…Аав минь Алтанширээ явсан урт намар Ээж бидэн хоёр гэртээ Эрхи эргүүлж хүлээдэгсэн Айлчин хэзээ ирэхийг нь сураглана Адуу нь ардаг тарган ч хангинан үүрсэнэ Ээж минь битүүхэндээ явуулын хүнээс сураг хүлээнэ Ээжээсээ нууж би уулсын хөтөл ширтэнэ
Аав эзгүй намар шимтэй ч сөлгүй байсныг хэлэх үү Аавыгаа санаж зүүдэлсэн тэр намар урт байсныг хэлэх үү Алтанширээ хүрэх зам нь хол байсныг хэлэх үү Алтан ширээгээс буцах зам нь шуургатай байсныг хэлэх үү Гэрийн хоймор ханхайж эзгүй Гэрт гадаагүй харуулдах ээжийн сэтгэл тавгүй Яндан ян ян дуугараад тохьгүй Яг өнөөдөр ирнэ гэж хүлээх өдрүүд тухгүй Аавыг явахад манайх зусландаа байсан Аавыг ирэхэд манайх зусландаа өвөлжиж байсан Цантсан морьд хангинатал янцгааж аав ирсэн Царай нь туяарч ээж бидэн бүтэн болсон Аав минь Алтанширээ явсан урт намар Ээж бидэн хоёр гэртээ Эрхи эргүүлж хүлээдэгсэн… 2006.06.14
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
YolHad_44.JPG Хэмжээс: 700x525 88k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4707
zam-098.JPG Хэмжээс: 600x450 122k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4195
mongolia2007year-097.JPG Хэмжээс: 600x450 88k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4583
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: