Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ:БИ (БИД) ХЭН ЮМ БЭ...
Оруулсан admin on 2008-08-21 09:04:28 (3627 уншсан)

Би (бид) хэн юм бэ?... Би (бид) юу? Байдаг л нэг авилгалч л даа.
За тэгээд “авилгалч” гэгч энэ ганц үгийг сонсоод л “Аа муу хар авилгалч” энээ, тэрээ гээд харааж, элдвээр зүхэхээсээ өмнө өөрийгөө хэн билээ гээд нэг бодчихоорой доо. Яагаад би гэчихээд ард нь хаалтан дотор “БИД” гэдэг үгийг хавчуулаад байгааг бодоод үзээрэй хө. Эрхэм уншигч авхай таныг ч бас хамруулах гэгээд байгаа юм шүү дээ. Сооррий (Айхтар амайрахдав), магад ч үгүй эрхэм уншигч авхай та хэзээ ч, бүр хэзээ ч бага боловч (бүр усны ганц дуслын чинээ ч) авилгал авч ч үзээгүй, өгчихөж ч үзээгүй ариун гэгээн, цэвэр тунгалга, үнэхээрийн төгс төгөлдөр шудрага нэгэн бол намайг юу ч гэж хэлж, юу ч гэж хараан загнаж, чухамдаа бол яасан ч, яаж ялласан ч болно.
Харамсалтай нь, хэрэв та мах цусанд хувилж, цусан зүрхтэй усан нулимстай хүмүүн болж төрсөн л бол, хэрвээ таны хувь тавилан орвонгоороо эргээд Шаалуу хүү* болоод зэрлэгшээд явчихаагүй, хүмүүний нийгэмд амьдарч л байгаа бол энэ авилгал, хээл хахууль гээч юмнаас ангид байсан байх ёсгүй, боломж ч үгүйн учраас л би “Би” гэдэг үгнийхээ ард “Бид” гэдэг үгийг зоригтой хавчуулаад байгаа юм.
Тиймээ, хүмүүн төрлөхтөн гэж байгаа л бол ямар ч нийгмийн байгуулалттай байсан ч энэ авилгал, хээл хахууль гээч юм их, бага ямар нэгэн хэмжээгээр байж л байдаг ажээ. Гэхдээ их, багын хэмжээ болон аль хир төгөлдөржиж эрчимжсэн, эрчимжээгүйгээрээ л ялгаатай юм болов уу даа. За үүнийг үл нуршин багаас нь эхлэн өгүүлсүү.

1. Идээний бага нь амттай буюу насан багын анхны өөрийн бие даасан олз, түүнийгээ хэрхэн гадны танихгүй агаа нарт маш хямд үнээр худалдаж хулхидуулсан авилгалын тухай өгүүлье.
Зун болж зусланд гарлаа. Монхор ногоон “ЗИЛ” машинаар гурван айл хамтдаа нүүж зусланд буусан нь тэр жилийн зуслангын эхний айлууд болж таарав. Хийх ажилгүй алдрайхан зуслангын эзгүй байшингуудаар хэсч, тэнэж яваад бөөн олз оллоов шүү дээ. Нээсэн алт, эрдэнэсийн уурхайнхаа дээжээс чадлынхаа хирээр олзворлон даахынхаа хирээр (Нэгэн эзгүй байшингаас баахан архи, ундааны хоосон лонх олсон хэрэг л дээ) тээвэрлэж яваад гадны хоёр этгээдтэй тааралдваа чи минь. Бахиалан гутлын түрийг шагайнд нь тултал эргүүлэн жийж томоо гээчийн шарвааран өмд, дугуй хар бэрээтгэн (бритва-сахлын хутга гэсэн үгнээс үүдэлтэй) малгай духдуулж улаан тамхи баагиулсан нэгэн дэргэдэх дагуулдаа шуудайны ёроолоор шахуу жаалхан зүйл үүрүүлжээ. Гарт минь байгаа орос “Союз” сээтгэн торонд эвийг нь ололгүй ийш нь, тийш нь цухуйлган хийж, тавхан настай бяцхан биеийнхээ чадлынхаа хирээр олзворлон тээвэрлэж яваа үнэт барааг минь хомхойрон ширтсэнээ “За, ямар сүрхий эр вэ хө. Сууж жоохон амар, жаал хууч хөөрье” гэснээ өврөөсөө орос ирис хоёрыг гаргаж өглөө. Авилгалын эхийг тавьж байна шүү дээ. Хүүхэд л юм чинь амттанд шунах тэр л зангаараа “Гялайлаа, ах аа” гээд өгсөн хоёр ирисний нэгийг нь задлан хүлхэж, нөгөөг нь хийх газраа олж ядан (халаасгүй богино өмдтэйн учир) байтал бэрээтгэн малгайт “Дүү хүү, тортойгоо өгчих ах нь молоко өгье” гэж байна. Урьд өмнө нэг лонх тушаахад л нэг молоко болдог гэж сонссон боловч чухам хаана хэрхэн тушаадаг талаар огт ойлголтгүй Баагий чинь эргэлзэсхийгээд “Ахаа, нэг нь л нэг молоко болдог гэсэн шүү дээ. Энд ийм олон байгааг та харахгүй байна уу?” гэлээ. “Том хүний өөдөөс цор, цор хийгээд их эд вэ” гэснээ ийш, тийш нүдний булангаар тойруулан нэгийг хайж харсанаа ганцхан байшангын цаадтай манайхтай цуг нүүж ирсэн айлын гэрийн эзэн, эхнэртэйгээ юмаа янзалж буйг хараад дуу нь зөөлрөн “Том эрээ хө” хэмээн толгой илэн өхөөрдсөнөө “Ах нь чамд мөнгө, их олон мөнгө бас гоё цаг өгье” гээд наймаалалцаж эхэлж байна шүү. “Их мөнгө, их олон мөнгө”-ний сураг сонсоод шуналын мотор эргэн асч эхэллээ. “Гоё цагийг чинь, бас өгөх мөнгийг чинь үзье” хэмээн том хүний өөдөөс цор, цор хийлээ. Нэгэнт ардаа хамгаалж өмгөөлөх “Том хүн” энүүхэнд байгааг, хоёр үл таних этгээд намайг элэг барин шууд булаагаад явчихгүйг бяцхан ухааныхаа хирээр ойлгосоных тэр шүү дээ. Тэгсэнээ мэдэхээс нэгийн тооны зурагтай шар цаасан мөнгө нилээн хэдийг тоолж үзсэнээ нааш нь нэг гар сунгаад л, гараа явуулахаар буцааж аваад л... Одоо бол их мөнгө харсан би ч өгвөл ч өгчихөөр болж ирээд байдаг, тоо мэдэхгүй ч гэсэн бас наймалалцаж байна шүү. “Нөгөө цагаа өг, нэг лонх нэг молоко болдог юм чинь ийм олон лонх байхад арай л өгмөөргүй байна” гэлээ. Бэрээтгэн малгайт “Тэгвэл би чамд дээр нь төмөр мөнгөнүүд өгье” гэнэ. “Төмөр мөнгө цаасан мөнгөнөөс бага, гэхдээ олон төмөр мөнгө бас заримдаа цаасан мөнгөнөөс ч их болдог гэсэн. Аль зэрэг их төмөр мөнгө байгаа бол” гэж бодоод “Дээр нь өгөх төмөр мөнгийг чинь үзье”... Нөгөө хоёр хоёул халаасаа тэмтрэн уудалж бүр эргүүлэн гаргаж ирээд гар дээрээ сэгсрэн хоосолж юу ч үлдээгүйг надад харуулаад “Байгаа бүх төмөр мөнгөө өгье” гэлээ. Атга дүүрэн нарны гэрэлд гялалзан шар, цагаанаар туяарах “тэр их” төмөр мөнгийг хараад “Уг нь ч их мөнгө юм. Гэхдээ цаасан мөнгөнөөс их болж чадсан болов уу” хэмээн эргэлзэж байтал бэрээтгэн малгайтын дагуул сая л анх удаа ам нээж “Ээ, хамаг мөнгөө бүгдийг нь цагтайгаа өгчихөөр энэ лонх чинь цөөднө шүү дээ” гэж эр хүнд баймааргүй үхээнц дуугаар жонгинууллаа. Бэрээтэгт гар дахь төмөр мөнгө, базаж үрчийсэн цаасан мөнгөө ээлжлэн харсанаа “Нээрээ тийм ч юм уу” гэж эргэлзсэнээ “Дүү хүүд өөр нэмчих лонх байхгүй юм уу” гэлээ. Хоёр нүд маань өөрийн эрхгүй нөгөө алт эрдэнэсийн уурхайтаагаа хурьцаж, “Уг нь ч байгаа л даа”... Бэрээтэгт зальжин гэгч инээмсэглэсэнээ “Энэ их хэвлүүхэн, хөөрхөн хүү байна шүү. Яадаг юм, ийм хөөрхөн хүүд хоёулаа байгаа бүх мөнгөө өгчихье. Тэгээд л болоо” гэснээ “Аль вэ, хоёр гараа тос” гэхэд нь “Эхлээд цагаа өг, цагаа өгөхгүй бол лонхнуудаа өгөхгүй” хэмээн бойкотоллоо. Пенницлиний шилний бөглөөгөөр урлаж тод улаан өнгийн хулдаасаар оосор хийсэн бяцхан хөөрхөн цаг гарт минь зүүж өгсөнөө мөн л гараа тос гэлээ шүү. Одоо бол нэгэнт баяжаад эхэлчихсэн алдрайхан би вээр хээгээ алдан “Нөгөө нэг молокогоо” гээд анзаарвал жонгинуур нь хэдийдээ алга болоод, хаашаа ч юм яваад, хир удаад, хаанаас ч юм бүү мэд эргэж ирсэнээ их л өгөөмөр загнан “Тэгье, хоёулаа энэ хөөрхөн дүү хүүд молокогоо ч өгчихье” хэмээн бэрээтэгт рүү нүд ирмэн “Хоёулаа бүх мөнгөө ч өгчихье, чи нөгөө цагийг нь өгсөн үү” хэмээн шавдууллаа. Ингээд л ойгүй баяжиж нүд эрээлжилж эхэлж байна шүү. Гэвч бас ч гэж ухаанаа алдсангүй “Ахаа, сээтгэн тороо авна шүү” гэж хэлэх мөртлөө “Эргэж очоод үлдсэнийг нь өөрөө авах юм чинь” хэмээн цээжний хожоо хийн суухад бэрээтгэн малгайт “Өө тэгэлгүй яах вэ” хэмээгээд уриалгахан гэгч нь миний хоёр алган дээр нөгөө “их мөнгө”-өө төмөр, цаасгүй бүгдийг нь тавиад, дэргэд минь нэг лааз молокогоо үлдээгээд сээтгэн торыг (Уг нь ч олзны эд, нөгөө байшингаас олсон юм) минь суллаж тавьчихаад шуудайтаагаа үүрсээр явж одлоо. Харих гэтэл авсан авилгалаа яаж авч явах ухаанаа олдоггүй сандарлаа. Хоёр гараа нийлүүлэн тосоод тэр “их мөнгө”-ийг тосоод авсаных молоко, тор хоёроо орхиж болдоггүй. Торон савандаа хийе төмөр мөнгө маань гоожчих гээд, тор молокоогоо орхиод явнаа алга болчих ч юм билүү сандарган бажгадууллаа. Тал тал тийш нүдээрээ хайгуул хийн олзоо хийчэх юм хайн харвал тэрүүхэн байшингын ёроолд хар цаасны тасархай хэвтэхийг олон мөнгө, молоко, тороо арайхийн дээр нь багтаагаад богино өмдөө хар цаасны хар тосоор тослон, тослон гэрийн зүг гэлдрэх замд нүдний буланд нэгэн юм өртвөөс өнөөх миний алт эрдэнэсийн уурхайнаас бэрээтгэн малгайт, жонгинуур хоёр, хоёр ч том тааран шуудай дүүрэн чихсэн эрдэнэс дааж ядан үүрэн одох нь харагдлаа.
Эргэж олдохгүйгээр алдсан алт, эрдэнэсийн уурхай ч дүүрч, гэнэт олдсон жаал авилгалаа хэрхэн яаж, хүн амьтанд мэдэгдэхгүй шингээх вэ гэдэг асуудал гэрлүү дөхөх тутам толгой нүдэж эхэллээ...
* * *
За даа, үүнийг уншаад шууд утгаар нь махчилж ойлгох хүнтэй бол юм яриад ч хэрэггүй биз. Харин егөө, ёгтлол ойлгох нэгэн бол юун тухай өгүүлж байгааг барагцаалан, багцаалдан ойлгож л байгаа байлгүй гэж найднам.
Үнэндээ бол бага байхдаа гудамжныхаа нэгэн томоо агаад ганц лааз молокогоор хууртагдан 4-5 лонх өгч явуулчихаад, нөгөө буруу гараар олсон молокогоо бусдад үзүүлж, бусадтай хуваалцаж болохгүйн гачлан, амттанд дурлах алдрай насны эрхээр ганцаараа цохиод бялуурч балран нэг хэсэгтэй л амттан харахаар огиудас хүрэн бөөлжчих гээд байдаг болсоноо л гэнэт санасан хэрэг л дээ. Тэгээд л дээрхи бяцхан түүхийг тэрлэсэн бөгөөд үнэндээ биднийг бага үед молоко, лонх хоёр адилхан хоёр төгрөг байдаг байсан ч тэгж шил, лонхоор хөөцөлдөж оролддог хүүхэд үнэндээ байхгүй байсандаа хөөрхий. Гэхдээ олны олон дотор ганц, нэг наймааны ухаантай хүүхдүүд байсан л байлгүй яав гэж.
Ээ дээ, буруу гарын идээ юу? Хэцүү дээ, хэцүү...

С.Б.Бат-Эрдэнэ Япон, Ивай 2008-08-20

*Шаалуу хүү- Бага насандаа амьтдад хулгайлагдан зэрлэг амьтдын дунд амьдарсан хүнийг хэлнэ.

Үргэлжлэл бий.

( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 266 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Ёл хад
YolHad_02.JPG
Хэмжээс: 700x525 90k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 785816

Хүрэлтогоот
khureltogoot-30.jpg
Хэмжээс: 600x450 83k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3155

Ц. Эрдэнэцэцэг 1959	90х70, зотон тос
Оюутан охины хөрөг
Хэмжээс: 600x785 214k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3538


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2020 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn