Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтулга Г  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Солонго Шуурай  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Үлгэр 		 Үлгэр: Агайн улаан хаан
Оруулсан admin on 2006-06-26 10:47:30 (8604 уншсан)

Мэл шар тал гэнэ
Шижирийн өнгөтэй хөндий гэнэ
Дөрвөн уулын чингэл гэнэ
Дөрвөн далайн хөвөө гэнэ
Уул бүхэн нь антай
Ам бүхэн нь рашаантай
Дөрвөн уулын чиглэлээ
Дөрвөн далайн хөвөөгөөр
Нутагланхан суудаг
Агайн улаан хааны
Суудаг өргөө нь бол
Майгуур зандан тулгууртай
Шилэн эрдэнэ тоонотой
Сувд эрдэнэ уньтай
Шуран эрдэнэ ханатай
Цас мөнгөн туургатай
Цалин мөнгөн цавагтай
Шижир алтан дээвэртэй
Сийлбэр алтан ганжиртай
Өргөө нэгэн байдаг санж
Аавын үед байгуулсан
Алтан сайхан өргөөтэй
Ээжийн үед байгуулсан
Ерин давхар ордтой
Унтаршгүй мөнхийн зултай
Унашгүй мөнхийн ганжиртай
Гадуур нь ч бол
Гурван давхар хүрээтэй
Хамгийн дотуур хүрээ нь
Шижир алтан хүрээ гэнэ
Түүний гадуур хүрээ нь
Цалин мөнгөн хүрээ гэнэ
Хамгийн гадуур хүрээ нь
Ган төмөр хүрээ гэнэ
Дөрвөн талдаа хаалгатай гэнэ
Урд зүгийн хаалганд нь
Улаан лууг сийлсэн л гэнэ
Баруун зүгийн хаалганд нь
Бар гардийг жагсаасан л гэнэ
Хойд зүгийн хаалганд нь
Хонь малыг сийлсэн л гэнэ
Зүүн зүгийн хаалганд нь
Зүр гардийг жагсаасан юм байжээ
Агайн улаан хааны
Албатны дээж нь
Алиа догшин ноён санж
Авгай хүүхдийн дээж нь
Уран гуа хатан санж
Адууных нь дээж нь
Хурдан хонгор морь гэнэ
Агайн улаан хааны
Амрагний нь дээж
Уран гуа хатан нь
Нэг л шөнө зүүдэлж гэнэ
Баруун хойд зүгээс
Арван таван толгойтой
Атигар хар мангас ирж
Хаан таныг ална гэнэ
Хатан намайг авна гэнэ
Унтаршгүй мөнхийн
Зулыг унтраана гэнэ
Унашгүй мөнхийн
Ганжирийг унагаана гэнэ
Энэ үгийг зүүдэлж
Хаандаа хэлсэнд нь
Бүсгүй хүний зүүд
Бүдэг бадаг байдаг
Харанхуй шөнийн зүүд
Бүрэг бараг байдаг
Харанхуй шөнийн зүүд
Хайш яйш байдаг
Агайн улаан хаан
Энэ үгийг хэлээд
Хэрэгсэхгүй байснаа
Орноосоо огшил босов гэнэ
Олбогноосоо шилжив гэнэ
Шоо төлгөө тавив гэнэ
Түрүү түрүүчийн төлгөнд нь
Төдий ч үгүй буув гэнэ
Түүний сүүлчийн төлгөнд нь
Тодорч нэгэн ирэв гэнэ
Агайн улаан хаан
Аавын үед байгуулсан
Алтан сйхан өргөөндөө
Өдөр шөнөгүй сууж
Өглөө үдэшгүй бодож
Өвгөн аав, хатан ээждээ
Өвдөг сөгдөн айлдахад нь
Дайснаан дараарай
Дархан цолоо олоорой
Өстөнөө дараарай
Өргөн цолоо олоорой гэв
Энэ үгийг сонсоод
Агайн Улаан хаан
Их л нэгэн баярлаж гэнэ
Ээжийн үед байгуулсан
Ерин давхар ордон дээр
Нэг л өглөө гарав гэнэ
Зүүн хойт тивийг
Эргүүлж нэгэн харав гэнэ
Саравчлан саравчлан харав гэнэ
Сарын газар харав гэнэ
Жилийвчлэн жилийвчлэн харав гэнэ
Жилийн газар харав гэнэ
Үзэгдсэн ч юмгүй гэнэ
Баруун хойт тивийг
Эргүүлж нэгэн харав гэнэ
Саравчлан саравчлан харав гэнэ
Сарын газар харав гэнэ
Жилийвчлэн жилийвчлэн харав гэнэ
Жилийн газар харав гэнэ
Цагаан ухаа тоос л
Гарч байхыг үзэв гэнэ
Агайн улаан хаан
Бууж нэгэн ирээд
Хазаараа хангинуулж гэнэ
Эмээлээ ч дуугаргаж гэнэ
Агайн улаан хааны
Адууных нь дээж
Хурдан хонгор морь нь
Эмээл минь дуу гарлаа
Эзэн минь дурслаа
Хазаар минь хангиналаа
Хаан минь дурслаа
Хариад ирэх юм байгаа гэж
Олон түмэн ижилдээ
Энэ л үгийг хэлэв гэнэ
Олон түмэн ижил нь
Хурдан хонгор морио
Дайснаа дараарай
Дархан цолоо олоорой
Өстнөөн дараарай
Өргөн цолыг олоорой
Энэ үгийг ерөөв гэнэ
Хурдан хонгор морь нь
Олон түмэн ижлээн
Сүн далайн усны
Тунгалаас нь уугаарай
Сүмбэр уулын өвсний
Соргогий нь идээрэй
Намар тарган байгаарай
Намайг иртэл өсөөрэй
Энэ л үгийг өрөөв гэнэ
Хурдан хонгор морь нь
Олон түмэн ижлээсээ
Онцгой нэгэн зогсов гэнэ
Цөөн бөөр ижлээсээ
Цөмцийн нэгэн зогсов гэнэ
Хэсэг цөөн ижлээсээ
Хэлтийн нэгэн зогсов гэнэ
Сүүлээрээ тоглосоор
Сүүдэрнээсээ бусгасаар
Толгойгоороо тоглосоор
Тоосноосоо бусгасаар
Янцгаан нэгэн ирэв гэнэ
Агайн улаан хаан
Аргай болсон амгайгаан
Ам юунд нь тааруулж гэнэ
Зандан улаан хэлээрээ
Өлгөн нэгэн үмхэв гэнэ
Захын хоёр араагаар
Цавчин нэгэн үмхүүлээд
Хазаарлаж л орхив гэнэ
Наран саран хоёр бүүрэг нь
Наанаа цаанаа дулайлцсан
Найман сайхан ганзаг нь
Дарцаг болон хийссэн
Эмээлийг аваачиж
Зоон дунд нь тохов гэнэ
Уран хүний хийсэн
Улаан эрээн олмыг
Урдуур нь татав гэнэ
Татан татан татав гэнэ
Таван хуруу шигтгээд
Ологнож орхив гэнэ
Хатан хүний хийсэн
Хар эрээн олмыг
Харцгай юунд нь тааруулж гэнэ
Татан татан татаж
Таван хуруу шигтгээд
Нэмэн нэмэн татаж
Нэгэн хуруу шигтгээд
Ологнож л орхив гэнэ
Салхитай өдөр саргидаг
Живэртэй өдөр жиргэдэг
Зуун лангийн худрага
Зураа юунд нь тааруулж
Далан лангийн ташуурыг
Дал юунд нь тааруулж гэнэ
Хад хэвтээ сойж гэнэ
Хайрцаг хэвтээ тушиж гэнэ
Сангийн өргөөнд оров гэнэ
Саадаг нумаа авав гэнэ
Өөрийн өргөөнд оров гэнэ
Өмсөх зүүхээ авав гэнэ
Илүү гэртээ оров гэнэ
Идэж уухаа авав гэнэ
Агайн улаан хаан чинь
Мордоод нэгэн алхуулж гэнэ

Дөмөөр дөмөөр алхуулсаар
Дөрвөн даваа давуулаад
Намаар намаар алхуулсаар
Найман даваа давуулаад
Болзоотын бор довон дээр
Гарч нэгэн буув гэнэ.
Галуу хүзүү гаансаа гаргаж
Галзуу шар тамхиа утгаж
Ган болд хэтийг
Ганц нэгэн хавирч
Галзуу шар тамхийг
Ганц хоёр шившиж
Суусанд нь бол
Баруун хойт зүгээс
Цагаан ухаа тоос
Гарч ирэхийг үзэв гэнэ
Агайн улаан хаан
Мордоод нэгэн алхуулж гэнэ
Дөмөөр дөмөөр алхуулсаар
Дөрвөн даваа давуулаад
Намаар намаар алхуулсаар
Найман даваа давуулаад
Явж нэгэн байхад
Шорон шорон уул л гэнэ
Шовх шовх л хад гэнэ
Хамаг амьтан зайлсан
Хазаар өвс нь зэс болсон
Цагийн муугийн орон гэнэ
Арван таван толгойтой
Атигар хар мангас
Шодон саарал илжгийг
Эмээл ч үгүй зайдалсан
Гарынх нь хумс
Гадаа тийшээ эргэсэн
Ган төмөр дэгээ гэнэ
Хөлийнх нь хумс
Хөдөө тийш эргэсэн
Хөх төмөр дэгээ гэнэ
Эрдэнэ номын үсгийг
Эйе буруу донгоссоор
Үгчлэн хашгирсаар
Үхэрчлэн мөөрсөөр
Ирж л нэгэн уулзав гэнэ
Агайн улаан хаан чинь
Амар мэндий нь асуужээ
Хэрэг зориг хэнд вэ
Хэн хүний үр вэ
Яваа зориг
Хэнд вэ
Ямба ёс чинь

Хаа вэ
Алдар нэр чинь
Хэн бэ гэж
Асуусанд болбол
Баруун хойт тивийг
Эзлэнхэн төрсөн
Арван таван толгойтой
Атигар хар мангас гэгч
Би л яваа нь энээ
Дөрвөн уулын чиглэлээр
Дөрвөн далайн хөвөөгөөр
Нутаглан суудаг
Агайн улаан хааны
Амь биөий нь алнаа
Албат малы нь талнаа
Хүүр биөий нь хөндөнө
Хүүхэд малы нь тална
Энэ л үгийг хэлэв гэнэ
Арван таван толгойтой
Атигар хар мангас
Агайн улаан хааныг
- Хэрэг зориг хэнд вэ
Хэт нутаг хаа вэ?
Яваа зориг хэнд вэ
Ямба ёс чинь хаа вэ
Алдар нэр чинь хэн бэ
Асуусанд нь бол
Агайн улаан хаан
- Хэт нутаг энд байна
Хэрэг зориг энд байна
Ямба ёс энд байна
Яваа зориг энд байна
Дөрвөн уулын чиглэлээр
Дөрвөн далайн хөвөөгөөр
Нутаглаж суудаг
Агайн улаан хаан гэгч
Би л яваа нь энээ
Ах гуай минь урьдахуу
Дүү чинь урьдах уу
Энэ л үгийг асуусанд
Арван таван толгойтой
Атигар хар мангас
Зоригийн ихийг зорьж
Алс холоос ирснээр
Ах чинь урьдана даа
Энэ үгийг хэлсэнд нь
Агайн улаан хаан чинь
Далан хоёр товчоо
Дагууд нь мултлаад
Далайн цагаан цээжээ
Гарган нэгэн асуусанд нь
Арван таван толгойтой
Атигар хар мангас
Далайн далайн
Далан хоёр цавчив гэнэ
Даасан ч үгүй гэнэ
Ирлэн ирлэн
Өрин хоёр цавчив гэнэ
Даасан ч үгүй гэнэ
Эр хүнд байшгүй
Ийм зэв гэм
Элс шороонд булуулж байм
Элэгдсэн зэв гэм
Энэ л үгийг хэлээд
Арван таван толгойтой
Атигар хар мангас
Эргээд нэгэн зугтаж гэнэ
Агайн улаан хаан
Далан хоёр товчоон
Дагууд нь товчилж
Хурдан хонгор морио
Хуруувч мэт хумхиулаад
Зүү мэт сунгуулаад
Арван таван толгойтой
Атигар хар мангасыг
Бутан дунд нь бултуулаад
Эргэн дунд нь сөгдүүлээд
Бариад нэгэн авав гэнэ
Арван таван толгойтой
Атигар хар мангас
Ороо морины чинь
Уурга хуйв болъё
Догшин морины чинь
Чөдөр тушаа болъё
Үнсий чинь гаргая
Аргалы чинь түүеэ
Авгай хүүхдийн чинь
Аль муу албат боол болъё
Амийг минь аварч аль
Энэ үгийг гуйв гэнэ
Агайн улаан хаан
Аавын түүхэнд үзсэн
Алалгүй горьгүй гээд
Алж нэгэн орхив гэнэ
Ээжийн түүхэнд үзсэн
Эвдэлгүй горьгүй гээд
Элэг бүгдийг зүсэж
Эрэг жалганд хаялж гэнэ
Нуруу бүгдий нь нугачиж
Нутаг жалганд хаялж гэнэ
Хавирга бүгдий нь хадаж
Хад жалганд хаялж гэнэ
Агайн улаан хаан чинь гэнэ
Мордоод нэгэн алхуулж
Дөмөөр дөмөөр алхуулсаар
Дөрвөн давааг давуулсаар
Намаар намаар алхуулсаар
Явж нэгэн байтал
Өндөр гэгчийн уулын
Энгэр дээр
Өрх ч үгүй
Үүд ч үгүй
Өндөр цагаан өргөө
Байхыг үзжээ
Агайн улаан хаан
Өрх үүдийг олж орох гээд
Гурван хоног эргэж гэнэ
Олсон ч үгүй гэнэ
Аав ээж хоёрын минь
Ордон цагаан өргөө биш
Албат иргэдий минь
Хөрөнгө хогшил биш
Үүнийг юугий нь хайралхав гээд
Нэг талыг цөм өшиглөөд
Орж нэгэн очсонд нь
Тохмын чинээн гэдэстэй бүсгүй хүн
Дайснаа дарав уу
Дархан цолоо олов уу
Өстнөөн дарав уу
Өргөн цолоо олов уу
Иддэг чинь зүүн дээр
Уудаг чинь баруун дээр
Энэ үгийг хэлсэнд нь
Чиний тавьсныг
Иддэг нь
Би биш гээд
Тохмын чинээн
Гэдсий нь цөм нэгэн
Өшиглөтөл
Ган төмөр биөтэй
Хүү нэг гарч ирж
Агайн улаан хаантай
Гурван өдөр
Гурван шөнө ноцолдож
Агайн улаан хаан
Арай гэж л дийлж гэнэ
Ах гуайдаа би хэдэн
Үг хэлье
За тэг гэсэнд нь
Арван сараа би
Гүйцэж гараад
Ангир шар уургаа
Амссан бол
Ах гуайдаа дийлэгдэх ч
Үгүй юмсан
Аавынхаа өшийг
Нэхэж чадах юмсан
Энэ үгийг хэлтэл
Агайн улаан хаан
Аавын түүхэнд үзсэн
Алалгүй горигүй гээд
Алж нэгэн орхив гэнэ
Ээжийн түүхэнд үзсэн
Эвдэлгүй горигүй гээд
Эвдэж нэгэн орхив гэнэ
Элэг бөөрийг зүсэж
Эрэг жалганд хаялж гэнэ
Нуруу бүгдийг нь нугачиж
Нутаг жалганд хаялж гэнэ
Хавирга бүгдий нь хадаж
Хад жалганд хаялж гэнэ
Агайн улаан хаан
Арван таван толгойтой
Атигар хар мангасын
Албат иргэдийг хураагаад
Орон нутагтаа эргэж гэнэ
Хаданд байдаг нь халиу гэнэ
Бутанд байдаг нь булаг гэнэ
Дэргэр эвэртэй ооно гэнэ
Дэлдэн чихтэй шаргачин гэнэ
Урт сүүлтэй үнэг гэнэ
Уран хулгайч чоно гэнэ
Энэ бүгдийг намнасаар
Ордон гэртээ ирэв гэнэ
Олон түмэн албатдаан
Дуулгаж нэгэн хэлж гэнэ
Баян гэсэн айл нь
Зуун хонины зумтай
Зуун лонх архитай
Барагтай нэгэн айл нь
Тавин хонины зумтай
Тавин лонх архитай
Хоосон гэсэн айл нь
Хорин хонины зумтай
Хорин лонх архитай ирж
Түмэн эрээн майхан барьж
Наян их асрыг босгож
Найгал зандан ширээ засаж
Нандин идээн сархадыг өрж
Хутга тавилгүй мах идэж
Хундага тавилгүй архи ууж
Найрын ихээр найралж
Амар сайхан жаргажээ.

Монгол ардын үлгэрүүд. Редактор Ө.Банди. 1966 он.



( Сэтгэгдэл бичих? | Үлгэр | Оноо: 0/0 | Үлгэр )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 185 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Анхны цас 2005 он
uvl-024.JPG
Хэмжээс: 600x450 171k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5265

Должин : Зам зуур
zam-085.JPG
Хэмжээс: 600x450 103k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4083

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-130.JPG
Хэмжээс: 600x450 109k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4064


Агуулга
Monday, 2024.07.01
· Э.Үржинханд : Он цагийг өртөөлсөн ...
· Э.Үржинханд : ӨӨРИЙН МИНЬ АХАН ДҮҮС
· Э.Үржинханд : БАЙГАЛИЙН БОЛЗООНД
· Э.Үржинханд : ҮЗЭГНИЙХЭЭ ҮЗҮҮРЭЭР
· Э.Үржинханд : ДЭЛГЭР ЗУНААР
· Соёрхын Пүрэвсүрэн : НААДАМ ДӨХЛӨӨ ДӨӨ... ХАНЬ ГЭЖ...
· Э.Үржинханд : ТАНИЛ ГУДАМЖААР
· Соёрхын Пүрэвсүрэн : НҮҮДЭЛ
· Г.Мөнхтулга : ДУРЛАЛ
· Г.Мөнхтулга : “293”
· Г.Мөнхтулга : . ӨӨДГҮЙ АМЬТАН
· Г.Мөнхтулга : ХАЙР УДАХГҮЙ ИРНЭ
Saturday, 2024.03.30
· Лха Отхан : ӨӨР ДУУНД УЯРАХГҮЙ
· Лха Отхан : ЦАСНЫ УТГА УЧИР
· Лха Отхан : ХАРААЦАЙ НАС
· Лха Отхан :ӨНГӨРСӨН БҮХЭНД УТГА УЧИР
· Лха Отхан : ДУРСАН САНАХ БАЛЧИР НАС ...
· Лха Отхан : ҮХЛИЙГ ҮЗЭХ Л ҮЛДСЭН...!
· Лха Отхан : ЭЛСНИЙ ЧИМЭЭ
· Лха Отхан : АМЖИЖ ХАЙРЛАХААР ХОРВОО ДУТДАГ
· Лха Отхан : ГИТАРЫН УТСАН ДАХЬ САРНЫ СОНАТ ...
· Лха Отхан : ДӨЧИН ДӨРВӨН НАМРЫН ДУУ
· Лха Отхан : БУРХАНГҮЙ ЕРТӨНЦИЙН УУЛС
· Лха Отхан :ШУВУУД ИРЖ БАЙНА
· Лха Отхан : СҮҮЛЧИЙН ТУХАЙ ХҮНИЙ ЗҮҮД ...
· Лха Отхан : ДУУСАЖ БАЙГАА БИДНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Лха Отхан : ӨВСНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : ЭХ НУТГИЙН ТУХАЙ ДӨРВӨЛ БОДОЛ
· Лха Отхан : Шөнийн ганцаардал минь
· Лха Отхан : БҮҮДГЭР ТЭР ХОТ МИНЬ
· Лха Отхан : ХУУЧИН ХАЙР ...
· Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ
Monday, 2024.03.04
· Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь
Thursday, 2024.01.25
· Г.Мөнхтулга : ХАЙР
· Г.Мөнхтулга : ТҮҮНД
Thursday, 2023.12.21
· Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ
· Г.Мөнхтулга : ЧАМД
Tuesday, 2023.12.12
· Долгорын Цэнджав : ТАМГА
Tuesday, 2023.12.05
· Г.Мөнхтулга : Зүүд

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2025 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn