Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
/www.biirbeh.mn
Twitter
RSS2

Мэйл : info@biirbeh.mn
Утас : 9907-6364

Нэрээр
   ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
   4-н мөртүүд  
   Sienna  
   Window of Mongolian poetry  
   Youtube  
  Цээсүрэн Авирмэд  
  Э Агиймаа  
   Алтангадас  
  А Алтанхундага  
  М Амарбаяр  
  A Амарсайхан  
  Б Амарсанаа  
   Амор Хайям  
   Ардын аман зохиол  
  Б Ариун-Эрдэнэ  
  Энх-Амгалан Ариунболд  
   Афоризм  
   Нямдорж Ачиймаа  
  Г Аюурзана  
  Ц Бавуудорж  
  Н Багабанди  
  П Бадарч  
  Н Базардэрэг  
  А Байгалмаа  
  С.Б. Бат-Эрдэнэ  
  Б Батзаяа  
  Д Батзүл  
  М Батнайдвар  
  П Батнайрамдал  
  Лу Батнасан  
  Б Батрэгзэдмаа  
  Т Батсуурь  
  Ц Баттуяа  
  Батсайханы Баттөгс  
  Ш Батцэцэг  
   Баяр ёслол хурим найр  
   Бодрол  
  До Болдхуяг  
  Х Болор-эрдэнэ  
  Х Болормаа  
  Б Болормаа  
  Э Бум-Эрдэнэ  
  Түмэнбаяр Бум-Эрдэнэ  
   Бусад  
  Ц Буянзаяа  
  С Буянцогт /Цахарын/  
  Жигжид Бямбаа  
  Ц Бямбажаргал  
  Жогноо Бямбасайхан  
  Эрдэнэбаатар Бүжинлхам  
   Гадаадын уран зохиол  
  Тангадын Галсан  
  Б Галсансүх  
  Батсүх Ганзориг  
  Б Ганзориг  
  Дорж Гармаа  
   Гэсэр  
  Ш Гүрбазар  
  Ч Дагмидмаа  
   Далай ламын айлдвар  
  Цэнд Дамдинсүрэн  
  О Дашбалбар  
  Михайлов Дениска  
  Зундуй Дорж  
  Б Дорж  
  Цэндийн Доржготов  
  Ц Доржсэмбэ  
  Ш Дулмаа  
   Дууны үг  
  Ц Дэлгэрмаа  
   Дэлхийн уран зохиол  
  Магтаал Ерөөл,  
  Ц Жамбалгарав  
   Зохиолчдын намтар  
   Зүйр цэцэн үг  
  Б Ичинхорлоо  
  Б Кана  
  Ч Лодойдамба  
  Соном Лочин  
  Отхан Лха  
  Жагдалын Лхагва  
  Балсангийн Лхагвасүрэн  
  Бавуугийн Лхагвасүрэн  
  Ш Лхамноржмаа  
  Н Минжинсайхан  
   Монгол Улсаа хөгжүүлье  
   Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
   Мэдээ, мэдээлэл  
  Бямбадорж Мөнх-Өлзий  
  Ж Мөнхбат  
  Н Мөнхсайхан  
  Г Мөнхтулга  
  А Мөнхтуяа  
  Гомпилдоо Мөнхцэцэг  
  А Мөнхчимэг  
  Д Намдаг  
  Д Намсрай  
  Д Нацагдорж  
  Сайнжаргал Начин  
  Г Номин  
  У Номинчимэг  
  Д Нямсүрэн  
  Н Оюун-Эрдэнэ  
  Д Оюундэлгэр  
  Санж Пүрэв  
  Лувсан Пүрэвдорж  
  Д Пүрэвдорж  
  Соёрхын Пүрэвсүрэн  
  Д Равжаа  
  Б Ринчен  
  Шуурайн Солонго  
  Доржпалам Сумъяа  
   Сургамж  
  Х Сүглэгмаа  
  Шарав Сүрэнжав  
  Ширчин Сүхбаатар  
  Г Сүхзориг  
  Н Тайванжаргал  
  Цэрэнтулгын Түмэнбаяр  
  Загдын Түмэнжаргал  
  Д Төрбат  
  Д Урианхай  
  Б Уугансүх  
  Л Хасар  
  Л Хишигдорж  
   Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Цоодол Хулан  
  Ү Хүрэлбаатар  
  М Хүрэлсүх  
   Хүүхдийн дуу  
   М. Цэдэндорж  
  М Цэемаа  
  Д Цэцэнбилэг  
  Ч Чагнаадорж  
   Энхтайваны Чинзориг  
  Ренчин Чойном  
   Чоно  
  Батмөнх Чулуунцэцэг  
   Шагж гэлэн  
  Youtube Шилдэг ном  
   Шог өгүүллэг  
   Шүлэг  
  Б Шүүдэрцэцэг  
  Балбар Энхбат  
  Энхбаатар Энхболд  
  Д Энхболдбаатар  
  Б Энхтуяа  
  Р Энхтуяа /Эмүжин/  
  Батсамбуу Энэбиш  
  С Эрдэнэ  
  Арлаан Эрдэнэ-Очир  
  Б Эрдэнэсолонго  
  Ж Эрхэмцэцэг  
  Бэгзийн Явуухулан  
   Ярилцлага  
   Үлгэр  
  Э Үржинханд  
   Өвөр Монголын яруу найраг  
   Өгүүллэг  
  Л Өлзийтөгс  
   Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Бүгд  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгүүллэг  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Явуухулан 	Бэгзийн	 Дууль: Б.Явуухулан : Тэхийн зогсоол
Оруулсан admin Огноо: 2008-03-21 00:43:18 (64705 уншсан)

(Миний хайрт эцэг, нэрт анчин агсан Бэгз таны гэгээн дурсгалд зориулав.)

Тээр жилийн тэр нэгэн өвлийн
Өнтэйг яана!
”Тэхийн зогсоол” гэдэг тэр оргилын
Өндрийг яана!
Хүрэн уулсын буйд мухар
”Хүүш” нэртэй
Хүрэхэд хол ч өвөлжихөд нөмөр
Хөх бууцтай.
Хүрэн уулсыг халуун намраар
Аав минь зорив
”Хүүшийн” өвөлжөөнд гурван гэрээр
Айл өвөлжив. Өвөлжөөг хүрээлсэн уулсын оргил
Бүгд өндөр
Өндрийн дундаас
”Тэхийн зогсоол”
Бүүр ч өндөр!
Өвөлжөөнд буугаад аав, хэсэг зуур
Ан хийв
Өвөлд бэлдээд айлууд, хэсэг зуур
Ажил хийв.
Өнтэй жилийн тэр нэгэн өвлийн
Дулаахныг хэлэх үү
Өвс цас тэгшхэн ууланд өвөлжихийн
Тухтайг хэлэх үү
Говийн ууланд жам ёсоороо
Хавар ирэв
Гол бараадаж гурван гэрээрээ
Нүүх болов.
Нэгэн өглөө аав минь намайгаа
Гаднаас дуудав
Нэг нүдний сунадаг дурангаа
Гарт бариулав.
-”Тэхийн зогсоол” дээр юу байна вэ?
-Сайн хар! гэв
Тэгж хэлснийхээ жаахан хойно
Санаа алдав.
”Yзүүр нь гурвалжин, үүлэнд шүргэх
Оргил харагдав
Yүрээ манан өндөрт эргэх
Бүргэд харагдав.
Дэргэдэх оргил нь илээд авахаар
Ойрхон байв
Дээрх тэнгэр нь нүдэнд торохоор
Yүлгүй байв”
-”Тэхийн зогсоол”  дээр хараагаа тогтоо! гэж
Аав минь хэлэв
Тэрүүн дээр нэг амьтан бий, ол доо гэж
Ахин хэлэв.
Өвөлжин харагдаж нүдэнд дассан
Оргил үзэгдэв
Орой дээр нь эвэр нь сэрийсэн
Янгир харагдав.
Хангайн сайхан амьтныг үзээд
Би баясав
-Харлаг тэх зогсож байна! гээд
Бараг хашгирав.
Аав минь дуугүй, тамхиа сорсоор
Гэртээ оров
Айлын хүмүүс янгирын сургаар
Манайд цуглав.
Цайгаа ч уухгүй аав минь тэгээд
Хэсэг суув
Цаанаа л гунигтай хоолой засаад
Ингэж ярив:
-Мөнгөн оройт уулсын хишгийг
Их хүртлээ
Мөнхийн зогсоолдоо зогссон янгирыг
Анх үзлээ.
”Ямаан усанд” ноднин байсан
Тэх мөн байна
Яах аргагүй зогсоолдоо зогссон
Тэх мөн байна.
Төрсний эцэст үхнээ гэдэг
Амьтны ёс оо!
Төрсөн нутгаа орхиноо гэдэг
Амаргүй даваа!
Янгир өтлөхөөрөө эврээ даахаа
Больдог юм гэнэлээ
Янгирын сүргээ гүйцэж чадахаа
Байдаг юм гэнэлээ.
Эхээс төрсөн ууландаа эргэж
Ирдэг юм гэнэлээ
Эхээс унасан газраа олж
Хэвтдэг юм гэнэлээ.
Насныхаа эцэст оргил өөд мацаж
Гардаг юм гэнэлээ
Нартад түүнийг нь
”Тэхийн зогсоол” гэж
Нэрлэдэг юм гэнэлээ.
Өндөр оргил дээр олон хоног
Зогсдог юм гэнэлээ
Өнгөрүүлсэн амьдралаа эргэж нэг
Хардаг юм гэнэлээ.
Умдалдаг ариухан усаа үзэж нэг
Баярладаг юм гэнэлээ
Идээлдэг сайхан бэлчээрээ харж нэг
Баясдаг юм гэнэлээ.
Ижил олон сүргээ эцсийн удаа
Yздэг юм гэнэлээ
Эх болсон нутгаа сүүлчийн удаа
Хардаг юм гэнэлээ.
Өндөр оргилоос эвэр нь дийлээд
Хальдаг юм гэнэлээ
Өнгөт орчлонгоос нэг нь тэгээд
Дутдаг юм гэнэлээ.
Аавын яриаг хүн бүхэн
Дуугүй чагнав
Айлын эмээ янгирыг өрөвдөн
Нулимс унагав.
Тэрнээс хойш аав минь нэг л
Зовиуртай болов
Тэр өвөлжөөнөөс хэсэгтээ нэг л
Нүүхээ байв.
Гурван гэрийн хонины ээлж
Дороо эргэнэ
Гуравхан хоногт манай ээлж
Эргээд ирнэ.
-Өндөр өөд хонио бүү билчээ! гэж
Аав минь захина
Өглөө болгон л гаднаа сууж
Оргил дурандана.
”Хүүшийн” өвөлжөөнд чандмалж буусан
Гурван айл!
Хүмүүсийн харааг өөртөө татсан
Гурвалжин оргил!
Цэнхэр тэнгэрт эвэр нь сэрийсэн
Харлаг тэх!
Чанх дээр нь өдөржин эргэсэн
Хүрэн бүргэд!
Ийм л зураг олон хоногоор
Аавд минь харагдав
Энэ л зураг олон хоногоор
Өвөлжөөнд суулгав.
Нэгэн өглөө оргилыг дурандаад
Аав орж ирэв
Нэг харахнаа баяртай мишээгээд
Цайгаа ууж суув.
-Яг л ёсоороо хальж дээ хөөрхий! гэж
Аав минь ярив
-Яамай даа яамай, хөөрхий минь! гэж
Ижий өрөвдөв.
Маргааш өглөө нь гурван гэр маань
Эрт ачаалав
Манарсан бууцнаас хүн, мал маань
Зэрэг хөдлөв.
”Тэхийн зогсоол” оргилыг аав минь нэг
Эргэж харав
-Төрсөн нутаг минь! гэж эцэг минь нэг
Өөртөө хэлэв.
Тээр жилийн тэр нэгэн өвлийн
Уртыг яана!
”Тэхийн зогсоол”  гэдэг тэр оргилын
Өндрийг яана!

Б.Явуухулан  1969 он



( Сэтгэгдэл бичих? | Дууль | Явуухулан Бэгзийн | Шинэчилсэн огноо: 2008-03-21 00:43:18 )
Facebook Twitter LinkedIn WhatsApp Email Дуртай Хэвлэх Like
Бусдыг хүндэтгэж сэтгэгдэл бичнэ үү.
Санал сэтгэгдэл
2026-08-31 4-р сургуулийн захирал таньд
баярлалаа гэж хэлэх үү баяртай гэж хэлэх үү
2026-08-31 Mar hich orhjahd odo tsejlh gd bjih gj ahah
2026-08-11 Ii ii 4r sur iin Zahiral arai qrqi???
2026-04-28 Ene shvlgiig unshaad setgegdeliign unshsan cin hamgyn ehny setgegdel ni 2009 ond 40 jiliin omno ene nairaglalyg bicij baijee gesn bh ym tghrcin barg 60 jiliin nastai nairaglal bhnee unheer aguu ymaaa❤️
2026-03-24 Yaj tsejlhimbe
2026-03-07 Энэ ёстой гого юмаа уншаад нулимс баас зэрэг давхцаж гарлаа шдээ үнхээр гайхалтаы нумаа
2026-02-26 Yaj eniig huulj bichnee
2026-02-25 goy shuleg bna
2021-03-06 goy shuleg bna
2020-03-08 Үнэхээр гоё
2017-12-07 Гоя шүлэг
2017-10-19 МАШ ГОЁ
2017-03-29 Сэтгэлд нийцэв
2017-03-20 Lol
2016-10-07 мундаг мундаг
2015-04-26 Gaihamshigtai yumdaa
2014-11-28 үнэхээр агуу юм аа гайхалтай би бараг уйлах шахлаа тэгээд бас би
цээжилчихсэн л дээ
2014-11-17 bi 10 nastai nadad ene shuleg mash ix taalagdlaa uilah shahlaa
2014-09-30 гайхалтай юм
2014-05-23 энэ яг тэр шүлэг нь мөн
2014-05-17 bi uul ni 8 nastaildaa tegehdee yag uilah shahlaa uinshaad uzeerei goy bn
2014-05-17 mash goy bn uilah shahlaa
2014-05-08 ene yag jinhene shuleg ni mon u
2014-04-19 Унших болгонд нулимс цэлгэнэх юм дап
2014-04-17 Яруу найраг! Явуухулан! Гайхалтай...
2014-03-26 nutgiin maani zohiolch bi ywuuhulanguian shulguuded mash ih durtai
2014-03-24 явуухулангийн бусад шүлгүүдийг бичиж илгээгээч би шүлгийн түүвэр хийж
ангийн номын снд хэрэглэх гэсэн юм
2014-03-22 сайхан шүлэг байна
2014-03-18 Гоё шүлэг (y)
2014-03-07 Та бүгдийн аав ээж ах эгч нар бүгд л цээжилсээр ирсэн. Хойшдоо хүүхдүүд
цээжил
2014-03-07 Та бүгдийн аав ээж ах эгч нар бүгд л цээжилсээр ирсэн. Хойшдоо хүүхдүүд
цээжил
2014-03-05 Үнэхээр гайхалтай жинхэнэ уран яруу гэж үүнийг л хэлдэг байх
2014-02-12 gaihaltai
2014-01-21 үнэхээр гоё шүлэг бна

2014-01-21 mash goy shvleg bna
2014-01-18 би 11 настай хүүхэд л дээ гэхдээ явуухулан гэдэг хүн үнэхээр агуу хүн юм
байнаа хүмүүсээ залхууралгүй бүтнээр нь сэтгэлээсээ уншаад үзээрэй
2013-12-26 uneheer goy duuli nairaglal bna
2013-12-06 хголп[поыыыыыыы
2013-12-06 зомбиэ






бо
2013-12-05 үнэхээр л тэххйн зогсоолын янггирыг харраад зогсож байгаа ум шиг
санагдчихла
2013-12-04 урт юм
2013-11-24 ymar urt ym be yaj huulj bichnee
2013-11-19 гоё оо гоё үнэхээр хэлэх ч үг алга явуу агуу хүн
2013-10-08 энэ шүлэг бол үнэхээр гайхамшигтай би чээжилж байсан юм
2013-09-14 mundag bna shuu
2013-06-14 arai l ih ymaa gehdee bas ih goy ymaa
2013-05-26 фүүү яааж цээжилнэ ээ
2013-05-16 goy nairaglal shuu bi tseejlene gedeg nayn jil hehehe
2013-04-04 bi ene shulgiig tseejilj baisan sh dee bi tseejilehde gurav honood tseejilsen.
2013-02-18 tseejilehed amarhan l ym shig bn gol utgiin oilgotson bhad amarhan bhaaa
2013-01-11 ene bol duuli yun shuleg iim yum unshij bj iim ch yum medq
2012-12-20 үнэхээр гоё шүлэг шүү миний унших дуртай хамгийн гоё шүлэн
2012-12-06 tnx mash goy shuleg bn
2012-11-15 zurgiig ni tawichihwal bvr ynztai
2012-11-05 gaihaltai
2012-11-05 tehiin zogsoolgogo shuleg bn
2012-10-20 gogo shuleg bn
2012-10-16 Engiin hellegeer ingej uyangiin hailal oruulna gedeg gaihaltai
2012-10-12 Үнэхээр гайхалтай агуу дууль үнэхээр агуу
2012-09-29 үнэхээр гайхалтай юм аа
2012-06-23 saihan nairaglal jinhene Mohgol setgelgee AGUU gej helehed bagadmaar


2012-06-02 ene shulgiig heddugeer angid unshdgiin be? nadad heleed ogooch ah egch naraa !
2012-05-16 Уншаад дараа на сэтгэлд Минь их юм бодогдууллаа, 'Тэхийн Зогсоол 'гээд
монгол кино YouTube дээр Байгаа та бухэн сонирхож узээрэй
2012-05-11 10н жилд цээжлэх гэж зовсон шүү ккк сайхан найраглал
2012-04-05 монголын яруу найргийг тодорхорйлдог хүн шүү дээ
2012-04-02 tehiin zogsoolig unshih bolgondoo uildag uildag murtluusuu unshih durtai tehiin zogsol chni minii tursun nutag shudee
2012-03-09 ene shvlgiig anh unshaad nulimas dusluulj bailaa yg l amidral shig bodit iim amidralg medeh uvhraas
2012-03-05 goye yum bn
2011-06-10 Saihan nairaglal shuu shuleg bich shuu dee humuus mini<br />
2011-01-05 Uneheer uruvduj nulims uuriin erhgui ursdag ym bna.
2010-05-02 ¨ñòîé Ëààòàé ø¿ëýã ×åìîäàíòàé þìûã îðóóëààðàé
2010-01-09 uneheer goe shuleg aguu zohiolch shuu 10-jild ih unshdag blaa
2009-11-17 yag uilaxjishd yaj ingej bichdeg bnaa yamar ix suu bileg be
2009-10-31 10jildee unshij bsn min sanaand orj bna . Mash giy shuleg
2009-10-14 goy shuleg shuu<br />
2009-07-03 40 jiliin umnu ene nairaglaliig bichjee. Usch tursun nutag mini nudend haragdav.
2009-04-29 nulims minii oooriin erhgui bomboron asgarlaa bas neg huuhdiin shulguug oruulj bolohgui yum uuu
2008-09-09 үнэхээр мундаг бичжээ. Гайхалтай аугаа юмаа.
2008-05-28 Үнэхээр сайхан шүү гайхамшигтай

 
Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

Одоо онлайнд 250 зочин, 0 гишүүн байна.


✈ ORANGESIM

АЯЛАЛЫН DATA eSIM

🌎 200+ Улс орны дата
📶
Тасралтгүй чанар
Хямд үнээр
Найдвартай
Гацахгүй интернэт
🔒
VPN шаардлагагүй
facebook instagram хэрэглэх боломжтой
♾️
Хязгааргүй дата
Олон сонголт
📲 1-2 Минутад авна! Чат бичээд автомат чатботоор хялбархан аваарай.
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт



Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-104.JPG
600x450 93k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5231

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-146.JPG
600x450 105k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4498

Должин : Зам зуур
zam-089.JPG
600x450 119k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5520


Агуулга
Friday, 2026.01.09
· Номин-Эрдэнэ: Аавдаа
· Номин-Эрдэнэ: 80-аад онд учирсан бол
· Үнэн хайр
Tuesday, 2026.01.06
· Харамлах
· Минийх
Wednesday, 2025.12.31
· 2025-ыг хаах 3 асуулт: 2026-д амьдралыг хөнгөлөх 1 шийдвэр
· Э.Үржинханд : ОНЫ СҮҮЛЧИЙН ӨДӨР
Tuesday, 2025.12.30
· Энхрий минь
· Хэн ч байсан 100% боломжтой: Шинэ жилээ аз жаргалтай эхлүүлэх 5 арга
Monday, 2025.12.29
· Мөнх цээжлэх ба хэзээ ч мартуулахгүй арга техник Bias буюу sohor uhamsar-3 business psychology
Sunday, 2025.12.28
· Та үүнийг зөвхөн амьдралдаа ганц удаа хийхэд гайхамшиг үүснэ
Saturday, 2025.12.27
· Та хэдэн цаг унтдаг бэ? Нойр бол хамгийн том хөрөнгө оруулалт- Шинэ төрлийн эмгэг
· Цаг биш булчин бол жинхэнэ алт бөгөөд цорын ганц үнэнч нөхөр
· Жаргал бол усанд сэлж сурахтай адилхан заалгаж байж сурдаг зүйл- Сэтгэцийн эмч олсон 3 аз жаргал
Thursday, 2025.12.25
· Сайхан бүсгүй чамдаа
· Чамайг би боддог
Wednesday, 2025.12.24
· Пүрэв : Чи миний нууцхан ертөнц
· Чамайгаа би дахиад хайрламаар
· Сайхан минь эрхэл
· Уучлаарай болохгүй... Миний үгэнд ор...
Tuesday, 2026.01.13
· Э.Бүжинлхам : Чи юм
Tuesday, 2025.12.23
· Миний дуртай шүлэг
· Охин маань нэг өдөр сургуулиасаа ирээд сургуулийн хоолны газрын нэгэн "хачин" ажилтан эмэгтэйн тухай ярив…
Monday, 2025.12.22
· Загдын Түмэнжаргал : Бага Нас Бидэн Хоёр
· Загдын Түмэнжаргал : Хэрвээ
· Загдын Түмэнжаргал : Чи Бид Хоёрын Хавар
· Загдын Түмэнжаргал : Амьдрал Надад Зүүд шиг Санагдсан
· Загдын Түмэнжаргал : Зүрхний үнэн үгээ чамд хэлмээр байна ...
· Загдын Түмэнжаргал : Бүрэнхийг Сэмлээд Үүр Гийх шиг Тэр минь Ирсэн
· Загдын Түмэнжаргал : Дөчин Мянгатын Хүүхдүүд
· Загдын Түмэнжаргал : Гэгэлгэн Блюз
· Загдын Түмэнжаргал : Хоосон Хорвоо
· Загдын Түмэнжаргал : Ний Нуугүй
· Загдын Түмэнжаргал : Тэр чинь Би
· Загдын Түмэнжаргал : Сүүлчийн Хонх
· Загдын Түмэнжаргал : Харууслын Блюз
· Загдын Түмэнжаргал : Сайн Байна уу
· Загдын Түмэнжаргал : Хотын Блюз
· Загдын Түмэнжаргал : Бүүвэй
· Загдын Түмэнжаргал : Ганц Ганц Ганц

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2026 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn