Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Буянзаяа 	Ц	 Өгүүллэг: Ц.Буянзаяа : Алтан дэлхий минь уучлаарай
Оруулсан admin on 2006-08-24 17:41:17 (6220 уншсан)

Би эгээтэй л цочиж орхисонгүй. Миний өмнө өнгөрсөн долоо хоногт манай хотыг бүхэлд нь донсолгож орхисон хүн амины хэргийн тухай өгүүлсэн хавтаст хэрэг байна. Эрүүгийн цагдаагийн газраас хэрэг бүртгэлийг нь хийгээд манай албанд өгснийг дарга маань намайг мөрд гэж цохоод явуулжээ. Уг хавтаст хэргийн эхний хэсгийг уншаад л би таг гацаж орхив. Хөл, гараа мөчлүүлэн тарчилж нас барсан хохирогчийн зургийг хараад л шууд таньлаа. Тэрээр миний сайн таньдаг хүн яах аргагүй мөн байна. Тэр Гэрэлт байна. Би өөрийн мэдэлгүй хавтаст хэргийг эргүүлж хохирогчийн тухай “Хохирогч Т.Гэрэлт гучин зургаан настай; Эмч мэргэжилтэй…” гэх зэргээр бичжээ. Цааш нь үргэлжлүүлэн унших ямар ч чадал байсангүй. Харин ой ухаанд минь олон жилийн өмнө болж өнгөрсөн тэр нэгэн хачирхалтай дурсамж харван орж ирлээ.

* * *

Бид тав мэлхийн ан хийхээр их л баяр хөөртэй явцгаав. Ахмадаараа Гэрэлт магнайлан алхаж араас нь Баяраа, Ганаа хоёр мөр зэрэгцэн дагаж, Дамба тэдний мөрийг дарж, хамгийн сүүлд нь би нас бага учраас ч тэр юм уу нөгөө дөрвийнхөө алхааг гүйцэхгүй шогшиж байлаа. Гэрэлтийн хэлснээр хүн бүхэн хэр чинээгээрээ зэвсэглэжээ. Баяраа Дамба хоёр нэжгээд чавхтай, Ганаа хавчаахай бүсэндээ хавчуулаад үзүүрт нь шовх үзүүртэй хадаас бэхэлсэн нэлээд хэдэн сум хоромсогт хийн мөрөвчилжээ. Харин Гэрэлт хурц үзүүртэй саваа барин бүсэндээ аавынхаа чинжаалыг зүүн гангарчээ. Тэднийг бодвол надад зэвсэг гэхээр юм байсангүй. Ахын гар чийдэнг хулгайгаар авсандаа баахан санаа зовж, хэд хоногийн өмнө айлын тугал руу харваж байгаад чавхаа аавд хураалгасандаа яагаад ч юм нэг их харамсаж байлаа. Миний барьсан цанын таягны хугархайг тэр дөрөв нэг их голонгуй харцгааж байв. Бид явсаар “Цагаан нуур” –нд бараг л шөнө болгож очив. Цагаан нуур манай суурингаас арваад км-ийн зайтай байдаг юм. Орой эртхэн гарая гэж биднийг хэлэхэд Гэрэлт мэлхийн анг шөнө л хийдэг юм гэсээр байгаад ингэж оройтуулсан юм. Шөнийн харанхуйд “Цагаан нуур” эх захгүй мэт цайран харагдана. Хаа нэгхэн л загас полхийн үсэрнэ. Өдрийн цагаар чих хангинтал дүнгэнэж, шунгинаж байдаг мөнөөх ялаа шумуулууд бүгд алга болжээ. Сарны гэрэлд нуурын ус нэг л үзэсгэлэнтэй сайхан, амар амгалан, үлгэрийн орон шиг л санагдана. Гэрэлт биднийг нуурын хөвөөгөөр баахан дагуулж алхаж байснаа, жижигхэн хавтгай чулуутай хайрга чулуу нь задгайрсан намагдуу эргийн дэргэд ирснээ:
“-Энд л мэлхийний үүр байгаа даа. Жаахан чимээгүй сууж чагнацгаая” гэв. Бид түүний үгэнд орж бараг л арваад минут нэг ч дуу гаргалгүй нам жим сууцгаав. Үнэхээр ч Гэрэлт үнэн хэлжээ. Чив чимээгүйн дунд тэрхүү эргийн ойролцоо хаа нэг газар мэлхий шогшрох нь дуулдав. Мэлхийний дуу сонсонгуутаа Гэрэлт огло харайн босоод:
“-Би та нарт хэлээгүй юу! Энд нэг биш нэлээд мэлхий байгаа” хэмээн ялсан баатрын дүрээр хашгиран өгүүлэв. Түүний үгэнд бидний сэтгэл ч сэргээд явчихав. Гэрэлт гутлаа тайлаад өмднийхөө шуумгийг шуугаад шууд л нуур луу алхаад орчихлоо. Бид дөрөв ч түүнийг яг дуурайн гутлаа тайлан,өмдөөн шууцгааж нуур луу орцгоолоо. Нуурын ус нэг л сайхан бүлээхэн байлаа. Шөнө усны үнэр өдрийнхөөсөө хэд дахин илүү сайхан байдаг аж. Нуурын эргээс зуны ногооны үнэр хамар цоргиж, дээр нь замагны ногоон үнэр сэтгэл уужруулж байлаа. Харанхуйн дунд Гэрэлт саваагаараа хэдэнтээ жадлах мэт хатгаснаа:
“- Ингээд ч нэмэргүй юм байна. Чи гар чийдэнгээ өгч бай даа” гээд миний гараас чийдэнг маань булаах нь холгүй авлаа. Тэгснээ нуурын усыг нэгжих мэт энэ тэр лүү баахан тусгаж байснаа:
“- Өө тэнд нэг байна. Гэрэл дагаж хөвөөд байна” хэмээн өгүүлэв.
Бид түүний заасан зүг рүү харвал бүлтийтсэн том нүдтэй мэлхий дөрвөн хөлөөрөө нэг уран сэлүүрдэх агаад учир зүггүй гэрэл даган хөвж байлаа. Чийдэнгийн гэрэлд мэлхийнээ ногоон арьс алтраад яг л алтаар хийсэн юм шиг л харагдаж байв. Гэрэлт Дамбыг гараараа дохин дуудаад:
“- Чи яг ингээд хөдлөхгүй тусгаж бай. Би жадлаад бариад авая” гэлээ. Дамба түүний үгэнд орж мэлхийний хөвж байгаа газар луу чийдэнгийн гэрлээ хичээнгүйлэн тусгаж зогсов. Гэрэлт мөнөөх мэлхийг жадлах гэж гурав дөрөв оролдоод чадсангүй.
Тэгэнгүүт Гэрэлт:
“- Дамбаа чи гэрлээ аажуухан тусгаж зөөгөөд гүехэн устай газар аваач” гэхэд нь Дамба түүний хүссэнээр гэрлээ тогтоов. Мэлхий ч гэрэл дагаж хөвсөөр гүехэн устай газар ирлээ. Тэгэхэд нь Гэрэлт ганцхан жадлаад мөнөөх мэлхийг савааныхаа үзүүрт сарвалзуулаад эрэг дээр гаргаж хаяв. Гэдэс цээжээ нэвт жадлуулсан мэлхий ямар ч чимээ гаргахгүй нэг л өрөвдмөөр дөрвөн хөлөө сарвалзуулах аж. Хачирхалтай нь мэлхий ямар ч цус гаргасангүй. Хэн нэгнээс аврал эрэх аятай шархадсан биеэ турь муутайхан чирэн хандсан чиг руу зүтгэх нь харагдана.
Гэрэлт Баяраад хандан:
“ - Чи миний гаргасан мэлхий”-нүүдийг сайн харж байгаарай. Буцаагаад ус руу оруулчихав аа хэмээн зарлигдав. Баяраа дуртай нь аргагүй:
“- За “хэмээн өгүүллээ.
Дараа нь Гэрэлт яг л урьдынхаа аргаар хоёр ч мэлхий саваадаж гаргав. Харин дөрөвдөх мэлхийг Ганаа саваадаж барих гэж хоёр гурав хүчтэй хатгаад Гэрэлтийн савааг голоор нь хугалж орхив. Саваагаа хугалуулсандаа Гэрэлт хэрэндээ их бухимдлаа.
“- Чадахгүй байж хүнтэй булаацалдаад” гэж түүнийг зодох нь холгүй уурлав. Гэхдээ гурвын гурван мэлхий саваадаж барьсандаа Гэрэлт сэтгэл хангалуун байлаа. Тэгээд дараа нь тэр барьсан мэлхийнүүдээ хавтгай хадан дээр эгнүүлэн тавиад:
“- Одоо хэн нь мэргэн бэ гэдгээ шалгана” гэлээ. Бүгд л мэргэн болох гэж чавхаар харваж, хавчаахайгаар харвав. Би ч бас тэссэнгүй хэдэн чулуу авч чулуудлаа. Даанч нэг ч удаа онсонгүй. Харин Ганаа хоёр мэлхийг нь хавчаахайгаараа нэвт харвалаа. Хавчаахайнд оногдсон мэлхийнээс ёолох мэт эвгүй чимээ гарч байв. Чавхны чулуу хавчаахайн сумнаас бүр хорлонтой байлаа. Мэлхийний арьс чавхны чулуунд оногдсон газраараа яз цохигдох нь нүд хальтармаар байлаа.
Сүүлд нөгөө дөрөв маань хийж буй үйлдэлдээ улайран
“- Би оносон, чи оноогүй” гэцгээн маргаж эхэллээ. Надад тэдний хэн нь оносон, хэн нь оноогүй нь сонин санагдсангүй. Бушуухан л дуусахсан, харихсан гэсэн хүсэлд автлаа. Оройхон л нэг жигтэйхэн сайхан санагдаж байсан ан маань эцэстээ надад ямар ч утгагүй болоод ирлээ. Юунаас ч юм айх сэтгэл ч төрөв. Удтал чавхаар харваж, хавчаахайгаар сүлбүүлсэндээ мэлхийнүүд бүгд үхжээ. Гэрэлт нялга болсон мэлхийнүүдийг буцааж чулуун дээр гаргаж тавингаа
“- За одоо ангийнхаа махыг хүмүүст хувааж өгье” гэснээ чинжаалаа хуйнаас нь сугалж гаргаад хөл, гараар нь мөчлөн хувааж эхлэв. Тэрээр мөнөөх мэлхийнүүдийнхээ махыг мөч, мөчөөр нь салгаж дуусчихаад,
“- Энэ хаа, гуя хоёрыг олон хүүхэдтэй юм Жанчив багшид, энэ нурууны махыг сумын даргынд, энэ толгойг зоотехникч Жамъян гуайд, энэ гуяыг Сандаг өвгөнийд…” гэхчилэнгээр бүгдийг нь эзэнтэй болгон нэрлэв.
Гэрэлтийн мэлхийний мах нэр зааж өгч байгаа хүмүүс бол бүгдээрээ түүний дургүй хүмүүс юм. Гэрэлт мөнөөх мэлхийнүүдийг хувааж дуусчихаад сэтгэл нь хансангүй:
“- Би эмч болох хүн. Мэлхийний анатомийг сайн судалмаар байна, зүрхийг нь уушгийг нь, элгийг нь олоё” гэж гэдэс дотрыг нь хооронд салгаж баахан цаг удлаа. Тэгж, тэгж бид тав шөнө дөлөөр, бараг үүр цайх шахаж байхад л нэг юм гэр, гэртээ харьцгаав.

* * *

Мэлхийн анд явсныхаа маргааш өдөр би халуурч, бараг дэмийрлээ. Манай гэрийнхэн баахан сандарцгаав. Сумын эмч эмэгтэй ирж үзсэнээ:
“- Сонин юм. Уул нь наршаагүй л байх юм. Хоолой ам нь ч зүгээр л байна шүү. Яачихдаг байна вэ ? Ямар ч байсан энэ эмнүүдийг уулга, бүлээн цай сайн уулга. Тэгээд байдал дээрдэхгүй бол түргэхэн шиг хэл дуулгаарай” гэж хэлчихээд явав. Эмчийг явсны дараа аав, ээж хоёр ах, эгч нарыг маань дүүгээ харж хандсангүй хэмээн баахан аашиллаа… Хоёр, гурван ч өдөр болоод миний бие олигтой дээрдсэнгүй. Зарим шөнө нь би зүүдэндээ мэлхий зүүдэлж хар дараад унтаж чадахгүй байлаа. Нэг шөнө цээжин дээр маань мэлхий байна гэж зүүдлээд айсандаа уйлж орхив. Аав, ээж хоёр учиргүй сандран:
“-Миний хүү яагаад байна” хэмээн асуухаар нь нэг амиар болсон явдлыг ярьж орхилоо. Уул нь бид нарт Гэрэлт:
“-Мэлхийн ангийн тухай хэнд ч битгий хэлээрэй. Хэлсэн хүнийг урвагчид тооцон хатуу шийтгэнэ.” гэж хэлсэн юм л даа. Даан ч би тэссэнгүй айснаасаа болоод бүгдийг ярьчихсан юм. Тэр шөнө ээж намайг хөхөөрөө хурайлаад өвөртөлж унтлаа. Хичнээн ээжтэйгээ унтаж байгаа ч гэсэн нэг л тавгүй байлаа. Маргааш нь аав нутгийнхаа нэг номтой өвгөн ламыг авчирч надад баахан засал хийлгэв. Би өвгөн ламын хэлснээр шар өнгийн цаасаар мэлхий хайчлаад нууранд хийлээ. Тэгэхдээ бүр ээжийн үе дамжиж ирсэн алтан бөгжийг цаасан мэлхийнхээ хүзүүнд уяж “Цагаан нуур” луу хийсэн юм. Өвгөн ламын ярьснаар бол лусын хилэгнэл болсон аж. Мэлхий зүүдлэх болгондоо л би нууранд өргөл өргөх хэрэгтэй гэнэ.
Аав санаа нь зовсондоо нөгөө дөрвийн маань аав, ээжтэй уулзсан аж. Гэтэл нэгнийх нь ч аав, ээж ерөөсөө тоогоогүй бөгөөд:
“ - Хүүхдүүд мэлхий алж сахилгагүйтсэний төлөө мухар сүсэг ярьж явлаа” гэдэг хэл аманд оруулах шахжээ. Шашин шүтлэг хориотой үе байсан учраас аав, ээж хоёр маань тэгсгээд чимээгүй өнгөрөхийг хичээсэн юм. Миний хувьд түүнээс хойш нэг бус удаа мэлхий зүүдлэж билээ. Тэр болгонд би “Цагаан нуур”-нд өргөл өргөж сэтгэлээ ариусган тайвшруулаж байсан. Хамгийн сүүлд нь дунд сургуулиа төгсдөг зунаа нэг удаа би мэлхий зүүдэлсэн юм. Тэр зүүдэнд маань цул алтаар хийсэн мэлхий нуурнаас гэв гэнэт гарч ирээд намайг нуур луу авч орох шахсанбилээ. Тэгэхэд би тэр зүүднээсээ учиргүй их айж маргааш нь “Цагаан нуур”-нд очин өргөл өргөж хилэнц нүгэлээ наминчилсан захиа бичээд нуур луу хийсэн юм. Тэрхүү захиандаа би “алтан мэлхий минь намайг уучлаарай” гэж бичсэнээ сайн санаж явдаг юм. Түүнээс хойш би ерөөсөө дахиж мэлхий зүүдлээгүй билээ. Харин Гэрэл, Ганаа, Баяраа, Дамба дөрөв надтай тэр явдлаас хойш найзын ёсоор харьцахаа больсон юм. Нэг удаа тэр дөрөв бүр намайг барьж авч хашааны шонгоос төмөр утсаар уяж байгаад нүүр лүү халгайгаар ороолгож “урвагчийг цээрлүүлж байна” гэж зодсон билээ. Тэр бүхнийг би ерөөсөө тоогоогүй. Болох ёстой юм боллоо гэж бодсон. Халгайд ороолгуулсан нүүрээр маань улаан гүвдрүү гүйснийг хараад ээжийн гайхан асуухад:
“- Гүйж яваад би өөрөө халгай дотор уначихсан” гэж л хэлсэн юм.

* * *

“-Би энэ хэргийг мөрдөж чадахгүй” хэмээн хавтаст хэргийг барин өрөөнд нь ороход дарга маань учиргүй их уурлаж:
“- Яахаараа чи миний даалгасан ажлыг хийдэггүй юм. Нэртэйд нь чи миний ажлыг заахгүй юу” хэмээн бухимдав. Дарга яаж ч уурласан надад хамаа алга байлаа. Би уг хэргийг мөрдөхгүй болсон шалтгаанаа яаж ч хүнд ойлгуулах юм билээ. Ерөөсөө энэ хорвоод ойлгогдохгүй юм их байх юм даа. Би мэлхий зүүдэлж байхдаа бусдыгаа яагаа ч үгүй гэдгийг сонсоод их л гайхаж билээ. Гэрэлт ч одоо ингээд нэгэнт өнгөрчээ. Нөгөө гурав маань л харин яаж явдаг бол доо. Өнөөдөр ч гэсэн тэд намайг ойфлгохгүй хэвээрээ л байгаа байх. Хүн хүнээ ойлгоод ч ер яах билээ дээ. Хувь заяа гэдэг цорын ганц үнэн учраас түүний өмнө бид бүгдээрээ л арчаагүй амьтад шүү дээ.



АЛТАН МЭЛХИЙ МИНЬУУЧЛААРАЙ
-Хүүрнэл зохиолын шинэ түүвэр-



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 10/2 | Буянзаяа Ц )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 78 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-193.JPG
Хэмжээс: 600x450 108k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2577


orkh-009.JPG
Хэмжээс: 600x450 87k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3115

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-163.JPG
Хэмжээс: 600x450 87k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2578


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn