлгэсэн ч би баярлана. Намайг говийн худгийн моторчин, зурагтын цамхгийн монтажчин, галт тэрэгний засварчин, ачаа ачигч, гуталчин, сансрын нисгэгч, цэрэг, дипломат, хамгийн

хашир нягтлан бодогч, яруу найрагч, гахай тэжээгч, нэгдлийн морин тэрэгчин, эсгий гутлын үйлдвэрийн хатаагч болгосон ч би баярлана. Надаар гүүр, багана, хөшүүрэг, сум хийж болно. Биднээр «зарцаа» хийх эрх ганцхан Танд л бий. Танд «захирагдах», «дарлагдах» бидэнд дээд эрх чөлөө юм. Эх орон минь.

1
Нүд минь хэдэн тийшээ харавч нэг л юм руу ширтдэг
Бодол минь хэдэн тийшээ таравч нэг л төвд цугладаг
Сэтгэл минь хэдэн зүг рүү нисэвч нэг л билчэрт нийлдэг

Энэ бэлчир эх орон минь юм
Эх орон минь галт шил шиг
Эс биений хамаг халууныг нэг дор цуглуулдаг
Эр зориг, сэтгэлийн мөс, биеийн тэнхээ….
Энэ орчлон руу цацруулдаг бүх гэрэл минь
«Эх орон» гэдэг хоёрхон үгээр л нэвтэрдэг
Тэгэхдээ,
(Тэнгэр доор минь хоосон онгирдог хүн бүү байг!)
Өгөөч гэж надаас эх орон гуйдаггүй,
Аваач гэж би эх орноосоо гуйдаг
Та бол миний онгод юм, эх орон минь
Таны хэмжээ л миний хайрын хэмжээ юм
Таны түүх ирээдүйн хэмжээ-миний амьдралын хэмжээ
Танд хайртай хүн бүрийг би хүн бүгдээс илүү хайрлана
Танд хайргүй хүнийг бүгдээс илүү үзэн ядна
Та бол миний далд орчлонгийн багтаамж
Та бол миний мөс чанарын дэнс
Та бол миний тархины тэнхээ, биеийн тэнхээний эн юм



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Бусад | Оноо: 0/0 | Урианхай Д )

Бусад 		 Бусад: Н.Төвшинзаяа : Хайц
Оруулсан admin on 2012-10-24 14:18:33 (1852 уншсан)

уулын оргилд
хүрсэн талын үнэг-
буцах замаа мартжээ 
***
би хаа сайгүй болоод
би чи бид тэд гэж үгүй болоод
алсрана...
***
нүдээ нээтэл
үл таних ертөнц...
баруун зүүн гэж энд алга
***
зулын гэрэл...
гэгээрлийн харгуй
зурайна
***
явах чиглэлийн самбаргүй
галт тэрэгний буудал дээр
ганцаараа би 

***

гэгээн совин 
цээжний дотор гэрэлтэх-
алсын одод

Хайку, хайц шүлгийн "Хязгаараас цааш"бүлгийн гишүүн Нэргүй овогтой Төвшинзаяа

Эх сурвалж: http://shortformpoetryofmongolia.blogspot.com/

Харилцах утас: 98110775



( Сэтгэгдэл [] | Бусад | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Бусад: Н.Төвшинзаяа : Хайку
Оруулсан admin on 2012-10-22 19:34:56 (1934 уншсан)

ургах наран...
буцах шувуудын жим 
тодрон үзэгднэм
***
хүү минь 
цэцэг дамжих эрвээхийн
мөрийг зуржээ...
***
одод үүлс нэвтлэн 
өвсөн дээр буугаад
гялтганана

***

ганц хэрээ
чи хэний үр билээ дээ! гэх шиг
цоо ширтэнэ

***

эгчийн даашинзны
цэцэг хүртэл гундсан-
энэ л намар

***

замилангийн анир...
залуу насны үзэсгэлэн
сэм сэмхэн сэмрэнэ

***

зүс бүгээн үүрээр
морин төвөргөөн алсархуй-
аньсага чийгтэнэ л

***

нүүдлийн тоос-
зээрийн сүрэг сульдах
зэлгээн талын энгээр ээ

***

сарны гэгээ…
асгарах нулимс 
одод руу харвав

***
тоонон тушаа
ганц цахлай эргэлдэнэ...
хэн хүний үр бол?
***
манан дунд
гөрөөс бөөрөх нь уйтай
алсхан чиг...
***
хоньчин хүү
цаст уулын оргилыг ширтэн
сэрүүцмүй...
***
торгон торгон дээлийн
энгэр чийгтээд байна...
альхан зүгийн бороо вэ?
***
цэцэгс-
цаг хугацааны хугаралд
хагдран үзэгднэм 

Хайку, хайц шүлгийн "Хязгаараас цааш"бүлгийн гишүүн Нэргүй овогтой Төвшинзаяа

Эх сурвалж: http://shortformpoetryofmongolia.blogspot.com/

Харилцах утас: 98110775



( Сэтгэгдэл [] | Бусад | Оноо: 0/0 | Бусад )

Шүлэг 		 Бусад: Үзэг товших чимээ
Оруулсан admin on 2012-10-12 14:14:30 (2609 уншсан)

Шүүмж

Бидний дунд ийм нэгэн найрагч байнам. Энэ найрагчийг Гүйцэтгэгчийн Оргилболд гэжээ. Оргил маань МЗЭ-ээс зарладаг Анхны номын уралдаанд бүтээл нь шалгарч, 2008 онд анхны номоо өлгийдөж байсан цаг саяхан мэт санагдана. Өмнө минь дэлгээстэй буй эл нимгэн номын хуудсуудыг би сайхан шүлгүүдийг хадгалах хувьтай цаас-с юм даа гэж эхлэн дуу алдсан. Одоо тэгвэл түүний төгөлдөр ертөнцийн үүдээр ахин сэм алхая. Тэр : - 
Намрыг намар гэж бодохлоор уйт-хар төрөх 
Гишгэж бөхийлгөсөн өвснөөсөө 
Уйчлалт хүссэн ч 
Сарны гэрэлд орь гуниглуун сууж 
Сарыг үгүйсгэх шалтаг хайсан ч 
Намрыг хавар гэж бодсон ч 
Надад гомдох өвч ч үгүй 
Сарыг үзэн ядсан ч 
Түүнд улам бүр дассаар 
Миний амьдрал 
Өчигдөр гишгэсэн мөрөө эргэж олохгүй 
Өнөөдөр мэт-Мөнхийн хуурамч 


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Бусад | Оноо: 0/0 | Шүлэг )


Шүлэг 		 Бусад: Үзэг товших чимээ
Оруулсан admin on 2012-10-12 14:06:40 (2926 уншсан)

Шүүмж

 

"НИМБЭГЭН САРНЫ ШҮҮС" –энэ бол Ч.Ууганбаяр. Түүний анхны ном ийм нэртэй.
Яагаад ч юм түүний бичсэн СЕНЁРИТА шүлгээс нь иш татан өөрийг нь өөрт нь чи өөрөө ийм гэж хэлмээр санагдлаа. 

Чи …
Өчигдөрийнхөө уншсан үлгэртээ итгэж 
Хувинтай усанд дэгээ хаяж 
Загас орохыг хүлээх
Тийм жаахан хүүхэд шиг 
Чи…
Тавьсан дэгээндээ загас орохыг 
хүлээж тэсэлгүй
Цаасан шувуу тэнгэрт хөөргөж 
түүндээ баясах 
Тийм гэнэн сэтгэл шиг…
Чи бороо татарч үүлэн цаанаас 
нар инээмсэглэхэд 
Үргэлж шүхрэн дороо уйлах 
Тийм хоосон ертөнц шиг
Чи…/ ийм сайхан бас тийм гэгээн - гэнэн яруу тунгалаг юм.- найз минь

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Бусад | Оноо: 0/0 | Шүлэг )


Шүлэг 		 Бусад: Б.Улаанхүү : Хужиртын халуун рашаан
Оруулсан admin on 2012-09-12 16:23:30 (2297 уншсан)

Хэрсүү   анчин  шунлайн
Хийсэн  хэргийн    тухайд
Хярлаж    байсан  бугыг
Хичээж   харваад   алдаж

 

Халтар халиун   бугыг
Хаа  гуяар  нь   харваж
Хачин   ихээр   шархдуулж
Харамсах   зүйл   хийжээ

 

Доглож   шархдсан   буга
Доошоо    уруудаж    ирээд
Довтой    хужиртын   шаварт
Долоо    хоног   хэвтэж   гэнэ

 

Хоолтой   боллоо хэмээн
Хөгшөн   анчин   баярлаж
Хойд   уулын    бэлээс
Хотой   тарвага   агнаад

 

Халуун   шаварт   хэвтэх
Хангайн   олзоо   авахаар
Хойгуур нь   тойроод   иртэл
Хачин   сонин   тохиожээ

 

Харвуулж   доголсон   буга
Хар   шавраас     босоод
Хариаж    дүүлэн    зугтжээ
Хөгшөн    анчин   гайхаж

 

Хөл   нүцгэлж    аваад
Хэвтсэн    газар    нь ирээд
Хэсэг    ажиглаж    хараад
Хөлөө   хийгээд    үзэж    гэнэ

 

Хав  халуун    шаварт
Халиун    буга    хэвтэж
Харвуулсан   хөл  нь  эдгэснийг
Хашир   анчин    ойлгож    гэнэ

 

Ханилж    суусан   цагаас нь
Хөл   нь  суумгай    эмгэнээ
Хужиртын   халуун   шаварт
Хөлийг   нь   хийж     эмчилжээ

 

Тэр   цагаас    хоош
Түмэн   олон   бужигнасан
Хужиртын    халуун    рашаан
Халх    даяар    алдаршсан   юм

2012 он   9сарын  12нд  Б.Улаанхүү



( Сэтгэгдэл [] | Бусад | Оноо: 0/0 | Шүлэг )

Бусад 		 Бусад: Эх үрсийн баярын мэнд хүргэе.
Оруулсан admin on 2012-06-01 00:37:57 (2023 уншсан)

Хүмүүн заяаг хайрласан ээжийгээ та баярлуулаарай.
Амьдрал салаалж нахиалсан үрээ та баярлуулаарай.
Эх хэмээх эрхэм алдрын эзэн танд
Эх үрсийн баярын мэнд хүргэе.


( Сэтгэгдэл [] | Бусад | Оноо: 0/0 | Бусад )

Шүлэг 		 Бусад: Эгэл боргил үнэний уул чамд
Оруулсан Дашням on 2012-05-21 17:15:32 (2421 уншсан)

 Зөнтэй үнэн үгсийг чинь сонсоод

Зүгээр л нэг тамхи хувааж татая  андаа

Эгэл үнэн энэ амьдарлыг минь

Ээдрээтэй нэгэн замнал болгочихоод

Эргэж ч харалгүй хаячихым бол чинь

Эвдэрч би хүний муу болно шүү.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Бусад | Оноо: 0/0 | Шүлэг )

Бусад 		 Бусад: Зүгээр л...
Оруулсан admin on 2012-03-30 20:54:33 (1944 уншсан)

Би чамайг үргэлж дэргэдээ харахыг л хүссэн
Харин тэд чамайг зүгээр л дээрээс чинь харахыг хүссэн.

Би чамд өөрийгөө ойлгуулж чадаагүй
Энэ миний арчаагүйнх
Чи надад өөрийгөө ойлгуулахыг хүсээгүй
Энэ чиний хуучин хайраа мартаагүйнх.

Бид хоёр яг л ижил туйлтай соронзон
Хэзээ ч нийлэх ёсгүй
Бид хоёрын дунд хайр хэзээ ч орших ёсгүй.

Гэхдээ би чамайг хайрламаар байна
Нууцаар ч байсан хамаагүй
Хэнд ч мэдэгдэхгүйгээр.

Би чиний хувьд хэн ч байгаагүй байж болно
Гэхдээ чи миний хувьд хэн нэгэн.

Хэдий би шаналлаа гээд
Би бууж өгөхгүй ээ
Эм ууж ч үхэхгүй.

"Аз" жаргалтай хүмүүс хажуугаар өнгөрнө
Гэхдээ тэд зүгээр л "аз"тай хүмүүс

Ганцаардал үргэлж надтай цуг
Тиймээс би ганцаараа биш.

Заяаны хань зам дээр байхад
Би зүгээр л тойроод гарна.
Дахин нэг боломж хүсэн чам уруу харна.

Чи тэднийг яг нойлын цаас шиг арчаад л хаядаг
Гэхдээ би дахин боловсруулагдсан ч 
Чи бас л арчаад хаях уу?

2010/03/30



( Сэтгэгдэл [] | Бусад | Оноо: 0/0 | Бусад )

Баттуяа 	Ц	 Бусад: Ц.Баттуяа : ЗУН БОЛООСОЙ /МОНОЛОГ/
Оруулсан Баттуяа on 2012-03-18 23:28:21 (2908 уншсан)

Зун болоосой. Модод нахиалж, навчис нь салхинд сэрчигнэн миний дуртай аялгууг эгшиглүүлээсэй. Мөчрийнх нь сүүдэрт нуугдаж гунихсан. Нар яг зулай дээрээс хурцаар ээж, бээрсэн сэтгэлийг минь дулаацуулаасай. Нарны гэрлээс зугтаж, голын ус руу харайхсан. Бороо шаагитал асгараасай. Түүнтэй ханьсаж сэтгэлээ дэвттэл уйлахсан.

2011-02  сар.



( Сэтгэгдэл [] | Бусад | Оноо: 0/0 | Баттуяа Ц )


 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 85 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

зотон тос 80х100 см
Анхны цас
Хэмжээс: 600x476 49k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3746


khuv5-011.JPG
Хэмжээс: 600x450 73k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2449


flo-003.JPG
Хэмжээс: 600x450 168k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3289


Агуулга
Пүрэв, 2018.05.03
· Б. Баясгалан
· Т. Амар-Амгалан
Даваа, 2018.04.30
· Гомпилдоогийн Мөнхцэцэг
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : ТОГОРУУН ЦУВААН ДУНД ..
· Лха Отхан : Хоосон дэвтэрт минь өдөлсөн шар шувууны ...
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Түмэнбаярын Бум-Эрдэнэ : Хоолны ширээ
Мягмар, 2018.04.17
· Яагаад гэж би өөрөөсөө Яасан олон асууна вэ
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : Монгол нутаг
Мягмар, 2018.04.10
· Хундага нулимс
Баасан, 2018.03.30
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: Загас үнэртсэн үдэш
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Нэргүй ном"-оос
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: Би-Бөгтөр хөх өвс
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Гантөмөрийн Сумъяа: Миний сэтгэлийн эх орон
Пүрэв, 2018.03.29
· Х. Чимэдрэгзэн
· Х.Нямхишиг: "Бөгтөр хөх өвс" номоос
· Батсайханы Баттөгс: Хорхой тавилан

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2018 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn