Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: П.Пүрэвсүрэн : Хорвоогийн хорлонтой тоглоом
Оруулсан admin on 2005-06-24 09:56:45 (8597 уншсан)

Элэнхий хуучин үүргэвч мөрнөөсөө зүүж, мөн тиймэрхүү ногоон цув эгэлдэргэлсэн нэгэн эр дэлгүүрийн үүдэн дээр зогсч байгааг хараад Хишгээгийн нүд томрон гөлөрчихөв. Машиныхаа хаалганы бариул дээр, очсон гар нь хүртэл тэндээ хөшчих шиг боллоо.

Тэр гарах гэж байснаа мартчихсан мэт өнөөх элэнхий хувцастыг ширтэн "мөн байна. Зоригт мөн байна" гэж сэтгэл зүрхэндээ дуу алдав. Тэгж байтал бас нэгэн салбархай цув, майжгий шаахай угласан хар царайтай эр Зоригтой уулзан гар бариад юу ч юм ярьж байна. Зоригт нүүрнийхээ өмнө гараа өргөөд жигтэйхэн ярвайн толгой сэгсэрч байгаа нь тун ч арчаагүй бас өрөвдмөөр харагдана. "Шартаад үхэх гэж байгаа юм байна" гэж Хишгээ бодоод өөрөө мэдэлгүй толгой сэгсэрч суулаа. Зоригт цаад хүндээ нэг юм хэлж, муухан инээхэд үүдэн шүдгүй онгорхой хар ам харагдлаа. . .

Хишгээ сүрхий санаа алдаад машинаа асаан аяархан холдоод хурд нэмлээ. Түүний гол харлан нүдэнд нь нулимс цийлж ирлээ. Сэтгэлд нь арван гурван жилийн өмнөх Зоригт харагдан, зүрх нь хүчтэй дэлсэх тул замын хажуу руу шахан машинаа зогсоогоод, залуураа дэрлэн холын дуртгалдаа автав...

Аймгийн театрын зураач байхдаа Зоригт үнэхээр хиймортой сайхан залуу явжээ. Долгиотсон өтгөн хар үс өргөн цагаан духыг нь эмжиж, инээмсэглэл тодрох цэвэрхэн нимгэн уруулын цаанаастэгшхэн цагаан шүд ярсхийдэгсэн.

Тэр цагт Хишгээ нийтийн хоолны ТМС төгсгөөд аймгийн төвийн том гуанзанд хоол зөөгч хийдэг байсан юм. Арван наймхан настай уран гол шиг бүсгүйг оролдох залуус цөөнгүй. Аймгийн төвийн залуус тэр гуанзыг "ресторан" гэж өргөмжлөөд орой үдэш хэд хэдээрээ нийлэн орж сууцгаана.

Тэд хотоос тээж авчирдаг сулхан шар айраг ууцгаагаад дуу шуу болон шуугилдаж, овоо мөнгөтэй зарим нь буфетнээс нэмэгдэл үнэтэй архи худалдан авч өнөөх шингэн шараараа даруулан ихэд согтон мунраа хутгах нь ч бий.

Тэдгээр залуусын нэг нь Зоригт байв. Тэр хэдэн найзтайгаа байсхийгээд "ресторандана". Зоригтын элбэг цагаан инээд, алиа хошин яриа, биед нь яв цав таарсан дэгжин хувцас, хүзүүгээ ороон энгэр рүүгээ унжуулсан гялбам торгон ороолт нь хүртэл содон.

Нэгэнтээ тэр Хишгээг зурж өөрт нь өгсен юм. Тэдний хоол ундны захиалгыг авч байтал Зоригт сугавчилж явдаг хавтаснаасаа нэг хуудас цаас суга татан авч "за чи жаахан хүлээгэрэй" гэснээ нүүр лүү нь үе үе харан, барьсан харандаагаа түргэн түргэн гүйлгэж, хоромхон зуур татлан зураад "адилхан болсон бол дурсгал болгож хадгалаарай" гээд өгсөн билээ. Зөөгчийн дэрэвгэр малгай өмсч, хормогч зүүсэн түүний нүүр царайг үнэхээр адилхан дүрсэлсэн байлаа.

Зоригтын тухайд Хишгээ "манай энд энүүн шиг авъяастай, дэгжин шаавай залуу байхгүй ээ" гэж бодсон билээ. Захиалга авах, захисан хоол ундааг нь аваачиж өгөх болгонд хамт явдаг хэдтэйгээ уран зураг, ном зохиол, заримдаа инээдтэй хошин онигоо ярьж суух нь хүртэл гудамжны явдал, хов жив, ор дэрний балиар хөг ярьцгааж, түүнээсээ сонсгох гэж ханцуй хормойноос татаж чангаадаг дэггүй харцууаас шал ондоо.

Хишгээгийн хувьд чухам л "анхныхаа харцаар дурлав" гээч болсон хэрэг. Гэвч хөдөөгийн эгэл даруу ахуйд өссөн, угийн номхон төлөв зантай бүсгүйд хайр сэтгэлээ илчлэх арга ухаан даанч олдсонгүй. Дэмий л гуанзныхаа үүдийг үе үе харуулдан, хэзээ ороод ирэх бол хэмээн хүлээнэ.

Нэгэн удаа тэр өнөөх л гурван найзтайгаа орж ирэв. Сул ширээ эзлэнгүүт нь Хишгээ яаран очлоо. Удвал өөр зөөгч очоод үйлчилчихнэ гэж бодоод тэгж яарсан хэрэг. Зоригт өнөөх л хуучин шигээ инээмсэглэн,

-За Хишгээгийнхээ хишгийг сүүлчийн удаа хүртэе дээ гэхэд зөөгчийн нүд дүрлэсхийн "юу гэнэв дээ" гэж бодоод дэвтрээ барин ойртов.

-Энэ маань маргааш нийслэл рүүгээ буцах гэнээ хэмээн хажууд нь суугаа аймгийн сонины сурвалжлагч Идэр хэмээх залуу инээгээд

-Манай аймгийн төв багадаад байгаа юм байх аа гэж нэмэв. Бас нэг нь

-Хоёр литр пиво, нэг шил архи аваад ир гэв. Тэгтэл Зоригт

-Бас хоол гэлээ.

-Аа тийм гуляш л байгаа биз дээ. Дөрвийг гэж нэг нь хэллээ.

-Хөөмөл бууз гарсан гэвэл Идэр,

-Наймыг гэж ганц үгээр захиалав.

-Хоёр хайрцаг янжуур гэж гуляш захиалагч нэмлээ.

Захиалсан бүгдийг нь цуглуулж зөөж явахдаа "Зоригт маань явчих гэж байгаа юм байж. Эд нар нь үдэж яваа хэрэг. Одоо яахав" гэж зүрх нь гаслах адил түгшин байв.

Тэдний идэж ууж, хөгжилдөн байхад Хишгээ элий балай юм шиг л явсансан. Хэдэн хүнээс захиалга авч яаж үйлчилснээ ч сүүлд санахгүй байжээ. Харин нэг завандаа буфетнээс нэг шил архи авч шүүгээндээ хийх ухаан орсон билээ.

Халамцсан найзуудыг явахаар өлгүүрийн дэргэд шуугилдаж байхад нь шил архиа барин очиж Зоригтод өгөхөд

-Энэ чинь юу вэ гэж цаадах нь гайхлаа.

-Бидэнд чинь мөнгө... гэж нэг нь халаасаа тэмтрэв. Хишгээ,

-Та нарт хүн өгүүлсэн юм гэж ээрэн түгдрэн хэлэзд, улайж чинэрсэн нүүрээ нуух гэсэн мэт яаран эргэж билээ. Тэгээд тэдний ширээг цэвэрлэхдээ Зоригтын ууж байсан хундага, татаж байсан тамхиных нь ишийг өөреө бараг мэдэлгүй аваад шүүгээндээ хийсэн сэн. Одоо хүртэл бүдгэрсэн таталбар, хатаж үрчийсэн тамхины иш, нэг шилэн хундага түүнд хадгалаастай байгаа.

Хааяа нэг тэдгээрийг үзэхдээ "яг л тэр цагийнхаар нь Зоригтын зүсийг сэтгэлдээ харж, одоо хаана, яасхийж явдаг бол" гэж боддог байлаа.

Яваандаа эхний үеийнх шиг үргэлж бодон зүрх нь шимшрэхээ больжээ. Гэтэл өнөөдөр барааг нь хараад дахин элэг эмтэрч, сэтгэл нь шархирах шиг болов. "Ийм болчихсон явах гэж. Хорвоо түүгээр яасан хатуу тоглоо вэ" гэж бодоход хэнд ч, юунд ч юм бэ гомдон гол нь харлаж байв.

Зоригтыг яваад жил гаруй болсны дараа Идэрээс нэг удаа сураглавал "Сайн яваа. Зураг нь үзэсгэлэнд тавигдсан мэдээ сонин дээр гарсан байна лээ" гэсэнсэн. Саяхан бас нэг найз нь Хишгээгийн гуанзанд хооллох зуураа "Би саяхан хот ороод ирлээ. Манай энд байсан даа, яагаав бидний найз Зоригт архинд бүр орчихжээ. Өвгөнтийнхний нэг болчихож. Би дайралдчихаад хэдэн цаас өгч арай гэж саллаа" хэмээн сонин болгоход Хишгээ юу гэхээ мэдэхгүй хэсэг зогсоод "хеөрхий дээ" хэмээн санаа алдсан боловч лавтай итгээгүй билээ.

Сүүлийн арван жил Зоригтыг бодсон нь даанч цөөн, хааяахан нэг бодохдоо өөрийнхээ гэнэн хонгор явсан цагаа өрөвделтэйхан дурсдагбайлаа. Үнэндээ түүнийг бодоод байх цаг зав бага байсан байх. Хувь заяаны шагнал мэт сайн хүнтэй учирч, үе цагийнхаа аясыг даган нойр, бие хайрлалгүй зүтгэсний хүчинд бусдын гар харахгүй болсон. Сайн ханийн ухаан, хувийн зүтгэлээр одоо бол өерийн гуанз, хүнсний үйлдвэр, дэлгүүртэй болж, нутгийнхаа "ихчүүдийн" тоонд орох болсон байлаа.

Сая ажил хөөцөлдөх далимандаа амарч байгаа том хүүдээ хот үзүүлэхээр нийслэлд ирэхдээ Зоригттой дайралдана чинээ огт бодсонгүй. Тэгтэл сая барааг нь харж, эрт залуугийн дуртгал зүрхийг шимшрүүлэх нь энэ. "Надад гэм хийсэн биш дээ. Жаахан тус болохсон. За байз...яахав" гэж бодоод машинаа асаан, буудалд хүлээж байгаа хүү рүүгээ явлаа.

...Хоёр хоногийн дараа. Өнөөх дэлгүүрээс нэлээд зайтай зогсоол дээр Хишгээ Зоригтыг хүлээж, машин дотроо сууж байлаа. "Тэр хүн чинь ирэхгүй бол яах юм бэ" гэж есөн настай хүү нь уйдсан янзтай асуув. "Ирэх байхаа" гэж Хишгээ тун итгэлгүй янзтай хэлээд урдах хайрцагаа нээж, бандгар дугтуйг харав. Түүн дотор "Сайн байна уу, Зоригт оо! Энэ хэдэн цаасаар хувцас аваарай. Уулзах боломж гарсангүй. Чамайг хүндэтгэгч" гэсэн зурвас, хоёр зуун мянган төгрөг хийсэн юм байжээ.

Тэгж байтал Зоригт өөр шигээ нэг хүнтэй хамт дэлгүүр лүү ирэв. Яг л хоёр хоногийн өмнөх янзаараа явна. Цуг яваа хүн нь цамц бололтой нэг юм гар дээрээ тохжээ. Тэд өнеөх юмаа дэлгүүрээс гарч ирсэн хоёр ч бүсгүйд үзүүлэв. Эмэгтэй хүний л хувцас байж таарна. Найз нь гар сунган өнөөхөө үзүүлж, Зоригт гар хуруугаа гозгонуулан юм ярих нь "рекламдаж" байгаа хэрэг.

Хишгээ дугтуйгаа авч хүүдээ өгөөд

-Сайн харж ав. Тэр ногоон цувтай, үүргэвчтэй хүнд өгөх юм гэв.

-Энэ чинь юу юм бэ? Чи хэний хүү вэ гэвэл яах юм бэ?

-Танд хүн өгүүлсэн юм гээрэй гэж чамд хэлсэн шүү дээ. Тэгж хэлэнгүүтээ гарт нь бариулчихаад шалавхан дэлгүүрийн цаагуур тойроод хүрээд ир гэв. Үйл явдал хоромхон зуурт болов. Хүүг дэлгүүр тойрон алга болоход гайхаж алмайрсан Зоригт эргэн тойрноо нэг хараад дугтуйг задлав. Түүний зурвас уншиж байхад менгө харсан найз нь инээд алдан өнөөх цамцаараа даллан дэвхрэх дөхөж байна. Зоригт гэв гэнэт бурханд тэврүүлсэн мэт гайхсан мөртлөө баяр гэрэлтсэн нүдээр гөлрөн зогсов.

Хишгээ машинаа асаан хөдөллөө. Толиндоо харвал Зоригт хойноос нь ажиглаж байх шиг санагджээ.

-Ээжээ, энэ хэн гэдэг хүн бэ?

-Ээж нь танихгүй юм билээ.

-Тэгвэл та яагаад юм өгч байгаа юм бэ?

-Ядарсан амьтанд буян болог гээд...гэсэнд хүү дахиад юм асуусангүй. Хишгээ "амьдралын хорлонтой тоглоомыг даагаагүй хөөрхий минь! За буянаараа болог дээ" гэж бодоод хурдаа нэмлээ. Түүний доогуур толигор хар зам урсч, олон машин өнгерч байдаг өдрүүд шиг зөрж байв.

. . 2002 оны 1 сар. Улаанбаатар

П.Пүрэвсүрэн

П.Пүрэвсүрэн 1938.2.20-нд Баянхонгор аймгийн Баацагаан суманд төржээ. Төрийн шагналт яруу найрагч, Улаанбаатар хотын УБДС 1962 онд төгссөн. 1958 оноос эхлэн уран зохиол бичих болжээ. П.Пүрэвсүрэн шилдэг бүтээлээрээ төрийн шагнал, МЗЭ-ийн шагналаар шагнагджээ. Тэр "Хүний тухай дууль" 1963, "Монгол монгольфе" 1968, "Бүргэдийн дууль" 1969, Тал" 1969, "Хүслийн зарлиг" 1973, "Үдийн нар өндөр" 1977, "Цэцгийн хувь" 1978, "Их тээлийн даваа" 1980, "Уран захидлын хариу" 1983, "Есөн зуун хоног" 1984, "Танил хорвоо" 1985, "Хайрын домог" 1987, "Бид хэдийн явдал" 1991, "Үдийн нар өндөр" 1994, "Тавилан" 1996, "Хүслийн зарлиг" 1999," Сартай шөнийн дээрэм" 2000 зэрэг ном бүтээжээ.



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 9/2 | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 96 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин : Зам зуур
zam-093.JPG
Хэмжээс: 600x450 93k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3665

Зураач : Б.Хонгорзул
khongor021.jpg
Хэмжээс: 600x414 109k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3764

Т. Баттулга 1967	60х70, арьс
Тэр...
Хэмжээс: 600x694 137k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3941


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2020 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn