Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: Хөх даалимбан тэрлэг буюу гоёход учир бий
Оруулсан admin on 2008-08-03 22:20:13 (4273 уншсан)

...Цэнхэр дээлээ өмсөөд
Цэцэрлэгтээ очино доо... (Хүүхдийн дуунаас)
Сургуульд ордог жил ээж маань надад хөх даалимбаар, өдрөөс өдөрт өсч явааг минь бодолцсон уу жаахан элбэгдүү дээл оёж өгсөн юм. Муу аав маань хэдэн өдөр явж байж тэр үед ёстой нэг ховрын юмны нэг орос бахиалан гутал мөн л жаахан томдуулж авч өглөө. Биднийг бага байхад орос бахиал өшиглөхийг хүсдэггүй эрэгтэй хүүхэд гэж ч байгаагүй байхаа. Мөрөөдлийн бахиалаа өмсчихөөд сандал дээр гарч зогсоод тольдож байсан минь саяхан мэт. Хот газар дээл өмсөхөөр хүүхдүүдэд “хөдөөний хөөсөн мантуу”-гаараа дуудуулахын учир гэртээ л хоёр гурав өмссөн санагдана. Харин бахиалаа томоо ах нарыг дуурайж түрийг нь шагайнд нь тултал эргүүлж өмсөөд аав, ээж хоёртоо “Гудамжны хулигаан болох нь дутаа юу” хэмээн нэг сайн загнуулж аваад буцааж татаад энэ хавар цэргээс халагдсан агаагынхаа бэлэглэсэн цэрэг малгайтай хослуулан гангарч нэг л хэсэгтэй гудамжныхаа хөвгүүдэд гайхуулсансан. Гэхдээ нэг төгссөн зунаа хөдөө нагацындаа очсоных нөгөө муу хөх даалимбан тэрлэгээ ёстой гандтал нь чирсэндээ хөөрхий. Хоёр төгссөн зун бахиал маань багадаж, гурав төгссөн зун хөх даалимбан дээл маань дадайгаад мөн л багадаж жамтай юм жамаараа дүүд минь шилжиж билээ. Уралгын үзлэгт, шинэ жилийн багт наадам гээд хотод ч гэсэн нилээн хэд өмссөн л дөө. Миний нялх багын гоёо энэ байлаа.  Гоёход бас учир бий.
Манайхан хөх өнгийг дээдэлдэг нь ч дэмий нэг утгагүй юм ч биш л болов уу.
…Хөх Монгол… хөх тэнгэр… хадган цэнхэр… гээд л билэгдлийн чанартай ярьж бичдэгсэн. Гэтэл Бээжингийн олимпийн нээлт, хаалтын ёслолын ажиллагаанд өмсөх хувцасыг хараад ёстой ой гутав. Гэхдээ хэлбэр хийцэнд нь биш шүү дээ, өнгөнд нь, чухамдаа бол урд хөршийн хувцастай өөлөхийн аргагүй адил хувцсаар хувцаслана гэж бодохоор л шал дургүй хүрнэ.
Хэн гээч эрхтэн дархтан улс Монголоо хэдэн зоосоор хятадуудад худалдчихваа? Яагаад бэлтгэлийн хувцасаа Японд захиалчихаад, нээлт хаалтын ёслолын хувцасыг нь салгаж Бээжинд захиалав аа?
Урд хөршүүд маань хэзээнээсээ нааш л Монголыг минь өөрийн болгохыг ил, далд санаарахсаар ирсэн. Тэр ч утгаараа газрын зураг дээр хүртэл Монголыг маань өөрийнхөө улсын зурагт оруулаад зурчихсан ч байдаг. Тэгвэл цаг үргэлж санаархаж, дэлхийн улс орнуудад манай салшгүй нэг хэсэг гэж ичэх ч үгүй хуцдагыг нь одоо энэ олимпийн нээлт, хаалтын ёслолын хувцасаараа батлаад өгч байгаа юм биш үү. Гадныхан хараад л хятадууд ч худлаа яриагүй юм байна л гэж бодох болно шүү дээ. Энэ яавч ийм байж таарахгүй байхаа.
Тэр хувцас захиалсан дарганцрын тайлбарыг сонсоорой доо... Олон олимпод өөр, өөр өнгийн хувцасаар гоёж байсан. Харин шар өнгөөр ер гоёж байсан удаагүй юм байна. Тэгээд шар өнгийг сонгосон. Медалийнхаа өнгийг өөрчилнө гэж бэлэгдээд... Хуцваа, муу хар улс орноо худалдагч, урвагч муу хар хувалз. Хэлэх ч муу үг олдохгүй байна. ...Одоо тэгээд ч солих цаг хугацаа алга, хятадуудаас зөрүүлж цэнхэр зангиа зүүхээр болсон... ч гэх шиг, хэнийг хуурч байгаа мал вэ, хүүхэд хуурч байгаа юм уу хаашаа юм?
Очиж, очиж Бээжингийн олимпод шүү дээ. Энэ ч үнэхээр арай дэндэнээ, дэндүү гэхэд дэндүү дэндэнээ хө.
Уг нь олимп болно гээд л тэсэн ядан, хоног тоолон хүлээдэг бол Бээжингийн олимпийг бол нэг их хүсэхгүй л байгаа шүү. Ядаж л их чулуу хөдөлхөд бага чулуу доргидогын үлгэрээр энэ олимпоос болоод Монголд маань юм бүхний үнэ тэнгэрт хадсаныг хэлэх үү. Байр сав, барилгын материалын үнэ бол үнэхээр тэнгэрт тулсан шүү дээ, бодохоос ч аймаар.
За тэр юм хумны үнэ ч яамай хэвтэнээ. Харин тэр ёслолын хувцасыг бодохоор л нэг л болохгүй оргиод байна хө. Энэ чинь бид өөрсдийгөө Тусгаар тогтоносон Тусгаар Монгол улсын иргэд гэж гайхуулдаг тэр бахархал маань яах болж байнаа? Яагаад ийм заваан юман дээр тэр эрхэм дээдэс, олигархууд гэгдэгчид, төрийн гурван өндөрлөг, УИХ-ын эрхэм гишүүд дуугарахгүй байнаа? Улс эх оронд маань эзэн гэж байна уу?
Манай Тагнуулынхан болон АТГ-ынхан үүнийг сайтар шалгаж буруутай этгээдийг нь будаа болгох хэрэгтэй.
Одоо дөрөвхөн хоноод олимп эхлэнэ. Манайхан ичэх ч үгүй хятадуудтай усны дусал шиг адил хувцасаар гангарна. Гэхдээ цэнхэр зангиа зүүж нүглийн нүдийг гурилаар хуурна. Хүүхэд гараараа нүдээ дарчихаад өөрийгөө үзэгдэхгүй болчихлоо гэж боддог шиг их хөөрхөн, цэнхэр зангиагаар өөрсдийгөө хуурна...
Байз, байз, байз хө. Бас ч гэж аргалъя гэвэл арга байнаа хө. Болгоё, бүтээе гэвэл болохгүй, бүтэхгүй юм байдаггүй юм хө. Уснаас хуурай гарах арга бас ч гэж байнаа. Зүгээр л очоод шар пиджакаа өмсөхөө л мартчих, гүйцээ...

С.Б.Бат-Эрдэнэ. Япон, Ивай 2008-08-04


( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 262 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


orkh-003.JPG
Хэмжээс: 600x450 76k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 1336703

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-056.JPG
Хэмжээс: 600x450 133k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3261

Должин : Зам зуур
Сэрээд
Хэмжээс: 600x450 110k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3673


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2020 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn