Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Магваны Эрдэнэбат: Сохор
Оруулсан admin on 2005-06-03 16:27:55 (5099 уншсан)

Бүчим халуун болж нар төөнөж эхлэхэд Гэрлээ нойрноосоо сэрлээ. Гэрт анир чимээгүй. Гэрлээ босож бүсгүй хүний галбир төрх аль хэдийн бүрэлдэж цогцолсон гоолиг турьхан биеэ гайхуулах мэт ургаж гүйцсэн хөх, өөхөлж мяраалсан өгзөг юугаа чинэрүүлэн байж хэд сайхан суниалаа. Тэр ор дэвсгэрээ хурааж нүүр гараа угаагаад цайгаа уухаар гал тогооныхоо ерөөнд оров. Хажуугийн өрөөнөөс дүүгийнх нь нойрмог дуу гарч, Гэрлээ чи босчихсон юмуу гэсээр нүцгэн хөлөөрөө түг түг алхлан орж ирэх сонсогдоно.

Гэрлээ дүүтэйгээ өглөөнийхөө цайг яаралгүйхэн уулаа. Уг нь охины нэр Гэрэлтнаран билээ. Хориод жилийн тэртээ анхныхаа үрийн зулайг үнэрлэсэн түүний эцэг, эх гэгээн бүхэнд тэмүүлж байдаг хүний л ёсоор охиныхоо баруун чихэнд Гэрэлтнаран нэрийг гурвактаа шивнэсэн юмсанж. Хорвоо охины энэ нэрэнд өширхсөн юм шиг түүнд орчлонг харах мэлмий заяасангүй. Цайлж дуусаад Гэрлээ өрөөндөө орж хөгжмийнхөө товчийг торхийтэл дарав. Өрөөнд хөгжмийн уярам тансаг аялгуу эгшиглэнэ. Тэр хегжмийн аялгуунд уярч гадаа гарахсан гэж учиргүй яарав. Төдөлгүй тэр дүүгээрээ хетлүүлэн гадаа гарлаа. Түүний танил дотно орчлонгийн чимээ угтжээ.

Тэр нүдээрээ үзэж харах гэж юу байдгийг мэдэхгүй учраас үзэхсэн,

харахсан гэдэг хүсэл тийм ч ихээр төрөлгүй өдий хүрснийг хэн ч үл мэднэ. Гэрлээ салхи битгий салхилаасай гэж бодохын зэрэгцээ амттай самар идэхийг хүсч байлаа. Хэрэв салхи салхилбал түүнийг дүү нь гэрт нь оруулах билээ. Тэр гэртээ орох ямар ч хүсэлгүй харин нөгөө самар өгдөг хүнийг хүлээнэ. Тэр хүн нь мөдхөн ирж самар авчирч өгөхийг Гэрлээ зөнгөөрөө мэдэж байв. Түүний хувьд салхи хүртэл бусдад цас бороо шиг харагдаж байдаг. Тэр ингэж л бодно. Төдөлгүй нөгөө хүсэн хүлээсэн хүнийх нь танил дуу сонсогдов.

-Сайн уу? Гэрлээ чи хэзээ гарч ирэв гээд тэр түүний дэргэд суув.

-Саяхан

-Өнөөдөр бороо орж магадгүй байна.

-Тийм уу гээд тэр түүний гараас самар авлаа.

-Тэр хүн Гэрлээд самраас өөр юм өгч үзээгүй бөгөөд яагаад ч юм түүний өгсөн самар дэндүү амттай санагдана. Тэр хоёр зэрэгцэн суугаад самар цөмнө. Самартай залуугийн нэрийг Сүхээ гэдэг бөгөөд тэр Гэрлээгийн суудаг энэ байранд жижүүр хийдэг ажилтай. Гэрлээ самар идэх зуураа:

-Сүхээ чи ажил ихтэй байдаг уу?

-Өдрийн цагаар гайгүй байдаг юм аа.

-Чи өдөр шөнөгүй ажилладаг юм уу?

-Тийм

-Яг юу хийдэг юм бэ?

-Танайхаас эхлээд бүх айлуудыг харж хамгаалдаг байхгүй юу

-Харах ий

Гэрлээ "харах" гэж чухам юу болох тухай мөнөөх л бодолдоо дарагдав. Гэрлээ энэ орчлонгийн тухай өөрийн гэсэн төсөөлөлтэй. Харин "харах" гэдэг л янз янзаар төсөөлж бодоод едий хүртэл учрыг нь олоогүй билээ. Сүүлийн үед бас нэг зүйл гайхлыг нь давхар төрүүлэх болжээ.

Энэ нь Сүхээгийн өгдөг самар байлаа. Түүний өгсөн самар бусдын өгдөг самраас арай л илүү амттай. Бас гадаа гарч түүний хажууд суух юмсан гэж үргэлж хүсэх болжээ. Түүний дуу хоолой бусад эрчүүдийнхээс нэг л өөр. Хамаг биеийг нь гижигдэх шиг болно.

Гэрлээ ч хүмүүсийн уянгалан дуулдаг хайр дурлал надад иржээ гэдгийг зөнгөөрөө мэдэрч хааяа хааяа хардаг ч болоосой гэж боддог болов. Гэтэл нэг хүүхэд "Сохрын сууж байгаа сандал доогуур орчихлоо. Аваад шидээрэй" гэж хашгирав. Ер нь хүүхдүүд "Манайх сохрын дээд давхар" "Манайх сохрын орц" гэхчилэн ярьцагаадаг бол хажуугаар нь өнгөрөх хүмүүс "Зайлуул сохор юм байна, ийм сайхан охин сохор байх гэж" ярихыг тэр улиг болтлоо сонсдог болохоор "сохор" гэдэг үг түүнд өөрийнх нь нэр шиг танил сонсогддог болжээ, Гэнэт хүчтэй салхи хөдөлж, чийг үнэртэж эхлэв. Амгалан тайван байсан эргэн тойрон хөдөлгөөнд орж энд тэнд цаас шаржигнан хийсч, хаалга цонх савлах сонсогдоно. Гэрлээ сандарч,

-Сүхээ манай дүү харагдахгүй байна уу? гэж асуув.

-Үгүй

-Одоо яанаа гэж тэр Сүхээд хандан аяархан хэлээд орох байх газраа олж ядна.

Сүхээ босч,

-Чи манай өрөөнд ороод сууж бай гээд түүний гарыг атган авахад Гэрлээ яагаад ч юм гараа угз татан авав. Төдөлгүй хүчтэй туйлаадас орж эхлэв. Гэрлээ өерийн эрхгүй Сүхээд жижигхэн цагаан гараа өгч тамхины нэвширмэл үнэр нэвт шингэсэн түүний умгар харанхуй өрөөнд дагаж орлоо. Тэр өрөө нэг ер бусын санагдана. Сүхээ түүнийг хатуу модон вандан дээр суулгав. Сүхээгийн юм бүхэн Гэрлээгийн мэддэггүй юмс байлаа. Түүний даашинз нэвт норжээ. Тэр өөрийн эрхгүй дагжин чичирнэ. Сүхээ түүнд цамцаа нөмрүүлэх гэж ойртоход чихийг нь түүний халуун амьсгал ирвэгнүүлнэ. Энэ л агшныг Гэрлээ их удаан хүлээсэн юм шиг санагджээ.

Гэрлээ бүхнийг умартаж Сүхээгийн мэдэлд очжээ. Эмзэг турьхан бие нь Сүхээгийн бахим гарынх нь аясаар бембөрч түүний бүх л мэдрэхүй сохор мэлмийгээ орлоно. Түүнийг хязгааргүй их дур хүсэл тарчилган тамлаж аль нэг үл мэдэх зүг рүү авч одох мэт болжээ. Заяа тавилантайгаа эвлэрэн гангарах түүний хатаж ширгэсэн нүднийх нь аньсага хүртэл чийгтэж, бөгсөн бие нь хөндүүрлэн нойт оргино. Салхи тогтож тэнгэр цэлмэсэн хойно тэр хоёр гадаа гарч зэрэгцэн суугаад нөгөө л самраа цөмцгөөв. Сүхээгийн өгдөг самар зүгээр л самар шиг самар ажээ.

Түүнд тийм гойд сайхан амт байсангүй. Сүхээ түүний хувцас хунарыг янзалж өгөөд,

-Чи ингээд сууж бай гээд аль нэг тийшээ явж одов. Ангаж цангасан их талын дээгүүр ганц нэг бороо дусаагаад өнгөрсөн хурын уул сарнин замхрах шиг Гэрлээгийн сэтгэл дотор эзгүйрэн хоосров. "Би ингээд сууж байна аа" гэж тэрбээр өөртеө дуулдахаар аяархан шивнэлээ. Тэр хэзээ ч харахсан гэж ийм ихээр хүсч байсангүй.

( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 5/1 | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 88 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


erd-006.JPG
Хэмжээс: 600x450 61k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3778

Хавар 2007
IMG_1098.jpg
Хэмжээс: 600x449 80k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3069


B2-010.JPG
Хэмжээс: 600x450 54k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2893


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2020 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn