Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: Б.Золбаяр : Наранзаяа
Оруулсан admin on 2008-08-04 23:36:56 (4828 уншсан)

 
Хар-Ус нуурын хөвөөнд. Хоёр жилийн өмнө билээ. Наймдугаар сарын нэгэн налгархан өдөр усны долгио ширтэж суусан юм. Аясаар дөлгөөхөн бидэртэх нуурын мандлыг харж суух амгалан жаргалтай. Хэзээ ч юм бэ, үл мэдэх нэгэн өдөр ингэж суусан мэт санагдах нь хачин сан. Тэгэхэд манай аяллын багт өнөө Оскарын шагналд "Ингэн нулимс" нь дэвшиж асан найруулагч Д.Бямбасүрэн нар явсан юм. Тийнхүү  хэдэн хоног явж ирээд "Бүгээн" хэмээх эсээ тэмдэглэл бичиж уншигч­дадаа хүргэсэн билээ. Үүнийг дурдахын шалтгаан гарлаа.
Уншигч та эхлээд тэрхүү нийтлэлийн жижигхээн хэсгийг эргэн уншина уу хэмээн учирлая... Нуурыг харан суугаа миний дээгүүр "жиуун хурга, жиуун хурга" гэж нэгэн жаалхан цагаан шувуу хаш­ги­чин ниснэ. Хэд хэд ингэж дуудчи­хаад чимээгүй алга болчихно. Хэсэг байж байгаад хэн нэгнийг хайгаад олохгүй л байна гэсэн шиг буцан үглэн хашгичсаар ирээд эргэлдэн ниснэ. Тиймээ, энэ шувуу хэзээ ч юм эртийн эрт цагт ийн жигүүр­тэнд хувилсан хүүхэд юм. Хэлээ цуцтал юуг тийнхүү дуудан хайсаар  яваа тухай нь гунигт домгийг ярьж өгье.

Хар Ус нуурын үлгэрийн нэгэн орой ажээ. Зэлтэй унага, тугал улайран алаглаж, хүүшилсэн нарны сүүдэрт зээрийн сүрэг бялхан гэрэлтэж бай­сиймсан уу. Хүмүүсийн сэтгэл жаргалын мананд бүгээнтэж, саах саадагтаа түүртсэн цаг ажээ.

Нуурын хөвөөнд нэгэн айл байжээ. Тэднийх нэг хүүтэй бөгөөд тэрхүү хөвгүүн өдөр бүр зуун хургаа хариулна. Нэгэн өдөр балчир хүү  тог­лоом наад­гай­даа сатаараад зуун хургаа алдчихаж. Ингээд ирэхэд нь ээж нь уурлан загнаж "Хургаа олж ир" гээд буцаан хөөжээ. Үдшийн гэгээ бөхөж асан тэр үед айж сандарсан бяцхан хүү нуурын эрэг хөвөөг самнан Зуунхурга, Зуунхурга, Зуунхурга гэж дуудан цурхи­ран уйлан хайлж яваад уснаа эндчихсэн гэдэг. Ийнхүү нуурын хөвөөн дэх энэ айл зуун хургаар хүүгээ сольжээ. Зуун хургаа алдсан хүүгийн нь сүнс шувуу болчи­хоод, эхийгээ бас араас нь энэлэн шана­лан хайж явахад нь зуун хурга, зуун хурга, зуун хурга хэмээх улигт дууныг давтан эргэн тойронд нь эргэлдэж байсан гэнэм. Гунигт энэ явдлын ул мөрийг сануулан зуун зууныг элээн хургаа хайж яваа энэхүү хүн-шувуу өнөөдөр бас надаас сураглалаа. Зуун хургаа олоод ээждээ очно гэж бодсоор л яваа бололтой. Үдэш би эндээс явчихна, өөр хэн нэгэн ирж магадгүй. Хэрэв тэгвэл энэ шувуу түүнээс "Хэлээд өг, хурга минь хаа байна" гэсэн шиг хэрж урдуур хойгуур нь нисээд сэтгэлийг нь сэмлэх вий. Нар жаргахын өмнөхөн алдсан хургаа олоод гэгээ татрахаас өмнө гэртээ очих сон гэж тийнхүү бачимддаг гэдэг билээ. Ийм нэгэн шувуу тийм нэгэн домгийг өгүүлэн Хар Ус нуурт амьдар­саар байна...

Ийнхүү бичиж байжээ. Энэ бол домог юм. Харин одоо өгүүлэхийг минь зүрхээ чагнаж уншаарай. Мянга есөн зуун наян дөрвөн оны намар ажээ. Намрын хул хонгор өдрүүд алгуур алгуураар цаа­шилж, усны шувууд зэллэн ганганаж, Богд уулын оройд үе үе харанхуй будан үймрэн тунарч, нэг л тийм гуниглуун, нэг л тийм сэтгэл дэвсэн цаг. Тэр үеийн Улсын банкныхан одоогийн Улаан­баа­та­рынх­ны бурхан болоочдоо нутаглуулдаг Нарангийн тэнд чулуу бэлтгэж байжээ. Тэгэхэд тэрхүү чимээгүй хот эдүгээнх шиг их үргэлжилж тэлээгүй байж. Гэхдээ л өөд бологсдыг хөдөөлүүлдэг байсан байна.

Намрын тэр нэг өдөр мөнөөх чимээ­гүй хотын дунд  бяцхан хүүхэд явж байхыг тэнд чулуу бэлтгэж байсан хүмүүсийн нэгэн болох банкны ажилтан харжээ. Эхний өдөр яагаад ийм газар жаахан хүүхэд явж байгаа юм бол доо гэсэн шигийг бодоод  өнгөрч. Гэтэл маргааш нь дахиад л байж гэнэ. Бүр нэг шарилын өмнө бохирон суугаад ямар нэгийг хичээнгүйлэн, нямбайлан суух юм гэнэ. Тэсгэлгүй яваад очиж. Дөнгөж долоо наймхан настай бололтой, сөөвийсөн нялх охин хүн хажууд нь ирэхийг ч анзааралгүй урдахаа чимэглэн сууна гэнэ. Жихүүн салхи сул унжсан туг үсийг нь хийсгэн шилбүүрдэж, давхар цамцтай атал бие зарайлгам тэр л хүйтэн салхи хүүгтэл сэрчигнэхүй бөмбөлзтөл чичрэн суухдаа мөнөөх булшаа чимэглэхээ умартсангүй. Тэр хажуудаа өнгө өнгийн гоёмсог чулуу түүн авчирч асгажээ. Тийнхүү түүж явахдаа урсан бололтой. Даашинзны нь хормой цоорхой. Бас баахан чихэр боов авчирч асгасан нь тэр үеийн хамгийн үнэтэй, амттай нь.

Охин чулуунуудыг хормойндоо зүл­гэн арчаад булшийг тойруулан зээглэсэн нь хоёр гурван давхар. Хилийн дээс мэт. Охин арван зургаагийн "Хавар" чихэр тэргүүтэн амттанаар шарилыг битүү хучсан нь бунхан мэт. Охин тэрхүү шарилыг тойрон чимэхдээ босч алхаагүй нь илт, хоёр өвдөг нь эвэршээд саарьт­чих­сан. Охин олон хоножээ, ийм байдал­тай. Үс нь ширэлдэж, нүүр халтартсаныг үзвээс. Гагцхүү энэ шарилыг л дээдлэ­хийн их ухаан, их хайр түүнд сэрүүн намрын тэр л өдрүүдэд тулгагджээ. Зүрх зүсэм, элэг эмтрэм ийм  хэцүүг мөнөөх залуу үзээгүй тул машид өрөвдөн, зүйрлэшгүй гуниглажээ. Өнгө өнгийн чулуугаар тойруулан  зээг­лэж хүрээ татсан, өнгө өнгийн цаастай чихрээр битүү зүйж бунханчилсан шарилын өмнө өчүүхэн жаахан охин зэвэргэн салхинаа бөгтөлзөж суухыг ийнхүү харахдаа бараг зогсоогоороо хөшиж орхисон байна. Тийнхүү хөшиж орхисон нь өрөвдөж энэрэхийн зүрх нь базалж, өр нинжин сэтгэл нь уймсных байлаа.

Тэгээд залуу арайхийн ам нээж энд хэн байгаа юм бэ гэж асуужээ. Өнөөх охин түүн рүү ч харсангүй, "Ээж минь л байгаа юм" гэжээ. Манантай Дүнжин­гарав уул магнайг нь дарж унах шиг болжээ, тэр үгийг сонсоод. Ертөнц хорвоогийн хатуу хөтүү энэ бяцхан амьтанд ингэж ч нигүүлсэлгүй хандах гэж дээ хэмээн бодож эргэхдээ, халаа­сан­даа байсан чихрээ өгөөд "Миний дүүг хэн гэдэг билээ" гэж асууснаа эдүгээ там тум санах ажээ. "Заяа..." гэж хэлсэн санагддаг гэж мөнөөх банкны ажилтан эдүгээ шимшрэн дурсч байна.

Мөнөөх залуу тэр охинтой ийнхүү уулзсаныхаа маргааш нө­гөөдөрхөн Москва руу Банкны ажилтны олон улсын хуралд суухаар нисч явахдаа энэхүү явдлаа бодсоор л явж. Тэнд очоод сар болохдоо нэг ч өдөр мартсангүй. Ээжийнхээ шарилыг чих­рээр бунхалсан охиныг өрөвдөн бодсоор Монголдоо буцаж иржээ. Ирснээсээ хойш төд удалгүй мөнөөх Наранд хэрэг болгон очсонд охин байсангүй. Харин чихрэн бунхан байснаараа л. Чихрэн бунханд унтсан эхийнхээ хөлд бохирон суугаад хүүхэлдэйгээ өлгийдөх мэт нандинаар, булбарайхан гараараа дөнгөж сая засч чимэглээд явсан мэт байжээ.

Нулимс нь өөрийн мэдэлгүй урсч байлаа. Чимээгүй хотын манаачаас сураглажээ. "Хойт аавтай юм шиг байна лээ. Манайхаар ганц нэг хоносон. Бурхан болоочоо тавиад буцсан улсын идээ чихрээс ээжийнхээ булшинд өдөр болгон нэмж тавьдаг байсан. Гэнэт л алга болчихлоо" гэж өгүүлжээ.

Энэ өдрөөс хойш тэрхүү Наран гэдэг газарт байсан Заяа хэмээх охины тухай үргэлж бодсоор амьдарч иржээ. Яг л Хар-Ус нуурын мандал дээгүүр "Зуун хурга, Зуун хурга" гэж хашгичин нисэх мөнөөх шувуу лугаа адил "Наранзаяа, Наран­заяа" гэж санан дурссаар, хайсаар. Тэгээд сэтгэл тэвчиж эс чадаад "Зуун хургаа олоод гэртээ ирэх домгийн шувуу шиг битгий төөрөөч. Чиний аз жаргалын шувууг би болоод гэгээн элбэрүү сэтгэл­тэй монгол түмэн чинь  нисгэнэ, Наран­заяа чи хаана байна" гэж бүх Монго­лоо­роо эрж эхэлжээ. "Наранзаяа чи хаана байна. Чамайг олохыг мөн чиг хүсч байна. Наян дөрвөн оны намрын тэр нэгэн өдрийн "Заяа" охиныг бидэнтэй уулзуулж өгөөрэй, сургийг нь гаргаж өгөөрэй, эрхэм уншигчид аа" гэж тэр өгүүлж байна. Энэ бол домог биш үнэн явдал. Цуурхал биш бодит түүх. Уулзан учрахын хорвоо юмсан даа.

Баастын Золбаяр

( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 10/2 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 274 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин : Зам зуур
zam-060.JPG
Хэмжээс: 600x450 145k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2735

Д. Баттөмөр 1963	13.5х 9.5, харандаа цаас
Цаг хугацаа
Хэмжээс: 600x727 162k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2834

Должин : Зам зуур
zam-045.JPG
Хэмжээс: 600x450 160k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2769


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2020 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn