Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
/www.biirbeh.mn
Twitter
RSS2

Мэйл : info@biirbeh.mn
Утас : 9907-6364

Нэрээр
   ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
   4-н мөртүүд  
   Sienna  
   Window of Mongolian poetry  
   Youtube  
  Цээсүрэн Авирмэд  
  Э Агиймаа  
   Алтангадас  
  А Алтанхундага  
  М Амарбаяр  
  A Амарсайхан  
  Б Амарсанаа  
   Амор Хайям  
   Ардын аман зохиол  
  Б Ариун-Эрдэнэ  
  Энх-Амгалан Ариунболд  
   Афоризм  
   Нямдорж Ачиймаа  
  Г Аюурзана  
  Ц Бавуудорж  
  Н Багабанди  
  П Бадарч  
  Н Базардэрэг  
  А Байгалмаа  
  С.Б. Бат-Эрдэнэ  
  Б Батзаяа  
  Д Батзүл  
  М Батнайдвар  
  П Батнайрамдал  
  Лу Батнасан  
  Б Батрэгзэдмаа  
  Т Батсуурь  
  Ц Баттуяа  
  Батсайханы Баттөгс  
  Ш Батцэцэг  
   Баяр ёслол хурим найр  
   Бодрол  
  До Болдхуяг  
  Х Болор-эрдэнэ  
  Х Болормаа  
  Б Болормаа  
  Э Бум-Эрдэнэ  
  Түмэнбаяр Бум-Эрдэнэ  
   Бусад  
  Ц Буянзаяа  
  С Буянцогт /Цахарын/  
  Жигжид Бямбаа  
  Ц Бямбажаргал  
  Жогноо Бямбасайхан  
  Эрдэнэбаатар Бүжинлхам  
   Гадаадын уран зохиол  
  Тангадын Галсан  
  Б Галсансүх  
  Батсүх Ганзориг  
  Б Ганзориг  
  Дорж Гармаа  
   Гэсэр  
  Ш Гүрбазар  
  Ч Дагмидмаа  
   Далай ламын айлдвар  
  Цэнд Дамдинсүрэн  
  О Дашбалбар  
  Михайлов Дениска  
  Б Дорж  
  Зундуй Дорж  
  Цэндийн Доржготов  
  Ц Доржсэмбэ  
  Ш Дулмаа  
   Дууны үг  
  Ц Дэлгэрмаа  
   Дэлхийн уран зохиол  
  Магтаал Ерөөл,  
  Ц Жамбалгарав  
   Зохиолчдын намтар  
   Зүйр цэцэн үг  
  Б Ичинхорлоо  
  Б Кана  
  Ч Лодойдамба  
  Соном Лочин  
  Отхан Лха  
  Жагдалын Лхагва  
  Балсангийн Лхагвасүрэн  
  Бавуугийн Лхагвасүрэн  
  Ш Лхамноржмаа  
  Н Минжинсайхан  
   Монгол Улсаа хөгжүүлье  
   Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
   Мэдээ, мэдээлэл  
  Бямбадорж Мөнх-Өлзий  
  Ж Мөнхбат  
  Н Мөнхсайхан  
  Г Мөнхтулга  
  А Мөнхтуяа  
  Гомпилдоо Мөнхцэцэг  
  А Мөнхчимэг  
  Д Намдаг  
  Д Намсрай  
  Д Нацагдорж  
  Сайнжаргал Начин  
  Г Номин  
  У Номинчимэг  
  Д Нямсүрэн  
  Н Оюун-Эрдэнэ  
  Д Оюундэлгэр  
  Санж Пүрэв  
  Лувсан Пүрэвдорж  
  Д Пүрэвдорж  
  Соёрхын Пүрэвсүрэн  
  Д Равжаа  
  Б Ринчен  
  Шуурайн Солонго  
  Доржпалам Сумъяа  
   Сургамж  
  Х Сүглэгмаа  
  Шарав Сүрэнжав  
  Ширчин Сүхбаатар  
  Г Сүхзориг  
  Н Тайванжаргал  
  Цэрэнтулгын Түмэнбаяр  
  Загдын Түмэнжаргал  
  Д Төрбат  
  Д Урианхай  
  Б Уугансүх  
  Л Хасар  
  Л Хишигдорж  
   Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Цоодол Хулан  
  Ү Хүрэлбаатар  
  М Хүрэлсүх  
   Хүүхдийн дуу  
   М. Цэдэндорж  
  М Цэемаа  
  Д Цэцэнбилэг  
  Ч Чагнаадорж  
   Энхтайваны Чинзориг  
  Ренчин Чойном  
   Чоно  
  Батмөнх Чулуунцэцэг  
   Шагж гэлэн  
  Youtube Шилдэг ном  
   Шог өгүүллэг  
   Шүлэг  
  Б Шүүдэрцэцэг  
  Балбар Энхбат  
  Энхбаатар Энхболд  
  Д Энхболдбаатар  
  Б Энхтуяа  
  Р Энхтуяа /Эмүжин/  
  Батсамбуу Энэбиш  
  С Эрдэнэ  
  Арлаан Эрдэнэ-Очир  
  Б Эрдэнэсолонго  
  Ж Эрхэмцэцэг  
  Бэгзийн Явуухулан  
   Ярилцлага  
   Үлгэр  
  Э Үржинханд  
   Өвөр Монголын яруу найраг  
   Өгүүллэг  
  Л Өлзийтөгс  
   Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Бүгд  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгүүллэг  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Богино өгүүллэг


Пүрэвсүрэн 	Соёрхын 	 Богино өгүүллэг: Соёрхын Пүрэвсүрэн : НҮҮДЭЛ
Оруулсан admin on 2024-07-01 11:27:52 (7742 уншсан)

Бүүдэн  сарны нулимс чив чимээгүй мэлмэрнэ.
Бүгээн морьтой өвгөн салхи сөрөн гэлдэрнэ.
Од мичидийн тохиол сарны нулимсыг барна.
Омголон залуу насны бүүр түүрхэн алдаа мэт хэмээхүй...
Цагийн цагт, цасны хайрууд энгэр задгай давхиж явсаар задгай хоч зүүсэн Жанчив бээр нас гучин зургаа орчим. Хууз хар сахал нь хянга хамар доор  сүрхий зохиж харагдах задгай Жанчив гуч хэтийх насандаа зэргэлдээ нутгийн "жаал" хэмээх Банзар өвгөний том хүүхнийг буурлын жаяг ёсоор хадаг дэлгэн гуйж,  ёс төртэйхэн авчирсан билээ.
Хар бага наснаас ижийтэйгээ өссөн  Жанчивт эхнэр гуйж өгөх хүн ч байсангүй. Ижийнхээ бор авдарнаас ганц самбай хадаг аваад хөтөлгөө морьтой давхиж одсон хүүгээ хаашаа яарсныг ижий нь асуусангүй.
Орсон гарсан хэнд ч аяга хоол хийж өгөөд 
-Ээ тосоор гоож хэмээн  уулга алдан инээж  суудаг Бадам буурай ганц хүүгээ хүүхэн дагуулаад харьж  ирэхэд, үүлтэй тэнгэр цэлмэсэн мэт баярлан, бургасан таягаа барин тавин сандарч, уулга алдан угтав. Өсөх наснаас өдий хүртэл  өнгөтэй өөдтэй  торго дурдан барьж ч  үзээгүй буурал авгай, эх хүний далд ухаан нийтгэж,
 "Хүүдээ л  өгнө дөө. Өсч яваа хүү минь нэг л өдөр  гэргий дагуулаад ирэхдээ л ирнэ"  гэж  хүүтэй хүний боддогийг бодон, олон жилийн уртад ганц нэгээр нь худалдан  авч далд хийсээр тов хийсэн  ахарын эсгий журам, торго болтол элдсэн хурган дотортой цоо шинэ хөнжил, одоо цагт нүдний гэм болсон тав зургаан цомбон шаазан, утсан чинээ нарийнхан,ганц алтан бөгж тэргүүтнээ шинэхэн бэрдээ гарган өгч, үртэй эхийн бах ханан,  сэтгэлийн амгаланг анх удаа ханатал эдэлж, хөлсөө арчин башийж суулаа.
( Дэлгэрэнгүй... | 0 | Богино өгүүллэг | Пүрэвсүрэн Соёрхын | )

Бусад 		 Богино өгүүллэг: Г. Мөнхцэцэг
Оруулсан admin on 2018-03-16 22:53:13 (10446 уншсан)

#01 #Тэнгэрийн_нулимс

Бороо шивэрнэ…. Өдийд яг өвөө эмээ хоёр намайг санаад уйлж байгаа. Тэнгэр дуугарна… Эмээ орох газраа олохгүй цурхирч байгаа…Баруун хаяанд ижийн хөлийн чимээ гарна. Өвеө эмээ хоёрыг далалсаар өрхний оосор хойшилно… Дөнгөж сая л тэр хоёр маань нулимсаа арчин солонгоор саравчилж харахад би өөдөөс нь гүйнэ. Амьсгаагаа арай хийж дарсны дараа л би өөрөө хэн нэгнийг санаад уйлж эхэлнэ.

#02 #Нууцгайхан

Чийг үнэртээд байх чинь шөнө хэдэн юм дусалжээ дээ! Дэрсний ёроолд орхисон нөгөөдөхөд маань зөндөөн олон нүүдэгнүүд ч байсан. Ээж маргааш аргалд явахад авчихвал яанаа… Бушуухан шиг л үүр цайгаасай билээ! -Ээжээ та бид хоёр зөндөөн айл шатаасан тийм ээ! -Нүгэл! Юу гээчийн буруу моньд вэ? -Нээрээн. Худгийн асарт хөл даараад үхрийн баасанд хөлөө хийчихээд дулаацаж байхад дотор нь хорхойнууд унтаж байсан юм чинь! …Өчигдрийн бид хоёрын ийнхүү ярилцахыг амьтад нь сонсчихоод уйлалдсан юм байлгүй баруун сайрын аргалнууд бүгдээрээ нойтон байсан даг. Бушуухан шиг л үүр цайгаасай даа!

#03 #Оюумаа

( Дэлгэрэнгүй... | 0 | Богино өгүүллэг | Бусад | )

Өгүүллэг 		 Богино өгүүллэг: Миний ээж
Оруулсан admin on 2016-10-20 17:45:40 (14622 уншсан)

Миний муу ээж ямар бусдын ээжтэй адил булган дээл өмсөж,том том алт зүүгээд л, хувийн жолоочтой жип машин унаад л, ач зээгээ үнэтэй хувийн сургуульд зөөдөг ч биш. Хүүхдүүд нь үнэтэй машин унаж , алтаар гулгидаг ч биш.

Миний ээжид ердөө цорын ганц булган малгай байдаг. Муу аав минь авч өгсөн болохоор ч тэр үү ээж маань түүнийгээ хачин их нандигнана. Шинэ жил, цагаан сар энэ тэрээр нөгөө нандин малгайгаа гаргаад үсийг нь үлээгээд л сэгсрээд л сүйд болно. Эмэгтэй дүү маань ээжид та наад муу хуйхаа ядаж загварыг нь өөрчлөөч гэж дүргүйлхэх зөвлөх хоёрын хооронд үглэнэ.. Миний ээж энэ чинь та нарын наадах хужаа булганы хажууд жинхэнэ орос булга. Та нарын булга ч дээ их но-той доо. Аягүй бол тарвага, нохойны арьс ч байхдаа ч сийхгүй гээд л дүүг маань цаашлуулж гарна. Би энэ малгайг чинь 3-р цахилгаан станцын арын орос дэлгүүрээс үүдэнд нь зогсдог орос цэрэгт нь 5 төгрөг атгуулж байж орж авсан юм даа. Аав чинь баазын аврага болсон мөнгөө надад өгч юу дуртайгаа ав гэж билээ Би тэгээд л ....гэж ирээд л ярина.

Миний аав жолооч хүн байж билээ. Гэхдээ тээврийнх биш усны жолооч. Оройд гэрээр нэг татсан хэцэнд аавын маань нойтон хувцас өлгөөстэй байдаг байлаа. Би ахлах ангид орсон жилээ зуны амралтаараа аавынхаа грушигийг хийж овоо хэдэн төгрөг олж хирдээ подойж байж билээ. Харин ээж минь бичээч. Бичгийн машины тог тог хийх чимээ надад их сайхан санагддагсан.

( Дэлгэрэнгүй... | 3 | Богино өгүүллэг | Өгүүллэг | )

Өгүүллэг 		 Богино өгүүллэг: Хожимдсон ухаарал
Оруулсан admin on 2016-10-17 12:39:24 (14030 уншсан)

Би ээжийгээ хачин их зовоож бараг үзэн ядаж өссөн тэнэг хүн дээ. Миний энэ үзэн ядалтыг миний аав бүр дэврэээж хурцалж байсан гэхэд болно доо. Ээжийнхээ хэлсэн үг бүрт адарч бараг чи надад ийм үг хэлэх болоогүй гэх шахам юм хэлнэ. Жаахан дургүй хүргэвэл ангийнхаа хүүхдүүдийнхээр очоод хэвтэчихнэ. Аав минь биднээс тусдаа амьдардаг ч баяр бүрээр бидэнд тор дүүрэн юмтай ирнэ тэхдээ албатай юм шиг голцуу халамцуу айлчилна. Тэгээд л нөгөө улигт хэрүүлээ эхлэнэ дээ. Чи хэрвээ олигтой байсан бол энэ хэдэн хүүхдийн хувь заяа ингэж эргэхгүй байсан юм. Чи л янз бүрийн хүн амьтантай явалдаж байж ийм боллоо. Чиний бөгс бөөрнөөс л болоод энэ гэрийн хувь заяа ийм болсон энэ тэр гээд ээжийг минь бахаа ханатал доромжилж элдэвлэж байгаад явна. Харин ээж минь ганц ч үг хэлэхгүй дуугүй л сууна. Нэг удаа аавыг улигт хэрүүлээ эхлэх үед ах маань уурлаж авчирсан чихэр боовыг нь шалаар нэг тараагаад хаячихаж билээ.. Том ах маань тэр үед биднийг бодвол ухаан сууж эхэлсэн нь тэр байхдаа. Аав ч дахиж энэ талаар дуугаргахгүй болсон юм даг. Харин энэ үед ээж минь аавыгаа яахавнав дээ хэмээн өмөөрөнгүй дуугарахад нь доромжлуулж байхдаа таарсан ёстой усан тэнэг гэж би бодож байж билээ

( Дэлгэрэнгүй... | 3 | Богино өгүүллэг | Өгүүллэг | )

Бусад 		 Богино өгүүллэг: Дурсамж
Оруулсан admin on 2014-01-05 18:24:00 (12539 уншсан)

Урнаа намрын сэрүүн татсан сайхан агаараар цээж дүүрэн амьсгалаад “Дэнжийн” хэмээх тодотголтой гэр хороолол руу алхаж явна. Хориод жилийн өмнө энэ замаар цаашаа наашаа мөн ч их явсандаа. Дэнжийн айлууд элсний нүүдлээс дайжиж нүүцгээгээд хамгийн урд шахуу байсан гудамж арынх нь болжээ. Айлууд нь энэ тэндээс өм цөм нүүцгээж нэг гудамжинд ганц хоёр айл үлдсэн харагдана. Урнаа хэзээний танил хашааныхаа дэргэд очоод явган хаалган дээгүүр нь өнгийн жижиг цагаан байшинг харлаа. Хаалга нь цоожтой. Тэрээр гараа явуулан сурмаг гэгч нь түгжээг мулталлаа. Бүх юм бүгд л хуучин янзаараа. . Хориод жилийн өмнө Урнаагийн тарьсан мод өндөр ургажээ. Энэ модныхоо сүүдэрт суугаад гэр бүлээрээ цайлна гэж тэрээр хичнээн их мөрөөдддөг байлаа. ( Дэлгэрэнгүй... | 0 | Богино өгүүллэг | Бусад | )


Өгүүллэг 		 Богино өгүүллэг: Миний гэгээи хайр
Оруулсан admin on 2014-01-05 18:24:00 (14208 уншсан)

Хөл чинь гайгүй юу? гэх дуунаар толгойгоо өндийлгөн харвал манай зэргэлдээх ангийн том алаг нүдтэй, царайлаг, бор хүү арьс нь язраад цус нь гоожиж байгаа хөл рүү минь зааж асуулаа. Би шатнаас унасандаа бантан дуугарч чадсангүй дэмий л толгойгоо дохилоо. Нөгөө хүү намайг эвтэйхэн гэгч нь сугадаж босгоод ойролцоох сандал дээр суулгаад цүнхээсээ чийгтэй салфетка, шархны лент гарган өгөөд зүгээр байснаас арай дээр байх гэж хэлээд нүдээ ирмэн инээмсэглэлээ.

( Дэлгэрэнгүй... | 5 | Богино өгүүллэг | Өгүүллэг | )

Бусад 		 Богино өгүүллэг: Га. Мөнхцэцэг / мэдрэмж /
Оруулсан admin on 2013-06-07 17:50:34 (9017 уншсан)

Амраг минь тагтан дээр зогсоод тамхи татна. цаанаа л нэг санаашрангуй.

Амнаас нь гарах цэнхэр утаатай хамт ямар нэгэн зүйлийг ор мартахыг хүссэн шиг цаанаа л нэг тийм бодлогширонгуй. 

Арга ч үгүй дээ оройтон ирэх эр нөхрөө хүлээн хаалганы хонх чагнан  хэвтээ яг над шиг эхнэрээ бодоо байлгүй

Би өрөвдлөө гэхдээ өөрийгөө

Маргааш эр нөхрөө ингэж хүлээнэ дээ

Тэр минь  бас бусдын тагтан дээр......................

 

 

 

( Дэлгэрэнгүй... | 0 | Богино өгүүллэг | Бусад | )

Бусад 		 Богино өгүүллэг: П.Үүрийнтуяа : Автобусны буудлын өвөө
Оруулсан Үүрийнтуяа on 2012-11-22 21:21:59 (10499 уншсан)

 Намайг бага байхад манай эсрэг талын нэгэн хуучин байшинд түүний эзэн гэгдэх туранхай өвгөн байдаг байж билээ. Байшингаасаа бараг гардаггүй байсан тэр өвөө бороотой өдөр болгон автобусны буудал дээр элэгдэн муудсан шүхэр барин өдөржингөө зогсоно. Өвөө автобусанд ч суудаггүй бас түүн дээр хэн ч айлчлан ирэхгүй, зүгээр л зогсоно....

Тэр өвөөг харахад яагаад ч юм бэ дотор минь ганцаардлын гуниг төрж, үүний сацуу хэн нэгэн хүн тэрхүү бор туранхай өвөө дээр минь ирээсэй гэсэн итгэл өвөрлөн цонхон дор харж суудаг байлаа. Гэвч нэг ч хүн ирдэггүй байсан бөгөөд өвгөн бүх автобус явж дуусан харуй бүрүй болоход байшингийнхаа зүг нөгөө л нэг хуучин тахир шүхэрийнхээ хамт тайван гэгч нь алхална. Бороотой өдөр бүр...

Нэгэн удаа би тэр өвөөг буудал дээр зогсож байхад нь зорин очиж:

-Та автобусанд суудаггүй мөртлөө буудал дээр яагаад ийм хүйтэн бороотой өдрүүдэд шүхэр барин зогсдог юм бэ? гэхэд тэр өвөө надруу инээмсэглэн:

-Манай эмгэн 3 жилийн өмнө өөд болсон юм. Тэр маань бороотой өдөр болгон намайг ажлаас тарж, автобуснаас бууж ирэхэд энэ шүхэртэй буудал дээр хүлээн зогсдог байсан юм. Муу эмгэн маань ямар их дааран байж хулээдэг байсан бол? Хүлээж буй хором бүр нь яг л үүрдийн хүлээлт мэт санагддаг байсан байхдаа? гэж бодохоороо энэ шүхэртэй хамт бороонд зогсдог юм хэмээн нүдэндээ нулимс цийлгэнүүлэн байж надад хэлж байсан юм. 

( Дэлгэрэнгүй... | 5 | Богино өгүүллэг | Бусад | )

Баттуяа 	Ц	 Богино өгүүллэг: Ц.Баттуяа : ТОРЛОГДСОН ХАЙР
Оруулсан Баттуяа on 2012-02-02 13:05:04 (13256 уншсан)

Төгсгөл нь үзэгдэхгүй урт зам. Түүний цаана чи зогсоно.

Чиний яг эсрэг талд би зогсоно. Яг зуун жилийн өмнө бид энд ирж зогссонсон. Тэгэхэд ногоон гэрэл асчихсан байсан. Одоо ч бас ногоон гэрэл асчихаж.  Торойх ганц машин, ганц хүн ч энэ зам дээр, энэ замын ойр хавьд ч алга.

Чиний харцанд инээмсэглэл ч алга. Бас нүдэнд чинь гуниг ч алга. Замын дохиолуур ногоон өнгөөр гэрэлтэж, чамайг над руу ирэхэд юу ч саад болохгүй. Гэхдээ мэдээж чи над руу ирэх ёсгүй. Учир нь чи наашаа ганц л алхвал улаан гэрэл асч, хаанаас ч юм үй олон машин гарч ирээд, чиний амьдралыг төгсгөнө.

Миний харц асар их догдлол, бас түүнээс ч илүү эмзэглэл, айдастай. Тэр бүхэн бүгд нэгдээд миний бяцхаан зүрх рүү довтолно. Ногоон гэрэл асаалттай. Уг нь бидэнд л үйлчлэхээр зохиогдсон тэрхүү амьдралын тухай хуулиар бол би л чам руу очих учиртай. Тэгвэл бид хоёр тэврэлдэн учралдаад, тэгээд хэзээ ч хагацахгүйгээр мөнхийн хайрандаа умбан жаргана.  Гэвч би чам руу очьё гэж бодсон ч хөл минь хөшчихөж. Би алхаж чадахгүй байна. Хэтэрхий их бардамнал, асар их хайр минь хоёр хөлийг минь тушчихаж.

( Дэлгэрэнгүй... | 16 | Богино өгүүллэг | Баттуяа Ц | )


 
Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

Одоо онлайнд 110 зочин, 0 гишүүн байна.


Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт



Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-006.JPG
600x450 133k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5394

Зураач : Б.Хонгорзул
khongor011.jpg
600x500 93k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5202

Ц. Болдбаатар
Түүхийн цонх
600x584 84k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5540


Агуулга
Tuesday, 2026.05.19
· Аав ээж хоёр
Monday, 2026.05.18
· Хүний хүн
Tuesday, 2026.06.09
· Чамтай бас чамгүй
Thursday, 2026.05.07
· Би гэх бодол
Sunday, 2026.05.03
· Шинэ Чойнжин : Ганцаардсан баатар
· Амьдарлын 3 мөр
Monday, 2026.04.27
· Т.Батсуурь : ЭР НУЛИМС
Thursday, 2026.04.23
· Шюэ Вайсуо: Адуухайн амсар
Tuesday, 2026.04.21
· Жүнмэн: Надад чимээгүй ширээ өгөөч
Sunday, 2026.04.19
· Үндэсний уншлагын үйл ажиллагаа - "Сонгодог зохиолуудыг аз жаргалтай уншиж, ертөнцийг харахын тулд орчуулга" сэдэвт арга хэмжээ боллоо.
Thursday, 2026.04.16
· Залхуу, хойш тавих занг засах- 5 секундийн дүрэм - хамгийн зөв шийдвэр гаргах хугацаа
· 【Дэлхийн хамгийн шилдэг ном】 МӨНГӨНИЙ УХААН
Thursday, 2026.04.09
· Э.Чинзориг: Төрийн нүд
Wednesday, 2026.04.08
· До.Болдхуяг : МОНГОЛ БИЧИГ
Tuesday, 2026.04.07
· Гоомарал
Sunday, 2026.03.29
· Амгаланбаатарын Чинболор : Хайрцаг тамхи
Wednesday, 2026.03.25
· Шилдэг ном : Яагаад бид үргэлж ядардаг вэ? Чингис хааны
Friday, 2026.03.20
· Шилдэг ном : Бусдад таалагдах гэж хичээсээр
Thursday, 2026.03.19
· Ц.Авирмэд : Буддагийн зүрхэн зүгт ...
· Ц.Авирмэд : Ханьдаа
Wednesday, 2026.03.18
· Ц.Авирмэд : Нэргүй шүлэг
· Р.Чойном : Жагсаал
· Ц.Авирмэд : Үүл нарны орчлонд ...
Wednesday, 2026.03.25
· Хайрцаг тамхи
Thursday, 2026.03.12
· Энхтайваны Чинзориг : Маргад
Friday, 2026.03.06
· Шилдэг ном : Өмгөөлөгч шиг ярих 9 нууц: Ямар ч ярианд давуу тал олж авах техникүүд
Monday, 2026.03.02
· А.Бүрэнтөгс : Хүсэл
Thursday, 2026.03.12
· Арлааны Эрдэнэ-Очир : Хачин тунгалаг амраг
Sunday, 2026.03.01
· М.Мөнхбаяр : 4-н мөртүүд
Thursday, 2026.02.26
· Сосорбарамын Төмөрхуяг : Хөршийн хөөрхөн охин
· Соёрхын Пүрэвсүрэн : ҮЛ ТАСРАХ УДАМ
Tuesday, 2026.02.24
· Сосорбарамын Төмөрхуяг : 70 настай эрхэм
Saturday, 2026.02.21
· Эр эм
Wednesday, 2026.02.18
· Үг
Friday, 2026.02.13
· Э.Чинзориг: НАГАЦ АХ МИНЬ
· Шилдэг ном : Боломжгүйг Боломжтой болгодог 3 Хууль
· Шилдэг ном : Таны “амьдралын хугацаа”-г 2 дахин нэмэгдүүлэх top 5 ‎зуршил
· Шилдэг ном : Ээж 1% өөрчлөгдөхөд хүүхэд 100% өөрчлөгдөнө
· Шилдэг ном : Хүүхдэдээ заавал заах ёстой ганц чадвар: Санхүүч Хэрэмийн супер хичээл-Шинэ жилийн хамгийн том бэлэг
Wednesday, 2026.02.11
· Ц.Билгүүнжаргал : Үлдэхсэн

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2026 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn