Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Өгүүллэг 		 Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ. Хүний араншин буюу муухай Монгол зан:37/б
Оруулсан admin on 2007-11-28 04:45:27 (4583 уншсан)

ЧИ ЯАГААД МАЛГАЙ ӨМСДӨГГҮЙ ЮМ БЭ?...
Явган шог /анекдот буюу орчин үед сунжирсан хэлбэр нь онигоо/ өгүүлье. Нэг удаа Баавгай туулайг “Чи яагаад малгай өмсдөггүй юм бэ?” гээд зодчихож гэнэ. Мэдээж хэрэг зүгээр байж байгаад зодуулчихсан Туулай засаг захиргаатай л юм чинь, Араатны хаан Арсланд гомдол мэдүүлж гэнэ дээ. Арслан ч “Ийм явдал болсон нь туйлын харамсалтай, үүнийг үүгээр магадлъяа” гээд Туулайг аргалан өөрөөр нь Баавгайг дуудуулж гэнэ. Туулай ч итгэхийн дээдээр эрхэм дээдэст итгэн хоцорлоо гэнэ дээ. Харин Араатны хаан Арслан гуай Баавгайд “Чи Туулайг зүгээр байхад нь зодож болохгүй шүү дээ! Ямар нэгэн шалтаг дурдах хэрэгтэй” гэхэд Баавгай “Би ч уг нь шалтаг олсон л доо, Чи яагаад малгай өмсдөггүй юм бэ? Гэж байгаад зодсон шүү дээ” гэхэд Араатны хаан Арслан “Наадах чинь ч тийм ч бодитой буруутгах шалтаг биш л дээ. Чи энэ ойд ямар нэгэн малгайтай амьтан байхыг харсан уу? Тэрнээс арай өөрөөр жишээлбэл: Туулайг алим аваад ир гэчихээд хэрвээ улаан алим авчирвал ногооныг авчирсангүй гээд, хэрвээ ногоон алим авчирвал улааныг авчирсангүй гээд зодчихож болно шүү дээ! Энэ чинь л бодит шалтаг болно” хэмээгээд ойн амьтдаас “Шаргал дээл /арьс/” –ээрээ ялгаран явж одов гэнээ. Баавгайтан ч Араатны хаанд бангадуулсан уурандаа хариугаа авахаар тэр дор нь хөөрхий муу зовлонт, ядарсан Туулайг дуудуулаад “Чи надад алим авчир!” хэмээн лүндэн буулгахад нь байнга л зодуурын бай болж байдаг Туулай аль болохоор аргыг нь олохоор хичээн “Баавгай ах аа, ногооныг авчрах уу, аль эсвэл улааныг авчрах уу?” хэмээн асуухад Баавгай хэлэх үгээ олж ядан ээрснээ “Энэ ойн амьтад бүгдээрээ малгайгүй байхад ядаж л чи яагаад малгай олоод өмсчихөж чаддаггүй юм бэ?” гээд зодчихож гэнэ дээ... Уг нь энэ онигоонд Баавгай хэлэх үгээ олж ядан бантсандаа “Үгүй ээ, ингэхэд чи ер нь яагаад малгай өмсдөггүй юм бэ?” гэдэг ч энэ удаа өөрийнхөөрөө засварлаж орхилоо гэж.
Энэ онигоог мэдэхгүй хүн ч гэж хэн байх вэ дээ. Би ч анх сонсчихоод ха-ха-ха инээгээд л өнгөрснөөс өөрөөр бодож яваагүй байж дээ. Гэтэл нэг л өдөр эх нутгаас минь дахин, дахин утас цохин /Яс юман дээрээ дахин, дахин дохиод тэр болгонд нь би гуай өөрт байгаа хомсхон хэдхэн минуттай кадо /карт/ -гаараа залгаад л байсан хэрэг л дээ. Над шиг овоохон худлаа залчихдаг эр хүнд бол утсаа тасалж амжаагүй байхад дараагынх нь, бүр дараа, дараагынх нь дохиур орж ирээд байсан гээд бод доо!/ Тэр болгонд нь наашаа харан инээж, цаашаа харан арай ч уйлчихаагүй л дээ. “Дараа сарын цалин хол байна даа, хол байна” гээд хэтэвчиндэх хэдээ тоолоод үлдэж байгаа хүн чинь бүтэн сар ар гэртэйгээ холбоо барих кадоныхаа хомсхон минутнаас хүссэн ч, эс хүссэн ч бан цунгаар нь аваад хаячихаж байгаагын учир арай ч уйлчихалгүй асуусан болгонд нь хариулт өгсөөр арай гэж “Утсан байцаалт” –наас салаад хэдийвээр тэр өдөр овоохон ажил амжуулчихъяа гэж дотроо төлөвлсөн ч ажил хийх урам минь хугаран, хувирч ажлаа хаян гарч гүйн далиманд нь ганц сагс хар “KIRIN”, гэхдээ бүр томоос нь авчран шимэн суугаад жаал бодол боллоо...
Бодох тусам дээрхи явган шог нь “Хүчтэний дэргэд хүчгүй нь буруутай” гэсэн манай цэцэн цэлмэг ардын үгийн амьд жишээ болохыг л өдий дөч гаран насандаа л арай гэж л ухаарч байгаа юмдаг уу даа. Цаашлан өөрийнхөөрөө ургуулан бодоод хөөгөөд байвал ганц шөнө бүү хэл бүхэл бүтэн амьдрал минь ч хүрэлцэхгүй нь ойлгомжтой байлаа. Жишээ дурдьяа,
Нэгэн зүйл:
Цэцэрлэгийн нялзрай байлаа. 4-5 хан настай үеийн хөвгүүд охид дотор хамгийн “Газрын бэтэг” нэг байсан ч цэцэрлэгийн “Хаминдаа” /Комендат- цэцэрлэгт яагаад л дээрхи албан тушаалтан байсныг би одоо хир нь бодоод, бодоод ойлгодоггүй юм. Уг нь бол ч Аж ахуйн нярав л даа/ гуайн зээ хүү, цэцэрлэгийн эрхлэгч багшын хүүгийн учир тэр муу нусан буу, нусан чавх манайдаа л Баавгай байлаа. Баавгай буюу Газрын бэтэгтэй санаандгүй шүргэчихвэл хамгийн гайгүйдээ л буланд буруу харан зогсох, эвгүйдвэл бяд муутай бальчирхан гарандаа ахадсан сарампай /фанерь/ модон сандал өргөж зогсохын учир бүгд аясаар нь байдаг байлаа. Нялх багаас минь хүлцэнгүй байхын хичээлийг ингэж заав.
Нэгэн зүйл:
Сургуульд орвоо. Дээрхи түүх давтагдав. Манай сургуулийн хичээлийн эрхлэгчийн /Энэ албан тушаалыг одоо хир нь миний мөхөс ухаан ойлготол задраагүй ээ гэх, би чинь ухаанаараа олиггүй УО шүү дээ. Хичээл- эрхлэх гэсэн хоёр үг. Хичээл нь ойлгомжтой. Эрхлэх тоглож, эрхлэхийн эрхлэх үү? Аль эсвэл ажил, хөдөлмөр эрхлэхийн эрхлэх үү? Тийм бол хичээл эрхлэнэ гэхээр маниудтайгаа адилхан сурагч ч юм шиг, ухаан хүрэхгүйгээр өдийг хүргэж дээ/ амин ганц хүү манай ангид байлаа. Уг нь манай анги өөрийн гэсэн “Араатны хаан Арслан” буюу ангийн атман “Тэмээ Болд” –той байсан ч бүүр ч том “Араатны хаан Арслан” гуайн амин ганц “Гүег” манай ангид байсны учир нөхөртэй тэрсэлдсэн болгон хэдийвээр сурлага сайтай байсан ч ямар нэгэн аргаар пялагдаж орхидог байв. Би “Гүег”- ийн хажуу, хормойд нь аялдан дагалдаж үхчих л үгүй үлдсэн Туулай гэж, малгайгүй байсан ч сайхан долигновол амьд үлднээ гэх...
Нэгэн зүйл:
ТМС-ийн хүүхэд болов. Уг нь оюутан гэх ганц ганган нэрийг энд зүүж үзсэн удаатай ч ёстой л нөгөө “Ногоон алим”, аль эсвэл “Улаан алим” –ны зовлонг эр биеээрээ эдлэх хувь тавиланг энд үзэв. Жишээ нь: “Ах нар унтаж байхад дүү нар унтсангүй” гээд ухамсрын шанаа хүртээнэ. Эргээд ороод ирэхэд нь унтдаг хүн болох гээд шал худлаа нүдээ анин гүрийж хэвтээд “Ах нар унтаагүй байхад дүү нар давраад унтаад байна уу?” гэсэн шалтгаар бас л бага биш “Авахуул” –ж орхино. Яагаад ч гарах газар үгүй л дээ, энэ дэг гээч юмнаас.
Жамтай юм жамаараа болж, хорвоогын шар нар, бор хоног ээлжилсээр л... Нэг л мэдэхэд хоёр дугаар курст орлоо. Эхний жил Туулай л байсан, харин дараа жил нь хүссэн ч, эс хүссэн ч Баавгай болоод улаан, ногоон алимны үлгэрийг хэрэгжүүлж эхэлсэн гэх...
За даа үүнээс цааш цэрэг байсан, ард болсон, ажилчин болсон, авгай авсан, аав болсон ... гээд өөр, өөр юу ч байдаг юм өгүүлэхэд тэр болгонд малгай өмсөөгүйн зовлонг эдэлсээр...
Нэгэн зүйл:
Замын цагдаа гэж нэг бас жинхэнэ Баавгай ах байх. Зогсоосон л бол яаж, ийж шалтаг хайсаар байгаад “Малгай өмсөөгүй” –г минь олж харчихаад заавал зодож байж л сална даа.
Талхны мөнгө олохоор саарал микроны жолооч боллоо. Нэг биш бүүр хоёр Баавгайд зодуулдаг болов. Хотын тээврийнхэн гээд огт сураггүй байсан Баагийнууд шугаманд микро явж эхэлснээс хүчээ аван савхин формоор гангарсан гайтай Баавгайнууд болон хувирсан үнэн түүхтэй...
Нэгэн зүйл:
Бас нэгэн зүйл буюу энэ бүхнийг эрээчихэд хүргэсэн ёстой, бүүр жинхэнэ утгаараа Баавгай ахын тухай өгүүлсүү.
Наран нутагруу гарах гээд зүтгэж байхдаа дээр дурдсан холбоо хоёр Баавгай ахыг тэжээж байсан саарал микрогоо зардлын жийрэг болгох гээд зарж орхисоны учир хөлөө олсон тэр л үедээ ар гэрлүүгээ авто машин ачууллаа. Анхны удаа юм мэдэхгүйн гайгаар дотор нь баахан хог, новш чихээд явуулчихсан юм. Гэтэл дотор нь байгаа зүйлийнхээ тоймтой томыг нь “Гаалийн мэдүүлгэнд бичээгүй” шалтгаар гаалийн байцаагч Баавгай ахад гайгүй сайн зодуулж байж арай л гэж машинаа салгаж авсан юм. За тэгээд байж байтал түрүү жилийн /2006 он/ намар он гараад гаалийн татвар айхтар нэмэгдэнэ гэсэн сурагаар Монголд байгаа бараг л бүх хүн машин авах юм болоод энд байгаа үйлтэй Баагий би хэдэн өдрийн ажлаа алдаж байж нөхдийн захисан морьдыг нас, шүд, зүс царайгаар нь олж бүрдүүлэн ачуулваа. Баагий ах машин ачуулж байгаа сураг намайг машинуудаа ч олоогүй байхад Наран нутаг дахь ардын аман араажаваар тархаж Баагий ахаа ганц юм хийчэхье гэсээр байгаад бас л овоохон хог, новш чихэгдлээ. Энэ удаагын Баавгай ах хуучин юм хамаагүй ээ, шинэ юмнуудаа нэгд нэгэнгүй бичэх ёстой гэсэн шалтгаар бас л овоохон зодож байж санаа нь амрав. Мөн л найз нөхөд, хамаатан садангынхны захиасыг оноос өрсөж амжуулахаар яаравчилсаар бас нэг чингэлэг ачуулав. Энэ удаа “Маш нууц” –ын зэрэгт хамруулсных илүү дутуу хүн амьтаны хог, новш чихсэнгүй. Гэсэн ч Баавгай ах мөн л бүрдүүлэлтэнд ороогүй дугуйнууд илрүүлэн, дугуй нуусан шалтгаар бас л зодож байж салав. Үнэндээ би ганц ч дугуй хийгээгүй юм. Ачиж, бэхэлгээ хийсэн Баагийнууд хэдэн ширхэг обудгүй хогийн дугуй энд, тэнд нь жийрэг хийж хамгаалсныг нь “Чингэлэгт орсон л бол заавал тоо ширхэгийг нь нарийвчлан, тэр бүү хэл үнэ, жин гээд заавал бичэх ёстой” гэсэн шалтаг гарган зодчихсон нь энэ л дээ.
Бүтэн хоёр жил Монголын замд унасан тэргийг мараалдаж байгаад тооцон шинэчлэхээр шийдэн тэгээд ч бас л хүмүүсийн гуйлгаар нэг чингэлэг ачуулав. Урд нь зодуулсаар байгаад хаширчихсан хөөрхий муу Туулайхүү урдны Баавгай ахын гаргасан шалтгуудыг тооцон аль болох өө гаргахгүйг хичээн улаан, ногоон алим энэ тэр гээд л мэдүүлгэнд бичсэн ч энэ удаагын Баавгай ах хуучин юмсыг ч жижэг гэхгүйгээр үнэлж, тоо ширхэгийг нь бичэх дүрэмтэй” гэсээр байгаад бас л зодож байж саллаа. Өөрийн анх ирэхдээ л Монголоос өмсөж ирсэн хувцаснуудаа энд өмсдөггүйн учир өсөж яваа хөвгүүдээ өмсөг гэж бодоод хийчэхсэн юм чинь одоо яаж үнэлэх ёстой юм, ёстой л чөтгөр бүү мэд!
Ингээд бодохоор манай гаальчин Баавгай ах нар ямар нэгэн аргаар хөөрхий муу Туулайг заавал зодож байж кайф авдаг бололтой юм. Хэрвээ үйлдвэрээс гарсан цоо шинэхэн дөрвөн тэрэг хийгээд явуулбал хажуугаар нь яагаад ямар нэгэн юм хийдэггүй юм бэ? Гээд ч юм уу, ямар ч байсан заавал нэг зодож байж санаа нь амрах юмдаг уу даа...

С.Б.Бат-Эрдэнэ. Япон, Ивай 2007-11-28



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 376 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин : Зам зуур
zam-091.JPG
Хэмжээс: 600x450 57k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3835


art_07.jpg
Хэмжээс: 600x605 140k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3838

зотон тос 80х100 см
Шаргал өдөр
Хэмжээс: 600x479 54k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 433561


Агуулга
Лхагва, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Бидний намар
· А.Сүглэгмаа : Навчисын шуурганаар
· Ц.АВИРМЭД : ТЭР НАМАР
· Д.Бямбажав : НАМАР
Ням, 2015.10.25
· Зундуйн Дорж
Бямба, 2023.10.14
· Зундуйн ДОРЖ : Өглөө болгон эрт босч
· Батсайхан Баттөгс : Миний нутгийн намар
Мягмар, 2023.09.12
· Ц.Бавуудорж : МЭДРЭМЖИЙН ТУХАЙ ШҮЛЭГ
· Ц.Бавуудорж : ИТГЭЛ
· Ц.Бавуудорж : ТОМЪЁО
· Ц.Бавуудорж : НАМРЫН ӨВСӨН ДУНД
· Ю.БАЯН-ОЧИР : МАШИН
· Ю.БАЯН-ОЧИР : ЦЭН ТОГОРУУ
· Ю.БАЯН-ОЧИР : ЖАРГАЛ НЬ ТЭР
· Ю.БАЯН-ОЧИР : ӨНӨӨДӨР
· Ю.БАЯН-ОЧИР : Миний ертөнц
· Ю.БАЯН-ОЧИР : ӨМГӨӨЛХҮЙ
· Ю.Баян-очир : Мод
Мягмар, 2023.08.22
· Б.Болормаа : Намайг явсны маргааш
Даваа, 2023.05.15
· П.Бадарч : Нулимст борхон болжмор
Ням, 2023.02.19
· Цагаан сар – Хүүхдийн үг, шүлэг Хүүхдүүд:
Даваа, 2023.02.20
· Цагаан сарын мэндчилгээний үгс
· Цагаан сарын мэндчилгээний үгс
Мягмар, 2023.01.24
· Д.Энхболд: "Хар хүн" Өгүүллэг
Лхагва, 2023.01.04
· Сааюугийн Баттулга : ТЭНГЭР ҮР
· Эрдэнэ-Очирын Ганболд : АЛГЫН ЧИНЭЭХЭН ГАЗАР
· Долгорын ЦЭНДЖАВ : “ЦАГААН НОХОЙ”
· Ням-Очирын Баасанжав : АЛТАН ЗУУЗАЙ
· Лхагвагийн Дайриймаа : ГАР ХӨРӨӨ
· Наваанжамбын Мөнхсайхан ДАРДАС
· Битогтохын Цогнэмэх Ай, Сүнжидмаа минь ээ, хө!
· Баянмөнхийн Цоожчулуунцэцэг : ХИШИГ
· А.Ивээл : БУЙД СУМЫН НААДАМ
· Х.Эрдэнэцэцэг : ГЭРЭЛТЭГЧ ХУЛС МОД
Даваа, 2022.11.28
· Д.Галсансүх : ХЯТАД СУРГУУЛЬ
Баасан, 2022.11.25
· Д.Галсансүх : СЭТГЭЛЗҮЙН ТУУРИУД Ц. Буянзаяа-д
· М.Амархүү: УРГИЙН МОД
Пүрэв, 2022.11.24
· До. Болдхуяг : ХААНЫ САНААШРАЛ (Монологи)
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2022.11.22
· ЗАЛУУ НАСНЫ АЛДАА

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn