Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Өгүүллэг 		 Өгүүллэг: Ц.Түмэнбаяр : Эр хар нулимс
Оруулсан admin on 2008-08-04 22:45:59 (5659 уншсан)

 
Үнгэгдсэн цаас шиг үрчийсэн хар нүүрнээс тэр гэж танихын тэмдэг алга.
-Чи намайг төсөөлөх ч үгүй байна уу хэмээн мөнөөх эр гаслантай асуухад, бүсгүйд хүнгэнэсэн сайхан дууны нь өнгө нэг л танил бөгөөд харцанд нь "Даанч дээ" гэсэн гомдол тодрохыг олж харлаа.Бүсгүйн сэтгэлд тэртээх он жилүүдийн зүүд мэт бүдэг бадагхан төсөөлөгдөх эелдэг намуухан салхитай, намрын сэвэлзсэн шөнө зурсхийн орж ирлээ.
Бүсгүй "Чи минь " гэдэг үгийг дуулдах төдий ч зүрхнийхээ угаас хэлж буйгаа өөрөө ч анзаарсангуй. Тэрхүү чин сэтгэлийн өөриймсөг үгийг дэндүү сайн мэдэрсэн эр "Би л байна шүү дээ" хэмээн уруул нь үл мэдэг чичирч хэлэхдээ хоолой нь сааралтан, оволзох догдлолоо барьж ядан чимээгүй болж, шүүрс алдлаа. Бүсгүй:
-Хорин жил юу гэсэн үг вэ?... хэмээхэд:
-Хорин жилийн өмнөхөөс юу ч үлдээгүй байна уу хэмээн түүний бодлыг таасан ч юм уу, ёжлонгуй мушилзан асуулаа.
-Яалаа гэж яалаа гэж... хэмээн сандрангуй хариулсан ч "Чи минь хүдэр чийрэг чинэрсэн бор залуу байсан даа" хэмээн бодож амжлаа.
Хоёул хэсэгхэн чимээгүй суусан нь тэртээх хорин жилийн өмнөхөө тус тусынхаараа дурссан хэрэг.

Юугаа ч мэдэхгүй гэнэн тэнэг хоёр амьтан цагаан элгээрээ нийлж, яаж байгаагаа ч үл ойлголцон, ичиж зовох, эмээх сэрэмжлэхийн хүлээс алдууран, барьж тогтоохын аргагүй их хүсэл санааширлаар бие биедээ уусан орчлонгийн жам ёсны хаалгыг нээсэнсэн.
Хөвгүүн байгалиас заяасан эрэмгий түрэмгий зөнгөөрөө учиргүй озон яргахад охины ариун онгоны гэрэл гэгээ цацарсан булбарай бие залуу эрийн мэдэлд "сул асгарсан" байлаа. Орь залуу хүүгийн зүрх нь ер бусын хүчтэй цохилж, тархинд нь цусан хуй эргэлдэх мэт толгой нь дүйрч, булчин шөрмөс нь гурамсан сур шиг хөвчрөн зангирч, хязгааргүй хүсэл туйлдаа хүрэхийн цагт зандан бие задарч, тэсэхүйеэ бэрх зовлонгийн дараах жаргалыг амсаж билээ. Тэр цагаас хойш бүсгүй хүнтэй учрах бүрийд нялх сэтгэлээ хуваалцаж, эр хүн болсноо өөрийн эрхгүй дурсан санадагсан. Санах бүр хиргүй сэтгэлээр учирсан бүсгүйгээ үгүйлэн хаврын тэнгэр шиг амьдралд унаж босож явахад нь тушихдээ түшиж, түлхэхдээ түлхэж явсан хүүхнүүдийн дүр бүдгэрдгийг барин тавин ухаарч л явсан даа. Олон хүүхэнтэй нөхцөж, үргэлжийн цэнгэлээр нисэж явсан идэр залуу насанд нь ч ганцхан хүн л өрцнийх нь цаана хөндүүрлэн үгүйлэгддэг байсныг хэлэх юун.

Эдүгээ сэтгэлээс нь мартагдсан зүүд шиг замхран арилсан бүсгүйчүүдтэй улангасан умбаж, булингартаж явахдаа өвөр хоосолсон ганцаардлын бүүр түүрхэн зовуир эр биеийнх нь чалх чансааг чимх чимхээр сорж байгааг ухаарсан ч үгүй өдий хүрчээ. Нэг л өдөр амьдралын үнэнд нүдээ чичлүүлэх юм гэж хэн саналаа.

XXX

Гэгээн өглөө шиг гэнэт гараад ирсэн анхны хайртынхаа барааг хараад арван долоон насандаа эргэж очиж хүсэл бадарч, магнайгаа хагартал баярлан, тэхдээ бүр анх учирсан шигээ хайртай, өөрт нь хайртай байгааг, өчнөөн жил мөрөөдөн гансарч явсаныг нь мэдрэх тусам бүр ч мансууран хөөрч байлаа.
Хоёул тогтоож чадахгүй хүсэлдээ хөтлөгдөн хотоос зайдуухан ойн цоорхой дахь зуслангийн байшинд очсон юм.
Бүсгүйн хорин жил үгүйлсэн жаргалаа нэхэж, уйлж дуулж, учирлаж, инээж, бүх бие нь халуу шатаж ухаангүй шунаглан хайрлах жолоогүй тачъяалын амттайг яанав.
Өөрийг нь хэн нэгэн бүсгүй хүн тэгтлээ их хүеэмжилж явсан чинээ гадарлаа ч үгүй юм уу. Тэр эрд галзуурсан тачяъалд автахын түймэр. ассан ч залуу насны нь хурц мэдрэмж ор мөргүй арилан одсоныг голоо горойтол ухаарч, хашгичин үйхрэх харуусал цээжинд нь багтарна.
-Ядаж ганц удаа ч... хэмээн царайчлан гуйх мэт, хорин жилийн хагсрал, бэтгэрлийн цангаагаа тайлах гэж анх л охин биеийг нь хөндөж асан шөрмөслөг биений эрч хүч, багтаж ядсан ааг, нялхарч хэнзэрсэн хайраа нэхэн цовхчих зүрх, халуу шатсан бие, шунаг зөөлөн уруул, байж ядахдаа чичирхийлэх махлаг гуяыг яалтай ч билээ. Бардамнан гайхуулж асан түүний гал шиг халуун, чулуу шиг чанга "эр заяа" далавчаа тасдуулсан бүргэд мэт хөсөр сөгджээ. Бүсгүйг үүр шөнөөр нойрондоо дийлдэн дугхийхийг нь чимээгүй сонсон, зөөлөн булбарай цээжийг энхрийлэн тэвэрч, халуун янаг явсан үеэ тарчлан дурсаж хэвтлээ.

Өглөө нь бүсгүй түүний харж ядан халгах гуниг асгарсан цөхрөнгүй нүдийг өрөвдсөн харцаар ширтэж аснаа "Уг нь дөч хүрсэн эр, дөрөө дарсан ат гэдэгсэндээ" хэмээн бодоод энхрий зөөлнөөр удаан үнсээд охин үеийнхээ галбирыг гээгээгүй чилгэр сайхан бие нь гунхалзсаар наран зүг алхан одох нь эр биеийг нь басамжлах мэт дэндүү жавхаатай харагджээ. Модны хожуул дээр өнчин шувуу шиг ганцаар сууж хоцорсон мөнөөх эрийн хоолой нь зангирч, хамар нь шархиран нас биед хүрч, ухаан суусан цагаасаа эхлэн үргэлж дотогшоо асгарч асан эр хар нулимс анх удаа гадагшаа сад тавьлаа.

Харин түүний сад тавьсан нулимс бүсгүйн цээжний хөндий рүү огшиж, хоолой дээр нь чулуу мэт тээглэн, бүсгүйн эдүгээг хүртэл зөвхөн түүнд л зориулан, бүхий л судсаар нь нар зөв эргэсэн янагийн халуун дөл дахин хэзээ ч бадрахгүй болтлоо унтарч байгааг тэр эр яахин мэдэх билээ дээ.

 Улаанбаатар хот
Ц.Түмэнбаяр


( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 10/2 | Өгүүллэг )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 359 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-171.JPG
Хэмжээс: 600x450 90k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3660

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-177.JPG
Хэмжээс: 600x450 90k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3870

Тэрэлж
trlj-008.JPG
Хэмжээс: 600x450 129k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3827


Агуулга
Бямба, 2024.03.30
· Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ
Даваа, 2024.03.04
· Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь
Пүрэв, 2024.01.25
· Г.Мөнхтулга : ХАЙР
· Г.Мөнхтулга : ТҮҮНД
Пүрэв, 2023.12.21
· Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ
· Г.Мөнхтулга : ЧАМД
Мягмар, 2023.12.12
· Долгорын Цэнджав : ТАМГА
Мягмар, 2023.12.05
· Г.Мөнхтулга : Зүүд
· Г.Мөнхтулга : ХЭДЭН ҮГ
· Г.Мөнхтулга : ДҮРСГҮЙ БОДОЛ
· Г.Мөнхтулга : БҮСГҮЙ ЧИ НАМАЙГ ХҮЛЭЭДЭГ ҮҮ
· Г.Мөнхтулга : БИ ХИЙСЭЖ БУЙ НАВЧ
Даваа, 2023.11.27
· С.Начин : Уучлалын шүлэг
Пүрэв, 2023.10.19
· А.Эрдэнэ-Очир : АЯЛАГХАН ЗАЛУУ НАС МИНЬ
· Ц.Доржсэмбэ: ЧИНИЙ САЙХАН ГАРЫН ХҮЙТЭН
· Ц.Доржсэмбэ: ЦАС БОРОО
Лхагва, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Үхэр огдой
· Б.Явуухулан НҮҮДЭЛЧНИЙ НАМАР
· А.Эрдэнэ-Очир : Тунгалаг гунигийн улирал
· Ц.Доржсэмбэ : НАМАЙГ ХАРСАН НҮД
· С.Ууганбаяр : НАМАРТ БИ ДУРГҮЙ
· Т.Дарханхөвсгөл : Бидний намар
· А.Сүглэгмаа : Навчисын шуурганаар
· Ц.АВИРМЭД : ТЭР НАМАР
· Д.Бямбажав : НАМАР
Ням, 2015.10.25
· Зундуйн Дорж
Бямба, 2023.10.14
· Зундуйн ДОРЖ : Өглөө болгон эрт босч
· Батсайхан Баттөгс : Миний нутгийн намар
Мягмар, 2023.09.12
· Ц.Бавуудорж : МЭДРЭМЖИЙН ТУХАЙ ШҮЛЭГ
· Ц.Бавуудорж : ИТГЭЛ
· Ц.Бавуудорж : ТОМЪЁО
· Ц.Бавуудорж : НАМРЫН ӨВСӨН ДУНД
· Ю.БАЯН-ОЧИР : МАШИН
· Ю.БАЯН-ОЧИР : ЦЭН ТОГОРУУ
· Ю.БАЯН-ОЧИР : ЖАРГАЛ НЬ ТЭР
· Ю.БАЯН-ОЧИР : ӨНӨӨДӨР
· Ю.БАЯН-ОЧИР : Миний ертөнц
· Ю.БАЯН-ОЧИР : ӨМГӨӨЛХҮЙ
· Ю.Баян-очир : Мод
Мягмар, 2023.08.22
· Б.Болормаа : Намайг явсны маргааш

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn