Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Өгүүллэг 		 Өгүүллэг: Д.Батбаяр : Дундуур дүүрэн
Оруулсан admin on 2008-05-14 02:56:00 (8733 уншсан)

Хандармаа зүүн мөрөн дээгүүрээ энгэр руугаа тохож орж ирсэн гэзэгнийхээ үзүүрээр хуруугаа ороон гоочилж сууснаа толгой өргөн, идээшлэн налайж буй хониныхоо дээгүүр алсын хөх униар дунд сүүмэлзэн цэнхэртэх Дэлгэрхангай уулын зүг харж,
-Нар жаргахыг харах ч бас сайхан шүү. Би жаргаж байгаа нарыг харах болгондоо энэ чинь мандаж байгаа нар биш гэдгийг бүүр мартчихсан гайхан алмайрч ширтсээр байгаад л шингээчихдэг юм гэхэд нь “Сэтгэлийнхээ хамгийн нарийн нандин юмыг ярихаараа ингэж гэзэгнийхээ үзүүрийг гоочилдогсон. Намайг уурлаж дуугаа хураан дүлий дүмбэ шиг суухад минь “За битгий уурла л даа” гээд хуруугаа ороож оролдож байсан гэзэгнийхээ үзүүрээр миний хамрыг сөргөн “Инээ л дээ” гээд хөхөрч суудагсан гэж бодож суусан Жамган:

-Сайхан нь ч сайхан л даа. Гэхдээ тэр чинь шингэж байгаа нар шүү дээ гэж хэлэхдээ “Шингэж” гэдэг үгий нь бусдаас нь илүү нухацтай хэлэв. Хандармаа тэрнийг нь огт анзаарсан шинжгүй алсыг шииртсэн хэвээр.
-Сайхан, үнэхээр сайхан. Нар улам доошилж, доошлох тусмаа улам сайхан болж баруун толгодын цаад уруу орохынхоо өмнөхөн Дэлгэрийн хярын овгор овгор хаднуудад сүүлчийн алтан шаргал туяагаа тусган сүм дуган шиг сүрлэг сайхан болгодог юм. Дэргэдүүр нь өдөржин хонь хариулж дээр нь ч гарч явсан. Тэгэхэд надад нэг их сайхан харагддаггүй байсан хэрнээ нар шингэхийн алдад жаахан алсханаас харахад ямар сайхан харагддаг гээ.
Тэгэхэд л би ямар азаар мал дагаж гарав даа. Сургууль соёлын мөр хөөгөөд явчихсан бол эний чинь үзэхгүй шүү дээ гэж боддог юм. Харин нар жаргамагц надад уйтгар төрж, төрснөөсөө болоод ч тэр үү хурдхан харанхуй болоосой гэж бодогддог юм. Хоёрын хооронд гэрэлтүүлэх ч биш үгүй ч биш байх шиг гачлантай юм үгүй гээд сая Жамган уруу харж, юу хэлэх нь вэ гэсэн шиг түүний өөдөөс анхааралтай ширтэв. Түүний нүдэнд ямар нэгэн нууц оршин тэрхүү нууц нь уйтгар гуниг ч юм шиг, бодлогошрол мөрөөдөл ч юм шиг бодол дундаа дуниартан совин төдий сүүмэлзэн байхыг олж харсан Жамган “Мартаж болохгүй юм, чиний нүд л байдаг юм даа” гэсэн үг аман дээр нь хэд хэд гарч ирсэн боловч хэлж чадсангүй. Хандармаа ямар нэг юм хэлэх гээд хэлж чадахгүй байгааг нь мэдсэн юм шиг түүний өөдөөс жуумалзсанаа,
-Сайхан юм яриач гэв. Хандармаа тэр үгэнд нь яагаад ч үнэмшихгүй гэдгийг лавтай мэдэрсэн Жамган
-Юу ярих вэ гээд санаа алдав.
-Юу ч яах вэ дээ.
-Мандах нарны тухай л яримаар байна даа, даанч чи. . .
-Тэгж өөрийгөө зовоогоод юүхэв дээ.
-Яагаад?
-Мандах нарны тухай ярихаараа хүмүүс дандаа худлаа ярьдаг юм. Шингэж байгаа нар, мандаж байгаа нар хоёулаа ширхэг солихгүй адилхан төрхтэй байдгийг мартаад мандаж байгаа нарыг өөр илүү сайхан болгож ярих гээд худлаа ярьдаг. Гэтэл уулын толгой дээр байж байхдаа яг адилхан. Илч гэрэл нь ч өнгө зүс нь ч.
-Магадгүй алив юмны эх төгсгөл хоёр адил байдаг учраас ч.
-Тийм ч байж мэднэ гээд таслан түр дуугүй болсноо
-Нар жаргахыг харахаараа хүн арай л илүү их юм боддог юм даа гээд хонь уруугаа зэрвэсхэн хараад дуугүй болоход нь Жамган,
-Магадгүй ээ гээд цааш юу ч хэлсэнгүй. Хоёул дув дуугүй газар ширтэн сууцгаах авч ярих ёстой юмандаа тулж очсон гэдгээ хэн хэн нь мэдэрч,хэн нэгнийхээ урьтаж ам нээхийг л хүлээн сууна.
Хандармаа үснийхээ үзүүрээр хуруугаа нэг ороож, нэг больж, хэсэг сууснаа гэнэт зориглов бололтой толгой өргөн,
-Чи надад их гомдсон байх аа. Гомдолгүй яахав дээ. Би ч гэсэн өөртөө гомддог гэж хэлснээ хоолой нь зангиран,
-Заримдаа надад гэснээ эхэр татан дуугүй болов.
Жамган толгой өөд татаагүй боловч Хандармаагийн тунгалаг хар нүдийг нулимс хэрхэн бүрхэж, улаа бутарсан ягаан хацар дээгүүр нь хэрхэн бөмбөрөхийг сэтгэлдээ үзэж суулаа. Хандармаа өврөөсөө алчуур гарган нулимсаа арчаад сая дотор нь онгойсон янзтай уртаар санаа алдан,
-Одоо яая гэхэв, өөрийн хийсэн лай гээд Жамганы зүг харав.
Өөр уруугаа харлаа гэдгийг мэдэрсэн Жамган,
-Гомдох ч юу байхав дээ гэхэд нь Хандармаа үгийг нь таслан
-Худлаа. Гомдсон. Гомдсон гэдгийг чинь ч би мэдэж байна. Бүсгүй хүн гэдэг чинь Жамган минь, өр зөөлөн өвөр задгай улс байдаг юм байна шүү дээ. Орой бүхэн ирж жаргал зовлон ярьж, гуйж гувшиж, уйлж унжаад байхаар нь би өрөвдөөд...
Би тэр шөнө ямар их уйлсан гэж санана. Зовлонтой ч гэсэн орондоо уйлдаггүй юм гэнэ лээ гэж бодсон хэр нь өөрийн эрхгүй асгарах нулимсаа тогтоож чадахгүй мэгшин бараг үүр цайтал уйлсан. Өглөө босоход миний хоёр нүд хүн харахын аргагүй бөлцийчихсөн байсан. Аз болоход тэр өдөр хонины ээлж байсан тулдаа хүний нүүр харалгүй өнжсөн. Хонины бэлчээрт очсон хойно хүртэл уйлсан. Одоо би охин биш болсон. Надад ариун юм үлдээгүй гэж бодохоос нулимс тогтохгүй байсан. Тэр өдөр чамд гомдсон.
Энэ насны минь хань гэж ижий, аавдаа зүсэлж энгэр зөрүүлчихээд явчихгүй яав даа гэж бодохоос гол минь харладаг байсан гээд хоолой нь цахиртан дуугүй болж, алчуураараа нүдээ даран түр сууснаа,
-Би чиний захиаг бүгдийг нь авсан гэхэд Жамган сая толгой өөд татан,
-Чи тэгээд яагаад... гээд залган үг хэлэх гэхэд нь Хандармаа,
-Би чиний юу хэлэх гэж байгааг мэдэж байна. Чи жаахан хүлээ. Нэгэнт ам нээснийх би чамд хэлье гэж бодож, түгжирч явсан бүгдийгээ ярьж сэтгэлээ онгойлгомоор байна. Чи завтай биз дээ гээд зовхиндоо нулимстай нүдээр түүн уруу харахад Жамган,
-Завтай гэж сонстохын төдий хэлээд доош харав. Хандармаа түүн уруу харж байсан харцаа мөнөөх хөхөртөн дүнсийх Дэлгэрхангай уулын зүг шилжүүлж,
-Би ямар нүүрээрээ чамд захиа бичих вэ дээ. Бүх юм өнгөрчихсөн байсан юм чинь. Дараа нь жирэмсэн болсон. Бид хоёр нэг гэрт орсон. Тэр үед чамаас ямар олон захиа ирдэг байсан гэж санана. Амьдрал ч хяслан юм билээ дээ. Явсны чинь дараа намайг тэгж их захиа хүлээж байхад ганц ч захиа ирдэггүй байсан мөртлөө� хамаг юм өнгөрсөн хойно бараг долоо хоног алгасалгүй ирдэг байсныг яана. Сүүлдээ би болиосой ч гэж хүртэл боддог байсан гэхэд нь Жамган үг хэлэх гэсэн боловч Хандармаа түүнийг хорьж,
-Чамайг баруун хязгаарт явчихаж гэнэ гэдгийг чинь сүүлд нь би дуулсан л даа. Гэхдээ тэр үед юм мэдэхгүй гэнэн томоогүй байсан болоод явсны чинь маргаадраас л эхлээд захиа харсан.
Хүн чинь юмыг дэндүү их хүсэж хүлээхээрээ хачин болдог юм билээ. Хоног өдөр жил шиг, ааш араншин ч адсага шиг... Яасан ч яадаг юм гэж хүртэл бодогддог юм. Яг цаг дээрээ тулахаар хаднаас халиад үхчих хүн ч гэж хаа байх вэ дээ. Нэг мэдэхэд л үзэн ядаж, зэвүүцэж, бараг салхин доогуур нь гарахаасаа цээрлэж байсан юмтайгаа эвлэрч, дасаж, урьд өмнөхөө мартагнаж эхэлдэг юм. Дамаан хүүхэд. Хүүхдээ гарчихтай зэрэг хүн чинь шал өөр. Хүүхэд гэдэг чинь зөвхөн өөрийгөө бус бусдыг өрөвдөх хайрлах сэтгэлийг өөртэйгөө цуг авчирдаг юм. Чи удахгүй мэднэ ээ гэхэд Жамган сэртэсхийн түүн уруу харж,
-Чи дуулаа юу? гэв. Хандармаа алсыг ширтсэн хэвээр
-Дуулсан. Ашгүй дээ. Үнэнийг хэлэхэд чамайг би хүнтэй суухгүй яваад байх вий гэж дотроо эмээж л явдаг байлаа. Норов гуайнхан ер нь нуруутай улс шүү дээ гэв. Жамган түүнээс хараагаа салган үүдэн хоймрын хэртэй харагдах чулуун овоо уруу харж,
-Орчлонг ганцаар туулалтай биш. Өөрөө болдоггүй юм бол бусдыг жаргаая гэж бодсон юм.
-Чамтай суусан хүн жаргана аа гээд Хандармаа дуугүй болов. Жамган түр дуугүй байснаа.
-Чи ч гэсэн жаргаж байгаа биз дээ гэхэд Хандармаа санаа алдсанаа тайван намуухан дуугаар,
-Болж л байна.
Аав минь амьд сэрүүндээ ийм ч юмаар дутлаа, тийм ч юмаар дутлаа гэж ээжийг үглэхэд нь “Дээл таарсан байх нь дээр байдаг. Хормой нь дутуу бол огтордож өвдөг хөргөөд байх хэрнээ урт хормой хөл ороож, хөдөлж явахад садаа болдог. Амьдрал ч мөн иймэрхүү л нэг илүү ч үгүй, нэг их дутуу ч үгүй байх нь дээр байдаг. Ер нь тэгээд хүн жаргая гэвэл жаахан дундуур байхад гэмгүй байдаг. Тийм ч учраас дээр үеийн хүмүүс дундуур, дүүрэн гэж ярьдаг байсан юм” гэдэг сэн. Үнэн ч байх аа даа гээд дуугүй болов. Жамган Хандармаа уруу харснаа өврөө уудлан эрээн цаасанд боодолтой юм гаргаж түүн уруу сарвайв. Хандармаа харснаа
-Юу юм гэв.
-Чамд авсан юм гэхэд Хандармаа түүний гар дахь боодолтой юмнаас харц салган алсыг ширтэж,
-Чи үүнийг л өгөх гэж ирсэн юм уу гэв. Жамган түүний зүг гар дахиа сарвайсан хэвээр,
-Өөр юм өгөхөөр чи ямар тоож авах биш дээ.
-Эхнэртээ аваачиж өгөө.
-Чамд зориулж авсан юм.
-Чамд надтай ярих юм байхгүй гэж үү.
-Миний ярих бүх үг үүнд шингээстэй. Сар бүрд цалин гэж өгдөг байсан арван төгрөгөө хурааж цуглуулж байж авсан юм.
-Хайрлаж хямгадаж байж авсан юм байна, эхнэр болох хүндээ өгвөл дээр дээ.
-Өөр хүнд авчихаад, чамд авсан гэж хүн хуурч би чадахгүй.
-Би ч гэсэн хуурч чадахгүй ээ. Юу гэх юм. Хээрээс оллоо гэж худлаа хэлэлтэй биш.
-Намайг өгсөн гэхгүй юу гээд удтал сарвайсандаа гар нь цуцав бололтой. Хандармаагийн өмнө боодолтой юмаа тавихад нь Хандармаа аргадангуй,
-Үрийн минь эцэг, ханилж байгаа хань минь юм болохоор би сэтгэлд нь юм хийчихгүй юмсан гэж санадаг юм шүү гэв. Түүний ер бусын амгалан байдалд автсан Жамган нэлээд зөөлөрч
-Хамаг хүсэл мөрөөдөл, сэтгэл санаагий минь шингээсэн юм гэж бодоод авчих л даа.
-Тэгэх тусмаа авахгүй. Нүдэнд харагдахаараа сэтгэл санаа үймрүүлээд байна. Чамтай анх уулзсаны дараа сэтгэл санаа ямар их үймэрсэн гэж санана. Орчлон орвонгоороо эргэчихсэн юм шиг л болсон. Дөнгөж нүүж буучихаад гэрээ ч бариагүй, юмаа ч оруулаагүй айл шиг.
Нэлээн хэд хонож, бүх юм хуучин байрандаа орсон хойно хүртэл тэр уулзалт санагдан эмзэг газрын шарх шиг хөндүүрлээд байсан.
-Би тэгээд энийг чинь яах юм!
-Уг нь ч чи хэрэггүй л авсан юм даа. Тэртэй тэргүй ганц ч захианы хариу очихгүй байхад...
Энэ үгэнд Жамганы дургүй хүрч мөнөөх боодолтой юмаа авч Хандармаа уруу гар салгалуулан сарвайж,
-Авахгүй юм биз дээ гэхэд нь Хандармаа өөдөөс нь мөнөөх л уйтгартай ч юм шиг, бодлогоширсон ч юм шиг дуниартсан тунгалаг хар нүдээр ширтэн,
-Наадахаар чинь л дундуур явъя гэхэд Жамган,
-Тэгвэл ... гээд салгалсан гараар боодлыг хүү татан дотроос нь залуу бүсгүйчүүдийн толгой боодог цэцэгтэй торгон алчуур гаргаж,
-Хэнд ч хэрэггүй эд юм бол байхын ч хэрэггүй гээд голоор нь цуу татан урж хаячихаад тушаатай морь уруугаа очин, яах ийхийн зуургүй мордон пажигнатал давхин одоход Хандармаагийн морь үүрсэн янцгааж хойноос нь хэсэг дэгэж байгаад зогсов.
Хандармаа мориныхоо хар гүйхээр чавхдаж яваа Жамганыг толгодын цаагуур далд орон ортол нь хойноос нь хоолой зангируулан ширтэж байснаа аажуухан босож морь уруугаа очин тушааг нь тайлж мордоод урд салхины энгээр нэг тархсан хонио бөөгнүүлэхээр хониныхоо зүг сажлуулж явахдаа алсын цэнхэр уул ширтэн чимээгүй мэлмэрүүлж явав.



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 361 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Г.Ариунболд Зотон, тос 100x200
Их нүүдэл
Хэмжээс: 600x430 133k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5016

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-205.JPG
Хэмжээс: 600x800 165k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3985

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-104.JPG
Хэмжээс: 600x450 93k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4455


Агуулга
Лхагва, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Бидний намар
· А.Сүглэгмаа : Навчисын шуурганаар
· Ц.АВИРМЭД : ТЭР НАМАР
· Д.Бямбажав : НАМАР
Ням, 2015.10.25
· Зундуйн Дорж
Бямба, 2023.10.14
· Зундуйн ДОРЖ : Өглөө болгон эрт босч
· Батсайхан Баттөгс : Миний нутгийн намар
Мягмар, 2023.09.12
· Ц.Бавуудорж : МЭДРЭМЖИЙН ТУХАЙ ШҮЛЭГ
· Ц.Бавуудорж : ИТГЭЛ
· Ц.Бавуудорж : ТОМЪЁО
· Ц.Бавуудорж : НАМРЫН ӨВСӨН ДУНД
· Ю.БАЯН-ОЧИР : МАШИН
· Ю.БАЯН-ОЧИР : ЦЭН ТОГОРУУ
· Ю.БАЯН-ОЧИР : ЖАРГАЛ НЬ ТЭР
· Ю.БАЯН-ОЧИР : ӨНӨӨДӨР
· Ю.БАЯН-ОЧИР : Миний ертөнц
· Ю.БАЯН-ОЧИР : ӨМГӨӨЛХҮЙ
· Ю.Баян-очир : Мод
Мягмар, 2023.08.22
· Б.Болормаа : Намайг явсны маргааш
Даваа, 2023.05.15
· П.Бадарч : Нулимст борхон болжмор
Ням, 2023.02.19
· Цагаан сар – Хүүхдийн үг, шүлэг Хүүхдүүд:
Даваа, 2023.02.20
· Цагаан сарын мэндчилгээний үгс
· Цагаан сарын мэндчилгээний үгс
Мягмар, 2023.01.24
· Д.Энхболд: "Хар хүн" Өгүүллэг
Лхагва, 2023.01.04
· Сааюугийн Баттулга : ТЭНГЭР ҮР
· Эрдэнэ-Очирын Ганболд : АЛГЫН ЧИНЭЭХЭН ГАЗАР
· Долгорын ЦЭНДЖАВ : “ЦАГААН НОХОЙ”
· Ням-Очирын Баасанжав : АЛТАН ЗУУЗАЙ
· Лхагвагийн Дайриймаа : ГАР ХӨРӨӨ
· Наваанжамбын Мөнхсайхан ДАРДАС
· Битогтохын Цогнэмэх Ай, Сүнжидмаа минь ээ, хө!
· Баянмөнхийн Цоожчулуунцэцэг : ХИШИГ
· А.Ивээл : БУЙД СУМЫН НААДАМ
· Х.Эрдэнэцэцэг : ГЭРЭЛТЭГЧ ХУЛС МОД
Даваа, 2022.11.28
· Д.Галсансүх : ХЯТАД СУРГУУЛЬ
Баасан, 2022.11.25
· Д.Галсансүх : СЭТГЭЛЗҮЙН ТУУРИУД Ц. Буянзаяа-д
· М.Амархүү: УРГИЙН МОД
Пүрэв, 2022.11.24
· До. Болдхуяг : ХААНЫ САНААШРАЛ (Монологи)
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2022.11.22
· ЗАЛУУ НАСНЫ АЛДАА

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn