Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
/www.biirbeh.mn
Twitter
RSS2

Мэйл : info@biirbeh.mn
Утас : 9907-6364

Нэрээр
   ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
   4-н мөртүүд  
   Sienna  
   Window of Mongolian poetry  
   Youtube  
  Цээсүрэн Авирмэд  
  Э Агиймаа  
   Алтангадас  
  А Алтанхундага  
  М Амарбаяр  
  A Амарсайхан  
  Б Амарсанаа  
   Амор Хайям  
   Ардын аман зохиол  
  Б Ариун-Эрдэнэ  
  Энх-Амгалан Ариунболд  
   Афоризм  
   Нямдорж Ачиймаа  
  Г Аюурзана  
  Ц Бавуудорж  
  Н Багабанди  
  П Бадарч  
  Н Базардэрэг  
  А Байгалмаа  
  С.Б. Бат-Эрдэнэ  
  Б Батзаяа  
  Д Батзүл  
  М Батнайдвар  
  П Батнайрамдал  
  Лу Батнасан  
  Б Батрэгзэдмаа  
  Т Батсуурь  
  Ц Баттуяа  
  Батсайханы Баттөгс  
  Ш Батцэцэг  
   Баяр ёслол хурим найр  
   Бодрол  
  До Болдхуяг  
  Х Болор-эрдэнэ  
  Б Болормаа  
  Х Болормаа  
  Түмэнбаяр Бум-Эрдэнэ  
  Э Бум-Эрдэнэ  
   Бусад  
  Ц Буянзаяа  
  С Буянцогт /Цахарын/  
  Жигжид Бямбаа  
  Ц Бямбажаргал  
  Жогноо Бямбасайхан  
  Эрдэнэбаатар Бүжинлхам  
   Гадаадын уран зохиол  
  Тангадын Галсан  
  Б Галсансүх  
  Б Ганзориг  
  Батсүх Ганзориг  
  Дорж Гармаа  
   Гэсэр  
  Ш Гүрбазар  
  Ч Дагмидмаа  
   Далай ламын айлдвар  
  Цэнд Дамдинсүрэн  
  О Дашбалбар  
  Михайлов Дениска  
  Зундуй Дорж  
  Б Дорж  
  Цэндийн Доржготов  
  Ц Доржсэмбэ  
  Ш Дулмаа  
   Дууны үг  
  Ц Дэлгэрмаа  
   Дэлхийн уран зохиол  
  Магтаал Ерөөл,  
  Ц Жамбалгарав  
   Зохиолчдын намтар  
   Зүйр цэцэн үг  
  Б Ичинхорлоо  
  Б Кана  
  Ч Лодойдамба  
  Соном Лочин  
  Отхан Лха  
  Жагдалын Лхагва  
  Бавуугийн Лхагвасүрэн  
  Балсангийн Лхагвасүрэн  
  Ш Лхамноржмаа  
  Н Минжинсайхан  
   Монгол Улсаа хөгжүүлье  
   Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
   Мэдээ, мэдээлэл  
  Бямбадорж Мөнх-Өлзий  
  Ж Мөнхбат  
  Н Мөнхсайхан  
  Г Мөнхтулга  
  А Мөнхтуяа  
  Гомпилдоо Мөнхцэцэг  
  А Мөнхчимэг  
  Д Намдаг  
  Д Намсрай  
  Д Нацагдорж  
  Сайнжаргал Начин  
  Г Номин  
  У Номинчимэг  
  Д Нямсүрэн  
  Н Оюун-Эрдэнэ  
  Д Оюундэлгэр  
  Санж Пүрэв  
  Д Пүрэвдорж  
  Лувсан Пүрэвдорж  
  Соёрхын Пүрэвсүрэн  
  Д Равжаа  
  Б Ринчен  
  Шуурайн Солонго  
  Доржпалам Сумъяа  
   Сургамж  
  Х Сүглэгмаа  
  Шарав Сүрэнжав  
  Ширчин Сүхбаатар  
  Г Сүхзориг  
  Н Тайванжаргал  
  Цэрэнтулгын Түмэнбаяр  
  Загдын Түмэнжаргал  
  Д Төрбат  
  Д Урианхай  
  Б Уугансүх  
  Л Хасар  
  Л Хишигдорж  
   Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Цоодол Хулан  
  Ү Хүрэлбаатар  
  М Хүрэлсүх  
   Хүүхдийн дуу  
   М. Цэдэндорж  
  М Цэемаа  
  Д Цэцэнбилэг  
  Ч Чагнаадорж  
   Энхтайваны Чинзориг  
  Ренчин Чойном  
   Чоно  
  Батмөнх Чулуунцэцэг  
   Шагж гэлэн  
  Youtube Шилдэг ном  
   Шог өгүүллэг  
   Шүлэг  
  Б Шүүдэрцэцэг  
  Балбар Энхбат  
  Энхбаатар Энхболд  
  Д Энхболдбаатар  
  Б Энхтуяа  
  Р Энхтуяа /Эмүжин/  
  Батсамбуу Энэбиш  
  С Эрдэнэ  
  Арлаан Эрдэнэ-Очир  
  Б Эрдэнэсолонго  
  Ж Эрхэмцэцэг  
  Бэгзийн Явуухулан  
   Ярилцлага  
   Үлгэр  
  Э Үржинханд  
   Өвөр Монголын яруу найраг  
   Өгүүллэг  
  Л Өлзийтөгс  
   Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Бүгд  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгүүллэг  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Найраглал


Пүрэвдорж 	Д	 Найраглал: Д.Пүрэвдорж : Сэгс Цагаан Богд найраглал
Оруулсан Bataka on 2026-02-09 18:10:22 (5867 уншсан)



/Тэмээчин бүсгүйн захидал/

“Сайхан  хотын

Хөөрхөн   хархүү

Сайн  байна  уу?

Тэнэгэр  говийн

Тэмээчин бүсгүй

Сайн  байна аа

Намар та манай нутагт

Нартай хамт ирсэн юмуу

Сэгс Цагаан Богд ууланд

Сэрүүн унах болоогүй юмуу

Цэлгэр говь  минь нараа дэрлээд

Цэнхэр хадаг шиг намиатан байна
( Дэлгэрэнгүй... | 0 | Найраглал | Пүрэвдорж Д | )

Пүрэвдорж 	Д	 Найраглал: Д.Пүрэвдорж : Хөх даалимбан тэрлэг
Оруулсан admin on 2025-11-27 11:26:29 (72213 уншсан)


Уянгын оршил

***********
-Цэрэг эрсийн улаан тоос
Цэцгэн дундуур татаад явсан юм
Цээжин дотор хагацал орхиод
Цэнхэр уулсыг даваад явсан юм
Олон эрчүүл дуугаа дуулаад
Онгон талаар давхиад явсан юм
Орон гэртээ зайгаа орхиод
Одтой адил харваад явсан юм
Сарних тоосны нэгэн үзүүрт
Саруул нүдээ би чилээж
Санаа алдан сүүгээ өргөн
Сар шиг мэлтрэн гаднаа үлдсэн юм
Хөдөө нутгийн хөх алсад
Хөл хүнд шинэхэн бэр
Ардын хувьсгалт улаан цэргийн
Ар гэр болж үлдсэн юм

( Дэлгэрэнгүй... | 27 | Найраглал | Пүрэвдорж Д | )

Чойном 	Ренчин	 Найраглал: Р.Чойном - Миний Монгол (Найраглал)
Оруулсан Bataka on 2025-11-15 13:06:51 (6371 уншсан)




Олон өнгийн ялгаатай
Олон хилийн залгаатай
Орчин үеийн бөмбөрцөгийн
Улс төрийн зураг дээрх
Овор даруухан зүстэй
Онгон улаан хилтэй
Онцгой нэгэн дүрийг
Газарзүйн багш нар
Модон саваагаар тойруулан зааж
“ МОНГОЛ “ гэж товчхон хариулдаг.
Австралид ч гэсэн, Америкт ч гэсэн
Африкт ч гэсэн, Европт гэсэн
Азийн Монголтой ингэж танилцдаг.
Харин :

Дулмигхан тэр үгийг нь сонссон төдийгөөр
Дунд сургуулийн хүүхэд ч ханаа гэж үү.
“ Тивүүдийн газарзүйн сурах “ – д бичсэн өгүүлбэрээр
Тэр багш нар нь ч хангагдаа гэж үү.

Морин туурайгаар эх түүхийг тамгалсан
Монголын тухай тэгвэл би дуулж өгье.
Уужим энэ орны үүдийг нээж
Унаган шүлэгчийн нь хувиар хууч хөөрье !


( Дэлгэрэнгүй... | 1 | Найраглал | Чойном Ренчин | )

Чойном 	Ренчин	 Найраглал: Р.Чойном : Хүн /найраглал/
Оруулсан admin on 2025-11-11 19:19:48 (23827 уншсан)


Хорвоогийн хүчирхэг амьтан хүн
Хосгүй хөгжилт ухаан сэтгэхүйт хүн
Балрыг орхиж соёл иргэншлийг эзэмшээд
Байгалийг ялав гэж тунхагласан
Оддын хүрээлэн орчлон ертөнцийг
Одоохондоон ганцаас илүүг баримталж байгаа
Оюун төгс  дээд төрөлт хүн тантай
Орон байр хувь заяа нэгтэй төрсөндөө би баяртай байна
Гэтэл магтаад байсан аугаа их хүн таны
Гэр орон хувьхан биенээс чинь заримдаа олсон
Гэхдээ би үзэл бодол  эрдмийн тухай яриагүй ээ
Тэнэг ч байсан цэцэн ч байсан ялгаагүй хүн

Хүн гэдэг чинь юу юм бэ?
Хаана байнаа?
Хүүхний гоо сайханд уу?
Эрчүүдийн бяр тэнхээнд үү?
Шинжлэх ухааны оньсыг эзэмшсэн чадвартан уу?
Шинэ загвараар хувцасласан биенд нь үү?
Үгүй ээ, үгүй дээ
Хүн гэдэг зөвхөн үстэй толгой доторх ганц аяга үл тайлагдах шингэн алт болсон
Үлэмжийн хүчит уураг тархинд нь байнам

( Дэлгэрэнгүй... | 6 | Найраглал | Чойном Ренчин | )

Чойном 	Ренчин	 Найраглал: Р. Чойном : МОНГОЛ
Оруулсан admin on 2025-10-29 22:21:01 (53965 уншсан)



Монгол гэдэг зоригтон эрчүүд нь зодгон дээр өсөж,
Зогсоогоороо нөгчдөг зоримог сайхан эх орон
Монгол гэдэг сарангуа саальчин охид нь, салхинд борлосон сайхан эх орон
Монгол гэдэг тэнгэр нь цэлмэг, тэгш тал нь цэлгэр, тэнд суугчид нь цэмцгэр ,тив дэлхийд хосгүй сайхан эх орон
Монгол гэдэг уул нь өндөр, ургац нь өтгөн, урсгал нь тунгалаг, уужим сайхан эх орон
Монголын дуу гэвэл моторын дуу биш
Морьтон залуусыг уяраасан мойл хар нүдтэнгүүдийн дууг Монгол гэдэг юм
Монголын дурсгал гэвэл мөнгөн боронзтой шохойн баримал биш
Мөр нь балраагүй цувааны зам дээр мөнхжин үлдсэн хүн чулууг хэлдэг юм
Эх орны минь уужимд нүдээ бэлчээх гэж
Эсгий гэрийн минь хойморт идээ зооглох гэж
Эртний европын эртэй, зоригтой жуулчид
Элсэн цөлөөр нь ангаж явсан мөр бий
( Дэлгэрэнгүй... | 3 | Найраглал | Чойном Ренчин | )

Пүрэвдорж 	Д	 Найраглал: Д.Пүрэвдорж : Хар цас /Найраглал/
Оруулсан admin on 2025-10-27 13:29:26 (47858 уншсан)



/Найраглал/
Эхлэл
....Энэ дайний эхэнг зурвал
Эрх чөлөөний эрлэг болж
Хар өдрийн халуун булшинд
Хасан дээр суусан хэрээ байна
1
Гучуулаа бид гучин ээжтэй
Гучуулаа бид гучин аавтай
Гучуулаа бид гучин нэртэй
Гучуулаа бас гучин гэртэй
Гучуулаа дөчин нэгэн онд
Гучуулаа дөнгөж  найман насандаа
Сурагчийн цүнхийг хоёрдугаар дайнтай
Сургууль руугаа үүрч явсан юм
Тэр цагт, манай нутаг
Тэнгэр цэлмэг нартай байсан ч
Амьтны царайг шөнийн үүл шиг
Алсын дайны сүүдэр дарсан юм
Гучуулаа бид ийм л үед
Гучин шувуу шиг ижилдэн дасаж
Амьдралаараа энэ найраглалын
Анхны мөрийг бичсэн юм даа
Өглөөн нар руу нэгэн цонхтой
Өөрийн нар руу хоёр цонхтой
Гурван цонхоор манай ангид
Гучин дэвтэрт нар тусна
Эх орноо түүгээр үзэж
Энх орчлонг түүгээр хүсэж
Гурван цонх минь тэр ангидаа
Гурван сайхан мэлмий байлаа
Тэгээд ч би түүгээр туссан
Тэргэл нарны сайхан туяанд
Эрдэнийн зургаан үсэг хэлхэж
“Эх орон” гэж бичсэн билээ.

( Дэлгэрэнгүй... | 11 | Найраглал | Пүрэвдорж Д | )

Чойном 	Ренчин	 Найраглал: Р.Чойном - Буриад (Найраглал)
Оруулсан admin on 2025-10-01 18:34:51 (18598 уншсан)


Р.Чойном:   БУРИАД

Хээрийн гөрөөс шиг насны минь
Хээтэй хоргой шиг намтар дунд
Арилшгүй мөрөө үлдээсэн
Аяа миний буриад.

Шүлэг бидэн хоёрын ханилсан
Шүр сувд шиг жилүүдийн хэлхээнд
Алтанхан эрх болж үлдсэн
Аяа миний буриад.

Дураар задгай амьдралын минь
Дундуур дүүрэн хундаганууд дунд
Аагтайхан сархад болж амтлагдсан
Аяа миний буриад.


( Дэлгэрэнгүй... | 1 | Найраглал | Чойном Ренчин | )

Батзүл 	Д	 Найраглал: Яруу найрагч Д.Батзул : БУУРАЛ ЭЭЖ (найраглал)
Оруулсан admin on 2015-12-23 22:12:49 (11223 уншсан)

Саарал чонын гүймэгхэн харцанд

Салхинаас бусад нь зугтаж чаддагүй хэлцдэг

Сэтгэл итгэл хоёр алдархаар

Санааны зоргоор шүүрээд авахад хэцүү гэдэг

Хүү нь эхдээ гомдож гэнэ зайлуул

Хүслийг нь гүйцээгээгүй гэж тэр юм байлгүй

Аав нь охиндоо гоморхож гэнэ зайлуул

Аяга тагш юм ардуур урдуур нь дүхүүлээгүй юм байлгүй

Авайл энхэртээ харин талархах сэтгэлтэй явдаг гэнэ

Аргалын цогонд борогшсон хоормогхон ундаа дүхүүлдэг болохоор тэр юм байлгүй

Араггүй биздээ энэ басган чинь ханийн тэнгэр, үрийн заяаг нь залгуулсан нь үнэн болохоор

Амссан идээгээ зугаа болгож

Амандаа тавиул мал шиг бултагнуулж байгаа энэ басганы

Араа шүд нь анзаарч үзвэл

Агсам эрийн алхаа шиг

Арын энгэрийн модод шиг л болчихсон юм зайлуул

Тэгээд зогсохгүй бас энэ басганыг

Цочимог нарны туяа

Цог золбоог нь бөхөөж

Цовоо сэргэлэн зангыг нь

Цулбуурдан байж авчихаад

Хар тогоондоо хүртэл

Халтирч хөл алдсан эмгэн болгочихсон юм

Араг савараа чирсэн

Амьтны нүдэнд ч торохгүй энэ эмгэнийг

Хөх аргалын жимээр хүчээ тарамдуулж сажилхыг нь хараад

Хүн л юм бол та нар

Хүндлэн нэг бодлогшилдоо өнжүүлээч

Хөхөөн дуу цуурайтхыг ч

Анзаарах ч чадалгүй болчихсон чагванцын

Хүсэл сэтгэл хоёр нь

Хүний эрхэнд ороод

Хүч зүтгэл хоёр нь ч бас

Нутгийн эрхэнд орчихсон юм

Найрын ширээг хойморлож

Нартад энэ эмгэн жаргахаас илүү

Намрын өдрүүдийг биеэдээ шингээж

Намблагхаан зулын бадмаанд

Зуур зуур цайгаа оочиж

Зүг ширтэн суухыг илүүд үзсэн юм

Ингэж суухдаа энэ эмгэн

Энэлэх сэтгэлдээ юу эсийг тунгааж суухав

Элбэрэл хайраа үрсдээ зориулах илүү их насыг

Ивээлт нарны туяанаас

Эгнэгт сүслэх шүтээнээсээ л гуйж суугай байлгүй ...

 

Ийм л эхээс бид төрдөг юм

Ийм л эмгэний үр ач болдог юм

Үгүйлэх юмгүй мэт санагдаж болох ч

Үгүйсгэж бас хэнч үнэнийг хэрж чаддаггүй

Угтаа бас мартаж болох үнэн болохоор

Өршөөлт энэ эмгэний үрс гэдгээ мартдаггүй юм

 

Тиймээ бид тэнгэр газрын савслагт

Тэнхээ мэдэн төрүүлсэн

Тэрлэг нимгэн ч сэтгэл дүүрэн эхийнхээ

Түмэнд тольдогдох ачит сэтгэлийнх нь

Төгөлдөр сайхан ярууд нь уярч уясаж торнидог юм.

 

( Дэлгэрэнгүй... | 0 | Найраглал | Батзүл Д | )

Энхбат 	Балбар	 Найраглал: Б.Энхбат : ЭР ХҮН ЖАРГАЛТАЙ бэсрэг найраглал
Оруулсан admin on 2015-10-23 16:30:48 (10093 уншсан)

Цацар оройн дээвэр Гималайдаа
Цаст алтайн цагаан барс шиг
Цадиг түүхт их далбаагаа мандуулсандаа

Хөхөмдөг униарын огторгуй өөд
Хөөрөн нисэх хүчит шонхор шиг
Хүлгийн жолоогоо сансарт залсандаа

ЭР ХҮН ЖАРГАЛТАЙ

Галт цахиурын монгол олимпд ялж
Газрын ногоон дэвжээндээ хөөрөн
Гартаа алтан медаль атгасандаа

Тугийн хиурандаа цагаан сортой
Тагийн оройдоо алтан соёмботой
Тусгаар улс тогтносныгоо зарласандаа

ЭР ХҮН ЖАРГАЛТАЙ
Харцын хүү чин хүслийн манлайд
Халуун амь бүлээн цусаа урсган
Хатан зориг босоо нөгчсөнд нь огшихдоо

Хамгийг зовоохоор ирсэн дайсанд
Халуун илдний үзүүр долоолгох шиг
Халхын голоос үүрд үлдэн хөөсөндөө

ЭР ХҮН ЖАРГАЛТАЙ

Мөнхөд гэрэлтэх хайрын ууландаа
Мөхөшгүйн сэтгэлээ тангараглан
Мохошгүй итгэлээ бүсгүйд бэлэглэсэндээ

Долоон бурханы талим шиг ганцхан
Дорнодын өргөн талаа бахдан харж
Домгийн наран газраас мандан хөөрөхөд нь

ЭР ХҮН ЖАРГАЛТАЙ
Хөх чонын дуутай сав нутагт
Хүчтэй зэвсэгээр эрдэж давхихдаа
Хөгөлгөр хангайн үзэсгэлэнт бугыг хороогоогүй дээ

Урт хугацааны цэргийн албаа дуусган
Уургийн цайтай ижийтэйгээ уулзаж
Учран золгохуйдаа үнсүүлэх хацраа өгөхдөө

ЭР ХҮН ЖАРГАЛТАЙ

Хангал залуу насны ааг омгоо дарж
Ханилгаа үерхэлдээ үнэнч андуудтай
Хээрийн цагаан наргианд цайгаа оочлон суухдаа

Зүс өөр ч зүрх ижил аавын хөвүүдтэй
Зүсэм талхаа хувааж идэн нөхөрлөж
Зүйрлэшгүй орныхоо торгон хил манан зогсохдоо

ЭР ХҮН ЖАРГАЛТАЙ

Бөхөг түргэний голоос ундуй сундуй яаран
Бүхэл орчлонд намайг л ааваа гэж дуудах
Бүлтэн үрээ мэндэлсэнд нулимс унаган баярлахдаа

Халтар хүүхдүүдийн өнчирсөн харц
Хайр энэрэлгүй үхэлтэй халуун цэгээс
Халуун амь бүтэн ирж нутагтаа хөлөө тавихдаа

ЭР ХҮН ЖАРГАЛТАЙ

Энд тэндгүй үймүүлж шуугиулан
Эр сурны чангыг хонгоороо амссны дараа
Эцэгтээ үнсүүлж дотор цэлмэсэн өдрөө

Цаглашгүй хөгжмөөрөө уяруулаад
Цэнгэлийн таашаалыг эдлүүлсэн
Цагаан суваргын гайхамшигт аялгууг сонсохдоо л

ЭР ХҮН ЖАРГАЛТАЙ

Балбар Энхбат 2015.10.12

Сэтгэлийн болор
( Дэлгэрэнгүй... | 1 | Найраглал | Энхбат Балбар | )

Шүлэг 		 Найраглал: Б.Батцэцэг : Шантрахгүй зүрх
Оруулсан admin on 2015-03-18 13:58:36 (11142 уншсан)

Ядуу Дорж нэртэй

Ядруухан нэгэн эр байжээ

Янжин гэдэг эхнэртэйгээ

Яйран болсон гэртээ

Хэдэн хүүхдийнхээ хамтаар

Халуун ам бүлээрээ амьдардаг байв

Хамгийн том охин Гэрэл нь

Хот газар бараадаж

Сургууль соёлд шамдахаар болжээ

Их дээд сургуульд суралцаж

Эрдэм мэдлэгээ дээшлүүлэхээр болжээ

Дорж охиноо аваад

Догь байрын хувцсаа өмсөөд

Доголон ганц мориныхоо мөнгөөр

Дорно зүгийг зорин явлаа

Улаанбаатарын их чимээнд

Унтах нойрноосоо тэд сэрлээ

“Маргааш өглөө хоёулаа

Мэргэжил юугаа сонгоё

Магадтай миний охин

Магнайгаа тэнийтэл баярлах биз” гэж

Дорж охиндоо хэлээд

Дүүгийндээ ирж амарч авлаа

Их сургууль авахын төлөөх тэмцэл

Энд тэндгүй өрнөөстэй

( Дэлгэрэнгүй... | 2 | Найраглал | Шүлэг | )

Гадаадын уран зохиол 		 Найраглал: Галидас : Үүлэн Зардас
Оруулсан admin on 2013-07-18 14:02:35 (27688 уншсан)

Хайр сэтгэл болоод санасан сэтгэл, агуу хайрын зуучын тухай алдарт Галидасын Үүлэн Зардас зохиолын тухай сонсоогүй хүн ховор бизээ. Энэхүү зохиолын талаар багахан тайлбар оруулая. Таалан соёрхоно уу.
Санскрит хэлээр Мегхадүүта (Мегха нь үүл, Дүүта нь элч зардас, эсвэл хайрын зууч) хэмээх энэ найраглал нь Энэтхэгтээ ховор, бүрэн гүйцэд судлагдаагүй санскрит утга зохиолын дурсгалтай холбоотой зохиол юм.
Зохиолын эх нь анх санскрит хэл дээр бичигдсэн бас зохиолын он цаг одоогоор бүрэн тогтоогдоогүй бөгөөд тэр ч атугай зохиолчийн амьдарч ахуй цаг дээр дэлхийн эрдэмтэд өдгөө хүртэл маргаантай байдаг. Зохиогчийн намтрын тухай бодит баримт байхгүй харин үлгэр домгийн шинжтэй аман яриа уламжлагдан ирсэн байна.
Галидасыг Викрамын хаанчлалын II Гүптийн үед хааны ордонд байсан есөн эрдэнэ хэмээх мэргэдийн нэг гэж дэлхийн эрдэмтдийн ихэнх нь хүлээн зөвшөөрдөг боловч өдгөө хүртэл маргаантай байдаг. Викрамын хаанчлалын үе тогтож МЭ 1000 аад оныг хүртэл төр барьсан хаадаас Викрам нэрт 6 н хаадаас гурав нь МЭ 634 оноос өмнө амьдарч байжээ. Архелогийн олдвор болох нэгэн чулуужсан шавар дотороос олдсон Галидас, Kiratarjuniya- ийн зохиолч Бхарави (Bharavi 5 th century) хоёрын нэр, 630 онд зохиогдсон Баанбхаттын (Banabhatta 590-) Харшчаритра (Harsacarita) хэмээх зохиолд яруу найраг нь магтагдсан зэрэг дээр үндэслэн Калидасыг тухайн цаг үеэс эрх биш өмнө үеийн хүн гэж нотлодог байна.
Яруу найрагч, жүжгийн зохиолч Галидасын 4-н их яруу найраг, 3-н драм нь бидний үед өвлөгдөн үлдсэн байна. Эдгээр бүтээлүүдээс нь энэ хүнийг дэлхийд таниулсан гол зохиол нь "Мегхадүүта, Шакунтала" хоёр билээ. 
Хэдийгээр зохиолуудын он цаг тодорхойгүй ч эрдэмтэд энэ зохиол зохиолчийн ямар үе дээр бүтээгдсэнийг олж тогтоосон юм. Энэтхэгийн эрдэмтэн Девадхар "Калидасын уран бүтээлүүд" (Works of Kalidasa) хэмээх хоёр боть цувралыг 1966, 1984 онуудад хэвлүүлсэн бөгөөд хоёрдугаар дэвтэртээ найраглалын бүтээлийг нь өөрийн үзэмжээр бус хоронологийн арга зарчмаар дэс дарааллуулж эмхэтгэхдээ дэлхийн эрдэмтдийн саналыг дагасан байна. Чингэхдээ тэрээр: "Sringaratilakam ()", "Rtusamharam (Жилийн улирал)" зэрэг зохиолууд нь түүний балчир үеийн, "Meghadutam (Үүлэн зардас)" бол түүний идэр залуугийн бүтээл харин "Kumarasambhavam (Кумарын мэндэлсэн нь)", "Paghuvamsam (Рагхүүгийн угсаа)" нь түүний нас тогтсон үедээ туурвисан бүтээлүүд" байна.

( Дэлгэрэнгүй... | 2 | Найраглал | Гадаадын уран зохиол | )

Шүлэг 		 Найраглал: Монгол энэ нэр таньд ямар сонсогдоно вэ?
Оруулсан admin on 2013-04-15 07:11:26 (13650 уншсан)

 

"Азийн цээжинд Монгол гэдэг 
Аугаа нэрийг сэлмээрээ сийлсэн 
Тал шиг сэтгэлтэй уул шиг хүмүүсийн 
Тасархай гэдгээ бүү март" Р.Чойном

1.Монгол энэ нэр таньд ямар сонсонгдоно вэ?
Огторгуйн хумхын тоос хязгааргүй уудамд бүрэлдэж
Орчлон дэлхий үүссэн олон жилийн тэртээгээс
Омголон Монгол түмний оршиж үүссэн өлгий
Он цагын урсгалд үүрд амьдрах нутаг

2. Монгол энэ нэр таньд ямар сонсогдоно вэ?
Хүй нэгдэлийг дайраагүй хүний ёсыг зөрчөөгүй
Боолын нийгэмд ороогүй борчууд ардаа дарлаагүй
4 цагын эргэлтэнд түмэн малаа маллаж
Түүх түүхийн нугачаанд түүртэж үзээгүй түмэн
Эсгий туургатан ардууд эрх чөлөөний төлөө
Эзэнт төрөө байгуулж эртний Хүннүг үүсгэсэн
Модун Шаньюйгаар удирдуулж морь зэвсэгээ агсаж
Харьд зовлон учруулсан хаан хэрэмийг босгуулсан

3.Монгол энэ нэр танвд ямар сонсогдоно вэ?
Энэ миний Монголын түүх эгц шулуун замнаагүй 
Өөр хоорондоо өсөрхөж үндэстэн ястанууд эвдрэлцэж
Харь гүрний хатгалгаар хаант төр задарч 
Дорно өрнийн түүхэнд Догшин Аттилаг төрүүлсэн
Эзэн Аттилаг дагаж эх нутгаасаа нүүсэн
Эртний Хүннүгийн гашуун түүх эдүгээ өдгөө Унгар Жагар
Түрэг Уйгар Кидан Тоба Нирун Сяньби
Үе үеийн түүх өөр өөрийн замнал ( Дэлгэрэнгүй... | 1 | Найраглал | Шүлэг | )

Бусад 		 Найраглал: Ж Раднаадаргиа : Хувь заяа (Найраглал)
Оруулсан admin on 2011-11-11 01:18:40 (1178857 уншсан)

Ямбатай Сэндэвийн адууны тоос 
Ядуу Цамба 
Хоёр хошууны эрчүүд атаархсан
Аргамагт эрэмгий
Арваслаг залуу
Баргиа Ойдовын ганц охины
Баярын совин 
Сэтгэл байвч заяа нийлэхгүй 
Цагийн аясад
Царцаагүй хайр 
Баргиа Ойдов тал ихтэй 
Танхай фёодол
Барлаг хүргэнтэй болох зураггүй 
Тавилан ярьдаг
Ташаа санаа
Ойдов баяны ганц охин 
Ойн согоо 
Ээрсэн залуусын харцанд хөтлүүлж
Эхнэр болоогүй 
Итгэлт наран
Хориод бүсгүйн сэтгэл гижигдсэн
Налиг Бавуу
Хонгор Наранд сээтэн хаяж 
Ноцож наалдсан 
Нойтон хамуу
Ойдов түншийнхээ хоймор Бавуу
Жаргал амална
Орж гарсан гоо Наранд
Овтой нүдний
Оч шидэлнэ
Хэлхгэр Бавууг харах бүр 
Зүс хүйтэн
Хиймэл инээд сонсох бүр 
Хэл хорсом 
Хэлхээ нулимс
Баян хүний буян бодсон 
Зул жаргав 
Тулгатай цогын туяанд боссон
Том сүүдэр
Тооно таглав 
Амьсгал даран мөлхөх Бавуу
Аюулт могой
Аав аа гээд хашгирах Наран 
Араатанд хөөгдөж
Айсан туулай
Найман ханатын унь унаад
Бөөн хэрэг 
Нанчид ханхалсан Ойдов босоод
Багтрах шахсан
Бачуу уур
Хайрт охиныхоо үснээс базан 
Тугаар шидэв
Харалган тэнэг гэж агсраад 
Турьхан үрээ 
Тулга рүү түлхэв
Эвээр болдоггүй эмийг... гэж 
Бавуу шүдээ зуув
Илжгэн Цамбаа амархаан... гээд
Хүн сонсомгүй 
Хүйтэн үг хаяв
Байх газаргүй болсон Бавуу
Бүсээ шүүрэв 
Байз чи гэх Ойдовын үгийг
Тод сонсовч
Толгой эргүүлсэнгүй ээ
( Дэлгэрэнгүй... | 359 | Найраглал | Бусад | )

Бусад 		 Найраглал: Ж.Раднаадаргиа : Элдүүрчин
Оруулсан admin on 2011-11-04 08:55:56 (11713 уншсан)

Найраглал
Хөх толгодын саравчны дэргэдэх
Хөөрхөн бор гэрийг
Хүн бүхэн мэднэ
Эмээл уулынхан тэр аяараа
Эцэг гэж хүндэлдэг
Эдлүүрчин Аюуш гуайнх
Холоос харахад
Хонь хотлоотой юм шиг 
Хашаа нь цайрч харагдана
дөхөөд очиход 
дөч тавиар гандсан нэхий
дэлгээд тавьчихсан байна 
Хаалгыг татахад
Хавтгай цагаан нэхий хөглөрч 
Хар модон торхнуудаас ган сэнхийнэ
Өдөр шөнөгүй 
Өвөл зунгүй 
Үргэлж ийм байдаг айл 
Мөнгөн товчтой 
Мөр ханзархай ямбуу цамцтай өвгөн 
Модон орныхоо хөндийгөөс нэхий гаргана
Эдлүүрчин Аюуш гуайг харахад
Эр хонины нэхийг 
Ээ дээ сунгаж дөнгөх болов уу Гэмээр
Суугаад босоход өвдгөөр нь 
Суун тусгал хатгаж
дуу алдуулна
Шууных нь арьс сул унжиж
Судас бүхэн нь ил харагдана
Шувуун цээжний хэнхдэг хүрэнтэж
Нүдний шилнийхээ дээгүүр харсхийн 
Нүцгэн хөлөөрөө год хийж 
Нэхийгээ өрөөлдөн хэд хэд татлаа ( Дэлгэрэнгүй... | 4 | Найраглал | Бусад | )


Тайванжаргал  	Н	 Найраглал: Н.Тайванжаргал : Зудын жил
Оруулсан admin on 2009-08-18 00:43:33 (13477 уншсан)

 
/Найраглал /

Энэ цаг мөчөөс олон жилийн өмнө
Энэ биеийн минь ухаан төлжөөгүй
Намайг бага байхад
Намар эрт цас унасан гэнэ лээ
Намаржаанаас нүүсэн нүүдэл нь
Цасан дунд буудалласан гэнэлээ
Цагаан морин жилийн өвөл байсан юм гэнэ лээ
Цаг тооллын давтамжтай жил байсан юм гэнэ лээ
Хөр цас нь хатуурч
Хүйтэн салхитай шамарга хаялсан
Хүн малгүй зутарсан
Хэцүү жил байсан юм гэж
Өтгөс буурлууд нь
Өдгөө хүртэл ярьдаг юм
Манайх тэр жил
Мал малын захтай
Хүүш толгой хэмээх
Хөндийд асарласан ганц толгойд
Хүн бүл муутай
Хүүхдүүд нь жижиг
Ганц гэрээрээ л
Гамшиг сөрөн өвөлжсөн гэнэ лээ
( Дэлгэрэнгүй... | 0 | Найраглал | Тайванжаргал Н | )

Лхагвасүрэн 	Бавуугийн	 Найраглал: Б.Лхагвасүрэн : Үр могой
Оруулсан admin on 2008-10-23 03:50:00 (70773 уншсан)

(Домог дууль)

“Устай чулуу тааралдвал үмхэж битгий тоглож байгаарай” могойны өндөг байгаа юм гэнэ лээ…

Дивангарт нэг хүнээс…..
(Эмээгийн захиас)

Эрт урьдын цагт гээд
Үлгэр эхэлдэгггүй байсан үеийн
Амар сайхандаа жаргав гээд
Үлгэр дуусдаггүй байсан цагийн
Элин домог
Алсын хатавчинд ургаж
Айзам шүлгэнд минь яргав....
Зохиогч
( Дэлгэрэнгүй... | 88 | Найраглал | Лхагвасүрэн Бавуугийн | )

Өгүүллэг 		 Найраглал: Г.Мэнд-Ооёо : Гэгээн зүгээс морьтон айсуй
Оруулсан admin on 2005-11-17 16:23:45 (14845 уншсан)

/ПОНАРАМ - НАЙРАГ/
1. ХАВРЫН ӨГЛӨӨ БА МОРЬТОН

Тал хязгааргүй хөхөртөн мануурна. Эхлэл нь хаа юм, төгсгөл нь хаа ч юм. Ташуухан гийх өглөөн нарны тунгалаг туяа ээвэр хондонд хаваржиж бүхий хот ай-лыг гийгүүлнэ. Малын уур униартай нийлэлдэн, гарын алга шиг хонхор газарт бялхсан туяан дундаас цэв цэн-хэр багана ганжирлан, тэнгэр тулах нь гэрийн утаа буюу. Сайхан өдөр болох нь ээ. ( Дэлгэрэнгүй... | 2 | Найраглал | Өгүүллэг | )


 
Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

Одоо онлайнд 110 зочин, 0 гишүүн байна.


Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт



Зургийн цомог

Б. Баярсайхан 1975	24х26х11, холимог техник
Домог
600x449 73k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4685

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-230.JPG
600x450 125k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4461

Г. Цас 1983	160х80, зотон тос
Би чамд хайртай
600x1170 214k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4571


Агуулга
Tuesday, 2026.05.19
· Аав ээж хоёр
Monday, 2026.05.18
· Хүний хүн
Tuesday, 2026.06.09
· Чамтай бас чамгүй
Thursday, 2026.05.07
· Би гэх бодол
Sunday, 2026.05.03
· Шинэ Чойнжин : Ганцаардсан баатар
· Амьдарлын 3 мөр
Monday, 2026.04.27
· Т.Батсуурь : ЭР НУЛИМС
Thursday, 2026.04.23
· Шюэ Вайсуо: Адуухайн амсар
Tuesday, 2026.04.21
· Жүнмэн: Надад чимээгүй ширээ өгөөч
Sunday, 2026.04.19
· Үндэсний уншлагын үйл ажиллагаа - "Сонгодог зохиолуудыг аз жаргалтай уншиж, ертөнцийг харахын тулд орчуулга" сэдэвт арга хэмжээ боллоо.
Thursday, 2026.04.16
· Залхуу, хойш тавих занг засах- 5 секундийн дүрэм - хамгийн зөв шийдвэр гаргах хугацаа
· 【Дэлхийн хамгийн шилдэг ном】 МӨНГӨНИЙ УХААН
Thursday, 2026.04.09
· Э.Чинзориг: Төрийн нүд
Wednesday, 2026.04.08
· До.Болдхуяг : МОНГОЛ БИЧИГ
Tuesday, 2026.04.07
· Гоомарал
Sunday, 2026.03.29
· Амгаланбаатарын Чинболор : Хайрцаг тамхи
Wednesday, 2026.03.25
· Шилдэг ном : Яагаад бид үргэлж ядардаг вэ? Чингис хааны
Friday, 2026.03.20
· Шилдэг ном : Бусдад таалагдах гэж хичээсээр
Thursday, 2026.03.19
· Ц.Авирмэд : Буддагийн зүрхэн зүгт ...
· Ц.Авирмэд : Ханьдаа
Wednesday, 2026.03.18
· Ц.Авирмэд : Нэргүй шүлэг
· Р.Чойном : Жагсаал
· Ц.Авирмэд : Үүл нарны орчлонд ...
Wednesday, 2026.03.25
· Хайрцаг тамхи
Thursday, 2026.03.12
· Энхтайваны Чинзориг : Маргад
Friday, 2026.03.06
· Шилдэг ном : Өмгөөлөгч шиг ярих 9 нууц: Ямар ч ярианд давуу тал олж авах техникүүд
Monday, 2026.03.02
· А.Бүрэнтөгс : Хүсэл
Thursday, 2026.03.12
· Арлааны Эрдэнэ-Очир : Хачин тунгалаг амраг
Sunday, 2026.03.01
· М.Мөнхбаяр : 4-н мөртүүд
Thursday, 2026.02.26
· Сосорбарамын Төмөрхуяг : Хөршийн хөөрхөн охин
· Соёрхын Пүрэвсүрэн : ҮЛ ТАСРАХ УДАМ
Tuesday, 2026.02.24
· Сосорбарамын Төмөрхуяг : 70 настай эрхэм
Saturday, 2026.02.21
· Эр эм
Wednesday, 2026.02.18
· Үг
Friday, 2026.02.13
· Э.Чинзориг: НАГАЦ АХ МИНЬ
· Шилдэг ном : Боломжгүйг Боломжтой болгодог 3 Хууль
· Шилдэг ном : Таны “амьдралын хугацаа”-г 2 дахин нэмэгдүүлэх top 5 ‎зуршил
· Шилдэг ном : Ээж 1% өөрчлөгдөхөд хүүхэд 100% өөрчлөгдөнө
· Шилдэг ном : Хүүхдэдээ заавал заах ёстой ганц чадвар: Санхүүч Хэрэмийн супер хичээл-Шинэ жилийн хамгийн том бэлэг
Wednesday, 2026.02.11
· Ц.Билгүүнжаргал : Үлдэхсэн

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2026 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn