Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Болор-эрдэнэ 	Х	 Өгүүллэг: Х.Болор-Эрдэнэ : Шөнийн цонхны яриа
Оруулсан admin on 2007-03-13 06:48:00 (5103 уншсан)

Шөнийн 23 цагийн орчимд есөн давхар байрнуудын дунд 1994 оны “Цох”-той төстэй мөнгөлөг саарал өнгийн машин хэн нэгнийг дуудан дуут дохиогоо чарлуулав. Тэр чимээнээр гурван давхарын улаан хөшигтэй цонхноос бүдэг гэрэл уцаарлах мэт улсхийн ассанаа төд удалгүй хөшиг ярагдаж хэн нэгний толгой цухасхийгээд алга боллоо. Харин өнөөх машин солиорсон мэт дохиогоо хангинуулсан хэвээр. Энэ тээртэй дуунд зарим нэг цонх доргих агаад зарим нь юу ч болоогүй янзтай чимээгүйхэн дүнсийнэ. Өнөөх улаан хөшигтэй цонхны эзэн нь гараад явчихав бололтой гэрэл унтарч улаан хөшиг айсан хүүхэд шиг улалзсаар харанхуйд ганцаар хоцорлоо. Харин чанх урдаас нь хөх саарал хөшигтэй цонх түүнийг үзэн ядах мэт цийлгэр хөх өнгөөр бүүдийгээд хүйтнээр хялайна.
Жирийн хүмүүсийн нэг өдрийн амьдрал ийнхүү амсхийх үед өөр нэгэн амьдрал сэрж, бие биедээ ховч хүүхнүүд шиг элдвийн зүйл ярилцан, зарим нь доогтойхон ягаарч байхад зарим нэг нь ичингүйрэн бүүдийнэ.
Азтай аль нэг цонхонд гэрэл асч амьдралын халуун дулаан өнгө, баяр хөөр гэрэлтэн салхивчнаас нь уур савсаж байхад зарим нь шалиг завхай, тэнэмэл эздээсээ ичсэндээ тээр цаана бүрсийнэ. Есөн давхрын энэ хэдэн цонх өөд өөдөөсөө ширтэлцсээр хэдийнэ хорь гаруй жилийг үджээ. Гурван давхарын цайвар ногоон хөшигтэй цонх эд нараасаа хамгийн хуучинсаг нь. Өглөө бүр нэгэн цагт гэрэлтэж, орой бүр нэгэн цагт харанхуйлах тэр ногоон хөшиг нэгэн хэвийн амьдралаа анзаарсан шинжгүй бас тэр бүхнээсээ огт зовсон шинжгүй. Түүний уйтгартай саарал хүрээг харж байсан улбар шар хөшигтэй ганган цонх:
-Хүүе, эрхэм ээ? Танд хэцүү биш байна уу гэж сонирхон асуув. Харин ногоон цонх түүнийг огт дуулаагүй мэт өнөөх л нам гүм хэвээрээ дүнсийсээр... Гэнэт долоон давхрын цэнхэр хөшигтэй цонхны цаанаас нижигнэсэн хүнд хөгжмийн ая цочтол хангинаж, хөршийнх нь цагаан хөшиг үл мэдэг чичирхийлэв. Энд тэндээс уцаарлах дуу гарч,
-Энэ яахаараа дандаа шөнө дөлөөр ингэж хангинуулдаг байна аа. Дэндүү эрээгүй юм.
-Хэлээд юүхэв, хэтэрхий заваан чимээтэй…
-Хамгийн гол нь тэр доргионыг нь тэсвэрлэхэд бэрх шүү гэхчилэн шуугиж гарлаа. Харин өнөөх сүрхий дуу чимээ хангинуулсан цонх шилээ цууртал хөхөрснөө,
-Хөршүүд минь, бухимдлаа гээд яах юм бэ? Хүүхдүүд ид шилжилтийн насан дээрээ байна шүү дээ гэв.
Харин энэ бүхнийг намуухан инээмсэглэн сонсож байсан ухаа ягаан хөшигтэй цонх саяхан угаасан шилээрээ шөнийн ододтой өрсөлдөх мэт гялсхийснээ,
-Та нар энэ таван давхарын хувцасгүй хатагтайг хараач. Тэр дахиад л нэг шилээ хагалуулчихаж гээд жуумалзав. Бараг хоёр жилийн турш доторх бульхайгаа олны нүдэнд дэлгэн хамаг дутагдлаа харуулаад сурчихсан өнөөх цонх,
-Хн…гэж ууртайхан ширвэснээ, энд жинхэнэ эр зоригтнууд амьдардаг юм. Эхнэр нь илүү хүчтэй юу, нөхөр нь илүү юү гэдгийг та нар мэдэх юм уу? Харин чиний наад гэмгүй ягаан хөшигний араас ямар ичгүүртэй дуу чимээ гардгийг бүгд л мэдэх байх шүү. гэж хүнгэнэв. Бүгдээрээ дор дороо инээд алдсанаа,
-Тэр ч үнэн шүү. Эднийхээс гардаг чимээ мөн ч олон хөшигний хормойг салхинд дэрвүүлсэн дээ гэлцлээ. Яг энэ мөчид ягаан хөшигний гүнээс эмэгтэй хүний тачаангуй дуу алдах сонсогдов. Бүгд хэрэгт дурлан тэр зүгт анхаарал тавина. Харин энэ үед бүгдийн анхаарлыг сарниулан:
-Өглөө ч нээгдэнэ гэж байхгүй шүү. Тэгээд бас ихэмсэг гэдгийг нь ээ хэмээн эрээн хөшигтэй хоёр давхрын цонх үглэхэд,
-Чи хэнийг хэлээд байна аа гэж ягаан цонх сонирхон асуув. Эрээн хөшигт:
-Яагаав, чиний дээд талын наад саарал хөшигтэй цонх чинь. Өвөл ч, зун ч нар оруулсангүй. Цонхных нь дунд амь тавьсан ялааны сэгнүүд тоосонд дарагдсаар бараг дөрвөн жил болж байна гэхэд сая л бүгд өнөөх саарал хөшиг рүү анхаарал хандуулав. Харин саарал хөшигний наана тоос даран бүүдийх цонх нь модон араамаа хяхтнуулан бүгтхэн хоолойгоо зассанаа,
-Уучлаарай, нөхөд өө. Миний саарал хөшигний ард хэн байдгийг би өөрөө ч мэдээгүй байна. Энэ тухай л бодсоор хэдэн жил боллоо. Хэн нэг нь энэ хөшгөнд хуруугаа ч болов хүргэх болов уу гэж мөн ч удаан хүлээлээ. Эзэн нь хоногийн 24 цагт нааш цааш холхиж тун хэцүү үнэртэй тамхи ханхлуулж байгаад л гараад явчихдаг юм. Царайг нь нэг харахсан гэж шогширсноо,
-Одоогоос дөрөв таван жилийн өмнө нэг эмэгтэй энэ хөшгийг татсан юм. Харин тэр их сайхан дуулдаг байсан юм шүү. Өнгө нь одоогийнх шиг саарал байгаагүй юм аа. Мөнгөлөг торго. Тэр үүнийгээ “Сарны өнгөтэй” гэж хэлж байсныг санаж байна. Гэхдээ эмэгтэй нэг удаа маш их уйлсан. Тэр өнөөх хөшгөндөө нулимсаа арчиж бүтэн өдөр шөнө уйлсан юм даг. Дараа нь уйлах нь ч, алхах нь ч сонсогдохоо больсон. Гэхдээ би хаалгаар гарч явахыг нь бас л дуулаагүй. Уйлж байхдаа хөшгөө завсар орохгүйгээр хаасан даа, хөөрхий. Тэрнээс хойш би зөвхөн эр хүний хүнд алхаа, эхүүн муухай тамхины үнэрийг л мэдрэх болсон. Харин энэ ялаануудыг тэр бүсгүй цэвэрлэж амжаагүй нь тэгэхэд намар болж байсантай холбоотой байх. Тийм ээ, тэгэхэд намар болж байсан…
Түүний энэ уйтгартай, бас учир битүүлэг яриаг сонсоод хэн, юу гэхээ мэдсэнгүй. Бас ямар нэгэн зүйл асуух гэсэн боловч хэнд ч оновчтой санаа орж ирсэнгүй. Гэсэн ч бүгд л нугасныхаа гүнд асуусан, гайхсан тэмдэгүүдийг бөхлөн хадлаа. Өнгөрсөн шөнийнхөөс арай л өвөрмөц болон өрнөсөн энэ өдрийн яриа олон цонхны зүүдэнд үл үзэгдэх бас эхүүн үнэртэй тамхи татдаг эрийг авчрах нь гарцаагүй болов. Гагцхүү бараг сар бүхэн хөшигнийхөө өнгийг өөрчилж байдаг сүүлийн үеийн цагаан хүрээтэй, өвөрмөц хар шилтэй цонх тэдний энэ шальдир бульдар түүхийг хайхрамжгүй сонсож байснаа эвшээх мэт гүрвэлзээд,
-Шал дэмий юм. Наадах чинь та нарын анхаарлыг татах л гэж ийм балай домог зохиож байгаа биз. Аягүй бол тэр аймшигт аллагад өөрөө ч гэсэн оролцсон доо гэж тоомжиргүй өгүүлэхэд бүгд зарсхийн цочив. “Аллага”. Бүгд л битүүхэндээ энэ талаар бодож байсан авч түүн шиг шуудхан хэлчихэж зүрхлэхгүй байсан учраас ийнхүү нэгэн зэрэг цочин давхийжээ. Энэ мөчид “сарны өнгийг” шүтэгч тэр бүсгүйн хаа байгааг хэлээд өгөх шиг байшингийн орой дээрээс тал хавирган сарны үзүүр цухалзлаа. Есөн давхрын харанхуй цонх тэр сарыг одоохон дараад авах нь уу гэлтэй сандран харанхуйд бүртэлзэв. Тэр:
-Хүүе, хүүе та минь ээ. Яагаад чимээгүй болчихов оо? Энэ чинь сар л гарч байна шүү дээ гэж дуу алдсанаа,
-Ямар нэг инээдэмтэй юм ярь л даа гэж адган үглэв. Гэсэн ч бүгд л өнөөх эмэгтэйн хувь заяаны тухай бодолд дарагдан дүнсийсэн тул түүний үглэхийг дуулаагүй царайлан дор дороо таг чиг болжээ. Энэ үеэр ягаан хөшигний цаанаас эмэгтэй хүний гинших чимээ дахиад л хүч нэмж эхлэхэд, хэзээ ч хөшигтэй байгаагүй цонхны цаанаас галзуурсан мэт уурсан хашгичиж, эвгүй муухайгаар чарлан аяга таваг, сав суулга тар няр хийх сонсогдлоо. Өнөөх сүрхий чанга дуутай хөгжим гэнэт чангаран газар доргитол хангинаснаа эвдрэв бололтой гэнэтхэн чимээгүй болов. Харин ягаан хөшигт цонхны цаадтайх сэрэл тачаал сая л нэг намдахад, шилэн нүүртийн үлдсэн тал шилний дээгүүр сэнжтэй төмөр аяга харван гарч ирснээ засмал зам дээр тон ёнхийн уналаа.
Шөнө дунд болж сар баруун өмнөд этгээдэд тонгойход цонхнуудын гэрэл унтарч энэ хотынхон хэнэггүй гүн нойронд автлаа. Харин гурван давхарын хэнд ч анзаарагдамгүй нэгэн цонхны гэрэл л асаалттай хэвээр хоцров. Түрүүнээс хойш юу ч дуугараагүй тэр цонхны хагас нээлттэй цагаан торон хөшигний ард үсээ толгой дээрээ шуусан залуухан эмэгтэй ширээний ард суугаад доош тонголзон ямар нэгэн зүйлийг цаасан дээр хичээнгүйлэн буулгаж суугаа харагдана. Хэнд ч анзаарагдамгүй тэр эгэл жирийн цонхны эзэн бусдынхаа яриаг тэмдэглэн авч үлдээж байгаа нь энэ. Тэгснээ шанаагаа тулан суугаад тэнгэрээс газарт буухыг тэмүүлэн гунигтайгаар мэлтийх тал сарыг тас ширтэв.
Мэдээж, тэр бол миний өрөөний цонх байсан юм.



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 14/3 | Болор-эрдэнэ Х )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 97 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


erd-026.JPG
Хэмжээс: 600x450 79k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4012

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-167.JPG
Хэмжээс: 600x450 102k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2397


IMG_1015.jpg
Хэмжээс: 600x800 169k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2681


Агуулга
Бямба, 2018.05.05
· Т. Амар-Амгалан
· Т. Амар-Амгалан
· Гүрж.Нямдорж" Бэнсэн үлгэрч" номоос
· /Барнангийн Доржпалам/
· Д. Нямдорж: "Хараацай" шүлгийн түүврээс
· С. Дамдиндорж
· Т. Амар-Амгалан
· Я. Баяраа
· Я.Баяраа: Борооны хэлмэр
· Б. Батзаяа: Учрал хагацал
· Яруу найрагч Ш.Хатанбүүвэйбаатар
Пүрэв, 2018.05.03
· Ө. Балжинням: ӨЧИГДӨР
· Х. Доржпалам: СОНГОДОГ ӨДӨР
· Б. Баясгалан
· Т. Амар-Амгалан
Даваа, 2018.04.30
· Гомпилдоогийн Мөнхцэцэг
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : ТОГОРУУН ЦУВААН ДУНД ..
· Лха Отхан : Хоосон дэвтэрт минь өдөлсөн шар шувууны ...
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Түмэнбаярын Бум-Эрдэнэ : Хоолны ширээ
Мягмар, 2018.04.17
· Яагаад гэж би өөрөөсөө Яасан олон асууна вэ
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : Монгол нутаг
Мягмар, 2018.04.10
· Хундага нулимс
Баасан, 2018.03.30
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: Загас үнэртсэн үдэш
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Нэргүй ном"-оос
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2018 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn