Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтулга Г  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Солонго Шуурай  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Болор-эрдэнэ 	Х	 Өгүүллэг: Х.Болор-Эрдэнэ : Лилия
Оруулсан admin on 2007-03-13 06:51:00 (7741 уншсан)

Хүүхдүүдээ унтуулчихаад ямар нэгэн зүйл бичихээр компьютерийнхээ ард суугаад байгаа маань энэ. Би хэзээ ч “ямар нэгэн юм бичихээр” ийнхүү хүчээр босож ирдэггүй зантай. Хүсвэл бичнэ. Хүсэхгүй бол хэдэн жилээр ч энэ ширээн дээр суудаггүй. Харин яг одоо бол хүсэж байна. Юун тухай гэдгээ мэдэхгүй зүгээр л ажлынхаа ширээн дээр ирээд суучихав. Тэгээд дөнгөж саяхан өндөрлөөд байгаа нэг өдрийнхөө тухай бодлоо. Нэгэн өдөр маань дандаа нэг л зүйлээс эхэлдэг. Учир нь би өглөө бүр охиноо үнсээд орноосоо өндийнө.
Ингээд миний нэг өдөр эхлэв. Өнгөрсөн шөнө бараг үүрээр шахам унтсан. Тэгээд өдөр 11 цагийн үед арайхийн дэрнээсээ толгой өндийлгөсөн болоод нойрмог нүүрээ бүлээн усаар нэг булхаж аваад үс, зүсээ сайн гэгч тордож, толийлгоод л гарч өгөв. Хамгийн түрүүнд амжуулах ёстой зүйл бол бэлэг дурсгалын дэлгүүр орж цэцэг авах.
Миний найз бүсгүйн төрсөн өдөр тохиогоод удаж байгаа ч би түүнд баяр хүргэж амжаагүй юм. Тэр бол зохиолч эмэгтэй. Сурсан зангаараа хөлсний унаанд тухалж, ширхэг тамхи асаагаад, таньж мэдэх улстайгаа утсаар мэнд мэдэж, ойр зуурын хэдэн үг сольж амжив. Төдөлгүй жолооч намайг хотын хамгийн том цэцгийн дэлгүүрт хүргээд анх царайг нь харахад ямар байсан яг л тэр хоосон, хүйтэн, дүнсгэр чигээрээ үдлээ. Энэ хотод ийм царайтай хүмүүсийг тоолсноос бусдынх нь тухай бодвол хавьгүй амар байдаг юм. За тэр ч яахав…
Гоёмсог тульфан, анхилуун сарнай, цээнийн дэргэдүүр өнгөрөөд ил захидлын тавиур дээрээс хоёр ширхэг наранцэцэгийн зурагтай жижигхэн мэндчилгээний хуудас сонголоо. Дараа нь эрхэмсэг Лилияг худалдан аваад сарзгар цагаан мөчрөөр чимэглэж, саа цацуулаад, гялтганасан эмжээртэй ягаан туузаар боолгож аваад түүнийгээ тэвэрсээр хүйтэн жавар хайрсан гудамжинд гарав. Гялалзсан мөнгөлөг цаастай Лилия тэвэрсэн, намайг хүн бүхэн л атаархан харна. Би хөлсний унаа барих гэж явсаар нэлээд алхсан болохоор цэцэг маань хөлдөх аюулд ороод байлаа. Тиймээс хэтэрхий олон хүний хөлд дарагдсан тэр гудамжинд гар даллан зогсох бүтэлгүй бодлоо орхиод ажлынхаа зүг яаран алхав. “Цэцэг хөлдчих вий дээ” гэсэн зовнилоор нөгөөх рүүгээ байн байн хялалзаж, туулах замаа товчлох арга хайна. Замд таарсан дэлгүүрээр орж цэцэгээ дулаацуулах санаатай хэсэг зогсов. Худалдагч нь юм худалдан авах нь гэж бодоод яаран дөхөж ирлээ. Урмыг нь бодоод хайрцаг тамхи аваад гарав. “Лилия, хонгор минь битгий л хөлдчихөөрэй”
Барагцаагаар долоон минутын дараа ажил дээрээ ирлээ. Найз бүсгүй маань манай ажил дээр ирэхээр тохирсон юм. Хувцсаа тайлж ажлын компьютерээ асаагаад цэцэгээ авч үзвэл захаас нь ус даагаад нэг л биш. “Яана аа, хөлдчихөж” гэсэн харуусал төрлөө. Нөгөөх эрхэмсэг ягаан дэлбээнүүд нь хөлдөн ус даагаад, үхсэн шувууны далавч шиг налмайн унаж эхлэв. Хэтэрхий жижиг юманд санаа зовдог маань үнэн ч тансагхан Лилиягаа хөлдөөчихсөндөө гаслаад барсангүй. Болзсон цаг хэдийнэ тулжээ. Түрүүхэн охин нь тоглож тоглож уйдаад унжгар санжгар чимэглэлтэй гялгар ээмгээ үрчгэр хорчгор чихэнд нь зүүлгэчихсэн мэт зохимжгүй гялтайх нь надаар доог тохуу хийх шиг санагдана. Лилиягаа гайхашран харж байтал хажуунаас “Хүүе, сайн уу” гэх дуу гарав. Миний зочин иржээ. Аргаа барсан байдалтай зогсоо намайг инээмсэглэн харснаа миний цэцгэн дээр нүд нь тусаад:
-Ээ, хайран юм хөлдчихсөн байна ш дээ гэлээ. Би гунигтайгаар,
-Харин тийм ээ, уг нь чамд авсан юм. Хөлдчихлөө гэж өрөвдөлтэй дуугарав. Харин нөгөөх маань,
-Уг нь саа цацаад их гоё боолгож дээ. Гэхдээ яахав яахав, би Лилияд дуртай. Хатахаараа их гоё болдог юм. Бас их сайхан үнэртэй. Гэртээ аваачаад хатаана аа гээд гараас минь булаах шахам авчихав. Гэсэн ч “хөлдчихсөн” гэсэн бодол толгойноос гарсангүй. Хаа явсан газраа би услалгүй хатааж орхисон буюу дэлгэрч амжихаас нь өмнө тасдаад хаячихсан цэцгийг хараад харамсан халагладаг зантай. Харин энэ удаад дотныхоо найзад ийнхүү хөлдчихсөн цэцэг бэлэглэчихлээ. Бид үдийн цайгаа хамт уугаад, уран зохиол, хүмүүсийн аргаа ядсан нэр төрийн төлөөх хөөцөлдөөний тухай элдвийг ярилцаад салсан юм. Тэр үед би “Найз нь удахгүй энэнээс гоё цэцэг өгнө өө” гэлээ. Нөгөөх маань ч “Баярлалаа, зүгээр зүгээр” гэсээр хоцров.
Ажлаа хийгээд, оройхон хамтран ажилладаг гэрээт байгууллагаараа орж ажлын саналд гарын үсэг зурчихаад харьж явах замдаа өнөөх Лилягаа л бодсоор байлаа. “Хайран юм, хөлдчихдөг” гэсэн бодлын гүнд “Найз маань надаас салахдаа гудамжинд гараад л хогийн сав руу чулуудчихсан болов уу, гэртээ хөлдсөн цэцэг тэврээд инээд алдсаар орсон болов уу” гэсэн бодол цээж хөндүүрлүүлсээр л байлаа. Лилия хүндэтгэлийн цэцэг. Хүндэтгэж явдаг хүндээ Лилияг бэлэглэх нь өөрийгөө хамтад нь өргөж байна гэсэн үг. Харин минийх хөлдчихсөн. Бид урьдын адил дотно ялдамаар салцгаасан ч би энэ өдрийг ийм нэгэн харамслаар дурсаж явах болоод байна. Магадгүй өнөөдөр олж авсан тэр харамслаа яг энэ л өдөрт нь цээжнээсээ гаргаж хаяхаар энэ ширээний ард суусан бололтой.
Маргааш өглөө охиноо үнсээд нэг өдрийг угтана. Лилия мартагдсан байгаасай.
2007.01.31



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 8/2 | Болор-эрдэнэ Х )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 68 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


flo-013.JPG
Хэмжээс: 600x450 94k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4683

Ёл хад
YolHad_40.JPG
Хэмжээс: 700x525 84k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3740


B2-009.JPG
Хэмжээс: 600x450 71k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4359


Агуулга
Monday, 2024.07.01
· Э.Үржинханд : ҮЗЭГНИЙХЭЭ ҮЗҮҮРЭЭР
· Э.Үржинханд : ДЭЛГЭР ЗУНААР
· Соёрхын Пүрэвсүрэн : НААДАМ ДӨХЛӨӨ ДӨӨ... ХАНЬ ГЭЖ...
· Э.Үржинханд : ТАНИЛ ГУДАМЖААР
· Соёрхын Пүрэвсүрэн : НҮҮДЭЛ
· Г.Мөнхтулга : ДУРЛАЛ
· Г.Мөнхтулга : “293”
· Г.Мөнхтулга : . ӨӨДГҮЙ АМЬТАН
· Г.Мөнхтулга : ХАЙР УДАХГҮЙ ИРНЭ
Saturday, 2024.03.30
· Лха Отхан : ӨӨР ДУУНД УЯРАХГҮЙ
· Лха Отхан : ЦАСНЫ УТГА УЧИР
· Лха Отхан : ХАРААЦАЙ НАС
· Лха Отхан :ӨНГӨРСӨН БҮХЭНД УТГА УЧИР
· Лха Отхан : ДУРСАН САНАХ БАЛЧИР НАС ...
· Лха Отхан : ҮХЛИЙГ ҮЗЭХ Л ҮЛДСЭН...!
· Лха Отхан : ЭЛСНИЙ ЧИМЭЭ
· Лха Отхан : АМЖИЖ ХАЙРЛАХААР ХОРВОО ДУТДАГ
· Лха Отхан : ГИТАРЫН УТСАН ДАХЬ САРНЫ СОНАТ ...
· Лха Отхан : ДӨЧИН ДӨРВӨН НАМРЫН ДУУ
· Лха Отхан : БУРХАНГҮЙ ЕРТӨНЦИЙН УУЛС
· Лха Отхан :ШУВУУД ИРЖ БАЙНА
· Лха Отхан : СҮҮЛЧИЙН ТУХАЙ ХҮНИЙ ЗҮҮД ...
· Лха Отхан : ДУУСАЖ БАЙГАА БИДНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Лха Отхан : ӨВСНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : ЭХ НУТГИЙН ТУХАЙ ДӨРВӨЛ БОДОЛ
· Лха Отхан : Шөнийн ганцаардал минь
· Лха Отхан : БҮҮДГЭР ТЭР ХОТ МИНЬ
· Лха Отхан : ХУУЧИН ХАЙР ...
· Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ
Monday, 2024.03.04
· Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь
Thursday, 2024.01.25
· Г.Мөнхтулга : ХАЙР
· Г.Мөнхтулга : ТҮҮНД
Thursday, 2023.12.21
· Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ
· Г.Мөнхтулга : ЧАМД
Tuesday, 2023.12.12
· Долгорын Цэнджав : ТАМГА
Tuesday, 2023.12.05
· Г.Мөнхтулга : Зүүд
· Г.Мөнхтулга : ХЭДЭН ҮГ
· Г.Мөнхтулга : ДҮРСГҮЙ БОДОЛ
· Г.Мөнхтулга : БҮСГҮЙ ЧИ НАМАЙГ ХҮЛЭЭДЭГ ҮҮ

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2025 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn