Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: Жамбалын Тангад : Захиас
Оруулсан admin on 2008-08-26 05:38:30 (3118 уншсан)


Тангад энэхүү бичиглэлээ нууцлаг агаад нэг л амьсгаагаар бичжээ. Харин гарчигийн хувьд "исповедь" "завещение" гэсэн үг opocoop бичээд дарж захиас хэмээн нэрлэжээ.
Өгүүлсэн нь: "Жамбалын Тангад би монгол хасвуу тамгатай төрийн сүлдэнд мөргөе. Би үүнийг хүү Бат-Оршихдоо зориулан бичиж үлдээв. Би бол монголоо гэсэн үндэсний үзэлтэй хүн. Үүнийг минь чи заавал залгаж аваарай. Бидний аугаа их дээдэс сайхан эх орон үр хойчдоо өвлүүлсэн юм шүү. Энэ газар нутгаас эрхий дармыг ч алдаж болохгүй, энэ улсын нэг ч иргэн зовох ёсгүй юм шүү. Газар шороон доор чинь лусын сан шиг буян бий. Энэ хэр бид авдраа уудалж чадаагүй байгаа ч нэгэн цагт үүцээ задлах болно. Гэхдээ газрын хишиг өвс ногоо шиг ургадаггүй учир гамтай эзэгнэх ёстой гэж би боддог.
Их хөгжсөн гээд байгаа улс ан гөрөөнөөс эхлээд авдраа хувхайлж байна. Тэд илүү харж билүү долооно. Нүүдэлчдийг гэнэдүүлж нүдийг нь сохлохдоо гаргууд суурьшигчид хүрз царил гэхгүй хүчтэй багажаар онгичиж хөндийлнө гэдгийг мартаж болохгүй. Арын хярд чинь улаан баавгай, урд бэлд чинь эрээн луу бий. Алинд нь ч итгэж болохгүй. Тэдний хоорондын үгсэл, тэрсэл дунд чи өөрийгөө авч үлдэхийг хичээ. Ах дүү үүрд хамт гэдэг гоё үгэнд битгий хууртаарай. Мөнхийн айлсал гэж байхаас анд гэж байдаггүй. Тэд чиний гэнэн итгэмхий, салар цалгар нэрэлхүү болон ойрын хараатайг мэднэ. Урьдын цагт манжийн гүнж, одоо цагт орос эхнэр өвөрт хийж төрийн нууцыг төвөггүй мэддэг болсон нь гутамшигт түүх.
Тэд энэ мэтээр эх орноос чинь эмтэлж, өмлөж авсаар байгаа. Цаашид ч зулгаана. Чоно өвс, хонь мах идэхгүй. Их гүрний эзэрхүү үзэл бодол мангасын ховдоглол бөгөөд түүнээ хавчилга сүрдүүлгээр тулгаж эс дагаваас мэс далайдаг. Хэрэв тийм цаг ирвээс чи тэнцэж үрэгдэж бүрэн эрхтэй. Манай улсын мандал, мөхлийн харгуйд энэ эрхээ аавын олон сайхан хөвгүүд эдэлж чадсан билээ. Үүний цаад язгуур нь үндэсний тусгаар тогтнол бол аман дээр бус амин дээр оршдогийг мартаж үл болно. Би энд дэлхийн улс гүрэнтэй хаяа ханзлах тухай яриагүй бөгөөд тэгж болохгүй. Эзэн хааны алтан аргамжийн бодлого нь хэзээ ч хүчин төгөлдөр байх болно. Миний амьдарч бас тунтарч буй энэ хорьдугаар зуун сэргэн мандал сүйрлийн эрин мөн. Энэ зуун өөрийн намтраа алт ба цусаар бичиж байна. Энэ зууны дэлхийн хоёрдугаар их дайнаас сүүлчийнхий нь би алсын ойроос харлаа. Ойр гэдэг хачин үг. Энд орсон нь миний ном үзэж байсан орноос энэ дайны түймэр дэгдсэн. Гёте, Шиллерийн соёлт гүрэн фашизмийг өлгийднө гэж би бодоогүй. Гэвч Хитлер гэдэг солиотыг улс даяaрaa өргөмжилж тавин сая хүнийг булшиллаа. Энэ бол харгис дарангуйллыг хөхүүлэн хэлцэн хазаарлаж чадалгүй алдсаны гай. Нэг чоно галзуурахад хүнрүү ноцож, хоттой хонь сэглэхээс хэтрэхгүй, нэг хүнийг галзууруулбал дээврээ байтугай дэлхийг сүйрүүлдгийг санаж яв.
Манай улсын хувьд дээрхийн нэгэн загвараар сүйтгэл болсон юм. Хойт газар Сталины гэж улаан хаан гарч орос болон олон үндэстнии гавлаар уул овоо босгож дээр нь өөрийн тухай зохиолгосон ардын дууллаар хийморийн дарцаг хийсгэсэн. Түүний монгол шавь Маршал Чойбалсан гээч монголчуудын цуыг сөгнөж мөнөөх Сталинтай хундага тулгасныг чи мэдэхгүй. Эрдэмтнийг дагавал ном, эрлэгийг дагаваас элч болно. Маршалууд маань тийм ч болсон. Маршалууд ч юу байхав дээ. Жалгын жанжин төдий . Манай хоёр жалгын жанжинд дэлхийд дэвэх жичүүр байгаагүй болохоор орон гэрээ түйвээсэн. Чи боддоо 1962 онд Улсын Аюулаас хамгаалах байгуулагын алдаа завхралын тухай нууц илтгэл тавьсныг би нөхрөөс сэм авч хувийг нь уншсан. Иймд 29130 хүн баричлагдаж 21001-ийг буудан алсан гэж бий. Энэ тоо бүрэн биш, тогтоолгүй толгойг нь авсан До яамны ногоон малгайтнууд зоргоор нударсан гээд цааш үргэлжилнэ. Үүнийг олон түмэн их хядлага гэж нэрлэсэн. Аймаар байгаа биз. Харин чи үүнийг өөрөөсөө холуур өнгөрсөн гээд эс тоож болохгүй, бид чинь орос тамгатай төрөрхүү юмтай. Миний дээр нам намын жолоон дээр нөгөө Сталины үнэнч шавь нар заларч буйг бүү март. Тэдний үзэл бодлыг хэн эс дагаваас элдэв нэр хоч зүүж ална, цөлнө. Үүнээс хүмүүс айж алгын чинээ болжээ. Хэрэв эрхийн чинээ болвол энэ улс эзэнгүйдэж харийнхан нутаглана. Үүний бэлтгэлийг улаан намынхан тун сайн хийж байгаа. Тэд бичиг соёл, хэл, үзэл бодол, үндэсний уламжлалыг бүрлэгсээр байна.

Тэдэнд монгол сэтгэл сэтгэлгээ байхгүй. Ийм хувхайрсан хүмүүс зөвхөн бич лугаа дуурайх, аялдан дагах, махчилан хуулбарлах, ясчлан цээжлэх, мунхаг дадалтай. Өрөөлийн үгийг хэлж өөрийн амаар гулгих нь эрүүгээ чилтэл яншиж түүндээ сохор дүлий сүсэлж, ард түмнээ мэхэлж буй тэднийг бүрэлгээч гэхэд багадна. Энэ үг хатуухан боловч үнэн. Гэвч үнэн манайхаас дүрвэж худлын хувилгаад дов бүхэн дээр тодорчээ. Тэднийг дагах уу дардайх уу гэдгээ хүү минь чи өөрөө тунгааж шийдээрэй. Их хядлагын үед итгэлгүй нөхөд амиа сугалж авахын тулд олон нөхдөө бууны амруу түлхсэнийг би мэднэ. Хүү маань итгэлт хүнтэй нөхөрлөж өөрөө бас итгэлтийн итгэлтийг дааж явах. Морин хуур хос чавхдастай монгол хүн хоёр амтай, тэр нэг илүү ам нь хань ижлийн түшилцээ. Хүү маань нэг өдөр айл болж голомт үүсгэж ханиа сонгохдоо өнгөний сайхнаас гадна сэтгэлийн тунгалгийг давхар хараарай. Хадмын хэргэм зэрэг, бэл бэнчинд автах гэж дэнэмгийрвэл жаргал хугасрах гэм бий. Хүү минь өөрөө өрх гэрээ аваад явах тэнхээтэй, царайчлахгүй, цанхалж аж төрөх ёстой. Бат-Оршихоо! Миний чамд хандсан бүх захиасын тулгуур нь эрдэм боловсрол, эхлээд анхны чигээ зөв тогтоогоорой. Шинжлэхүй ухааны ямар төрөлд авьяас хүч чинь хүрэх вэ гэдгийг оноож санаа гуйвалгүй зүтгэвээс зорилгод хүрнэ.

Бүхнийг самардах гэж сарваганавал хоосон хоцорно. Хүн өөрийгөө таних учиртай, өөрийгөө нээх гэж ч хэлдэг. Бурханаас гэнэ үү байгалиас гэнэ үү хүнд хүртээсэн урвуу шинж бий. Тэр бол эрдмийн шижим мөн. Номноос бүү сал. Шинжлэх ухаан, утга соёлын гайхамшигт нээлтийг чи номноос олж харна. Уран зохиол тэр дундаа дэлхийн сонгодог зохиолоор уран сайхны ертөнцөд нэвтэрч чадна. Оюуны гэгээн цэнэг авч хэлний сорыг эзэгнэх болно. 20-р зуунд бидэнд тохиолдсон балаг бүхнийг харанхуй хүмүүс тарьсан юм шүү. Гэгээрсэн хүн хүн авраач байхаас алуурчин байж чаддаггүй. Үндэсний тусгаар тогтнолынхоо төлөө тэмцсэн холын бодолтой дээдэс маань ард олныхоо амь биенд халдалгүй өөрсдийгөө золиосолсныг санаж яваарай. Орос, Хятад хоёр далдуур сүлбэлдэж улаан оросууд хоёр гүүр гарган манайхныг дэмжиж тэтгэнэ гэчихээд Хятадууд танай эзэмшил гэж ичгүүргүй наймаалцаж байсныг нууж байгаад би гайхдаг. Үүнийг ил гаргавал нөгөө эвдэршгүй найрамдалд нь сэв суухаас болгоомжилдог болов уу. Миний залуу нас шархтай, идэр нас эмгэгтэй. шувтарч өтлийн үүдэнд одоо би гөлөрч, хөшин чичирч сууна. Энэхүү захиасыг би улс орны хөгжил дэвшил царцаж цэвдсэн эрх баригчдын шинэ сэдэл унтарсан зогсонги бүрэнхийд үзэглэж байна. Өөртэйгээ явах нь миний далдын эрх чөлөө, толгойн мэдэл, дотоод сэтгэлийн тайтгарал байдаг. Миний цаг үе нийгмийн хяхлага намайг ийнхүү түгжсэн юм.

Миний хувьд хорвоо хоногоо хомсолж тавгүй ирэх өдрийн сураг толгойд эргэлдэх болов. Умар газрынхан бурханд нүгэлээ наманчлах өчгөөс гадна залгамжийн гэрээс бичдэг ёсыг санаж эл захиасыг бичив. Бурхны өмнө хэрхэн мэдүүлэг өгдгийг би мэдэхгүй, гэрээс гэвээс надад цайз шилтгээн, эдлэн газар, банкны хадгаламж, үнэт эрдэнэс зэрэг үлдэгсэд булаацалдах өв хогшил байхгүй тул захиас хэмээн нэрлэх нь санаанд дөтлөх тул чамд хэлэх гэснээ цомойлж битүүмжлэв. Нэгэн цагт ээж чинь дугтуй задалж чамд уншуулна. Авах гээхийн ухаанаар шинжин тунгааж хэрэгшээж санааг ухаандаа унагаарай. Миний орхиод явах хувь өчүүхэн хишгээ чамд үлдээхээ ээж чинь захисан болно. Хүүдээ итгэе хэмээн төгсгөж буй энэ тайлал бас ээжид чинь бий.

Жамбалын Тангад
1972 оны долоодугаар сарын 25




( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 269 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


IMG_1108.jpg
Хэмжээс: 600x709 200k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2867

Должин : Зам зуур
zam-002.JPG
Хэмжээс: 600x450 75k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2923

Ёл хад
YolHad_27.JPG
Хэмжээс: 700x525 89k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3037


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2020 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn