Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ: ХОМПҮҮТЭР УНАСАН ТОЛГОЙГҮЙ ХҮН БУЮУ ИТГ
Оруулсан admin on 2008-07-24 21:48:06 (2940 уншсан)

Итгэл үнэмшил гэж агуа зүйл ажгуу. Баян, ядуу, ухаантай, мэргэн, цэцэн, тэнэг, мангар, дарга, цэрэг, ажилчин, албан хаагч, сурагч, оюутан, гуйлгачин... гээд үгүй ээ, хүн гээч амьтан нь хэнбугай нь ч байсан тэр бүх хүнд л өөрийн гэсэн итгэл үнэмшил байх. Итгэл үнэмшил хувирах, өнгөө хувиргах ч тохиолдол бас байх л даа. Гэхдээ хувь хүний өөрийн төрөлхийн гэх үү дээ итгэл үнэмшилээсээ хүн яагаад ч салахгүй л болов уу. Гэхдээ амьдралын нөхцөл байдал солигдон өөрийн амьдрал чанаржихад харин итгэл үнэмшил нь анхныхаасаа уруудан доройтдог байж ч магадгүй. Жишээ нь манай шар дээлтийн итгэл үнэмшил бол өнө мөнхөд өндөрт заларч, шашин төрийг хослуулан барих гэх юм уу даа. Тэр бол яах аргагүй хувь хүний итгэл үнэмшил гэдэгтэй маргах хүн байхгүй л. Тэр танк, траншейгаар таваргаж яваа өөрсдийгөө цыган гэгч товаришуудад ч гэсэн ингээд юу ч хийхгүй, юу ч бодохгүй хогоо түүгээд хоногын хоолоо борлуулаад хар усаар өөрсдийгөө угжиж яваа нь ч хувь хүний өөрийнх нь л үүнээс илүү сайхан амьдрал байхгүй гэсэн итгэл үнэмшил л. Ингэж дээшээ мацаж томчуулын, доошоо орж борцуулын тэр болгоны итгэл үнэмшлийг энд дурдана гэвэл цаг завын гарз болно. Харин ихэнх хүмүүсийн гол итгэл үнэмшил бол ардчилал гэж хэлж болох байхаа. Гэхдээ ардчилалыг мушгиад анархизм болгож болдогыг сая хэдхэн хоногын өмнө бодитоор үзүүлэв шүү дээ...
Миний хамгийн анхны итгэл үнэмшил бол үргэлж мөнхөд аав, ээжтэйгээ хамт байх байлаа. Гэвч яаж тийм юм байж таарах вэ дээ, нэг л өдөр цаг болсоны учир тэр хоёр маань эргэж ирэхгүй аяндаа мордсоноор анхны итгэл үнэмшил маань салхинд замхрах утаа мэт хийсэн одвоо. Гэвч хүн гээч амьтан мөнх бишийг ухаарсных энэ цаг мөчөөс эхлэн өөрийнхөөрөө биеэ дааж амьдарч сурах хэрэгтэй гэсэн нэгэн итгэл үнэмшил бий болох нь тэр. Тэгэхдээ тэр нь өчүүхэн л дээ, их мөнгө олж болох ажил аль болохоор эртхэн, цаг алдалгүйгээр олж хийх, их мөнгөтэй л бол хэний ч дор орохооргүй сайхан амьдрах...Харамсалтай нь арван дөрөвхөн настай нусан буунд гэрэлт социализм, гэгээн хомуунизм байгуулж байгаа нийгэмд ажил хийх боломж үгүй. Ямартай ч дунд сургуулиа дүүргэх ёстой. Мөнгөтэй болох гэж яарсан хүнд бас нэг шаанс нь бүрэн дүүрэн бус дундуурхан, дульхан мэдлэг боловсрол (8-р анги төгсөөд) олж аваад сургуулийг орхих. Тухайн үеийн хүүхдүүд одоогынх шиг бүгд л их дээд сургууль руу зүтгэдэггүй, хүн болгон дээд боловсрол эзэмшээд явчихвал хэн энэ үйлдвэр заводуудыг хөдөлгөж, хэн нь малаа маллаж, хэн нь тариа, ногоогоо тарих юм бэ гэсэн итгэл үнэмшлийг мань мэтийн хөлдүү гаруудад өгч, тухайн үеийн боловсрол гэгээрлийн газраас багацуул маниудын тархийг угаадаг байж дээ. Ажил дээр, үйлдвэрлэл, мал аж ахуй, газар тариалангын салбараас төрөн гарсан хөдөлмөрчин баатруудыг ихэд суртилчилж уулзалт энээ тэрээ зохион (ялангуяа найм төгсөх үеээр) байгуулж, мань мэтийн олгой толгой нь Хөхөө маягаар ажил дээр гараад жаахан шажигнуулчихвал л баатар болчих итгэл үнэмлээр хулхидуулан ТМС бараадна. Арваа төгссөн хэдийн маань цөөн хэд нь хонхүүрсдээд тэнцэж оюутан болон тэнцээгүй азгүйчүүд нь ажилчин болж нэг хоёр жил ажиллаад эргэж хонхүүрсдэх итгэл үнэмшилтэйгээр ажилчин болох боловч үйлдвэр заводоосоо үеийн нэг сэтгэлд таарах юм олж нийлж аваад тэр чигтэй суурьшчих нь ч элбэг. Тэр үедээ нөгөө хонхүүрсдэх итгэл үнэмшил нь ийм их цалинтай хоёрын хоёр хүн чинь, энэ сайхан үйлдвэртэй, энэ сайхан хамт олонтойгоо ажиллаад, ингээд бужигнаад байж яагаад болохгүй гэж гэсэн итгэл үнэмшил болон хувирах нь ч элбэг...
Гэвч насанд хүрээгүй учир ажиллаж болохгүй хуультай. За яах вэ?
Яах вэ дээ, ТМС-т хоёр жил цалинтай сурч, бас ч гэж дадлагын мөнгө цохин, мэргэшил эзэмшээд ажилд гарах. Их мөнгөтэй болох хамгийн хурдан шаанс бол энэ л байлаа. Гэхдээ үүнээс өөр, над шиг аймхай хулчгар биш зоригтойхон надаас өөр итгэл үнэмшилтэй хүнд бол хулгай, дээрэм хийгээд асар хурдан баяжих, мөнгөжих арга байх л даа. Тэгэхдээ тэр итгэл үнэмшил яаж ч бодсон дэмий тал нь дэндүү ихээр дийлнэ. Бодож үзээгүй ч биш бодсон. Далайн дээрэмчин болчихоод алт, эрдэнэс ачсан баян худалдаачдын хөлөг онгоцыг дээрэмдчихвэл ч... гэх мэтчилэн амар хялбар аргаар мөнгө олохыг мөрөөдөвч над шиг аймхай хулчгар эр хүнэнцэрт яаж тийм итгэл үнэмшил байх вэ дээ. Аа яа яа, өргөст тор, сараалжин цонх нүдэнд харагдаад зүрх амаар гаргачих шахлаа гэм. Ядаж байхад манайх чинь далай тэнгисээс өч, төчнөөн бээр холыг хэлэх үү...
За ингээд ТМС-ын оюутан боллоо доо хөөрхий. Оюутан гоё дуулдаж байгаа биз.
-Айн, нэгэнт оюутан болж байгаа юм чинь их, дээдийн оюутан болохгүй дээ гэж үү? Тэр дэмий хайран таван жил, хоёрхон жил сурчихаад гайгүй цалинтай ажилд шургачихвал ч нөгөө хүмүүсийн ярьдагаар тэнгэрийн боов(умдаг) -ыг атгаад авах нь тэр л дээ. Араажаваар:
Мони, мони, мони... ингээд АВВА –ын алдарт дуу эгшиглэн мөнгөнд шунуулан дурлуулна. Мөнгө...мөнгө... их мөнгө... бүүр ч их мөнгө... ойгүй их мөнгө... ихэнх хүмүүсийн итгэл үнэмшил энэ!
Минийх ч ялгаагүй. Ядуу зүдүү, дутуу дундуур амьдралтай сая, сая хүний итгэл үнэмшил нь их, бүр их, бүр түүнээс ч их мөнгөтэй л болвол болоод явчих юм шиг санагдана.
Тиймээ, тэгж их мөнгөтэй болж болно. Ямар ч аргаар их мөнгөтэй болж болно. Гэхдээ тэр их мөнгөө зарцуулж, хэргэлж чадахгүй нийгэм хэн нэгний итгэл үнэмшил гэж үү? Манай айлын ах нарийн боовны урт нь их л бодож 50-60 см, өргөн нь сөөм хүрэхгүй хайрцагны банз хэдэн жил цуглуулсаар зуны амбаартай болсон юм. Жижигхэн л дээ, худалч хүнд нөгөө нэг Чиполлиногын адал явдал дээр гардаг шиг л өөрөө цээжээ дотор нь хийгээд л хоёр хөлөө гадагшаа жийгээд суумаар жижигхэн хөөрхөн зуны амбаар. Мэдээж өөрийн гэсэн өв хөрөнгөтэй л болох гэсэн хувь хүний итгэл үнэмшил нь тэр байв. Харамсалтай нь хүн гээч амьтан хувийн өмчтэй байж болохгүй гэсэн итгэл үнэмшилтэй нэг биш нэг хэсэг хүмүүс байсных нөгөө манай айлын агааг айхтар баалж, аавынд хийнэ энээ тэрээ болгон мундагдаж эргүүлж тойруулан байцаан мөлжсөөр байгаад буулгаад авчихав. Тийм нийгмийн үед би өөрийн итгэл үнэмшилээр юутай байж болох вэ?
Юутай ч байж болох боломжгүй. Тэгвэл юмтай байж болох, ертөнцийн хязгаар луу ч тууж хүрч болох боломжыг ардчилсан нийгэм л бидэнд олгосон санагдана. Хувь хүн хэвлэн нийтлэх эрхийг ч тэр. Гагцхүү хүн өөрийн итгэл үнэмшилээр бичсэн үг, үсэг, цэг, таслал бүрийнхөө төлөө хариуцлага хүлээх болзолтойгоор тэр шүү дээ. Тийм ч учраас мянга, мянган хүмүүс өөрийн итгэл үнэмшилээр, өөрийн бодож санасанаа чөлөөтэй эвлүүлэн бичиж цахим ертөнц болон бодит сэтгүүл зүй, ном сонин гээд мэдээллийн бүхий л сувгаар бичдэг болоод даруй арван найман жил өнгөрчээ хөөрхий. Тэр дундаа цахим ертөнц бол бүр ч амар л даа. Хэрвээ өөрөө мэддэг, чаддаг бол блог гээч юм нээчихэд л өөрийнхөө бодсон санасаныг ямар нэгэн цензур хавчлагагүйгээр хүмүүст хүргэчихэж болно. Байг гэхэд л ямар нэгэн мэдээ умшчихаад өөрийн итгэл үнэмшилээр хомээнт бичээд үлдээчихэж болно.
Ялангуяа сонгууль энээ тэрээ дөхөөд ирвэл албан ёсоор ч гэх юм уу даа, мэдээ нийтлэл тавигдлаа, залгуулаад л шууд торолгүй хомээнт бичдэг өөрийн гэсэн итгэл үнэмшилгүй хүмүүс асар ихээр нэмэгдэнэ. За саяын долоон сарын нэгний хар өдрөөс хойш бол авах юмгүй болсон л доо. Харин тэр олон шууд бичдэг хомээнтчидын нэгтэй өчигдөр орой санамсаргүй таарч чааталваа.
Миний унаган багын найзуудын нэг. Манийгаа бодвол номын мөр хөөсөн баклавр, магистр, доктор гээд шат дараалан мэдлэг боловсрол эзэмшсэн гадаадад доктор хамгаалсан жинхэнэ гавал толгой л доо, уг нь ч. Багын л хичээл, хичээл гэж гүйдэг сэнтэг Баагий байсан юм. Нэг том дугуй нүдний шилтэй, яг л нөгөө Үл мэдэх дээр гардаг Их мэдэгчтэй тун ч нэг адил нөхөр л дөө. Харин манай ангийнхан Эрдэмтэй туулай гэнэ. Хэн, хэрхэн, хэзээ анх өгсөн хоч юм бүү мэд, бүгд л Эрдэмтэй туулай л гэнэ.
Гадаадад сурч төгссөн, одоо бол томоо төрийн албан хаагч. Онлайнд ер тааралддаггүй байлаа. Яахуу янгианд л захиа тэгнэж мэндээ мэдэлцдэг байсан чинь өчигдөр орой онлайнд байж таарав. Холбогдлоо. Мань хүн жижүүртэй ажил дээрээ орой болтол сууна гэнээ. Цахим гүүрээр бие, биеэ харж суугаад жаал худлаа бурлаа. Манай хүн үс нь бууралтаж, харин яриа хөөрөө нь мундаг цэгцтэй, албаны шинжтэй, байсхийгээд л юу ч болоогүй байхад хоолойгоо засдаг болчихож. Багын жижиг биетэй гялалзуур хүүхэд байсан одоо бол бие нь жижиг давжаа боловч намба суугаад, хөдөлж ярьж байгаа нь нэг л хиймэл, миний хувьд бол өөрт нь зохихгүй байх шиг. Хоёр гар нь хомпүүтрийнхээ хэдэн товчыг ер амраахгүй бололтой юмаа, тачигнуулаад л байх нь тэр. Надтай ярих хоорондоо л хоёр гар нь ажиллаатай... Би чинь хүнтэй яривал хомпүүтэртээ хүрэхээ ч байчихдаг хүн чинь жаал гайхлаа. Тэгээд бодов, “өнөөдөр орой болтол суух ёстой” гэсэн шүү дээ, ажилтай завгүй байгаа хүнд саад болоод байгаа юм уу даа гэж бодоод “Миний найз их ажилтай байна уу” хэмээвэл “Өө, сүйдтэй юм байхгүй ээ” гэнэ. Тэгсэн хир нь хоёр гар нь ажиллаад л надтай ч яриад л... “Үгүй, чи тэгээд юу хийгээд байгаа юм бэ, хоёр гар чинь огт завгүй л байх юм, ганц удаа тааралдчихаад” хэмээвэл “Өвгөн чинь хомээнт бичиж байнаа, өнөөдөр шөнө 12 болтол ингэж суух ёстой”... Мэл гайхаж цэл хөхрөв. “Үгүй ээ, Эрдэмтэй туулай. Чамайг тэгээд хомээнт бичлээ гэж цалин өгдөг хэрэг үү? Чи чинь эрдэм номтой, эрдэмтэн хүн арай хомээнт бичихээс өөр юм хийдэг байлгүй дээ”... “ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГААР” гээд хэсэг чимээгүй болсоноо хоёр гараа зангидан эрүүгээ тулан духаараа духайн харж суусан нь харин олон жилийн өмнөх багын найз маань эргээд ирж байгаа нь тэр. Энэ үед л бид хоёрын хооронд жаал халуун яриа өрнөсөн юм. За даа, ар гэрийнх нь амьдрал энэ тэр сонин биш болохоор ярианыхаа гол агуулгыг хүргэвэл өөрийн итгэл үнэмшилээр бус өрөөлийн тулгасаны дагуу хомээнт бичиж байгаа даа гутарч байгаагаа дурсаад ширээгээ онгойлгон виски гарган цайны аяганд хийн хөнтөрлөө. “Хөгшин нь энэ ширээнээс холдвол хэн болохыг чи даан ч мэдэхгүй л дээ” гэж ярьж эхэлсэн яриа маань сүүлдээ үл ойлголцол боллоо. Би ч энд балагт гашуун хар усаа гударч суусан болохоор овоо аятайхан албаны бус, багын найзуудын сэтгэл нийлсэн халуун дулаан уур амьсгалтай болж эхэлсэн яриа маань сүүлдээ ойрхон байсан бол ч хусаад авмаар болсон гээд бодоорой доо. “Уг нь ардчилалыг дэмждэг ч МАХН буугаад АН гараад ирвэл хөгшин нь хоногын хоолноосоо сална шүү дээ, чи зөвөөр ойлгоорой хө”...
Зайлуул миний муу найз ёстой л “Хомпүүтэр унасан толгойгүй хүн” болсон нь энэ ажгуу.

С.Б.Бат-Эрдэнэ. Япон, Ивай 2008-07-25


( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 5/1 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 276 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Хөвсгөл
kho-003.JPG
Хэмжээс: 600x450 111k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2903

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-234.JPG
Хэмжээс: 600x450 140k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2706

С. Долгор 1973
Гудамж 2
Хэмжээс: 600x480 151k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3483


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2020 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn