Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Алтангадас 		 Нийтлэл: ХӨГЖИЖ БУЙ ОРНУУД БОЛОН ХАВТГАЙ ДЭЛХИЙ
Оруулсан admin on 2006-12-27 21:48:13 (5828 уншсан)

Бид өмнөх дугаараас эхлэн “Дэлхий бол хавтгай” (World is Flat by Thomas Friedman) номноос хураангуйлан орчуулж хүргэж эхэлсэн билээ. Техникийн дэвшил, даяаршлын ачаар бүх мэдээлэл нэгэн зэрэг олон хүнд, хямд өртгөөр хүрэх боломжтой болж, энэ хэрээр дэлхийн зах зээл дээрх өрсөлдөөний тэмцэл ширүүсэн, ядуу буурай орнууд ч үндэстэн дамнасан корпорациудын зүрхэнд шар ус хуруулах болсон талаар энэхүү ном өгүүлнэ. Энэ удаад “Хөгжиж буй орнууд болон хавтгай дэлхий” бүлгээс хүргэхээр бэлтгэлээ.

Өөрийгөө шинжихүй
Ямар ч улс дэлхий ертөнцийн энэ өрсөлдөөнд амь гарч үлдэх, оршин тогтнохын тулд эхлээд өөрөө өөрийгөө шинжих шаардлагатай. Гашуун байсан ч чин үнэнээр шинж. Ялангуяа хөгжиж буй, ядуу буурай орнууд өөрийн компаниуд, үйлдвэрлэгч нартаа энэ хавтгайран буй дэлхий ертөнцөөс боломж шүүрэхэд нь туслахын тулд Бид яг одоо хаана зогсож байна вэ? Бид бизнесийн сайн орчныг бүрдүүлж өгөхийн тулд юу хийх хэрэгтэй вэ? Цаашид хаана хүрэх хэрэгтэй вэ? Үүний тулд юу хийх хэрэгтэй вэ? гэдгээ сайн тунгаах хэрэгтэй гэжээ. Номын зохиогч Фридман хэдхэн жилийн өмнө коммунист, хаагдмал байсан Хятад улс хэрхэн богино хугацаанд дэлхийн дэвжээн дээр нэвтрэн гарч ирж, маш олон давуу талуудыг эзэмшдэг Мексик улсыг түрэн гаргаж, Америкийн зах зээлийг байлдан дагуулж буй талаар олон сонирхолтой жишээг авчээ. Тэрээр мөн Энэтхэг улсыг онцгойлон, тэдний хөгжиж буй нууцаас тайлсан байна. Энэ бүхний үндсэн дээр зохиогч бусад хөгжиж буй орнууд “хавтгайрсан” дэлхий дээр ямар бодлого баримталж ажиллах талаар зөвөлгөө өгчээ.
“Намайг төрөх үед улс орны өрсөлдөгч гэдэг бол сайндаа л хил залган оршдог хөрш улс байлаа. Харин өнөөдөр өрсөлдөгч гэдэг бол тив алгасан буй Хятад, Япон, эсвэл Франц ч байж болж байна. Та өнөөдөр хийж чадахгүй бол, хөгжүүлэхгүй бол маргааш л гэхэд хэн нэг нь таныг орлоно. Гэхдээ энэ нь хэдэн мянган бээрийн цаана орших жижигхэн компани, хувь хүн ч байж магад” гэж улам бүр Америкийн зах зээлээс түрэгдэн гарч буй Мексикийн Ерөнхий сайд асан хэлжээ.

... Хэд хэдэн орнуудыг хараад байхад хөгжиж буй орнууд хэрхэн хөгжих талаар шийдвэрээ гаргахдаа дараах 3 зүйл дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй байна. 1-рт: Хүмүүс нь хоорондоо холбогдох, мэдээлэлд холбогдох дэд бүтцийг сайтар бүрдүүлэх Энэ нь хямд үнэтэй интернэтээс авахуулаад гар утас, зам, гүүр, онгоцны буудал гэх мэт байна. 2-рт: Боловсролоороо хэнтэй ч өрсөлдөх чадвар бүхий хүмүүсийг бэлтгэх, 3-рт: Бизнесүүд өсөж дэвжих боломж олгодог бодлого явуулдаг сайн засаглалтай байх гэсэн 3 хүчин зүйл юм.
Эдгээрийн ачаар өнөөдөр Хятадын бөглүү мужид орших нэгэн компани дэлхийн хаана ч, хэнтэй ч өрсөлдөж, Энэтхэгийн залуус боловсрол мэдлэгээ дэлхий даяар экспортлож, компаниуд нь ямар ч ажлыг дэлхийн аль ч орноос аутсорсинг хэлбэрээр авч хийж болж байна. Өрсөлдөөн имй болтлоо ширүүсэж байна.
Хэрэв дэлхийг бүхэлд нь нэг хот гээд, харин дэлхийн улс орнуудыг нэгэн хот дотор орших гудамжууд гэж төсөөлбөл ямархан дүр зураг харагдах бол оо?
Барууны өндөр хөгжилтэй орнууд лавтайяа Туркийн сувилагч нараар асруулдаг, өндөр настнуудын хороолол шиг харагдана.
Америк бол өөрийгөө хашаагаар хүрээлсэн, орох хаалга нь бүхэлдээ металл илрүүлэгчээр тоноглогдсон, ганцхан ширхэг жижигхэн нээлттэй хаалга байгаа нь Мексикийн ажиллах хүч эсвэл өөрсдийг нь хамгаалахад оюунаа зориулах өндөр боловсролтой цагаачдад л нээлттэй, тийм л хороолол байна.
Харин Латин Америк бол өглөөд ажил нь 10 цагаас нааш эхэлдэггүй, хүмүүс нь үд болтол унтдаг, шөнө дунд хүртэл дискоддог, ер нь зугаа цэнгээний гудамж маягтай... Эндээс та Чилийнхэн амьдардаг гудамжийг эс тооцвол ямар нэгэн шинэ бизнес, оролдлого, эрмэлзлийг харахгүй л болов уу. Энэ хотхоны газрын эзэд хэзээ ч олсон ашиг орлогоо хөрөнгө оруулалт хийхгүй, гагцхүү банкинд л хадгалуулна.
Арабчуудын гудамж нь Дубай, Йордан, Бахрейн, Катар, Морокко гэх мэт гудамжуудыг эс тооцвол гадаадынхан очихоос ч айдаг, харанхуй хотхонтой адил. Шинээр нээгдэж буй цөөхөн бизнес нь удам залгасан цөөхөн баячуудын нээж буй бензин колонк л байх Гудамжаар явах хүмүүс нь нүүрээ халхалж гивлүүр унжуулсан, ямар нэгэн айлд ороход үүдэнд нь “Нохойноос болгоомжил, Нэвтрэхийн хориглоно” гэсэн бичиг л байна.
Харин Энэтхэг, Хятад болон Зүүн азийнхны амьдардаг хот огт өөр дүр зурагтай. Жижигхэн өрөөнд байрлах дэлгүүрүүд, давчуу зайндаа өдөр шөнөгүй үйлдвэрлэл явуулдаг жижигхэн оёдлын цехүүд, хаа сайгүй гадаадын их, дээд сургуулиудын салбарууд, инженерийн коллежууд, оволзсон их ажил л харагдана. Та энд унтаж байгаа хүнийг олж харахгүй, харин олноороо бөөгнөрч, аль болох хэмнэж амьдарч буй дүр зураг л харна.
Хятадын гудамжинд хууль дүрэм гэж үйлчлэхгүй. Гэхдээ эндхийн бүх зам нь сайжруулсан засмал байх хийгээд ямар нэгэн ан цав, нүх байхгүй, гудамж болон замын хажуугийн гэрлүүд нь бүгд ажиллана.
Харин Энэтхэгт эсрэгээрээ. Зам нь цоорхой, нөхөөстэй, гэрэл нь ажиллахгүй, харанхуй... Гэхдээ цагдаа нар хуулийг яс сахиулна. Жижигхэн ундаа зарах цэг ажиллуулахад ч бүртгүүлж, зөвшөөрөл авна. Хөгжилтэй нь, үүнээс болоод гудамжны цагдаа нар нь хүртэл авилгад идэгдсэн байна. Бизнесмэнүүд нь хамгийн сүүлийн үеийн гар утас, компьютерээр тоноглогдсон, компани бүр өөрийн гэсэн цахилгаан эх үүсгүүрээр ажиллана.
Африк бол тэр чигээрээ эмгэнэл. Ямар ч бизнесгүй бөгөөд хүн амынх нь дундаж наслалт жил ирэх бүр буурсан, хүмүүс үхсэн... Шинээр баригдаж буй ганц барилга нь тусламжаар баригдаж буй эмнэлэг л байх болов уу даа...
Энд миний хийх дүгнэлт бол, эдгээр орнуудын аль нь ч тодорхой түвшинд “үүдээ нээх” буюу гадаад орчиндоо нээлттэй, гадагш хандсан бодлого явуулах хэрэгтэй байна. Ингэж байж гэмээнэ нэг нэгнийхээ дутууг нөхөж, харилцан хэрэгцээнүүдээ хангах юм. Энэ нь ч судалгаагаар нотлогдсон.
Дэлхийн банкны Олон улсын санхүүгийн корпорациас санал болгосон нэгэн зөвлөмжөөс харахад хүн бүрт ажлын байр бий болгох замаар хэзээ ч ядуурлаас гардаггүй. Олон ч улс энэ арга замыг ашигласан боловч амжилтанд хүрээгүй. Хэрэв тийм л байсан бол ядуурлыг шийдэх арга зам дэндүү амархан байх шүү дээ.
Тэгэхээр асуудал нь хүмүүсийг ажлаар хангахдаа биш, харин үр өгөөжтэй, бүтээмж өндөртэй, амьдралын чанарыг сайжруулж чадахуйц ажлуудыг бий болгоход байгаа юм. Мөн их хэмжээний мөнгийг боловсролын салбартаа зараад ч ядуурлаас гарахгүй. Гадаадын хөрөнгө оруулалтыг ихээр татаад ч ядуурлаас гарахгүй. Харин энэ бүх нөөцийг зөв, үр өгөөжтэй зарцуулахад учир нь оршино. Тэгвэл хэрхэн нөөцийг хамгийн үр ашигтайгаар зарцуулах вэ?

Олон улсын туршлагаас харахад улсын эзэмшлийн, улсын оролцоотой үйлдвэр, компаниуд хэзээ ч хамгийн дээд зэргийн бүтээмжтэй, үр ашигтай ажиллагааг гаргаж байсангүй, төр нь бизнестээ ихээхэн зохицуулалт хийдэг орнууд хэзээ ч хамгийн сайн үр өгөөжийг гаргаж байсангүй. Олон ч орнууд, тухайлбал, Латин Америк, Африк, Арабын орнууд, ОХУ... зах зээлийн эдийн засагт шилжсэн ч реформыг дутуу хийгээд байгаа учраас “зах зээлийн эдийн засаг” маань өгөөжөө өгөхгүй байна. Тэгэхээр бүтээмж, үр өгөөжийг нэмэгдүүлэхийг хүсч байгаа бол төрийн элдэв оролцоо, зохицуулалтыг багасгах хэрэгтэй.
Дэлхийн банкны Олон улсын санхүүгийн корпораци 2004 онд 130 орныг оролцуулан бизнес эрхлэх боломжийн талаар таван асуудал бүхий нэгэн энгийн судалгаа хийжээ. 1-рт: Шинээр бизнес эрхлэхэд орон нутгийн хууль тогтоомж, зөвшөөрөл, лицензний үзүүлэх хүндрэл, 2-рт: Ажилтнуудыг халах, ажилд авах зохицуулалт, 3-рт: Гэрээ хэлцэл байгуулахад учрах хүндрэл, 4-рт: Зээл авах боломж, 5-рт: Амжилтгүй болсон бизнесээ хаах, дампууруулахад хэр зэрэг хүндрэлтэй байдгийг нь тодруулжээ. Тухайлбал, Австралид бизнес эрхлэх зөвшөөрөл авахад ердөө хоёрхон хоног шаардагддаг бол Гайтид 203 хоног, Конго улсад 215 хоног болдог байна.  Данид шинээр бизнес эрхлэх зөвшөөрөл авахад ямар нэгэн төлбөр төлдөггүй бол Камбожид нэг хүнд ногдох орлогоос тав дахин их мөнгө хэрэгтэй болно. Хонг Конг, Сингапур, Тайландад бизнесээ эхлүүлэхэд эхлэлтийн хөрөнгөтэй байхыг шаарддаггүй, Чех, Данид ажил олгогч нар ажилтантай заавал хатуу хугацаа зоосон хөдөлмөрийн гэрээ байгуулах албагүй, хүмүүсийг хагас цагаар ажиллуулах нь бүрэн нээлттэй байдаг гэх мэт. Энэхүү судалгааны гол дүгнэлт бол, ерөнхийдөө, төрөөс бизнесийг зохицуулах зохицуулалт нь хэдий чинээ энгийн, ойлгомжтой, хялбар байна төдий чинээ тухайн улсын бизнесүүд олон улсын зах зээл дээр өрсөлдөх давуу талтай байсан байдаг гэсэн санаа гарчээ.
Гэхдээ нэг зүйлийг анхааруулахад “Сайн зохицуулалт гэдэг юуг ч зохицуулахгүй орхино гэсэн үг биш”. Дараах 5 зарчмыг барьж зохицуулалт хийхэд хамгийн оновчтой гэж үзжээ.
Нэгд. Өрсөлдөөнөөр зохицуулагдаж болоод байгаа зүйлүүдийг улам энгийн болгох, эсвэл оролцохгүй байхад л хангалттай. Хэрэв ийм салбарыг зохицуулна гэвэл унагаж, хээл хахуульд идэгдүүлэхийн цондон болно.
Хоёрт. Хувийн өмчийн эрхийг улам боловсронгуй болгох. Хүмүүс өмчөө алдчих вий гэж айж, түүнийгээ хамгаалж гэртээ суухын оронд явж ажлаа хийсэн нь дээр. Хүүхдүүд ч мөн адил хичээлд явах боломжтой болно.
Гуравт. Ямар ч зохицуулалтыг хийхдээ интернэтийг ашиглах. Хурдан шуурхай, ил тод, ойлгомжтой, авлигад өртөхгүй байх магадлалыг энэ л хамгийн сайн бүрдүүлдэг.
Дөрөвт. Шүүхийн оролцоог бизнесийн салбарт аль болох бага байлгах
Эцэст нь. Шинэчлэлийг эцэс төгсгөлгүй үргэлжлүүлэх хэмээн зөвлөжээ.

Энэ бүхнийг зөв хэрэгжүүлээд амжилт олсон улсын нэг бол Ирланд. Ердөө зуухан жилийн өмнө иргэний дайнтай, цагаачлалын урсгал ихтэй, өлсгөлөнд нэрвэгдсэн, “чөтгөр шулам шүглэсэн” газар гэгддэг байсан энэ улс одоо хөгжлөөрөө дэлхийд дээгүүрт бичигддэг. Эдгээрийн зэрэгцээ боловсролын салбараа төлбөргүй болгож богино хугацаанд сайн мэргэжилтнүүдийг бэлтгэж чадсан, хамгийн үр өгөөжтэй техник нэвтрүүлсэн салбаруудыг хөгжүүлсэн, татварын бодлогыг нийгмийн хамгааллын бодлоготойгоо уялдуулсан, гадаадын хөрөнгө оруулагч нарт нээлттэй ажиллаж, том том үйлдвэрүүд Ирландад салбараа байгуулах, үйлдвэрээ нээх боломжийг бүрдүүлж ажлын байр бий болгосон, ингэхдээ хүмүүсээ бас хөгжүүлээд авсан зэргийг дурьдаж болно.
Гэхдээ эдний хөгжлөөс хамгийн гол ойлгож авах ёстой гол зүйл бол гадаадын хөрөнгө оруулалт гэдэг бол зөвхөн хямд хөдөлмөрийн хөлсийг дагаж орж ирдэг зүйл биш, харин өндөр бүтээмж, боловсрол, мэдлэг, чадварыг дагадаг гэсэн зарчим юм. Хэрэв үгүйсэн бол өнөөдөр Гайти, Бангладеш шиг баян орон байхгүйсэн. Үүнийг Ирландад үйлдвэрүүдээ нээсэн Dell, Cisco Systems компанийн удирдлагууд ярьж байгаа юм.

Соёлын нөлөө
Хэдийгээр уур амьсгал, газар зүйн байрлал, байгалийн баялаг нь тухайн улсыг хөгжих, эс хөгжихөд ихээхэн нөлөөлдөг ч хамгийн гол нөлөөлөх хүчин зүйл бол соёл юм. Түүн дотроо хүмүүст нь уйгагүй хөдөлмөрлөх, хэмнэж амьдрах, үнэнч шударга ажиллах, тэвчээртэй байх, шаргуу зан, шинэ зүйл, технологийг хүлээн авахад нээлттэй байдал, түргэн дасан зохицох, эмэгтэйчүүдийн тэгш эрхийг хүндэтгэх зэрэг чанарууд хэр зэрэг шингэсэн нь чухал.
Ялангуяа гадаадынханд хэр нийцтэй ханддаг, хамтран ажиллах чадвар нь хэр зэрэг, бүр нарийвчилбал тухайн нийгэмд элит хэмээгдэх давхарга бий юу, тэдгээр нь нийгмээ урагш “чирж” чаддаг уу гэдэг нь тун чухал үүрэгтэй. Хэрэв энэ чанар нь сайн хөгжсөн бол энэхүү хавтгай ертөнцөд ихээхэн давуу тал эзэмших нь тэр. Тухайлбал, Энэтхэг энэ давуу талыг сайтар эзэмшсэн. Энэнийхээ ачаар одоо Америкийн хамгийн том компаниудын арын албыг нугалдаг оффисуудыг (back-office) байгуулан ажиллаж байгаа.
Гэтэл Лалын ертөнцийг хар даа. Гадны соёлыг өөриймшүүлэн авах, дасан зохицох чадвар нь Малайз, Турк, Дубай, Бахрейн, Индонез зэргийг эс тооцвол бараг байхгүй, соёлын, шашны хазгаарлалтаасаа болоод дэлхий ертөнцтэй холбогдож чаддаггүй, харин ч дайсагналцсанаараа хавтгай дэлхийн давуу талуудыг ашиглаж чаддаггүй.
Гэхдээ нэг сайхан мэдээ байна аа. Хэдийгээр соёл нь урт хугацааны явцад бүрэлдэн тогтдог ч цаг хугацаа, уйгагүй зүтгэлийн ачаар өөрчлөгдөж болдог зүйл. Соёл бол хүний эд эс, генд тээгддэггүй, харин боловсролын түвшин, газар зүйн байрлал, манлайлах чадвар, түүх, нийгмийн үйл явцын дунд өөрчлөгдөж, шинээр бүрэлдэн тогтож болдог зүйл. Япон, Герман зэрэг орнууд саяхныг хүртэл асар их “цэрэгжсэн” соёлтой байсаныг санахад л хангалттай.

Ойлгогдошгүй зүйлс
Америктай хил залгаа оршдог Мексик уг нь дэлхийн хамгийн том хэрэглэгч, хамгийн хурдан хөгжигч, дэлхийн хамгийн том эдийн засагтай Америк орны бөөрөнд нь наалдан оршдог, Америк, Канадтай чөлөөт худалдааны гэрээтэй, Латин америкийн орнуудыг энэ хоёр том эдийн засагтай холбох гүүр нь болдог, газрын тосны нөөцөөрөө төсвийн орлогынхоо гуравны нэгийг хангадаг... гээд олон давуу талтай. Хэрэв үүгээрээ хөгждөг байсан бол өдийд хагартлаа баяжчихсан улс байхгүй юу.
Гэтэл Хятад улс Америкаас хэдэн мянган бээрийн цаана оршдог, хэт их хүн амдаа туйлдаж ядарсан, тэр нь эдийн засагтаа үнэхээр том дарамт болдог, байгалийн баялаг гэхээр зүйлгйү, коммунист дэглэмийн дор дарлагдаж дэлхийн хөгжлөөс хол хаягдсан, өрөнд баригдаж өтөнд шавуулсан улс гэдгийг хэн ч мэднэ. Аравхан жилийн өмнө энэ хоёр улсын нэрийг хэлэхэд хэнбуйгай ч Мексикийг хавьгүй баян, өрсөлдөх чадвартай, “гоё” улс гэх байв. Харин одоо Хятад нь Мексикийг гүйцэж түрүүлээд зогсохгүй Америкт бүтээгдэхүүнээ экспортолдог дэлхийн хоёр дахь том улс болжээ.

Яагаад ийм зүйл болчихов оо?
Үүнийг мексикчууд өөрсдөөсөө ч асууж байна. Тэд “Өндөр нэмүү өртөг бүтээдэг салбаргүйгээр бид Энэтхэг, Хятадтай  өрсөлдөж чадахгүй” гэдгээ ч хүлээн зөвшөөрчээ.  Магадгүй хятадууд коммунист дэглэмийнхээ “ачаар” түргэн зохион байгуулалтанд орж, шөнө ч унтахгүйгээр тэр том хэрэгцээг хангахын төлөө “нийтээрээ төвлөрч, зорьж, зүтгэж” ажилладаг байж болзошгүй. Харин Мексик бол хавьгүй эрт ардчилалын амтыг авсан, олон ашиг сонирхлыг бүлгүүдтэй, гэвч тэдгээр нь асуудалд нэг үндэстэн гэхээсээ илүү бүлэг бүрийнхээ үүднээс ханддаг  учраас тодорхой хатуу шийдвэр дээр зогсож, нэг зорилгод хүрч чаддаггүй байх. Гэхдээ эндээс ардчилал л хөгжихөд гай болж байна гэж дүгнэх нь дэндүү өрөөсгөл. Учир нь автократ дэглэмээс ардчилсан дэглэмд шилжээд хавьгүй сайхан болж, хөгжиж чадсан орнууд дэндүү олон.

Дараагийн нэг ойлгогдошгүй зүйл бол соёл нь боловсролыг урамшуулах байдал. Энэтхэг, Хятад бол эртнээс эрдэм мэдлэг, боловсролыг шүтэж ирсэн ард түмэн. Тийм ч учраас жил бүр сүүлчийн зоосоо шавхаад ч болов оюутнуудаа олон мянгаар нь АНУ-руу илгээдэг. Гэтэл хаяа нийлэн суух Мексик энэ тоогоороо 10 дахин бага. Мексикт өнөөдрийг хүртэл англи хэлний сайтар хөтөлбөр ч байдаггүй гээд боддоо.
50 жилийн өмнө Америктай чөлөөт худалдааны гэрээ байгуулсан Мексикт өнөөдөр америк мексикийг холбосон хурдны галт тэрэг бүү хэл олигтойхон төмөр зам, ядаж улс дотроо тавьсан сайжруулсан засмал зам ч байхгүй гэхэд хилсдэхгүй. Гэтэл хятад өнөөдөр өдөр өдрөөр урагшилж байна. Шууд холбосон хурдны зам байхгүй ч түүнээс ч бат бэхээр холбогдох зам буюу Америкийн бизнес, соёлоос нь сайтар суралцсан шинэ үеийн бизнесмэн, мэргэжилтнүүдийг бэлтгэж авч байна.

Энэ бүхнээс хийх дүгнэлт юу вэ? Та хичнээн бээрийн алсад байлаа ч гэсэн өнөөдрийн техникийн дэвшил, харилцаа холбооны хөгжлийг ашиглан дэлхийн хамгийн том эдийн засагтай холбогдох, бүтээгдэхүүнээ экспортлох боломж дэндүү нээлттэй болжээ. Газар зүйн ашигтай байрлалгүй, байгалийн баялаггүй байлаа ч гэсэн сайн боловсрол, өндөр бүтээмж, дэд бүтэц, хямд интернэт, уйгагүй зүтгэл, бизнесийн таатай орчны тусламжтайгаар илүү өндөр түвшинд өрсөлдөх боломжийг энэ хавтгай ертөнц гуравдагч орнуудад олгож эхэллээ.

Мексик экспортынхоо техникийг шинэчилж чадаагүйдээ ингээд хоцорчихсон юм биш л дээ. Зүгээр л, Хятад илүү хурдан, илүү өргөн хүрээтэйгээр буюу боловсролтой мэргэжилтнүүдийнхээ ачаар хурдтай ажиллаад байгаа юм. 1990 оны үед энэ хоёр улс яг ижил бүтээгдэхүүнийг экспортод гаргадаг байсан. Машины сэлбэгээс эхлүүлээд цахилгаан хэрэгслийн эд анги хүртэл, пүүзнээс эхлээд чихмэл тоглоом хүртэл. Гэтэл Хятад өнөөдөр хол тасархай түрүүлж явна. Юуны ач вэ гэвэл, ердөө л хурд. Бүх салбартаа шинэчлэгдэх хурд.

Магадгүй та, Хятад бол хамгийн хямд өртгөөр, бөөнөөр үйлдвэрлэх давуу талтай учраас хөгжсөн, манай улсад ингэж өрсөлдөх боломж үгүй гэж бодож магад. Тэгвэл яг энэ асуудлаар Mckinsey фирмийн Мексикчуудад өгсөн сайхан зөвөлгөө байна. “Хэдийгээр Хятад өнөөдөр хямд өртгөөр, бөөнөөр үйлдвэрлэх давуу талтай байгаа ч эдийн засгийн ухаанд амьдралын мөчлөг гээч зүйл байдгийг мартаж болохгүй. Ямар ч улс мөнхөд “хамгийн бага өртгөөр үйлдвэрлэгч” гэсэн байр суурийг эзэлж чадахгүй. Хятад ч гэсэн нэг л өдөр энэ давуу талаа алдана. Ядуу буурай, хөгжиж буй орнууд “Хэзээ ч Хятадаас хямд өртгөөр үйлдвэрлэж чадахгүй...” гэж гутрах хэрэггүй. Харин түүний оронд өндөр нэмүү өртөг бүтээдэг тийм ажлуудыг бий болгох нь хамгийн зөв зам. Өндөр нэмүү өртөг бүтээдэг бөгөөд өндөр бүтээмжтэй компаниуд л энэ хавтгай дэлхийн өрсөлдөөнд урагш ахих болно” гэжээ.

Хавтгай дэлхийд өрсөлдөгч нараа үзэн ядаж, тэмцэлдээд хол явахгүй.
Хятад улс зүгээр ч нэг “баян” болох гээд байгаа юм биш. Тэд “хүчирхэг” болох гэж тэмцэж байна. Хятад зүгээр ч нэг GM-ын машин үйлдвэрлэж сурах гээд байгаа юм биш, харин GM-ийг нь авч, эсвэл түүнтэй өрсөлдөх машин үйлдвэрлэж, GM-ыг зах зээлээс шахан гаргахын тулд ажиллаж байна.

Тэгэхээр өрсөлдөгч гэдэг бол хажууханд орших хөрш улс биш, харин дэлхийн хаанаас ч гарч ирж, маргааш л гэхэд шинэ санаа, технологи, хямд өртгөөрөө ямар ч хүчирхэг компанийг шахан гаргаж болдог тийм ертөнц ирээд байна.

Роллз Ройсын гүйцэтгэх захирлын хэлснээр “Ирээдүйд улс орнуудыг “хөгжиж байгаа, хөгжингүй, хөгжилтэй...” зэргээр ангилахаа больж, харин “ухаантай, илүү ухаантай, хамгийн ухаантай” гэж ангилдаг болох аж.
 

Алтангадас сэтгүүл http://www.altangadas.mn  



( Сэтгэгдэл бичих? | Нийтлэл | Оноо: 5/2 | Алтангадас )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 58 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин : Зам зуур
zam-098.JPG
Хэмжээс: 600x450 122k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2702

Б. Мөнхцэцэг 1973
Хот
Хэмжээс: 600x660 176k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3820

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-089.JPG
Хэмжээс: 600x450 129k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2855


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn