Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Болор-эрдэнэ 	Х	 Өгүүллэг: Х.Болор-Эрдэнэ : Жаран хөлт
Оруулсан admin on 2008-05-29 22:56:00 (7338 уншсан)

“Хоногийн хорин дөрвөн цаг хүрэлцэхгүй байна” гэж ярих дуртай нэг эрийг сайн мэдэх юм. Энд тэндгүй гүйж явдаг түүнтэй тааралдах бүртээ би энэ үгийг нь дуулах бөгөөд мань эр ч саяхан уулзаад салснаа мартсан юм шиг нөгөө л үгээ хэлсээр жирэлзтэл алхан өнгөрнө.
Өдөрт /заримдаа цаг тутамд/ хэд ч тааралдаж мэдэх түүнийг харах бүртээ би тэр үгэнд нь үнэндээ үнэмшиж орхидог юм. Хурдан ч гэж жигтэйхэн. Түрүүхэн энэ замын урдхан талд явж харагдсан бол минутын дараа хотын хойд хэсэгт гүйхээрээ харайлгаж харагдах. “Гүйгээд” л өнгөрдөг болохоор нь мань хүнийг би анзаарч сонирхож байгаагүй юм билээ. Хэзээ ч тухтай уулзаж, хэзээ ч тайвуухан үг сольж үзээгүй тэр танил маань нэгэн өглөө мандах нартай уралдсаар гэрт маань ороод ирлээ. /Манай гэрийг яаж мэдсэн юм, бүү мэд/. Нөгөөх адгаж яарч явдаг нь сураггүй. Нүд нь гунигтай сүүмийж ямар нэгэн зүйлийг хэлэх гэж их л хичээж байгаа бололтой. Асаасан тамхиа ч сорохоо мартсан байртай өөдөөс таг гөлрөөд суучихав.
-Юу болоов?
-Нэг юм болоод байна аа.
-Тэгээд яриач дээ.
-Яаж хэлэхээ мэдэхгүй байна аа.
-Ярь аа, би ойлгоно.
-Чи ойлгоно л доо. Тэгээд л би ирлээ.
Энэ ярианы дараа би илүү зүйл асууж түүнийг хориглолтод оруулахгүй байхыг хичээн болгоомжтой амьсгалав. Тэр гэнэт санасан бололтой тамхиа нэг том сорсноо үнсний сав руу шидчихэв. Тэгээд шүдээ зуух маягтай амаа сүрхий жимийснээ,
-Миний хөл нэг л биш ээ гэлээ. Би хөл рүү нь харав. Байх ёстой юм нь байрандаа л харагдана. Муухан жолоочийн нөхөөстэй дугуй шиг болчихсон /хөгшин оросын гутал байсан байх/ хүрэн гутал нь шалан дээр парлийгаад жаахан том тавагтай байж ч мэдэхээр санагдсаныг нуухгүй л дээ. Мань хүн миний харцыг дагуулж хараад асуух маягтай өөдөөс анхааран ширтэв.
-Байдаг л зүйл ш дээ.
Yнэндээ түүний юун тухай яриад байгааг ойлгоогүй ч “Чи ойлгоно л доо” гэснийг нь санаад багахан нэрэлхүү зангаар ийнхүү хэлчихэв.
-Тийм гэж үү? Чи өөр ийм тохиолдлыг мэдэх юм уу?
Ингэж хэлснийх нь дараа би үнэхээр юун тухай яриад байгааг нь сонирхож эхэллээ. Гэхдээ тэр тухайгаа шууд асууж болохгүй байв.
-Юу нь болохгүй гэж. Надад л лав гайхаад байх юм алга.
Yүнийг дуулаад санаа нь амарсан ч бас л эвлэрч өгөхгүй байгаа байртай хөлөө энд тэндээс нь баахан ширтэв. Тэгснээ гэнэт нэгийг санасан байртай над руу эгц харснаа,
-Хөл ч яахав ийм байдаг байж. Харин нэг өдөр би энэ олон хөлөндөө орооцолдоод уначих вий гэсэн айдас төрөөд байх боллоо.
Би хөл рүү нь дахиад л харлаа. “Нэг, хоёр…Хоёр хөлтэй л байна даа”. Энэ бодлоо харин түүнд хэлсэнгүй.
-Арай ч үгүй байлгүй дээ.
Yүнээс өөр оновчтой хариулт надад олдсонгүй. Мань эр миний энэ хариултад сэтгэл нь ханаагүй бололтой гутал шигээ зэгэл хүрэн өнгөтэй нүдээрээ цоортол ширтэнгээ,
-Хамгийн гол нь өдөр ирэх бүр тоо нь нэмэгдээд байна аа. Ингээд хөл нэмж ургаад байвал би цаашдаа зүгээр нэг хөлний цуглуулга болчихвол яах вэ? Энэ олон хөлний хэдэд нь гутал өмсгөх вэ? Хөл нүцгэн гүйгээд байлаа гэхэд нэг л өдөр орооцолдоод унахгүй гэж үү?
Ийм олон асуулт нэгэн зэрэг цацчихаад амьсгалаа таг дараад миний уруулыг ширтээд суучихав. Би хөл рүү нь дахиад л харлаа. “Нэг, хоёр…Тэнэг чинь юугаа яриад байгаа юм бэ?” Ингэж бодсон боловч,
-Одоо тэгээд хэд болчихоод байгаа юм бэ гэсэн асуултыг сөргүүлэн тавив. Мань эр ар шилээ бодлогоширонгуй маажсинаа,
-Сая ирж явахдаа тоолоход 58 орчим л болж байна лээ. Дахиад тоолсон боловч 50 хүргээд л тоогоо алдчихаад байх юм. Энэ удаад би инээдээ арайхийн барьж, түүний өмнө нүүрээ улайлган доош тонгойв. Мань эр намайг өөрийнх нь төлөө шаналж байна гэж харсан нь мэдээж.
-Наадах чинь 60 хүрээд л зогсоно доо. Нэмж ургахгүй.
Ингэж хэлэхээс өөр арга олдсонгүй. Тэр миний үгийг сүрхий анхаарч чагнаснаа,
-Яагаад гэж асуугаад тэнэгдүүхэн харцаар гайхан ширтэв. Би мөрөө хавчаад,
-Надад л тэгж санагдаад байна гээд хөөрхийг бараг өрөвдөж эхэллээ. Сэтгэцийн өвчтэй болчихсон танилаа тохуурхаж суугаадаа гэмших ч шиг. Уг нь бид хоёр адилхан л бичгийн хүмүүс. Тааралдах болгондоо “Уран бүтээл өндөр үү?” гэж найрсгаар мэндлээд салдаг болохоор би дотроо түүнийг төвөгшөөж байсангүй. Гэтэл үгийн үйл мэтгэдэг найз маань хөлөөрөө дэлхийг бөмбөрдөж гүйсээр байгаад жаахан “юмтай” болчихсон бололтой. Түүнд чухам юу болоод байгааг би тааварлах шиг болов. Бичсэн жаал зугаа юмаа энд тэнд амьтан хүнд гайхуулж, бас ч гэж энд тэндхийн сонин хэвлэл дээр тавьж, тавьсан хэдэн шүлгээрээ хайчилбар хийж зургийн дэвтэр дээр наах гэж наашаа цаашаа санаатайгаа уралдан гүйж, гүйх тоолондоо урагшилж өгөхгүй байгаа хөлөө чамлан ширтсээр байгаад санаандаа баахан хөл нэмж ургуулдаг болчихож л дээ. Ийм дүгнэлт хийснийхээ дараа “Би ямар азаар 60 гэж хэлэв ээ” гэж олзуурхах сэтгэл төрлөө. Тэртэй тэргүй 58 дээр зогсчихоод байгаа хөлийг нь 100 гээд хэлчихсэн бол мэргэжил нэгт андыгаа эвлэрэшгүй зовлонд унагах байлаа. Хүсэл гэдэг тун нь ихдээд ирвэл зовлон болж хувирдагийн амьд жишээ өөдөөс таг гөлрөн сууна. Би босож аяга цай хийж өгөөд, хөргөгчнөөс хугас шилтэй цагаан дарс хундагалаад түүн рүү дөхүүлэн тавив.
-За, чи сонс. Би урьд нэг номтой хүнээс яг ийм явдлын тухай сонсож байсан юм байна. Юу вэ гэхээр…
-Юу гэж…?
-Юу вэ гэхээр…
-Яасан гэж…?
-Yгүй чи байз л даа. Битгий ам руу орчих гээд бай…Юу вэ гэхээр…/тэр амаа байдгаар нь жимийгээд толгойгоо салж унатал нь дохино/…Чам шиг ийм ер бусын хүмүүс байдаг гэнэ. Хэтэрхий их яараад байдаг болохоор чинь бурхан чамд туслах гэж ийм олон хөл нэмж ургуулаад байна л даа. Харин наад хөл чинь 60-аас дээш явахгүй. Нэмж ургахгүй гэсэн үг. Тэр үед нь чи амьсгаагаа гүнзгий аваад урьдынхаасаа тайван…удаан…аажуухан алхаад байгаарай. Харин хөлөө огтхон ч харж болохгүй шүү. Бүхий л ажлаа яг тэр хэмнэлээрээ тайвуухан, удаанаар амжуулаарай. Гол нь яарч адгаж болохгүй. Тэгээд энэ тухайгаа, яг энэ байдлаа цаасан дээр бич. Өөрөөр хэлбэл хөл бүрийнхээ онцлог шинжийг гаргана гэсэн үг шүү дээ. Тэгээд голынхоо хоёр хөлнөөс бусдыг нь тэр зохиолдоо үхүүлчих.
Ингэж хэлсний маань дараа мань эр миний нүд рүү сүрхий том харснаа “Нээрээн, тийм байна шүү дээ. Би яагаад энэ тухай өмнө нь бодож олсонгүй вэ. Ерөөсөө одоо биччихье. Алив, үзэг цаас” болоод явчихав. Би түүнийг нь эрс эсэргүүцээд,
-Би 60 болсных нь дараа гэсэн шүү дээ. Тэгээд ч битгий ингэж яарч адгаад бай гэлээ.
Энэ ярианы дараа тэр нөгөөх олон хөлөө сэрээчихгүйг хичээж байгаа бололтой манайхаас зөөлхөн гишгэлсээр гараад явчихав. Би ч хөөрхийг дотроо жаахан өрөвдөж, дэмий юм хийсэндээ гэмшсэн болоод өдөр тутмынхаа амьдралд уусан орлоо. Нэлээд хэдэн сар өнгөрөв. Нэг анзаарсан чинь мань эртэй тэр өглөөнөөс хойш огт тааралдаагүйгээ саналаа. Тэгээд сураг чимээ тавьж хаачсан ийчсэнийг нь асуувал “Гэрээс гарахаа больсон. Өдөр шөнөгүй л юм бичээд суугаад байгаа” гэсэн хариуг эхнэрийнх нь амнаас сонслоо. Тэсэлгүй нэг өглөө гэрт нь яваад очлоо. Мань эр бичгийн бололтой ширээнийхээ араас толгойгоо өндийлгөн нэг харснаа,
-Өө, ашгүй. Чи хүрээд ирэв үү. Муу найз нь 60 хүрэв үү, үгүй юү л хядаж эхэлсэн. Тэгсэн чинь ёстой баларсан юм болоод оо гэлээ. Би бичиж байгаа руу нь өнгийн харвал том том алхдагаасаа огт өөр шоргоолжны мөр шиг жирийсэн жижигхэн бичиг харагдаад юу нь мэдэгдсэнгүй.
-Тэгээд юугаа баллачихав аа?
-Би мартаад хамгийн голын хоёр хөлөө ч хүртэл хамтад нь үхүүлчихжээ. Одоо тэр муу хоёрыгоо нэхэж авах зарга мэдүүлээд сууж байна.
Би мань эрийн хоёр хөл байрандаа байгааг хэлж “Чи дахиад л тоон дээрээ будилчихаж” гэж итгүүлчихээд инээдээ барьж чадалгүй тэдний гэрээс гараад энэ тухай бичихээр хар хурдаараа харайлгалаа. “Ёстой супер онигоо болно доо” гэж бодон яарч явахдаа санаандгүй хоёр хөлөө харвал жирэлзээд нээрээн л арай ч олон болчихсон юм шиг харагдахад нь тэр дороо цочин зогтусав. Дахиад түрүүчийнх шигээ хурдалбал хөлний тоо урьдынхаасаа ч нэмэгдчих шиг санагдлаа.



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 5/1 | Болор-эрдэнэ Х )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 265 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Өвөрхангай
ubr-008.JPG
Хэмжээс: 1280x960 602k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3869

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-125.JPG
Хэмжээс: 600x450 97k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4467

Зураач : Б.Хонгорзул
khongor006.jpg
Хэмжээс: 600x478 159k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4423


Агуулга
Лхагва, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Бидний намар
· А.Сүглэгмаа : Навчисын шуурганаар
· Ц.АВИРМЭД : ТЭР НАМАР
· Д.Бямбажав : НАМАР
Ням, 2015.10.25
· Зундуйн Дорж
Бямба, 2023.10.14
· Зундуйн ДОРЖ : Өглөө болгон эрт босч
· Батсайхан Баттөгс : Миний нутгийн намар
Мягмар, 2023.09.12
· Ц.Бавуудорж : МЭДРЭМЖИЙН ТУХАЙ ШҮЛЭГ
· Ц.Бавуудорж : ИТГЭЛ
· Ц.Бавуудорж : ТОМЪЁО
· Ц.Бавуудорж : НАМРЫН ӨВСӨН ДУНД
· Ю.БАЯН-ОЧИР : МАШИН
· Ю.БАЯН-ОЧИР : ЦЭН ТОГОРУУ
· Ю.БАЯН-ОЧИР : ЖАРГАЛ НЬ ТЭР
· Ю.БАЯН-ОЧИР : ӨНӨӨДӨР
· Ю.БАЯН-ОЧИР : Миний ертөнц
· Ю.БАЯН-ОЧИР : ӨМГӨӨЛХҮЙ
· Ю.Баян-очир : Мод
Мягмар, 2023.08.22
· Б.Болормаа : Намайг явсны маргааш
Даваа, 2023.05.15
· П.Бадарч : Нулимст борхон болжмор
Ням, 2023.02.19
· Цагаан сар – Хүүхдийн үг, шүлэг Хүүхдүүд:
Даваа, 2023.02.20
· Цагаан сарын мэндчилгээний үгс
· Цагаан сарын мэндчилгээний үгс
Мягмар, 2023.01.24
· Д.Энхболд: "Хар хүн" Өгүүллэг
Лхагва, 2023.01.04
· Сааюугийн Баттулга : ТЭНГЭР ҮР
· Эрдэнэ-Очирын Ганболд : АЛГЫН ЧИНЭЭХЭН ГАЗАР
· Долгорын ЦЭНДЖАВ : “ЦАГААН НОХОЙ”
· Ням-Очирын Баасанжав : АЛТАН ЗУУЗАЙ
· Лхагвагийн Дайриймаа : ГАР ХӨРӨӨ
· Наваанжамбын Мөнхсайхан ДАРДАС
· Битогтохын Цогнэмэх Ай, Сүнжидмаа минь ээ, хө!
· Баянмөнхийн Цоожчулуунцэцэг : ХИШИГ
· А.Ивээл : БУЙД СУМЫН НААДАМ
· Х.Эрдэнэцэцэг : ГЭРЭЛТЭГЧ ХУЛС МОД
Даваа, 2022.11.28
· Д.Галсансүх : ХЯТАД СУРГУУЛЬ
Баасан, 2022.11.25
· Д.Галсансүх : СЭТГЭЛЗҮЙН ТУУРИУД Ц. Буянзаяа-д
· М.Амархүү: УРГИЙН МОД
Пүрэв, 2022.11.24
· До. Болдхуяг : ХААНЫ САНААШРАЛ (Монологи)
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2022.11.22
· ЗАЛУУ НАСНЫ АЛДАА

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn