Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Болор-эрдэнэ 	Х	 Өгүүллэг: Х.Болор-эрдэнэ : Хоёр сэтгэл
Оруулсан admin on 2008-11-05 01:45:38 (4166 уншсан)

Сэтгүүлч бүсгүйн нүднээс хайнга, анзааргагүй бүрхэг тэнгэрийнх шиг өнгө сүүмийнэ. Их л яарч ирсэн бололтой элдвийн юм “чалчингаа” амьсгаа авах завсар чөлөөгөө жигд бус хуваарилах нь зовлонтой. Би түүний өмнөөс том томоор амьсгаадаж эхлэв. Бүсгүй ч сандал аваад дэргэд ирж суухдаа өнөөх хайхрамжгүй байдлаа хадгалсан хэвээр амьсгаагаа нэг  бол түгжин, нэг бол урт гэгчээр гаргана. Хэрвээ түүний хайхрамжгүй байдлыг аваад хаячихвал энэ бүхнийг зовлон ганцаардлаасаа болоод байн байн санаа алдаж байна хэмээн ойлгож болмоор. Би ч түүний амьсгаадахыг чагнангаа өөрийн мэдэлгүй том томоор амьсгаа татаж, түүнээс ч томоор буцаан гаргаж байлаа. Бид яриагаа эхлүүлж амжаагүй шахам байхад би цухалдаж эхлэв. Бүсгүй өөрийнхөө амь амьдрал болон хувь заяаны бэлэглэсэн хүчилтөрөгчид ч бас тийнхүү хайнга хандаж байгаа нь харамсмаар.
-Үгүй ээ, чи битгий ингэтлээ сандраад байгаач дээ гэж тэсгэлгүй дуу алдахад тэр гэнэт аянганд цохиулсан мэт амьсгалахаа болчихоод өөдөөс дүрлийтэл харав. Энэ үед нь би бүүр ч ихээр амьсгаадаж “Хурдан амьсгаагаа гаргаач ээ” хэмээн дотроо бүгчимдэн үглэж байлаа. Сэтгүүлч бүсгүй нөгөөх дүрлийсэн том нүдээрээ намайг залгиж орхих гээд байх шиг амьсгалаа түгжин өөдөөс учир дүрсгүй ширтэж байснаа түсхийтэл инээд алдав. Тэр инээдийн завсар чөлөөгөөр гарсан хийнд миний дотор ч чөлөөлөгдлөө. Би тамхи гарган асаагаад том гэгч сорж, уушиг руугаа таатай урсгал зөөлхөн шурган орохыг мэдрэв. Тэр үед бүсгүй,
 
   -Тэгээд таны хообий юу вэ гэсэн асуултаараа санаандгүй мөнөөх л болгоомжгүй хайнга байдлаа буцаан авчрав. Миний дотор уур дүрсхийх шиг болсноо танихгүй эмэгтэйгээс баахан гэрэвшээд,
   -Нүд цуглуулах гээд хэлчихэв. Бүсгүйн нүд аймшигтай том дугариг сар шиг болон эргэлдсэнээ,
   -Юу гэнэ ээ? Нүд цуглуулах аа гэж давтан асуугаад эргэн тойрноо болгоомжлох мэт эргэцүүлэн харав. Харин тэр мөчид нөгөөх хайнга байдал нь ашгүй ор сураггүй алга болчихов. Би бараг л баярласан өнгөөр,
   -Тийм ээ, нүд цуглуулах. Би хүн болон амьтны нүд цуглуулдаг гэж хариулав. Бүсгүй өргөсөнд хатгуулсан мэт суудлаа зассанаа,
   -Уучлаарай, тэгэхээр та хүний нүдийг бас цуглуулдаг гэчихэв үү гэж айсан өнгөөр лавшруулан асуув. Миний инээд хүрч, түүнийг улам цаашлуулмаар санагдаад дуугүйхэн толгой дохив. Харин тэр дахиад л эргэн тойрноо эргэцүүлэн харснаа, миний сороод гаргасан тамхины утаанд сонин эвгүй хэлбэртэй болсон нүдээрээ хашгирах мэт,
   -Тэгээд тэд чинь үхчихсэн байдаг биз дээ гэж асуулаа. Би дотроо бараг л элгээ эвхрэн тас тас хөхөрч суув.
   -Яалаа гэж амьд. Амьд байж байж л тэр чинь жинхэнэ цуглуулга болно шүү дээ. Энэ үеэр сэтгүүлч бараг л ухасхийн гараад явчихад бэлэн байгаа бололтой хамаг биеэ хураан хярчихаад миний нүд рүү анхааралтай харахдаа юу гэхээ мэдэхгүй байгаа бололтой ам нь хий ангалзан байлаа. Тэгснээ гэнэт ухаан орсон мэт,
  -Та тэднийгээ хаана хадгалдаг юм гэж арайхийн дуугарав.
  -Нэг тийм том, өнгөгүй, бас ёроолгүй саванд. Гэхдээ санаа зоволтгүй дээ одоохондоо тэр маань талдаа ч ороогүй байгаа гэчихэв. Тэр бүүр ихээр айж, хэсэг түгдэрснээ,
  -Тэгээд тэр хайрцаг чинь энд байна уу гэж шивнэх шахам асуулаа. “Тэнэгхэн минь ингээд асуугаад байвал чи асуудлыг шийдэж чадахгүй шүү дээ” гэж би дотроо хэлээд,
  -Байна аа гээд өөдөөс нь нүдээ түүнийхээс ч томоор дүрлийлгэн харав. Түүний нүд дальдирах мэт дээш доош хэсэг эргэлдсэнээ,
  -Хаана байгаа юм бэ гэж асуув. Харин энэ удаа би түсхийтэл инээчихэв. Энэ инээд бас түүнийг тайтгаруулав бололтой түрүүчийн миний гаргаж байсан шиг том амьсгаа аваад учрыг нь ойлгоогүй тэнэгдүүхэн янзаар чимээгүйхэн инээлээ.
  -Чи одоо л нэг зөв асуулт тавилаа. Найз минь, эхлээд тайвшир. Тэгээд хийж байгаа зүйлдээ анхааралтай ханд. Тэгэхгүй бол чи намайг ч бас эвгүйцүүлээд байна. Жишээ нь би чиний нүдийг өөрийнхөө тэр хайрцагт аль хэдийнэ хийчихээд байна гэж хэлээд нүд нь хэрхэн өөрчлөгдөхийг ажиглан жуумалзан суулаа. Сэтгүүлчийн нүд дахиад л аймшигтайгаар тэвдэн эргэлдсэнээ,
  -Яаж хэмээн бас л нэг тэнэг асуулт тавив. Би толгой сэгсрээд, түүний  юун дээр ч тогтдоггүй хоосон том нүдийг /нүд ч гэж дээ нүх л гэвэл таарна/ ширтэнгээ,
  -Чи ерөөсөө гэртээ харь. Тэгэхгүй бол би чиний нүдийг ухаад авчихаж мэднэ шүү гэлээ. Тэр суудлаасаа өндөлзөнгөө намайг гаж донтон болгож хувирган харах нүдэндээ итгэж ядах мэт хаалга руу нэг хяламхийснээ,
  -Та надаар тоглоод байгаа юм уу гэлээ. Мэдээж би,
  -Огт үгүй. Зүгээр л би чамд сэрэмжлүүлж байна. Чи явсан нь дээр юм шиг санагдлаа гэж хариулсан юм.
 
Ингээд сэтгүүлч маань зугуухан босоод тээнэгэлзэх мэт үүд рүү хэд алхсанаа ухасхийн хаалга дэлгээд гүйх шахам гарч одов. Уг нь би түүнтэй ярилцахыг зөвшөөрөхдөө хэтэрхий ажил хэрэгч байдлыг нь бодолцсон юм л даа. Гэхдээ өөрийнхөө нүдний цуглуулганд нэг том нүх шиг харцыг хийж орхисон тул тэгтлээ харамссангүй. Нүд цуглуулдаг маань үнэн. Тийм хайрцаг байдаг нь ч үнэн. Гэхдээ тэр хайрцаг миний нүдний хаа нэгтээ л байгаа. Хэрэгтэй нүдээ олж авмагцаа би хайрцагаа олоод л хийчихдэг. Ихэнхдээ шөнийн харанхуйд тэр хайрцагаа нээж үздэг. Нүдээ тас анихад л хайрцаг аяндаа нээгддэг юм. Миний таньдаг бас танихгүй олон хүний нүд тэр дотор бужигнана. Намайг хянадаг бас надад хянагддаг тэр нүднүүдийн ихэнх нь өнөөдөр эзэндээ ээл болон амьд мэнд гялалзаж яваа.     
 
 


( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 5/1 | Болор-эрдэнэ Х )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 73 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Хавар 2007
IMG_1034.jpg
Хэмжээс: 600x449 90k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3482


B3-044.JPG
Хэмжээс: 450x600 66k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2887

Должин : Зам зуур
zam-045.JPG
Хэмжээс: 600x450 160k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2514


Агуулга
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : Хоосон дэвтэрт минь өдөлсөн шар шувууны ...
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Түмэнбаярын Бум-Эрдэнэ : Хоолны ширээ
Мягмар, 2018.04.17
· Яагаад гэж би өөрөөсөө Яасан олон асууна вэ
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : Монгол нутаг
Мягмар, 2018.04.10
· Хундага нулимс
Баасан, 2018.03.30
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: Загас үнэртсэн үдэш
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Нэргүй ном"-оос
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: Би-Бөгтөр хөх өвс
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Гантөмөрийн Сумъяа: Миний сэтгэлийн эх орон
Пүрэв, 2018.03.29
· Х. Чимэдрэгзэн
· Х.Нямхишиг: "Бөгтөр хөх өвс" номоос
· Батсайханы Баттөгс: Хорхой тавилан
· Балсангийн Лхагвасүрэн: Үхтэл үр харам хорвоо
· Гантөмөрийн Сумъяа: Зуугуул азарганы дууль
· Гантөмөрийн Сумъяа: Цэцэгс
Баасан, 2018.03.16
· Балсангийн Лхагвасүрэн: Яргуй нүдлэх цагаар

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2018 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn