Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Бум-Эрдэнэ  	Түмэнбаяр	 Өгүүллэг: Т.Бум-Эрдэнэ : Ижилгүй заяа
Оруулсан admin on 2008-10-11 10:24:42 (5860 уншсан)

Өглөө үүр хаяарахаас өмнөхөн боссон хархүү хөхүүртэй хүйтэн айргийг бүлүүрээр хэд бүлж тосыг нь хөдөлгөнгөө хул аягаар гурав хөнтрөн, чимчигнэсэн уруулаа эрхийгээрээ дарж арчаад, гарч уяатай хоносон гялалзсан сортой хар голтой улаан хээр морио эмээллэж, цантай уургаа нударгаараа шудраад, морь нь эргэцэх агшинд уургаа тулаад мордох нь харсан хүнд даанч нэг жавхаатай. Уяандаа жихүүцэж хоносон хээр морь эзнийхээ хантайралтанд сагалдраганыхаа мөнгөн чимгийг хазаарын товгор товруунд харшуулан шарчигнуулж, амгайгаа харжигнуулан ангалзаж цээж өргөн хүзүү гэдийж, толгойгоо хоёр тийш нь хаялан солбилзож, хөлөө өндөрхөн хаялан ергөх шогшихын хооронд дэгэлзэх нь үнэхээр хөнгөн хөлтэй, яалт ч үгүй залуу хүний унаа гэмээр. Залуугийн суганд хавчуулаатай суналзсан хэдэн алдын урт уурга морины явдалд нахилзан үзүүр ёзоор нь газар шүргэн алдана. Зээрийн хүзүүний ширийг идээлэн элдэн хийж, гурамсалж сүлжсэн суран хуйв уурагны даялзах тоолонгоор модоо ороолгон дуугаргана. Адуугаа өвсний сор, сөл хөөж зайдуу хоноглдогийг мэдэх залуу явдлаа жаахан ширүүсгэн мориныхоо амыг султгахад түрүүнээс хойш хий дэвхцэн хэнхдэг сугаараа хөлс чийхруулан явсан хээр морь нь газар эвхэн сунаж, хурц туурайнд нь нойтон чийгтэй газрын хөрс туурайн хэлбэрээр онхилогдон тэртээ хойно үсэрч, тал дээр тал саран хээ дурайн үлдэнэ. Эр бор харцагыг исгэрэн дөрөөн дээрээ дэрийтэл босож наран сөргөө давхихад нарны туяа хойд бүүргэнд нь туяарч, залуугийн хөөргөн бүсэлсэн дээлийн богинохон хормой чадлаараа дарцаглаж, бүрх малгай шилэн дээр нь сагалдрагандаа торон давхих нь ёстой л нэг морин дээр ургаж төрөө юү гэмээр.
Хээр морин ижлээ танин үүрсэхэд хар дэлтэй хул азрага хамраа дуугарган нойтон туурайгаараа газар цавчилан адуугаа тойрлох нь нэн сүртэй. Ташаа өндөр, бүрээ хамарласан сортолзсон хэдэн морьд захдуу хоноод өнгөлөг.
Унага дааганы дэл хэрээрээ ургасан хэдий ч босоогоороо, хонины хоргол ч холбирхооргүйгээр зоолж, хондлойных нь хонхорт шиврээ борооны ус тогтмоор байгаа нь таргыг ч нэг зунзайлгажээ. Адуугаа гурылан хураахад сүүл толгойгоо өргөн унгалдан ухасхийх нь бие чилж, хөл хөссөний шинж.
Залуу адуугаа хусан гадсандаа чивчрэх зэлнээ хураахуй ногтондоо зүгширсэн унага зэлэндээ бараг өөрсдөө очоод чагтлуулах нь зуны хэдэн сардаа ханьсаж ижилстлээ уюулсных.
Зах хязгааргүй мэт үргэлжлэх цэлийсэн өргөн тал, гүвээ толгод, үгүй ер нь дэлхий ээж тэр аяараа л налгартан шарласан нь сайтар загссан намрын өрөм гэлтэй.
Намар оройн уруул чимчигнэсэн хүйтэн айрган дээгүүр хөвөх хөх тос мэт ганц нэг дов довцог, тарвага зурамны дош ногооноороо бусад газраараа шарласан тул нилээн гүн ногоон харагдана. Хөмсөглөн хүрээлэх мөөгөн хүрээ хөхөмдөглөн хөхөртөж үлдсэн ажээ.
Шөнөдөө хүйтэн хонож, үүрээр цан хяруу унаж, өглөөдөө сэрүүн байгаа тул наран ургаж элч нь ээнэгшихийн алдад хүн малгүй л тааламжтай байх ажээ. Намаржаандаа налайх хот айлаас аргалын цэнхэрхэн утаа салхины аясаар аядуухан суунаглаж хөндийгөөр нэг цэнхэрлэн туурцаглан туялзах нь хайхрамжгүйхэн татсан уран бийрийн татлага аятай. Урд хярын хэдэн тарвага арьсандаа багтаж ядан амандаа өвс зуухаас ч залхууран нүхнийхээ аман дээр "эднийхэн бужигнаад явчихлаа өнөөдөр ч үзэх юмтай боллоо доо" гэсэн янзтай хярцгаана. Ганц нэг мөндөл саваагүйрхэн сортолзон хошгирох нь "тоглох амьтан байна уу" гэсэн аятай.
Цаг хугацаа зогссон мэт амар амгалан ийм оронд анир үргээж сүүлчийн шувууд ганганалдан гуниг үлдээн сандрангуй буцах нь уйтай.
Тун удалгүй хол ойроос морьтон цуглаж, цал буурал өвгөн хуураа барин тэргүүлж, цагаан цартай идээгээн барьсан эзэгтэй дагалдаж, хувин сугавчилсан хүүхнүүд дараалж, хүүхэд багачууд хөлөөр хөгжилдөн гүйлдсээр гүүн зэлнээ ирвээс.
Уургач залуус ураа гайхуулж, урдуураа гарах эмнэг хангалын араас ухасхийхэд уургач морьд зогсоогоосоо хөдлөсөн ч сүүл даган нэхэж, толгойг биш хошууг харж, урагш сунан уурга даялан шидэх агшинд морины хондлойд хоёр дөрөө ханхийн харшидах нь сонсогдоно. Хуйв даялан эргэж хангалын толгойд оров уу үгүй юү уургач аргамаг зогтусан найман ганзага цацруулан, дөрвөн туурай шийрлэн, чийгт хөрсийг сийлэн, борви сүүл нь газарт хүрэн алдан, ташуу шаасан гадас адил суух нь энэ адгуус зөвхөн энэ эрдэмд хэрхэн сурсанаа гайхуулах мэт. "Одоо ч залгаа л мэдэж дээ" хэмээн залуу урд бүүргэн дээгүүрээ даван нэг тонгойгоод эмээлийнхээ араар сууж байдгаараа гэдийн татах агшинд бүрх малгай бүчиндээ санжин унжина. Энэ бүгдийг харахад ёстой л нэг харах нүдний урам, халуун насны ааг, ховорхон заяатны удам, хосгүй нэгэн эрдэм болой.
Суран хуйв хангал адууны чамархайнд нь чивчирэн чангарахад залуус ухасхийн очиж чихдэн дарж сэв хийтэл мордон хоёр суганд нь хөлөө жийн мундааных нь согсооноос атган гэдийхэд хуйваа султган авахуй уурандаа багтрах адгуус учраа мэдэх залуу хоёр хорвоогийн үйлийг хоёр биендээ ойлгуулах нь энэ дэлхийн хаана ч үгүй эгэлгүй нэгэн гайхамшиг.
Нэгэнт ялаа шумуулын цаг өнгөрсөн тул хөнгөн гартай нэгнээр шижигнэсэн хэдэн үрээг хөнгөлж, хөрстөд ховорхон хурдан ажнай болоорой хэмээн ерөөж,
Түй түй түрр түрр хэмээн шившиглэн үлээж босгоно.
Гэрийн эзэн тамгаа улайтгаж, гэргий бүсгүй сацлаа өргөж, ууган унагаа ивэлгэж эцсийн удаа татаад, уучлалт гуйх мэт духыг нь нэгэнтээ илэн чигтэх агшинд зүүн гуя нь янгинан хорсгож, хярвас ханхалуулан нутаг олондоо данслагдан нум суман тамга тодровоо…Тунгалаг хархан нүднээс нь шүүдрийн дусал шиг нулимс бөмбөрөн сормуусанд нь торох нь энэ хорвоогийн эхний зовлонг амсав гэлтэй.
Баруун онийг тэгнэн хэвтэх намар оройн навсгар шар нар уруудан адуун сүрэг алгуурхан цуврана. Эхээ даган гэлдрэх унага ногтны оромтой толгойгоо эхийнхээ борвинд шөргөөж, гуя нь хорссондоо сүүлээ шаравчин, эргэн эргэн янцгаалдах нь ижилдэж дассан зэл юугаа үгүйлэх мэт.
Залуу хархүү гүүн зэлээ алдлан алдлан эвхэж, хусан гадсанд нь айраг дусааж, ирэх жилийн төл бүрэн бүтэн байх өлзий дүүрэн ерөөл айлтгана.
Удам дамжсан хуураа өвгөн татаж, найрын дугараа эхлэхэд уртын сайхан дуугаа даган, ганхан ганхан түрцгээлээ. Унааны хэдэн морьд адуугаа даган, байж ядан уяандаа эргэцэн янцгаана. Өвлийг өнөтэй, хаврыг ханатай давахыг бэлэгдэж энэ жилийн отгон наадаанаа их ажлын хажуугаар амжиж, амжуулж хийж байгаа нь энээ.
Сарны мөнгөн туяа мөөгөн цагаан гэрүүдийг сувд адил цайруулан цацарч, саахалтын тэртээ газарт адуу тургилж хононоо…

( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 6/2 | Бум-Эрдэнэ Түмэнбаяр )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 281 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Хөвсгөл
kho-003.JPG
Хэмжээс: 600x450 111k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3897

Хүрэлтогоот
khureltogoot-31.jpg
Хэмжээс: 600x450 77k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4941


flo-009.JPG
Хэмжээс: 600x450 112k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 6015


Агуулга
Бямба, 2024.03.30
· Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ
Даваа, 2024.03.04
· Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь
Пүрэв, 2024.01.25
· Г.Мөнхтулга : ХАЙР
· Г.Мөнхтулга : ТҮҮНД
Пүрэв, 2023.12.21
· Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ
· Г.Мөнхтулга : ЧАМД
Мягмар, 2023.12.12
· Долгорын Цэнджав : ТАМГА
Мягмар, 2023.12.05
· Г.Мөнхтулга : Зүүд
· Г.Мөнхтулга : ХЭДЭН ҮГ
· Г.Мөнхтулга : ДҮРСГҮЙ БОДОЛ
· Г.Мөнхтулга : БҮСГҮЙ ЧИ НАМАЙГ ХҮЛЭЭДЭГ ҮҮ
· Г.Мөнхтулга : БИ ХИЙСЭЖ БУЙ НАВЧ
Даваа, 2023.11.27
· С.Начин : Уучлалын шүлэг
Пүрэв, 2023.10.19
· А.Эрдэнэ-Очир : АЯЛАГХАН ЗАЛУУ НАС МИНЬ
· Ц.Доржсэмбэ: ЧИНИЙ САЙХАН ГАРЫН ХҮЙТЭН
· Ц.Доржсэмбэ: ЦАС БОРОО
Лхагва, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Үхэр огдой
· Б.Явуухулан НҮҮДЭЛЧНИЙ НАМАР
· А.Эрдэнэ-Очир : Тунгалаг гунигийн улирал
· Ц.Доржсэмбэ : НАМАЙГ ХАРСАН НҮД
· С.Ууганбаяр : НАМАРТ БИ ДУРГҮЙ
· Т.Дарханхөвсгөл : Бидний намар
· А.Сүглэгмаа : Навчисын шуурганаар
· Ц.АВИРМЭД : ТЭР НАМАР
· Д.Бямбажав : НАМАР
Ням, 2015.10.25
· Зундуйн Дорж
Бямба, 2023.10.14
· Зундуйн ДОРЖ : Өглөө болгон эрт босч
· Батсайхан Баттөгс : Миний нутгийн намар
Мягмар, 2023.09.12
· Ц.Бавуудорж : МЭДРЭМЖИЙН ТУХАЙ ШҮЛЭГ
· Ц.Бавуудорж : ИТГЭЛ
· Ц.Бавуудорж : ТОМЪЁО
· Ц.Бавуудорж : НАМРЫН ӨВСӨН ДУНД
· Ю.БАЯН-ОЧИР : МАШИН
· Ю.БАЯН-ОЧИР : ЦЭН ТОГОРУУ
· Ю.БАЯН-ОЧИР : ЖАРГАЛ НЬ ТЭР
· Ю.БАЯН-ОЧИР : ӨНӨӨДӨР
· Ю.БАЯН-ОЧИР : Миний ертөнц
· Ю.БАЯН-ОЧИР : ӨМГӨӨЛХҮЙ
· Ю.Баян-очир : Мод
Мягмар, 2023.08.22
· Б.Болормаа : Намайг явсны маргааш

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn